Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Танилцуулга
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002 он
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003 он
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг 2003 он
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004

"Чєлєєтэй бєгєєд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он

Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє
/ 2004-2005/

Ерєнхийлєгчийн сонгууль
/ 2005/

Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчлийн мониторинг
ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/шинэ 2005/
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Хараат бус хэвлэл мэдээлэл

Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє 2004 он

“Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє” тєслийн хvрээнд зохион байгуулсан
ажлын хэсгийн долоо дахь уулзалтын протокол

“Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє” тєслийн VII дахь хуралдаан 2004.12.02-ны 16.00 цагт Зориг сангийн байранд болов.

Хурлын ирц:

1. Х.Наранжаргал /Глоб Интернэшнл/
2. Д.Мєнхбvрэн /Глоб Интернэшнл/
3. Вайоледа Умале /Филиппиний их сургууль/
4. Ж.Энхжаргал /Глоб Интернэшнл/
5. С.Баяраа /Зориг сан/
6. Д.Батбямба /Зориг сан/
7. Б.Мєнхтуяа “Vнэн” сонин
8. Б.Энхзаяа /"Монголын мэдээ"/
9. О.Намчин /"Зууны мэдээ"/
10. Г.Мєнхнасан /Монголын радио/
11. н.Байгальмаа /Монголын радио/
12. UBS TV нар оролцлоо.

Уулзалтын эхэнд Филлиппинээс энэхvv тєслийн хvрээнд агуулгын задлан шинжилгээ хийх аргачлал заахаар хvрэлцэн ирсэн хатагтай Вайоледа Умале оролцож энэ сэдвээр хийсэн дэлгэрэнгvй мэдээллийг сонслоо. Тvvний яриаг С.Баяраа орчуулав.

Вайоледа Умале:

Агуулгын задлан шинжилгээ гэж юу вэ?
Аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархаж буй vйл явцыг системтэй судлах vйл явцыг агуулгын задлан шинжилгээ гэнэ. Системтэй судалгаа гэдэг нь шинжлэх ухааны vндэстэй нарийн нягт энэ судалгааг хийсэн тохиолдолд vнэн бодитой, шинжлэх ухааны vндэслэлтэй мэдээлэл болж чадна. Олон тvмэнд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хvрч буй мэдээллийг судална. Олон нийтийн санал асуулгаар хvнийг судалдаг бол агуулгын задлан шинжилгээгээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл /ХМХ/-ийг судалдаг. ХМХ-ийг судалж байгаагийн ач холбогдол нь юундаа байна вэ гэхээр тvvгээр цацагдаж буй мэдээлэл гэдэг маань тухайн нийгмийн улс тєрийн бvх онцлогийг тусгасан байдаг учир улс орны нийгмийн байдлыг бvхэлд нь мэдэж болдог. Мэдээллийг ийнхvv задлан шинжилснээр тухайн нийгэмд ямар зvйл олон нийт хийгээд ХМХ-ийн анхаарлын тєв байсан, тухайн асуудалд ХМХ хэрхэн хандсан зэргийг тандаж мэдэж болдог.

Агуулгын задлан шинжилгээгийн ач холбогдолыг дараах байдлаар авч vздэг.
1. Хэвлэл мэдээлэлд тавих хяналт болдог
2. нийгмийг єєрчлєх, боловсронгуй болгох

Агуулгын задлан шинжилгээ нь монголын хэвлэл мэдээллийн хувьд шинэ зvйл. Филиппинид энэ арга нь 1960-аад онд АНУ-аас орж ирсэн. Агуулгын задлан шинжилгээ бол сэтгvvлчид болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл цаашид сайжруулахад нэлээд нєлєєтэй байдаг. Одоо энэ нь хэвлэл мэдээлэлд єєрт ямар ач холбогдолтойг авч vзье. ХМХ мэдээ сурвалжлага бичихдээ хууль эрх зvйд нийцсэн байх ёстой.

Тухайлбал эрvvгийн хэргийн талаар ХМХ мэдээлэхдээ:
1. Ёс зvй
2. Хууль эрх зvйн хvрээнд бичих ёстой.

Хууль эрх зvйн шаардлага, ёс зvйн шаардлага хэрхэн биелvvлж байгааг агуулагын задлан шинжилгээ хийж болох юм. Гэмт хэрэгтэй холбоотой баримт мэдээг тавихдаа тухайн хэрэг vйлдсэн гэдэг нь нотлогдоогvй байхад сенсаац тарих маягаар нийтлэн бичих явдал их байдаг. Энэ нь буруу vйлдэл юм.

Агуулгын задлан шинжилгээ яагаад чухал болох талаар жишээ нь тайлбарлая.
Чухал асуудлуудыг мэдээлэхдээ vнэ зєв бvрэн дvvрэн мэдээлж байна уу. Авилгын талаар аваад vзье.
-Тэнцвэртэй хараат бусаар мэдээлж байна уу
-Аль нэг талыг хэт барьсан байна уу
-Чанартай мэдээлэл тvгээж байна уу гэдэгт агуулгын задлан шинжилгээ хийж болно. Чухал асуудлыг мэдээлэх. Жишээ

Сонгууль
Нэр дэвшигчдийн мєрийн хєтєлбєрєєр нь бус харин тэднийг морь уралдуулж байгаа мэт хэн нь тvрvvнд явна гэдгээр нь харуулж байсан. Тэгээд гол мєн чанар чухал зvйлийг орхигдуулж сенсаац хєєцєлдєх байдлаар сурвалжилж байгааг агуулгын задлан шинжилгээгээр гаргаж ирсэн.

Гэмт хэрэг
Чухал асуудлыг хэвлэл мэдээлэлд тусгахдаа цаазаар авах тухай байх ёстой юм шиг vгvй юу гэдэгт энэ нь цаазаар авах ял байх нь зvйтэй юм уу зєвхєн тэр гэмт хэрэг vйлдэгдсэн vйл явцыг бичдэг. Мєн ХМХ-д анхаарч бичих ёстой сэдвийн нэг хvн ам зйн бодлогын асуудал байдаг. Нийгмийн салбар болон бvлгvvдийг адил тэгш харуулж чадаж байна уу vгvй юу? Сэтгvvлч хvн нийгмийн бvхий л мэдээлж байх ёстой. Гэтэл ХМХ тvр зуурын сонирхол татсан мэдээллээр хангаад гол зvйлийг орхигдуулж байсан.

Эмэгтэйчvvд
Эмэгтэйчvvдийн талаар мэдээлж байсан боловч дандаа сєрєг мэдээлэл гаргаж тавьж байжээ. Vvнд ингэж агуулгын задлан шинжилгээ хийснээр ХМХ-д мэдэгдэхvйц ахиц єєрчлєлт гарсан.

Сэтгvvлчид єєрийн мэдээлэл дээрээ ингэж агуулгын задлан шинжилгээ хийснээр єєрийн мэдээ материалд дvгнэлт хийж болох юм. Энэ нь “Би ямар сэтгvvлч вэ?” гэдэгт дvгнэлт єгнє. ХМХ-ийн vйл ажиллагааг шvvмжлэх зорилгоор энэ агуулгын задлан шинжилгээг хийдэггvй. Харин ХМХ-vvдийг сайжруулахад юу юу хийх ёстойг гаргахын ирэхийн тулд хийдэг. Тэгснээр ХМХ муу ажиллаж байна гэсэн зvйлээс єєрсдийгєє хамгаалах хэрэгсэл болж єгдєг. Мэдээж аливаа байгууллага ХМХ-ийг шалгахад хэн ч дургvй байна. ХМ эвгvй байдалд орж болно. Тиймээс vvнийг нийгэмд тустай гэдэг талаас нь хvлээж авах ёстой. ХМХ хvмvvст хангалттай, бодит, vнэн мэдээллийг хvргэвэл нийгэм маань илvv хєгжинє. Нийгмийн хєгжил, сэтгэл зvйд дан ганцаараа нєлєєлдєггvй боловч єнєєдєр иргэд маань улс тєрд оролцохдоо шууд єєрсдєє биш ХМХ-ээр дамжуулдаг учир та бvгдийн мэдээлэл нийгмийн сайн сайхны тєлєє зєв шийдвэр гаргах хєгжvvлэхэд тус нэмэр болох юм. Судлаачдад агуулгын задлан шинжилгээ хийхдээ vнэн зєв хийх ёстой гэдэгт ХМХ хяналт тавих ёстой. Филиппинид сэтгvvлч, ХМ, судлаачдын хоорондын хамтын ажиллагаа их хєгжиж байна. Монголын хувьд ч ийм байвал зvгээр байх гэж бодож байна. Ихэнх тохиолдолд ХМХ агуулын задлан шинжилгээг єєрсдєє захиалж хийлгэдэггvй. Мєнгє санхvv нь тэгж их байдаггvйтэй холбоотой. Харин ТББ-ууд vvнд идэвхитэй оролцдог. “ХМ-ийн эрх чєлєє” гэсэн байдаг. Олон улсын байгууллагын хvрээнд хийдэг.

Vvний дараа оролцогчид хатагтай Вайоледа Умале-аас сонирхсон асуултандаа хариулт авч, чєлєєт хэлэлцvvлэг єрнvvлсэн.

УУлзалтын vеэр ХМХ-ээр 8 сарын турш vргэлжлэх авилгын эсрэг аянг уралдаан маягаар хооронд єрсєлдvvлэн шилдэг нэвтрvvлэг болоод сонины материалыг шалгаруулъя гэсэн санал гарсан. Оролцогчдын ихэнх нь энэ саналыг хvлээж авав.

Уулзалт 18.20 цагт дуусав.
П роткол хєтєлсєн Ж.Энхжаргал

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.