Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Танилцуулга
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002 он
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003 он
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг 2003 он
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004

"Чєлєєтэй бєгєєд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он

Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє
/ 2004-2005/

Ерєнхийлєгчийн сонгууль
/ 2005/

Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчлийн мониторинг
ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/шинэ 2005/
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Хараат бус хэвлэл мэдээлэл

Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє 2004 он

Агуулгын задлан шинжилгээний дунд шатны тайлан

Доктор Ч.Чойсамба, Ч.Базар нар 2005 оны 1- сараас 3-р сарыг дуустал хэвлэл мэдээллээр гарч буй авилгын сэдэвтэй материалд агуулгын задлан шинжилгээ хийсэн юм. Энэхvv судалгаа нь монголын хэвлэл мэдээллvvд нигмийн хурцадмал асуудал болох авилгын сэдвийг хэрхэн тусгаж буйд vнэлэлтдvгнэлт єгєх зорилготой юм.

Энэхvv судалгаанд єдєр дутмын 6 сонин, 7-10 хоног дутмын 2 сонин, телевизийн 5 сувгийг хамруулсан болно. Телевизийн єргєн нэвтрvvлгийн хувьд зєвхєн мэдээллийн хєтєлбєрvvдэд агуулгын задлан шинжиллгээ хийсэн болно. Эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн хоёроос (Сэрvvлэг, Монгол таймс) бусад нь "Глоб Интернэшнл" тєрийн бус байгууллагаас Зориг сан, Хэвлэлийн хvрээлэнтэй хамтран хэрэгжvvлж буй авилгын эсрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд оролцож буйгаа албан ёсоор мэдэгдсэн билээ.

Агуулгын задлан шинжилгээ хийсэн хугацаанд 13 ХМХ-ээр нийт 155 авилгатай холбоотой мэтериалыг нийтэлж, нэвтрvvлсэн бєгєєд vvнээс сонины 123, телевизийн 32 мэдээ байна.

Сонин хэвлэл нийтдээ 40 078 сантиметр квадрат зай тайлбайг, телевизvvд 4758 секунд буюу 1 цаг 19 минут 28 секундтэй тэнцэх эфирийн цагаа авилгын асуудалд зориулжээ.

Тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл авилгын асуудалд аль хэр ач холбогдол єгч буйг харвал нийт материалын 37 нь буюу 29.8 % нь нэгдvгээр нvvрт хэвлэгдсэн байна. Нийтэлж, нэвтрvvлсэн материалыг авч vзвэл 57 материалд авилга vндсэн сэдэв болж хєндєгдсєн бол vлдсэн 98-д дам сэдэв болж тусгагджээ.
Vvнээс сонинд 46, телевизэд 11 материал vндсэн сэдэв, сонинд 77, телевизэд 21 материал дам сэдэв байсан байна. Vндсэн сэдэвт авилгын хэрэг, авилгатай хэрхэн тэмцэх, авилгатай холбоотой эрх зvйн орчин, тvvнийг боловсронгуй болгох зэрэг бvхэлдээ авилгын сэдэвт зориулагдсан бол vндсэн сэдэв гэж vзсэн болно.

Нийт материалыг цаг хугацааны хувьд авч vзвэл 2,3-р сард гарсан авилгын тухай материалын тоо 1-р сарынхаас нэмэгдсэн нь харагдаж байна. Vvнд Эрvvл нийгэм иргэний хєдєлгєєнєєс авилга, тєрийн албан хаагчдын шударга бус vйлдэлтэй тэмцэхээр хийсэн жагсаал цуглаан, УИХ-ын гишvvдийн хєрєнгє орлогын мэлvvлэг авах хугцаа, мєн УИХ-аар улс тєрийн намуудын тухай хуулийн тєсєл хэлэлцэгдэн батлагдсан зэрэг улс тєрийн vйл явдал нєлєєлсєн гэж vзэж болохоор байна. Гэхдээ ЭНИХ-тэй холбоотой мэдээллийг дам сэдэвт хамруулсан болно. Мєн судлаачид тендерийн будлиан, гааль, татварынхны хуул бус vйлдэл, тєрийн байгууллагын хvнд суртал, шудага бус vйл ажиллагааны тухай мэдээллийг дам сэдэвт хамруулсан байна.

1. Агуулгын задлан шинжилгээний арга зvй

Агуулгын задлан шинжилгээг дор урьдсан vзvvлэлтvvдийг ашиглан хийв.

1. Хэвлэл мэдээллийн нэр
2. Тухайн материалыг нийтэлсэн, нэвтрvvлсэн огноо
3. Тухайн материалын зохиогч
4. Тухайн материалын эзэлж буй зай талбай, эфирийн цаг
5. Тухайн материалын бичлэгийн тєрєл зvйл
6. Тухайн материалын сэдэв (vндсэн, дам)
7. Тухайн материал зурагтай эсэх, тийм бол тvvний хэмжээ
8. Тухайн материалд дурьдагдсан хvн
9. Тухайн материалд дурьдагдсан байгууллага
10. Тухайн материал дахь vзэл бодол
11. Тухайн материал дахь эх сурвалж
12. Эх сурвалжийн хэлбэр

2. Хэвлэл мэдээлэлд авилгын сэдвээр нийтэлж, нэвтрvvлсэн материалын тоо. (ХМХ тус бvрээр)

Сонин
1. Єдрийн сонин 15
2. Єнєєдєр 16
3. Монголын мэдээ 19
4. Ардын эрх 16
5. Зууны мэдээ 18
6. Vнэн 27
7. Сэрvvлэг 3
8. Монгол таймс 9

Нийт 123

Телевиз

1. ТV5 9
2. TV9 9
3. МVТВ 6
4.UBS 5
5. 25-р суваг 3

Нийт 32

3. Нийтэлж, нэвтрvvлсэн материалын тєрєл зvйл

Сонин
Телевиз
Нийт
1. Мэдээ
38
29
67
2. Єгvvлэл
54
54
3. Сурвалжлага
12
12
4. Ярилцлага
15
15
5. Тойм
4
3
7

Нийт 155

Сурвалжлага нь ЭНИХ-ий зохион байгуулсан жагсаалт цуглаанаас хийсэн байна. Мэдээний хувьд " УИХ Аилгын тухай хууль хэлэлцэнэ", Авилгын хуулийн дагуу УИХ-ын гишvvд орлогын мэдvvлгээ гаргана" гэх мэт vгс ороход авилгын тухай асуудал хєндєгдсєн гэж vзэж байгаа болно.

4. Гэрэл зураг ашигласан байдал

Гэрэл зурагтай 45
Гэрэл зураггvй 78

5. Эх сурвалж

Тодорхой эх сурвалжид тулгуурлан бичих нь мэргэжлийн сэтгvvл зvйн зарчим юм. Нийт материалын 106 нь эх сурвалжаа заасан бєгєєд vлдсэн 49 нь заагаагvй байна. Vvнээс сонины 91 материалд, телевизийн 15 мэдээнд эх сурвалжаа заажээ.

Эх сурвалжаа заагаагvй материал бас цєєнгvй байгаа нь судалгааны явцад харгадлаа. Сонины 32 материал, телевизийн 17 мэдээнд эх сурвалж тодорхойгvй байна. Энэнь тухайн материалын бодитой эсэхэд эргэлзээ тєрvvлж байгаа юм.

Эх сурвалжаа заасан 106 тохиолдлын 42 нь аман, 64 нь баримт бичгийн эх сурвалж ашиглажээ. Vvнээс харахад манай сэтгvvлчид хариуцлагатай ажиллахыг эрхэмлэдэг болсон нь харагдаж байна.

6. Авилгад сэрдэгдсэн хvн

Судалгаанаас vзэхэд нийтдээ 14 хvн авилгатай нэр холбогдсон байна. Vvнээс хамгийн их нэр холбогдсон хvн нь УИХ-ын дарга Н.Энхбаяр ба тvvний нэр 36 удаа дурьдагджээ. Зєвхєн " Монгол таймс" сониныг харахад нийтлэл єгvvллийнх нь дийлэнх нь УИХ-ын дарга Н. Энхбаяртайтай холбоотой байна. Vvний дараа хамгийн ихээр дурьдагдсан хvмvvс нь тєрийн байгууллагын єндєр албан тушаалтнууд байна. Н.Энхбаярыг оролцуулан хамгийн ихээр сэрдэгдсэн хзмvvсийг жагсаавал:

1. Х.Баатар, ГЕГ-ын дарга 8
2. Н.Батсуурь ХААЯ-ны тєрийн нарийн бичгийн дарга 4
3. Ч.Улаан, УИХ-ын гишvvн, шадар сайд 2
4. У.Хvрэлсvх, УИХ-ын гишvvн, сайд 2
5. М.Амгаланбаатар,ЗЦГ-ын дарга 2
6. Г.Уянга, сэтгvvлч 2

Мєн УИХ-ын гишvvн Ж.Энхсайхан, Б.Эрдэнэбат, Б.Жаргалсайхан, Байгал орчны сайд У.Барсболд, Монгол банкны ерєнхийлєгч О.Чулуунбат зэрэг хvмvvс тус бvр нэг удаа нэр дурьдагдсан байв.

Хэвлэлд "тєр засгийн эрх баригчид", "тєсвийн байгууллагын дарга", "гаалийн хорооны дарга" "тээврийн прокурор","сангийн яамны тєрийн нарийн бичгийн дарга", гэх мэт албан тушаалыг дурьдсан, эсвэл "тєр засгийн єндєрлєгvvд", "тvшмэл албан тушаалтан", "багш нар" гэх мэтээр ерєнхийд нь нялзаасан, тодорхой нэр хаяг заагаагvй дутагдал ажиглагдаж байна.

7. Авилгатай холбоотой нэр дурьдагдсан байгууллага

Байгууллагын хувьд vзвэл ЭНИХ хамгийн олон дурьдагдсан бєгєєд энэ ч ойлгомжтой байна. Мєн доорхи газруудын нэр хамгийн олон дурьдагджээ.

1. Гаалийн ерєнхий газар
2. ХААЯ
3. "Эрэл" ХХК
4.Шvvх
5.Мэргэжлийн хяналтын газар
6.Цагдаа
7. Эрvvл мэндийн салбар
8. Боловсролын салбар
9. Хилийн алба
10. Байгаль орчин

Дvгнэлт:

Агуулгын ийм задлан шинжилгээ анх удаа, мєн харьцангуй богино хугацаанд хийгдсэн тул нэгдсэн зєвлємж гаргахап учир дутагдалтай юм. Харин тухайн ХМХ-vvд судалгааны тодорхой vзvvлэлтvvд, судлаачдын дор дурьдсан дvгнэлтvvдийг єєрийн нийтлэл, нэвтрvvлгийг єргєжvvлэх, чанаржуулахад ашиглах боломжтой гэж vзэж байна.

1. Судалгаанд хамрагдсан ХМХ-vvдээр авилгатай холбоотой материалын тоо сvvлийн 2 сард нэмэгдсэн нь Эрvvл нийгэм иргэний хєдєлгєєн vйл ажиллагаагаа эхэлж, авилгаын асуудлыг хєндсєн,мєн авилгын эсрэг хэвлэл мэдээллийн аян 2005 оны-2р сараас эхэлсэнтэй холбоотой гэж vзэж болно.

2. Сонин хэвлэлvvд авилгын сэдэвт тєдийлєн ач холбогдол єгєхгvй байгаа нь сонины зай тайлбайг хэрхэн хуваарилснаас харагдаж байна.

3. Сэтгvvлчид авилгын асуудлаар шууд бичих бус тvvнийг хєндлєнгийн зvйлтэй холбоотой хамааруулах нь элбэг байгаа нь vзэгдэж байна

4. Судалгааны явцад сэтгvvлчид материалаа бичихдээ єєрсдийнхєє vзэл бодолд тулгуурлахаас илvv эх сурвалжид тvшиглэж байгаа эерэг байдал ажиглагдаж байна. Эндээс сэтгvvлчид мэргэжлийн зарчимд хариуцлагатай хандаж эхэлж буй нь харагдаж буй ч харамсалтай нь ихэнх эх сурвалж хэн нэг хvний ярьсан хэлсэн зvйлээр хязгаарлагдаж байна. Тэрчлэн эх сурвалжаа заахгvй, эсвэл аман эх сурвалжийг нтолгоогvй ашиглж, тодорхой баримт, судалгааны дvнд тvшиглэсэн нь ховор байгааг тэмдэгэх нь зvйтэй.

5. Аюилгын тухай асуудлыг бичсэн сэтгvvлч нэрээ тавиагvй тохиолдол 7 удаа гарсан байна.

6. Сэтгvvл зvйн билэгийн тєрлєєр авч vзвэл сурвалжлагууд нь бvгд ЭНИХ-ний жагсаал цуглааныг тусгасан байна.

7. Судалгааны явцад авилгын асуудал нийт материалын 98 буюу 63.2%-д дам тусгагдсан нь чанарын хувьд хангалтгvй байна

8. Авилгын асуудалтай холбоотой материалд албан тушаалыг дурьдах тєдий єнгєрч байгаа нь цєєнгvй харагдаж байна. Энэ нь нэг талаас хаяагаа манаж эмээсэн, нєгєє талаас тодорхой баримтгvй учир бєєрєнхийлсєн шинжтэй байна.

9. Сэтгvvлчдийн бичсэн материал нь авилгын хэргийн хойноос эрх сурвалжилсан бус ихэнхдээ хурал, цуглаан сурвалжилса, эсвэл мэдэгдлийг мэдээлсэн, авилгатай тэмцэх талаар асуудал дэвшvvлэн ярилцсан, бичсэн байна.


©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.