Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын
тєлєє 2004 он
Агуулгын судалгаа
"Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє хийсэн
агуулгын задлан шинжилгээний тайлан
Сэтгvvл зvйн доктор Ч.Чойсамба, Ч.Базар нар 2005 оны 1-р сарын 1-ээс мєн оны 9-р сарын 25-ныг дуустал хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй авилгын сэдэвтэй нийтлэл, материалд агуулгын задлан шинжилгээ хийсэн юм. Энэхvv судалгаа нь Монголын ХМХ нийгмийн хурцадмал асуудал болох авилгын сэдвийг хэрхэн тусгаж буйд vнэлэлт дvгнэлт єгєх зорилготой.
Энэхvv судалгаанд єдєр дутмын 6 сонин, 10 хоног тутмын 2 сонин, телевизийн 5 сувгийг хамруулсан юм. Телевизийн єргєн нэвтрvvлгийн хувьд зєвхєн мэдээллийн хєтєлбєрvvдэд агуулгын задлан шинжилгээ хийсэн болно. Эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн хоёроос ("Сэрvvлэг", "Монгол таймс") бусад нь "Глоб Интернэшнл" тєрийн бус байгууллагаас "Зориг" сан, Хэвлэлийн хvрээлэнтэй хамтран хэрэгжvvлж буй авилгын эсрэг ХМХ-ийн аянд оролцож буйгаа албан ёсоор мэдэгдсэн билээ.
Агуулгын задлан шинжилгээ хийсэн хугацаанд 13 ХМХ-ээр авилгатай холбоотой нийт 765 материалыг нийтэлж, нэвтрvvлсэн бєгєєд vvнээс сонины 555 нийтлэл, телевизийн 210 мэдээ байна. Гадаад орнууд дахь авилгын асуудлын хєндсєн мэдээ, материалыг судалгаанд хамруулаагvй болно.
Сонин хэвлэл нийтдээ 262.787 сантиметр квадрат зай тайлбайг, телевизvvд 27497 секунд буюу 7 цаг 38 минут 17 секундтэй тэнцэх эфирийн цагаа авилгын асуудалд зориулжээ. 262.787 кв см нь "Зууны мэдээ" сонины 150 орчим нvvртэй тэнцэх юм.
Нийт материалын 147 нь буюу 26,5% нь нэгдvгээр нvvрт хэвлэгдсэн байна.
Vvнээс сонинд 141, телевизэд 48 материал vндсэн сэдэв, сонинд 414, телевизэд 162 материал дам сэдэв байсан байна. Авилгын хэрэг, авилгатай хэрхэн тэмцэх, авилгатай холбоотой эрх зvйн орчин, тvvнийг боловсронгуй болгох зэрэг бvхэлдээ авилгын сэдэвт зориулагдсан бол vндсэн сэдэв гэж vзсэн болно.
Нийт материалыг цаг хугацааны хувьд авч vзвэл 4, 5-р сард гарсан авилгын тухай материалын тоо бусад сарынхаас илт нэмэгдсэн нь харагдаж байна. Тогтмол хэвлэлд зєвхєн 4, 5-р сард авилгын асуудлыг хєндсєн нийт мэдээллийн 40% нь нийтлэгдсэн ажээ. Vvнд Эрvvл нийгэм-иргэний хєдєлгєєнєєс авилга, тєрийн албан хаагчдын шударга бус vйлдэлтэй тэмцэхээр хийсэн жагсаал цуглаан, УИХ-ын гишvvдийн хєрєнгє орлогын мэдvvлэг авах хугацаа, УИХ-аар улс тєрийн намуудын тухай хуулийн тєсєл хэлэлцэгдэн батлагдсан, Монгол Улсын Ерєнхийлєгчийн сонгуулийн кампанит ажил эхэлсэн зэрэг улс тєрийн vйл явдал нєлєєлсєн гэж vзэж болно.
Агуулгын задлан шинжилгээний арга зvй
Агуулгын задлан шинжилгээг дор дурьдсан vзvvлэлтvvдийг ашиглан хийв.
1. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэр
2. Тухайн материалыг нийтэлсэн, нэвтрvvлсэн огноо
3. Тухайн материалыг зохиогч, мэдээллийг сурвалжлагч
4. Тухайн материалын эзэлж буй зай талбай, эфирийн цаг
5. Тухайн материалын тєрєл зvйл
6. Тухайн материалын сэдэв (vндсэн, дам)
7. Тухайн материал зурагтай эсэх, тийм бол тvvний хэмжээ
8. Тухайн материалд дурьдагдсан хvн
9. Тухайн материалд дурьдагдсан байгууллага
10. Тухайн материалын нийтлэгдсэн нvvр
11. Тухайн материалд сэтгvvлчийн vзэл бодол орсон эсэх
12. Сэтгvvлч эх сурвалжаа дурьдсан эсэх
13. Эх сурвалжийн хэлбэр (аман ба баримт бичиг)
1. Хэвлэл мэдээлэлд авилгын сэдвээр нийтэлж, нэвтрvvлсэн материалын тоо
Судалгаанд єдєр тутмын 6 сонин ("єнєєдєр", "єдрийн сонин", "Зууны мэдээ", "Vнэн", "Ардын эрх", "Монголын мэдээ"), 10 тутмын 2 сонин ("Сэрvvлэг", "Монгол таймс"), 5 телевиз (МVТВ, ТВ-5, ТВ-9, UBS, MN-25)-д нийтлэгдсэн материал, нэвтэрсэн мэдээ хамрагдсан болно. 10 хоног тутамд гардаг "Сэрvvлэг" сонин судалгаанд хамрагдсан хугацаанд гаргасан 26 дугаартаа авилгын асуудлыг хєндсєн 34 материал нийтэлсэн нь нэг дугаарт ногдох авилгын сэдэвтэй материалын тоогоор хамгийн єндєр vзvvлэлт болж байгаа юм.
Сонин
1. єдрийн сонин - 114
2. Ардын эрх - 113
3. єнєєдєр - 90
4. Vнэн - 82
5. Монголын мэдээ - 80
6. Сэрvvлэг - 34
7. Зууны мэдээ - 33
8. Монгол таймс- 9
Нийт 555
Телевиз
1. 25-р суваг - 61
2. МVТВ - 43
3. UBS- 41
4. ТV-5 - 36
5. TV-9 - 29
Нийт 210
2. Нийтэлж, нэвтрvvлсэн материалын т?р?л, зvйл
Бичлэгийн тєрєл зvйлд сэтгvvл зvйн vндсэн жанруудыг оруулсан болно. Авилгын асуудал хєндєгдсєн илтгэл, мэдэгдэл зэргийг судалгаанд хамруулаагvй болно.
|
Сонин |
Телевиз |
Нийт |
Мэдээ |
155 |
74 |
229 |
єгvvлэл |
223 |
|
223 |
Сурвалжлага |
58 |
118 |
176 |
Ярилцлага |
94 |
5 |
99 |
Тойм |
23 |
13 |
36 |
Шог найруулал |
1 |
|
1 |
Хvснэгт |
1 |
|
1 |
Нийт |
555 |
210 |
765 |
3. Гэрэл зураг ашигласан байдал
Тогтмол хэвлэлд нийтлэгдсэн нийт материалын 280 нь (50,4%) гэрэл зурагтай, 275 нь (49,6%) гэрэл зураггvй байна. Зургийн нийт талбай 30.824 квадрат см болж байна. Энэ нь “Зууны мэдээ“ сонины 17,5 нvvртэй тэнцэх юм.
4. Эх сурвалж
Тодорхой эх сурвалжид тулгуурлан бичих нь мэргэжлийн сэтгvvл зvйн зарчим юм.
Сонины нийт 555 материалын 441 нь (79,5%) эх сурвалжид тулгуурласан заасан бєгєєд vлдсэн 114 нь эх сурвалж заагаагvй аж.
Телевизийн хувьд 210 мэдээний 191 нь (86,1%) эх сурвалж бvхий мэдээлэгджээ.
Эх сурвалжийг аман ба баримт бичгийн гэж хувааж vзлээ. Хэн нэг хvний хэлсэн vг, мэдэгдлийг аман, илтгэл, мєрийн хєтєлбєр, хууль, судалгаа, тайлан, конвенци зэргийг бичгийн эх сурвалжид оруулсан болно. Сонины 441 материалын 270 нь (62,1%) баримт бичгийн, 171 (37,9%) аман эх сурвалж байна.
5. Vндсэн ба дам сэдэв
Авилгын асуудал 189 материал буюу 24,7%-д vндсэн сэдэв болж хєндєгдсєн бол vлдсэн 75,3% дам сэдэвт хамаарагджээ.
Сурвалжлагын дийлэнх нь ЭНИХ-ий зохион байгуулсан жагсаалт цуглаан, хэвлэлийн бага хурлаас хийгджээ.
6. Авилгыг сэдвийг хєндсєн мэдээлэлд дурьдагдсан хvн
Судалгаанаас vзэхэд нийт 89 хvн авилгатай нэр холбогдсон байна. Vvнээс хамгийн их нэр холбогдсон хvн нь УИХ-ын дарга (тухайн vед) Н.Энхбаяр ба тvvний нэр 119 удаа дурьдагджээ. Vvнээс тогтмол хэвлэлд Н.Энхбаярын нэр 96 удаа, телевизийн мэдээллийн хєтєлбєрт 23 удаа гарсан аж. 119 тохиолдлыг задлан vзвэл эерэгээр 52, сєргєєр 67 дурьдагдсан байна.
УИХ-ын гишvvн М.Энхсайханы нэр 73 удаа дурьдагджээ. Vvнээс тvvний тухай эерэгээр 39, сєргєєр 34 удаа єгvvлсэн байна. Сонины нийтлэлд М.Энхсайханы нэр 55 удаа, телевизийн мэдээллийн хєтєлбєрт 18 удаа гарчээ.
Ерєнхий сайд Ц.Элбэгдоржийн нэр 39 удаа дурьдагдсан байна. Vvнээс Ерєнхий сайдын тухай эерэгээр 37 эерэгээр, 2 удаа сєргєєр єгvvлэгджээ. 39 удаа дурьдагдсан байдлыг задлан шинжилбэл сонины материалд 27, телевизийн мэдээллийн хєтєлбєрт 12 удаа нэр гарсан байна.
Vvний дараа хамгийн олон дурьдагдсан хvмvvсийн нэрсийг жагсаавал:
Ч.Улаан, УИХ-ын гишvvн, шадар сайд 18 (э-2, с-16)
Х.Баатар, ГЕГ-ын дарга 16 (с-16)
Б.Эрдэнэбат, УИХ-ын гишvvн 15 (э-10, с-5)
Ж.Батзандан, ЭНИХ-ий тэргvvн 11 (э-10, с-1)
Б.Жаргалсайхан, УИХ-ын гишvvн 10 (э-4, с-6)
С.Оюун, УИХ-ын гишvvн 10 (э-10)
С.Болдхэт, "Наран трейд" ХХК-ий захирал 8 (с-8)
Г.Уянга, сэтгvvлч 8 (э-2, с-6)
Р.Буд, УИХ-ын гишvvн 7 (с-7)
Х.Хэрлэн, ГУУКА-ны дарга 7 (с-7)
Н.Баганбанди, Монгол Улсын Ер?нхийлєгч асан 7 (э-7)
Н.Батсуурь, ХХААЯ-ны тєрийн нарийн бичгийн дарга 6 (э-1, с-5)
М.Амгаланбаатар, ЗЦГ-ын дарга 5 (с-5)
О.Цолмон, Монгол Улсын тэргvvн хатагтай 5 (э-1, с-4)
Хэвлэлд "тєр засгийн эрх баригчид", "тєсвийн байгууллагын дарга", "гаалийн хорооны дарга", "тээврийн прокурор", "сангийн яамны т?рийн нарийн бичгийн дарга", "МАХН-ын дарга нар", "засаг дарга нар", "тєрийн яамны газрын дарга" гэх мэт албан тушаалыг дурьдсан, эсвэл "тvшмэд", "тєр засгийн єндєрлєгvvд", "албан тушаалтан", "багш нар", "ажлаасаа халагдсан 15 авилгач", "нэгэн дарга", "аймгийн удирдлагууд", "хил гаалийнхан", "цагдаагийнхан", "татварынхан", "Сvvж уулын хамгаалагчид" гэх мэтээр ерєнхийд нь нялзаасан, тодорхой нэр хаяг заагаагvй дутагдал ажиглагдаж байна.
7. Авилгыг сэдвийг хєндсєн мэдээлэлд дурдагдсан байгууллага
Байгууллагын хувьд vзвэл авилгатай хийх тэмцлийг мєрийн хєтєлбєртєє оруулсан ЭНИХ хамгийн олон буюу 97 удаа дурьдагдсан байна. Vvнээс эерэгээр 68, сєргєєр 29 удаа нэр гарчээ. Учир нь ЭНИХ єєрєє авилгын хэрэгт холбогдсон юм. Мєн дараах газрын нэр хамгийн олон дурьдагджээ.
1. УИХ 46 (э-24, с-22)
2. ГЕГ 43 (э-13, с-30)
3. Засгийн газар 33 (э-16, с-17)
4. МАХН 27 (э-4, с-23)
5. Хууль, прокурор 15 (с-15)
6. Шvvх 15 (э-1, с-14)
7. Тєр 12 (э-1, с-11)
8. ИЗ-БНН 12 (э-12)
9. МСДН 11 (э-11)
10. ХХААЯ 10 (э-3, с-7)
11. Цагдаа 8 (э-1, с-7)
12. АМХЭГ 8 (с-8)
13. УМХГ 5 (э-1, с-4)
14. ЗЦГ 5 (с-5)
15. Газрын албад 5 (с-5)
16. АН 4 (э-1, с-3)
8. Авилгын сэдэвтэй нийтлэл, нэвтрvvлгийг бэлтгэсэн сэтгvvлч, сурвалжлагч
Авилгын асуудлыг х?ндс?н 555 нийтлэлийг нийт 225 сэтгvvлч, нийтлэлч бичжээ.
Авилгын асуудлыг хєндсєн 210 мэдээг нийт 31 сэтгvvлч бэлтгэж, нэвтрvvлжээ.
9. Авилгын сэдэвтэй мэдээлэлд сэтгvvлчийн vзэл бодол орсон эсэх
Авилгын асуудлыг хєндсєн сонины нийт материалын 150-д нь буюу 27%-д сэтгvvлчийн vзэл бодол орсон байна. Телевизийн нийт мэдээний 18-д нь буюу 8,6%-д сэтгvvлчийн vзэл бодол оржээ.
Нийт мэдээ, материалын 22%-г сэтгvvлч vзэл бодолдоо хєтлєгдєн бичиж, бэлтгэсэн байна.
Дvгнэлт
1. Авилгын асуудлыг тусгадаг бичлэгийн vндсэн тєрєл, зvйл бол єгvvлэл (223) байна. єгvvллийн чиг хандлага нь голчлон асуудал дэвшvvлэх, танин мэдvvлэхэд оршиж байна.
2. Авилгын сэдэвтэй нийт материалын 50,4% нь гэрэл зурагтай ажээ. Ингэхдээ гол т?л?в эх сурвалжийн, эсвэл мєнгє тєгрєгний зохиомжилсон зураг давамгайлж байна. Энэ нь сэтгvvлчид авилгыг зєвхєн мєнгє тєгрєг єгєлцєж, авалцах буюу хээл хахуультай холбож ойлгодгийн илрэл юм.
3. Мэдээлэл олж авах эрх зvйн орчин хангалтгvй байгаа єнєє vед нийт телевизийн мэдээ, сонины материалын 82,6% нь эх сурвалжид тулгуурлан бичигдсэн нь сайшаалтай юм.
4. Авилгын асуудлыг vндсэн сэдвээ болгосон мэдээ, материал 189 буюу 24,7% байгаа нь сэтгvvлчид тухайн сэдвийг хангалтгvй vзvvлэлт юм.
5. Авилгын сэдэвтэй мэдээ, материал улс тєрийн нєхцєл байдалтай холбогдон гарч ирж байна. Тухайлбал: ЭНИХ, Монгол Улсын Ерєнхийлєгчийн сонгуулийн ємнєх vе болон кампанит ажлын vеэр авилгын тухай бичих, нэвтрvvлэх нь оргил цэгтээ тулжээ.
6. Авилгын асуудлыг тусгахдаа ХМХ-vvд улс тєр, санхvvгийн бvлэглэлд vйлчилж байгаа нь илт харагдаж байлаа. Ингэснээр мэдээ, материалын агуулга талцсан, уншигчдыг тєєрєгдvvлсэн, vзэл бодлоо тулгасан, нэг ХМХ нєгєєгийнхээ мэдээллийг vгvйсгэсэн сєрєг vр дагавар бий болж байна.
7. Авилгын асуудалтай холбоотой зарим материалд албан тушаалыг дурьдах тєдий єнгєрч байна. Энэ нь нийтлэлийн мєрєєр хууль хяналтын байгууллага ажиллах, олон нийт хяналт тавихад сєрєг vр дагавартай юм. Мєн нєгєє талаар эх сурвалжаа нууцлах сэтгvvлчийн эрх зохицуулагдаагvй, єєрийн цензур бодитой байгаагийн илрэл мєн.
|