Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын
тєлєє 2004 он
Vндэсний
шударга ёсны тогтолцоо
Чєлєєт шударга сонгууль
Хэвлэл
мэдээлэл
Vндэсний шударга
ёсны тогтолцоо
Шинэчлэл хийх
шаардлага
Авилгал нь ардчилсан хєгжлийг сааруулж, тєрийн байгууллагын
vйл ажиллагаа болон нєєц бололцоог хамгийн vр ашигтай ашиглах
явдлыг хязгаарладаг. Авилгал нууцлаг байдал, нуун дарангулах
явдлыг хєхиvлэн дэмждэг. Эцсийн эцэст энэ нь хєгжлийг, улмаар
нийгмийн хамгийн эмзэг давхаргынхны амьдралын чанарыг дээшлvvлэх
явдлыг vгvйсгэдэг. Авилгалыг хэдийгээр (наад зах нь онолын
хувьд) “ташуур” хэрэглэж дарангуйллын буюу захиргаадалтын
аргаар хязгаарлаж болдог ч дарангуйлалтай дэглэм яваандаа
авилгал, эрх мэдлээ урвуулан ашиглах явдалд идэгддэгээс vзэхэд
энэ нь зєвхєн тvр зуурын арга хэмжээ юм.
Аливаа шинэчлэлтийг тогтвортой байлгахад шударга ёсны тогтолцоог
улс орны бvхий л салбарт хєхvvлэн дэмжвэл шийдвэрлэх ач холбогдолтой.
Vндэсний хэмжээнд шударга ёсыг дээшлvvлснээр авилгалыг бууруулж
болох бєгєєд тогтвортой, шударга байх асуудлыг дэмждэг бусад
арга хэрэгслийг хvчтэй ашиглаж байвал улам vр дvнтэй байх
болно.
Авилгалын vр дагавар
Авилгал буруу сонголтыг хєхvvлэн дэмждэг гэдгийг хэн бvхэн
сайн мэдэх билээ. Vйлдвэр vйлчилгээний чанар vнээр єрсєлдєхийн
оронд хээл хахууль хэн илvv авах вэ? гэдэг єрсєлдєєнийг энэ
нь буй болгодог. Эрvv зах зээлийг хєгжvvлэхэд энэ нь саад
тотгор болдог. Эцсийн эцэст ялангуяа хєгжиж буй орнуудад маш
их хор хєнєєлтэй, эдийн засаг, нийгмийн хєгжилтнд саад болдог.
Дэлхийн хамгийн ядуу зvдvv амьдралтай хvмvvс тухайн улсынхаа
албан тушаалтнуудад авилгал єгєхєєс гадна хєгжингvй орны компаниудад
авилгал єртєг зардлыг бас тєлєхєд хvрнэ. Тvvнээс гадна авилгалыг
хязгаарлан барихгvй бол энэ нь цаашид улам єсч байдаг. Єсєх
єсєхдєє маш тvргэн байгуулалтад оруулаад ирэхээр авилгалд
єртсєн албан тушаалтнууд тvvнээс хууль бус явдлын дадал заншлыг
бий болгож цаашид зах зээлийг vр ашиггvй болгодог. Єндєр албан
тушаалд буй хvмvvс авилгалд автсанаар удирдах албан тушаалтны
удирдан зохицуулах нэр хvнд алдагдаж улмаар доод ажилтнуудынхаа
дунд хvлээх нэр хvнд захирах чадвар нь алдагддаг.
Авилгалаас vvдэн гарч буй хорт vр дагаврын єртгийг олон тєрлєєр
тооцоолж болно. Гэвч авилгалын жишээ болон тvvний цар хvрээг
тод томруун харуулсан нотлох баримт тєдийлєн байдаггvй нь
гайхалтай зvйл бишээ. Бизнес эрхлэгчдийн дунд хийсмэн судалгаанаас
vзэхэд ийм бэрхшээл нь олон улс оронд тvгээмэл болсон зvйл
тєдийгvй, нэг улс орны дотор ч гэсэн тухайлбал гааль болон
татварын алба зэрэг байгууллагуудын дунд бусдаас илvv их авилгалд
єртєх боломж бvрдсэн байдаг байна. Мєн судалгаанаас vзэхэд
авилгал маш их тархсан газар жижиг бизнесvvдийн хувьд харьцангуй
асар их єртєг зардалтай байдгийг харуулж байна. Гэхдээ хамгийн
чухал сургамж авах зvйл нь тухайн хахуулийн хэмжээнд биш харин
vvнээс vvдэж буй болох эдийн засгийн тэнцвэргvй бадал, тєр
засгийн байгууллагын нэр хvнд унах явдал юм.
Авилгалтай тэмцэх нь зєвхєн ёс суртахууны болон дадал заншлын
асуудал биш болоод байна. Том авилгал буюу хєгжиж буй орон
болон тєв болон дорнод европын орнуудын засгийн газрын захиалгаар
хийж гvйцэтгэх ажлын тєлєє хєгжингvй орны бизнес, аж ахуйн
нэгжvvд тухайн улсын албан тушаалтнуудад тєлж буй асар том
хахуулийг хэлдэг байна. Vvнийг зохих практик шалтгааны vvднээс
хязгаарлах хэрэгтэй байгаа юм. Ард тvмнийхээ амьдралын тvвшнийг
дээшлvvлэх шаардлагын vvднээс авилгалыг дагаж явдаг vр ашиггvй
байдлыг єртєг зардлыг ямар ч орон дааж чадахгvй билээ. Шинээр
тєрєн гарч буй ардчилсан орнуудын тєр засгийн vйл ажиллагааг
болон нэр хvндийг маш их хэмжээгээр бууруулж сулруулдаг учраас
эдгээр оронд авилгалтай тэмцэх явдал улс тєрийн томоохон эрсдэлтэй
ажил байдаг бєгєєд энэ утгаараа тухайн орны тэмцэл явуулж
буй улсууд нэлээд улс тєрийн зориг гаргаж байгаа юм.
Сорилтыг даван
туулах шийдлvvд
Дэлхий нийтийн хэмжээнд засаглалын стандартыг сайжруулах талаар
гаргаж буй санаачлага нь хамгийн vр нєлєєтэй нэг хандлагыг
тєдийлєн хайхарч vзэлгvй орхигдуулж байв. Энэ нь vндэсний
шударга ёсны тиогтолцоог системтэй бєгєєд ухамсартайгаар хэрэгжvvлэх
явдал юм. Энэ vг хэллэгийг Транспаренси Интернэшнл байгууллага
доторх яриа хэлэлцvvлгийн явцад шинээр гаргаж ирсэн бєгєєд
хандив туслалцааны байгууллагуудын дунд нэлээд єргєн хvрээтэй
хэрэглэх болсон юм.
Шударга ёсны тогтолцооны vндсэн концепци болон тулгуур зарчмуудыг
тодорхой ойлгох нь чухал боловч vvний дагуу санал болгох шийдлvvдийг
бодит нєхцєл байдлад тохируулан практик ач холбогдолтойгоор
хэрэгжvvлэх нь мєн дутуугvй ач холбогдолтой билээ. Vvнээс
гадна шийдлийг нийт тогтолцооны бусад хэсгvvдэд мєн уялдуулан
гаргаж єгєх ёстой. Vvнээс vvдэж цогцолбор хандлага хэрэгтэй
болж байгаа юм. Авилгалын эсрэг олон стратеги хэрэгжихгvй
алдаж байсан шалтгаан нь хэтэрхий нарийн зvйл дээр анхаарлаа
хандуулж байсан явдал юм. Ер нь амархан шийдэл гэж байдаггvй
билээ.
Vндэсний шударга
ёсны тогтолцоо гэж юу вэ?
Єнєєдєр засгийн газар хариуцлага тооцох
явдлыг шаардах болсныг нийтээр хvлээн зєвшєєрч байгаа билээ.
Ийм зарчмыг баримтлаагvй єндєр эрх мэдэлтэй хvмvvсийн хувийн
сонирхлоос илvv олон тvмний сонирхлыг урдаа тавьдаг системийг
буй болгож чадахгvй юм.
Хєгжиж буй болон шилжилтийн орнуудын ємнє тавигдаж байгаа
гол зорилт нь дээрээс доошоо тогтолцооноос аль болохоор хєндийрєх
явдал юм. Энэ нь зєвхєн єндєр албна тушаалын цєєн хэдэн элит
бvлгээс єгсєн тушаал зааврыг доод тvвшинд их бага ямар нэг
хэмжээгээр хэрэгжvvлэх явдал байсан юм. Одоо баримтлах хандлага
нь хєндлєн шугамын хариуцлага тооцох явдал буюу эрх мэдлийг
тараасан нэг ч монополь эрх байхгvй хvн болон тус тусдаа хариуцлага
тооцох систем юм.
Ийм системд хэвлэл мэдээллийн хэрэгсэл чєлєєт бие даасан байх
ёстой. Нєгєєтэйгvvр хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь хуулиар
олгогдсон зарим хязгаарлалтыг хvлээн зєвшєєрч хvндэтгэх ёстой.
Жишээлбэл, хувь хvнийг гvжирдэж гvтгэхээс зайлсхийх ёстой.
Гэвч бие даасан чєлєєт хэвлэл ч хариуцлага тооцдог байх ёстой.
Vvнийг зєвхєн хэвлэлийн зєвлєл гэх мэт зарим оронд байдаг
зохицуулах байгууллага тєдийгvй шvvхийн ємнє хариуцлага тооцдог
байх ёстой юм. Шvvх нь єєрийн ээлжинд эрх баригч элит бvлгийн
зарц байдлаар ажиллахаа больж єєрийн бие даасан байр суурьтай,
хуульд захирагдах ёсыг хэрэгжvvлдэг мєн хуулинд захирагддаг
дvрэм журмыг хэрэгжvvлдэг байгууллага байх ёстой юм. Гэвч
шvvхийн системийн бие даасан байдал нь абсолют байдаггvй.
Шvvгчид єєрсдийнхєє гаргасан шийдвэрийн тєлєє давж заалдах
шатны системийн ємнє хариуцлага хvлээх ба тvvний шударга vнэнч
байдлыг парламент буюу шvvхийн ерєнхий зєвлєл мэт бусад байгууллагуудын
ємнє бас шалгаж тооцдог байх ёстой. Сvvлд дурьдсан байгууллага
ч мєн єєрийн ээлжинд бас хэн нэгний ємнє хариуцлага тооцох
ёстйо. Ийм нэгэн хvн нь эцсийн эцэст сонгогч ард тvмэн байдаг.
Ийнхvv хариуцлага тооцох явдлын тогтолцоо нь олон тєрлийн
бvрэлдэхvvн хэсгээс тогтож байдаг бєгєєд энэ бvрэлдэхvvн хэсгvvд
буюу тулгуур баганууд нь хоорондоо ингэж холбогдсоноороо бие
биеэ дэмжиж хvчтэй болж байдаг.
Хєндлєн шугамын хариуцлага тооцох тогтолцооны vед vvнд оролцогч
бvр бие биенээ хянаж, хяналт тавьж байдаг учраас шударга ёсны
тойрог, гэдэг зvйл улам илvv сайжирч боловсронгуй болж байдаг.
Харуулыг хэн харах вэ? гэсэн эртний асуултанд энэ тойрог нь
хариулт єгч байдаг юм. Vнэн зєвийн энэхvv тойргийг байгуулах
тухай ярих нь мэдээж амархан. Vvний тулд хэдэн vе дамжсан
зан заншил, сургалтыг орвонгоор нь эргvvлэх шаардлагатай болох
бєгєєд энэ бvх vйл ажиллагаа нь нэг vе биш юм аа гэхэд хэд
хэдэн vе дамжсан зvйл болох нь дамжиггvй. Тэгсний дараа ч
гэсэн энэ нь vр дvнтэй байна гэж хэлэхэд бас хэцvv юм.
Хэдийгээр єнєєгийн ардчиллын хєдєлгєєн их vр дvнтэй байж болох
шинжтэй байгаа боловч амьдрал дээр ардчиллын явцад устаж vгvй
болох шинжтэй байгаа боловч амьдрал дээр ардчиллын явцад устаж
vгvй болох ёстой байсан зvйл болох авилгал, эрх мэдлээ урвуулан
ашиглах, танил тал харах явдал маань єєрсдєє арчдиллын ололт
амжилтыг сааруулан улмаар тvvнд аюул занал учруулах болов.
Ардчиллыг єнгєн дээр хэрэгжvvлэх гэдэг босоо хариуцлага тооцох
тогтолцооны бас л нэг єєр хэлбэрийг нэвтрvvлж байгаа гэсэн
юм. Єєрєєр хэлбэл, хариуцлагыг дээш нь тооцох явдлын оронд
доош нь тооцох явдал юм. Тоталитар дарангуйллын системээс
ард тvмэн нь хааяа нэг сонголт хийдэг системд шилжэхээс засаглалын
хэлбэрийг єєрчлєх нь илvv гvн гvнзгий єєрчлєлт шаардана.
Ийнхvv босоо хариуцлага тооцох явдлын системээс буюу нэг дарангуйлагч
эсвэл нэг намын удирдлагаас хэвтээ хариуцлага тооцох системд
шилжэнэ гэдэг нь хязгаарлагч хянах vvрэгтэй агентлагуудын
тогтолцоонд шилжиж тэдгээр нь бусад байгууллага засаглалын
салбарынхан эрх мэдлээ урвуулан ашиглах явдлаас сэргийлэх
зорилготой юм. Ийм байгууллагуудын дотор шvvх, бие даасан
сонгуулийн маргаан зохицуулах байгууллагууд ерєнхий хянан
шалгагчид, тєв банк, мэргэжлийн байгууллагууд, холбоонууд,
парламент тvvний дотор тєрийн тєсєв санхvvгийн хяналтын хороо
комисс мєн бие даасан чєлєєт хэвлэл мэдээллийн байгууллагууд
тус тус орно.
Гэвч шилжилтийн vйл явц удаан бєгєєд тєвєгтэй байна. Зарим
нийгмийн хувьд энэ нь урьд нь байгууллагуудыг єєрчлєн сайжруулах
асуудал байхад єєр нийгэмд тухайлбал дорнод европд орчин vеийн
тєрийг бараг хоосон шахуу газар шинээр байгуулах асуудал тавигджээ.
Ийм газар хариуцлага тооцох хєндлєн шугамын тогтолцооны талаарх
урьдын туршлага байхгvй бєгєєд vvнийг хэрхэн яаж хийх талаар
ямар нэгэн ойлголт алга байна.
Хариуцлага тооцох ийм механизм нь тухайн улсын хэмжээнд авилгалтай
тэмцэх бусад хvч чармайлттай нэгтгэн тvvний нэг хэсэг болгож
хєгжvvлж эрхээ шударга ёсны тогтолцоог буй болгож байгаа юм.
Энэхvv хяналтын тогтолцоо нь тєр захиргааны олон тєрлийн салбар
байгууллага, агентлагуулын хооронд хариуцлага тооцох явдлыг
буй болгох зорилготой. Ийм системийн туслалцаатайгаар тєр
олон нийтийн байгууллагын тvвшинд сонирхлын зєрчилдєєн буй
болгох явдлаас урьдчилан сэргийлж эрх мэдлийг тарааж сонирхлын
зєрчилдєєн буй болох эсмвэл олон нийтийн сайн сайхан байдалд
сєрєг нєлєє vзvvлэх нєхцєл байдлыг хязгаарладаг. Vvнд хариуцлага
тооцох явдал ил тод байх, урьдчилан сэргийлэх, шийтгэл хvлээлгэх
явдлууд тус тус ордог.
Шударга ёсны тогтолцоо нь тєрийн байгууллагын салбар дахь
авилгалыг засгийн газрын байгууллагууд дахь дотоод vйл явц
тухайлбал, удирдлагын ёс зvй, зохион байгуулалтын єєрчлєлт,
эрх зvйн шинэчлэлт vйл ажиллагааны журмын шинэтгэл болон иргэний
нийгмийн шинэтгэлийн тусламжтайгаар иж бvрэн цогцолбор арга
хэмжээ авах явдлыг багтаадаг. Хэрэв авилгал газар авсан шинжтэй
байгаа бол энэ нь нийт тогтолцооны системийн нуралттай холбоотой
юм. Тэгэхээр гол анхаарлыг хувь хvнийг буруушааж, загнах явдалд
биш харин тогтолцоог нийтэд нь шинэчилж єєрчлєх явдалд хандах
ёстой.
Гэвч энд маш чухал нэг зvйлийг анзаарахгvй єнгєрч болохгvй.
Доор тайлбарласнаас vзэхэд олон нийтийн анхаарал хандлагыг
харгалзаж vзсэнээрээ тєр засгийн байгууллагуудын тогтолцоог
хэвээр тогтвортой vлдээж харин тvvний шударга байх явдлыг
дэмждэг юм. Загас толгойноосоо ялзардаг гэдэг зvйр vгийн нэгэн
адил удирдах албан тушаалтан байгууллагын хувьд авилгал газар
авч улмаар доод тvвшинд тvгдэг байж болох боловч олон тvмний
хяналт тэдний мэдрэмж бvр шаардлагатай бол олон тvмний эсэргvvцэл
нь нийгмийн эцсийн биеэ хамгаалах арга хэрэгсэл болдог. Шаардлагатай
бvх арга хэмжээ vр дvнгvй бол хамгийн эцсийн арга хувьсгал
хийх явдал байдаг. Гэвч авилгалын эсрэг шинэ хандлагын vндэс
суурь нь хувьсгал биш харин эволюци буюу алгуур хєгжvvлэх
явдал бєгєєд энэ нь ардчилсан vйл явц хувийн хэвшил, хэвлэл
мэдээлэл мэргэжлийн холбоод шашны байгууллагууд болон тєрийн
бус байгууллагуудын оролцоотойгоор нийт нийгмийн оролцоог
дээшлvvлж vvгээр дамжуулан нийгмийн хєгжилд оролцох явдал
юм. Ийнхvv шинэтгэлийг зєвхєн улс тєрчид эхлvvлж хэрэгжvvлэхгvй
харин иргэний нийгмийн гишvvд єєрсдєє санаачилж хэрэгжvvлэх
юм.
Засаглалын талаарх єнєє vеийн анхаарал татсан асуудлууд болох
чадавхи бэхжvvлэх vр бvтээлд илvv анхаарал тавих, олон тvмний
оролцоог дээшлvvлэх vндэсний шударга ёсны тогтолцоог хєхvvлэн
дэмжих зэрэг бvх асуудлууд нь цогцолбор хvрээнд нэгэн зэрэг
тавигдаж шийдэгдэх нь зvйтэй гэсэн байр суурин дээн єнєєгийн
шударга ёсны тогтолцооны хандлага тулгуурладаг юм. Нийт зорилтын
хvрээнд дараах арга хэмжээ авах ёстой:
- Тєр засгийн байгууллагын vйлчилгээнд vр ашигтай бєгєєд vр
бvтээлтэй байхр ёстой ба тухайн нийгэм эдийн засгийг тогтвортой
хєгжvvлэхэд нэмэр хандив оруулдаг байх ёстой.
- Тєр засгийн байгууллага нь хуулийн хvрээнд ажиллах ингэснээрээ
иргэддээ дураар авирлах явдал (хvний эрхийг зєрчих явдлаас)
хамгаалдаг байх ёстой.
- Улс орныг хєгжvvлэх стратеги нь улс vндэстний хувьд ашиг
тустай байх ёстой. Єєрєєр хэлбэл зєвхєн тvvний хэлхээ холбоо
сайтай, танил талтай элитийнхэнд ашигтай байх бус хамгийн
ядуу эмзэг бvлгийнхэнд ч бас ашигтай байх ёстой.
Vндэсний
шударга ёсны тогтолцоог логик дараалалтайгаар
байгуулах зорилт
Vндэсний шударга ёсны тогтолцоог байгуулах эцсийн зорилго
нь авилгалыг єндєр эрсдэлтэй бага орлоготой vйл ажиллагаа
болох явдал юм. Vvний тулд авилгалыг араас нь хариуцлага тооцож
хєєцєлдєх бус харин vvнээс урьдчилан сэргийлэх тогтолцоог
буй болгох хэрэгтэй.
Vндэсний шударга
ёсны тогтолцооны тулгуур
багана болсон байгууллагууд
Vндэсний шударга ёсны тогтолцоог
Грекийн сvм хэлбэртэйгээр зураглаж болох юм. Энэ сvмийн дээвэр
нь тухайн улсын шударга ёсны тогтолцоо байх бєгєєд vvнийг
хэд хэдэн цуврал тулгуур баганаар тvшиж єгсєн байх ба энэ
тулгуур багана нь энэ тогтолцооны нэг бvрэлдэхvvн элемент
байх юм. Эдгээр тулгуур баганын нэг хэсгийг байгууллагууд
тухайлбал шvvх, эрх мэдлийн систем, парламент, тєрийн хянан
шалгах байгууллага, омбудсман, чєлєєт хэвлэл мэдээллийн хэрэгсэл,
иргэний нийгэм зэрэг бvрэлдэхvvн хэсэг бvрдvvлдэг. Нєгєє нэг
хэсэг тулгуур баганыг эдгээр байгууллагууд єєрийнхєє эрх мэдэлд
байлгаж ашиглах хэрэгслvvд бvрдvvлдэг. Жишээлбэл, хэвлэл мэдээллийн
хэрэгсэлд чєлєєтэйгээр хэвлэн нийтлэх эрх байх ёстой. Харин
иргэний нийгмийнхэнд єєрсдийгєє тодорхой хэмжээнд зохион байгуулж
vйл ажиллагаагаа явуулах эрх зvйн орон зай байх ёстой.
Энэхvv тэргэн дээр гурван дугуй байгаа. Нэг нь амьдралын чанар,
нєгєєдєх нь хуульд захирагдах ёсон, гурав дахь нь тогтвортой
хєгжил гэсэн нэртэй байна. Эдгээрийн дугуй хэлбэртэй байна
гэдгийн гол зорилго нь хэрэв тулгуур багануудын аль нэг дутаад
дээвэр хазайх юм бол энэ гурван дугуй болон тvvгээр илэрхийлэгдэж
буй тэр vнэ цэнэтэй зарчмууд маань єнхрєєд уначихна гэсэн
утгатай юм.
Сvмийг олон нийтийн мэдээлэлтэй байх явдал болсон нийгмийн
vнэ цэнэ гэсэн тулгуур суурин дээр байгуулснаар дvрсэлсэн
байна. Хэрэв олон нийт мэдээлэл сайтай тэдгээрийн vнэ цэнэ
хvчтэй байвал энэ тулгуур багануудад мєн хvч нэмэгдvvлж єгдєг.
Нєгєєтэйгvvр хэрэв олон нийт итгэхгvй, хараа хяналт тавьдаггvй,
эсвэл нийгмийн vнэ цэнэ сул, байхгvй байх юм бол энэ сvмийн
тулгуур суурь сул болно. Ингэснээр тулгуур багана маань єєрсдєє
хоосон бєгєєд vр ашиггvй болж хувирч тухайн улс vндэстний
шударга байх явдлыг дэмжиж тулж єгєх ач холбогдол нь байхгvй
болох юм.
Тулгуур баганууд нь хоорондоо харилцан хамааралтай боловч
тэдгээрийн бат бэх байдал єєр єєр байна. Хэрэв хэд хэдэн багана
сулрах юм бол дээд дээвэр нь яваандаа хазайж, улмаар тогтвортой
хєгжил, хуульд захирагдах ёс, амьдралын чанар гэсэн гол ач
холбогдол бvхий зорилтууд маань хазайж унаснаар нийт барилга
бvхэлдээ нурах юм.
Улс улсад энэхvv тулгуур багана бодит амьдралд єєр єєр байж
болох юм. Зарим тохиолдолд нэг хэсэг нь хvчтэй байхад нєгєє
хэсэг нь сул байж болно. Гэхдээ энэ бvхнийг хооронд нь тэнцvvлэх
бас хvчин зvйлvvд байдаг. Жишээлбэл, Сингапурт хэвлэл мэдээллийн
хэрэгслийн чєлєєт байдал харьцангуй дутмаг байдаг ч vvнийг
маш их эрх мэдэлтэй авилгалын эсрэг товчоо тэнцvvлж байдаг
ажээ.
Хэдийгээр дэлхийн єнцєг булан бvрт байдал єєр єєр байдаг боловч
єєрийгєє хариуцлага тооцох байдалд удирдан зохицуулахыг хvсдэг
аливаа нийгэмд ийм тулгуур багана дараах байдлаар голдуу илэрдэг
байна.
Vvнд:
- Гvйцэтгэх засаглал
- Парламент
- Шvvх эрх мэдэл
- Иргэний нийгэм
- Хяналт тавих байгууллагууд (тєрийн хянан шалгах байгууллагууд,
омбудсманы газар, цагдаа, авилгалын эсэрг байгууллагууд)
- Хэвлэл мэдээллийн хэрэгсэл
- Олон улсын байгууллагууд
Дvрэм журам болон
практик
Vндэсний шударга ёсны
тогтолцоог тvшиж, тулж байдаг тулгуур багана болсон байгууллагуудад
vйл ажиллагаанд нь дэмжлэг vзvvлдэг дvрэм, журам болон практик
арга барил байдаг. Эдгээр дvрэм, журам, практик арга барил
нь тэр тєрийн байгууллагуудын хэрэглэдэг vндсэн багаж хэрэгсэл
гэж хэлж болно. Ийм vндсэн дvрэм, журам, арга барил байхгvй
бол энэ нь сулхан байдлын vзvvлэлт юм. Дараах жишээнээс vзэхэд
эдгээр арга барил нь зєвхєн нэг тулгуур баганад хамааралтай
биш байна.
Тулгуур баганууд
Гvйцэтгэх засаглал
Хууль тогтоогч /Парламент
Парламентийн Тєсвийн Хороо
Тєрийн хянан шалгагч
Тєрийн алба
Шvvх эрх мэдэл
Хэвлэл мэдээлэл
Иргэний нийгэм
Омбудсман
Авилгалын эсрэг хяналтын байгууллагууд
Хувийн хэвшил
Гадаадын болон олон улсын байгууллагууд
|
Тохирох vндсэн
дvрэм/практик
Сонирхлын зєрчилдєєний дvрэм
Шударга сонгууль
Удирдах албан тушаалтныг асуух эрх
Олон нийтэд илтгэх
Тєрийн албаны ёс зvй
Бие даасан байдал
Мэдээлэл олж авах бололцоо
Vг хэлэх эрх чєлєє
Бvртгэлийн менежмент
Хэрэгжvvлж болох, хэрэгждэг хууль тогтоомж
Єрсєлдєєний бодлого, тvvний дотор олон нийтийн хєрєнгєєр
худалдан авах ажиллагаа
Шvvх, эрх зvйн vр бvтээлтэй хамтын ажиллагаа |
Дээр дурдсанаас vзэхэд
энэхvv дvрэм журам парктик арга барил нь зєвхєн нэг байгууллага,
тулгуур баганын vйл ажиллагаанд хамаардаггvй байна. Хэвлэл
мэдээллийн хэрэгсэл санал бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхтэй
байх боловч энэ нь мєн иргэний нийгмийн нэг чухал хэрэгцээт
зvйл учраас иргэний нийгэм нь ч ач холбогдолтой юм. Тєрийн
байгууллагын vйл ажиллагааг баримтжуулсан бvртгэлтэй байх
омбудсманд ч хэрэгтэй. Гэвч энэ нь мєн хариуцлага тооцох зарчмын
гол суурийг бvрдvvлдэг бєгєєд хяналт тавьдаг байгууллагуудад
ч хамгийн тvрvvнд шаардлагатай байдаг. Энэхvv жагсаалтанд
дурьдсан зvйлvvд дотор бас єєр vзvvлэлтvvд багтсан байгаа.
Тухайлбал, дутагдал зєрчилтэй зvйлийг илрvvлж vvнд анхаарал
хандуулах явдал болон тєр засгийн байгууллагын vйл ажиллагаанд
гомдол гаргах механизмыг хэвлэл мэдээллийн хэрэгслийн байр
сууриа чєлєєтэй илэрхийлэх эрх болон тєрийн байгууллагын ёс
зvйн асуудалд шингээсэн байгаа. Ерєнхийдєє зvvн гар талын
баганад дурдсан тулгуур баганууд баруун гар талын баганад
заасан дvрэм журам практик арга барилтай уялдан нийлэхээрээ
vндэсний шударга ёсны тогтолцооны хамгийн анхан шатны хэлбэрийг
гvйцэлдvvлж байгаа юм.
Vндэсний шударга ёсны сайн тогтолцоог бий болгохын тулд аливаа
цоорхой, сул тал болон эдгээр тулгуур баганыг бэхжvvлж логик
дараалалтай бvтцэд оруулах аливаа боломжийг эрж хайж системтэй
тодруулах явдал байдаг. Хэрэв ийм систем нь ганцхан тулгуур
баганааас тогтож байвал, тухайлбал, шударга дарангуйлагч эсвэл
хэсэг бvлэг дарангуйлагчаас тогтож байвал яваандаа нуран унах
нь амархан байдаг. Харин vндэсний шударга ёсны тогтолцоог
хэрэглэснээрээ оношлох шинэ арга хэлбэр болон авилгалыг эмчлэх
шинэ хэлбэрийг бий болгодог. Єєрєєр хэлбэл бие даасан тусдаа
байгууллага (жишээлбэл шvvх эрх мэдлийн г.м) тус тусдаа шинэтгэлийн
хєтєлбєрийг хэрэгжvvлэхийн оронд бvх зvйлийг хооронд нь харилцан
хамааралтай авч vзэж тэдгээрийг уялдуулснаар зохих vр дvнд
хvрэх болно.
Чєлєєт
шударга сонгууль
1992 онд батлагдсан шинэ
Vндсэн хуулийн 3-р зvйлд “Монгол улсад засгийн бvх эрх ард
тvмний мэдэлд байна. Монголын ард тvмэн тєрийн vйл хэрэгт
шууд оролцон, мєн сонгож байгуулсан тєрийн эрх барих тєлєєлєгчдийн
байгууллагаараа уламжлан энэхvv эрхээ эдэлнэ”. 16-р зvйлд
“шууд буюу тєлєєлєгчдийн байгууллагаараа уламжлан тєрийг удирдах
хэрэгт оролцох эрхтэй. Тєрийн байгууллагад сонгох, сонгогдох
эрхтэй. Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ. Сонгогдох насыг тєрийн
зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан
хуулиар тогтооно” гэж ардчилсан сонгуулийг хуульчлан бататгажээ.
Энэ vеэс хойш Монгол улсад Улсын Их Хурлын болон Ерєнхийлєгчийн,
орон нутгийн Иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын сонгууль тус бvр
гурван удаа болж єнгєрлєє. Ардчилсан тєртэй иргэний нийгэм
байгуулахаар зорьж буй манай улсын хувьд чєлєєт сонгуулийг
хангаж єгснєєрєє ардчилах vйл явцыг улам гvнзгийрvvлэх агуулгатай
юм.
Бvх нийтийн, тэгш, шууд, шударга, чєлєєт сонгууль бол тухайн
орны ардчилалын тvвшний хэмжvvр болж байдаг байна.
Олон улсын жишгээс харахад сонгууль чєлєєт, шударга байгаа
эсэхийг шалгах хэд хэдэн шалгуур vзvvлэлт байдаг. Эдгээрийн
тоонд:
1. Олон нийтийн итгэлийг хvлээсэн, бие даасан мэргэжлийн байгууллага
сонгуулийг зохион байгуулдаг уу. Сонгуулийг зохион байгуулах
байгууллагын томилгоонд улс тєрийн намуудын тєлєєлєл болон
олон нийтийн оролцоо бий юу.
2. Бvх нам нэр дэвшиг сонгуулийн кампаний чєлєєтэй хийх адил
тэгш боломжтой байдаг уу. Vзэл бодлоо олон нийтийн хэвлэл
мэдээллээр хvргэхэд тєрєєс хянадаг уу. Олон нийтийн мэдээллийн
хэрэгсэл, радио, телевиз нь тєрийн мэдэлд байна уу.
3. Сонгуулийн санал авах процедур нь сонгогч саналаа нууцаар
гаргахаас бусад тохиолдолд ил тод байдаг уу. Улс тєрийн намууд
сонгуулийн санал єгєх процедурт хяналт тавих боломжтой байдаг
уу.
4. Сонгуулийн хуульд сонгуулийн нээлттэй ба ил тод байдлыг
олон улсын жишгийн дагуу тусгасан байна уу. Улсын тєсєв болон
тєрийн эрх мэдлийг сонгуулийн кампанид ашиглуулахгvй байж
чадахуйц журам vйлчилдэг vv.
5. Сонгуулийн болон бусад vед улс тєрийн намын хєрєнгє, санхvvгийн
эх vvсвэр ба зарцуулалтанд нь хяналт тавигддаг уу, хандивт
ямарваа нэг эн хязгаарлалт байдаг уу.
6. Иргэний нийгэм, нам бус ажиглагч нараар дамжуулан сонгуулийн
ажиглах боломжтой байдаг уу. Одоогийн сонгуулийн хууль нь
vvнийг хангаж єгч чаддаг уу зэрэг шалгуур vзvvлэлт гол байр
эзэлдэг байна.
Монгол улсын сонгуулийн
тогтолцоо, удирдлага, зохион байгуулалт нь шударга, чєлєєт,
ил тод байж чаддаг уу, хууль тогтоомжийн эрх зvйн зохицуулалт
нь иргэдийн Vндсэн хууль дахь сонгох, сонгогдох эрхийг хангаж
єгч чадаж байна уу зэрэг асуултанд дээр дурьдсан чєлєєт, шударга
сонгуулийн vндэслэн, сонгуулийн зарчмуудыг vндэс болгон авч
vзье.
1. Сонгуулийг зохион
байгуулах байгууллагын бие даасан байдал
Чєлєєт, шударга сонгуулийн
vйл явцыг баталгаажуулахад сонгуулийг зохион байгуулж явуулах
байгууллага, хороодын vvрэг их чухал хvчин зvйл болдог. Сонгуулийн
хороо нь шударга, чєлєєт сонгуулийн удирдан явуулах чадвартай
байхын тулд сонгуулийн хууль тогтоомж нь єєрєє шударга, чєлєєт
сонгуулийн системийг бvрдvvлж, зєв байгууламж, эрх мэдлийн
тэнцвэр, хувиарлалтын тогтолцоог нєхцєлдvvлсэн байх шаардлагатай.
Сонгуулийн Ерєнхий Хороо болон хороо хэсгийн бvрэн эрхийг
УИХ-ын сонгуулийн хуулиар тодорхойлж єгсєн боловч vйл ажиллагааны
хvрээ, бvтэц, бvрэлдэхvvн, статус, эрх vvргийг нарийвчлан
зааж єгєх шаардлага одоо хэр нь байсаар байна.
А/ Бие даасан хараат бус Сонгуулийн хороо (комисс)
тvvнийг хангах элементvvд:
Сонгуулийг эрхлэн зохион байгуулж явуулдаг байгууллага Сонгуулийн
Ерєнхий Хороо (СЕХ) болон хороо, хэсгvvд нь бие даасан, хараат
бус байна гэдэг нь улс тєрийн хувьд бие даасан байх, захиргааны
хувьд бие даасан байх, мєн аль нэг талыг барилгvй тєвийг сахих
байдлаар илэрнэ.
Улс тєрийн
бие даасан байдал
СЕХ нь УИХ-ын дэргэдэх байгууллага бєгєєд УИХ-ын болон Ерєнхийлєгчийн
сонгуулийг улсын хэмжээгээр эрхлэн явуулах vvрэгтэй байнгын
байгууллага гэж УИХ-ын сонгуулийн хуулийн 11.1-д заажээ.
11.2-т “СЕХ нь дарга, нарийн бичгийн дарга, гишvvдийн бvрэлдэхvvнтэй
байна. СЕХ-ны бvрэлдэхvvнийг 5 жилийн хугацаатайгаар УИХ-аас
томилно. СЕХ-ны гишvvд орон тооны бус байх бєгєєд дарга, нарийн
бичгийн дарга нь ажлын шаардлагыг харгалзан бvтэн буюу хагас
(хавсарсан) орон тоогоор ажиллана.”
11.3-т “СЕХ-ны дарга, нарийн бичгийн дарга, гишvvн нь УИХ-ын
гишvvнд нэр дэвшигч байж болохгvй” гэж заажээ.
СЕХ нь УИХ-ын сонгуулийг эрхлэн зохион байгуулдаг атлаа УИХ-аас
томилгоо, тєсєв, эрх мэдлийн хувьд хараат байна. СЕХ-ны гишvvнд
хэн нэр дэвшvvлэх вэ гэдэг нь тодорхой хуульчлагдаагvйгээс
ихэвчлэн УИХ дахь эрх баригч нэг намын нєлєєлєл дор, улс тєрийн
бусад нам болон олон нийтийн оролцоогvйгээр нэр дэвшvvлэн,
УИХ-аас томилж ирсэн.
Томилж буй практикаас харахад орон тооны бус гишvvд хэд байхыг
тухайн томилгооны vед шийдэж ирсэн ба эрхэлж буй ажлыг нь
харгалзан томилсон байдаг. Тухайлбал, УИХ-ын Тамгын газраас,
Засгийн газрын хэрэг эрхлэх газраас, Дээд шvvхээс, Сангийн
яамнаас, Цагдаагийн ерєнхий газраас, Статистикийн тєв газраас
гэх мэт.
Харин сvvлийн томилгоонд тєрийн бус иргэний нийгмийн тєлєєллийг
оруулсан байна. Тухайн орон тооны бус СЕХ-ны гишvvн нь эрхэлж
буй орон тооны ажлаасаа солигдох, мєн эргvvлэн татах асуудлыг
журамласан заалт байдаггvйгээс анх томилгоход харгалзан vзсэн
албан тушаал нь єєрчлєгдсєн ч СЕХ-ны орон тооны бус гишvvд
нь тvvнийг дагаад єєрчлєгддєггvй тул анх харгалзаж бvрдvvлсэн
албан тушаал болон болон тєрийн байгууллагуудын тєлєєлєл нь
алдагдаж байна.
Захиргааны
бие даасан байдал
СЕХ нь сонгууль хоорондын vйл ажиллагаа явуулах орон тооны
ажлын албагvй 2001 он хvртэл явж ирсэн.
Хэдийгээр хуулинд СЕХ-г байнгын ажиллагаатай байгууллага байхаар
заасан боловч зєвхєн СЕХ-ы дарга нь орон тооны, харин нарийн
бичгийн дарга нь хагас орон тоогоор ажиллаж, ажлын албыг сонгуулийг
зохион байгуулах vед УИХ-ын Тамгын газрын зарим ажилтнуудаас
давхар ажиллах маягаар зохион байгуулж иржээ.
Байнгын ажиллагаатай гэх СЕХ нь сонгууль хооронд ямар vйл
ажиллагаа явуулах нь тодорхойгvй, мєн сонгууль хооронд СЕХ-нд
зориулсан тєсєвгvй, байнгын ажиллагааг нь хангах хууль зvйн
болон эдийн засгийн баталгаагvй явж ирсэн байна.
Тєвийг сахисан
байдал
СЕХ-ны дарга, нарийн бичгийн дарга, гишvvдийг томилохдоо нам
бус байх юм уу эсвэл улс тєрийн намуудын тэгш тєлєєлєлтэй
байх уу гэдгийг хуульчлаагvйгээс зєвхєн СЕХ-ны дарга, нарийн
бичгийн дарга, гишvvнд томилогдсоны дараа намын гишvvнчлэлээс
тvдгэлзэх тєдийгєєр хязгаарлагддаг.
СЕХ-ны гишvvдийн намын гишvvнчлэлийг нэр дэвшvvлэхээс ємнє
харгалздаггvй тул тухайн vеийн эрх баригч буюу УИХ-д олонхи
болсон нам єєрийн намын гишvvд болон дэмжигчдээс СЕХ-г бvрдvvлж
ирсэн. Тухайлбал, 1992 онд томилогдсон СЕХ-ны бvрэлдэхvvний
15 гишvvний 10 нь МАХН-ын гишvvд, 5 нь нам бус байлаа. 2001
онд томилогдсон СЕХ-ны 11 гишvvдийн 11 гишvvдийн 8 нь МАХН-ын
гишvvн, 1 нь МVАН-ын гишvvн, 1 нь МСДН-ын гишvvн, 1 нь нам
бус байжээ.
СЕХ-ны дарга, нарийн бичгийн
дарга, гишvvд нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигч байж болохгvй
гэдгээс єєр шалгуур хуулинд зааж єгсєнгvй.
Сонгуулийн хэсгийн хороог
сонгуулийн тойргийн хорооноос байгуулдаг ба нэр дэвшvvлэх
субьект болои ИТХ нь єєрєє улс тєрийн намуудын олонх цєєнхийн
тєлєєллийг хангасан байж чаддаггvй. Сонгуулийн тойрог, хэсгvvдийн
бvрэлдэхvvнд ажиллах гишvvдийн шалгуур нь тодорхой бус зєвхє
“тєлєєлєх чадвар”-ыг харгалзана гэсэн тул гол тєлєв тойргийн
бvрэлдэхvvнд бусад намаас ганц нэг хvний тєлєєллийг оруулаад
энэ заалтыг хангагдсанд тооцож иржээ. Жишээ нь, 1996 оны сонгуулийн
тойргийн хороодын бvрэлдэхvvний 72 % нь, тойргийн хороодын
даргын 96 % нь, нарийн бичгийн даргын 64 % нь тухайн vеийн
эрх барьж байсан нам болх МАХН-ын гишvvд байжээ.
Мєн сонгуулийн хороо,
хэсэг байрлах байр, сонгуулийн санал авах байранд улс тєрийн
намын ухуулга сурталчилгаа болон намын салбар, хорооны байр
байрлаж байгаа нь сонгуулийн хэсгийн санал авах байрны тєвийг
сахисан байдлыг алдагдуулдаг. Жишээ нь, 2000 оны сонгуульд
Хан-Уул дvvрэгт сонгуулийн 7 хэсгийн хорооны байр нь МАХН-ын
vvрийн байртай хамт байрлаж байсан.
Б/ Бvтэц
СЕХ нь байнгын vйл ажиллагаатай юм бол сонгуулийн бус vед
орон нутагт энэ ажлыг хэн хариуцах, мєн сонгуулийн vед байгуулагдсан
сонгуулийн тойрог болон хэсгийн хороодын мандат нь хэзээ дуусах
нь тодорхойгvй байна.
В/ Бvрэн эрх,
vйл ажиллагааны хvрээ
Сонгуулийг зохион байгуулах байгууллагын гол vндсэн vйл ажиллагаа
нь дараах 4 чиглэлтэй байх ёстой.
- Байгууллагын захиргааны vйл ажиллагаа
- Сонгуулийн бэлтгэл ажил
- Сонгуулийн єдрийн зохион байгуулалт
- Сонгуулийн дараах vйл ажиллагаа
Гэтэл СЕХ-ны бvрэн эрхэд зєвхєн сонгуулийн бэлтгэл ажил болон
сонгууль явуулах єдрийн зохион байгууллаттай холбоотой эрхийг
л хуульчилж єгсєн. Харин СЕХ-д сонгуулийн кампаний санхvvжилт
болон улс тєрийн намын санхvvжилтэнд хяналт тавих эрх, гомдлын
дагуу мєрдєн шалгах эрх байхгvй. Нэр дэвшигчдэд тавигдах шалгуурыг
хэн шалгадаг талаар мєн хуулинд тодорхойгvй.
СЕХ-ны vйл ажиллагаанд
сонгууль хооронд хийх ажлыг бvрэн эрхэд нь зааж єгєєгvй тул
судалгаа, сургалт явуулах, сонгогч иргэдийг мэдээллээр хангах,
сонгогчдын боловсролыг дээшлvvлэх, сонгуулийн санхvvжилтын
тайланг шалгах зэрэг СЕХ-ны vйл ажиллагааны vндсэн гол ажил
СЕХ-ны бvрэн эрхэд тусгагдаагvй байна.
2. Сонгуулийн vйл
ажиллагааны зохион байгуулалтын ил тод байдал
Сонгууль нь ардчиллын
чухал хэмжvvр вм бол санал хураахаас бусад тvvний бvхий л
vйл явц олон тvмэнд ил тод байх ёстой.
А/ Сонгуулийн хороодын хурлын ил тод байдал
СЕХ-ны хурлууд нь олон нийтэд болон хэвлэлийнхэнд хаалттай
байдаг нь УИХ-ын сонгуулийн хуулийн 4.1 дэх “УИХ-ын сонгууль
бэлтгэн явуулах ажил ил тод байна. Энэ заалт сонгогч саналаа
нууцаар гаргахал хамаарахгvй” гэсэн заалттай зєрчилдєж байна.
сонгуулийн тойрог, хэсгийн хороодын хуралдаан ч мєн адил хаалттай
явагдаж байна.
Б/ Ажиглалт ба хяналт
Сонгуулийг ажиглах дотоодын болон гадаадын ажиглалтын аль
нь ч сонгуулийн шударга байдлыг баталгаажуулах явцын нэг гол
хэсэг болдог.
Ажиглагч vйл явцыг ойрхноос харах замаар зєрчлийг илрvvлэх,
зєрчил гарахаас сэргийлэн хориглож чадна. Тэд єєрийн биеэр
vйл явцын дунд байж олон тvмэнд ажиглалтаа тайлбарлах замаар
сонгуулийн ил тод, нээлттэй байдлыг нэмэгдvvлнэ. Тэд хууль
ёсны итгэл vнэмшилтэй сонгуулийн дvнг баталгаажуулахад дэмжлэг
болдог сонгуулийн шударга байдлыг шvvн цэгнэдэг тєдийгvй сонгуулийн
vйл явцтай холбоотой бодлогын болон vйл ажиллагааны єєрчлєлтvvдийг
санал болгодог. Ер нь ихэвчлэн “Ажиглагч”, “Хянагч” гэсэн
хоёр тєрлийн ажиглагчид байдаг.
Хянагчид гол тєлєв ажиглаж
буй vйл явцад оролцох эрхээр хангагдсан байдаг бол ажиглагчид
оролцохгvй, зєвхєн ажигладаг.
УИХ-ын сонгуулийн хуулийн 34.2-т Ерєнхийлєгчийн сонгуулийн
хуулийн 32.2-т “Ажиглагч нь сонгуулийн нутаг дэвсгэрийн салбар
хороонд бvртгvvлж vнэмлэх авсан байна. Ажиглагч сонгогчдын
санал хураах, санал тоолох, дvнг гаргах vед уг ажлыг сонгуулийн
хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхийг зєвхєн хєндлєнгєєс
ажиглан хянах эрхтэй бєгєєд сонгуулийн хороодын vйл ажиллагаанд
хутгалдан оролцож болохгvй. Гадаадын ажиглагч сонгуулийн vйл
ажиллагаанд оролцох журмыг СЕХ тогтооно. Гадаадын ажиглагч
оролцуулах асуудлыг СЕХ тєрийн гадаад харилцааны асуудал эрхэлсэн
байгууллагуудтай зєвшилцєн шийдвэрлэнэ” гэжээ.
Сонгуулийн хуулийн дээрх
заалтаас vзэхэд “Ажиглагч зєвхєн хєндлєнгєєс ажиглах, хянах
эрхтэй” байдаг нь итгэмжлэгдсэн ажиглагчдын олон улсын нийтээр
хvлээн зєвшєєрсєн эрхтэй зєрчилддєг байна.
Саналын хуудсыг хуваарилах, хадгалах, тоолох, гарын vсэг зурах,
урьдчилан санал хураах ажлыг зохион байгуулах vйл ажиллагаанууд
ажиглагчдын оролцоогvйгээр гол тєлєв нэг намын гишvvдээс бvрдсэн
сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарын хvрээнд
хаалттай явагдаж ирсэн нь сонгуулийг зохион байгуулах vйл
ажиллагаа тєвийг сахисан, шударга явагддаг гэсэн итгэл тєрvvлэхгvй
байна.
2001 оны Ерєнхийлєгчийн
сонгуулийн vед саналын хуудсыг хэвлэх, хуваарилах, хадгалах,
архивлах тухай журам, мєн явуулын болон урьдчилан санал хураах
vйл ажиллагааны тухай журам СЕХ-оос баталсан боловч бусад
сонгуульд ийм журам vйлчилдэггvй. Эдгээр журмуудад ажиглагчийн
ажиглах эрхийг нэмж тодруулах, тусгах шаардлага бий.
Ажиглагчдын боломжийг хязгаарлах нь сонгууль ил тод, нээлттэй,
чєлєєтэй, шударга, алдаа мадагтай байх явдлыг бууруулдаг.
ЦИймд ажиглагч, хянагчдын эрх vvргийг ойлгомжтой, тодорхой,
хангалттай хэмжээгээр хуульд тусгах шаардлагатай.
В/ Маргааныг
шийдвэрлэх механизм, гомдол гаргах журам
Чєлєєт, шударга сонгуулийн салшгvй бvрэлдэхvvний нэг нь аливаа
этгээд сонгуулийн vйл явцад буруу зvйл гарсан гэж vзвэл зохих
газарт хандаж гомдол гаргах явдал юм. Энэ нь сонгуулийн явц
хариуцлагатай, ил тод, тєвийг сахисан шударга байх нєхцєлийг
хангаж єгдєг. Сонгуулийн явцад тvvнтэй холбоотой маш олон
гомдол, маргаан гардаг. Энэ тохиолдолд ямар хариуцлага хvлээх,
хэн хариуцлага тооцох, ямар хугацаанд маргааныг хянан шийдвэрлэх,
хэрэг маргааны харьяалал нь ямар байх зэрэг олон асуудлуудад
манай улсын сонгуулийн хууль тогтоомжуудаас хариулт олдохгvй
байна. сонгуультай холбоотой маргаан нь сонгуулийн хугацаанд
шийдэгддэггvй, аливаа нэг маргаан гарлаа ч гэсэн тvvнийг хэн,
хэзээ, яаж шийдэх нь тодорхойгvйгээс сонгуулийн явцад хууль
тогтоомж зєрчсєн vйл ажиллагаа, албан тушаалтнуудыг мэдэж
байлаа ч хэнд, хаашаа яаж хандахаа мэддэггvй, шийдэж єгнє
гэх итгэл vнэмшилгvй учраас “чимээгvй байх нь” нийтлэг болжээ.
3. Иргэнии нийгэм,
нам бус ажиглагч нар сонгуулийг ажиглах боломжтой юу
Тєрийн бус байгууллага
болон иргэний нийгмээс ажиглагч хийх эрх зvйн орчин одоогоор
байхгvй байгаа. Одоогийн мєрдєж буй МУ-ын сонгуулийн хуулиудад
ажиглагч нь зєвхєн намын болон бие даан нэр дэвшигчийн томилсон
ажиглагчид л байх бєгєєд зєвхєн санал хураах єдєр л ажиглахаар
хуульчилсан байна.
4. Сонгуулийн тэгш
эрхийн байдал
Монгол улсын Vндсэн хуулийн
1-р бvлгийн 1-р зvйлийн 2-т тэгш эрхийн тєрийн тулгуур зарчмын
нэг болох тухай заажээ. УИХ-ын сонгуулийн тухай хууль болон
сонгуулийн бусад хуулиудад ч сонгуулийн тэгш эрхийн тухай
заасангvй.
Гэтэл тэгш байх зарчим нь хамгийн чухал, vндсэн гол зарчмын
нэг юм. чиг зорилгынхоо хувьд уг зарчим нь бvх нийтийн байх
зарчимтай ихээхэн нийцэхийн зэрэгцээ сонгуулийн чєлєєтэй байх
зарчимтай нягт уялдаатай хэрэгждэг. Тэгш эрхийн зарчим нь
сонгогчид нэг удаагийн сонгуульд нэг л удаа саналаа єгєх,
сонгогчид адил саналын эрхтэй байх, саналын хувийн жин адил
байх, нэг тойрог дахь сонгогчдын тоо тэгш байх зэргээр сонгогч
зєвхєн саналаа єгєх мєчид тєдийгvй сонгуультай холбоотой бvхий
л vйл явцад хэрэгжиж байдаг.
Єєєрєєр хэлбэл, сонгуульд бие даан нэрээ дэвшvvлэх, бусдаас
нэрийг нь санал болгох эрхийг оролцуулсан сонгуулийн бэлтгэл
шатыг багтаасан, сонгуулийн идэвхигvй эрх мєн сонгуулийн тэмцэл
болон сонгогчийн єгсєн нийт саналыг тоолж дvгнэх, мандат ногдуулах
бvхий л vйл ажиллагааг хамаарна гэсэн vг. Єнєєгийн сонгуулийн
тогтолцоонд тэгш эрхийн зарчим зєрчигдєєд байгаа асуудлуулаас
дурьдвал:
- Мандат хуваарилахад бvх сонгогчийн єгсєн саналыг адил тэгш
эрхтэй авч vздэггvйн улмаас одоо мєрдєгдєж буй мажоритар систем
сонгуулийн тэгш эрхийн зарчим хэрэгжих хангалттай vндэс суурийг
бvрдvvлэхгvй байгаа. Сонгуулийн хуульд зааснаар авах саналын
хэмжээний доод хязгаарыг 25 хувь гэжж заасан нь нийт сонгогчдын
дєрєвний гурвын тєлєєлєлгvйгээр улё орныг удирдах боломж олгож
байгаа юм. Зєвхєн тухайн тойрогтоо ноогдсон мандатыг авахад
хангалттай санал авсан нэр дэвшигчийн талаа єгсєн саналыг
парламент бvрдvvлэхэд харгалздаг байна. Бусад бvх нэр дэвшигчийн
тєлєє єгсєн санал гадна vлддэг. Монгол улсад болж єнгєрсєн
сvvлийн сонгуулиудын явцад хичнээн сонгогчдын санал иймэрхvv
байдлаар тооцогдоогvй vлдсэнийг тодруулбал:
Хvснэгт 1
УИХ-ын
сонгууль |
Сонгогчдын
тоо
|
Тоологдсон
хvчинтэй санал
|
Нэрсийн
жагсаалтанд бичигдсэн
|
Санал
єгсєн
|
Нийт
100 хувь
|
Сонгогдсон
нэр дэвшигчдэд ноогдож буй |
Сонгогдоогvй
нэр дэвшигчдэд ноогдож буй |
Саналын
тоо / % |
Саналын
тоо / % |
1992 |
1085129 |
1037392
96.6% |
3023234 |
1748544 / 7.8% |
1274690 / 2.2% |
1996 |
1147260 |
1057182
92.15% |
1011143 |
542947 / 3.7% |
468196 / 6.3% |
2000 |
1247033 |
1027985
82.43% |
1002551 |
523566 / 2.2% |
478985 / 7.78% |
Хvснэгт
1-ээр сонгогчдоос єгсєн санал, УИХ дахь суудал хуваарилалт
хоёрын харьцааг 1992, 1996, 2000 оны УИХ-ын сонгуулийн дvнгээр
vзvvлэв.
Эдгээр баримт одоо мєрдєгдєж буй мажоритар системийн харьцангуй
олонхийн зарчим нь мандат хуваарилахад сонгогчдын саналыг
эрх тэгш авч vзэх талаархи сонгуулийн тэгш эрхийн зарчимд
нийцэхгvй байгааг илтгэн харуулж байна.
Мєн сонгуулийн тэгш эрхэнд тойрог дахь нэг мандатад ноогдох
сонгогчдын тооны харьцаа бас хамаарна. Тухайлбал,
- 1992 онд сонгуулийн тойрог дахь сонгогчдын
нэрсийн жагсаалтанд бvртгэгдсэн сонгогчдын тоо 25220-оос (2
мандаттай) 66667 (4 мандаттай) хvртэл байсан нь нэг мандатад
ноогдох сонгогчдын тооны зєрvv 20-30 хуьд хvрч байна.
- 1996 онд 29-р тойрогт 11082, 60-р тойрогт
21194 сонгогч сонгогчдын нэрсийн жагсаалтанд бvртгvvлсэн нь
10112 тооны зєрvvтэй байна. Єєрєєр хэлбэл, тойрог дахь сонгогчдын
тооны зєрvv 90 хvртэл хувьд хvрч байна.
- 2000 онд 59-р тойрогт 27418, 36-р тойрогт
11043 сонгогч сонгогчдын нэрсийн жагсаалтанд бvртгvvлсэн байгаа
нь 148 (1.5 дахин) хувийн зєрvvтэй байна.
Сонгуулийн тойргийг хуваарилахдаа хvн амын тоог аль болохоор
ойролцоо тэнцvv байхаар харгалзан тогтоох шаардлагатай байдаг.
Сонгуулийн тойргийг хэн хэрхэн байгуулах тухай болон тvvнийг
байгуулах vндэслэлvvлдийг хуулиар тодорхой нарийвчлан зааж
єгєєгvйгээс болж сонгууль болохын ємнє УИХ-ын гишvvд болон
єєрчлєх боломжийг олгож байгаа юм. Энэ асуудал нь сонгуулийн
тэгш эрхийн зарчмаас гадна сонгуулийн шударга байх зарчимд
бас хамаарна.
Бусад улсын туршлагаас. Германд
статисикийн тєв газраас 10 жилд нэг удаа хийгддэг хvн амын
тооллогын дvнг харгалзан сонгуулийн тойргийг єєрчлєх эсэхийг
хєндлєнгийн бие даасан байгууллага шийддэг байна. Зарим улсад
тухайлбал, Дани улсад засаг захиргааны нэгжийг сонгуулийн
тойрогт ашигладаг.
Сонгуульд оролцож буй улс тєрийн намууд болон
нэр дэвшигчдийн єрсєлдєх нєхцєл, боломжийн хувьд тэгш байх.
Сонгуульд оролцож буй улс тєрийн нам, нэр дэвшигч сонгуулийн
сурчилгаагаа олон нийтийн хэвлэл мэдээллээр хvргэх тэгш боломжоор
хангагдсан байх ёстой.
Манай улсад орон даяар нэвтрvvлгээ цацдаг vндэсний нэг телевиз,
радиогийн сувагтай бєгєєд энэ нь тєрийн мэдэлд Ерєнхий сайдын
ажлын эрх мэдлийн хvрээнд байгаа нь дээрх боломжийг олгохгvй
байна. Сонгуульд оролцож буй нам эвсэл болон бие даан нэр
дэвшигч нь тєрийн алба хашиж байх vед сонгуульд нэр дэвшвэл
тухайн албан тушаалаас тvдгэлзэх хууль журам байхгvй тул єєрийн
хашиж буй албан тушаалын нэр нєлєє, байр суурийг ашиглах,
сонгуулийн сурталчилгаандаа тєрийн албаны ажилтнуудыг ажилуулах,нийтийн
телевиз,мэдээллийн хэрэгслийг илт давуу байдлаар ашиглах зэрэг
vйлдлvvд тогтмол гардаг байна. Сонгуулийн сурталчилгааны амлалтанд
улсын тєсвийн мєнгєєр барилга, эд байгууламж барих, хандив
тусламж тараах зэргээр албан тушаалаа ашиглан сонгогчдын саналыг
татах ажилгаа хийдэг гэсэн шvvмжлэл гардгийг анхаарахгvй байж
болохгvй.
Монгол Улсын Засгийн газарт тєрийн ємчийн мэдээллийн хэрэгслvvд
нь аль нэг талыг баримтлаагvй гэдэг итгэлийг бэхжvvлэх талаар
шуурхай арга хэмжээ авахыг Бvгд Найрамдахчуудын Олон улсын
хvрээлэнгийн сонгуулийн ажиглагчид зєвлєжээ. Засгийн газар
болон улс тєрийн бvхий л хvчнийг тєлєєлєх гишvvдээс бvрдсэн
сонгуулийн сурталчилгааны бие даасан хараат бус зєвлєлийг
байгуулж, энэхvv зєвлєл нь мэдээлэл, тvvнтэй холбоотой бvхий
л маргааныг шийдвэрлэх эрх vvрэгтэй байж болох юм. Одоо Засгийн
газар нь тєрийн мэдэлд байдаг мэдээллийн хэрэгслvvдэд ажиллагчдыг
ажилд авдаг болохоор тэд эдийн засгийн хувьд засгийн эрхэнд
байдаг улс тєрийн нам, эвслээс хараат болж байгаа юм. Энэ
байдал нь олон нийтийг хэвлэл мэдээллийн байгууллагын хараат
бус байдалд итгэх итгэлийг алдагдуулж байна.
5.Сонгуулийн
vндсэн зарчмууд
А/ Бvх нийтийн
байх. Vндсэн хуулийн 16-р зvйлийн 9-д зааснаар
18 насанд хvрсэн иргэд сонгуулийн эрхтэй.
Бvх нийтийн зарчмыг хэрэгжvvлэхэд сонгогчдын нэрсийн жагсаалтын
тухай асуудал гол байр суурь эзэлдэг. Учир нь, нэрсийн жагсаалтыг
хэн, хэрхэн,яаж vйлдэв гэдгээс сонгууль бvх нийтийн болж чадах
эсэх нь хамаардаг. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг vйлдэхэд
ямар зарчмыг баримтлах, ямар ямар асуудал зайлшгvй туссан
байх ёстой вэ гэхлээр
1. Нэрсийн жагсаалтыг хэн гаргах вэ?
2. Хэзээ гаргах вэ?
3. Нэрсийн жагсаалтанд хэн, хэнийг бvртгэх вэ? гэсэн эдгээр
асуудал болно.
Нэрсийн жагсаалтыг хэн гаргах вэ? – Сонгуулийн хуулиар сонгогчдын
нэрсийн жагсаалтыг сум, дvvргийн Засаг дарга гаргана гэж заасан.
Сум, дvvргийн Засаг дарга нь улс тєрийн албан тушаалтан, мєн
ИТХ-д улс тєрийн намуудын vvрэг оролцоо их байгаа єнєє vед
энэ нь хэн оновчтой вэ?
Францад нэрсийн жагсаалт гаргахад тухайн орон нутгийн тєлєєллєєс
гадна дээд шатны шvvхийн нэг тєлєєлєгч хамтран оролцдог.
Англид энэ ажлыг тогтмол эрхэлдэг нэг тvшмэл байдаг.
Хэзээ гаргах вэ? – Засаг дарга санал
авах єдрєєс 50 хоногийн ємнє нэрсийн жагсаалтыг байнга болон
тvр оршин суудаг гэсэн шалгуураар бvртгэж, гаргадаг байна.
Сонгогчдын нэрсийн жагсаалт санал авах єдрєєс 15 хоногийн
ємнє ил болдог. 50 хоногийн ємнє гарсан нэрсийн жагсаалтыг
яагаад 35 хоног буюу нэг сар илvv хугцаанд нууц байх ёстой
юм бэ? Харин ч энэ нэрсийн жагсаалтыг олон нийтэд ил болговол
сонгогчид єєрийгєє бvртгэсэн эсэхийг магдлах, мєн ажиглагчдын
зvгээс хяналт тавих боломж бvрдэж сонгууль шударга, бvх нийтийн
байх боломж бvрдэх талтай.
Энэ нэрсийн жагсаалтанд хэн хэнийг бvртгэх вэ?-
Сонгогчдын нэрсийн жагсаалтанд Монгол улсдаа байгаа байнга
болон тvр оршин суугаа хvмvvсийг бvртгэнэ гэж заасан. Тэгвэл
гадаадад амьдрач ажиллаж, зорчиж яваа иргэд сонгох эрхээ хэрхэн
яаж эдлэх вэ?
Сонгогчдын нэрсийн жагсаалтанд сонгуулийн насны бvхий л иргэд
хамрагдаж чаддаг уу. Дараах тоо баримтыг ажигла.
Эндээс харахад сонгууль бvхий нийтийн байж чадаж байгаа эсэх
нь эргэлзээтэй байна. Сонгогчид ямар шалтгаанаар сонгогчдын
нэрсийн жагсаалтанд бvртгvvлж, cонгуульд оролцож чадахгvй
байгааг зайлшгvй судлан vзэх шаардлагатай.
Сонгууль болсон
жилvvд |
Сонгуулийн насны
иргэдийн тоо |
Нэрсийн жагсаалтанд
бичигдсэн сонсогчдын тоо |
Санал єгсєн
сонгогчдын тоо |
1992 |
1183041 |
1085129 |
1037392 |
1996 |
1217227 |
1147260 |
1057182 |
2000 |
1361529 |
1247033 |
1027985 |
2001 |
1365000 |
1205885 |
1000110 |
Монгол улсын сонгуулийн
насны 60000 орчим иргэд гадаадад оршин сууж, сардаа дунджаар
4000 орчим иргэн дотооддоо шилжилт хєдєлгєєнд байдаг,жилдээ
дунджаар 7000-8000 орчим иргэд хорих ял эдлэж байдаг гэвэл
vлдэх сонгогчид нь хаана гээгдэж vлдээд байна гэдэг нь бас
л сонирхол татна.
Б. Сонгуулийн шууд зарчим. Монгол
улсын иргэн Ерєнхийлєгч Улсын Их Хурал /УИХ/,Иргэдийн тєлєєлєгчдийн
хурлыг /ИТХ/ ямар нэгэн тєлєєлєлгvйгээр єєрєє саналаа шууд
гарган сонгодог. Энэ зарчим Vндсэн хууль ба сонгуулийн хуулиудад
тусгагдсан.
В. Сонгуулийн саналаа нууцаар гаргах зарчим.
Сонгогч нь болзшгvй хэлмэгдлээс хамгаалагдахын тулд саналаа
нууцаар єгєх эрхтэй.
Сонгогч нь хэний ч нєлєєнд автахгvй зєвхєн єєрийн ухамсартай
vйл ажиллагаагаар саналаа илэрхийлэх боломжийг нууц санал
хураалт олгодог.
Сонгуулийн хуульд саналаа єєрєє тэмдэглэж чадахгvй сонгогч
єєрийн итгэмжлэгдсэн хvний туслалцаа авахыг зєвшєєрсєн байдаг.
Мєн явуулын хайрцгаар санал хураах зэрэг санал хураалтыг хэрхэн
нууц зохион байгуулах болон итгэмжлэгдсэн хvний туслалцааг
хэрхэн авах талаар нарийвчилсан журам алга байгаа тул дор
хаяад л /хардалт/-ыг бий болгох боломжтой.
Г/ Сонгуулийн чєлєєт зарчим. Сонгуульд оролцох,
эс оролцох, хэний ч дарамт шахалтанд оролгvйгээр саналаа илэрхийлэх,
нэр дэвшигчээс татгалзах зэргээр сонгуулийн чєлєєт зарчим
хэрэгжинэ. Сонгуулийн хуулийн 21,6-д сонгуульд оролцохгvй
байхыг уриалахыг хориглосон заалт орсон нь дарамт шахалтанд
орсон нєхцєлд сонгуульд оролцохгvй байхыг уриалж сонгуульд
эс оролцох эрхээ эдлэх боломжийг хааж байгаа юм.
Одоогийн сонгуулийн хуулиар саналын хуудсанд дахь нэр дэвшигчдийн
аль нэгийг нь дэмжих, эсрэг тохиолдолд саналын хуудас хvчингvйд
тооцогдож буй Єєрєєр хэлбэл саналын хуудсан дахь аль ч нэр
дэвшигчийг дэмжихгvй бол саналын хуудас хvчингvй болно. Энэ
нь чєлєєт зарчмыг зєрчиж буй тул аль ч нэр дэвшигчийг дэмжээгvй
саналын хуудасыг хvчинтэйд тооцох нь зvйтэй.
6.Сонгуулийн санхvvжилтын
тухай асуудал
Улс тєрийн нам эвсэл,
нэр дэвшигч сонгуулийн кампанийхаа санхvvжилтыг хаанаас олж
авч байгаа тухай мэдээлэл нь тэдгээрийн бодлогод хэн нєлєєлж
байна, эсвэл хэн нєлєєлєх магадлалтай байна гэдгийг тодорхойлоход
маш чухал.1990 оноос сонгуулийн кампанийн санхvvжилтын зардлыг
улсын тєсвєєс бvхэлд нь санхvvжvvлэхээр больсон .Єнєєдєр сонгуулийн
кампанийн зардлын сан нь:
-Нам, эвслийн єєрийн хєрєнгє
-Сонгуульд нэр дэвшигчийн єєрийн хєрєнгє
-Дэмжигч байгууллага, аж ахуй нэгжийн хандив
-Иргэдийн хандив зэргээс бvрдэж байна./хавсралт 2-7/
Ємнєх сонгуулийн vеэр СЕХ-оос тогтоож єгсєн хугaцаанд улсын
радио, телевизээс vнэ тєлбєргvй сурталчилгаа хийж байлаа.Энэ
нь улсын тєсвєєс хэсэгчилэн санхvvжилт єгч байгаа хэлбэр юм.
Сонгуулийн санхvvжилттэй холбоотой хуулийн гол заалт нь УИХ-ын
сонгуулийн хуулийн 5,5 дахь заалт юм. Vvнд / Нам, эвслээс
нэр дэвшигчийн сонгуулийн зардлыг тухайн нам, эвсэл хариуцна.
Харин бие даан дэвшигч нь сонгуулийн зардлаа єєрєє хариуцна.
Нам, эвсэл, бие даан дэвшигч сонгуулийн зардлын сан байгуулж
тvvнийг данс нээж тєвлєрvvлэх ба уг дансаар дамжуулан зарцуулна/
гэж заасан байдаг.
Мєн хуулийн 5,8- д нам,эвсэл, бие даан нэр дэвшигч сонгуулийн
зардлын сан зарцуулалтын тайланг сонгууль дууссан єдрєєс хойш
нэг сарын дотор СЕХ-нд хvргvvлнэ. СЕХ нь уг тайланг хянан
vзэж сонгууль дууссан єдрєєс хойш гурван сарын дотор дvнг
тєрийн тєв хэвлэлд нийтлэнэ гэжээ.
УИХ-ын сонгуульд нэр дэвшигч болон нам, эвсэлд иргэд, байгууллага,
аж ахуйн нэгжээс сонгуульд хандивлах хандивын дээд хэмжээ,
хязгаарыг тогтоож єгєєгvй бєгєєд /иргэд, байгууллага сонгуульд
зориулж зєвхєн мєнгєн хандив єргєж болох бєгєєд тvvнийг тvvнийг
гагцхvv тухайн нам, эвсэл бие даан нэр дэвшигчийн сонгуулийн
зардлын сангийн дансанд оруулна. Уг данснаас гадуур сонгуулийн
хандив авах, єгєх, зарцуулах, тvvнчлэн тєсєвт ба тєрийн ємч
оролцсон байгууллага/ тєрийн ємчийн хэсгээс нь /, гадаадын
байгууллага /хамтрсан байгууллагын гадаадын оролцогч/, иргэн,
харьяалалгvй хvнээс сонгууль бэлтгэн явуулах /сонгууль эхэлснээс
дуусах/ хугацаанд тусламжийн эд хєрєнгийг борлуулж, сонгуульд
зарцуулахыг хориглоно/ гэж 5,5-д заасан энэхvv хязгаарлалтыг
тогтоожээ.
Хэрвээ / дээрх 5,5, 5,7 заасан журмыг зєрчиж єгсєн, авсан,
зарцуулсан хандив, сонгуулийн зардлаас єєр зориулалтаар зарцуулсан
хєрєнгє, тvvнчлэн тайланг хугцаанд нь гаргаж єгєєгvй нам,
эвсэл, бие даан нэр дэвшигчийн сонгуулийн зардын дансанд vлдсэн
хєрєнгийг улсын орлого болгоно/ гэж 5,9-т заажээ.
2001оны 02 сарын 01-ний нэмэлтээр Ерєнхийлєгчийн сонгуулийн
тухай хуулинд сонгуульд нэр дэвшигчийг талархан дэмжигчдээс
сонгуульд зориулж єргєсєн хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс
10 сая, иргэдээс 5 сая тєгрєгєєс хэтэрч болохгvй гэж 7,5-д
нэмж оруулжээ. Одоо мєрдєж буй хуулинд зєвхєн хатуу мєнгє
буюу мєнгєн хандив єгєх, тэр нь зардлын дансаар дамжих, тэгээд
сонгуулийн зардлын тайлангаа л тайлагнах тухай авч vзжээ.Харин
зєєлєн мєнгє буюу мєнгєн бус хэлбэрээр єгч буй дэмжлэг хандив,
нэр дэвшигчийн ємнєєс зарцуулж буй боловч нэр дэвшигчдээр
дамжаагvй мєнгє, улс тєрийн намд єгч буй / сонгууль зарлахаас
ємнєх/ хандив зэргийг тайлагнах журам алга байна. Мєн хянах
механизм алга байна.
Хэвлэл мэдээлэл
”Хэрвээ сэтгvvлчид авилгал,
ядуурал, айдас болгоомжлолын нєхцєлд байгаа бол тэнд хэвлэлийн
эрх чєлєє байхгvй” (Брюссельд тєвтэй Олон улсын сэтгvvлчдийн
холбооны баримт бичгээс)
Монголд авилгал газар
авч, тvvнтэй тєр засаг, улс тєрийн хvчин,олон нийт, иргэний
нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийнхэн хvч хамтран тэмцэх
зайлшгvй шаардлага бий боллоо гэсэн хандлага нийгэмд давамгайлж
эхэллээ.Єєрєєр хэлбэл, авилгалтай тэмцэх нийгмийн сэтгэл зvйн
орчин бvрдэж эхлэж байгаа нь сvvлийн хэдэн жилд олон улсын
байгууллагатай хамтран явуулсан судалгааны дvнгээс харагдаж
байна. Авилгалтай янз бvрийн хэлбэрээр тэмцэж болно.
Дэлхийн улс оронд олон янзын арга барил, туршлага дадал ч
бий.Тэдгээрээс нэлээд тvгээмэл атлаа євєрмєц хэлбэр нь тухайн
орны хэвлэл мэдээллийн хэрэгслийг авилгалын эсрэг /ашиглах/
явдал мєн.Авилгалын хэргийг илрvvлэхэд тєрийн шудрага албан
хаагчид болон иргэдийн мэдээлэл чухал байдгийн нэгэн адил
идэвхтэй бєгєєд бодит мэдээлэл бvхий хэвлэл мэдээллийн хэрэгсэл
ч тvvнээс дутуугvй ач холбогдолтой юм.
Шударга бодит мэдээлэл нь олон нийтийн сэтгэлгээг єєрчлєх
хvчин зvйл болдог. Аливаа шударга бус бvхнийг илчилсэн нийтлэл
мэдээлэл нь чєлєєт хэвлэл ард тvмний нvд чих байж чадсанаараа
ардчилсан нийгмийн сонгуулийн дvнд бий болсон эрх мэдэл нь
ард тvмний єєрсдийнх нь ємч байдаг гэдгийг олон тvмэнд давхар
сануулж єгдгєєрєє асар их vр нєлєєтэй билээ. Мєн албан тушаалтнуудад
/хэвлэл мэдээллийнхэн биднийг байнга ажиглаж байна/ гэсэн
дохиог єгч ,тэдний аливаа vйлдлээ шударга гvйцэтгэхийг єєрсдєд
нь сануулж байдгаараа ихээхэн ач холбогдолтой юм. Тєр засгийн
албан тушаалтныг шударга байлгах нэг хvчин зvйл нь хэвлэл
мэдээлэл мєн.Єнгєрсєн онд Монголын бизнесменvvд цугларч, монголын
авилгалын орчин, тvvнтэй хэрхэн тэмцэх талаар ярилцах vеэр
Монголын ажил олгоч эздийн холбооны ерєнхийлєгч Л. Нямсамбуу
*Авилгалын эсрэг тэмцлийг улс тєрийн хvрээнээс эхлэх хэрэгтэй.
Улс тєр цэвэршихгvйгээр авилгал устахгvй* хэмээн хэлж байв.Тэгвэл
улс тєрийн хvрээн дэх авилгалыг нийтэд хамгийн хvртээмжтэй
бєгєєд vнэн бодитоор нь єгvvлэх боломж гагцхvv чєлєєт хэвлэл
мэдээлэлд байдаг. Гол нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл єєрєє
авилгалтай /тэмцэх /эрмэлзлэлтэй байх нь хамгийн чухал. Энэхvv
эрмэлзлэл тvvний нийтлэл мэдээллийн чиг хандлагаас л ил тод
харагддаг юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь нийгэм, олон тvмнийг гэгээрvvлэх
vvргийнхээ хvрээнд / Авилгал,хээл хахуулийг vл тэвцэх, цээрлэх
vзлийг олон тvмэнд бий болгох/, танин мэдvvлэх vvргийнхээ
хvрээнд /Авилгал, хээл хахуулийн нийгмийн хор уршгийг сурталчилах/,
мэдээлэх vvргийнхээ хvрээнд /хуулийн хvрээнд /авилгал мєн/
хэмээн тооцогдсон бvхнийг олон тvмэнд vнэн бодитой хvргэх/
, мєн сэжиг таамаглалынхаа хойноос эрэн сурвалжилж, олон нийтийн
болон хуулийн байгууллагын анхаарлыг хандуулах ёстой.
Олон тvмэн ч авилгалтай тэмцэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийн
vvргийг чухалчилж байгааг 1999, 2002 онд олон улсын байгууллагатай
хамтран хийсэн судалгаанууд нотолж байна.Дээрх судалгаануудад
оролцсон хvний 49,6 хувь /1999/, 39,2 хувь / 2002/ нь vнэн
зєв тvгээх,31,0хувь /1999/ , 41,0хувь /2002/ нийгмийн сэтгэл
зvйг авилгал э свэл хандуулах, 17,5 хувь /1999/, 16,7хувь/2002/
цаг тухайд нь шуурхай мэдээлэхийг хэвлэл мэдээлэл хийж чадна
гэж vзжээ.Харин хоёр оны судалгааг харьцуулж vзэхэд, авилгалыг
цаг хугцаанд мэдээлэх гэдэг vнэлэмж 0,8 хувиар, vнэн зєв мэдээлэл
тvгээх гэдэг санал ємнєх оныхоосоо10,4хувиар буурсан дvн харагдаж
байна.
Эндээс, хэвлэл мэдээллийд хэрэгсэл авилгал, хээл хахуулийн
эсрэг хэрхэн анхаарлаа хандуулж байгааг судалгаанд оролцогсод
илvv бодитой vнэлж байна гэж дvгнэж болох юм. Мєн vvний зэрэгцээ
судалгаанд оролцогсод хэвлэл мэдээллийн хэрэгсэл шударгаvнэний
тєлєє хир явж байгаа, мэдээлэл нийтлэл нь хэр бодитой байгааг
эрэгцvvлэн бодсонхэрэг гэсэн єнгєц дvгнэлтийг єгч болох мэт
санагдана. Харин нийгмийн сэтгэл зvйг авилгалын эсрэг хандуулах
нь зvйтэй гэсэн санал 1999 оноос хойш 10 хувиар нэмэгдсэн
буюу нийт судалгаанд оролцсон хvмvvсийн таван хvн тутмын нэг
нь vзэж байгаа нь хэвлэл мэдээллийнхэнд илvv бодитой санал
тавьсан мэт.
Нийгмийн сэтгэл зvйг авилгалын эсрэг хандуулах талаар зарим
сонин хэвлэл тухайлбал, єдєр тутмын /Єнєєдєр/ сонин 2002 оноос
эхлэн /Авилгалтай нийтээр тэмцье/ сэдэв єрнvvлж, нийгмийн
янз бvрийн давхаргын хvмvvсийн vзэл бодлыг сонсож, бусад улс
орны арга туршлагаас нийтлэж байна. /Монгол Таймс/ сонин 2003
оны 2 дахь дугаартаа/ хvний ёс суртахууныг гажуудуулагч, хvн
ардын амьдралыг доройтуулагч, улс орны хєгжлийг мухардуулагч,
Монголын нийгэмд тахал мэт тарж буй авилгал хээл хахуультай
тэмцэцгээе/ хэмээн нийгэмд уриалан, хээл хахууль, авилгалтай
холбоотой мэдээллийг 10 сая хvртэл тєгрєгєєр худалдаж авах
болсноо олон нийтэд зарлалаа.Тухайн сонин эх сурвалжийн нууцыг
чандлана гэдгээ ч уншигчиддаа амласан байна.
Долоо хоног тутмын /Сайн байна уу/ сонин 2002 оноос эхлэн
/Авилгал ба баримт/ гэсэн булан нээж авилгалын сэдэвт мэдээллийг
дугаар алгасахгvй нийтлэж байна./ Манай сонин тогтмол хэвлэгдэх
болсон анхныхаа дугаараас эхлэн нийт 28 удаа /авилгал ба баримт
№/ гэсэн гарчигтай нийтлэл бичсэнд дєч гаруй албан тушаалтан,
тєрийн тvшээд нэр заагдан орсон нь vндсэндээ баримт нотолгоотой,
зарим нь бvр хуулийн байгуулагад аль эрт тодорхой болчихсон
гэмт vйлдлvvд байв.
Харамсалтай нь /хэргийг vйлдэгчид/ ямар ч ял зэмлэл хvлээгvйгээр
барахгvй харин ч бvр шагнал урамшил хvртэж, улмаар албан тушаал,
зэрэг дэв ахичсан цєєнгvй нь єнєєгийн тєр засгийг тvшилцэж
суугаа гэвэл танд ч гэсэн хачирхалтай санагдах нь мэдээж.
Гэвч манай сонин сєрєг хvчний хэвлэл болохын хувьд тэдний
/ гэмт vйлдлvvд /-ийг бичсээр байгаа нь хийх юмаа олж ядсандаа
бус, албан тушаал ахиж, амьдрал ахуйгаа єєд нь татаж яваа
хэн нэгийг /тамын тогоонд унагах/ гэж чангаах зорилгоор ч
биш ерєєсєє Монгол улс цаашдаа ийм бусармаг арга замаар амьдрагсдыг
єєгшvvлээд байх боломжгvй гэдгийг л нийтэд ойлгуулах гэсэн
хэрэг .../ хэмээн цуврал нийтлэлийг бичигч Ш.Бєхцэнгэл сониндоо
онцолсон байв.
Ш. Бєхцэнгэлийн бичсэн дээрх зvйлээс дvгнэхэд Монголд хэвлэл
мэдээллийн нийтлэлийн /мєрєєр мєшгєдєг/ хууль хяналтын байгууллага
байнауу? гэсэн асуулт аяндаа гарч ирнэ.Уг нь Монголын цагдаагийн
байгуулгын дэргэд сонин хэвлэл дээр гарсан мэдээлvvдийг эх
сурвалж болгон, тvvнийг шалгаж магадлах vндсэн vvрэгтэй газар
ажилладаг байвал зохилтой.
Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэл, мэдээлэлд хууль
хяналтын байгууллага ач холбогдол єгєхгvй бол ард тvмний сонгосон
тєрийн тvшээд худалч байна уу, хулгайч байна уу гэдэг жирийн
иргэдэд огт хамаагvй асуудал болно. Олон тvмний хараа хяналт
суларна.Хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн нийтлэл мэдээллийн vнэ
цэнэ алдахад хvрнэ.1999 онд УИХ-ын гурван гишvvн авилгалын
хэрэгт холбогдсон байж болох тухай таамаг сэжиг бvхий нийтлэл
мэдээллийг хэвлэл мэдээллийнхэн л анх удаа нийгэмд цацаж ,
хууль хяналтынхны анхаарлыг /казиногийн хэрэг/ рvv хандуулсан.
Хууль хяналтынхан УИХ-ын гурван гишvvнийг байцаан мєрдєх болсон
шалтгааныхаа нэгийг хэвлэл мэдээллийн нийтлэлийг vндэслэн
хэмээн тайлбарлаж байсан нь vvний баталгаа юм.
Сэтгvvл зvй судлаач До. Цэнджав, ахмад сэтгvvлч Д.Цэмбэл нар
/ Монголд илэрсэн хээл хахууль, коррупцийн хамгийн том хэрэг
нь УИХ-ын гурван гишvvн дээрх хэрэгт холбогдсон явдал юм.
Хэрвээ чєлєєт хэвлэл, чєлєєт сэтгvvлчид байгаагvй бол дээрх
хэрэг яагаад ч илрэхгvй єнгєрєх байсан байж магад. Чєлєєт
хэвлэлгvй бол, єргєн олон нийт казино, коррупци, хээл хахуулийн
талаар их баялаг, дэлгэр мэдээлэлтэй байж чадахгvй/ хэмээн
дvгнэн хэлсэн байдаг.
Сэтгvvлчийн сєхєж тавьж , олны анхааралд хандуулсан асуудал
хууль шvvхийн байгууллагын ємнє очихоороо замхардаг, чимээгvй
болчихсон тохиолдолд амьдралд цєєнгvй бий. Туршлагатай сэтгvvлч
Ц. Ганболд /Авилгал маш их хавтгайрсан, бидний авч єгч, тvvнийг
єєгшvvлж байгаа том /тулууд/-тай тэмцэх сонирхол, хvсэл эрмэлзлэл
алга байна. Уг нь дээрээсээ, тєрийн эрх мэдэлтнvvд л эхэлж
авилгалтай тэмцэх улс тєрийн хvсэл эрмэлзлэл гарах ёстой /
хэмээн онцолж байна.
Сэтгvvлчид ажил vvргээ гvйцэтгэхийн зэрэгцээ бичсэн нийтлэл
мэдээллийнхээ баримт сэлтийг нягтлаагvйгээс бусдын нэр тєрийг
гутаасан хэрэгт холбогдож шvvхэд дуудагдан, буруутах явдал
байсаар байна. /Глоб Интернейшнэл/ ТББ –ын 1999 оны 01-р сарын
1-нээс 2001 оны 11 сарын 20 хvртлэх хугцааг хамруулан хийсэн
судалгаагаар нийслэлийн 6 шvvхэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр
хувь хvн, хуулийн этгээдийн нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн
нэр хvндийг гутаасан тухай иргэний маргаан 79,/...гvтгэлэгийг
хэвлэлд нийтлэх буюу бусад аргаар олшруулан тараасан.../гэмт
хэрэг бvгд 83 хэрэг,маргааныг шийдвэрлэсэн байна. Эдгээр 79
хэргийн 47 хэрэгт шvvх хариуцагчаар татагдан орсон хэвлэл
мэдээллийн хэрэгслийг бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн
нэр хvндийг хэвлэлээр дамжуулан гутаасан гэм буруутай гэж
тогтоожээ. Нийт иргэний хэргийн 29,1 хувь буюу 23 хэрэгт хэвлэл
мэдээллийн хэрэгсэл гэм буруутайгаа хvлээн зєвшєєрч эвлэрсэн
байна.
/Дээдсийн амьдрал/ сонинд нийтлэгдсэн /1999 оны №13,14 дугаартаа/
Цогт-Очир гишvvний дvv Ниссан-Патрол машиныг єнгє єнгєєр нь
сэлгэн унадаг/ нийтлэлийн мєрєєр УИХ-гишvvн Д.Цогт-Очир нэр
тєрєє 400 саятєгрєгєєр сэргээх нэхэмжлэл гаргасныг Сvхбаатар
дvvргийн шvvх хянан хэлэлцээд, хариуцагчид нэхэмжлэгчийн нэр
тєрийг нь сэргээснээ нийтэд мэдээлэх, уучлалт гуйх улмаар
200 000 тєгрєгийн тєлбєр єгvvлэх шийдвэр гаргажээ. Мєн 1999
онд /Єдрийн толь/ сонинд гарсан /Ану-ын Сока компанийн єгсєн
мєнгийг тєсєвт оруулалгvй тогложээ/ нийтлэлийг Газрын тооны
хэрэг эрхлэх газрын дарга Г. Энхболд болон ГТХЭГ эсэргvvцэж,
нэр тєрєє сэргээлгэхээр шvvхэд ханджээ. Сvхбаатар дvvргийн
шvvх 9 сая тєгрєгийн нэхэмжлэлтэй эл хэргийн шvvн vзээд тус
сонин ГТХЭГ-т 200,000 тєгрєгийн торгууль єгєх шийдвэрийг гаргажээ.
Нийт нэхэмжлэл гаргасан хvмvvсээс дєрєв нь нэхэмжлэлээсээ
татгалзсны дотор /Єнєєдєр/ сонины 1997 оны №117дугаарт гарсан
хувийн сургуулиудын хуншгvй араншин буюу боловсролоор мєнгєжих
арга” нийтлэл нь сургуулийн нэр хvндийг унагаасан хэмээн Цог
хувийн дээд сургууль нэхэмжлэл гаргаж, Сvхбаатар дvvргийн
шvvхэд хандсан хэрэг орж байна.
Мєн судалгааны хугацаанд 1999 оны 1-р сарын 1-нээс 2000 оны
1-р сарын 1 хvртэл шvvх хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан
гvтгэсэн тухай 4 эрvvгийн хэргийг шийдвэрлэсэн байна. Эрvvгийн
хоёр хэргийг давж заалдах шатны шvvх хуралдаанаар хэлэлцсэн
боловч анхан шатны шvvхийн шийдвэр хэвээрээ батлагджээ.
”Глоб Интернейшнэл” ТББ энэхvv судалгаандаа
хэвлэл мэдээллийн хэрэгслээр бусдын нэр тєрийг гутаах, нєгєє
талаар нэр тєрєє шvvхээр сэргээлгэх явдал 1995 оноос 2001он
хvртэл жил дараалан єссєн тухай дурьджээ.
Vvний зэрэгцээ хэвлэл мэдээлэл авилгал болон тєр засаг, тvvний
албан тушаалтнуудын шударга бус vйлдэлтэй тэмцэхэд тvvнд чухам
юу нєлєєлєх вэ гэдэг нь єєрєє асуудал мєн. Юуны ємнє тvvний
хараат бус, чєлєєт байдал баталгаатай хангагдсан байх учиртай.
Хэрэв хэвлэл мэдээлэл улс тєрийн хvчин, санхvv, бизнесийн
бvлэглэлээс хараат байвал асуудал бvрхэгдэнэ. Монголын сэтгvvлчдийн
нэгдсэн эвлэлийн хvндэт ерєнхийлєгч, хэвлэлийн эрх чєлєєний
тєлєє тэмцэгч Ц.Дашдондов ”Хаана чєлєєт хэвлэл мэдээллийн
хєгжил сул дорой байна, тэнд хэвлэлийн эрх чєлєє,чєлєєт хэвлэл
хєгжих бололцоо боогдож хумигдана” хэмээсэн нь тун оносон
тодорхойлолт юм. Эрэн сурвалжилах vйл ажиллагааны объект болсон
хувь хvн, байгууллага хэвлэл мэдээлийн хэрэгслийн удирдлагуудад
гомдол мэдvvлж, эрэн сурвалжлагчийг мохоох оролдлого хийдэг
нь ерийн vзэгдэл. Цаашлаад сvрдvvлэх,заналхийлэх vйлдлvvдийг
ч хийдэг нь амьдрал дээр байдаг.
Хэвлэл мэдээллийн хэрэгслvvд нийтдээ яагаад авилгалын талаар
эзэн холбогдолчгvй, таамаг тєдий зvйл нийтлэж нэвтрvvлдэг
талаар зарим сэтгvvлчээс асуухад тухайлбал ”Єдрийн сонин”
сонины сурвалжлагч, парламентын тоймч Д.Оюунцэцэг, ”Монголын
мэдээ” сонины тоймч Т.Мєнхтунгалаг нар ” Сэтгvvлчдийг айлгаж
сvрдvvлдэг тогтолцоо хэвээрээ байна.Сэтгvvлчид аливаа мєрдлєг
хавчлага дарамтаас айж байна.Шvvхэд дуудагдахаас залхаж байна.
Биднийг хамгаалсан хууль эрх зvйн тсгтолцоо алга” хэмээн хариулж
байв.
Ер нь сэтгvvлч хvн янз бvрийн аюул заналхийллийн дунд ажилладаг.
Нийгэмд хор хєнєєл учруулсан хэргийн араас эрэн сурвалжлага
хийх замдаа амь насаараа хохирсон дэлхийн олон сэтгvvлчийг
бид мэднэ.Монголд сэтгvvлчийн амь насанд аюул учруулах болон
тvvнийг заналхийлэх, худалдан авах зэргээс сэргийлэх, тийм
хандлага гаргасан албан тушаалтан, хvмvvст хариуцлага хvлээлгэх
хууль эрхийн акт байдаггvй нь ч авилгал, хээл хахууль болон
нийгмийн шударга бус vйлдлийн хойноос тууштай сурвалжлах,
эрэн сурвалжлах сэтгvvлчийн сэтгэл зvйн болоод мэргэжлийн
ажилд нєлєєлдєг болохыг vгvйсгэх аргагvй юм. Ингээд авилгал,
хээл хахуультай хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгvvлчид тэмцэхэд
тэдний эрх зvйн болон ажиллаж буй орчин, єргєн утгаараа тэдний
хараат бус чєлєєт байдал ямар байгааг авч vзье.
Хэвлэл мэдээллийн
эрх чєлєє
”Хэвлэлийн эрх
чєлєєгvйгээр ардчилалд байх боломжгvй. Асуудал нэгэнт vvссэн
тэр нь нийтэд ил тод байх ёстой болохоор хуримтлагдаж буй
болсон зєрчил маргааныг хэвлэлийн эрх чєлєєгvйгээр шийдэх
аргагvй”
Германы канцлер Герхард Шрейдер
Єнгєрсєн XX зуун хэвлэлийн
эрх чєлєє буюу хvний vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний тєлєє
тасралтгvй тэмцлийн зуун байв. Монгол улс ч дэлхий нийтийн
энэхvv тэмцлийн ард vлдсэнгvй. Монгол улс 1992 онд баталсан
Vндсэн хуулиараа хvний эрх, эрх чєлєєг хамгаалж, иргэн хvн
итгэл vнэмшилтэй байх, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vг
хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх, эрх
чєлєєтэй болохыг тунхаглан баталгаажуулсан билээ. Vндсэн хуулиар
баталгаажуулан олгосон хvний энэхvv эрх, эрх чєлєєг хамгийн
тvгээмэл, ил тод илэрхийлж чаддаг зvйл бол хэвлэл мэдээллийн
хэрэгсэл байдаг.
Vндсэн хууль батлагдсанаас хойш 7,8 жилийн дараа буюу 1999
онд Монголын хэвлэл мэдээллийн орчинд шинэ єєрчлєлт бий болж,
УИХ-аар ”Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай” Монгол улсын
хуулийг батлан гаргав. Энэ нь Монголын чєлєєт хэвлэлийн тvvхэнд
хэвлэлийн эрх чєлєєг тусгай хуулиар хамгаалсан чухал vйл явдал
болсон юм. Хэвлэл мэдээллийн эрх чєлєєєний тухай хуулийн зорилт
нь Монгол Улсын иргэний Vндсэн хуулиар олгодсон vзэл бодлоо
чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх хэвлэн нийтлэх эрх чєлєєг баталгаажуулахад
оршжээ. Мєн тєрєєс олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нийтлэл,
нэвтрvvлгийн агуулгад цагдан хяналт тогтоохыг хориглов. Мєн
хяналын байгууллага байгуулах болон санхvvжvvлэхийг хязгаарлав.
Тєрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй
байхыг ч хуулиар хориглолоо. Vvний хажуугаар хэвлэл мэдээллийн
хэрэглсэл нь єєрийн нийтлэлийнхээ тєлєє хариуцлага хvлээж
байхыг хуульчилж єгєв. Тєр олон нийтийн хэвлэл мэдээллийн
хэрэгслийг ємчлєхєєс татгалзсан нь энэхvv хуулийн нэр тєрийг
єргєсєн билээ.Ийнхvv хvний vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний
илрэл болсон хэвлэлийн эрх чєлєєний илрэл болсон хэвлэлийн
эрх чєлєє Монголын нийгмэд хуулиар хамгаалагдаж, чєлєєт хэвлэлvvд
хэнээс ч хараат бус ажиллах ”бололцоотой” болсон юм.
1980-аад оны сvvл, 1990 оноос хойш Монголын хэвлэл мэдээлэл,
нь тэр дундаа сонинууд нийгэм дэх нуугдмал олон зvйлийг улс
орон, олон тvмний эрх ашгийн vvднээс ”илрvvлэн” нийтэлж ирлээ.
Энэ нь ардчиллын vр нєлєє юм. Нєгєє талдаа ардчилсан байгууллагын
мєн чанар болох ил тод, хариуцлагатай байдлын тєлєєх хэвлэл
мэдээллийн тэмцэл юм. Чєлєєт хэвлэл мэдээллийн нийтлэл, олон
тvмний vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний дvнд нийгмийн цэвэршил
бий болдог.Чєлєєт хэвлэл мэдээллийн нєлєєгєєр нийгмээ, сонгуулиар
олгосон эрх мэдэлтнvvдээ хянах олон тvмний идэвх сэргэдэг.
Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь улс орны эрх ашгийн
vvднээс онц чухал баримтыг нийгмийн ємнє дэлгэж, тvvнд олон
тvмний анхаарлыг чиглvvлэх vvргийнхээ дагуу тєр нийгэм, эдийн
засаг, оюуны салбарт хохирол учируулж болзошгvй элдэв vйл
явдал, баримтыг чамгvй мэдээлж байна. Єєрєєр хэлбэл, нийгэмд
оршиж буй шударга бус vйлдэл, авилгал, хээл хахууль, луйвар,
мафийн тєрєл, хуйвалдаан зэрэг ямагт далд явагдаж,нийгэмд
хохирол учируулж болох тэр хэсэг рvv єнгийж улмаар илчлэх,
болзошгvй аюулаас сэрэмжлvvлэх зэрэгт анхаарлаа хандуулсаар
ирлээ. Алт дилер, ноолуурын наймаа, спиртийн худалдаа, ”Мардай”
”Эрдэнэт” , Шонхор шувууны арилжаа, хилийн зєрчил, гаалийн
будилан, авилгал, ашиглал, тєрийн болон сонгуулийн хууль зєрчигдєж
буй байдал, Засгийн газрын алдаатай бодлого, тєрийн тvшээдийн
ёс зvй зэрэг олон асуудлыг сонины хуудаснаа дэлгэн тавьж,
нийгэм, олны анхаарлыг тvvнд хандуулж чадсан билээ.
Гэвч сонин хэвлэлийн нийтлэл мэдээлэлдээ гаргах болсон алдаа,
онцолбол зарим нэгэн баримт дутуу, нотолгоо багатай мэдээлэл
нь олон тvмний нийтлэл мэдээлэлд итгэх итгэлийг бууруулдаг
нь тодорхой юм.Мєн улс тєрчдийн зvгээс vндэсний хэмжээнд нийтлэл
мэдээлэл нь тvгээн тараагддаг, єдєр тутмын ”Ардын эрх” ”Зууны
мэдээ” сонины тєрийн ємчийг задлахдаа хувьцааг нь єєрсєддєє
ашигтайгаар тєвлєрvvлж, єдєр тутам хэвлэгдэж, vндэсний хэмжээнд
тараагдах чанараараа хvчирхэг хэвээр байгаа єдєр тутмын сонины
нийтлэлийн бодлогод нєлєєтэй хэвээр vлджээ.
2000 онд Монголын сонины холбооноос зохион байгуулсан ”Хэвлэлийн
эрх чєлєє: єнєєдєр, маргааш” анхдугаар симипозиум дээр Отгон
тэнгэр дээд сургуулийн сэтгvvл зvйн 1дvгээр курсын оюутан
Г.Одгарав, Г.Болортунгалаг нар тавьсан илтгэлдээ ”тєр засгийн
томоохон хэвлэлvvд хувьчилагдаад дєрвєн жил гаруй хугцаа єнгєрсєн
ч аанай л нийтлэлийнх нь єнгє аясаас тєрийн аль нэг єндєрлєгийн,
эсвэл аль нэг улс тєрийн хvчний ашиг сонирхол цухалзсаар байдаг.
Тухайлбал ”Єнєєдєр” сонин Ерєнхийлєгчийн,”Єдрийн сонин” ардчиллын,
”Зууны мэдээ” сонин Засгийн газрын талыг тvлхvv баримтладаг
мэт. Vндэсний хэмжээний цорын ганц телевиз хvртэл хvvхдийн
нэвтэрvvлгээрээ Гvндалай муухай ах гэсэн сэтгэгдлийг тєрvvлэхvйц
мэдээллийг тvгээж байх жишээтэй” хэмээн онцлон дурьджээ.
Єдєр тутмын сонины хувьчлалын дараа чєлєєт хэвлэлvvдийн эзний
ємнє ” хэрхэн дампуурахгvй байх вэ”гэсэн асуудал тулгарч ирэв.Тэд
хэрэглэгчдийн эдийн засгийн сонирхол дээр тулгуурлан сониноо
борлуулах янз бvрийн арга хайж сvвэгчлэв. Тэр нь ч амжилттай
болж, улмаар чєлєєт сонины єрсєлдєєнд хэд хэдэн сонин байр
сууриа эзлэж авлаа. Харамсалтай нь vvний цаана ёс зvйтэй,
хариуцлагатай сэтгvvл зvй орхигдож байлаа.
Сэтгvvл зvй судлаач, магистр Г.Гантуг судалгааны нэгэн бvтээлдээ
”Хэвлэлийн чанар чансаа тэгж байгаад дээшлэх л байлгvй хэмээн
хvлээж болох л доо.Гэвч харамсалтай нь хэвлэл хэдийчинээ ”шарлана”,
хэвлэлийн эрх чєлєє тєдийчинээ дээсэн дєрєєн дээр очдог болохыг
єнєєх л Английн хэвлэлийн жишээнээс харж болно. Хэдийгээр
Ангилд хэвлэл бол бусад бараа таваарын адил чєлєєт зах зээлийн
”vл vзэгдэгч гар”-аар зохицуулагдах ёстой гэж vздэг ч, vнэндээ
тэд ямар ч эрх чєлєєг амтладаггvй гэж тэндхийн хэвлэлийнхэн
гомдоллодог. Хариуд нь эрх баригчид ” Яая гэхэв, та нар дэндvv
эрээ цээргvй авирлаад байгаа учраас ингэхээс єєр арга алга”
гэж хэлээд эр эмийн явдал, хvчирхийлэл, аллага, бусдын нэр
тєр гутаасан vй олон жишээг нь сєхєн гаргаж хэвлэлийхний амыг
тагладаг. 1992 онд Английн редакторуудын холбооноос гаргасан”Нээлттэй
Засгийн Газар”товхимолд дурдсанаар хэвлэлийн эрх чєлєєг хязгаарласан
хуулийн 251 янзын заалт 46 акт єнєєдєр тус улсад vйлчилж байна”
хэмээн бичжээ.
Тэгэхлээр Монголын хэвлэл мэдээлэл ёс зvй болоод мэргэжлийн
стандартаа дээшлvvлэх талаар арга хэмжээ аваргvй бол Монголын
хэвлэлийн эрх чєлєє улам хэврэгшиж мэдэх бодит аюул байгаа
юм. Сэтгvvлч Д.Гантуг, Ч.Энхтуяа нар бvтэн дєрвєн сар гаруй
хугцаанд шvvхийн архивын бичиг цаасыг онгичиж, хэвлэлтэй холбогдон
гарсан гомдол маргааныг хэрхэн шийдвэрлэж ирсэнтэй танилцсан
судалгааныхаа эцэст хэвлэл мэдээллийн эрх чєлєєний талаархи
эрх зvйн болоод єєрийн зохицуулалт дутсанаас хамааралтай ч
Монголын хэвлэл ёс зvйн хувьд тун муу дvн авахаар байна хэмээн
дvгнэсэн юм. Хэдийгээр хэвлэлийн эрх чєлєє дутуу хагас байгаагаас
хэвлэл ” шарлаж” байгаа нь vнэн боловч сэтгvvлчийг ёс зvйгээ
сахиж байх хариуцлагаас чєлєєлєх vндэслэл нь биш юм.
МУИС-ийн сэтгvvл зvйн тэнхимээс Азийн судалгааны тэнхимтэй
хамтран явуулсан ”Чєлєєт хэвлэлийн тєлєвшил, олон нийтийн
санаа бодол” судалгаанд оролцсон 700 хvний 81,3 хувь нь сэтгvvлчдийн
ёс зvйн баримтлал,нийгмийн ємнє хvлээсэн хариуцлага муу тєвшинд
байна гэж vзжээ.Олон нийтийн сэтгvvлчдийн талаарх дээрх хандлага
нь баримтгvй, дам сургаар нийтлэлээ бичсэн зvйлээ баримтжуулж
чадахгvй байгаагийн улмаас шvvхэд дуудагдсан, хариуцлагад
татагдсан, ял зэмлэл сонссон тохиолдол цєєнгvй гарсан нь олон
нийтийн дунд эл мэргэжлийн нэр хvнд унахад нєлєєлсєн хэмээн
дээрх судалгааг хийсэн судлаачид vзсэн байна.
Vнэхээр сэтгvvлчдийн мэргэжлийн нэр хvнд унаж байгаа нь улс
тєрчдєд тvvнийг ашиглах боломжийг авичрсан гэхэд болно.Сонин
хэвлэлийн хуудаснаа шударга бус явдал, авилгал, хээл хахууль,
албан тушаалын хэрэгтэй холбоотой олон мэдээлэл нийтлэл гарсан
хууль хяналтын байгууллагынхан огт мэдээгvй юм шиг явдаг,
олон тvмэн ч тvvний хойноос хараа хяналт тавихгvй байгаа нь
тэрхvv хууль бус vйлдэлд нийгмийн сэтгэл зvйг дасгасан муу
зуршил болж байна. Єєрєєр хэлбэл сонин хэвлэлийн нийтлэл мэдээлэлд
олон тvмний итгэх итгэл туйлын бага байна.
Vvний зэрэгцээ сонин хэвлэлийн эзэд, сэтгvvлчид мэргэжлийн
ёс зvй, нийгмийн ємнє хvлээх хариуцлагаа дээшлvvлэхийн оронд
эрх мэдэлтнvvдтэй туйлын болгоомжтой бас ”хайр зарласан” байдлаар
харьцах болов. Олон арван мянган захиалагчтай болсон сонины
эзэд улс тєрчидтэй тvншилж, зарим нь сонгуульд ялсан намаас
албан тушаал сонсох болов.
Єєрєєр хэлбэл, Засгийн
газрын тvшмэд, хэвлэл мэдээллийн эзэмшигч хорондын тохиролцоо
хvчтэй болж эхлэв. Мєн улс тєрчдийн зэрэгцээ сонин хэвлэлд
санхvvгийн бvлэглэл нєлєєгєє чиглvvлж эхэллээ. Хэвлэл эзэмшигч
нь зар сурталчилгаа єгєгч, санхvvгээр дэмжигчтэйгээ ”тvншлэх”
болов.
Сонин хэвлэлийн нийтлэл сонирхлын бvлгийн эх сурвалжаас ихээхэн
хамаарах болов. Ийнхvv улс тєр болон санхvvгийн бvлэглэлээс
хараат байдал нь хэвлэлийн гол бvтээгдхvvн болох мэдээ мэдээлэл
сонины эзнээсээ хамааралтай болж улмаар чєлєєт хэвлэлийн vзэл
бодлоо илэрхийлэх эрх чєлєєний баталгаа нь алдагдахад хvргэсэн
юм. Эндээс дvгнэхэд єнєєдєр Монголын томоохон хэвлэл мэдээллийн
хэрэгслvvд ихэнхдээ улс тєрийн капитал буюу улс тєрийн хvчин,эдийн
засгийн бvлэглэлийн гар хєл болсон аястай хєгжиж байна. Энэ
байдал нь Монголын хэвлэл нийгмийн шударга ёсны тєлєє тэмцэх,
олон тvмний хараа хяналтыг тvvнд хандуулах, улмаар нийгмээ
цэвэршvvлэхийн тєлєє, єєрсдєє шударга ажиллаж байна гэхэд
эргэлзээтэй юм.
Нєгєє талаар хэрвээ ямар нэгэн бvлэглэлээс хараат л байвал
тvvнийг чєлєєт хэвлэл гэж vзэх vндэслэлгvйг чєлєєт хэвлэлийн
онолчид хvлээн зєвшєєрдєг. Сэтгvvлч Ц. Ганболд ”Єнєєдєр ямар
нэгэн тендерт ч юмуу ялсан, ялагдсан 2 тал зєрчилтэй байгаа
нєхцєлд хэн нэгнийхээ талаар сонин хэвлэлд мэдээлэл єгснєєр
л зарим нэг шударга бус vйлдлийн зах зухаас олон тvмэн мэдэж
байна. Тvvнээс биш сэтгvvлчдийн эрэн сурвалжилж, авилгалыг
илчилсэн нэг ч бvтээл сонин хэвлэлийн хуудаснаа алга. Ер нь
эрэн суравжлага хєгжих хєрс нь бvрдээгvй байна.Эзнээсээ хамааралгvй
сэтгvvл зvйн бvтээл хийж буй чєлєєт сонин алга. Эзэн нь цаанаа
ямар нэг бvлэглэлээс хараат байдаг.Ийм тохиолдолд хэвлэл чєлєєтэй
байж, эрэн сурвалжлага хийнэ гэдэг бvтэшгvй асуудал ” хэмээн
ярьж байна.
Хэвлэл мэдээлэлд мэдээлэл болон олон нийтийн ашиг сонирхлын
талаарх санаа бодлыг хуваарилах vvрэг ноогдоно. Олон нийт
ч тэдгээр мэдээлэл, санаа бодлыг хvлээн авах эрхтэй. Хэрэв
энэ vvрэг, эрх зохицолдохгvй бол хэвлэл мэдээлэл нь ”ард тvмний
хоточ нохой” байх амин чухал vvргээ гvйцэтгэж чадахгvйд хvрнэ.
Vvнийг бичигч хэсэг сэтгvvлчидээс бичиж буй зvйлийнхээ нотолгоо
буюу эх сурвалж болгож асуулгын аргаар судалгаа хийсэн юм.
Сэтгvvлчид авилгалын хэргийн талаар тодорхой эх сурвалжгvй,
баримтгvй, ерєнхий зvйл бичдэгийг асуухад Монголын vндэсний
телевизийн ”ММ” агентлагийн сурвалжлагч Ж.Алтангэрэл ”Баримт
олоход хэцvv байна. Авилгал найз нєхєд, танил тал, эрх мэдэл,
эрх ашгийн сvлжээнд орчихсон учраас баримт олоход хэцvv. Баримтгvй
бол сэтгvvл зvйн бvтээл гэхэд хэцvv” гэсэн бол ”Хvмvvс” сонины
сурвалжлагч П.Батбєх ”Баримт оллоо гэхэд сэтгvvлчдийг шvvх
дээр унагах гох дэгээ их болсон. Авилгалын томоохон хэргийг
эрэн сурвалжилж байгаа сэтгvvлчдийг шагнаж урамшуулах ч юм
уу, тэднийг хамгаалах, мєн тєр засгийн болон бусад мэдээллийн
санд чєлєєтэй нэвтрэх гээд эрх зvйн орчныг нь бvрдvvлэх ёстой”
гэж байв. Сэтгvvлч Т.Мєнхтунгалаг ч ”Авилгал гэдэг гэрчгvй
байдаг vйлдэл. Гэрчгvй учраас баримт олоход хэцvv. Ер нь эрэн
сурвалжлахад их тєвєгтэй. Сэжиг таамаглалаа дэвшvvлээд баттай
факт баримт олж чадаагvй vед нийтэлсэн бол эргээд бvр эрvvгийн
хуулиар хvртэл шийтгэгдэнэ шvv дээ” гэж байв.
Хэвлэл мэдээллийн олон тvмнийг мэдээллээр хангах vvргээ биелvvлэхэд
нь Засгийн газар туслах ёстой. Засгийн газар туслах ёстой.
Засгийн газар ийнхvv гар сунгаснаар олон тvмнийг мэдээллээр
хангах тєрийн vvргээ давхар гvйцэтгэж байгаа юм. Засгийн газар
олон улсын хуулийн дагуу хvлээн зєвшєєрсєн хэвлэлийн эрх чєлєєг
хєхvvлэн дэмжих, хамгаалах vvргээ гvйцэтгэх явцдаа Хvний эрхийн
тvгээмэл тунхаглал, Vндсэн хуулиар олгогдсон хvний vг хэлэх,
vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг нь давхар хvндэтгэж
байгаа хэрэг юм. Гэхдээ Засгийн газрын энэхvv хvндэтгэл нь
хараат бус олон ургальч хэвлэл мэдээлэл хєгжихэд ямар бодитой
дэмжлэг vзvvлснээр илvv хэмжигдэнэ.
Гэтэл нийтлэл, нэвтрvvлэг нь vндэсний хэмжээнд тvгэн тардаг,
мэдээллийн хvчирхэг хэрэгсэл болох радио, телевиз эдvгээ хvртэл
тєр засгийн мэдэлд хэвээр байна. Энэ шvvмжлэл нь хэвлэлийн
эрх чєлєєний хууль батлан гаргасан Ардчилсан холбоо эвслийн
Засгийн газарт ч нэгэн адил хамаатай Хэвлэлийн хууль гарахаас
ємнє, хойно олон нийтийн радио, телевизийн тухай хэд хэдэн
хуулийн тєсєл УИХ-д єргєн баригдсан ч хэлэлцэгдэн батлагдсангvй.
Нэг талаас нээлттэй, эрvvл саруул нийгмийн vндэс нь мэдээлийн
орчин болсныг засаглал удирдлагын бvх тєвшинд хvлээн зєвшєєрдєг
ч нєгєє талаас телевиз радиогоосоо салах хvсэлгvй дарангуйллын
зєн билэг нь амь бєхтэй оршсоор л байна. Энэ асуудлыг хууль
гаргаад ч шийдвэрлэж чадаагvй vнэн нь нэрт улс тєр судлаач
Х.Линцийн тодорхойлсноор дарангуйллыг ”эрх баригч нам, хvчин
бvлгийн эрх ашигт нийцсэн нэгдмэл цогц болоод нэлээд боловсронгуй
vзэл суртлыг тєлєвшvvлэн, улмаар тэрхvv vзэл суртлаараа улс
тєрийн бодлогоо зєвтгєх, эсвэл тєєрєгдvvлэх vндсэн билэгдлээ
болгодог тєдийгvй, сєрєг шvvмжлэлт хандлага бvрт шийтгэл оноодог
гэсэн мєн чанарт буй аж хэмээн ” дvгнэн хэлсэн байдаг.
Радио, телевизийн ийнхvv тєрийн мэдлэд байгаа нь олон тvмнигй
тэнцвэртэй, хvсэн хvлээсэн мэдээллээр хангах бус харин эрх
барьж буй нам, хvчинд илvvтэй vйлчлэх бололцоог бий болгож
байна. Тэнд хvмvvсийн vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх
чєлєє, олон ургальч vзэл хязгаарлагдмал байна. Засгийн эрхийг
барьж байгаа улс тєрийн хvчин єєрєє шууд, эсвэл томилсон удирдлагуудаар
нь дамжуулан нэвтрvvлэг болон ялангуяа цаг vеийн мэдээний
агуулгад нєлєєлж, зарим тохиолдолд бvр хутгалдан орж, vзэл
бодлоо хэт тулган, тэнд ажиллагсдад дарамт vзvvлдэг тухай
сэтгvvлчид ярьдаг. Тэр нь сэтгvvлч мэргэжлээ, сэтгvvлчийн
бvтээлээс хамгаалсан хэрэг.
Ийнхvv эрх баригчдаас хэт хараат байгаа нь Vндэсний радио,
телевиз тєрийн ємчин дээр оршин тогтнож, тvvний шат, шатны
удирдлагыг Засгийн газраас томилдогтой шууд холбоотой юм.
Єєрєєр хэлбэл, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ємчлєлийн тухай
асуудлыг Хэвлэлийн эрх чєлєєний хуультай нийцvvлэн єєрчлєєгvйн
уршиг єнєєдєр олон тvмний тэнцвэртэй, vнэн бодит мэдээлэл
авах, vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг нь хохироож байна.
Хэрвээ тухайн мэдээллийн хэрэгсэл хувийн ємчин дээр тулгуурлан
ажилладаг бол улс тєрчид ийм эрээ цээргvй зан гаргахгvй бєгєєд
харин ч сэтгvvлчдэд хvндэтгэлтэй хандаж, мэдээлэл єгдєг нь
дэлхийн практикаас харагддаг зvйл билээ. Гэхдээ єнєєдєр радио,
телевизийн сэтгvvлчдийн дунд нэгэн болгоомжлол vvсчээ. Энэ
нь тєрийн ємчийг хувьчлах нэрээр хэсэг бvлэг хvмvvс завшиж,
vндэсний хэмжээний мэдээллийн хэрэгсэл эргээд хэсэг улс тєрчдийн
тvvний цаадах улс тєрийн хvчний ”зэвсэг” болчих вий гээд болгоомжлол
юм. Сонин хэвлэлийг хувьчилсан гашуун туршлага радио, телевиз
дээр давтагдахгvй гэхийн аргагvй.
Хэвлэлийн эрх чєлєєний тухай хууль гарснаас хойш зайлшгvй
хийх ёстой тус хуулийн зvйл заалттай зєрчилдсєн бусад эрх
зvйн актыг хvчингvй болгох, єєрчлєх шийдвэр єнєєг хvртэл гарсангvй.
Чєлєєт хэвлэл мэдээлэл єнєєдєр иймэрхvv байдлаар тєлєвшиж
байгаа нь бидний сонгож авсан ардчилсан тогтолцоо улам батжиж,
ардчилсан нийгмийн тєлєвшилтєнд тэдгээрийн гvйцэтгэх vvрэг
ээдрээтэй, бас эргэлзээтэй болж байна.
Цензур /цагдан хяналт/
Цензур байвал нєгєє талд
нь хvний эрх зєрчигдєж байна гэсэн vг. Цензурыг бий болгохгvйн
тулд тvvнийг хориглосон хуультай байх нь зайлшгvй. Ихэнх хэвлэлийн
эрх чєлєєг эрхэмлэгч орнууд vздэг.
”Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай” Монгол улсын хуулиар
мэдээлэлд цагдан хяналт тавихыг хориглов. Энэ нь ”Тєрєєс олон
нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгvй”, ”Хэвлэл
мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрvvлэх мэдээлэлд хяналт
хэрэгжvvлэх байгууллага байгуулах, хяналтын vйл ажиллагааг
санхvvжvvлэхгvй” хэмээх хуулийн заалтаар баталгаажив. Харин
хууль, тvvний хэрэгжилт бодит байдал дээр зєрvvтэй байна.
Хуулиа хэрэгжvvлэх эсэх нь тєр засгийн єєрийнх нь улс тєрийн
хvсэл зоригийн иэлрхийлэл болжээ.
Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийг хэрэгжvvлэх vндсэн
дээр Монгол Улсын Их Хурал МРТХЭГ, МонЦаМэ агентлагийг Засгийн
газрын тохируулагч агентлагийн хувьд татан буулгаж, vндэсний
нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болгон зохион байгуулах
тухай тогтоолыг баталсан боловч хоёулаа Засгийн газрын агентлагын
статустай vлджээ. Тvvний удирдлагыг Засгийн газраас томилж,
тєсвєєс санхvvжvvлж байна.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд олон тvмэнд vйлчлэх
статустайгаар ИТХ*ын харьяанд очсон боловч хэрэг дээрээ нийслэл,
аймаг, сумын Засаг дарга, тvvний Тамгын газрын хараа, хяналтад
ажилладаг хуучин тогтолцоо хvчтэй хадгалагдаж байна. Тєрийн
зарим институтууд ч єєрийн харьяаны хэвлэл, сонин эрхлэн гаргаж
байна. Тєрийн ємчин дээр байгаа, улсын тєсвєєс татаас авдаг,
удирдлагыг нь томилдог байдал нь эргээд нийтлэл, нэвтрvvлгийн
агуулгад шууд болон дамжуулан тавих хяналтыг хvлээн зєвшєєрєхєд
хvргэж байгаа юм.
Уг нь эзэмших, хянах гэдэг нь хоёр тусдаа асуудал, хоёр єєр
ойлголт. Тєр радио, телевизийн ємчийг эзэмшиж болно. Энэ нь
”бvтээгдэхvvнийг” нь хянана эгсэн vг биш. Мэдээллийн хэрэгслийн
нийтлэл, нэвтрvvлгийн агуулгад нєлєєлж хянах нь олон ургальч
vзэлд харш зvйл билээ. Хvмvvсийн єєрийн дотоод итгэл vнэмшилдээ
тулгуурласан vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хязгаарлана.
Хvмvvсийн нийгмийн идэвхитэй гишvvн байж, сонгосон тєр засгийнхаа
vйл ажиллагаанд vгээ хэлэх, улмаар тэднийг хянах vvрэгт нь
саад тотгор болно.
Зах зээлийн чєлєєт єрсєлдєєн нь тєрийн дарамтаас илvv шахалтыг
хэвлэл мэдээлэлд авчирчээ. ”Юу бичихийг зах зээл мэднэ, яаж
бичихийг эзэн мэднэ” гэсэн Єрнєдийн зарим орны зарчим Монголын
хэвлэлд хvчтэй vйлчилж байна. Энэ зарчмаас гажвал зах зээлийн
хуулиар оногдох ганц гарц бий, тэр нь дампуурал юм. Дампууралд
хvрэхгvйн тулд тухайн хэвлэл мэдээлэлд эзний цензур хvчтэй
vйлчилж байна. Эзний цаана байгаа улс тєр, эдийн засгийн бvлэглэлийн
сонирхолд харш зvйлийг бичиж нийтлэх эрх тухайн сэтгvvлчид
байхгvй. сэтгvvлч юу дуртайгаа бичдэг эрх чєлєє, мэргэжлийн
эрх нь эзний хяналтаар хязгаарлагдаж байна.
Олон ургальч vзлийг хумихад эдийн засгийн шахалт ямар ч шууд
цензураас хvчтэй нєлєєлдєг. Зах зээл заримынх нь хувьд дэндvv
vнэтэй ашиг сонирхлыг хєхvvлдэг. Энэ нь эцэстээ тухайн хэвлэлийн
хvч чадал, эрх мэдлийг улс тєрийн тэмцлийн дуу хоолой болгох
зорилго агуулдаг. Єнєєдєр зарим хэвлэлд мэдээллийн эзнийг
нь ”барьцаалсан” улс тєр, санхvvгийн хvчтэй хяналт нь vйлчилж
байна.
Цензур нь сонин хэвлэлийг шалгах, хаах, сэтгvvлч, хэвлэл мэдээллийн
байгууллагын ажилтан нарыг сvрдvvлэх, шоронд хорих, сэтгvvлчийн
амь насыг бvрэлгэх зэргээр илэрдэг. 1990 оны ардчилсан тогтоолцооноос
хойш хэвлэл мэдээллийн хэрэгслийг Засгийн газраас шалгасан
явдал хэд хэдэн удаа гарсан байна. Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний
тухай хууль гарснаас хойш буюу 2000 онд Хууль зvй, дотоод
хэргийн яам хэвлэл мэдээллийн хэрэгслvvд хууль тогтоомжийг
хэрхэн биелvvлж байгааг шалгаж, гурван ч сонинг хаажээ.
Хуулийн элдэв хязгаарлалтаар хэвлэл мэдээллийг цагдан хянах
явдал Монголд хvчтэй байна. Энэ нь 2002 онд УИХ-аар шинэчлэн
баталсан Эрvvгийн хуулинд гvтгэлэгтэй холбогдсон заалтуудаа
улам чангатган, ”хэвлэл мэдээллээр тараагдсан” бол хэмээн
онцлон зааснаар илvv баталгаажиж байна. хуулийн дарамт, айдас,
болгоомжлолын дунд ажиллаж байгаа сэтгvvлч хvн шударга бус,
хариуцлагагvй vйл ажиллагааны мєрєєр мєшгиж, нийгмийг элдэв
ялзрал, гажуудлаас хамгаалж байх vvргээ хэрхэн, яаж биелvvлэх
нь ойлгомжтой. Сэтгvvлчдийг барьж хорих нь vзэл бодлоо чєлєєтэй
илэрхийлэх мэргэжлийн эрхийг нь боогдуулдагаараа дэлхийд хамгийн
аюултай цензурт тооцогддог юм.
Сэтгvvлчийн айдас болгоомжлол бол хамгийн ”харгис” цензур
мєн. Энэ нь сэтгvvлч хvн єєрєє єєрийгєє хянах тухай ойлголт
юм. Сэтгvvлч хvн эрх мэдэлтний албан тушаалаа урвуулан ашигласан
хэрэг, элдэв хуйвалдааны зах сэжvvрээс барьж авсан ч дарамт
шахалтаас болгоомжилж, олон тvмний хоточ нохой байх vvргээ
єєрєєсє зайлуулж, тvvнийг нуун дарагдуулахад хvргэдэг тохиолдол
манайд цєєнгvй байдаг. Энэ утгаараа сэтгvvлчийн айдас болгоомжлол
бол сэтгvvлчийн баримтлах ”чухал мэдээг нуун дарж болохгvй”
гэсэн зарчмаа зєрчин, єєрийгєє хянан цагдаж байгаа vйлдэл
юм.
Цензурын хэлбэр нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчдийн
дотоод vйл ажиллагаар бас илэрдэг. Хэвлэл мэдээллийн байгууллага,
редакци тодорхой нэгэн шалтгаанаар тєр засаг, улс тєр, санхvv
болон нийгмийн зvгээс дарамтад орохоос зайлсхийж, эсвэл єєрт
нь зохисгvй гэж vзсэн аливаа нєлєєллєєс єєрсдийгєє урьдчилан
хамгаалахын тулд дотоодын цензурыг бий болгодог.
Энэ мэтчилэн янз бvрийн хэлбэрээр илрэн гардаг цензур єнєєдєр
Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд амь бєхтэй байна. Дvгнэхэд,
ер нь хэвлэл мэдээлэлд цензур байна гэдэг нь нийгмийн шударга
бус vйлдэл, авилгал хээл хахуультай хэвлэл мэдээллийн хэрэгсэл
тууштай тэмцэж, олон тvмний анхаарлыг тvvнд чиглvvлнэ гэхэд
эргэлзээтэй болж байгаа юм. Зєвхєн авилгалын хор холбогдлыг
ойлгуулах гэдэг агуулгаар ерєнхий зvйл бичих нь сэтгvvлчийн
ажил биш бєгєєд vнэхээр нийгэмд бодитой болсон авилгал нь
албан тушаалтнуудын хэрэг юм бол авилгач эрх мэдэлтнvvдийг
илчлэхийн тєлєє л сэтгvvлчид эрэн сурвалжлага хийх ёстой.
Хараат
бус байдал
Хэвлэл мэдээлэл хэнээс хараат бус байх ёстой вэ?
- Тєр болон тvvний байгууллагаас…
- Улс тєрийн хvчнээс…
- Улс тєр, эдийн засгийн бvлэглэлээс…
- Хэвлэлийг эзэмшигчээс…
Хараат бус хэвлэл
гэдэгт эрх зvйн хувьд баталгаажсан, эдийн засаг санхvvгийн
хувьд бие даасан, намын харъяалалгvй, олон ургальч vзэлд тулгуурласан,
нийгэм, улс тєрийн нийтлэг хvрээнд тэнцвэртэй vйлчилдэг, хууль
эрхийн хязгаарлалт, хориглолтгvй, тєр засгийн vйл ажиллагаанд
хяналт тавих замаар сєрєг хvчний vvрэг гvйцэтгэдэг хэвлэл
мэдээллийн хэрэгсэл багтдаг. Нєгєє талд хараат бус хэвлэлийг
эзэмшигч гэдэг нь санхvvгийн бvрэн чадвартай, намын харьяалалгvй,
нийгэм, улс тєрийн нийтлэг хvрээнд тэнцвэртэй vйлчлэгч, олон
ургальч vзлийг дэмжигч, тєр засгийн vйл ажиллагаанд хяналт
тавих замаар сєрєг хvчний vvрэг гvйцэтгэгч байх ёстой. Тэр
ч бvv хэл хэвлэлийг эзэмшигч нь хэн нэгний захиалгаар тєлбєртэй
нийтлэл, мэдээлэл тvгээхийг ч татгалзаж байж гэмээнэ тухайн
сонин болон тvvний эзэн, чєлєєт, хараат бус байдал илэрхийлэгдэнэ.
Хэвлэл сонин эдийн засаг ба нийтлэлийн сонирхлыг хооронд нь
хатуу зааглаж чадсан цагт л тvvний хараат бус байдал бvрэн
хангагдана.
Чєлєєт хэвлэл нь Засгийн газрын хvчирхэг эрх мэдлийн эсрэг
нийгэм дэх альтернатив хvч байх мэдээллийн хэрэгслийн vvрэг
гvйцэтгэх нь тун чухал юм. Засгийн газрыг мод гэж vзвэл бие
даасан мэдээллийн хэрэгсэл нь тvvний vндэс, салаа мєчир бvрийг
нягтлан шалгагчийн vvрэг гvйцэтгэснээр итгэлээ єгч ургуулсан
модны vр жимс нь эргээд эзэндээ ямаршуухан vр жимсийг єгч
байгааг ард тvмэн хянах бололцоог олгодог. Чєлєєт хэвлэл нь
сєрєг хvчний vйл ажиллагаанд ч мєн хяналт тавих ёстой. Чєлєєт
хэвлэл нь vзэл бодлын чєлєєт талбар байх учиртай. Сэтгvvл
зvй судлаач, доктор, профессор Т.Баасансvрэн 1999 онд буюу
”Ардчилсан Холбоо” эвслийн Засгийн газрын vед ”Монголын тєр
засгийн мэдэлд байгаа мэдээллийн хэрэгслvvд єнєєдєр тєр, засгаас,
тvvний улс тєрийн бодлогоос бvрэн хараат байгааг шударгаар
хэлбэл зохино” хэмээн бичиж байв. Тvvнээс хойш гурван жил
єнгєрч улс тєрийн єєр хvчин Засгийн эрхэнд гарсан нєгєє л
хараат бус байдал хадгалагдаж байна. |