Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Танилцуулга
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002 он
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003 он
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг 2003 он
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004

"Чєлєєтэй бєгєєд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он

Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє
/ 2004-2005/

Ерєнхийлєгчийн сонгууль
/ 2005/

Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчлийн мониторинг
ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/шинэ 2005/
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Хараат бус хэвлэл мэдээлэл

Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє 2004 он

Тєсєл

Vйл ажиллагааны тєлєвлєгєє

"Глоб Интернэшнл" ТББ, Монголын Хэвлэлийн Хvрээлэн, Зориг сан хамтран 2005 оны 10-р сараас ЮНЕСКО-ийн дэмжлэгээр "Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє" нэг жилийн тєсєл хэрэгжvvлсэн билээ. Энэ тєсєл нь ил тод засаглалыг хєхиvлэн дэмжих, vvнд хэвлэл мэдээллийн гvйцэтгэх vvргийг нэмэгдvvлэх зорилготой байсан юм. Авилга нь эдийн засгийн хєгжлийг сааруулж, ядуурлыг нэмэгдvvлэн ард тvмний амьдралд хамгийн ноцтой хор уршиг vзvvлдэг, хараа хяналтггvй, зєнгєєр нь орхивол хурдан даамжран тархдаг нийгмийн хорт євчин билээ. Олон нийтийн дунд авилгыг vл тэвчих сэтгэлгээтэй болгох, авилга, тvvний хэлбэрvvдийн талаар ойлголттой болгох, авилгатай тэмцэх улс тєр, эрх зvйн орчинг таатай болгох, авилгыг илчлэх зэрэгт хэвлэл мэдээлэл vнэлэж баршгvй хувь нэмэр оруулах чадвартай. Vvний тулд ХМХ, сэтгvvлчид хvчирхэг байх ёстой билээ. Иймд бид энэ тєслийн хvрээнд:

• Монголын хоёр судлаач Филлипиний мэргэжилтний тусламжтайгаар авилгатай холбоотой хэвлэл мэдээллийн материалд агуулгын задлан шинжилгээ хийх арга барилд суралцсан бєгєєд 2005 оны 2-р сараас 9-р сарыг дуустал єдєр дутмын 6 сонин, 5 телевиз, долоогоос арав хоног дутмын 2 сонинд задлан шинжилгээ хийсэн юм. Энэ хугацаанд авилгатай холбоотой нийт 765 материал гарсан байна.

• Хот хєдєєгийн 37 сэтгvvлчийг хамарсан эрэн сурвалжлах сэтгvvл зvйн суурь сургалт, Улаанбаатар хотын 20 сэтгvvлч гvнзгийрvvлсэн эчнээ сургалтад хамрагдсан . Vvний vр дvнд авилгыг илчлсэн 12 материал бэлтгэж, 9 нь "Ардын эрх" сонинд хэвлэгдсэн ба 9 нь Монголын Vндэсний Радиогоор нэвтрэх юм.

• Авилгын эсрэг хэвлэл мэдээллийн шилдэг аян, радио телевизийн шилдэг зар сурталчилгааны уралдаан зарлан дvгнэсэн болно. Аянд нийт 6 єдєр дутмын сонин, МVР оролцсон ба радиогийн 11 сурталчилгааны ролик бэлэн болсон юм. Аяны ємнє хэвлэл мэдээллийн эрхлэгчдийн уулзалтыг 8 удаа зохион байгуулж, авилгын хор уршиг, тvvнтэй тэмцэхэд хэвлэл мэдээллийн vvргийн тухай хэлэлцэж, аяны стратеги боловсруулсан юм.

Тєсєл хэрэгжvvлэх явцад эрэн сурважлах сэтгvvлчдийн ємнє нэлээдгvй саад бэрхшээл тохиолдож байсныг тэмдэглэвэл зохино. Тухайлбал:
1. Албан ёсоор, хуулийн дагуу мэдээлэл олж авах нь боломжгvй тул сэтгvvлчдийн эрэн сурвалжлах судалгааны ажлыг хvндрvvлж байв

2. Сэтгvvлчдэд олж авсан мэдээллийн эх сурвалжаа нотлох боломж алга байв

3. Сэтгvvлчдийн мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрх хуулвчлагдаагvй тул далд баримт сэлтийг итгэж єгєх хvн ховор байдаг байна

4. Авилгад єртсєн нь илчлэгдсэн албан тушаалтан Эрvvгийн хуулийн нэр тєр, алдар хvндтэй холбоотой заалтыг єєрийн эрх мэдэлд урвуулан ашиглах боломжтой тул авилгын хэргийг эрэн сурвалжилж буй сэтгvvлчдийн дунд айх, єєрийгєє цагдан хянах нь элбэг тохиолдож байв.

5. Эрэн сурвалжлах явцад улс тєрийн цагдан хяналт, дарамт их байгаа нь мэдрэгдэж байв

6. Эрэн сурвалжлах сэтгvvл зvйн vйл ажиллагаа нь судалгаа хийхэд цаг хугацаа, хєрєнгє мєнгє шаардaгддаг тул редакцийн зvгээс дэмжлэг баг байв

Цаашид хэвлэл мэдээллийг бэхжvvлэх, vvргийг нь дээшлvvлэх, эрэн сурвалжлах сэтгvvл зvйг хєгжvvлэхэд дараахь арга хэмжээг авах нь чухал болохыг тєсєл хэрэгжvvлэгчид тэмдэглэж байна.

1. Бусад оры жишгээр Эрэн сурвалжлах сэтгvvл зvйн тєв байгууллага ажиллуулах,

2. Эрэн сурвалжлах сэтгvvл зvй хєгжих эрх зvйн таатаай орчныг бий болгох, тухайлбал:
- Мэдээллийн эрх чєлєєний хуулийг баталж, иргэдийн мэдээлэл олж авах эрхийг баталгаажуулах
- Сэтгvvлчдийн цорын ганц мэргэжлийн эрх болох мэдээллийнхээ эх сурвалжийг нууцлах эрхийг хуульчлах
- Мэдээлэгчийг хамгаалах хуулийг батлах
- тєрийн нууцын тухай, Байгууллагын нууцын тухай хуулийг Мэдээллийн эрх чєлєєний тухай хуульд нийцvvлэн єєрчлєх
- Эрvvгийн хуулийн нэр тєр, алдар хvндтэй бхолбоотой заалтыг хvчингvй болгож, Иргэний хуулиар зохицуулах
- Мэдээллийн эрх чєлєє, vзэл бодлоо илрэхийлэх эрх чєлєєг хязгаарлаж буй бусад хуулийг заалтуудыг Мэдээллийн эрх чєлєєний хуульд нийцvvлэн єєрчлєх

3. Сэтгvvл зvйн сургуулиудын эрэн сурважлах сэтгvvл зvйн сургалтын хєтєлбєрийг чанаржуулах, багш нарыг дагнан мэргэшvvлэх,

4. ХМХ-ийн эрэн сурвалжлах чадавхийг бэхжvvлэх,

5. Сэтгvvлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд, улс тєрч, албан хаагчид, олон нийтийн дунд авилгыг vл тэвчих хандлага, ухамсар тєлєвшvvлэх

6. Авилгатай тэмцэх, авилгын тодорхой vйлдлийг илчлэхэд ХМХ-vvд иргэний нийгмийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах

Та саналаа дараах хаягаар илгээнэ vv:
Утас: (976)11-324627
Факс: (976)11-324627
E-mail: globe@magicnet.mn
Website: www.globeinter.org.mn


©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.