Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл
мэдээллийн мониторингийн ач холбогдол
ХМХ нь олон тvмэнд санал
бодлоо солилцох, мэтгэлцэх, сєргєлдєх, шvvмжлэх боломж олгогч
индэр болохын зэрэгцээ сонгуульд нэр дэвшигчид болон улс тєрийн
намуудын vзэл бодлыг олон нийтэд сайтар ойлгуулах vйлсэд vйлчлэх
учиртай. Мєн иргэдэд тєр засгийн vйл ажиллагааны талаар бодитой
дvр зургийг хvргэж нийгэм дэх хамгийн чухал vйл явцын талаар
мэдээлэл тvгээн улс тєрийн тогтолцооны алдаа дутагдлыг илчилж
vйл явдлын єрнєлийг цаад агуулгатай нь нэг талыг барилгvй
нягтлах vvрэгтэй байдаг. Сонгуулийн vед бол сонгогчид єєрсдийг
нь ашиг сонирхлыг тєлєєлєх мандатыг аль улс тєрийн хvчинд
єгєхєє шийдэхэд шаардлагатай мэдээллийг хангалттай єгч туслах
vvрэг ХМХ-д оногдоно. Єрсєлдєгч талуудыг харуулах, тэдгээрийн
тvvх намтар, улс тєрийн мєрийн хєтєлбєр, vзэл бодол, хэтийн
тєлєвлєгєє, ирээдvйг харах чадвар зэргийг тайлбарлан таниулах
юугаар ч орлуулашгvй vvргийг хэвлэл мэдээлэл чухам сонгуулийн
vеэр л гvйцэтгэдэг.
Улс тєрийн тухай мэдээлэл
авах анхдагч эх сурвалж нь сонгуулийн vйл явц байдгийн хувьд
сонгуулийг шударгаар явуулах, єрсєлдєгч талуудад єєрийн сурталчилгааг
хийх, улс тєрийн нам, нэр дэвшигчид болон улс тєрийн ач хобогдол
бvхий мэдээллийг танилцуулахад хэвлэл мэдээлэл vндсэн vvрэгтэй
юм.
Vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх
зарчмын дагуу сэтгvvлч, редактор, продюсер, ХМХ-ийн эзэд єєрсдийн
тvгээж буй мэдээллийн агуулга, хэлбэр, гарах vр дагаварыг
хариуцах ёстой. Сонгуулийн талаар нийтлэж нэвтрvvлэхдээ аливаа
айлган сvрдvvлэлт, хязгаарлалт, ялгаварлал, цагдан хяналтгvйгээр
бодит мэдээллийг олж авах, тvгээх эрхийг тєрєєс баталгаажуулах
ёстой. Тєрийн эрх мэдэлтнvvд сонгуульд нєлєєлєх зорилгоор
сэтгvvлчид болон ХМХ-ийн ажилтнуудын vйл ажиллагаанд хєндлєнгєєс
оролцох явдлаа тэвчих хэрэгтэй. ХМХ-ийн менежерvvд болон эзэд
сэтгvvлчийн ёс зvй, хараат бус байдлын зарчмыг хvлээн зєвшєєрєх
нь зvйтэй бєгєєд ажилтнууддаа эдгээр зарчмаас гажихад хvргэх
дарамт vзvvлэх ёсгvй. Хэдийгээр бvхий л ХМХ хариуцлагатай
мэдээлэх ёстой боловч олон тvмнээс санхvvжиж буй тєрийн мэдлийн
ХМХ-д илvv єндєр шаардлага тавигдах нь зvйн хэрэг. Олон нийтийн
ХМХ нь иргэдийн хураамжаар vйл ажиллагаа явуулдаг учраас аль
нэгэн улс тєрийн хvчин, хувийн ашиг сонирхолд бус харин олон
тvмний ашиг сонирхолд vйлчлэх хуулийн болон ёс суртахууны
vvрэг хvлээнэ.
Сонгуулийн ємнєх
нєхцєл байдлыг ерєнхийд нь шинжлэн дvгнэх vйл ажиллагааны
чухал хэсэг нь хэвлэл мэдээллийн мониторинг юм. Энэ нь тєр
болон єрсєлдєгч улс тєрийн хvчнvvд хэвлэл мэдээлэлд хэрхэн
хандаж байгаа хийгээд ХМХ сонгуульд єрсєлдєгчдийг ямар байдлаар
харуулж буйг тооцон vнэлэх vр ашигтай арга хэрэгсэл юм. Итгэл
vнэмшилтэй, баримтжуулсан хэвлэлийн мониторингийн тєслvvд
нь олон нийтээс сонгуулийн vйл явц бvхэлдээ шударга байгаа
эсэхийг тунгаан шvvхэд чиглvvлэгчийн vvрэг гvйцэтгэдэг. Нєгєє
талаар редакцийн эрх чєлєєнд хєндлєнгєєс халдсан буюу тvvний
хараат бус байдлыг vгvйсгэх гэсэн оролдлогуудын талаархи жишээ
баримтыг дэлгэн тавих чухал хэрэглэгдэхvvн бол хэвлэл мэдээллийн
мониторинг юм.
|