Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл
мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
2005.04.04-нєєс
2005.04. 22 хvртэлх сонгуулийн кампанит ажлын
хэвлэл мэдээллийн мониторингийн дvн
Глоб Интернэшнл ТББ нь
vзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл, хэвлэл мэдээллийн эрх чєлєєг
хамгаалах, хєхvvлэн дэмжих чиглэлээр ажилладаг ба 2005 оны
5 сарын 22-нд болох Ерєнхийлєгчийн сонгуультай холбогдуулж
хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэлд системтэй ажиглалт
хийхээр хэвлэл мэдээллийн мониторинг тєслийг хэрэгжvvлж байна.
Тус тєсєл нь дэлхий нийтэд ардчиллыг хєгжvvлэх, дэмжих чиглэлээр
vйл ажиллагаа явуулдаг АНУ-ын Вашингтон хотод байрладаг Vндэсний
Ардчилсан Хvрээлэнгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байна.
Глоб Интернэшнл байгууллага
нь Монголын иргэдийг мэдээлэлтэй сонголт хийхэд нэр дэвшигчид
болон тэдний мєрийн хєтєлбєрийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслvvд
хэр бодитой, тэнцвэртэй мэдээлэл хvргэж байгааг vнэлэх зорилготой
юм. Тус тєслийн хvрээнд хийгдсэн мониторингийн vр дvн нь сайн,
хянамгай боловсруулагдсан арга зvйнд тулгуурлаж хийгдсэн бєгєєд
аливаа нэг нэр дэвшигч, улс тєрийн намыг дэмжих зорилгогvй
юм.
Сонгуулийн сурталчилгаа
албан ёсоор эхэлсэн єдрєєс (4 сарын 04) эхлэн гурван долоо
хоногийн турш зургаан телевиз (МVТВ, 25-р суваг, UBS TV, TV9,
Eagle TV), нэг радио (MYP), дєрвєн єдєр тутмын сонинд (єдрийн
сонин, єнєєдєр, Зууны мэдээ, Ардын Эрх) дvн шинжилгээний тоон
болон чанарын арга зvйг хэрэглэж ажиглалт хийлээ. Тоон дvн
шинжилгээ нь хэвлэл мэдээллийн сонгуульд хамааралтай нийтлэл,
нэвтрvvлгийн талбай, цаг хугацааг хэмжинэ. Чанарын дvн шинжилгээг
тухайн мэдээлэл агуулгын хувьд эерэг, сєрєг эсвэл тєвийг сахисан
эсэхийг vнэлж дvгнэсэн юм.
Иргэдэд сонгуульд мэдээлэлтэй
сонголт хийхэд хэвлэл мэдээлэл нь шаардлагатай мэдээллийг
хvргэх vvрэгтэй. Тэд ихэвчлэн хэвлэл мэдээллээс хvлээж авсан
мэдээлэл дээрээ тулгуурлаж саналаа єгдєг. Хэвлэл мэдээлэл
юуг мэдээлж байгаа нь сонгуулийн vр дvнд чухал нєлєє vзvvлнэ.
Тэд улс тєрийн нам, нэр дэвшигчдийн талаар тэнцвэртэй болон
шударга мэдээллийг хэр зэрэг дамжуулж байгаагаараа жинхэнэ
чєлєєт сонгууль явуулахад ач холбогдлоо єгч чадна. Хэвлэл
мэдээлэл хариуцлагатай болон шударга мэдээлэл дамжуулахын
зэрэгцээ ялангуяа иргэдээс санхvvждэг тєрийн эзэмшилд байгаа
хэвлэл мэдээлэл нь сонгуульд нэр дэвшигч албан тушаалтны талаар
нэг талыг барьсан мэдээлэл дамжуулах ёсгvй юм.
Глоб Интэрнэшнл байгууллагаас
явуулсан гурван долоо хоногийн мониторингийн дvн нь нэр дэвшигчид
болон сонгуулийн кампанит ажлын хооронд дахь нилээд зєрєєтэй
байдлыг олж тогтоолоо. Дараахь vр дvн нь Глоб Интэрнэшнл ТББ-аас
5 сард болох сонгууль хvртэл гаргах эхний тайлан юм.
Гол vр дvн
• МVТВ-нь єєрийн улс тєр
болон сонгуулийн талаар мэдээллийнхээ цагийн 51 хувийг МАХН-аас
нэр дэвшигч Н.Энхбаярт хувиарласан ба эдгээр мэдээлэлд тvvнийг
эерэг талаас нь харуулсан болон тєвийг сахисан мэдээлэл давамгайлсан
байна. Хамгийн их мэдээлэгдсэн хvний хоёрдугаарт АН-аас нэр
дэвшигч М.Энхсайханы талаар мэдээлэл орсон ба энэ нь 22 хувийг
эзэлж байна. Тvvний талаарх мэдээлэл мєн адил ихэнхдээ эерэг
буюу тєвийг сахисан байв. Бусад хоёр нэр дэвшигч болох БНН-аас
нэр дэвшигч Б.Жаргалсайханд 17 хувийг зориулсан бол Эх-Орон
Намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбатад 7 хувийг зориулжээ.
• Хувийн таван телевизээс гурав нь (UBS, TV5, TV9) МАХН-аас
нэр дэвшигч Н.Энхбаярт улс тєр болон сонгуулийн талаар мэдээллийнхээ
хамгийн их хувийг зориулжээ. Харин эсрэгээр АН-аас нэр дэвшигч
М.Энхсайханы талаар 25-р суваг болон Ийгл телевиз хамгийн
их мэдээлсэн байна. Харин Ийгл телевиз нь бусад телевизээс
єєрийн vзэгчдэдээ нэр дэвшигчдийн талаар хамгийн тэнцвэртэй
мэдээлэл хvргэж байв.
• МVР гурван нэр дэвшигчдийн талаар тэнцвэртэй мэдээлсэн ба
vvнд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын талаарх мэдээлэл нь
улс тєр болон сонгуулийн талаар мэдээллийн 28 хувь, Эх-Орон
Намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбатын талаарх мэдээлэл 30 хувь
болон АН-аас нэр дэвшигч М.Энхсайханы талаарх мэдээлэл 31
хувьтай бол дєрєв дэх нэр дэвшигч БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайханы
талаарх мэдээлэл 11 хувийг эзэлж байна. Бvх нэр дэвшигчдийн
талаар сєрєг мэдээлэл маш бага байв.
• Хэвлэлийн хувьд олон талын vзэл бодлыг гаргаж байсан боловч
аль нэг нэр дэвшигчийн талд орсон эсвэл эсрэг нэг талыг хатуу
барьсан байдлаа байнга vзvvлж байв.
 |
 |
Тус
мониторингийг тоон болон чанарын дvн шинжилгээний арга
зvйг ашиглан хийж байна. Тоон дvн шинжилгээ нь хэвлэл
мэдээллийн хэрэгслийн мэдээ, мэдээллийн хєтєлбєрийн
сонгуульд єрсєлдєгчидєд зориулсан цаг хугацаа, зайг
хэмжинэ. Чанарын дvн шинжилгээ нь холбогдох улс тєрчдийн
талаар мэдээлэл нь эерэг, сєрєг эсвэл тєвийг сахисан
єнгє аястай байсан эсэхийг vнэлж vзэх юм.
Диаграмуудын
талаар тайлбар:
- Дээрх диаграм нь
холбогдох улс тєрчдєд зориулсан нийт цаг болон зай vзvvлнэ
- Дараахь диаграм нь улс тєрчдийн талаар эерэгээр (ногооноор),
тєвийг сахисан (цагаанаар) болон сєргєєр (улаанаар)
дурьдагдсан нийт тоо юм.
|
ТЕЛЕВИЗ
М
V ТВ
МVТВ-ийн мэдээний нэвтрєєлгийн нэр дэвшигчдийн талаар дамжуулсан
нийт цагийн ихэнх хувь нь буюу 51 хувь МАХН-аас нэр дэвшигч
Н.Энхбаярт зориулсан ба vvнд тvvний сонгуулийн кампанит ажлын
талаар мэдээлхээсээ илvvтэйгээр УИХ-ын даргын vvрэгт ажлаа
хэрхэн гvйцэтгэж байгаад дvн шинжилгээ хийсэн мэдээлэл талаас
ихэнх хувийг эзэлж байна. Н.Энхбаяр нь єєрийн албан тушаалын
давуу талаараа бусад нэр дэвшигчдээс илvv мэдээлэгдсэн байна.
Мэдээллийн єнгє аяс нь тvvнийг эерэг талаас нь харуулсан болон
тєвийг сахисан байдал давамгайлсан байна. Хоёр дахь хамгийн
их мэдээлэгдсэн нэр дэвшигч бол АН-аас нэр дэвшигч М.Энхсайхан
ба тvvний талаар мэдээлэл 22 хувийг эзэлж байна. Тvvний талаарх
мэдээлэл нь мєн тvvнийг эерэг талаас нь харуулсан болон тєвийг
сахисан байна. Бусад хоёр нэр дэвшигч БНН-аас нэр дэвшигч
Б.Жаргалсайханы талаар 17 хувь, Эх-Орон Намаас нэр дэвшигч
Б.Эрдэнэбатын талаар мэдээлэл 7 хувь тус бєр эзэлжээ.
МVТВ-ийн мэдээ болон цаг
vеийн мэдээллийн нэвтрєєлгээр нэр дэвшигчдийн талаар сєрєг
мэдээлэл бараг байсангєй. Мэдээллийн ихэнх нь нэр дэвшигчдийг
эерэг талаас нь харуулсан болон тєвийг сахисан мэдээлэл байв.
UBS
телевиз
UBS телевиз vзэгчид голчлон МАХН-ын нэр дэвшигч Н.Энхбаярын
талаар мэдээлэл илvv их авч байв. Тvvний талаар мэдээлэл 79
хувийг эзэлж байгаа ба эдгээр нь бvхэлдээ эерэг мэдээлэл байв.
Тvvний дараа хамгийн их мэдээлэгдсэн нэр дэвшигч бол АН-аас
нэр дэвшигч М.Энхсайхан бєгєєд тvvний талаар мэдээлэл 10 хувийг
эзэлсэн байна. Харин тvvний талаарх мэдээллийн ихэнх нь тvvнийг
сєрєг талаас харуулсан болон тєвийг сахисан мэдээлэл байна.
Тvvний талаар зарим нэг шvvмжлэл тус телевизийн оргил цагийн
мэдээгээр гарч байсан. Бусад хоёр нэр дэвшигч БНН-аас нэр
дэвшигч Б.Жаргалсайханы талаар 6 хувь, Эх-Орон Намаас нэр
дэвшигч Б.Эрдэнэбатын талаарх мэдээлэл 5 хувь тус бєр эзэлжээ.
UBS телевизийн мэдээллийн
хєтєлбєрєє нэг талыг барьсан мэдээлэл дамжуулж байв.
Жишээ нь:
- UBS телевизийн 4 сарын 13, 14, 15, 16-ны 20:30 цагын мэдээллийн
хєтєлбєрийн 2005 оны Ерєнхийлєгчийн сонгуульд зориулсан буланд
зєвхєн нэр дэвшигч Н.Энхбаярын сонгуулийн мєрийн хєтєлбєрєє
танилцуулсан сонгогчидтой хийсэн уулзалт, тvvний хийж бvтээсэн
зvйлийг магтан сайшаасан болон тvvнийг бvрэн дvvрэн дэмжихээ
илэрхийлсэн сонгогчдын vг, нэр дэвшигчийн сонгогчдод єгч байгаа
амлалт зэрэг байв. Тус мэдээллийн хєтєлбєрvvдээр Н.Энхбаярын
сонгуулийн сурталчилгаатай холбоотой мэдээллийг дуу, дvрс,
яриатай бvхэлд нь дэлгэрэнгvй гаргаж байсан ч бусад нэр дэвшигчдийн
талаар мэдээлэхдээ зєвхєн дурьдаад єнгєрч байв.
- UBS телевизийн 4 сарын 14-ны 20.30 цагын мэдээллийн хєтєлбєрєєр
Н. Энхбаярыг УИХ-ын даргын vvрэгт ажлыг эерэгээр сурвалж мэдээлж
байсан бєгєєд ингэхдээ тvvний ємнєх Засгийн газрын Ерєнхий
Сайд байсан vеийн ажлыг болон одоогийн албан тушаалдаа хийж
байгаа ажилд нь шvvмжлэлтэй хандсан vзэл бодол алга байна.
UBS телевиз нь бусад нэр
дэвшигчдийн сонгуулийн кампанит ажлын талаар ямарч мэдээлэл,
сурвалжлага нэвтрvvлсэнгvй. Жишээ нь:
- АН-аас нэр дэвшигч М.Энхсайханы сонгуулийн кампанит ажлаа
эхлvvлж байгаа арга хэмжээг бусад телевизээр нэвтрvvлж байхад
UBS телевиз энэ талаар юу ч дурьдсангvй.
Eagle
TB
Ийгл телевизийн мэдээний нэвтрєєлгєєд нийт нэр дэвшигчдийн
талаар мэдээлэхдээ бусад телевизээс хамгийн тэнцвэртэйгээр
эфирийн цагаа хувиарлаж мэдээлж байлаа. єєнд: АН-аас нэр дэвшигч
М.Энхсайханы талаар мэдээлэл нийт нэр дэвшигчдийн талаар мэдээлсэн
цагны 34 хувийг зориулсан бол БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайханд
28 хувь, Эх-Орон Намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбатад 22, МАХН-аас
нэр дэвшигч Н.Энхбаяр тус бvр 16 хувийг зориулжээ.
Тус телевизээр бvх нэр
дэвшигчдийн талаар мэдээлэл ерєнхийдєє тунцвэртэй эерэг мэдээлэл
нь сєрєг мэдээллэлээсээ арай дамгай байна.
TV-5
телевиз
TV5 хувийн телевиз нь УИХ-ын даргын vvрэгт ажлаа гvйцэтгэж
байгаа vйл явдлыг харуулсан мэдээлэл нь талаас илvv хувийг
эзэлсэн, тэр талаараа єрсєлдєгчдєєсєє илvv давуу талтай МАХН-ын
нэр дэвшигч Н.Энхбаярт илvv талтай байгаагаа тодорхой харуулж
байв. Н.Энхбаярт улс тєр болон сонгуулийн талаар мэдээллийн
цагийн 47 хувийг зориулсан ба эдгээр нь бараг бvхэлдээ хацайж
эерэг болон тєвийг сахисан мэдээлэл байв. Эсрэгээр, АН-аас
нэр дэвшигч М.Энхсайханд 37 хувийг зориулсан ба ихэнхдээ тvvнийг
эсрэг талаас нь харуулсан болон тєвийг сахисан мэдээлэл байлаа.
Бусад хоёр нэр дэвшигч Эх-Орон Намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбатын
талаар мэдээлэл 14 хувь, БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайханы
талаар мэдээлэл 6 хувь хувийг эзэлж байна. Тэдний талаар эерэг
болон сєрєг мэдээлэл тэнцvv байна.
TV5 нь нэр дэвшигч Н.Энхбаярын
талаар мэдээллийн ихэнх хувь нь тvvнийг эерэг талаас нь харуулсан
ба vvнд тус нэр дэвшигчийг дэмжихээ илэрхийлсэн байгууллага,
хєдєлгєєний талаар мэдээллvvд ихэнхдээ байсан ба сєрєг талаар
харуулсан мэдээлэл 1 удаа гарсан байна. Нэр дэвшигч Б.Жаргалсайхан
болон Б.Эрдэнэбатын талаар мэдээлэл нь нэр дэвшигчдийн сонгуульд
нэр дэвшигчийн vнэмлэхээ авч байсан vйл явдлыг оруулсан мэдээлэл
л зєвхєн мониторингт бvртгэгдсэн байна. Мєн TV5- нь мэдээллийн
цагийнхаа шар мэдээний буланд нэр дэвшигч Б.Жаргалсайхан,
Б.Эрдэнэбатын талаар сєрєг мэдээллийг дамжуулсан байна.
TV-9
TV9 телевизийн vзэгчид голчлон МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын
талаар мэдээлэл илvv их авч байв. Тус телевиз нь UBS болон
TV5 телевизтэй адил мєн л мэдээний хєтєлбєртєє МАХН-аас нэр
дэвшигчийг УИХ-ын даргын vvрэгт ажлаа гvйцэтгэж байгаа vйл
явдлыг илvv мэдээлэхийн зэрэгцээ нэр дэвшигчийн мєрийн хєтєлбєрєє
олон нийтэд танилцуулж vйл явдлыг илvvтэй нэвтрvvлж байв.
Нийт нэр дэвшигчдийн талаар мэдээлсэн мэдээний цагийн 69 хувь
нь МАХН-аас нэр дэвшигчийн талаарх мэдээлэл байсан ба тvvний
дийлэнх нь тvvнийг эерэг талаас нь харуулсан болон тєвийг
сахисан мэдээлэл байв. Харин эсрэгээр АН-аас нэр дэвшигч М.Энхсайханы
талаар мэдээлэл 14 хувь байсан ба ихэнх нь тєвийг сахисан
мэдээлэл байв. Эх-Орон Намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбатын талаар
мэдээлэл 6 хувь, БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайханы талаар
мэдээлэл 10 хувийг эзэлж байна.
TV9-ын сонгуультай холбоотой
эхний мэдээнд нэр дэвшигч Н.Энхбаяр тєв Гандантэгчилэн хийдэд
зочилж очсон мэдээлэл гарсан. Vvнд: Жанрайсаг бурхныг бvтээсэн
тvvхийг ярьж Н.Энхбаяр Соёлын Яамны сайд байхдаа Жанрайсаг
бурхныг бvтээх ажлыг эхлvvлж байсан. Чойжамц хамба лам, гадна
талаас Бакула Рембучи гэх мэт, дотоодоос Энхбаяр, Дашбалбар
зэрэг сайхан санаатай хvмvvс дэмжсэн нь сайн хэрэг болж уг
бурхан бvтсэн юм гэлээ.
25-р
суваг ТВ
25-р суваг телевиз нь дээрх гурван телевизээс ялгаатай бєгєєд
vзэгчид голчлон АН-аас нэр дэвшигч М.Энхсайханы талаар мэдээлэл
илvv их авч байлаа. Тус телевиз нь мэдээний хєтєлбєрєєрєє
АН-аас нэр дэвшигч М.Энхсайханы талаар илvv мэдээлж байсан
ба нийт нэр дэвшигчдийн талаар мэдээлсэн мэдээний цагийн 87
хувь нь тvvнд зориулагдсан байв. Тvvний талаар мэдээллийн
дийлэх хэсэг нь эерэг байсан ба тєвийг сахисан мэдээлэл байна.
МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын талаар мэдээлэл зєвхєн 8
хувийг эзэлж байгаа ба тvvний талаар мэдээлэл тєвийг сахисан
болон сєрєг мэдээлэл ихэнх хэсгийг эзэлж байв. Бусад хоёр
нэр дэвшигчийн талаар мэдээлэл ерєнхийдєє бага байна.
РАДИО
Монголын
Vндэсний Радио
Тєрєєс санхvvждэг Монголын Vндэсний Радио нь
улс тєр болон сонгуулийн мэдээллийн мэдээний цагийг нэр дэвшигч
3 хvний хувьд харьцангуй тэнцвэртэй хувиарласан байна. МАХН-аас
нэр дэвшигч Н.Энхбаярын талаар мэдээлэл 28 хувь, Эх-Орон Намаас
нэр дэвшигч Б.Эрдэнэбат талаар мэдээлэл 30 хувийг, АН-аас
нэр дэвшигч М.Энхсайханы талаар мэдээлэл 31 хувийг эзэлж байна.
Харин дєрєвдэхь нэр дэвшигч Б.Жаргалсайханы талаар мэдээлэл
дєнгєж 11 хувийг эзэлж байна. Мэдээллийн єнгє аяс нь бvх нэр
дэвшигчдэд тэнцвэртэй харагдаж байна. Н.Энхбаярын яриа тус
радиогоор шууд нэвтэрсэн нь хамгийн их (3 мин 48 сек) байсан
бол Б.Жаргалсайхан яриа тус радиогоор шууд нэвтэрсэн нь хамгийн
бага (2 мин 15 сек) байна.
СОНИН
Сонингуудын хувьд олон
талын vзэл бодлыг гаргаж байсан боловч аль нэг нэр дэвшигчийн
талд орсон эсвэл эсрэг нэг талыг хатуу барьсан байдлаа тогтмол
vзvvлж байв.
Ардын
эрх
“Ардын эрх” сониноор нийт нэр дэвшигчидтэй холбоотой нийтлэлийн
зайны 46 хувь нь АН-аас нэр дэвшигч М.Энхсайханы тухай байсан
ба тvvнтэй холбоотой мэдээллийн дийлэнх нь тvvний талаар эерэг
бєгєєд тєвийг сахисан мэдээлэл байв. Тvvний гол єрсєлдєгч
МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын талаар мэдээлэл 42 хувийг
эзэлж байгаа ба тvvний талаар эерэг болон тєвийг сахисан мэдээлэл
тэнцvv хэмжээтэй байна. Бусад нэр дэвшигчдийн талаар мэдээлэл
маш бага байсан ба Эх-Орон Намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбат
болон БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайханы талаар мэдээлэл
тус бvр мэдээлэл 4 хувийг эзэлж байна. Тэдгээрийн дийлэнх
нь сєрєг талаас нь харуулсан мэдээлэл байлаа.
Є
нєєдєр
“Єнєєдєр” сонины нэр дэвшигчтэй
холбоотой нийтлэлийн 41 хувь нь АН-аас нэр дэвшигч М. Энхсайхантай
холбоотой байсан ба эдгээр нь ихэнхдээ эерэг болон тєвийг
сахисан мэдээлэл байв. Эх-Орон Намаас нэр дэвшигч Б. Эрдэнэбатын
талаарх мэдээлэл хэмжээгээрээ тvvний дараа орох ба 36 хувийг
эзэлж байна. МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын талаар мэдээлэл
14 хувь байв. Нийтлэлийн єнгє аяс нэр дэвшигч М.Энхсайхан,
Б.Эрдэнэбат болон Б.Жаргалсайхан нарын талаар мэдээлэл илvv
эерэг байхад Н.Энхбаярын талаар мэдээлэл ихэвчлэн сєрєг байна.
Єдрийн
сонин
“єдрийн сонин” нь АН-аас нэр дэвшигч Ж.Энхсайхны талаар бусад
нэр дэвшигчдээс харьцангуй илvv их мэдээлэгдсэн байв. Тvvний
талаар мэдээлэл нийт нэр дэвшигчдэд зориулсан зайны 43 хувийг
эзэлж байгаа бол МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын талаар мэдээлэл
27 хувь байна. АН-аас нэр дэвшигч талаарх мэдээлэл бvхэлдээ
тvvнийг эерэг талаас харуулсан болон тєвийг сахисан мэдээлэл
байхад тvvний гол єрсєлдєгч МАХН-аас нэр дэвшигчийн талаар
мэдээлэл нь илvv шvvмжлэлтэй байлаа. Бусад хоёр нэр дэвшигчээс
Б.Эрдэнэбатын талаар илvv мэдээлсэн ба 24 хувийг эзэлсэн байна.
Зууны
мэдээ
Зууны мэдээ сонины хувьд дээрх хоёр сониноос ялгаатайгаар
МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг дэмжсэн мэдээлэл их байв.
Нэр дэвшигчдийн талаар бичсэн нийтлэлvvдийн 85 хувь нь тvvний
талаар байсан ба эдгээр нь ерєнхийдєє тvvнийг эерэг талаас
нь харуулсан болон тєвийг сахисан мэдээлэл байв. Харин эсрэгээр,
АН-аас нэр дэвшигч М. Энхсайханы талаар мэдээлэл 7 хувийг
эзэлж байгаа ба эдгээр нь ихэнхдээ сєрєг талын мэдээлэл байв.
Бусад хоёр нэр дэвшигч болох Б.Эрдэнэбатын талаар мэдээлэл
5 хувь мєн Б.Жаргалсайханы талаар бичсэн мэдээлэл 3 хувь тус
бvр эзэлсэн байна.
Дvгнэлт
Глоб Интернэшнл ТББ-аас
явуулсан хэвлэл мэдээллийн мониторингийн эхний гурван долоо
хоногт цуглуулсан мэдээлэл нь Ерєнхийлєгчийн сонгуульд нэр
дэвшигчдийг мэдээлсэн цаг, зай талбай болон мэдээллийн єнгє
аясын хувьд нилээд ялгаатай байгааг олж илрvvлэв. Хувийн єргєн
нэвтрvvлгvvд UBS TV, TV5, TV9 болон 25-р суваг телевиз нь
нэг талыг барьсан байр суурьтай байгаа нь ажиглагдлаа. МVТВ
нь тэнцвэртэй байдлаа хадгалж байсан бол МVР гурван нэр дэвшигчдийн
талаар тэнцвэртэй мэдээлсэн ч vлдсэн нэг нэр дэвшигчид ялгавартай
хандсан байна.
Зєвхєн нэг л хувийн телевиз Ийгл ТВ нь бvх нэр дэвшигчдийн
талаар шударга бєгєєд тэнцвэртэй мэдээллийг байнга хvргэж
байв.
Глоб Интернэшнл ТББ нь хэвлэл мэдээллийн мониторингийн vйл
ажиллагаагаа Ерєнхийлєгчийн сонгуулийн санал хураах єдєр хvртэл
vргэлжлvvлэх ба тvvний vр дvнг хэвлэл мэдээлэл болон Монголын
ард тvмэнд байнга танилцуулж, мэдээлж байх болно.
|