Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл
мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
2005 оны Ерєнхийлєгчийн
сонгуулийн
хэвлэл мэдээллийн мониторингийн дvн
2005 оны 5-р
сарын 19
Глоб Интернэшнл ТББ нь vзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл, хэвлэл
мэдээллийн эрх чєлєєг хамгаалах, хєхvvлэн дэмжих чиглэлээр
ажилладаг ба 2005 оны 5-р сарын 22-нд болох Ерєнхийлєгчийн
сонгуультай холбогдуулж хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэлд
системтэй ажиглалт хийхээр хэвлэл мэдээллийн мониторинг тєслийг
хэрэгжvvлж байна. Тус тєсєл нь дэлхий нийтэд ардчиллыг хєгжvvлэх,
дэмжих чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг АНУ-ын Вашингтон хотод
байрладаг Vндэсний Ардчилсан Хvрээлэнгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж
байна.
Глоб Интернэшнл байгууллага нь Монголын иргэдийг мэдээлэлтэй
сонголт хийхэд нэр дэвшигчид болон тэдний мєрийн хєтєлбєрийн
талаар хэвлэл мэдээллийн хэрэгслvvд хэр бодитой, тэнцвэртэй
мэдээлэл хvргэж байгааг vнэлэх зорилготой юм. Тус тєслийн
хvрээнд хийгдсэн мониторингийн vр дvн нь сайн, хянамгай боловсруулагдсан
арга зvйнд тулгуурлаж хийгдсэн бєгєєд аливаа нэг нэр дэвшигч,
улс тєрийн намыг дэмжих зорилгогvй юм.
Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн єдрєєс (4-р сарын
04) эхлэн зургаан телевиз (МVТВ, 25-р суваг, UBS TV, TV9,
Eagle TV), нэг радио (MYP), дєрвєн єдєр тутмын сонинд (Єдрийн
сонин, Єнєєдєр, Зууны мэдээ,
Ардын Эрх) дvн шинжилгээний тоон болон чанарын арга зvйг хэрэглэж
ажиглалт хийлээ. Тоон дvн шинжилгээ нь хэвлэл мэдээллийн сонгуульд
хамааралтай нийтлэл, нэвтрvvлгийн талбай, цаг хугацааг хэмжинэ.
Чанарын дvн шинжилгээг тухайн мэдээлэл агуулгын хувьд эерэг,
сєрєг эсвэл тєвийг сахисан эсэхийг vнэлж дvгнэсэн юм.
Иргэдэд сонгуульд мэдээлэлтэй сонголт хийхэд хэвлэл мэдээлэл
нь шаардлагатай мэдээллийг хvргэх vvрэгтэй. Тэд ихэвчлэн хэвлэл
мэдээллээс хvлээж авсан мэдээлэл дээрээ тулгуурлаж саналаа
єгдєг. Хэвлэл мэдээлэл юуг мэдээлж байгаа нь сонгуулийн vр
дvнд чухал нєлєє vзvvлнэ. Тэд улс тєрийн нам, нэр дэвшигчдийн
талаар тэнцвэртэй болон шударга мэдээллийг хэр зэрэг дамжуулж
байгаагаараа жинхэнэ чєлєєт сонгууль явуулахад ач холбогдлоо
єгч чадна. Хэвлэл мэдээлэл хариуцлагатай болон шударга мэдээлэл
дамжуулахын зэрэгцээ ялангуяа иргэдээс санхvvждэг тєрийн эзэмшилд
байгаа хэвлэл мэдээлэл нь сонгуульд нэр дэвшигч албан тушаалтны
талаар нэг талыг барьсан мэдээлэл дамжуулах ёсгvй юм.
Одоогоор Глоб Интэрнэшнл байгууллагаас гурван vе шаттайгаар
/нэгдvгээр шат 4-р сарын 4-22/, /хоёрдугаар шат 4-р сарын
23-наас 5-р сарын 6/, /гуравдугаар шат /5-р сарын 6-наас 5-р
сарын 15/ мониторингийн дvн гаргаад байна. Энэ хугацаанд нэр
дэвшигчид болон сонгуулийн кампанит ажлыг мэдээлэхдээ ХМХ-vvд
нилээд ялгаа, зєрєєтэй байгааг олж тогтоолоо. Дараахь vр дvн
нь Глоб Интэрнэшнл ТББ-аас 5 сарын 22-нд болох сонгууль хvртэл
гаргах тайлангийн гуравдахь нь юм.
Гол vр дvн
- Нийт мониторингийн хугацаанд /4-р сарын 23-наас 5-р сарын
15/ М?ТВ нэр дэвшигч Н.Энхбаярт нэвтрvvлгийн цагийн 40 хувийг,
Б.Эрдэнэбатад 25 хувийг ихэнхдээ эерэг буюу тєвийг сахисан
байдлаар хувиарлажээ. Нэр дэвшигч М.Энхсайхан, Б.Жаргалсайхан
нарт тус б?р 20 хувь, 15 хувийн нэвтрvvлгийн цаг оногджээ.
- Нийт телевизvvдээс хоёр нь буюу UBS, TV9 нэр дэвшигч Н.Энхбаярт
сонгуульд зориулсан нэвтрvvлгийн цагийн дийлэнх хувийг зориулсан
байна. М.Энхсайханыг хамгийн их харуулсан телевиз бол 25-р
суваг, харин Б.Эрдэнэбатын тухай TV5 хамгийн их мэдээлсэн
байна.
- Монголын Радио Н.Энхбаяр (20 %), Б.Жаргалсайхан / 21%/,
М.Энхсайхан /25%/ гурван нэр дэвшигчид адил тэгш цаг хувиарласан
бол нэр дэвшигч Б.Эрдэнэбат /34 %/ ихэнхдээ эерэг талаасаа
мэдээлэгдсэн байна.
- Сонинууд сонгуульд оролцогч олон талыг харуулсан боловч
аль нэг нэр дэвшигчийн талд болон єєр нэр дэвшигчдийн эсрэг
хатуу байр суурьтайгаа харуулсан. Иймээс олон сонины нийтлэлийг
уншиж байж л сонгуулийн кампаний талаар бодит ойлголттой болох
нь.
- МVТВ-ээр нэр дэвшигчдийн халз ярилцлага зохион байгуулсан
нь дэвшилттэй зvйл болсон боловч харамсалтай нь тэдэнд хоорондоо
харьцах боломж олгоогvй нь мэтгэлцээний шинж чанараа алдахад
хvргэсэн байна.
- Ихэнх телевиз нэр дэвшигчдийг тэнцвэртэй мэдээлсэн нь мониторингийн
д?нгээс харагдаж байна. Гэхдээ энэ тэнцвэр нь сэтгvvл зvйн
стандартыг баримтласнаас биш харин мэдээний эфирийн цагаа
ижил хэмжээгээр нэр дэвшигчдэд худалдсантай холбоотой байсан.
??нийг хэрхэвч хэвлэл мэдээллийн ёс з?йн vvднээс хvлээн зєвшєєрч
болохгvй.
- Нэр дэвшигчдийн эсрэг, тэсрэг байр суурийг харуулж чадаагvй
байдал ихэнх ХМХ-д ажиглагдаж байгааг Глоб Интернэшнл олж
тогтоолоо.
ТЕЛЕВИЗ
Монголын Vндэсний Телевиз /МVТВ/
Мониторингийн хугацаанд нэр дэвшигчийн vйл ажиллагаа болон
тэдгээрийн талаархи байр суурийг харуулсан мэдээллийн цаг
нэр МАХН-аас дэвшигч Н.Энхбаярт 40 хувь, vvнээс УИХ-ын даргын
хувиар 41 минут 19 секундээс 18 мин 37 секунд мэдээлэгдсэн
нь хэтэрхий их хэмжээтэй байв. Эх-Орон Намаас нэр дэвшигч
Б.Эрдэнэбатын хувьд 25 % Б.Жаргалсайхан, М.Энхсайхан нарт
15 хувь, 20 хувь тус тус оногдсон байна. Ерєнхийдєє нэр дэвшигчдийн
талаарх мэдээлэл эерэг буюу тєвийг сахисан байна.
UBS
телевиз
UBS телевиз МАХН-ын нэр дэвшигч Н.Энхбаярыг эерэгээр, илvvтэй
харуулсан /41%/. БННамаас нэр дэвшигч Б.Жаргалсайхан 23 %
байна.. М.Энхсайханы талаархи 20 хувь, Б.Эрдэнэбатын талаарх
мэдээлэл 16 хувийг эзэлсэн байна. Нэр дэвшигч Н.Энхбаярын
талаар шvvмжлэлтэй мэдээлэл маш бага байв.
Ийгл
телевиз
Ийгл телевизийн мэдээний нэвтрvvлгvvд сонгуулийн кампаний
талаар vзэгчдэд хамгийн тэнцвэртэй дvр зургийг хvргэсээр байна.
Мониторингийн дvнг харвал: АН-аас нэр дэвшигч М.Энхсайхан
– 26%, БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайхан – 27%, Эх-Орон Намаас
нэр дэвшигч Б.Эрдэнэбат 23%, МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр
24% байна.Тус телевизээр бvх нэр дэвшигчдийн талаар мэдээлэл
ерєнхийдєє эерэг мэдээлэл нь сєрєг мэдээллэлээсээ давамгайлж
байгаа бєгєєд сєрєг талаасаа арай илvv их гарсан нь Н.Энхбаяр
байна.
TV-5
Мониторингийн энэ хугацаанд Эх-Орон Намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбатын
талаар мэдээлэл хамгийн их 36% байна. Тvvний дараа МАХН-нэр
дэвшигч Н.Энхбаярын талаар мэдээлэл орж байгаа бєгєєд /27%/
байгаа бєгєєд тvvний УИХ-ын даргын хувиархи мэдээлэл их гарсан
байна. Эдгээр мэдээлэл нь ихэнхдээ эерэг буюу тєвийг сахисан
мэдээлэл байжээ. Бусад хоёр нэр дэвшигч М. Энхсайхан, Б. Жаргалсайханы
талаар мэдээлэл тус б?р 26 хувь, 11 хувь байна.
ТВ-9
Мониторингийн хугацаанд TV-9 телевиз нь М?ТВ, UBS телевизvvдтэй
адил Н.Энхбаярыг дэмжиж, мэдээ болон цаг vеийн шинжтэй мэдээллийн
хєтєлбєрvvдийн цагийн 46 хувийг зориулсан байна. Мэдээллийн
єнгє аяс нь ихэнхдээ эерэг буюу тєвийг сахисан байна. Мєн
хугацаанд тvvний гол єрсєлдєгч болох М.Энхсайхан зєвхєн 18
хувьтай байгаа бєгєєд эдгээр нь гол тєлєв тєвийг сахисан буюу
эерэг мэдээлэл байна. Бусад 2 нэр дэвшигч Б.Эрдэнэбат, Б.Жаргалсайхан
нарын талаар тус бvр 21 хувь, 15 хувийн мэдээллийн цаг оногдож
байгаа бєгєєд эдгээр нь бvгд тєвийг сахисан буюу эерэг єнгє
аястай байна.
25-р
суваг телевиз
25-р суваг нь дээр дурьдсан ТВ-vvдээс єєрєєр М.Энхсайхны талаар
илvv нааштайгаар мэдээлж байсан ба харин Н.Энхбаярт илvv шvvмжлэлтэй
хандсан байна. М.Энхсайханд мэдээллийн цагийнхаа 60 хувийг
зориулсан байна. Эдгээр мэдээллийн дийлэнх эерэг буюу тєвийг
сахисан байна. Харин эсрэгээр Н.Энхбаярт 13 хувийн мэдээллийн
цаг оногдож байгаа бєгєєд эдгээр мэдээлэлд сєрєг бєгєєд тєвийг
сахисан байр суурь давамгайлсан байна. Бусад 2 нэр дэвшигчид
Б.Жаргалсайхан, Б.Эрдэнэбат нар тус бvр 3 хувь, 24 хувь оногдож
байна. Эдгээрт эерэг буюу тєвийг сахисан байр суурьтай мэдээллvvд
тэнцvv байжээ.
Монголын Vндэсний Радио /МVР/
Монголын Vндэсний Радио нь сонгуулийн талаархи мэдээллийн
цагийг дєрвєн нэр дэвшигчид хуваариласан байдлыг харвал: Нэр
дэвшигч Б.Эрдэнэбатад хамгийн их цагийг хувиарласан /34 %/
байна. Бусад гурван нэр дэвшигчдэд Н.Энхбаяр 20хувь, М.Энхсайхан
25 хувь, Б.Жаргалсайхан 21 хувьтай бараг тэнцvv мэдээллийн
цагаа зориулсан байна. Б.Эрдэнэбат, М.Энхсайхан нарын тухай
эерэг мэдлээлэл илvv байна.
СОНИН
“Ардын
эрх”
“Ардын эрх” сониноор нийт нэр дэвшигчидтэй холбоотой нийтлэлийн
зайны 44% нь АН-аас нэр дэвшигч М.Энхсайханы тухай байсан
ба тvvнтэй холбоотой мэдээллийн єнгє аяс нь дийлэнх нь эерэг
буюу тєвийг сахисан мэдээлэл байна. Тvvний гол єрсєлдєгч МАХН-аас
нэр дэвшигч Н.Энхбаярын талаар мэдээлэл 34% бєгєєд дийлэнх
нь тєвийг сахисан ба сєрєг мэдээлэл нь эерэг мэдээллээсээ
илvv байна. Эх-Орон Намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбатын талаар
мэдээлэл 9% хувь, БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайханы талаархи
мэдээлэл 13 хувь бєгєєд эдгээр нь ихэнхдээ сєрєг мэдээллvvд
байв.
“Єнєєдєр”
“Єнєєдєр” сонин Эх-Орон Намаас
нэр дэвшигч Б.Эрдэнэбатын талаар мэдээлэл хамгийн их /40 хувь/,
эдгээр нь голчлон эерэг буюу тєвийг сахисан єнгє аястай мэдээлэл
байв. Хоёр дахь хамгийн их мэдээлэгдсэн нэр дэвшигч бол М.Энхсайхан
/28 хувь/, 3 дахь мэдээлэгдсэн хvн нь Н.Энхбаяр /24 хувь/,
Б.Жаргалсайханы талаар мэдээлэл 8 хувьтай байна. Н.Энхбаярын
талаар мэдээллийн єнгє аяс нь сєрєг мэдээлэл ихэвчлэн байв.
“Єдрийн
сонин”
“Єдрийн сонин”-д Н.Энхбаярын
талаархи мэдээлэл хамгийн их 39 хувь байна. Тvvний гол єрсєлдєнч
М.Энхсайханы талаар мэдээлэл 33 хувь байна. Ардчилсан намаас
нэр дэвшигчийн талаарх мэдээлэл эерэг бєгєєд тєвийг сахисан
байхад, МАХН-аас нэр дэвшигчийн талаархи мэдээлэл маш шvvмжлэлтэй
байжээ. Бусад 2 нэр дэвшигч Б.Жаргалсайхан, Б.Эрдэнэбат нар
тус б?р нийт нэр дэвшигчдийн талаарх мэдээллийн 22хувь , 6
хувийг эзэлж байна.
“Зууны
мэдээ”
“Зууны мэдээ” сонин МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг хvчтэй
дэмжсэн хэвээр байгаа бєгєєд тvvнд нийт талбайн 81 хувийг
дангаараа эзэлж байна. Эдгээр мэдээлэл нь бvхэлдээ эерэг бєгєєд
тєвийг сахисан байна. М.Энхсайханы талаарх мэдээлэл зєвхєн
11 хувийг эзэлж байгаа бєгєєд эдгээрт сєрєг мэдээлэл давамгайлсан
байна. Бусад хоёр нэр дэвшигч болох Б.Эрдэнэбатын талаар мэдээлэл
6%, мєн Б.Жаргалсайханы талаар бичсэн мэдээлэл 2% тус тус
байна.
ДVГНЭЛТ
Мониторингийн хугацаанд телевиз, радиогийн ихэнх нь улс тєрийн
хvчнvvдээс нэр дэвшигчдийн талаар илvv тэнцвэртэй мэдээлсэн
байна. Гэхдээ ихэнх телевизvvдийн нэр дэвшигчдийг тэнцвэртэй
мэдээлсэн нь сэтгvvл зvйн стандартыг баримтласнаас биш харин
мэдээний эфирийн цагаа ижил хэмжээгээр нэр дэвшигчдэд худалдсантай
холбоотой байсан. Vvнийг хэрхэвч хэвлэл мэдээллийн ёс зvйн
vvднээс хvлээн зєвшєєрч болохгvй. Бас нэг бэрхшээл бол ХМХ-vvд
нь нэр дэвшигчдийн эсрэг, тэсрэг байр суурийг харуулж чадаагvй
байдал ажиглагдаж байгааг “Глоб Интернэшнл" олж тогтоолоо.
Мониторингийн дvнгээс харахад тvvнд хамрагдсан ихэнх хэвлэл
мэдээллийн хэрэгслийн нэр дэвшигчдийн талаархи мэдээ болон
цаг vеийн шинжтэй мэдээллийн хєтєлбєрvvдийн мэдээлэлд санаа
зовоосон бэрхшээл олон байгааг харуулж байна. Энэ байдал нь
сонгогчдод улс тєрийн нам, нэр дэвшигчдийн талаар болон бусад
асуудлаар хянамгай, нэг талыг бариагvй мэдээллийг хvлээн авахад
маш их хvндрэл учруулж байна. Эдгээр нь сонгогчдод сонгуулийн
талаар болон нэр дэвшигчдийн талаар шударга, тэнцвэртэй мэдээлэл
хvлээн авахад сєргєєр нєлєєлж байна. Ерєнхийд нь дvгнэж vзвэл
сонгуулийн талаархи хэвлэл мэдээллийн нэг талыг барьсан байдал
нь Монголын сонгогчдод бодитой, тэнцвэртэй мэдээлэл хvргэж
чадах хvчирхэг, хараат бус хэвлэл мэдээлэл дутагдаж байгааг
харуулж байна.
|