Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл
мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/
2005 оны Ерєнхийлєгчийн сонгууль
Хэвлэл мэдээллийн мониторингийн тайлан
ХОЁР. ЕР?НХИЙЛ?ГЧИЙН ЭРХ МЭДЭЛ, ЭРХ ЗVЙН ХVРЭЭ
Монгол улс 1990 онд тайван замаар ардчилалд шилжсэн бєгєєд 1992 онд ардчилсан Vндсэн Хуулиа баталснаас хойш 4 удаа УИХ-ын, 4 удаа Ерєнхийлєгчийн сонгуулийг ардчилсан зарчмаар явуулсан билээ.
Монгол Улсын анхны Ерєнхийлєгчид П.Очирбат анх удаа МАХН-аас, хоёр дахь удаагаа 1993 онд Ардчилсан эвсэлээс тус тус нэр дэвшин ялалт байгуулж байв. Хоёр дахь ерєнхийлєгч Н.Багабанди 1997, 2001 онд МАХН-аас нэр дэвшин сонгогдсон юм.
Ерєнхийлєгч, Ерєнхийлєгчийн сонгуультай холбоотой доорхи гол хуулиуд Монгол Улсад vйлчилдэг.
1. Монгол Улсын Vндсэн Хууль
2. Монгол Улсын Ерєнхийлєгчийн тухай хууль
3. Монгол Улсын Ерєнхийлєгчийн сонгуулийн тухай хууль
2.1 Vндсэн Хууль ба Ерєнхийлєгчийн бvрэн эрх
Vндсэн Хуулийн 30-р зvйлд зааснаар:
1. Монгол Улсын Ерєнхийлєгч бол тєрийн тэргvvн, Монголын ард
тvмний эв нэгдлийг илэрхийлэгч мєн.
2. Ерєнхийлєгчєєр дєчин таван нас хvрсэн, сvvлийн таваас доошгvй жил
эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дєрвєн
жилийн хугацаагаар сонгоно.
Vндсэн хуулийн дагуу Ерєнхийлєгч Монгол Улсын Зэвсэгт хvчний ерєнхий командлагч байна.
Vндсэн Хуулийн 31.2-р зvйлийн дагуу Улсын Их Хуралд суудал бvхий нам дангаараа буюу хамтран Ерєнхийлєгчид тус бvр нэг хvний нэр дэвшvvлнэ. Мєн 31.3-д зааснаар Монгол Улсын сонгуулийн эрх бvхий иргэд нийтээрээ, чєлєєтэй, шууд сонгох эрхтэй оролцож, Ерєнхийлєгчид нэр дэвшигчийн талаар саналаа нууцаар гаргана.
Vндсэн хуулийн дагуу Ерєнхийлєгчийг зєвхєн нэг удаа улируулан сонгож болох бєгєєд Ерєнхийлєгч нь Ерєнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишvvн, хуулиар тогтоосон vvрэгт нь vл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгvй. Хэрэв Ерєнхийлєгчєєр ажил, албан тушаал эрхэлж байгаа бол тангараг єргєсєн єдрєєсєє эхлэн уул vvргээс чєлєєлєгдєнє.
2.2 Ерєнхийлєгчийн сонгуулийн тухай хууль
УИХ-аар 1993 онд батлагдсан Ерєнхийлєгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1 зvйлд заасны дагуу Ерєнхийлєгчийн анхан шатны сонгуулийг Ерєнхийлєгчийн бvрэн эрхийн хугацаа дуусахаас 30-аас доошгvй, 60-аас дээшгvй хоногийн ємнє явуулна.
Ерєнхийлєгчийн сонгуулийн тухай хуулийн 9-р зvйлд зааснаар "Сонгуулийг санал хураах єдрєєс 60-аас доошгvй хоногийн ємнє Улсын Их Хурал товлон зарлах бєгєєд 20 дугаар зvйлд зааснаар "Нэр дэвшvvлэх ажлыг сонгууль зарласнаас хойш 5 хоногийн дараа эхэлж, 5 хоногийн хугацаанд дуусгана.
Мєн хуулийн 2З дугаар зvйлийн дагуу нэр дэвшигчийг Сонгуулийн ерєнхий хороо сонгууль зарласнаас хойш 13 хоногийн дотор бvртгэн vнэмлэх олгох бєгєєд Сонгуулийн ерєнхий хороо нэр дэвшигчийг бvртгэснээс хойш ажлын З єдрийн дотор энэ тухай нийтэд мэдээлнэ.
Мєн vvний зэрэгцээ сvvлийн 13 жилд батлагдсан 58 хуульд Ерєнхийлєгчтэй холбоотой 300 гаруй зvйл заалт байдаг бєгєєд дийлэнх нь Ерєнхийлєгчийн бvрэн эрхийг хязгаарласан байдаг ажээ
|