Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Танилцуулга
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002 он
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003 он
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг 2003 он
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004

"Чєлєєтэй бєгєєд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он

Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє
/ 2004-2005/

Ерєнхийлєгчийн сонгууль
/ 2005/

Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчлийн мониторинг
ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/шинэ 2005/
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Хараат бус хэвлэл мэдээлэл

Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/

2005 оны Ерєнхийлєгчийн сонгууль
Хэвлэл мэдээллийн мониторингийн тайлан

ГУРАВ. ЕР?НХИЙЛ?ГЧИЙН СОНГУУЛИЙН УЛС Т?РИЙН Н?ХЦ?Л БАЙДАЛ

3.1 2004 ОНЫ УИХ-ЫН СОНГУУЛИЙН VР ДVН

УИХ нь Монгол Улсын тєрийн эрх барих дээд байгууллага бєгєєд УИХ-ын 76 гишvvн бvх ард тvмнээр сонгогддог. УИХ одоо 75 гишvvнтэй vйл ажиллагаагаа явуулж байна. 2004 онд болсон УИХ-ын сонгуулийн vр дvнд МАХН, "Эх орон- Ардчилал" эвсэл адил тэнцvv 35, Бvгд Найрамдах Нам 1 суудал авч, 2 тойрог маргаантай vлдэв. "Эх орон- Ардчилал" (ЭОАЭ) нь Ардчилсан нам (АН), "Эх орон" нам, Иргэний зориг- Бvгд Найрамдах (ИЗ-БНН) намаас бvрдэж байв. Гэсэн хэдий ч хуулийн дагуу шинээр бvрэлдсэн УИХ засгийн газар байгуулах боломжтой учир улс тєрийн 2 гол хvчин Зєвшилцлийн гэрээнд гарын vсэг зурж, Их Эвслийн засгийн газар байгуулсан билээ.
2005 оны сvvлчээр "Эх орон-Ардчилал" эвсэл задарч, Парламент єєр єєрийн суудалтай 5 нам, бие даасан гишvvд гэсэн бvрэлдэхvvнтэй болов. ємнє нь Их эвсэлд байсан 2 улс тєрийн хvчин тус тусын бvлэгтэй байсан бол одоо АН-ын зарим гишvvн, ИЗ-БНН-ын гишvvд, МАХН-ын гишvvдийг нэгтгэсэн 61-ын бvлэг гэгдэх олонхийн бvлэг ажиллаж байна.
Ерєнхийлєгчийн сонгуулийн ємнє хvн УИХ-ын сонгуулийн дараа маргаантай vлдсэн хоёр тойргийн нэг болох 56 тойрогт нэр дэвшигч Ж.Гvррагчаа шvvхэд ялалт байгуулж, МАХН нэг илvv суудалтай болсон бєгєєд олонхийн бvлэг 62 гишvvнтэй болсон юм.
євєрхангай аймгийн 24-р тойргийн сонгуулийн маргаан єнєє хэр тайлагдаагvй, шvvхийн шийдвэр эцэслэн гараагvй байна.
Number of seats in SGH

Суудал

МАХН

АН

ЭОН

ИЗ-БНН

БНН

Бие даагч

75

36

25

7

2

1

3

1*

 

 

 

 

 

 

76

36

25

7

2

1

3

* Эзэнгvй байгаа

Ерєнхийлєгчийн сонгуулийн ємнє УИХ-д суудалтай улс тєрийн намууд дангаараа Ерєнхийлєгчийн сонгуульд нэр дэвшvvлэх нь бараг тодорхой болсон байв.

3.2 2005 ОНЫ ЕР?НХИЙЛ?ГЧИЙН СОНГУУЛИЙН КАМПАНИТ АЖИЛ

Ерєнхийлєгчийн сонгуулийн кампанит ажлын нэр дэвшvvлэх явцад ХМХ-vvд боломжийн нэр дэвшигчдийн талаар олон магадлал дэвшvvлж байв. Энэ vеэр Ерєнхийлєгч Н. Багабанди, Ерєнхий сайд Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишvvн С.Гончигдорж, М.Энхсайхан, Ч.Улаан нарын тухай мэдээлэл ХМХ-ээр єргєн тvгэж байв. Эдгээрээс ХМХ-vvд нэр дэвших хамгийн магадлалтай болон гол єрсєлдєгчдєєр МАХН-ын Н.Энхбаяр, АН-ын М.Энхсайхан нарыг нэрлэж байлаа. Харин УИХ-д суудалтай бусад намын боломжтой нэр дэвшигчдийн талаар мэдээлэл харьцангуй цєєн байсан.
ХМХ-vvд нэр дэвшигчдээ тодруулах зорилго бvхий намуудын их хуралд ихээхэн ач холбогдол єгч дэлгэрэнгvй мэдээлж байв. Мєн нэр дэвшигчдийн СЕХ-нд бvртгvvлэх, нэр дэвшигчийн vнэмлэх гардан авах зэрэг vйл явдлуудыг шуурхай мэдээлж байв.
Сонгуульд нэр дэвшигчид тодрохоос ємнєх vед УИХ-ын дарга Н.Энхбаярын тухай эрхэлж буй ажил vvргийнх нь vvднээс ч, МАХН-аас нэр дэвших магадлалтайн vvднээс ч нэлээн мэдээлж байжээ. Энэ vеэр Эрvvл нийгэм-Иргэний хєдєлгєєн болон олон нийтийн бусад хєдєлгєєний vйл ажиллагаа эрчимжсэнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Н.Энхбаярын талаарх сєрєг мэдээлэл ихээхэн тарж байв.
Сонгуулийн Ерєнхий Хорооноос гаргасан хуваарийн дагуу 2005 оны 3-р сарын 22-ноос улс тєрийн намуудаас Ерєнхийлєгчид нэр дэвшvvлэх ажил эхлэв. УИХ-д суудалтай МАХН, Ардчилсан Нам, "Эх орон нам", Бvгд Найрамдах намууд Ерєнхийлєгчийн сонгуульд нэр дэвшvvлсэн юм.
ИЗ-БНН Ерєнхийлєгчийн сонгуульд нэр дэвшvvлэхгvй гэдгээ мэдэгдсэн бєгєєд мєн бусад 4 нэр дэвшигчээс хэн нэгнийг дэмжихээ илэрхийлээгvй болно.
УИХ-д суудалгvй улс тєрийн намуудаас МУНН "Эх орон" намын нэр дэвшигчийг дэмжиж буйгаа албан ёсоор илэрхийлсэн.
Ингээд улс тєрийн 4 намын нэр дэвшигчид Ерєнхийлєгчид єрсєлдєхєєр Сонгуулийн Ерєнхий Хороонд бvртгvvлж, vнэмлэхээ гардан авав. Сонгуулийн vеэр нутаг дэвсгэрийн 30 хороо, 329 салбар хороо, 1631 хэсгийн хороод ажилласан байна.

Ерєнхийлєгчийн сонгуульд нэр дэвшигчид

Нам

Нэр

Албан тушаал

Мєрийн хєтєлбєрийн уриа

МАХН

Намбарын Энхбаяр

Намын дарга, УИХ-ын дарга

Хєгжлийн тєлєє зvтгэл
Хvний тєлєє сэтгэл

Ардчилсан Нам

Мэндсайханы Энхсайхан

УИХ-ын гишvvн

Тодорхой уриагvй, харин "Авилгагчдыг цээрлvvлнэ"
гэсэн илгээлт єгсєн.

Эх орон

Бадарчийн Эрдэнэбат

Намын дарга,
УИХ-ын гишvvн

Эрх чєлєєт, чинээлэг иргэдтэй
Эрх зvйт, шударга тєртэй болохын тєлє
є

Бvгд Найрамдах Нам

Жаргалсайхан

Намын дарга,
УИХ-ын гишvvн

Тєрд хяналт хариуцлага,
Тvмэнд ажил, орлого

Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслvvд сонгуулийн гол єрсєлдєєн МАХН-ын Н.Энхбаяр, АН-ын М.Энхсайхан нарын дунд болно гэж vзэж байв.
Ерєнхийлєгчийн сонгуулийн ємнє болон кампанит ажлын vеэр "Сант марал", "Прогноз" тєв, АНУ-ын Бvгд Найрамдахчуудын Хvрээлэн зэрэг хэд хэдэн байгууллага олон нийтийн санал асуулга явуулав. Санал асуулгын ерєнхий дvнгээс олон нийт дээр нэр дурьдсан хоёр нэр дэвшигчийг гол єрсєлдєгчид гэж vзэж байгаа нь харагдаж байв. Энэ байгууллагууд санал асуулгадаа доорхи тооны иргэдийг хамруулжээ.

"Сант марал" 1747
"Прогноз" тєв 6336
АНУ-ын Б?гд Найрамдахчуудын Хvрээлэн 1800

Санал асуулгын дvнгийн тойм (%)

Нэр дэвшигч/Нам

БНХ

Прогноз

Сант Марал
Улаанбаатарт Хєдєєд

Н.Энхбаяр

58

53.1

53 - 55

М.Энхсайхан

23

25.9

21 - 26

ХМХ-vvд олон нийтийн санал асуулгын дvнг єргєн мэдээлсэн бєгєєд мониторингид хамрагдсан "Ардын эрх" сонин Улс тєрийн боловсролын академи (УТБА)-тай хийсэн єєрсдийн судалгааны дvнг байнга нийтэлж байлаа.

3.3 САНАЛ ХУРААХ ?Д?Р

2005 оны 5-р сарын 22-нд Ерєнхийлєгчийн сонгууль болж, сонгогчийн нэрсийн жагсаалтад бичигдсэн 1,238,250 хvнээс 927,679 сонгогч буюу 74.92 % нь саналаа єгєв. Нийт хvчинтэй саналын хуудас 915,631 байсан байна.
МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр улсын хэмжээгээр санал єгсєн нийт сонгогчдын 53.46 %-ийн санал авч, ялалт байгуулав. Дараа нь АН-ын М. Энхсайхан 19.73%, БНН-ын Б. Жаргалсайхан 13.94%, ЭОН-ын Б.Эрдэнэбат 11.51%-ийн санал тус тус авчээ.

Ерєнхийлєгчийн сонгуулийн дvн

Нам

Нэр дэвшигч

Улаанбаатарт

Хєдєєд

МАХН

Н.Энхбаяр

55.14

52.2

АН

М.Энхсайхан

17.57

20.85

БНН

Б.Жаргалсайхан

16.48

12.63

Эх орон нам

Б.Эрдэнэбат

9.67

12.46

Хvчингvй

 

1.17

1.47

Санал хураах явц болон сонгуулийн дvнг єргєн нэвтрvvлгийн хэрэгслvvд єргєн сурвалжилж, ТВ9, Ийгл телевизvvд хэсгийн болон тойргийн хорооны мэдээллийг шуурхай дамжуулж байв.
Транспаренси Интернэшнл- Монголиа, Конрад Адэнаурын сан, АНУ-ын БНХ, Нээлттэй Нийгэм Форум, Азийн сан хамтран олон нийтэд сонгуулийн дvнгийн тухай мэдээлэх "Сонгуулийн шєнє" арга хэмжээ зохион байгуулсан ба СЕХ-ны мэдээлэл ихээхэн хоцорч ирж байв. єргєн нэвтрvvлгийн бvх хэрэгсэл, сонинууд энэ арга хэмжээний тухай мэдээлсэн байв. Ийгл телевизийн сурвалжлах хэсэг энд байрлаж, янз бvрийн хvмvvсийн vзэл бодлыг дамжуулж байв. Монголын vндэсний Радио сонгуулийн урьдчилсан дvнгийн талаар 19 цаг, 21 цаг, 22 цагийн мэдээллийн хєтєлбєрєєр тухай бvр хvргэж байсан болно.
Тєслийн удирдагч Х.Наранжаргал энэ vеэр мониторингийн дvнг танилцуулав.

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.