Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Танилцуулга
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002 он
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003 он
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг 2003 он
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004

"Чєлєєтэй бєгєєд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он

Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє
/ 2004-2005/

Ерєнхийлєгчийн сонгууль
/ 2005/

Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчлийн мониторинг
ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/шинэ 2005/
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Хараат бус хэвлэл мэдээлэл

Хэвлэл мэдээллийн мониторинг /Ерєнхийлєгчийн сонгууль 2005/

2005 оны Ерєнхийлєгчийн сонгууль
Хэвлэл мэдээллийн мониторингийн тайлан

Д?Р?В. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ БА СОНГУУЛЬ

4.1 ЭРХ ЗVЙН ОРЧИН

Vзэл бодлоо илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрх чєлєє

Монгол Улсын 1992 оны Vндсэн Хуулиар Монголын иргэдийн дараахь эрх, эрх чєлєєг баталгаажуулжээ.

Зvйл 16.16

Итгэл vнэмшилтэй байх, vг хэлэх, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх

Зvйл 16.17

Тєр, тvvний байгуулллагаас нууцалснаас бусад мэдээлэл хайх, хvлээн авах

Монгол Улс Хvний эрхийн Тvгээмэл Тунхаглал, Иргэний болон Улс тєрийн Эрхийн тухай Олон Улсын Пактад нэгдэн орсон бєгєєд Vндсэн Хуулийн 10-р зvйлд заасны дагуу эдгээр баримт бичгийн 19-р зvйл дотоодын хууль адил vйлчилнэ.

Хэвлэл мэдээллийн эрх чєлєє

1998 онд УИХ-аас Хэвлэлийн эрх чєлєє тухай хууль баталж, цагдан хяналт болон тєр, засгийн байгуулагуудын олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ємчлєхийг хориглосон. Энэ хуулийг хэрэгжvvлэх УИХ-ын тогтоолд засгийн газрын мэдлийн радио, телевизийг олон нийтийн єргєн нэвтрvvлэг болгон єєрчлєхийг заасан боловч vйл явц нь 7 жил сунжирсний эцэст 2005 оны 1-р сард УИХ-аас "Олон нийтийн радио, телевизийн тухай хууль" батлан гаргав. Гэсэн хэдий ч энэ шинэ хууль 2005 оны 7-р сарын 1-нээс хэрэгжих учир МVРТВ засгийн газрын мэдлийн хэвээр Ерєнхийлєгчийн сонгуультай золгов.

Ерєнхийлєгчийн сонгуулийн тухай хууль ба хэвлэл мэдээлэл

1993 онд батлагдсан Ерєнхийлєгчийн сонгуулийн тухай хуулийн 6.2-д Хэвлэл, мэдээллийн байгууллага "сонгууль бэлтгэн явуулах ажлын явц, сонгуулийн дvнг олон нийтэд шуурхай мэдээлэх" vvрэг ногдуулсан байдаг ба мєн зvйлийн 3-д "Т?в, орон нутгийн сонин хэвлэл, мэдээллийн бусад байгууллагын нийтэлсэн мэдээлэл vнэн зєв байвал зохино" хэмээн заажээ.
Монгол Улсын Ерєнхийє?гчийн сонгуулийн тухай хуулийн 28-р зvйлээр сонгуулийн сурталчилгаатай холбоотой харилцааг дараахь байдлаар зохицуулсан байдаг.
28.1 Нэр дэвшигч хэвлэл, мэдээллийн хэрэгслээр єєрийн мєрийн хєтєлбєрийг тайлбарлах, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, ухуулга, сурталчилгаа хийх, холбогдох байгууллагаас зохих журмын дагуу шаардлагатай мэдээлэл, лавлагаа авах эрх эдлэнэ"
28.2 Сонгуулийн сурталчилгааг санал хураах єдрєєс 24 цагийн ємнє зогсооно. Энэ vеэс эхлэн сонгууль явагдаж дуустал ямар нэг хэлбэрээр ухуулга, сурталчилгаа хийх, санал хураах єдєр хvртэл 7 хоногийн хугацаанд олон нийтийн санал асуулга явуулах, санал асуулгын дvн мэдээг нийтлэхийг хориглоно"

28.3 Сонгуулийн ерє?нхий хороо нь Ерєнхийлєгчид нэр дэвшvvлсэн нам, хамтарсан намууд, нэр дэвшигч Монголын vндэсний радио, телевизээр тєлбєртэй болон тєлбєргvй явуулах нэвтрvvлгийн хугацаа, боломж нь адил байхаар тооцон, хуваарь хийж, санал авах єдрийг товлон зарласнаас хойш 15 хоногийн дотор батална. Ерєнхийлєгчид хамтарч нэр дэвшvvлсэн намуудыг нэг субьект гэж vзнэ.

28.4 Монголын vндэсний радио, телевизээр Сонгуулийн ерєнхий хорооны баталсан хуваарьт зааснаас єєр тєлбєртэй ба тєлбєргvй нэвтрvvлэг явуулж vл болно. /Энэ хэсгийг 2001 оны 2 дугаар сарын 1-ний єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/

Нэр тєр гvтгэлэг

Ерєнхийлєгчийн сонгуулийн тухай хуулийн 27.4-р зvйлд зааснаар нэр дэвшигчийн "нэр дэвшигчийг гvтгэх,доромжлох, нэр тєрийг нь гутаах, хувийн болон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно" гэж заажээ.
2002 оны Эрvvгийн хуульд нэр тєр, гvтгэлэгтэй холбоотой хатуу заалт байдаг ба эдгээр зvйл ангиар 2 жил хvртэл шоронд ял эдлэх боломжтой. Нэр тєр, гvтгэлэгтэй холбоотой заалтууд Иргэний хуульд мєн бий.

Бусад

Монгол Улсад олон нийтийн мэдээллийн эрх чєлєєний тухай, мэдээлэгчийн хамгаалах хууль байхгvй бєгєєд мэдээлэл олж авах эрх нь хуулиар ихээхэн хязгаарлагдсан байдаг. Сэтгvvлчдийн мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрх хуулиар баталгаажаагvй болно.

4.2 МОНГОЛЫН ХМХ-ИЙН СОНГУУЛЬ МЭДЭЭЛЖ БАЙСАН ТУРШЛАГА

Монголын ХМХ-vvд сонгуулийн vеэр тухайн vед эрх барьж байсан намын эрх ашигт тvлvv vйлчилж байсан нь ємнє нь МЧАСЭ, МХХ, "Глоб Интернэшнл" ТББ-аас хийсэн мониторингийн дvнгvvдээс ажиглагддаг. Хэвлэл мэдээллийн мониторингийг УИХ-ын сонгуулийн vеэр хийж байсан ба 2005 онд анх удаа Ерєнхийлєгчийн сонгуулийг мониторингид хамруулсан юм.
1996 онд МЧАСЭ-ээс Брюссель хотноо тєвтэй Олон Улсын Сэтгvvлчдийн Холбооноос Европын Холбооны ТАСИС хєтєлбєрийн санхvvжилтээр хэрэгжvvлсэн "Сонгуулийг сурвалжилж, мэдээлэх нь" тєслийн хvрээнд олон улсын хэвлэл мэдээллийн ажиглагчдын 5 хvнтэй баг УИХ-ын сонгуулийг хэрхэн мэдээлж байгаад анх удаа мониторинг хийсэн билээ. ОУСХ-ны Хэвлэл мэдээллийн ажиглах хэсгийн тайланд" Тєр, засгийн мэдлийн ХМХ-ийг оролцуулан хэвлэл мэдээллийн бvх тєрлийн хэрэгсэл нэр дэвшигчдээс тэдний vйл ажиллагаа, vзэл бодлыг сурталчилсны тєлєє тєлбєр авч, редакцийн хараат бус, бодит мэдээлэл, нийтлэлд бага цаг, зай гаргаж байв. Монголын хэвлэл мэдээлэл сонгуулийн кампанийн явцад орлого, мєнгє хєєцєлдснєєс бус соёлтой маргааны шvvгч болж, ингэснээрээ сонгогчдоор ул суурьтай шийдвэр гаргуулах vvрэг хариуцлагаа хангалтгvй биелvvлсэнд ОУСХ-ын ажиглах хэсэг сэтгэл дундуур байна" гэсэн билээ.
2000 оны УИХ-ын сонгуулийн vеэр МХХ-гээс 2000 оны 6-р сарын 20-30-ны хооронд, єєрєєр хэлбэл сонгуулийг сурталчилгааны оргил vеийг сонгон авч, єдєр дутмын 4 сонин, нэг радио, телевизийн 4 сувгийн сонгуулийн сурталчилгаанд мониторинг хийжээ. Мониторингийн тайланд "хэвлэл мэдээллийн хэрэгслvvд сурталчилгаанд єрєєсгєлєєр хандаж, сонгогч олонд тулгах, хэт магтах жишээ олон байсныг дурьдаад телевизvvдэд нэг талыг барьсан нэвтрvvлэг зонхилж байсан ба тухайлбал тухайн vед засгийн эрх барьж байсан "Ардчилсан эвслийн" сурталчилгаа тєрийн мэдлийн телевизэд тvлхvv байсан бол 25-р суваг телевиз, "єнєєдєр" сонин голч байр суурьтай байсныг тэмдэглэсэн байна.
2004 оны УИХ-ын сонгуулийн vеэр "Глоб Интернэшнл" т?рийн бус байгууллагаас Сонгогчдын боловсролын т?втэй хамтран сонгуулийн кампанийн туршид, МХХ-гээс 2004 оны 6-р сарын 11-17-ны хооронд нэг долоо хоног телевизийн сувгуудад мониторинг хийжээ.
2004 оны УИХ-ын сонгуулийн vеэр мєн "Глоб Интернэшнл" т?рийн бус байгууллагаас МСНЭ-тэй хамтран "Чєлєєтэй бєгєєд шударга" тєслийг хамтран хэрэгжvvлж, МСХ, МСНЭ-ээс анх удаа "Сонгуулийн vеэр баримтлах зарчим" баталж, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан уриалга гаргасан билээ. Гэсэн хэдий ч тухайн vеийн эрх баригчид єєрсдийн мэдлийн ХМХ-ийг сонгуулийн сурталчилгаандаа урвуулан ашигласан юм. М?н хувийн хэвшлийн ХМХ-vvд сонгуулийн сурталчилгааг орлого олох хэрэглvvр болгон ашиглаж байв.
"Глоб Интернэшнл" тєрийн бус байгууллагаас Сонгогчдын боловсролын тєвийн хамтран хэрэгжvvлсэн " 2004 оны УИХ-ын сонгуулийн кампанит ажлын санхvvжилтийн мониторинг" тєслийн хvрээнд хийсэн хэвлэл мэдээллийн мониторингийн дvнгээс харахад тєрийн ємчийн хэвлэл мэдээллийг ашигласан санхvvгийн тооцоог гаргавал нийт 1,764,400,000 тєгрєг болсон бєгєєд vvнээс 96% нь тухайн vед эрх барьж байсан МАХН-д, 2.3% нь "Эх Орон-Ардчилал" эвсэлд, 1.7% нь бусад нам, нэр дэвшигчдэд ногдож байв.
МХХ-гийн мониорингийн тайланд тэмдэглэснээс vзэхэд МАХН сурталчилгааны 65.4%, "Эх орон-Ардчилсан эвсэл" 28%, бусад нам vлдсэн хувийг эзэлж байв. М?ТВ-ийн хувьд нийт сурталчилгааны 19%, TV 5- 21%, TV9- 10%, 25-р суваг- 9%, UBS- 3% нь далд сурталчилгаа байжээ.

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.