Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Танилцуулга
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002 он
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003 он
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг 2003 он
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004

"Чєлєєтэй бєгєєд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он

Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє
/ 2004-2005/

Ерєнхийлєгчийн сонгууль
/ 2005/

Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчлийн мониторинг
ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/шинэ 2005/
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Хараат бус хэвлэл мэдээлэл

Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он

ТЄСЄЛ

ОЛОН НИЙТИЙН ЄРГЄН НЭВТРVVЛГИЙН
ТУХАЙ ХУУЛЬ

НЭГДVГЭЭР БVЛЭГ. НИЙТЛЭГ VНДЭСЛЭЛ

1 дvгээр зvйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь vндэсний хэмжээнд єргєн нэвтрvvлэг явуулахтай холбогдон vvссэн болон олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллага болох ашгийн бус , єєрєє удирдах ёсны эрх бvхий, хараат бус байгууллагыг байгуулах, тvvний удирдлага, vйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зvйл. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн тухай хууль тогтоомж

2.1. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Vндсэн хууль, Компаний тухай хууль, Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хууль , энэ хууль болон тэдгээртэй нийцvvлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.
2.2. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллагын удирдлага, vйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуульд Компаний тухай хуулиас єєрєєр заасан бол энэ хуулийг дагаж мєрдєнє.

3 дугаар зvйл. Хуулийн нэр томъёоны тайлбар

3.1. Энэ хуульд дод дурдсан нэр томъёог дараах утгаар ойлгоно.
3.1.1. " єргєн нэвтрvvлэг явуулах" гэдэгт газрын дамжуулагч, кабель суваг, хиймэл дагуул зэргийг ашиглан радио, телевизийн нэвтрvvлэг хvлээн авагч эсхvл бусад электрон тєхєєрємжєєс єргєн нэвтрvvлгийн хєтєлбєрийг олон нийтийн мэдээллийн хэрэгцээнд зориулан цацахыг;
3.1.2. " єргєн нэвтрvvлгийн байгууллага" гэдэгт олон нийтийн эрх ашигт vйлчилж, тэдний ємнє хариуцлага хvлээн, олон нийтийн хяналт дор vйл ажиллагаа явуулдаг ашгийн бус хуулийн этгээдийг;
3.1.3. " арилжааны єргєн нэвтрvvлгийн байгууллага" гэж ашгийн тєлєє vйл ажиллагаа явуулдаг энэ хуулийн дагуу єргєн нэвтрvvлэг эрхлэх тусгай зєвшєєрєл бvхий хуулийн этгээдийг;
3.1.4. "кабелийн єргєн нэвтрvvлгийн байгууллага" гэж кабелийн харилцаа холбооны дамжуулалтаар хэрэглэгч шууд хvлээн авахаар зориулагдсан ашгийн тєлєє vйл ажиллагаа явуулдаг, кабелийн телевизийн vйл ажиллагаа явуулах эрх бvхий хуулийн этгээдийг;
3.1.5. " нэвтрvvлгийн хєтєлбєр" гэж нэвтрvvлэхээр тєлєвлєж буй нэвтрvvлгvvдийн ерєнхий тєрєл, зарцуулах цаг, зар сурталчилгааны цаг зэргийг тусгасан тєлєвлєгєєг;
3.1.6. " нэвтрvvлгийг дахин дамжуулах "гэж кабелийн сvлжээгээр дамжуулан vндэсний болон гадаадын телевизийн нэвтрvvлгийг бvрэн, ямар нэг єєрчлєлтгvйгээр хvлээн авч дахин дамжуулахыг тус тус ойлгоно.

4 дvгээр зvйл. Єргєн нэвтрvvлэг дамжуулах

4.1. Єргєн нэвтрvvлгийн байгууллага нь нэвтрvvлгээ Харилцаа холбооны тухай хуульд заасан єргєн нэвтрvvлгийн vйл ажиллгаа эрхлэх, радио давтамжийн зурвас ашиглах, vйлчилгээ явуулах тусгай зєвшєєрєл авч дамжуулна.

5 дугаар зvйл.Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллагын vйл ажиллагааны зорилго, зарчим

5.1. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллагын vйл ажиллгааны зорилго нь vндэсний хэмжээнд болон гадаад оронд Монгол Улсад болон дэлхий дахинд болж буй vйл явдлын талаар шуурхай мэдээлэх, сонсогч vзэгчдийн танин мэдэхvй, оюуны хэрэгцээг хангахуйц нэвтрvvлгийг бэлтгэн нийтийн хvртээл болгоход оршино.

5.2. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллагын vйл ажиллагаа нь хараат бус, бодит мэдээлэл олж авах иргэний эрхийг хvндэтгэх, олон ургальч vзэл, ил тод байдлыг эрхэмлэх, аливаа улс тєрийн нам, хvчний эрх ашгийг бус нийт vндэсний эрх ашгийг дээдлэх зарчимд тулгуурлана.

ХОЁРДУГААР БVЛЭГ.ЄРГЄН НЭВТРVVЛГИЙН ХЄТЄЛБЄР

6 дугаар зvйл. Єргєн нэвтрvvлгийн хєтєлбєр

6.1. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн хєтєлбєр нь дор дурдсан шаардлага хангасан байна.
6.1.1. vнэн бодит мэдээлэл агуулсан байх;
6.1.2. мэргэжлийн єндєр тvвшинд бэлтгэгдсэн байх;
6.1.3. нийгмийн аюулгvй байдал, єндєр ёс суртхууныг эрхэмлэх;
6.1.4. улс тєр, эдийн засгийн маргаантай асуудлаар олон ургальч vзлийг
эрхэмлэх;
6.1.5. баримт, материалын бодит байдлыг гуйвуулахгvй байх;
6.1.6. редакцийн хараат бус байдал, сэтгvvлчийн ёс зvйн зарчмыг баримтлах;
6.1.7. vндэсний ёс заншил, уламжлал, тvvх, соёл, урлагийг хvндэтгэх,vндэсний
эв нэгдлийг эрхэмлэх;
6.1.8. хуулиар хориглосон зvйлийг сурталчлахгvй байх.
6.2. Нэвтрvvлгийн хєтєлбєр нь бvхэлдээ олон ургальч vзэл, улс тєр, гvн ухаан, шашин, шинжлэх ухаан болон урлагийн салбарыг аль болох олон талаас нь хамарсан байна.
6.3. Нэвтрvvлгийн хєтєлбєр нь олон улсын харилцан ойлголцол, энхтайван, нийгмийн шударга ёсны талаарх олон нийтийн ойлголтыг дээшлvvлэх, ардчилсан эрх чєлєєг хамгаалах, хvрээлэн буй орчныг хайрлан хамгаалахад vйлчилж, хvйсийн тэгш байдлыг хангахад хувь нэмрээ оруулж, шударга vнэнийг сахина.
6.4. Мэдээ нь олон талтай, шударга, хараат бус байна. Мэдээг дамжуулахаас ємнє єргєн нэвтрvvлгийн байгууллага бодит нєхцєл байдалд нийцэж буй эсэхийг шалгана. Єєр єргєн нэвтрvvлгийн байгууллагын мэдээг дамжуулан нэвтрvvлж буй тохиолдолд эх сурвалжаа заавал заана.
6.5. Нэвтрvvлгийн хєтєлбєр нь хvний нэр тєр, vндсэн эрхийг хvндэтгэнэ.
6.6. Хvvхэд, єсвєр насныхны бие бялдар, оюун санаа, ёс суртхууны хєгжилд сєргєєр нєлєєлж болзошгvй нэвтрvvлгийг тэдний vзэж сонсохыг хязгаарласан цагт дамжуулна.

7 дугаар зvйл. Єргєн нэвтрvvлгийн хєтєлбєрийн стандарт

7.1. Єргєн нэвтрvvлгийн байгууллага нь хєтєлбєр бэлтгэхдээ нэвтрvvлгийн хєтєлбєр болон хэрэглэгчдэд тохирохуйц стандартыг тогтоож дагаж мєрдєнє.

8 дугаар зvйл. Нэвтрvvлэгт залруулга хийх

8.1. Єргєн нэвтрvvлгийн байгууллага нь хєтєлбєртєє буруу ташаа мэдээлэл нэвтрvvлснээс хvний эрх зєрчигдсєн, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны эрх ашигт хохирол учирсан бол тухайн мэдээлэл цацагдсан хэрэгсэл, тархсан хэмжээний хvрээнд залруулга явуулах арга хэмжээ авах vvрэгтэй.
8.2. Аливаа этгээд нэвтрvvлгийн талаарх єєрийн санал, гомдлоо Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллагад гаргах эрхтэй.

9 дvгээр зvйл. Нэвтрvvлсэн хєтєлбєрийн архив

9.1. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллага нь єєрийн дамжуулсан радио, телевизийн нэвтрvvлэг, хєтєлбєрийнхєє дуу, дvрс бичлэгийг 3-аас доошгvй сарын хугацаанд хадгална.
9.2. Хариу єгєх, залруулга хийх шаардлагатай, эргэн vзэх хvсэлт ирсэн бичлэгийг маргаан, хvсэлтийг эцэслэн шийдвэрлэх хvртэл хадгална.
9.3. Тухайн нэвтрvvлэг єєрийнх нь эрхэд халдсан тухай бичгээр vндэслэл бvхий хvсэлт гаргасан этгээд єєрийн зардлаар бичлэгээс хуулбарлан авах хvсэлт гаргаж болох бєгєєд гарах зардлыг хvсэлт гаргагч єєрєє хариуцна.

10 дугаар зvйл. Гуравдагч этгээдэд нэвтрvvлгийн цаг олгох

10.1. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллага нь Засгийн Газрын хvсэлтээр албан ёсны мэдэгдэл хийхэд нь зориулж эфирийн цагаас vнэ тєлбєргvйгээр олгоно.
10.2. Засгийн эрх барьж буй намын сєрєг хvчинд хариу мэдэгдэл хийх боломжийг Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллага олгоно.
10.3. Энэ зvйлийн 10.1.-д зааснаас бусад тохиолдолд Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллага нь аливаа гуравдагч этгээдийн хvсэлтээр зохих тєлбєртэйгээр нэвтрvvлгийн агуулга нь зохих хууль тогтоомж зєрчєєгvй нєхцєлд эфирийн цагаас єгч болно.
10.4. Энэ зvйлийн 10.2., 10.3.-т дахь хэсэгт зааснаар эфирийн цаг авсан этгээд нэвтрvvлгийнхээ агуулгын тєлєє хариуцлага хvлээнэ.

11 дvгээр зvйл. Улс тєрийн сурталчилгаа ба сонгуулийн нэвтрvvлэг

11.1. Монгол Улсын Сонгуулийн Ерєнхий Хорооноос тогтоосон журмаас гадуур аливаа улс тєрийн нам болон тэднийг тєлєєлж улс тєрийн сонгуульд нэр дэвшигчийн тєлєє сурталчилгаа явуулахыг хориглоно.
11.2. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллага нь сонгуульд нэр дэвшигчдэд ялгаварлахгvйгээр, шударгаар сурталчилгаа явуулах боломж олгоно.

12 дугаар зvйл. Мэдээлэл олж авах, сэтгvvлч эх сурвалжаа нууцлах

12.1. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллага нь Улсын Их Хурлын хуралдааныг дамжуулах эрхтэй.
12.2. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллага нь vндэсний аюулгvй байдал, Нууцын тухай хуулиар хамгаалагдсан тєрийн, байгууллагын, хувь хvний нууцыг хамгаалахтай холбоотойгоос бусад архивын материал, баримт бичиг, бусад мэдээллийг олж авч болно.
12.3. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллагын эрх бvхий тєлєєлєгч нь товч мэдээ, сурвалжлага бэлтгэж дамжуулах зорилгоор урлаг, соёл, спорт зэрэг олон нийтийн хамарсан арга хэмжээнд нэвтрэх эрхтэй.
12.4. Єргєн нэвтрvvлгийн байгууллага нь мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхтэй.

13 дугаар зvйл. Шударга бус єрсєлдєєнєєс хамгаалах, зохиогчийн эрх

13.1. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллага нь аливаа шударга бус єрсєлдєєнєєс хамгаалах шаардлагатай арга хэмжээ авах vvрэгтэй.
13.2. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллага нь Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хуульд зааснаар єєрийн нэвтрvvлэгт зохиогчийн эрх эдэлнэ.
13.3. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллагын ажилтны албан vvрэг гvйцэтгэхдээ бvтээсэн бvтээлийн зохиогчийн эрхийг эдлэх асуудлыг гэрээгээр зохицуулна.

14 дvгээр зvйл. Зар сурталчилгаа

14.1. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллага нь Зар сурталчилгааны тухай Монгол Улсын хуулийн хvрээнд зар сурталчилгааг явуулна.
14.2. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллага нь єєрийн нэвтрvvлгээр цацагдах зар сурталчилгааг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр явуулах ба хэрэглэгчдийг тєєрєгдєлд оруулах, тэдний ашиг сонирхолд хохирол учруулахааргvй байна.
14.3. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллагын зар сурталчилгаа явуулах цаг нь тухайн єдрийн нэвтрvvлгийн цагийн 5 хувиас хэтрээгvй байна.

ГУРАВДУГААР БVЛЭГ .ОЛОН НИЙТИЙН ЄРГЄН НЭВТРVVЛГИЙН БАЙГУУЛЛАГА

15 дугаар зvйл. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллагыг vvсгэн байгуулах

15.1. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллагын vvсгэн байгуулагч нь тєр байх бєгєєд тvvнийг тєлєєлж vvсгэн байгуулах тухай шийдвэрийг Засгийн Газар гаргана.
15.2. Аж ахуй эрхлэх тусгай зєвшєєрлийн тухай Монгол Улсын хууль болон Харилцаа холбооны тухай Монгол Улсын хуульд заасан шаардлага хангасан хуулийн этгээдэд олон нийтийн єргєн нэвтрvvлэг явуулах зєвшєєрлийг Засгийн Газраас олгоно.

16 дугаар зvйл. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллагын эрхлэх vйл ажиллагаа

16.1. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллага нь дараахь vйл ажиллагаа явуулна.
16.1.1 vндэсний хэмжээнд радио єргєн нэвтрvvлэг явуулах
16.1.2.богино долгионы єргєн нэвтрvvлэг явуулах
16.1.3. vндэсний хэмжээнд телевизийн єргєн нэвтрvvлэг явуулах
16.1.4. орон нутгийн болон бvс нутгийн радио єргєн нэвтрvvлэг явуулах
16.1.5. орон нутгийн болон бvс нутгийн телевизийн єргєн нэвтрvvлэг явуулах
16.1.6.олон улсын болон гадаад хэлний радио, телевизийн єргєн нэвтрvvлэг явуулах
16.2. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллага нь дараахь нэмэлт vйл ажиллагаа эрхлэн явуулж болно.
16.2.1. зар сурталчилгаа явуулах;
16.2.2. олон нийтийн єргєн нэвтрvvлгийн асуудлууд болон хєтєлбєртэй холбогдолтой материалыг хэвлэн нийтлэх;
16.2.3. нэвтрvvлгийн техник хэрэгсэл тvрээслvvлэх;
16.2.4. тоног тєхєєрємж, техникийн туслалцаа бусад байгууллагад vзvvлэх, сургалт явуулах;
16.2.5. нэвтрvvлгийг сайжруулах, хєгжvvлэхтэй холбоотой нэмэлт vйлчилгээ явуулах;

17 дугаар зvйл. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллагын бvтэц

17.1. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллага нь дараах бvтэцтэй байна.
17.1.1. Тєлєєлєн удирдах зєвлєл
17.1.2. Захиргааны зєвлєл
17.1.3.Гvйцэтгэх байгууллага

18 дугаар зvйл. Тєлєєлєн удирдах зєвлєл

18.1. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллагын удирдах дээд байгууллага нь Тєлєєлєн удирдах зєвлєл байна. Тєлєєлєн удирдах зєвлєл нь олон нийтийн ашиг сонирхлыг тєлєєлнє.
18.2. Тєлєєлєн удирдах зєвлєл нь иргэний нийгмийн гишvvдийг тєлєєлсєн орон тооны бус 9 гишvvнээс бvрдэнэ.
18.3. Тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvн нь 5 жилийн хугацаагаар Улсын Их хурлаас сонгогдоно.
18.4. Тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvдийн 5 нь тєрийн бус олон нийтийн байгууллага, Vйлдвэрчний байгууллага, Хvvхэд Залуучуудын байгууллага, Эмэгтэйчvvдийн байгууллага, Хэвлэл мэдээллийн байгууллагыг тєлєєлсєн байна. Бусад 4 гишvvн нь Ерєнхийлєгч, Улсын Их Хурал, Засгийн Газар, Шинжлэх Ухаан Боловсролын тєв байгууллагыг тус тус тєлєєлсєн байна.
18.5. Тєрийн удирдах зєвлєлийн гишvvнээр
18.5.1. гэмт хэрэг vйлдэж ял шийтгэгдэж , ял шийтгэлгvйд тооцох хугацаа дуусаагvй;
18.5.2. Сонгуулийн vр дvнд сонгогдсон буюу томилогдсон тєрийн улс тєрийн албан тушаалтан, тєрийн тусгай албан тушаалтан, улс тєрийн намын удирдах албан тушаалтан, бусад радио, телевизийн байгууллагад ажиллаж байгаа ажилтанг нэр дэвшvvлэхгvй.

19 дvгээр зvйл. Тєлєєлєн удирдах зєвлєлийн дарга

19.1. Тєлєєлєн удирдах зєвлєлийн даргыг тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvдээс нийт гишvvдийн олонхийн саналаар сонгоно. Тєлєєлєн удирдах зєвлєлийн даргын эзгvйд тvvний томилсон зєвлєлийн гишvvн орлоно.
19.2. Тєлєєлєн удирдах зєвлєлийн дарга нь Тєлєєлєн удирдах зєвлєлийн vйл ажиллагааг зохион байгуулж, тvvний шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавина.

20 дугаар зvйл. Тєлєєлєн удирдах зєвлєлийн бvрэн эрх

20.1. Тєлєєлєн удирдах зєвлєл дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:
20.1.1. олон нийтийн радио, телевизийн нийтлэлийн бодлого, vйл ажиллагааны vндсэн зорилтыг тодорхойлох;
20.1.2. олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллагыг татан буулгах, єєрчлєн
байгуулах тухай санал гаргах, салбар тєлєєлєгчийн газар байгуулах;
20.1.3.олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллагын бизнес тєлєвлєгєє, тєсвийн тєслийг хэлэлцэх, батлах;
20.1.4. олон нийтийн єргєн нэвтрvvлгийн нийтлэлийн бодлого тодорхойлох;
20.1.5. олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллагын зохион байгуулалтын бvтэц орон тоог тогтоох, дотоод журмыг батлах;
20.1.6. олон нийтийн радио, телевизийн техник технологийг хєгжvvлэх арга хэмжээг зохион байгуулах;
20.1.7. олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллагын захирлуудын зєвлєл болоод ерєнхий захирлыг сонгох, єєрчлєх, бvрэн эрхийг тогтоох, ерєнхий захиралтай байгуулах гэрээний нєхцєл болон шагнал, урамшуулал, хариуцлагын хэмжээг тогтоох;
20.1.8. олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллагын vйл ажиллагааны болон санхvvгийн тайланг хэлэлцэж дvгнэх.

21 дvгээр зvйл. Захирлуудын зєвлєл

21.1. Тєлєєлєн удирдах зєвлєлийн олонхийн саналаар Єргєн нэвтрvvлгийн байгууллагын Ерєнхий редакторуудаас бvрдсэн Захирлуудын Зєвлєлийг сонгоно.
21.2. Тєлєєлєн удирдах зєвлєлийн эрх олгосноор Тєлєєлєн удирдах зєвлєлийн бvрэн эрхээс бусад Єргєн нэвтрvvлгийн байгууллагын гадаад дотоод vйл ажиллагаанд Захирлуудын Зєвлєл хяналт тавина.
21.3. Захирлуудын Зєвлєлийг Ерєнхий захирал тэргvvлж Єргєн нэвтрvvлгийн бодлогын асуудлыг зохицуулна.
21.4. Захирлуудын Зєвлєл нь радио, телевизийн єдєр тутмын vйл ажиллагаанд хєндлєнгєєс оролцож, захирал болон редакци, ажиллагсадын бие даасан байдалд халдах эрхгvй.
21.5. Захирлуудын Зєвлєл нь олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллагын vйл ажиллагааг эрхлэн явуулахтай холбоотой дvрэм, журмыг батлан мєрдvvлнэ.

22 дугаар зvйл. Ерєнхий захирал

22.1. Ерєнхий захирал нь Тєлєєлєн удирдах зєвлєлтэй байгуулсан гэрээний vндсэн дээр Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллагын єдєр тутмын vйл ажиллагааг хараат бусаар удирдах бєгєєд vйл ажиллагааны тєлєє хариуцлга хvлээнэ .
22.2.Ерєнхий захирлыг Тєлєєлєн удирдах Зєвлєлийн гишvvдийн 2/3-ийн саналаар сонгоно.
22.3. Ерєнхий захирал дор дурдсан бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:
22.3.1. радио, телевизийн єдєр тутмын vйл ажиллагааг удирдан зохион
байгуулах;
22.3.2.Тєлєєлєн удирдах зєвлєлєєс олгосон эрх хэмжээний дотор эд
хєрєнгийг захиран зарцуулах;
22.3.3. байгууллагын ажилтнуудтай хєдєлмєрийг гэрээ байгуулах, цуцлах;
22.3.4. Тєлєєлєн удирдах зєвлєлєєс тодорхойлсон нийтлэлийн бодлогын
хvрээнд нэвтрvvлгийн хєтєлбєрийг батлах;
22.3.5.Удирдах зєвлєлєєс олгосон эрх хэмжээний хvрээнд гэрээ, хэлцэл хийх,
байгууллагыг тєлєєлєх;
22.3.6.бизнес тєлєвлєгєє болон жилийн тєсвийн тайланг гаргаж, Тєлєєлєн
удирдах зєвлєлєєр хэлээлцvvлэх;
22.3.7. тогтоосон журмын дагуу нягтлан бодох бvртгэлийн тайлан тэнцэл,
статистикийн мэдээ гаргах ажлыг зохион байгуулах.
22.4. Ерєнхий захирал нь Тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvн байж болохгvй.
22.5. Ерєнхий захирал нь Тєлєєлєн удирдах зєвлєлийн зєвшєєрєлгvйгээр бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бvрэлдхvvнд хавсран ажиллахыг хориглоно.

23 дугаар зvйл. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллагын санхvvжилт

23.1. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллагын санхvvжилт дараах эх vvсвэрээс бvрдэнэ.
23.1.1. улсын тєсєв;
23.1.2.радио, телевизийн нэвтрvvлгийн vйлчилгээний хураамж;
23.1.3. зар сурталчилгааны орлого;
23.1.4. гадаад, дотоодын иргэд байгууллагаас єгсєн хандив, тусламж;
23.1.5. тоног тєхєєрємжєє тvрээслvvлснээс олсон орлого;
23.1.6.захиалгат болон тєлбєрт нэвтрvvлгээс олсон орлого;
23.1.7. хууль тогтоомжид заасан бусад эх vvсвэр.
23.2. Нэвтрvvлгийн vйлчилгээний хураамжийг бага оврын бус бол єєрийн долгион хvлээн авагч, эсхvл нийтийн антенн, эсвэл кабелийн системийн алинаас ч vл хамааран техникийн хувьд радио, телевизийн хєтєлбєр хvлээн авах боломжтой радио, телевизийн хvлээн авагч бvрээс авна.
23.3. Радио, телевизийн нэг хvлээн авагчтай айл, єрх нь нэг хvлээн авагчид тооцогдоно.
23.4. Жилийн нийт орлого нь амьжиргааны баталгаажих доод тvвшингээс доогуур орлоготой айл єрхєд багийн засаг даргын нотолгоог vндэслэн vйлчилгээний хураамжаас 50 % -ийн хєнгєлєлт vзvvлнэ.
23.5. Зочид буудал болон vйлчилгээний бусад байгууллагууд 10 єрєє буюу 20 ажилтанг vйлчилгээний нэг хvлээн авагчид тооцож хураамжийг авна.
23.6. Нэг хvлээн авагчаас олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллагын, кабелийн телевизийн vйлчилгээний хураамжийг давхардуулан хураан авахыг хориглоно.

ДЄРЄВДVГЭЭР БVЛЭГ.АРИЛЖААНЫ БОЛОН КАБЕЛИЙН ЄРГЄН НЭВТРVVЛГИЙН БАЙГУУЛЛАГА

24 дvгээр зvйл. Арилжааны нэвтрvvлгийн байгууллагыг байгуулах

24.1. Арилжааны зорилгоор аливаа иргэн, хуулийн этгээд єргєн нэвтрvvлгийн байгууллагыг Засгийн Газрын зєвшєєрлєєр байгуулж болно.
24.2. Арилжааны єргєн нэвтрvvлгийн байгууллага нь холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг хангасан байна.
24.3.Арилжааны єргєн нэвтрvvлгийн байгууллага нь єргєн нэвтрvvлгийн талаар мэдлэг, туршлагатай хvмvvсээс бvрдсэн Зєвлєх хороотой байна.
24.4. Арилжааны єргєн нэвтрvvлгийн байгууллага нь энэ хуульд заасан єргєн нэвтрvvлгийн хєтєлбєрийн шаардлага болон бусад шаардлагуудыг сахин биелvvлэх vvрэгтэй.

25 дугаар зvйл. Арилжааны єргєн нэвтрvvлгийн байгуулагын vйл ажиллагаа

25.1. Арилжааны єргєн нэвтрvvлгийн байгууллага нь єргєн нэвтрvvлгийн хєтєлбєрийг єєрєє сонгон нэвтрvvлэх эрхтэй.
25.2. Арилжааны єргєн нэвтрvvлгийн байгууллага нь vйлчилгээний хураамж, зар сурталчилгаа, лицензийн тєлбєр, тэтгэлэг, хандив зэргээс санхvvжинэ.
25.3. Арилжааны єргєн нэвтрvvлгийн байгууллага нь єєрийнх нь нэвтрvvлгийг дамжуулан нэвтрvvлж буй байгууллагаас эсвэл хvлээн авагчаас vйлчилгээний хураамж хураан авна.
25.4. Арилжааны єргєн нэвтрvvлгийн байгууллага нь сонгуулийн сурталчилгааны vеэр нэр дэвшигчдэд vзэл бодлоо илэрхийлэх бололцоо нєхцєлийг тєлбєртэй ба тєлбєргvй хэлбэрээр тэгш боломжийг олгоно.

26 дугаар зvйл. Кабелийн єргєн нэвтрvvлгийн байгууллага

26.1. Кабелийн єргєн нэвтрvvлгийн байгууллага нь бусад телевизийн нэвтрvvлгийг зєвхєн гэрээний vндсэн дээр зохих тєлбєр тєлсєн vед дамжуулан нэвтрvvлэх эрхтэй.
26.2. Кабелийн єргєн нэвтрvvлгийн байгууллага нь энэ хуульд заасан хєтєлбєрийн стандарт шаардлага хангасан єєрийн нэвтрvvлгийн хєтєлбєртэй байж болно.
26.3. Кабелийн єргєн нэвтрvvлгийн байгууллага нь vйлчилгээний хураамж, зар сурталчилгаа, лицензийн тєлбєр, тэтгэлэг, хандив зэргээс санхvvжинэ.
26.4. Кабелийн єргєн нэвтрvvлгийн байгууллага нь хvлээн авагчаас vйлчилгээний хураамж авна.

ТАВДУГААР БVЛЭГ.БУСАД ЗVЙЛ

27 дугаар зvйл. Гомдол маргааныг шийдвэрлэх

27.1. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллага нь чанарын шаардлага хангаагvй vйлчилгээ vзvvлсний тєлєє хvлээн авагчаас vйлчилгээний хураамжийг бvрэн авахыг хориглоно.
27.2. 27.1.-д заасантай холбоотой маргааныг Харилцаа холбооны улсын хяналтын алба хянан шийдвэрлэнэ.
27.3.Харилцаа холбооны улсын хяналтын албаны шийдвэрийг эс зєвшєєрвєл иргэн, хуулийн этгээд шийдвэрийг хvлээн авснаас хойш 30 хоногийн дотор гомдлоо шvvхэд гаргах эрхтэй.
27.4.Энэ хуулийг зєрчсєнєєс vvссэн маргааныг шvvх хvлээн авч шийдвэрлэнэ.
27.5. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдийн нэр тєр алдар хvндэд хохирол учруулснаас vvссэн маргааныг Иргэний хуулийн дагуу шvvх шийдвэрлэнэ.

28 дугаар зvйл. Хууль тогтоомж зєрчигчдєд хvлээлгэх хариуцлага

28.1.Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн тухай хууль тогтоомж зєрчсєн нь эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй бол улсын байцаагч албан тушаалтныг 50000 хvртэл тєгрєгєєр, байгууллагыг 200000 хvртэл тєгрєгєєр торгох, шvvгч албан тушаалтныг 100000 хvртэл тєгрєгєєр, байгууллагыг 250000 хvртэл тєгрєгєєр торгох арга хэмжээ авна.
28.2. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн тухай хууль тогтоомж ноцтой зєрчсєнєєс иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой хохирол учруулсан нь зохих журмаар нотлогдсон бол шvvх олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллагын vйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаж болно.

29 дvгээр зvйл. Хууль хvчин тєгєлдєр болох

29.1. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн тухай хууль нь 200… оны ….дvгээр сарын …..ны єдрєєс эхлэн хvчин тєгєлдєр мєрдєгдєнє.
29.2. Энэ хуулийг буцаан хэрэглэхгvй.

ГАРЫН VСЭГ

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.