Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Танилцуулга
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002 он
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003 он
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг 2003 он
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004

"Чєлєєтэй бєгєєд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он

Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє
/ 2004-2005/

Ерєнхийлєгчийн сонгууль
/ 2005/

Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчлийн мониторинг
ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/шинэ 2005/
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Хараат бус хэвлэл мэдээлэл

Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003 он

Монгол Улсын Иргэний болон Эрvvгийн хуулийн зарим зvйл заалтад нэмэлт єєрчлєлт оруулах тухай хуулийн тєслийн vзэл баримтлал

1. Хуулийн тєсєл боловсруулах болсон vндэслэл, шаардлага

1/ Монгол Улсын Vндсэн хуулийн “Монгол Улсын иргэн итгэл vнэмшилтэй байх, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй” гэснийг хэрэгжvvлэх хууль зvйн баталгааг бvрдvvлэх,

2/ “Хєтєлбєр, vндсэн чиглэл, тєлєвлєгєє батлах тухай” Улсын Их Хурлын 1998 оны 1 дvгээр сарын 22-ны єдрийн 18 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Эрх зvйн шинэтгэлийн хєтєлбєр”-т Монгол Улсын иргэний vндсэн эрх, эрх чєлєєг Vндсэн хуулийн агуулга, vзэл санаанд нийцvvлэн хуульчлан бататгах арга хэмжээ авахаар заасныг хэрэгжvvлэх,

3/ Монгол Улсын Vндсэн хуулийн 10 дугаар зvйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улс олон улсын эрх зvйн нийтээр хvлээн зєвшєєрсєн хэм хэмжээ, зарчмыг баримтална…”, 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хvлээсэн vvргээ шударга сахин биелvvлнэ”, мєн зvйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хvчин тєгєлдєр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил vйлчлэнэ” гэсэн заалтыг vндэслэл болгон:

4/ Vзэл бодол, тvvнийг илэрхийлэх эрх чєлєєний НVБ-ын Тусгай мэдээлэгч Абид Хуссейн, OSCE-ийн Хэвлэлийн эрх чєлєєний тєлєєлєгч Фреймут Дюв, OAS-ийн Хэвлэлийн эрх чєлєєний тусгай мэдээлэгч Сантьяго Кантон нар тєрийн бус байгууллагууд, ЮНЕСКО, сэтгvvлчдийн нийгэмлэг, хvний эрхийн мэргэжилтнvvдтэй Лондон хотноо 2000 оны 11 дvгээр сарын 29,30-нд уулзсаны дараа 2000 оны 12 дугаар сарын 1-нд Vзэл бодол, тvvнийг илэрхийлэх эрх чєлєєний талаарх НVБ-ын Тусгай мэдээлэгч, OSCE-ийн хэвлэлийн эрх чєлєєний тєлєєлєгч, OAS-ийн Хэвлэлийн эрх чєлєєний тусгай мэдээлэгч нарын баталсан хамтарсан тунхаглалд:

“Vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє, мэдээллийн чєлєєт урсгал, санаа бодлын асуудал дэлхийн олон оронд хямралт байдалд ороод байна. Энэ нь vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєгєє эдлэх явцад нь сэтгvvлчид болон бусад хvмvvсийг дайран давшлах (цензурдэх), гvтгэлэг, доромжлолын хязгаарлагдмал хуулиар хохироох зэрэг хоёр хэлбэрийн тvгшvvрээр илэрч байна” хэмээн онцлон дурьдаад “Гишvvн орнууд vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєний эрхийг vл хязгаарлах байдлыг хангахын тулд гvтгэлгийн эсрэг хуулиа эргэн нягталж, vvнийгээ олон улсын ємнє хvлээсэн vvрэгтээ нийцvvлэхийг” сануулсан.

5/ Дээрх Хамтарсан Тунхагт 2000 оны 11 дvгээр сарын 26-ны єдєр Лондон хотноо баталсан Хамтарсан Тунхаглалыг батламжилж, “19-р зvйл” байгууллагаас боловсруулсан “Гvтгэлгийг тодорхойлох нь. Vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє ба нэр тєрийг хамгаалах талаарх зарчмууд”-ыг баталсан ба vvнийг боловсруулахдаа “vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєє, мэдээллийн чєлєєт урсгал, олон нийтийн ашиг сонирхолд хамааралтай асуудлаар хувь хvнийг ил тод нээлттэй шvvмжлэн хэлэлцэх нь хувь хvний хєгжил, тvvний нэр хvнд, ажил vйлст тєдийгvй нийгмийн сайн сайхан, дэвшлийг хурдасгаж, бусад хvмvvсийн vндсэн эрх, эрх чєлєєгєє эдлэх боломжийг бvрдvvлдэгээрээ ардчилсан нийгэмд чухал ач холбогдолтой” болохыг баталгаажуулж буй гэдгийг Тунхагт онцлон тэмдэглэсэн.

Энэ баримт бичгийн 4-р зарчмын (а)-д “Эрvvгийн хуулиас гvтгэлгийн эсрэг заалтыг хасч Иргэний хуулиар зохицуулах хэрэгтэй” гээд 4 (б)-д-гийн 1-д “нэг талын гvтгэгдсэн гэх гомдол шаардлага нь эргэлзээтэй, нотлох баримт бvрэн бус бол хэнийг ч гvтгэлгийн эсрэг хуулиар ял тулгаж болохгvй”, 4-т “ хорих , ял тэнсэх, аль нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр vзэл бодлоо илэрхийлэх, сэтгvvл зvйн болон бусад мэргэжлээр ажиллахыг тvр тvтгэлзvvлэх, хэт их торгууль ногдуулах буюу эрvvгийн бусад хатуу ял шийтгэл хариуцлагыг гvтгэлгийн гэмт хэрэгт оногдуулахыг зєвшєєрєхгvй” гэсэн байна.

6/Лондон хотноо тєвтэй “19-р зvйл” байгууллагаас “ Vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх болон мэдээллийн эрх чєлєєнд нєлєєлж буй Монгол Улсын хуулиудад хийсэн задлан шинжилгээ” гэсэн 2002 оны 6 сард боловсруулсан баримт бичгийн 8-р бvлэгт заасан Монгол Улсын эрvv, иргэний хуулийн гvтгэлэг нэр, тєрийн талаарх заалтуудыг зайлшгvй єєрчлєх шаардлагатай гэсэн зэрэг vндэслэл, шаардлагыг харгалзан хуулийн тєслийг боловсруулна.

7/ Эрvvгийн хуулийн ерєнхий ангийн 47 дугаар зvйлийн 47.2 дахь хэсэгт “торгох ялын хэмжээг гэмт vйлдэх vед мєрдєгдєж байгаа хууль тогтоомжинд заасан нэг сарын хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг таваас зуу дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр тогтооно.” гэж заажээ. Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 12 дугаар сарын 25-ны єдрийн 263 дугаар тогтоолоор 2003 оны 1 дvгээр сарын 01-ны єдрєєс эхлэн хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг цагт 177 тєгрєг 51 мєнгє буюу сард 30000 тєгрєг байхаар шинэчлэн тогтоосон юм.

Хуулийн тєслийг боловсруулахдаа дээрх олон улсын баримт бичгvvдийн vзэл санааг удирдлага болгоно.

2. Хуулийн тєслийн ерєнхий бvтэц, зохицуулах харилцаа

Эрvvгийн хуулийн 110-р зvйл. Доромжлол, 111-р зvйл Гvтгэлэг, 231-р зvйл. Тєрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг доромжлох, 259-р зvйл. Шvvгч, иргэдийн тєлєєлєгч, хэрэг бvртгэгч, мєрдєн байцаагч, ємгєєлєгч, прокурор, шvvхийн шийдвэр гvйцэтгэгчийг гvтгэх гэсэн зvйлvvд, Иргэний хуулийн 511-р зvйл эдийн бус гэм хорыг арилгах тухай заалтуудад нэмэлт оруулахаар тєлєвлєж байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ЄЄРЧЛЄЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ

1 дvгээр зvйл. Иргэний хуулийн 511 дvгээр зvйлийн 511.2 дахь хэсгийг “Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан уг хэлбэр болон уучлалт хvсэх, хvлцэл єчих, бусдын нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндийг гутаасан эсэх асуудлыг шийдвэрлэсэн шvvхийн хvчин тєгєлдєр шийдвэрийг нийтэд мэдээлэх зэрэг аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд vvрэг болгоно.” гэж єєрчлєн найруулсугай.

2 дугаар зvйл. Энэ хуулийг … оны … дугаар сарын …ний єдрєєс эхлэн дагаж мєрдєнє.

МОНГОЛ УЛСЫН ЭРVVГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ ЄЄРЧЛЄЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ

1 дvгээр зvйл. Хуулийн 110 дугаар зvйлийн 1 дэх хэсэг, 111 дvгээр зvйлийн 111.1 дэх хэсэг, 231 дvгээр зvйлийн 231.1 дэх хэсэг, 259 дvгээр зvйлийн 259.1 дэх хэсгийн зарим зvйл заалтыг дор дурьдсанаар єєрчилсvгэй.

1/Эрvvгийн хуулийн 110 дугаар зvйлийн 110.1 дэх хэсэг, 111 дvгээр зvйлийн 111.1 дэх хэсгийн “хориос тавь дахин” гэснийг “таваас хорин тав дахин” гэж, мєн хуулийн 231 дvгээр зvйлийн 231.1 дэх хэсгийн “таваас тавь” гэснийг “тавиас нэг зуу дахин” гэж, мєн хуулийн 259 дvгээр зvйлийн 1 дэх хэсгийн “таваас тавь” гэснийг “тавиас нэг зуу дахин” гэж тус тус єєрчилсvгэй.

2/ Эрvvгийн хуулийн 110 дугаар зvйлийн 110.1 дэх хэсгийн “эсхvл нэгээс гурван сар хvртэл баривчлах”, мєн хуулийн 111 дvгээр зvйлийн 111.1 дэх хэсгийн “эсхvл нэгээс гурван сар хvртэл хугацаагаар баривчлах” гэснийг, мєн зvйлийн 111.2 дахь хэсгийн “гvтгэлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд тараасан, эсхvл”, “эсхvл гурваас дээш зургаан сар хvртэл хугацаагаар баривчлах” гэснийг, мєн зvйлийн 111.3 дахь хэсгийн “эсхvл хоёроос таван жил хvртэл хугацаагаар хорих” гэснийг, мєн хуулийн 231 дvгээр зvйлийн 231.1 дэх хэсгийн “нэг зуугаас нэг зуун тавин цаг хvртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхvл нэгээс гурван сар хvртэл хугацаагаар баривчлах гэснийг, мєн хуулийн 259 дvгээр зvйлийн 259.1 дэх хэсгийн “нэг зуугаас нэг зуун тавин цаг хvртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхvл нэгээс гурван сар хvртэл хугацаагаар баривчлах” гэснийг тус тус хассугай.

2 дугаар зvйл. Энэ хуулийг …оны … дугаар сарын …ний єдрєєс эхлэн дагаж мєрдєнє.

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.