Хараат бус хэвлэл мэдээлэл
Ардчилсан сонгууль, хэвлэл
мэдээлэл 2004
СЭТГVVЛЧДИЙН VНЭЛЭМЖ
2.1. СУДАЛГААНЫ
ЗОРИЛГО, ХVРЭЭ
Энэхvv судалгааг тухайн тєслийг зориулсан хэсэг болох сэтгvvлчдийн
дунд явуулсан болно. Энэ нь тєслийн зорилго, зорилт, vйл ажиллагааг
сэтгvvлчид хэрхэн vнэлж, дvгнэж буйг тандах, мэргэжлийн ёс
зvй, хэвлэлийн єєрийн зохицуулалтын тухай сэтгvvлчдийн ойлголт,
хандлагыг судлах, цаашид мэргэжлийн ёс зvйн зарчим баримтлахад
сэтгvvлчдэд тулгарч буй бэрхшээлийг илрvvлэх зорилготой болно.
Судалгааны мэдээллийг анкетын аргаар бvрдvvлж, Улаанбаатар
хотод байрлалтай 30 гаруй радио, телевиз, сонин хэвлэлд мэдээлэл,
нийгэм, улс тєрийн чиглэлээр ажилладаг 200 сэтгvvлчийг тvvвэрлэн
хамруулсан болно. Энэ нь монголын нийт сэтгvvлчдийн 10 орчим
хувийг эзэлж байгаа бєгєєд 2004 оны УИХ-ын сонгуулийн vеэр
хамгийн идэвхтэй ажиллаж байсан сэтгvvлчдийг тєлєєлсєн болно.
Мэдээлэл боловсруулалтын vед хvчингvй болсон анкет байгаагvй
бєгєєд сэтгvvлчид асуулга бvрт идэвхтэй, нямбай хариулсныг
тэмдэглэх нь зvйтэй юм.
Хvснэгт 1.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийг хамруулсан байдал
№ |
ХМХ-ийн тєрєл
хэлбэр |
ХМХ-ийн тоо |
Сэтгvvлчдийн
тоо |
Хувь |
1. |
Телевиз |
5 |
40 |
20% |
2. |
Радио |
5 |
28 |
14% |
3. |
Сонин хэвлэл |
22 |
132 |
66% |
Нийт |
32 |
200 |
100% |
2.2.СЭТГVVЛЧ БА
ЁС ЗVЙ
Сэтгvvл зvй бол ёс зvйн
асуудлыг олон талаас нь хамаардаг адармаатай мэргэжил бєгєєд
хувь хvний ёс суртахуун (зан суртахуун, хvмvvжил) болон ёс
журам (биеэ авч явах байдал, vйлдэл)-тай холбоотой. Ардчилсан
нийгэмд сэтгvvлчид олон нийтийн ємнє онцгой vvрэг хvлээж,
чєлєєтэй, шударга сонгуульд жинтэй хувь нэмэр оруулдаг. Иргэдийн
тєрийн хэрэгт шууд оролцох эрхээ эдлэх анхны боломж нь ардчилсан
сонгууль бєгєєд энэ vед олон нийтийн ашиг сонирхол бvр илvv
болдог. Сонгуулийн vеэр сэтгvvлч олон нийтийн эрх ашиг, ардчиллын
vнэт зvйлс, улс орныхоо ирээдvйг юу юунаас илvv эрхэмлэн мэргэжлийн
ёс зvйгээ баримтлах нь чухал юм. Ийм учраас 2004 оны УИХ-ын
сонгуулийн vеэр тєсєл хэрэгжvvлэгч байгууллагууд сэтгvvлчдийг
ёс зvйгээ баримтлан ажиллахыг уриалсан билээ.
Судалгаанд хамрагдсан сэтгvvлчдийн 87.5% нь "Сонгуулийн
vеэр сэтгvvлчдийн баримтлах ёс зvйн зарчим" батлагдсан
тухай сонссон, 12.5 % нь сонсоогvй байна. Ёс зvйн зарчим батлагдсан
тухай мэдээллийг сэтгvvлчид ихэнхдээ телевиз, сурталчилгааны
хуудаснаас хvлээн авсан байна.
График 1.
Мэдээлэл авсан байдал
 |
Бусад гэдэгт найз нєхєд, хэвлэлийн
бага хурал болон єєр сувгаар хvлээн авсан мэдээлэл багтсан
байна.
Судалгаанд хамрагдсан сэтгvvлдийн 75% нь єєрсдийгєє
"ёс зvйн зарчмаа баримталдаг" гэж дvгнэжээ.
Харин 25% нь "Vгvй" гэж хариулсан байна.
"Цаашид мэргэжлийн ёс зvйн зарчим баримтлан ажиллахад
юу хэрэгтэй гэж бодож байна вэ?" гэсэн асуултад
сэтгvvлчдэд хэд хэдэн хувилбараар хариулах боломж байсан
бєгєєд судалгаанд хамрагдсан сэтгvvлчдээс давхардсан
тоогоор хариулсныг дор нэгтгэв.
|
Хvснэгт 3. Ёс зvйн
зарчим баримтлах талаар
№ |
Ёс
зvйн зарчим баримтлахад шаардлагатай байгаа хvчин зvйлс
|
Тоон vзvvлэлт |
Хувь |
1. |
Монголын сэтгvvлчдийн нийтээр
даган мєрдєх зарчим хэрэгтэй |
779 |
39.5% |
2. |
Сэтгvvлчдийн эрх ашгийг хамгаалах
байгууллага хvчтэй байх |
100 |
50% |
3. |
Сэтгvvлч, удирдлага, эздийн
ойлголтыг нэмэгдvvлэх, эрх зvйн мэдлэг боловсролыг нэмэгдvvлэх |
100 |
50% |
4. |
Сэтгvvлчдийн хараат бус байдлыг
хангах |
88 |
44% |
5. |
Хэвлэл мэдээллийн єєрийн зохицуулалтын
хэлбэрийг хєгжvvлэх, эзэдтэй гэрээ хийх, хєдєлмєрийн гэрээнд
энэ талаар тусгах |
95 |
47.5% |
"Ёс
зvйн зарчим баримталдаггvй" хэмээн хариулсан сэтгvvлчдийн
22 % "Єєрєє хvсэхгvй байна" гэсэн бєгєєд шалтгаанаа
"хэн мєнгєтэй, тэр хvчтэй гэсэн хууль vйлчилж байна",
"эрх баригчдын хvсэл шаардлагаас болж", "би
эгзэгтэй мєчийг алдах учраас" гэх мэтээр тайлбарлажээ.
Vлдсэн 78 % цагдан хяналт (цензур) хvчтэй байгаа тул ёс зvй
баримтлах боломжгvй гэсэн байна.
Энэ нь дээрхи сэтгvvлчдийн " ёс зvйн зарчим баримталдаг"
гэсэн 75%-ийн хариулттай нэлээн зєрчилдєж байгаа нь харагдаж
байна. Энэ нь сэтгvvлчдийн мэргэжлийн ёс зvйн тухай ерєнхий
ойлголттой хамаатай байж болох юм. Хvчтэй цагдан хяналт, удирдлагын
дарамт шахалт дор ажиллаж байгаа сэтгvvлчид олон нийтэд vнэнийг
мэдээлэхийн тулд улс тєрийн хvчин, Засгийн газар, удирдлагаас
хараат бус байх ёстой мэргэжлийн ёс зvйн хамгийн гол зарчмыг
шударгаар даган мєрддєг гэхэд эргэлзээтэй байна.
2.3. ЦАГДАН ХЯНАЛТ(ЦЕНЗУР)
БА ЁС ЗVЙ
Цагдан хяналт (цензур)
бол vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хязгаарлаж буй хамгийн
ноцтой хэлбэр юм. 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чєлєєний
тухай хуулиар цагдан хяналт (цензур)-ыг хориглосон билээ.
Гэтэл судалгаанд оролцсон сэтгvvлчдийн дийлэнх нь мэргэжлийн
ёс зvй баримтлахад хvчтэй цагдан хяналт (цензур) нєлєєлж байна
гэсэн нь тvгшvvр тєрvvлж байна.
График 2. Цагдан хяналт

Жич:
Дvн давхардсан тоогоор гарсан болно.
Судалгаанд хамрагдсан бvх сэтгvvлч "єєрийгєє цагдан хянадаг"
гэсэн бєгєєд хамгийн их буюу 29% нь "миний эрх ашгийг
хамгаалах байгууллага байхгvй", 27.5% нь "хууль
эрх зvйн орчин таатай бус учир шоронд орохоос айдаг",
15.5% нь "цагдаа, хvчний байгууллага, шvvхэд дуудагдахаас
айдаг" хэмээн шалтгаанаа тайлбарлажээ. Сэтгvvлчдийн 9%
шийтгvvлэх, цалингаа хасуулах, ажлаас халагдахаас, 7% эх сурвалжаа
нотолж чадахгvйгээс айдаг ба нэг сэтгvvлч "Н.Энхбаяраас
айдаг" гэж онцолжээ. Харин тэдний 3% юунаас айдгаа мэдэхгvй
гэж хариулсан байна.
2.4. СЭТГVVЛЧ БА
ХЭВЛЭЛИЙН ЦЭЦ
Хэвлэл мэдээллийн єєрийн
зохицуулалт нь сэтгvvлчдийн эрх ашгийг хамгаалах, vзэл бодлоо
илэрхийлэх эрх чєлєєг хамгаалах хамгийн vр дvнтэй хэлбэр болохыг
олон улсын жишгээр хvлээн зєвшєєрсєн байдаг.
Судалгаанд хамрагдагсдын 81 % нь "Хэвлэлийн цэц хэрэгтэй"
гэсэн бєгєєд энэ 162 сэтгvvлч цэцийн ач холбогдлыг хэрхэн
vнэлснийг доорхи хvснэгтээс харна уу.
Хvснэгт 2.
Хэвлэлийн цэцийг vнэлсэн байдал
№ |
Хэрэгтэй шалтгаан |
Тоон vзvvлэлт |
Хувь |
1. |
Мэргэжлийн алдаа гаргахгvй байхад тусална |
104 |
64.1% |
2. |
Сэтгvvлчдэд єєрсдийн асуудлыг дотооддоо шийдвэрлэхэд
тусална |
67 |
41.3% |
3. |
Хvчний байгууллагын тусламжгvйгээр алдаагаа засахад
тусална |
39 |
24% |
4. |
Шvvхэд дуудагдахаас сэргийлнэ |
25 |
15.4% |
Харин 16 сэтгvvлч (8%)
тvр цэцийг "хангалттай ажиллаагvй, vvрэг нь тодорхой
бус байсан, сэтгvvлчдэд хvрч ажиллаагvй, олон сэтгvvлчийн
санал бодлыг харгалзсан бус єєрсдєє худалдагдсан, мєнгє харсан
хэсэг бvлэг хvмvvсийн нэгдэл байсан " гэх зэргээр тайлбарлан
"одоогийнх шиг цэц” хэрэггvй гэж дvгнэжээ.
Тєслийн хvрээнд Хэвлэлийн тvр цэц ажилласан тухай судалгаанд
хамрагдсан нийт сэтгvvлчийн 69.5% мэдсэн бєгєєд 72.6 % нь
хэвлэл мэдээллийн хэрэгслээс, 34.5 % нь сурталчилгааны материалаас
олж мэджээ. Харин Цэцэд ирсэн гомдлын талаар сэтгvvлчдийн
40% сонссон байна.
Сэтгvvлчид Хэвлэлийн цэцийн ач холбогдлыг єндєр vнэлж байгаа
нь хэвлэл мэдээллийн єєрийн зохицуулалтын хэлбэрийг vр дvнтэй
хєгжvvлэхэд чухал юм. Харин тєслийн хvрээнд ажилласан Хэвлэлийн
цэц нь цєєн сэтгvvлчийн сэтгэлд хvрээгvй нь тvvний анх удаа
байгуулагдан ажилласан, мєн тvр хугацааны байсан, тvvнийг
байгуулах, бvрэлдvvлэхэд туршлага дутсантай холбоотой байж
болох юм.
Мєн сэтгvvлчдийн харьцангуй єндєр хувь (11%) хэвлэлийн цэц
хэрэгтэй, хэрэггvйг мэдэхгvй гэсэн нь цаашид энэ талаар сэтгvvлчдийн
дунд тодорхой ажил зохиох хэрэгтэйг нотолж байна.
III. ДVГНЭЛТ
1. Тєслийн тухай мэдээлэл,
тєслийн vйл ажиллагаа нь тvvнийг зориулсан бvлэг хэсэг, олон
нийтэд хvрсэн байна.
2. Сэтгvvлчид мэргэжлийн ёс зvйн зарчмаа дагаж мєрдєх хvсэл
эрмэлзэлтэй боловч хєндлєнгийн дарамт шахалт, цагдан хяналт
хvчтэй байдаг нь судалгаанаас харагдаж байна. Нєгєєтэйгvvр,
мэргэжлийн ёс зvйн тухай сэтгvvлч, олон нийтийн vнэлэмж хоорондоо
нэлээн зєрvvтэй байгаа нь энэ чиглэлээр тодорхой ажил зохиох
шаардлагатайг харуулж байна.
3. Хэвлэлийн эрх чєлєєний хуулийн хэрэгжилт, цагдан хяналтад
ажиглалт хийх, чєлєєт хэвлэлийн ємгєєллийг хvчтэй болгох чиглэлээр
ажил єрнvvлэх.
4. Хэвлэл мэдээллийн хараат
бус байдлыг эрх зvйн хувьд баталгаажуулах, ялангуяа МVРТ-ийг
олон нийтэд vйлчлэх статусыг хуульчлахгvй бол сэтгvvлчид ёс
зvйн зарчим баримтлан ажиллах нєхцєлгvй, vvнээс vvдэн олон
нийтийн бодитой, тэнцвэртэй мэдээлэл хvлээн авах эрх зєрчигдєж
буйг судалгааны дvн харуулж байна.
5. Сонгуулийн Ерєнхий Хороо, улс тєрийн намууд, холбогдох
бусад байгууллагатай хамтран олон улсын жишиг, хэм хэмжээг
vндэслэн сонгуулийн vеэр єргєн нэвтрvvлгийн хэрэгслийн, ялангуяа
телевизийн мєрдєх зарчим, удирдамжийг батлах нь нэн чухал
байна.
6. Мэргэжлийн ёс зvй, хэвлэл мэдээллийн єєрийн зохицуулалтын
тухай хэвлэл мэдээллийн удирдлага, ажилтан, сэтгvvлчдийн ойлголтыг
сайжруулах, мэдлэгийг дээшлvvлэх тодорхой vйл ажиллагаа явуулах
шаардлагатай байна.
7. Цаашид албан ёсны Хэвлэлийн цэц байгуулан ажиллах нєхцєлд
бvтэц, бvрэлдэхvvнд нь онцгой анхаарч, энэ чиглэлээр гадаадын
туршлага судлах.
8. Сэтгvvлчдийн хараат бус байдлыг баталгаажуулах, vvнд тэдний
эрх ашгийг хамгаалах байгууллагын vvргийг єндєржvvлэх, чадавхижуулах
нь чухал байна.
9. Нэр дэвшигчдийн халз мэтгэлцээн, намуудын мєрийн хєтєлбєрийн
харьцуулсан дvн шинжилгээ, сонгогчдын боловсролд зориулсан
мэдээлэл зэрэг иргэдэд зєв сонголт хийхэд нь туслахуйц хараат
бус сэтгvvл зvйн тєрлvvдийг илvv хєгжvvлж, олон нийтийн эрх
ашгийг чухалчлан эрхэмлэх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслийн
эзэд, удирдлага анхаарах хэрэгтэй байна.
|