Хараат бус хэвлэл мэдээлэл
“Чєлєєтэй бєгєєд шударга байх
нь” /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/
2004 он
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ
- СОНГУУЛЬ
“”Чєлєєт бєгєєд шударга байх нь,, сэтгvvлчдийн дугуй ширээний
уулзалт ярилцлагад тавих vндсэн илтгэл
Илтгэгч нь : МСНЭ- ийн
дэд ерєнхийлєгч Д.ЦЭНДЖАВ
Эрхэм vзэг нэгт нєхдийнхєє
энэ єдрийн амрыг эрье. Та бvхний анхаарлыг єнєє цагийн тулгамдсан
нэн эгзэгтэй асуудалд чиглvvлж, санал бодлыг тань нээн сонсохоор
энэхvv илтгэлийг бэлтгэлээ. Улс тєрийн сонгууль хаяанд иржээ.
Монголын хувьд ,,улс тєрийн хавар,, гэсэн томьёолол байдаг
бєгєєд энэ нь нэн хуйсагнуур, нэн олон ааштайг та бид мэдэхээрээ
нэг болсон.Сонгуулийн товыг албан ёсоор зарлаагvй боловч улс
тєрийн намууд сонгуулийг албан бус байдлаар аль хэдийнэ эхэлснийг
сэтгvvлч та нєхєд мэдэж байгаа. Чухамхуу ийм нєхцєлд сэтгvvлчид
бид яаж ажиллах ёстой вэ, сэтгvvлч хvн vvрэг хариуцлагаа хэрхэн
ухамсарлах ёстой вэ гэдэгт та бvхний анхаарлыг чиглvvлэхийг
хvсч байна.
Аливаа улс тєрийн сонгууль хєгжингvй болоод буурай аль ч улс
оронд олон нийтийн анхаарлыг хурцаар татдаг маш чухал тvvхэн
vйл явдал болдог. Яагаад вэ? гэвэл тухайн орны эгэл жирийн
ард тvмэнд олдож байгаа маш ховор, хоосон алдаж болохгvй хамгийн
дээд эрх мэдэл юм. Ард олон тєрийн эрхийг зєвхєн ганцхан єдєр,
магадгvй ганцхан минутад л барилцдаг. Тэр бол улс тєрийн сонголт
юм. Ємнєх тогтолцоонд сонгууль хоосон тунхаг тєдий байсан
сонгогчийн эрх мэдэл одоо жинхэнэ сонгодог хэлбэрээр хэвшин
тогтжээ. Тєр засгийг єєрчилж ч чадах, итгэл хvлээлгэн vргэлжлvvлэн
ажиллуулж ч чадах тийм онцгой эрх дарх Монголын ард тvмний
хувьд дєрвєн жилд нэг удаа л тохиолддог. Эрх баригч намынхан
энэхvv дєрвєн жилд юу хийснээ олон нийтэд шалгуулдаг. Алдаа
оноо байдаг нь бараг жам ёсны зvйл. Тэмцэж яваад алдав уу,
тэгэхээс тэгж алдав уу гэдэг нь бол єєр хэрэг. Улс эх орондоо
чухам юу хийж бvтээв, ард тvмэн яаж хожив, хvмvvсийн амьдрал
ємнєхєєсєє дээшлэв vv гэдэгт л гол анхаарлаа хандуулдаг.
Тэрхvv ард тvмэн гэгч
vнэндээ цул бат нэг vзэл бодолгvй, зохион байгуулагдаагvй
эргэлзэн тээнэгэлзсэн олонхийг аль нэг улс тєрийн хvчин єєртєє
татахын тулд янз бvрийн ов арга хэрэглэж, Засгийн эрхийг ардчилсан,
тайван замаар авахыг чармайдаг нь сонгуулийн кампанийн гол
vйл явдал гэхэд болно. Энэ нь шударга ба шударга бус замаар
явж иржээ. Цэвэр шударга, ямар ч маргаан тэмцэлгvй, єєгvй
тунгалаг улс тєрийн сонгууль хаа ч байхгvй. Ийм vед улс тєрийн
намуудын єрсєлдєєн, учир утга муутай талцаан , маргаан тэмцэл
дээд хэмжээндээ хvрдэг болохоор янз бvрийн бохир арга хэрэглэх
, бие биеэ дайрч доромжлох, худал хуурмаг зохиомол мэдээлэл
тараах, єєрсдийгєє сєргєлдєгч талаасаа хамаагvй илvvд тавих,
биелэгдэх бололцоогvй , тооцоо муутай амлалтаар олныг хуурах,
хvмvvсийн саналыг хахуульдан авах, хувь хvмvvсийн нэр тєрд
халдах зэргээр ширvvн тэмцэлддэгийг Монголын ард тvмэн сvvлийн
арав гаруй жилийн тvvхээс сургамж авчээ. Улс тєрийнхний энэхvv
хурц тэмцэл маргааны дунд Монголын улсынхаа vндэсний эрх ашигт
аюул хvргэхээр нийгмийн замбараагvй, санамсаргvй цочмог байдал
vvсгэхгvй байх нь эрхэм дээд зорилго мєн. Сонгуулийг дан ганц
Монголын ард тvмэн єєрсдєє хийдэг гэвэл бас єрєєсгєл болно.
Гаднаас єєр орноос шууд ба шууд бусаар нєлєєлж ч болохыг vгvйсгэх
аргагvй. Сонгуулийн vйл ажиллагаа явцын дунд чухам хэн хяналт
тавьж, зєв зvйтэй бvхнийг дэмжиж, бурууг шvvмжлэн залруулж
ард олныхоо тєлєє ажиллаж чадах вэ? гэвэл гагцхvv шударга
vнэнийг баримталсан сэтгvvлчид, прагматик vзлийг чиглэл болгосон
хэвлэл мэдээллийн хэрэгсэл юм.
2000 оны УИХ-ын сонгуулиас
vлдсэн сэтгэлийн шарх сорви нь одоо ч зарим нэгийх нь хувьд
аниагvй хэвээрээ л байна. Хэт туйлширсан vзэл, шуугиан дуулианд
шимтэн дурлагсад, дарамтлагч сэтгэлгээ, хvний мєсгvй явдал
, vндэслэлгvй мушгин гуйвуулсан єдий тєдий баримт,, мэдээ
материал хэвлэлийн хуудснаа бараан мєр vлдээн хоцорчээ. Тvvнийг
хэвлэлийн хуудснаас хэзээ ч арчиж арилгаж чадахгvй. Сэтгvvлч
бид сонгууль болгоноор ийм бараан зам мєр vлдээсээр байх уу?
Сонгуулийг маргаан тэмцэлтэй,хурц єрсєлдєєнтэй боловч басчиг
соёлтой, тєрт ёсоо дээдэлсэн журамлаг, хvлээцтэй явуулдаг
олон улсын туршлага байгааг эрхбиш харгалзмаар байна.
Нийгэм олон тvмний сэтгэл
санааны хєєрєл оргилж буцалсан, vзэл бодлын хуваагдмал байдал
ерийн хэмжээнээс хэтэрсэн ийм нєхцєл байдалд манай хэвлэл
мэдээллийн байгууллага, сэтгvvлч сурвалжлагчид хэрхэн яаж
ажиллавал зохистой вэ? Энэ талаар та бvхэнтэй санал бодлоо
хуваалцья.
Хэвлэл мэдээллээс ангид
ямар ч улс тєрийн сонгууль явагддаггvйг та бид мэднэ. Сэтгvvлчдийн,
хэвлэл мэдээллийн байгууллагын хамгийн гvн гvнзгий нєлєєтэй
оролцдог зvйл бол УИХ-ын сонгууль яах аргагvй мєн юм. Нэр
дэвшигчид олон тvмэнд єєрийгєє ойлгуулахын тулд , бусдаас
дэмжлэг авахын тулд мэдээллийн хэрэгслээр тодруулж хэлбэл,
радио, телевиз, сонин, сэтгvvл, цаасгvй сонин болох интернетээр
дамжуулж сурталчилгаагаа явуулдаг. Yvнээс єєр арга байхгvй.
Хvн бvхний гарт байдаг гар утас нэгэн тєрлийн мэдээллийн хэрэгсэл
болжээ. Сонин хэвлэлvvд олонхи цєєнхид мэдээллээр vйлчилж,
сєрєг ба эерэг янз бvрийн л vvрэг гvйцэтгэж оролцдог байх
юм. Уг нь ялангуяа vндэсний хэмжээний томоохон сонин, радио
телевизvvд хэт нэг талыг барих нь єєрийн нэр хvндэд болоод
сонгогч олны сонголтод хор хохирол учруулдагийг хаа хаанаа
ойлгох хэрэгтэй байна. Нэг талыг барьсан ОНМХХ хэзээ ч нэр
тєрєє сэргээдэггvй тєдийгvй, vй олон уншигч , vзэгч, сонсогчоо
єм цєм алдаж болох аюултай .
АНУ-д сонгуулийн сурталчилгааг
аль мэдээллийн хэрэгслээр тvлхvv илvv явуулдаг талаар судалж
vзэхэд , телевиз, сонины харьцаа 2:1 жишигтэй гарсан байх
юм. Энд ихээхэн ялгаа ажиглагдаж байна. ,,Телевизийн хаанчлал,,
шинэ зуунд ч хэвээрээ байна. Yvнээс vзвэл , намууд, нэр дэвшигчид
єєрийнхєє сурталчилгаанд телевизэд илvv анхаарал тавих боловч
энэ нь тогтмол хэвлэгддэг сонины ач холбогдолыг єчvvхэн ч
бууруулж байгаа хэрэг бишээ. Сонин олон сайн талтай. Гарт
баригдана. Дуртай vедээ хvмvvс тааваараа vзнэ. Ширээнээсээ
салгахгvй хадгалж болно. Сонин нэг удаа харагдаад, сонсогдоод
єнгєрєхгvй захиалагчдаа дєхvv vнэнч мэдээллийн хэрэгсэл. Тиймээс
цаастай сонины эрэлт хэрэгцээ, нэр нєлєє єнєє хэр олон улсын
тавцанд электрон сэтгvvлзvйд шахагдаагvй байр суурь нь ганхаагvй
хэвээрээ байгаа юм. Гарт уншихаасаа vзэх нь, сонсох нь илvv
болчихсон одоогийн оюуны залхуурлын цаг vед сонин телевизийн
чансааны харьцаа манайд єєр vзvvлэлттэй ч байж болох юм.
Телевизийн нэвтрvvлэг
vндэсний хэмжээнд улс орныг бvхэлд нь хамраагvй , ялангуяа
хєдєєд ийм техникийн бололцоо байхгvй байгаа нєхцєлд цаастай
сонин урдын адил чухал vvрэг гvйцэтгэх нь мэдээж. Єнгєрсєн
жил хэд хэдэн хувийн телевиз шинээр байгуулагдсан нь Монголын
сэтгvvлзvйд шинэ vзэгдэл болсон байна. Телевизvvдийн нэвтрvvлгийн
бодлого, чиг хандлага, баримжаалал улс тєрчдийн бvх анхаарлыг
татаж байгаа vед энэ жилийн сонгууль ,,Телевизvvдийн ёс зvйн
шалгуурын ,, сонгууль болж єнгєрєх нь ээ. Улс тєрийн нам хvчинvvд
ялангуяа тєрийн мэдэлд байгаа радио, телевизэд бvр илvv анхаарал
тавьж, мэдээлэл тэнцvv явах эсэхэд эргэлзэж, тэдний сэтгэлийг
зовоож байгаа байдал ажиглагдаж байна. Эрх барьж байгаа нам
ч сонгуулийн ємнє Монголын vндэсний телевизийг олон нийтийн
телевиз болгохоор хууль боловсруулах ажлыг ид хийж байгаа
сонсогдоно. Эндээс ямар vр дагавар vvсэхийг єнєєдєр тааж хэлэхэд
тєвєгтэй. Хэрвээ Монголын vндэсний телевиз сонгодог утгаараа,
олон улсын жишгээр олон нийтийн телевиз болж єєрчлєгдвєл сонгогч
олонд, ард тvмэнд ашигтай нь мэдээж.
Єнєєдєр ШУДАРГА, YНЭН
, БОДИТОЙ гэдэг vгvvдэд их эргэлзээтэй ханддаг болжээ. Олон
тvмэн, нийгмээрээ гутарсан vедээ шударга vнэнд эргэлзэж эхэлдэг.
Ийм гутрангуй vзлийг бий болгоход манай сэтгvvлчид чамгvй
vvрэг гvйцэтгэсэн. Зоосны нvхээр харсан арилжааны сэтгvvлзvй
их нэмэр хачир болсон. Одоо YНЭН гэдэг vгийн агуу их хvчийг
, ШУДАРГА гэдэг vгийн хэн нэгний ємнє хvлээх эрхэм хатуу ёс
зvй, мєн чанарыг ард тvмэнд эргvvлэн авчирч олны оюун санаанд
хуучин хэвд нь суулгахад сэтгvvлч бидний vvрэг хариуцлага
их юм. Сэтгvvлзvй гагцхvv YНЭНД тулгуурлаж хєгждєг. Сэтгvvлзvй
бол YНЭНЭЭС єєр юу ч биш.Ийм шалгуур итгэл vнэмшил, мєн чанар
байхгvй бол хэнд ч хэрэггvй зvгээр л нvцгэн эрээн цаас болж
vлдэх болно. Yнэн юм гэж байхгvй гэдэг гутрангуй vзлээ орхих
хэрэгтэй байна. Yнэн аяндаа ирэхгvй. Магадгvй их удаан, чамгvй
бэрхшээлийг туулж ирэх бизээ. Эцсийн эцэст их мєнгє олсон
хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь амжилт олж ялахгvй, яагаад гэвэл
тэд нэр тєрєє худалдсан учраас тэр. Харин шударга vнэн, хуулийн
дагуу явсан нь ялна. Ийм итгэл vнэмшил энэ танхимд байгаа
сэтгvvлч та бvхэнд байгаа гэдэгт эргэлзэхгvй байна.
Монголын vндэсний Радио
хvчтэй хэрэгсэл хэвээрээ байна. Радио єргєн нэвтрvvлэг Монголын
агаарын долгионд хязгааргvй ноёрхож ямар ч алс холын хязгаарт
ямар ч саадгvйгээр зvйрлэшгvй хурдтай очдог мэдээллийн хэрэгсэл
юм. Иймээс ялангуяа хєдєє орон нутагт єрсєлдєж байгаа нэр
дэвшигчид радиог єргєн ашиглах нь мэдээж . Ердийн vед бол
тєдий л анхаарал татдаггvй , цєєхєн хувиар хэвлэгддэг орон
нутгийн сонин ч хєдєє орон нутгаас нэр дэвшиж байгаа хvмvvст
маш хvртээлтэй чухал зэвсэг юм. Америк зэрэг єрнєдийн орнуудад
бvс нутгийн сонин захиалгынхаа тоогоор, хvртээмжээр єдєр тумын
сониноо байнга айлгаж байдаг бол манайд єєр. Ингэхлээр мэдээллийн
бvх хэрэгсэл энэ жилийн сонгуульд татагдан орохоос єєр аргагvй
болж байна.
Социализмын vед хэвлэл
мэдээлэл vзэл суртлын зэвсэг болж байсан бол єнєєдєр чухамдаа
сонгуулийн зэвсэг болж хувираад байна. Мєнгє л єгч байвал
аль ч намд vйлчлэхээс татгалзахгvй нєхцєл байдал vvсээд байна.
Энэ vйл явц дунд тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэр зэргийн
ноён нуруутай, хэр зэргийн соёлтой, хэр зэргийн хариуцлагатай,
хэр зэргийн шударга vнэнийг баримталдаг болох нь шалгагдана.
Хувийн телевиз, радио, сонин хэвлэлийн хувьд хэнээ дэмжих,
сонгуульд ямар байр суурь эзлэхийг хэн ч зааж захирахгvй боловч
vvнд тухайн хэрэгслийг эзэмшигчдийн гагцхvv олны ємнє хvлээх
ёс зvйд найдахаас єєр аргагvй. Хэдий хувийнх ч гэлээ Монголынхоо
нийтийн агаарын орон зайг эзэмшиж, ашиглаж байгаа нь харь
хамаагvй зvйл бишээ. Энэхvv агаарын орон зай зангирч бараантсан
vvл шиг биш, хиргvй тунгалаг, цэлмэг саруул , гэрэлтэй байх
учиртай. Хувийн хэвшлийн чєлєєт сонинууд ч гэсэн цаг vеийнхєє
хєгжлийг дагаад улам нийгэмших, улам иргэнших зvй тогтолтоой.
Ёс зvй, нийгмийн ємнє хvлээх хариуцлагаа ухамсарладаг хэвлэл
мэдээлэл бол олон тvмэндээ vйлчилж, мэдээллийг нvvр тал харалгvй,
зулгуйдалгvй, аль болохоор vнэ бодитойгоор ханддаг. Тєрийн
мэдэлд байгаа ялангуяа радио, телевиз улстєрийнхэн ч , олон
нийтийн ч анхаарлыг улам их татах нь мэдээж. Аль нам нь сурталчилгаагаа
эхлэх, оргил цагт хэнийг хуваарилах, шууд биш боловч дам нєлєєтэй
сурталчилгааны хэлбэртэй мэдээ явуулах, сонгогч иргэдийг хэр
оролцуулах зэргээр программын тохиролцоог шударгаар явуулах
нь чухал болж байна. Сонгуулийн vед бол Сонгуулийн Ерєнхий
хороо шиг эрх мэдэлтэй байгууллага чухамдаа байхгvй. Энэ байгууллага
хуулийнхаа дагуу тєрийн мэдэлд байгаа хэвлэл мэдээллийн байгууллага
хэр чєлєєтэй бєгєєд шударга ажиллаж байгаа, мэдээллийн тэнцвэрт
харьцааг хангаж чадаж байна уу гэдэгт ажиглалт судалгаа явуулж
маргааныг зєв шударгаар тасалж байх хэрэгтэй нь мэдээж. Yvнд
хэвлэл мэдээлийн хяналт ч чухал.
Энд би 2000 оны сонгуулиар
хэвлэл, мэдээлийн хэрэгслvvд яаж ажилласан, юунд алдсан зэргийг
шvvмжлэн ярихгvй. Энэ талаар тусгай илтгэх хvн бий. Манай
хэвлэл мэдээллийнхэн , сэтгvvлч сурвалжлагчид 2004 оны УИХ-ын
сонгуульд ямар зарчим баримтлах вэ? яавал зохистой вэ? гэдэг
талаар тоймлон єгvvлье.
НЭГ. ХЭВЛЭЛ , МЭДЭЭЛЛИЙН
ЗАХИРАГЧ, ЭРХЛЭГЧДИЙН ЭРХ МЭДЭЛ , YYРЭГ
Єнєєдрийн бидний ярилцаж
байгаа энэхvv ,, Чєлєєтэй бєгєєд шударга байх,, зарчмыг амьдрал
дээр жинхэнэ харуулж чадах чухамхуу эзэд нь бол тухайн хэвлэл
мэдээллийн хэрэгслийн Эрхлэн гаргагчид, эзэд, Ерєнхий эрхлэгч,
, Ерєнхий захирлууд юм. Хэчнээн шударга байя гээд тэдний оролдлого
эрхлэгчдийн ємнє нэн ялангуяа залуу сэтгvvлчдийн эрх хэмжээ,
арал цар дэндvv жижигдэнэ. Энэхvv зєрчлийг давж гарах чадамж
тэдэнд байхгvй, магадгvй амьдралаараа хохироод vлдэж болох
юм. Сонин, телевиз, радиогийн наана ярьж байгаа, бичиж байгаа
нь эгэл жирийн сурвалжлагчид боловч цаана нь эрхлэгчдийн vнэн
нvvр царай, vзэл бодол, итгэл vнэмшил єєрийн эрхгvй мэдрэгдээд
байдаг. Єнєєдєр нам, тєрийн хяналттай сэтгvvлзvйгээс эрхлэгчийн
хяналттай сэтгvvлзvй рvv орсон гэдэгтээ маргахгvй бизээ. Зах
зээлийн єєрєєрєє амьдрах энэхvv хатуу шалгууртай нєхцєлд эрхлэгчдийн
эрх мэдэл хавьгvй илvv байх нь мэдээж бєгєєд ойлгомжтой. Эрхлэгчид
єнєєдєр тєрийн ямар ч том эрх мэдэлтнээс vvрэг даалгавар авахгvй,
тvvний ємнє ажлаа тайлагнахгvй онцгой эрх дархтай. Харин хэрэглэгч,
уншигч , олон тvмний ємнє яах аргагvй хариуцлага хvлээхээс
єєр аргагvй. Магадгvй ,,Хэрэглэгч хаан,, учраас тэд санаанд
оромгvй шаардлага ч тавьж болно. Бичсэн, vзvvлсэн ,сонсгосон
зvйл тэдний сэтгэлд нийцэж байвал зах зээлийн хурц єрсєлдєєнд
амжилт олох нь тодорхой. Хєлєг онгоцны жолоодогч мєсєн уулын
холуур ч аюулгvйгээр тойрч гарах уу, эсвэл халз ємнєєс нь
тосч, шvргэх шахуу явж уран жолоодлогын хvчээр гарах уу? гэдэг
нь энэ хvмvvсийн удирдлагын ур чадвартай холбоотой юм. Манай
хэвлэл мэдээллийг шилдэг сэтгvvлчид атгаж байгааг ойлгож байгаа
боловч тэдний ёс зvй, нийгмийн ємнє хvлээх хариуцлагыг тэр
бvр мэдэрч таних хэцvv юм . Чєлєєт хэвлэлийг эрхэмлэдэг, жинхэнэ
ардчилсан тууштай vзэлтэй, тал бvрээрээ хєгжсєн эрхлэгчид
єєрийнхєє сониныхоо талбайд сурвалжлагч нараа чєлєєтэй ,,тоглуулдаг,,
. Ихэнхдээ хамтран тоглогчийн vvрэг гvйцэтгэнэ. Ер нь сэтгvvлзvйд
Ерєнхий эрхлэгчдийг ,,хєл бємбєгинй хаалгачтай,, шууд зvйрлэдэг
юм билээ . Хаалга руу єшиглєсєн болгоныг оруулахгvй байх vvрэгтэй.
Хэвлэл дан ганц нээлттэй байх зvйл бишээ. Заримд хаалттай
байх нь ч илvv нэр тєр авчирдаг. Ялангуяа сонгуулийн vеэр
элдэв хатгаас, гvтгэлэг дайрал давшил, заль мэх, эсэн бусын
хогон мэдээлэл маш ихээр орж ирнэ. Ялангуяа єдєр тутмын томоохон
сонинууд буурь суурьтай, ард тvмэнд vнэн зєв мэдээлэл єгч,
тэдний улс тєрийн сонголтод туслах vvрэгтэй оролцоно гэдэгт
итгэж байна. Томоохон мэдээллийн хэрэгслийн толгой самуурвал,
сонгогчдын толгой самуурна. Сонгууль эцэс тєгсгєлгvй vргэлжилдэг
зvйл бишээ. Маш богино хугацаанд сайндаа л ердєє сар гаруйхны
багахан хугацааны тэмцэл юм. Зvйрлэвэл ердєє 100 метрийн гvйлтийн
тэмцээн шиг дvрэлзээд єнгєрдєг зvйл. Энэхvv улс тєрийн богино
боловч асар их ачаалалттай сунгаанд хариуцсан радио, телевиз
сониныхоо нэр тєрєєр бизнес хийж, эрэмдэг зэрэмдэг болгож
vлдэх vv? Эсвэл энэхvv зєрчил дээр менежментийн уран гоё,
ухаалаг тоглолт хийж, ємнєхєсєє ч илvv олон бишрэн дагагч
уншигчидтай, ємнєхєєсєє ч илvv хvч чадалтай, ємнєхєєсєє ч
илvv нэр хvндтэй болж vлдэх vv гэдэг нь эрхлэгчдээс шууд шалтгаална.
Эрхлэгчид ёс зvйгээ ард олныхоо ємнє шалгуулах цаг тул иржээ.
Єєр тэднээс юугаар ч шалгалт авах билээ.
ХОЁР. ШИНИЙГ
ЭРЖ ХАЙХ НЬ:
Сонгуулийн сурталчилгаанд,
сонгуулийн бичлэгт, сонгуулийн хєтєлбєрт эрс єєрчлєлт хийх
шаардлагатай болжээ. Нvvр нvvр ярилцлага, сонины энгээр нэг
тавьсан гэрэл зураг, нэр дэвшигчийг vлгэрийн баатрын дайтай
улаан цайм ерєєсєн цагаан магтаал нь гагцхvv , ,,Монголынх,,
гэхээр сэтгvvлзvйн євєрмєц тєрєл жанр болоод байна. Их магтаал
нэрд халтай. ,,Магтах тусам эргэлздэг, шvvмжлэх тусам єрєвддєг,,
ард тvмнийхээ уламжлалт сэтгэлгээг эрхбиш тэнцvvлэх хэрэгтэй
болов уу? Сонгуулийн сурталчилгаанд энэ жилээс эхлээд євєрмєц
аргыг туршиж, улиг болсон хэвшлийг vгvй хийж, мэдээллийн эрс
шинэчлэл хийх ёстой болов уу? Овсгоотой хэвлэлvvд олны дунд
сэтгvvлзvйн социологийн судалгаа явуулж, нийтлэл нэвтрvvлэгдээ
тусгавал тvvн шиг vнэ цэнтэй зvйл байхгvй. Ийм судалгаанаас
халирч дальдрах хэрэггvй. Єєрийгєє толинд байн байн харж байхгvй
бол танихаа байчихдаг удаа бий. Иймээс олны санаанд тулгуурласан
нийтлэлийн шинэ бодлогын тэсрэлт гаргамаар байгаа юм. Шинэ
гарц зам хайх, сонины талбай, телевизийн эфирээ хайрлах, хэрэглэгчээ
хvндэтгэх нь хэвлэл мэдээллийн нэр тєр, гол vvрэг юм. ,,Бvх
гайхамшгийн дотроос хэм хэмжээ,, шиг агуу зvйл vгvй. Дутааж
ч болохгvй, хэтрvvлж болохгvй тийм хэм хэмжээ норм, стандартыг
мэдээллийн хэрэгслvvд баримтлах нь зvйтэй мэт санагдана. Харин
хэн шинэ сонин эрэл хайгуул хийж, хэн сонирхолтой талаас нь
харж, хэн цагаан магтаалаас зайлсхийж борог боловч бодит vнэнийг
нээж харуулсан нь vй олны анхаарал татна. Одоо ялангуяа телевизvvдийн
нэвтрvvлгийг нэр сvрээр биш, хэн уг юмыг ур чадвартай, нээлттэй
сонирхолтой , хvчтэй, туйлширалгvй илэрхийлснээрээ vзэгчдийг
дэлгэцийн ємнє удаан барьдаг vе иржээ. Сонгуулийн vйл ажиллагааны
сурталчилгаагаар телевизvvд хайр найргvй єрсєлдєнє. Энэ єрсєлдєєнд
ялан дийлэгч байх арга ухааныг єнєєдєр л сийлэх ёстой. Эс
тэгвэл хожимдоно. Олон улсын хэмжээнд гэхэд ,,Сонгууль- нэвтрvvлэг,,
гэсэн бvхэл бvтэн цогц тєсєл боловсруулсан телевизvvд байдаг.
Сонинууд ,,Кофе уух зуур,, гэсэн булан нээж нэр дэвшигчийг
маш сонин онцлогтой талаас нь нээж харуулдаг хэлбэр байна.
Хууран мэхэлсэн, биелэхийн аргагvй сонгогчийг илбэдсэн, єнгєлєн
далдалсан нэр дэвшигчийн далбагар хєтєлбєрийг нь биш, vндэстний
ємнє тулгарсан хурц асуудлыг аль талаас нь шийдэх вэ? гэсэн
цуваа асуулт гаргаж харилцан мэтгэлцvvлбэл vр дvнтэй болдогийг
хєрш ОХУ-ын хэвлэл мэдээллийн туршлага харуулж байна. Сонгогчоо
уйдаан жигшvvлэхгvй сонин гоё хувилбар, хєтєлбєр ялангуяа
vндэсний телевизэд амин чухал юм. Чухам энэ нь л олон тvмэнд
улс тєрийн vнэн ,шийдвэртэй сонголт хийх тэрхvv арга замыг
нээж єгнє.
ГУРАВ. ЧЄЛЄЄТЭЙ
ХЭНЭЭС Ч ХАРААТ БУС БАЙХ НЬ
Чєлєєт хэвлэлийг
дэндvv их ярьсаар байгаад сvvлдээ дэндvv хялбарчилж ойлгодог
болжээ. Хэвлэл мэдээллийн байгууллагууд хэний ч нєлєєнд авталгvй
чєлєєтэй байх, дуу хоолойгоо ямар нэгэн хяналтгvйгээр илэрхийлэх
талаар сvvлийн арав гаруй жилийн туршлага, ойлголт, сургамж
чамгvй бий. Яг хэрэг дээрээ хэвлэл мэдээлэл чєлєєт байх асуудлаа
хэвлэл мэдээлэлийнхэн маань єєрснєє бvдгэрvvлээд , дуу хоолойг
нь султгаад, аль нэг улс тєрийн хvчинд хєтлєгдєєд байна шvv
дээ. Энэ нь сонин, хэвлэл, радио телевизvvд улс тєрийн аливаа
хvчинд , эрх мэдэлтэнvvдэд хуваагдчихсан бараг ємчлєгдчихсєн
нь харваас илэрхий .,,Тvvний толгойг зєвхєн мєнгє л залдаг,,
гэсэн яриа дvгнэлт сонсогддог. Энэ бол хэвлэл єєрєє єєртєє
итгэл vнэмшилгvй, олон нvvр царайтай, хєрєнгє мєнгєєр гайгvй
боловч сэтгэлээрээ хэзээд ядуу зvдvv байгааг харуулж байгаа
хэрэг юм.
Сэтгvvлчийг ёс зvйгvй
юм бичvvлэхэд улс тєрчид уруу татдаг. Ёс зvйгvй, соёлгvй байдлыг
ганц сэтгvvлч ч vvрэх ёсгvй. Улс тєрчид бас vvрэх ёстой. Тэдний
толгой тархинаас янз бvрийн єєдгvй санаа ундардаг нь нууц
биш юм. Yvндээ хэвлэлийг ямар ч vнээр хамаагvй ашиглахыг санаархана.
Сэтгvvлч бидний авч vлдэх цорын ганц зvйл бол бусдын ямар
ч нєлєєнд автахгvй, зєвхєн Монгол орноо гэсэн шударга байр
суурь, vнэн бодитой хандах явдал єнєєгийн нийгмийн маш чухал
захиалга билээ. Ийм сонин хэвлэл мэдээллийн байгууллага байдгийг,
хэрхэн тєв шударга ажиллаж болдогийг ємнєх сонгуулиар харуулж
чадсан хэвлэл мэдээллийн хэрэгсэл цєєн боловч бий.
Монголын сэтгvvлзvйг
цоо шинэ шатанд гаргах, хэрэглэгчдэдээ итгэл vнэмшил тєрvvлэх,
сэтгvvлчдийн нэр тєрийг єргєх найдвартай арга зам бол хариуцлагатай
сэтгvvлзvйг хєгжvvлэх явдал бид vзсээр ирсэн. Єнєєдєр ч vvнийгээ
нотолж байна. Yvний нэг чухал vзvvлэлт болох бид удаан жилээр
ярьсаар ирсэн ,, Монголын сэтгvvлзvйн ёс зvйн зарчмыг ,, МСНЭ
бvр сонгууль эхлэхээс ємнє боловсруулан батлуулахаар чармайж
байгааг vзэг нэгт эрхэм Та бvхэн дэмжинэ гэдэгт итгэж байна.
Энэхvv маш чухал ажил хэргийг Нээлттэй нийгмийн хvрээлэнгийн
Нээлттэй нийгэм форум, Глоб интернэйшнль тєрийн бус байгууллагын
хамтарсан нэгдсэн ажиллагаагаар хийж байгаа юм. Сэтгvvлчид
бид бичиж байгаа зvйлдээ, єєртєє цензvvр тавихыг шинэ зууны
шинэ цаг vе нэхэж байна. Бид шинээр харж, шинээр тєсєєлж,
шинээр ажиллах хэрэгтэй болжээ. Энэ бол тєр засгийн хяналт
биш, сэтгvvлчийн єєрийнх нь ёсзvйн хяналт мєн. Ёсзvйн зарчимаа
баталсны дараа Монголын хэвлэлийн консулыг байгуулах хэрэгтэй
байгаа юм. Сэтгvvлчид маань хvний тєлєє, бусдын тєлєє, улс
орныхоо тєлєє тэмцэж явах vедээ мэргэжлийн ажилдаа алдаа эндэгдэл
гаргах нь цєєнгvй юм. Юм л бол шvvхэд дуудагдах, дааж давшгvй
торгууль сонсох, бvр цаашилбал, хийж байгаа ажлынхаа тєлєєнєє
шоронгийн хаалга татаж магадгvй болоод байна. Сэтгvvлчид хохирохгvй
байхад ийм байгууллага их тустай. Сэтгvvлчид єєрєє єєртєє
хяналт тавьдаг байгууллагатай болох нь олон улсын хамгийн
дэвшил, жишгийг дагаж байгаа хэрэг болно. Энэ талаар ахиц
дэвшил гарч байна. Монголын сонины холбоо, Монголын чєлєєт
чєлєєт холбоо зэрэг хэвлэл мэдээлллийн бусад байгууллагатай
МСНЭ санал бодлоо солилцож зєвшилд хvрээд байгаа юм. "Чєлєєтэй
бєгєєд шударга байх нь" сэтгvvлч та бидний хувь заяагаараа
сонгож авсан зам юм. Хатуу хэцvv ч , vvнээс єєр зам байхгvй.
Анхаарал тавьсан Та бvхэнд баярлалаа.
|