Хараат бус хэвлэл мэдээлэл
“Чєлєєтэй бєгєєд шударга байх
нь” /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/
2004 он
СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ
YЕД СЭТГYYЛЧ ХЭРХЭН АЖИЛЛАХ ВЭ?
Илтгэгч ХХ-ийн сэтгvvл
зvйн багш Д.Батжаргал
Єнгєрсєн сонгуулийн vед
сэтгvvлчид хэрхэн ажилласан талаар ХХ-ийн багш нарын хийсэн
судалгааг тvшиглэн хэд хэдэн удаа ярьсан болохоор одоо сэтгvvлчид
сонгуулийн vед яаж ажиллах талаар цєєн санал хэлье.
Хэрхэн санал єгєх талаар
бvрэн дvvрэн мэдээлнэ. Yvнд:
· Сонгуулийн байр хэдээс хэдэн цаг хvртэл ажиллах вэ?
· Саналыг яаж єгєх вэ?
· Нэр дэвшигчиийн дугаарыг дугуйлах уу? эсвэл доогуур нь зурах
юм уу?
· Шилжилт хєдєлгєєнийг яаж зохицууулах вэ?
· Гадаадад ажиллаж амьдарч байгаа сонгогчдоос санал яаж авах
вэ? гэх мэт.
Сонголт ямар vр дvн авчрах
талаар бvрэн мэдээлэл єгєх. Яагаад гэвэл олон нийт мэдээллээр
цангаж байдаг. Ямар мэдээллээр цангадаг вэ? гэхээр хамгийн
тvрvvн нэр дэвшигчийн амлаад байгаа зvйл нь худал байна уу,
vнэн байна уу гэдгийг ялгаж салгахад хэцvv. Олон нэр дэвшигчийн
сурталчилгаанд толгой нь эргэдэг. Энэ vед vнэн зєвийг ялгахад
сэтгvvлч бодит мэдээллээр туслах vvрэгтэй.
Нэр дэвшигчийн талаар бvрэн
мэдээлэл хvргэх. 2000 оны сонгуулийн vед сэтгvvлчдийн гаргасан
алдаа нь Мэдээлэл сурталчилгаа хоёрын баланс алдагдсан явдал
байсан. Yнэнийг хэлэхэд сурталчилгаа нь мэдээллээсээ цаг хугацаа,
багтаам, зайны хувьд хэд дахин давсан. Сэтгvvлч, ХМХ анализ,
дvн шинжилгээ хийх, нотлох, батлах ёстой атал нам, нэр дэвшигчийн
vгийг дуулгавартай дамжуулагч болсноор сонгуулийн чухал нэвтрvvлэг
нь сэтгvvл зvйн шинэ соргог уран бvтээл гэдгийг мартаж, зєвхєн
байгууллагадаа мєнгє олох хэрэгсэл гэж vзэж гарын vзvvрээр
хийж байсан гэхэд хэтрvvлэг болохгvй. Бvх телевизийн нэвтрvvлэг
єєр хоорондоо тєдийгvй, нэг телевизийн дєрвєєс таван нэвтрvvлэг
адилхан, нэг загвартай болсон байсан.
Асуудлыг бvрэн дvvрэн тайлбарлах.
Сонгуулийн vе шат бvрт хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажиллах
зарчим єєр байна. Yvнд:
o Сонгуулийн кампанийн
ємнєх vе. Энэ бол намууд олны анхаарал татахаар хоорондоо
єрсєлдєж, янз бvрийн шоу зохиодог vе. Зарим намуудын амлалт
биелэлт, салалт нийлэлт, янз бvрийн шинэ сонин ажил бvгд vvнтэй
холбоотой. Одоо энэ ажил эхэлчихсэн байна.
o Сонгуулийн кампанийн
vе. Зарим оронд улс тєрийн намын нэвтрvvлгийг сонгуулийн компанийн
vеэр нэвтрvvлэхийг хориглодог. Энэ нь тэнцвэргvй байдал бий
болгодог. Яагаад гэвэл радио, ТВ-д оргил цаг гэж бий. Манай
хувьд телевиз vзэх боломжтой цаг нь оройн 18.00 цагаас эхлэн
шєнийн 24.00 цаг ажээ. Бvр нарийвчлаад vзвэл хамгийн тохиромжтой
цаг нь 21.00-22.00 цаг гэж 2003 оны ХХ-ийн судалгаанд оролцогчдын
87.3 хувь нь vзсэн байна. Радиогийн сонсох цагийг харвал 23.00-01.00
цаг хvртэл 15-24 насныхан, єглєєний 06-гаас эхлэн оройн 17
цаг хvртэл 60-аас дээш насны ахмадууд, vдийн цайны цагаар
буюу 13.00-15.00 цагийн хооронд дунд насны хvмvvс, оройн 16.00-18.00
хvртэл 12-14 насны хvvхдvvд радио ихэвчлэн сонсдог байна.
o Тунгаан бодох vе /зарим
улс оронд байдаг/. Манайд энэ vеийг 24 цагаар тогтоодог. Итали,
Швед манайхтай адил нэг єдєр, францад 7 хоног байдаг. Дуусахын
ємнє гvтгэлэгийн чанартай сурталчилгаа явуулдаг тохиолдол
манайд гарч байсан. Энэ vеэр ийм характеритэй нэвтрvvлэг явуулахыг
ХМХ-ийн газрууд хориглох ёстой.
o Сонгууль єгєх єдєр. Энэ
vед санал хураалт хэр шударга, чєлєєтэй болж байгаа талаар
олон нийтэд мэдээлж хоточ нохойн vvрэг гvйцэтгэнэ.
o Саналыг тоолж дvнг мэдээлэх.
Энэ бол хамгийн хариуцлагатай vе. Олонхи тохиолдолд луйвар
ордог хамгийн эгзэгтэй vе. Манай нєхцєлд хайрцгаар санал хураахад
их учир шалтгаан байдаг. Багаас мотоциклтэй хоёр хvн давхидаг.
Сэтгvvлч, ажиглагч хаана нь яаж байх вэ?. Санал єгч байгаа
хvмvvсийн зарим нь бичиг мэдэхгvй, эсвэл нvд муутай, нэрийг
нь сонсоод дугуйл гэдэг гэх мэт
o Засгийн эрхийг шилжvvлэх
vе. Сонгуулийн vр дvн чєлєєт, шударга аргаар гарч ирлээ ч
тухайн vедээ тєр барьж байгаа хvчин тvvнийг нь хvндэтгэж vздэггvй.
Аливаа худал, хуурмаг зvйлийг
илрvvлэх. Манайд олон парламент дараалан сонгогдсон дархан
гишvvд нилээд хэд бий. Тэднийг ажиглахад, Их хурлаас их хуралд
тойргоо сольдог уламжлал их байна. Нэр дэвшиж байгаа vед ємнє
нь ямар тойрогт ямар амлалтаар яаж нэр дэвшсэн, юу юу хийсэн,
ямар ямар хууль санаачилсан, парламентийн ямар гишvvн байсан
талаар дэлгэрэнгvй мэдээлэл олон тvмэнд хэрэгтэй.
Санхvvжилтийн эх vvсвэрийг
мэдээлэх. Манайд бас л орхигддог ажлын нэг. Санхvvгийн хамгийн
наад захын мэдээлэл хаалттай байдаг. Тухайлбал татварын орлого
ч юм уу. Сэтгvvлчид сонгуулийг мєнгєжих боломж гэж боддог
учраас мэргэжлийн ёс зvйгээ ихээхэн алддаг. Yvнийг нь улс
тєрчид овжин ашиглаж ил далд хэвлэлийн тєлєєлєгчєє болгодог.
2004.03.29
|