Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Танилцуулга
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002 он
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003 он
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг 2003 он
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004

"Чєлєєтэй бєгєєд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он

Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє
/шинэ 2004-2005/

Хэвлэл мэдээллийн мониторинг /шинэ 2005/

Ерєнхийлєгчийн сонгууль
/шинэ 2005/

Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Хараат бус хэвлэл мэдээлэл

“Чєлєєтэй бєгєєд шударга байх нь” /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он

Сонгуулийн vеэр ажиллах Хэвлэлийн Цэцийн дvрэм

Нэг. Нийтлэг vндэслэл

1.1. Монголын Сэтгvvлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ), “Глоб Интернэшнл” тєрийн бус байгууллагаас хамтран хэрэгжvvлж байгаа “Чєлєєтэй ба шударга байх нь” тєслийн vйл ажиллагааны хvрээнд 2004 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийг сурвалжилж нийтэд мэдээлэх vед сэтгvvлч, нэр дэвшигчээс гаргасан гомдлыг эвлэрvvлэн шийдвэрлэх харилцааг зохицуулах эрх, vvрэг бvхий Хэвлэлийн Цэц (цаашид “Цэц” гэх)-ийг байгуулах, vйл ажиллагааг нь зохицуулахад энэ дvрмийн зорилго оршино.
1.2. Энэхvv дvрмийг МСНЭ, Монголын Сонины Холбоо (МСХ), Монголын Чєлєєт Сонинуудын Холбоо (МЧСХ)-ны хамтарсан бага хурлаас батлав. |
1.3. Цэц нь МСНЭ-ийн дэргэд ажиллах бєгєєд хуулийн этгээдийн эрхгvй байна.

Хоёр. Yйлчлэх хvрээ

2.1. Цэцэд гомдол гаргагч этгээд нь нэр дэвшигч, сэтгvvлч (тэдгээрийг цаашид “гомдол гаргагч” гэх) байна. Дvрмийн vйлчлэх хvрээ нь сэтгvvлчийн мэргэжлийн ёс зvйтэй холбоотой гомдол байна.

Гурав. Цэцийн бvрэлдэхvvн

3.1. Цэц нь 5 гишvvнтэй байх бєгєєд энэ дvрмийн 1.2-т заасан хурлаас сонгогдсон байна.
3.2. Цэц нь мэргэшсэн, туршлагатай, нэр хvндтэй гишvvдээс бvрдэх бєгєєд МСНЭ, МСХ, МЧСХ тус бvрээс 1 хvн, хуульч мэргэжлийн цолтой 2 хvн байна.
3.3. Цэцийн даргыг гишvvд дотроосоо олонхийн саналаар сонгоно.
3.4. Цэц нь дотоод ажлыг зохион байгуулж ажиллах нарийн бичгийн даргатай байх бєгєєд Цэцэд хандсан гомдол хvлээн авах, гишvvдэд танилцуулах, тэмдэглэл хєтлєх, шаардлагатай мэдээлэл, баримтыг зохих этгээдvvдээс гаргуулах, гишvvдээс єгсєн vvрэг даалгаврыг биелvvлэх vvргийг гvйцэтгэнэ.

Дєрєв. Цэцийн гишvvдийн эрх, vvрэг

4.1. Цэц нь гомдол гаргагчийн гаргасан гомдлыг хvлээн авч шийдвэрлэнэ. Энэхvv дvрмийн 2.1-д зааснаас бусад асуудлаарх гомдлыг хvлээн авахгvй.
4.2. Цэцийн гишvvд нь дараах эрхтэй:
4.2.1. Гомдлыг шийдвэрлэхтэй холбоотой нотлох баримт, шаардлагатай
мэдээллийг гомдол гаргагчаас гаргуулах,
4.2.2. Цэцийн шийдвэрийг талуудад хvргэж, нийтэд мэдээлэх,
4.2.3. Шаардлагатай бол мэргэжлийн шинжээчдийг оролцуулах,
4.2.4. Yйл ажиллагаа явуулах нєхцлєєр хангуулах,
4.2.5. Урамшуулал авах.

Тав. Гомдол гаргах болон тvvнийг шийдвэрлэх журам

5.1. Гомдол гаргагч нь МСНЭ-д хандаж, гомдлыг бичгээр vйлдэх бєгєєд Цэцийн нарийн бичгийн даргад бvртгvvлэн, хvлээлгэж єгнє. Гомдол гаргахтай холбоотойгоор тєлбєр хураамж тєлєхгvй.
5.2. Нарийн бичгийн дарга гомдлыг хvлээн авч, бvртгэсэн даруйдаа Цэцийн даргад танилцуулан, зохих ажиллагааг явуулна.
5.3. Гомдлыг шийдвэрлэх хэлбэр нь Цэцийн хурал байна.
5.4. Цэц нь гомдол хvлээн авснаас хойш ажлын 3-7 єдрийн дотор бvрэн бvрэлдэхvvнээрээ хуралдаж, олонхийн саналаар шийдвэр гаргана.
5.5. Хурлын товыг Цэцийн дарга тодорхойлон зарлаж, гомдол гаргагчид мэдэгдэнэ.
5.6. Цэц нь талуудыг эвлэрvvлж, шийдвэрийг єєрийн зохицуулалтын зохимжтой хэлбэрээр олон нийтэд тvгээнэ.
5.7. Гомдол гаргагчийн шvvхэд хандах эрх нээлттэй байна.

Зургаа. Дvрмийн хvчинтэй байх хугацаа

6.1. Энэхvv дvрэм 2004 оны 04 сарын 14-ний єдрєєс эхлэн 2004 оны 07 сарын 10-ны єдрийг хvртэл хvчинтэй байна.

Монголын Сэтгvvлчдийн Нэгдсэн Эвлэл
Монголын Сонины Холбоо
Монголын Чєлєєт Сонинуудын Холбоо

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.