Хараат бус хэвлэл мэдээлэл
“Чєлєєтэй бєгєєд шударга байх
нь” /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/
2004 он
МСНЭ-гийн дэргэдэх
ХЭВЛЭЛИЙН ЦЭЦ-ийн ажлын тайлан
1. Товч танилцуулга:
“Чєлєєтэй бєгєєд шударга байх нь” тєслийн хvрээнд батлагдсан
“Сонгуулийн vеэр сэтгvvлчдийн баримтлах зарчим”-ыг дагаж мєрдсєнтэй
холбогдуулан нэр дэвшигч, сэтгvvлчдийн хоорондын маргааныг
эвлэрvvлэн шийдвэрлэх зорилго бvхий Хэвлэлийн Цэцийг 2004
оны 4-р сарын 14-нєєс 07-р сарын 10-ныг хvртэл тvр хугацаагаар
ажиллууллаа.
Хэвлэлийн Цэц нь тєслийн хугацаанд хоёр гомдол хvлээн авч,
гомдлын дагуу дєрвєн удаа хуралдаж шийдвэр гаргав.
Гомдол №1.
Гомдол гаргагч: Ардчилсан
намын хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Ханддолгор
Гомдол гаргасан огноо: 2004.06.03
Гомдлын агуулга: “…УИХ-ын
ээлжит сонгуулийн кампанит ажил эхэлснээс хойш МАХН-ын шууд
нєлєє бvхий гэгдэн гадуур олон хувиар vнэ тєлбєргvй тараагдаж
буй, улсын бvртгэлийн 1154 дугаартай МАХН-ын тєв байранд байрладаг
боловч редакцийн хаяг, эрхлэгчийн нэр, харилцах утасгvй “Монгол
араншин” сонин сэтгvvлчийн ёс зvйг зєрчин “Эх орон-Ардчилал”
эвсэл, Ардчилсан нам, тvvний удирдагчдын нэр хvндийг гутаахыг
оролдсон гvтгэлгийг удаа дараа хэвлэн нийтэлсэн байна. …Энэ
бvхэн нь сонгуулийн хуулийг бvдvvлгээр зєрчсєн, улс тєрийн
ганц намд vйлчилсэн, сэтгvvлчдийн ёс зvйг гажуудуулсан, илт
гvжирдсэн vйл ажиллагаа байх юм” гэжээ.
Хуралдаан №1
Хэвлэлийн Цэц 2004 оны 06-р сарын 04-ний єдрийн эхний хурлаараа
анхны гомдлыг хэлэлцлээ. Цэцийн хуульч гишvvдээс “Энэ гомдол
цэцийн дvрмийн vйлчлэх хvрээнд хамаарахгvй байна. Дvрэмд “Нэр
дэвшигч, сэтгvvлч нь гомдол гаргагч байна” гэж заасан. Гэтэл
энэ гомдлын хувьд АН-ын хэсэг бvлэг хvний нэр дээр намын ХМА-ны
даргаас хандаж байгаа гомдол байна. Энэ нь бидний хэлэлцэх
асуудал биш байна” гэж vзэж байв. Гэсэн ч Цэцийн дарга Ц.Бат-Оршихийн
“Цэцэд хандсан анхны гомдол учраас энэ хэрэг дээр Цэц ажиллах
нь зvйтэй” гэсэн саналыг гишvvд дэмжсэн юм.
Гомдлыг хэрхэн шийдвэрлэх
талаар санал солилцож, “Монгол араншин” сонинг ХЗДХЯ-нд хэний
хvсэлтээр бvртгэсэн, хэвлэх vйлдвэрт хэний гарын vсгээр, хичнээн
хувь хэвлэдэг, мэргэжлийн сэтгvvлч ажилладаг эсэх талаар мэдээлэл
цуглуулж, МАХН-ын захиалгаар хийгддэг болохыг олж тогтоов.
Ингээд МАХН-ын ХМА-ны дарга Ц.Баярт дараагийн хурлаас ємнє
тайлбар хийхийг хvссэн мэдэгдэл хvргvvлж, ирсэн тайлбар дээр
vндэслэн гомдлыг шийдвэрлэхээр тогтсон.
ШИЙДВЭР
АН-ын гомдлыг хэвлэлийн цэц хvлээн авч шийдвэрлэх болсон,
тухайн гомдолд дурдагдсан сонин нь МАХН-ын сонин болохтой
холбогдуулан тус намын ХМА-ны дарга Ц.Баярт тайлбар хийхийг
хvссэн албан бичгийг 2004 оны 06-р сарын 04-нд биечлэн хvргvvлэхээр
тогтов.
Хуралдаан №2
Хариуцагч талаас ирэх тайлбар, хариуг vзэж байж дараагийн
шийдвэрээ гаргахаар зєвшилцсєн хэдий ч хоёр дахь хурлын vед
МАХН-аас ямар нэгэн байдлаар хариу єгч, тайлбар хийгээгvй
тул АН-ын ХМА-ы дарга Б.Ханддолгорын гомдлыг хэрхэн шийдвэрлэх
тухай гишvvд санал солилцоод, энэ асуудал нь цэцэд харъяалагдахгvй
болохыг мэдэгдэхээр шийдвэрлэв.
ШИЙДВЭР
“Монгол араншин” сонин нь МАХН-ын хvсэлтээр ХЗДХЯ-д бvртгvvлсэн,
тус намын шууд харъяалалтай болох нь тогтоогдлоо. Хэвлэлийн
Цэцээс МАХН-ын ХМА-ын дарга Ц.Баяраад мэдэгдэл хvргvvлэн,
хариу хvссэн боловч єнєєг хvртэл хариу єгч, тайлбар хийсэнгvй.
Хэвлэлийн Цэцээс уг гомдлыг нэг намаас нєгєє намыг буруутгаж
гаргасан гомдол гэж vзсэн тул энэ асуудал нь Цэцэд харъяалагдахгvй
болохыг мэдэгдэж байна.
Цэцийн дарга гомдол, хуралдаан,
тvvнийг шийдвэрийн талаар хэвлэл мэдээллээр олон нийтэд мэдээлэв.
Гомдол 2.
Гомдол гаргагч: УИХ-ын
53-р тойрогт АН-аас нэр дэвшигч М.Сономпил
Гомдол гаргасан огноо: 2004.06.11
Гомдлын агуулга: “Манай
сонгуулийн тойрогт МАХН-аас Дэржээгийн Цэвээнжав нэр дэвшиж
байгаа билээ. Нэр дэвшигч Д.Цэвээнжавын сонгуулийн vйл ажиллагааг
дэмжин ажиллаж байгаа хvмvvс нь нийтийн хэвлэл мэдээллийн
хэрэгслийг ашиглан миний тухай илтэд гvжирдэн гvтгэсэн хэт
нэг талыг барьж, тэнцвэрт байдлыг алдагдуулсан сурталчилгаа
хийж байгаа нь танай цэцэд хандах vндэслэлийг бvрдvvлж байна.
“Сонгуулийн vеэр сэтгvvлчдийн баримтлах зарчим”-ын 1, 2, 3,
6 дахь зарчмыг vргэлж зєрчиж байгаа энэ vйлдэлд Нинжжамц гэдэг
эмэгтэйг буруутай гэж vзэж байна...” гэжээ.
Гомдол гаргагч гомдлын нотлох баримт болгон А-4 хэмжээтэй
4 нvvрээр хэвлэгдсэн материалыг хавсаргасан байв. Энэ нь “Монголын
нэг єдєр”, “Хvмvvс”, “Єнєєдєр”, ”Зєвхєн эрчvvдэд”, “4 дэх
засаглал” сонингуудад гарсан материалуудыг эмхэтгэж, зурагжуулсан
материал байв.
Хуралдаан №3
Цэцийн дарга холбогдох
материалтай танилцаж, хурлыг 2004 оны 06-р сарын 14-ний єдєр
товлов. Хурлын эхэнд Цэцийн дарга Ц.Бат-Орших Л.Нинжжамцад
хандан гомдолд Цэцийн гишvvн Л.Нинжжамцын нэр дурдагдсан тул
тайлбар хийхийг хvсэв.
Л.Нинжжамц: “Нинжжамц
гэдэг нь би мєн vv, биш vv гэдгийг тодруулахыг хvсч байна.
Хєлсєєр ажиллаж байгаа гэдгийг яаж баталж байгаа юм бэ?, “Нотлох
баримтыг хавсаргав” гэсэн материалыг vзэхэд надтай ямар холбоотой
гэдгийг нь ойлгохгvй байна. Харин дєрєвдvгээр нvvрт гарсан
“Дєрєв дэх засаглал” сонины мэдээллийг надтай холбож байгаа
бол эрхлэгчээр нь дамжуулан тайлбар єгєх боломжтой. Уг материалд
олон сонины нэр дурдсан байна. Д.Цэвээнжавыг би дэмжиж олон
нийтийг хамарсан шоу, спорт, урлагийн арга хэмжээнд хєтлєгч
байдлаар оролцож байгаагаас сэтгvvлч талаасаа ажиллаагvй...”
хэмээн тайлбар хийсэн.
Цэцийн гишvvд Л.Нинжжамцын
єгсєн аман тайлбар, ирvvлсэн гомдол, хавсгаргасан материалтай
танилцаад гомдол гаргагчийн хавсаргасан материал хэргийг шийдвэрлэхэд
хангалтгvй гэж vзэн М.Сономпилээс дахин нотлох баримт хvссэн
албан бичиг явуулах, Д.Цэвээнжавын сурталчилгаанд яаж оролцож
байгаагаа бичгээр тайлбар єгєхийг Л.Нинжжамцаас хvсэв.
Нэр дэвшигч М.Сономпилээс
· Нинжжамц гэдэг хvний талаар тодорхой мэдээлэл єгєх. Yvнд:
овог нэр, эрхэлж буй ажил, албан тушаал гэх мэт;
· Нотлох баримт болгон хавсаргасан материалыг хэн, хаана,
хэдэн хувиар хэвлvvлж, тараасан;
· Нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдгийг тодруулах, нотлох
баримтаа тодорхой дурдах; зэрэг нотолгоог хvссэн албан бичиг
явуулав.
Нэр дэвшигч М.Сономпил нь Дархан хотоос 2004 оны 06-р сарын
15-ны єдєр нотолгоо болгож
1. “Нинжжамц гэдэг эмэгтэйн хувьд тэрээр “Фейс Пи Ар” нэртэй
агентлагийг ажиллуулдаг бєгєєд “4 дэх Засаглал” сонины эрхлэгч
бололтой юм.
2. Нотлох баримт болгон илгээсэн хуудсыг хаана хэвлvvлснийг
мэдэхгvй, энэ талаар судлаагvй. Л.Нинжжамц л сайн мэдэж байгаа
байх, vvнийг нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж vзэхгvй
байна.
3. Нотлох баримтад хавсаргасан материалд хэвлэгдсэн эх сурвалжуудаас
“4 дэх Засаглал” сонинг нотлох баримтаар татаж vзнэ vv” гэсэн
хариуг хэвлэлийн цэцэд ирvvлэв.
Л.Нинжжамцын хувьд ємнєх хуралд дээр хийж байсан аман тайлбараа
бичгээр ирvvлсэн байлаа.
Хуралдаан №4
Цэцийн гишvvд хоёр талаас
ирvvлсэн нэмэлт материал, энэ єдєр хэвлэлийн Цэцэд хандан
ирvvлсэн МоСХ-ны “Хэвлэлийн Цэц нь аль нэг нам, хувь хvний
ятгалганд автаж, дотоод асуудлаа олон нийтэд цацаж, улс тєржих
алхамыг удаа дараа хийж байна. Дахин ийм алхам хийвэл МоСХ
болон гишvvнээ хэвлэлийн цэцээс эргvvлэн татах болно...” гэсэн
мэдэгдэлтэй танилцлаа.
Хурлын vеэр гишvvдээс:
- Нотлох баримтаар татсан материалыг хэн хийсэн, Л.Нинжжамц
vvнд холбоотой, хийсэн гэдэг нь тодорхойгvй, нийтийн хэвлэл
мэдээллийн хэрэгсэл гэж vзэх vндэслэл байхгvй;
- Тодорхой баримт иш татаагvй, хvний нэрийг гутаалаа гэсэн
тодорхой заалтгvй;
- “4 дэх засаглал” сонинд гарсан материалын дагуу бид мєрдєєд
явах боломжгvй, хоёр тал хоёулаа байсан бол нэг нэгээр нь
тусад нь уулзаад, хоёуланг нь уулзуулаад хариу єгєх боломж
байсан. Харин цаасан дээрхи материалд vндэслэж байгаа тул
боломжгvй;
- Сэтгvvлч єєрийгєє буруутай гэж хvлээн зєвшєєрєєгvй байна.
Нєгєє талаас Л.Нинжжамцад хариуцлага хvлээлгэх нотолгоо шууд
алга;
- МоСХ “Єдрийн сонин”-д гарсан мэдээллийг vндэслээд єєрийн
гишvvнийг ємгєєлсєн мэдэгдэл хийсэн байна. Энэ мэдэгдэлд мєн
хариу явуулъя” гэсэн санал гарсан.
ШИЙДВЭР
Гишvvдийн дээрхи саналд
тулгуурлан “Цэцийн хvрээнд авч vзэх асуудал биш гэсэн албан
бичиг єгєхєєр шийдвэрлэв. Албан бичигт:
1. Таны гаргасан гомдол
нь манай Цэцийн дvрмийн vйлчлэх хvрээнд байгаа хэдий ч буруутай
гэж vзэж байгаа Нинжжамцыг тухайн гаргасан мэдээлэл буюу дєрвєн
нvvр бvхий хуудас материалыг эрхэлж, эмхэтгэсэн, нийтэлсэн
болох нь нотлогдохгvй байна.
2. Дээрх материал нь єєрєє албан ёсны, vйл ажиллагаа эрхлэх
зєвшєєрєлтэй, хариуцсан этгээд бvхий мэдээллийн хэрэгсэл биш
байх бєгєєд энэ нь сэтгvvлчдийн vйл ажиллагаагаа тогтмол эрхлэн
явуулдаг мэдээллийн хэрэгсэл гэсэн ойлголтыг тєрvvлэхгvй байна.
3. Л.Нинжжамц нь “тухайн тойрогт єрсєлдєж байгаа нэр дэвшигч
Д.Цэвээнжавын олон нийтийг хамарсан шоу vдэшлэгийг зохион
байгуулж, хєтлєгчийн vvргийг хvлээж байгаа, би сурталчилгаа,
мэдээллийн ажлыг хариуцаагvй буюу таны гаргасан гомдолд єєрийгєє
холбогдолгvй” хэмээн тайлбар єглєє.
Иймээс нэгэнт хариуцах эзэн нь тогтоогдохгvй, холбогдох баримт
байхгvй асуудлаар Цэц дvгнэлт хийж, дvрэмдээ зааснаар талуудыг
эвлэрvvлсэн шийдвэр гаргах боломжгvй” гэж мэдэгдлээ.
МоСХ-нд “…Хэвлэлийн Цэц нь аль нэг нам, эвсэл бусдын ятгалгад
vл автан, vйл ажиллагаа явуулж буй бєгєєд цаашид ч шийдвэрлэх
асуудлуудад бодит vнэлэлтийг єгч ажиллах болно гэдгийг хариуцлагатай
мэдэгдье. Тvvнчлэн бид Цэцийн гишvvний бvрэн эрхийг vл хvндэтгэж,
дотоод асуудлаа олон нийтэд дэлгэж, улс тєржих алхмуудыг хийгээгvй
билээ” гэсэн хариуг єглєє.
Тvр байгуулагдсан Цэцийн
ажиллах дvрмийг тухайн vед хэлэлцэж баталсан боловч амьдрал
дээр зарим нь хэт явцуу, зарим нь хэт єргєн хvрээтэй учир
бидэнд ирvvлсэн хоёр гомдлын аль аль нь уг цэцээр авч хэлэлцэх
асуудал биш мэт хэлбэр талаасаа харагдаж байв. Гэвч ямар нэг
хэмжээнд гарц хайж, гомдолд хvндэтгэлтэй хандах зарчмыг Цэц
барьж ажиллалаа.
2. Хэвлэлийн цэц ажиллах хугацаанд гарсан хvндрэл
бэрхшээлvvд:
Хэвлэлийн Цэц нь туршилтын хэлбэрээр тvр хугацаанд ажилласан
хэдий ч
бидэнд ирvvлсэн гомдлоос харахад “Хэвлэлийн Цэц нь Монгол
улсад байх ёстой байгууллага юм байна” гэсэн дvгнэлтэд хvрлээ.
Бидний ажилласан энэ хугацаанд хэрхэн ажиллаж, гомдол хэрхэн
шийдвэрлэгдэж, шийдвэр нь хэр жинтэй, бодитой байгаа, ямар
арга замаар хэрэгжиж байна вэ? гэдгийг хэвлэл мэдээллийнхэн
болон сонгуульд єрсєлдєж буй улс тєрийн хvчин, нэр дэвшигчид
сонирхон ажиглаж байсныг энд дурдах хэрэгтэй болов уу.
Бид энэ чиглэлээр анхны оролдлого хийж байгаа болохоор нэлээдгvй
дутагдалтай тал, урьдчилан харж, тооцоолоогvй асуудал, бэрхшээл
гарч ирж байлаа. Тухайлбал:
1. “Хэвлэлийн Цэцийн гишvvн нь сонгуулийн vеэр аль нэг нам,
нэр дэвшигчийн сурталчилгааны ажилд оролцохгvй байна” гэдгийг
бид дvрэмдээ нарийн зааж єгєєгvйгээс манай Цэцийн гишvvн Л.Нинжжамцтай
холбоотой ийм асуудал гарч ирсэн. Энэ тохиолдолд Цэцийн дарга
болон бусад гишvvд ямар байр суурьтай байх, тvvний гишvvний
асуудлыг хэвээр нь vлдээх vv эсвэл татгалзуулах уу гэдгийг
мєн зааж єгєєгvйгээс Цэцийн гишvvд зєвхєн дvрэмд заасны дагуу
ажилласан бєгєєд єєрийн гишvvний ёс зvйн асуудлыг шийдвэрлэж
чадаагvй;
2. Хэлэлцэх асуудал, хvлээн авч шийдвэрлэх гомдлоо нарийвчлан
тусгаагvйгээс Цэцэд ирсэн гомдлуудыг шийдвэрлэх боломжгvй
байлаа.
3. Цэцийн шийдвэрийг хэрэгжvvлэх тогтолцоог бий болгож чадаагvйгээс
чухам ямар асуудлыг, ямар хvрээнд шийдвэрлэх, гаргасан шийдвэрийг
хэн, хаана, ямар хэлбэрээр хэрэгжvvлэх нь тодорхойгvй vлдсэн
юм.
3. Зєвлємж:
Цаашид Хэвлэлийн Цэцийг тогтмол vйл ажиллагаатай, бие даасан
байгууллага болон ажиллавал дараах саналыг дэвшvvлж байна.
1. Хэвлэлийн цэцийг хvлээн зєвшєєрєгдсєн, хараат бус байдлаар
тогтмол vйл ажиллагаатай болгох;
2. Энэхvv байгууллагын санхvvжилтийн зохистой хэлбэрийг сонгох;
(УИХ-аас тєсєвлєгдєж, хянагдаж байх)
3. Хэвлэлийн цэцийн бvтэц, шийдвэрлэх єргєдєл гомдлыг тодорхой
нарийвчлан, илvv оновчтой тогтоох;
4. Хэвлэлийн Цэцийн гишvvд аливаа улс тєрийн намаас хараат
бус байх, єєрєєр хэлбэл, дvрэм нь сонирхлын зєрчлийг зохицуулсан
байх;
5. Цэцийн гишvvд аль болох олон тєлєєлєлтэй байх;
6. Дvрэм нь нєєц гишvvнтэй байх, чєлєєлєх зэрэг гишvvнчлэлтэй
холбоотой бvх зvйлийг зохицуулсан байх;
7. Хэвлэлийн Цэцийн хариуцлага, шийдвэрийг биелvvлэх механизмыг
тодорхой тусгах;
|