Ном, гарын авлага »
Хууль
МОНГОЛ УЛС ШИЛЖИЛТИЙН
YЕД: YЗЭЛ БОДЛОО ЧЄЛЄЄТЭЙ ИЛЭРХИЙЛЭХ БОЛОН МЭДЭЭЛЛИЙН
ЭРХ ЧЄЛЄЄНД НЄЛЄЄЛЖ БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ХУУЛИУДАД
ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ
АГУУЛГА
Гvйцэтгэгчийн
дvгнэлт
1. Танилцуулга
2. Yvсэл, хєгжил
3. Олон улсын
стандарт
4. Yндсэн хуулийн
баталгаа
5. Бvртгvvлэх
ерєнхий шаардлага
6. Єргєн нэвтрvvлэг
7. Мэдээллийн
эрх чєлєє
8. Бусдыг гvтгэх
9. Агуулгад
хязгаарлалт тавих
10. Позитив
/Эерэг/ vvрэг
11. Эх сурвалжийг
хамгаалах
12. Сонгуулийг
хэвлэл мэдээллээр тайлбарлан таниулах
13. Дvгнэлт
1.ТАНИЛЦУУЛГА
1990 онд нэг намын ноёрхол
тєгсгєл болсноор Монгол Улсад vлэмж хэмжээний ардчилсан єєрчлєлт
гарсан. 1992 онд шинэ Yндсэн хууль албан ёсоор батлагдсанаар
ардчилсан тогтолцоо бvрдэж, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх
эрх чєлєєг оролцуулан хvний эрхийг хамгаалах болсон. Энэ vеээс
эхлэн хvний эрхийг хvндэтгэх явдал мэдэгдэхvйц сайжирч хvний
эрхийг баталгаажуулсан хэд хэдэн хууль батлагдсан. Олон тооны
шинэ хууль vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєнд шууд
нєлєєлсєн. Одоогоор хэвлэл мэдээллийн холбогдолтой заалт 91
хуульд орсон байгаа. Yvнд Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай
1998 оны хууль ч гэсэн хамаарна.
Монгол Улс Нэгдсэн Yндэсний
Байгууллагын гишvvн бєгєєд Иргэний ба улс тєрийн эрхийн тухай
олон улсын Пактын оролцогч улс. Иймд vзэл бодлоо чєлєєтэй
илэрхийлэх эрх чєлєєг багтаан хvний эрхийг хамгаалах vvргийг
олон улсын эрх зvйн дагуу хvлээдэг. Yvнийг Монгол Улсын Yндсэн
хуульд албан ёсоор хvлээн зєвшєєрсєн.
Энэ илтгэл олон улсын эрх
зvйн дагуу vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг дэмжиж,
хамгаалах Монгол Улсын vvргийг ерєнхийд нь авч vзсэн. Yvнд
vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг яаж баталгаажуулахыг
тодорхойлсон, ялангуяа хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд.
Мєн олон улсын эрх зvйн дагуу vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх
эрх чєлєєг ямар нєхцєлд хязгаарлаж болох хvрээг зааж, ямар
шалгуураар хязгаарлалтыг дvгнэхийг томъёолсон. Дараа Монгол
Улсын Yндсэн хууль болон бусад хуулийг эдгээр стандарттай
харьцуулж, тулгамдсан асуудлыг гарган тавьж , тэдгээрийг хэрхэн
шийдвэрлэх талаар зєвлємж єгсєн.
Монгол Улсын Yндсэн
хууль, бусад хуульд хэд хэдэн эерэг тал ажиглагдсан. Yvнд
vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх болон хэвлэл мэдээллийн эрх
чєлєєг тодорхой баталгаажуулсан явдал хамаарна. Нєгєєтэйгvvр
хуулийн хэд хэдэн заалт vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх
чєлєєтэй холбогдолтой олон улсын стандартыг зєрчсєн бєгєєд
зарим нь тэдгээрийг зєрчєєгvй ч гэсэн онцын шаардлагагvй хэм
хэмжээ тогтоосон эсхvл боловсронгуй болгох шаардлагатай байгаа.
|