Ном, гарын авлага »
Хууль
МОНГОЛ УЛС ШИЛЖИЛТИЙН
YЕД: YЗЭЛ БОДЛОО ЧЄЛЄЄТЭЙ ИЛЭРХИЙЛЭХ БОЛОН МЭДЭЭЛЛИЙН
ЭРХ ЧЄЛЄЄНД НЄЛЄЄЛЖ БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ХУУЛИУДАД
ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ
АГУУЛГА
Гvйцэтгэгчийн
дvгнэлт
1.
Танилцуулга
2. Yvсэл, хєгжил
3. Олон улсын
стандарт
4. Yндсэн хуулийн
баталгаа
5. Бvртгvvлэх
ерєнхий шаардлага
6. Єргєн нэвтрvvлэг
7. Мэдээллийн
эрх чєлєє
8. Бусдыг гvтгэх
9. Агуулгад
хязгаарлалт тавих
10. Позитив
/Эерэг/ vvрэг
11. Эх сурвалжийг хамгаалах
12. Сонгуулийг
хэвлэл мэдээллээр тайлбарлан таниулах
13. Дvгнэлт
11. Эх сурвалжийг
хамгаалах
Монгол Улсын хуульд эх
сурвалжийг хамгаалах тухай заалт байхгvй. Гэхдээ бидний ойлгосноор
Дээд шvvх эх сурвалжийн нууцыг хvндэтгэх тухай санал тавьсан.
Олон улсын эрх зvйн дагуу
vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний vндсэн тєлєв нь олон нийтийн
мэдээлэл хvлээж авах эрх байдаг бєгєєд сэтгvvлчид хамгаалуулах
эрхтэй. Учир нь тэд мэдээллийн чєлєєтэй урсгалыг хангадаг.
Европын Хvний эрхийн шvvхийн
тэмдэглэснээр:
Сэтгvvлчийн эх сурвалжийг
хамгаалах нь хэвлэл мэдээллийн эрх чєлєєг хамгаалах нэг vндсэн
нєхцєл болдог гэж хэд хэдэн оролцогч улсын хууль болон мэргэжлийн
зан vйлдлийн дvрэм заасан байдаг бєгєєд сэтгvvлчийн эрх чєлєєний
талаарх хэд хэдэн олон улсын хэрэгсэлд батлан тогтоосон. Ийм
хамгаалалт байхгvй бол эх сурвалжийг эзэмшигч хэвлэл мэдээллийнхэнтэй
олон нийтийн ашиг сонирхолыг хєндсєн асуудлаар мэдээлэл єгєхєд
хамтарч ажиллахаас тvдгэлзэж болзошгvй. Yvний vр дvнд олон
нийтийн манаач нохой байх чухал vvргээ хэвлэл мэдээлэл гvйцэтгэж
чадахгvй болох бєгєєд энэ нь хэвлэл мэдээллийн vнэн зєв, найдвартай
мэдээллээр хангах чадварт сєргєєр нєлєєлж болзошгvй. Ардчилсан
нийгэмд хэвлэл мэдээллийн эх сурвалжийг хамгаалахыг чухалчлах
болон эх сурвалжийг нээх шаардлага ямар муу vр нєлєєтэйг харгалзан
энэ арга хэмжээ нь олон нийтийн ашиг сонирхол илэрхий давамгайлсанаас
бусад тохиолдолд Конвенцийн 10 дугаар зvйлд нийцэхгvй гэж
vзнэ.
Энэ асуудлыг маш чухал
гэж vзсэн учраас Европын Зєвлєлийн Сайд нарын Хороо Мэдээллийн
эх сурвалжаа нээхгvй байх сэтгvvлчийн эрхийн тухай зєвлємжийг
баталж, энэ эрхийн хvрээг тогтоосон. Энэ зєвлємжид тэмдэглэснээр
дор дурдсан зvйл баталгаатайгаар тогтоогдсоноос бусад нєхцєлд
эх сурвалжийг нээлттэй болгохыг захиран тушаах ёсгvй:
I эх сурвалжийг нээхээс
єєр ухаалаг арга хэмжээ байхгvй эсхvл эх сурвалжийг нээхийг
хvссэн иргэн, эрх бvхий байгууллага эдгээр арга хэмжээг шавхаж
дууссан, ба
ii эх сурвалжийг нээх хууль ёсны ашиг сонирхол нь эх сурвалжийг
нээхгvй байх олон нийтийн ашиг сонирхолоос илvv жинтэй бол
дор дурдсаныг харгалзан.
-эх сурвалжийг нээх шаардлага хvчтэй байгаа нь нотлогдсон,
-нєхцєл байдал тун ноцтой бєгєєд нэн чухал ач холбогдолтой
байгаа,
-эх сурвалжийг нээх хэрэгцээ нь нийгмийн шахалтаар vvссэн.
Дээд шvvхээс эх сурвалжийг
нээхгvй байх нь зvйтэй гэдгийг санал болгосон ч мэдээллийн
нууц эх сурвалжийг хамгаалах хуулийн заалт байх ёстой гэж
бид vзэж байна.
Зєвлємж:
· Монгол Улсын хуулиар дээр дурьдсан стандартын дагуу сэтгvvлчийн
мэдээллийн эх сурвалжийг хамгаалах явдлыг хангавал зохино.
|