Ном, гарын авлага »
Хууль
МОНГОЛ УЛС ШИЛЖИЛТИЙН
YЕД: YЗЭЛ БОДЛОО ЧЄЛЄЄТЭЙ ИЛЭРХИЙЛЭХ БОЛОН МЭДЭЭЛЛИЙН
ЭРХ ЧЄЛЄЄНД НЄЛЄЄЛЖ БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ХУУЛИУДАД
ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ НЬ
АГУУЛГА
Гvйцэтгэгчийн
дvгнэлт
1.
Танилцуулга
2. Yvсэл, хєгжил
3. Олон улсын
стандарт
4. Yндсэн хуулийн
баталгаа
5. Бvртгvvлэх
ерєнхий шаардлага
6. Єргєн нэвтрvvлэг
7. Мэдээллийн
эрх чєлєє
8. Бусдыг гvтгэх
9. Агуулгад
хязгаарлалт тавих
10. Позитив
/Эерэг/ vvрэг
11. Эх сурвалжийг
хамгаалах
12. Сонгуулийг
хэвлэл мэдээллээр тайлбарлан таниулах
13. Дvгнэлт
13. ДYГНЭЛТ
Монгол Улс коммунист засаглал
тєгсгєл болсноос хойш ардчилсан засаглал тогтоох болон хvний
эрхийг хvндэтгэх явдлыг хангах зорилгоор хэдэн хэдэн чухал
алхмуудыг хийгээд байна. Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх
чєлєє практик дээр ємнє нь байснаасаа илvv хэрэгжиж байгаа.
Yvний нотолгоо нь харьцангуй эрvvл, олон тєрлийн хэвлэл мэдээллийн
салбар бvрдэн тогтсон явдал болно. Нєгєєтэйгvvр vзэл бодлоо
чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєнд эрх зvйн олон тооны хязгаарлалт
тогтоосон хуулиуд хэвээр мєрдєгдєж байгаа бєгєєд идэвхтэй
хэрэглэгдэж байгаа.
Шинэтгэлийн нэг vндсэн
салбар нь хэвлэл мэдээллийн зохицуулалттай холбоотой гарч
ирнэ. Хэвлэл мэдээллийн бvх байгууллага бvртгvvлсэн байх ёстой.
Энэ маш хуучинсаг, шаардлагагvй ачаалал бєгєєд vvнийг буруугаар
хэрэглэж болзошгvй.Єргєн нэвтрvvлгийг улс тєрийн нєлєєнєєс
vр дvнтэйгээр хамгаалагдаагvй байгууллага эрхэлж байна. Энэ
тулгамдсан зорилт мєн олон нийтийн єргєн нэвтрvvлгийн ємнє
тавигдаж байгаа. Энэ єргєн нэвтрvvлгийн тухай шинэ хуулийн
тєсєл зарим талаар дээрх байгууллагын хараат бус байдлыг єргєжvvлж
байгаа боловч иж бvрэн болгож чадаагvй. Хэвлэл мэдээллийн
салбарын зохицуулах болон удирдах эрх мэдэлтэй аливаа байгууллагын
хараат бус байдлыг хуулиар баталгаажуулж, практикт хvндэтгэх
ёстой.
Монгол Улсад хэвлэж байгаа
болон нэвтрvvлж байгаа зvйлийн агуулгыг хянадаг хэд хэдэн
тєвєгтэй хязгаарлалт бий. Хамгийн ноцтой нь гvтгэлгийн тухай
Эрvv, Иргэний хуулийн заалтууд байж болох юм. Эдгээрийг хэвлэл
мэдээллийн эсрэг хэрэглэх нь элбэг тохиолддог. Хариуцлагагvй
нийтлэл олон гардаг нь эргэлзээгvй боловч одоогийн мєрдєж
байгаа гvтгэлгийн тухай хуулийг зєвтгєх аргагvй. Монгол Улс
Садар самууныг сурталчилахыг хатуу хориглосон хуулийн заалттай
бєгєєд эдгээрийг зарим хэвлэлийг хаахад хэрэглэсэн. Шvvн таслах
ажиллагааны талаар мэдээлэхийг хэт хязгаарлаж байгааг зарим
оронд шvvхийг доромжлохын эсрэг хэрэглэдэг. Энэ нь олон нийтийн
сонирхосон хэргийн талаар мэдээлэхэд саад учруулж байна.
Гэвч хамгийн ноцтой тулгамдсан
зорилт нь хуулиар тогтоосон болон албан тушаалтны нэн тэргvvнд
тавьдаг нууцлалын дэглэм байж болзошгvй. Мэдээллийн эрх чєлєєний
тухай хууль байхгvй учраас хувь хvн тєрийн албан тушаалтны
эзэмшиж байгаа мэдээллийг олж хvртэх эрхийг эдэлдэггvй. Харин
маш єргєн хvрээнд тодорхойлогдсон нууцыг ил болгосныг гэмт
хэрэгт тооцох иж бvрэн хууль бий. Нууцлалын дэглэм нь тєрийн
хvрээнээс хальж хувь хvмvvст єєрсдийн нууцлалын тогтолцоог
бvрдvvлэхэд шахалт vзvvлж байна.
Илтгэлээс vзэхэд
Монгол Улсад vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг хязгаарласан
хуулийг олон улсын эрх зvйд нийцvvлэх болон энэ суурь эрхийг
иж бvрэн хvндэтгэх явдлыг хангахын тулд єргєн хvрээний хєтєлбєр
яаралтай хэрэгжvvлэх шаардлагатай болжээ. Yзэл бодлоо чєлєєтэй
илэрхийлэх болон мэдээллийн эрх чєлєє нь тєрийн ардчилсан
тогтолцооны нэн чухал хэсэг бєгєєд гагцхvv vндсэн эрхийг хуульд
болон практикт хvндэтгэснээр ардчилал хєгжин дэвжинэ.
|