Ном, гарын авлага »
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
"СЭТГYYЛЧ БА
ХУУЛЬ" ЦУВРАЛ № 04" ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ
Олон нийтийн єргєн
нэвтрvvлэг
АГУУЛГА
- Оршил
- Ю.Эрдэнэтуяа
/дэд доктор/ Монголын телевизийн єчигдєр, єнєєдєр...
- Beрнер Рамхорст
(Европын зєвлєл) Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн тухай ойлголт,
тvvний vvрэг
- Тоби Мендель
(“19 ДЇГЭЭР ЗЇЙЛ” байгууллага) Олон нийтэд vйлчилдэг телевиз
радио: хуулийн харьцуулсан судалгаа
- Хелен Дарбишире
( ОУСХ- ны шинжээч) Радио, телевизийн нэвтрvvлгийн эрх чєлєєг
хангах, хамгаалах арга хэмжээ
- М.Мєнхмандах.
(МХХ) Олон нийтийн телевизийн тодорхойлолт Монголын радио
телевизийн тухай хууль дvрмийн тєсєлд
- Х.Наранжаргал
/ Сэтгvvлч/ Монголд олон нийтин радио, телевиз байгуулах нєхцєл,
боломж”
ОРШИЛ
Уншигч та энэ товхимлоос
олон нийтийн єргєн нэвтрvvлгийн тухай (ОНЄН) тодорхой ойлголт
авах болно. ОНЄН гэдэг олон нийтийн тєлєєллєєс бvрдсэн хараат
бус удирдах байгууллагатай, олон нийтээс санхvvждэг, олон
нийтийн хяналт дор vйл ажиллагаагаа явуулдаг радио, телевизийн
тогтолцоо юм. Тэгэхээр энэ товхимолд тєрийн ч бус, засгийн
газрын ч бус, хувийн ч бус та бидний єєрсдийн радио, телевизийн
тухай єгvvлнэ гэсэн vг. Єєрєєр хэлбэл, бид олон нийтийн эрх
ашиг, сонирхолд vйлчилдэг хэвлэл мэдээллийн байгууллагын мєн
чанарын тухай хєндєнє. Энэ нь иргэд бидний Їндсэн хуулиар
баталгаажсан мэдээлэл хvлээн авах, тvгээх эрхээ эдлэхтэй салшгvй
холбоотой билээ. ОНЄН-ийн тухай бvр 1990 оноос яригдаж байгаа
хэдий ч монголын олон нийт єнєє хэр радио, телевизийг єєрийн
хяналтад авч амжаагvй л байна.
1998 онд батлагдсан Хэвлэл
мэдээллийн эрх чєлєєний тухай хуулийн 4 дvгээр зvйлд “Тєрийн
байгууллага єєрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг
хориглоно.” гэж заасан бєгєєд энэ хуулийг хэрэгжvvлэх тухай
УИХ-ын тогтоолд засгийн газрын мэдэлд байгаа Монголын радио,
телевизийн хэрэг эрхлэх газрыг Олон нийтийн радио, телевиз
болгон єєрчлєн байгуулахаар заасан билээ. Харамсалтай нь энэ
шийдвэр єнєє хэр хэрэгжээгvй хэвээрээ байгаа юм.
Хэвлэл мэдээлэл дотроос
хамгийн хvчирхэг нєлєєтэй хэрэгсэл болох радио, телевизийг
эрх баригчид хараа хяналтаасаа гаргахыг тєдийлєн яаравчлахгvй
байгаа. Энэ нєхцєлд олон нийт гагцхvv тєр, засгийн эрх барьж
буй хvчнээс бидэнд тулган єгч буй мэдээллийг хvртэж байгаа
юм. Бид урьд ємнє ард тvмэн нь тєрдєє vйлчилж, хэвлэл мэдээлэл
нь нэг намын vзэл сурталд шvтсэн нийгэмд амьдарч байв. Харин
одоо тєр нь иргэддээ vйлчилж, хэвлэл мэдээлэл нь олон ургальч
vзэлд шvтдэг нийгэмд амьдрах болжээ. Ийм нєхцєлд Засгийн газар
хэвлэл мэдээллийг социализмын vеийнх шиг хянахыг хvссэн хэвээр
байх нь угтаа ардчиллын зарчимд харш бєгєєд хvний эрхийн тулгуур
зарчмыг хvлээн зєвшєєрєхгvй, vгvйсгэж буйтай агаар нэг юм.
Нєгєє талаар иргэдийн сонгосон УИХ иргэддээ эргэн vйлчилж,
эрх ашгий нь хамгаалах vvрэгтэй. Энэ vvргийнхээ дагуу радио,
телевизийг либеральчилж, єєрсдийн хяналтаас чєлєєлєн иргэд-
олон нийтэд хvлээлгэн єгєх нь хууль ёсны, мєн зvйн ёсны билээ.
Ардчилсан нийгэмд иргэд єргєн хvрээтэй бодит мэдээлэл авч
чадахгvй бол жинхэнэ ардчилал vгvй. Эрх мэдэлтнvvд ардчиллын
утга учир, зарчмуудыг ойлгон ухамсарлаж, иргэдийнхээ эрх ашигт
vйлчлэх цорын ганц зорилготой гэдгээ ямагт санаж явбал зохино.
Иймд энэ vзэл санааг зєв
зохистой зохицуулсан хууль зайлшгvй шаардлагатай байна. ОНЄН-ийн
тухай хуультай болсон цагт радио, телевизийг єєрсдийн халааснаас
санхvvжvvлж буйнхаа хувьд чухамхvv бидэнд хэрэгцээтэй, шаардлагатай
мэдээллийг хvлээн авч, бидний хvссэн, таалсан, бидний оюуны
хэрэгцээг хангасан нэвтрvvлгvvдийг шаардах эрх зvйн vндэстэй
болно.
Бид энэхvv товхимолд чухам
яагаад олон нийтийн радио телевиз хэрэгтэй болох, тvvнийг
vvсгэн байгуулах нєхцєл, шаардлагын тухай олон улсын хэм хэмжээ,
судалгаа туршлага, мєн энэ салбарт мэргэшсэн манай мэргэжилтнvvдийн
vзэл бодлыг багтаасан болно.
Товхимлыг “Глоб Интернейшнл”
ТББ-аас Будапешт хот дахь “Нээлттэй нийгэм (Соросын сан) хvрээлэн"-гийн
Хэвлэл мэдээллийн сvлжээний хєтєлбєрийн санхvvжилтээр хэргэжvvлж
буй “Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл” тєслийн хvрээнд
эрхлэн гаргав.
Энэхvv товхимол хэвлэл
мэдээллийн ажилтан, сэтгvvлч, хуульч боловсруулагч, тогтооч
болон єргєн олон нийтэд чухал хэрэгцээт гарын авлага тєдийгvй
Монголд чєлєєт хэвлэлийг жинхэнэ утгаар хєгжvvлэх эрхэм vйлст
бага ч атугай нэмэр хандив болно гэдэгт найдаж байна.
Х.Наранжаргал (сэтгvvлч) |