Ном, гарын авлага »
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
"СЭТГYYЛЧ БА
ХУУЛЬ" ЦУВРАЛ № 04" ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ
Олон нийтийн єргєн
нэвтрvvлэг
АГУУЛГА
- Оршил
- Ю.Эрдэнэтуяа
/дэд доктор/ Монголын телевизийн єчигдєр, єнєєдєр...
- Beрнер Рамхорст
(Европын зєвлєл) Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн тухай ойлголт,
тvvний vvрэг
- Тоби Мендель
(“19 ДYГЭЭР ЗYЙЛ” байгууллага) Олон нийтэд vйлчилдэг телевиз
радио: хуулийн харьцуулсан судалгаа
- Хелен Дарбишире
( ОУСХ- ны шинжээч) Радио, телевизийн нэвтрvvлгийн эрх чєлєєг
хангах, хамгаалах арга хэмжээ
- М.Мєнхмандах.
(МХХ) Олон нийтийн телевизийн тодорхойлолт Монголын радио
телевизийн тухай хууль дvрмийн тєсєлд
- Х.Наранжаргал / Сэтгvvлч/ Монголд олон нийтин радио, телевиз
байгуулах нєхцєл, боломж”
“МОНГОЛД ОЛОН НИЙТИН
РАДИО, ТЕЛЕВИЗ БАЙГУУЛАХ НЄХЦЄЛ, БОЛОМЖ”
Х.НАРАНЖАРГАЛ
/ Сэтгvvлч/
Хуучин дэглэмийн vед Польшид
нууц сонины эрхлэгч байсан нэг хvн, “Ардчилсан нийгэмд ажиллахад
туйлын хэцvv” гэж ярьжээ. Тэгэхэд нь “юу нь хэцvv гэж, харин
чєлєєтэй, хэвлэн нийтлэх эрхтэй болсон юм биш vv? гэхэд нь
“Тэр ч тийм, гэхдээ аль нь худал, аль нь vнэн болохын учрыг
бид єєрсдєє эхлээд олж мэдэх болоод байна” гэсэн юм гэнэ лээ.
Yнэхээр сэтгvvлч бидэнд шинэ нєхцєлд амьдарч дадах тєдий бус
зохих тvвшинд ажиллаж сурах, дадлага туршлага хуримтлуулж
хэвлэл мэдээллийн хэрэгслийн болон мэдээллийн эрх чєлєєг хангаж
vнэний тєлєє тэмцэгч 4 дэхь засаглалын vvргээ биелvvлэх гарцаагvй
шаардлага тулгараад байна.
Ардчиллын эртний уламжлалтай улс оронд ч гэсэн олон нийтийн
мэдээллийн хvрээнд янз бvрийн зєрчил, тэмцэл байсаар байна.
Гэтэл ардчилал дєнгєж хєгжиж байгаа манайх шиг улс оронд vйл
явц гvнзгийрэхийн хэрээр мэдээж хэрэг элдэв бэрхшээлтэй тулгарах
нь гарцаагvй. Тийм ч учраас сэтгvvлчдийн голч цэх нуруу, улс
тєрийн соёл, аливаад ул суурьтай дvгнэлт хийж, уншигч vзэгч
сонсогчиддоо бодитой мэдээллийг шуурхай хvргэх чадвар юу юунаас
эрхэм болж байна.
Хэвлэлийн эрх чєлєє, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлийн бие
даасан байдлын тvвшин гэдэг vндсэндээ 3 хvчин зvйлээс шалтгаалах
болов уу.
1–рт, тухайн vед хууль эрхийн ямар акт vйлчилж байна.
2–рт, мэдээж хэрэг зах зээлд амьдрах нєхцєлийг бvрдvvлж чадахуйц
чадварлаг удирдлага шаардагдана.
3–рт, сэтгvvлчдийн мэргэжлийн ур чадвар, чєлєєт байдлын ємнє
хvлээх хариуцлага.
Аливаа хэвлэл, телевиз, радио чєлєєтэй, нийтлэл нэвтрvvлгийн
бодлогын хувьд хараат бус байна гэдэг бол эдийн засаг, санхvvгийн
хувьд хараат бус байх ёстой нь мэдээж. Энэ бол зах зээл дєнгєж
хєгжиж байгаа, эдийн засаг нь сул дорой манай орны хувьд хамгийн
эмзэг, халуун цэгийн нэг юм. Ийм ч учраас олон нийтийн мэдээллийн
хэрэгслэлийн єнєєгийн шилжилтийн vеийн тогтолцоо ямар байх
вэ? Тэдгээрийг яаж зохицуулах вэ, удирдах, вэ? Мэргэжилтэй
боловсон хvчнээр хангах вэ? Хэрхэн санхvvжvvлэх вэ ? гээд
олон асуулт тулгарна. Энэ бvхнийг иж бvрэн ул суурьтай боловсруулж,
хуульчлан бататгах хэрэгтэй.
ХХ зуун кино хэмээх гайхамшгаар эхлээд, телевиз хэмээх ид
шидтэнээр єндєрлєнє” гэсэн яриа байдаг. Yнэхээр ч хэвлэл,
мэдээллийн дотроос vй олон vзэгчдийг єєртєє татдаг телевиз
хэмээгч нь дэлхийн аль ч оронд хамгийн хvчирхэг нєлєєтэй хэрэгсэл
хэвээрээ ХХI зуунтай золгох гэж байна. Монгол улс ямар телевизтэй
ХХI зуунд орох вэ? Магадгvй бид хэвлэлийн хуулийн тухай єнєє
хэрнээ маргаж буй шигээ шинэ зуунд олон нийтийн телевизийнхээ
тухай яриад сууж байж мэдэх юм. Гэхдээ єєдрєг сэтгэлтэн байя,
vйлс маань ямар ч байсан тэгшрэх байх аа.
Олон нийтийн телевиз гэж
юу вэ? Олон нийтийн телевиз гэдэг засгийн газар, аливаа нам,
хvчин тодорхой ашиг сонирхол бvхий хэсэг бvлэг хvмvvст бус,
гагцхvv олон тvмэн vзэгчдийнхээ эрх ашигт vйлчилж, тэдний
дунд явуулсан судалгааны vндсэн дээр программынхаа бодлогыг
тодорхойлдог телевизийн тогтолцоо юм. Олон нийтийн телевизийн
эрх ашиг гэдэг бол ердєє л олон тvмний єєрсдийнх нь эрх ашиг
байдаг. Зєвхєн єнєєдєр бид Монголд бие даасан, хараат бус
телевизийн тухай ярьж байгаа хэрэг биш. Хамгийн анх 1991 онд
сэтгvvлч З. Алтай, Монголын Радио, Телевизийн захирал байхдаа
“Монгол улсын Засгийн Газрын дэргэдэх радио, телевизийн бvтэц,
зохион байгуулалт, vйл ажиллагааг шинэчлэн єєрчлєх тухай”
гэдэг санал боловсруулж, радио, телевизийн бааз дээр Монголын
vндэсний радио, телевиз, тєр засгийн радио телевиз гэж байгуулах
тухай санал дэвшvvлж, тухайн vедээ дэмжлэг хvлээсэнгvй єнгєрсєн.
Yvнээс хойш 3 жилийн дараа 1994 оны 6-р сард Монгол Телевизийн
уран бvтээлч 9 хvн хамтран “Монгол телевизийн бvтэц, зохион
байгуулалтыг єєрчлєн, шинэчлэх хєтєлбєр боловсруулсан. Тvvндээ,
энэ хєтєлбєр нь цаг vе нийгмийн тогтолцоо, ардчилсан нийгмийн
ард иргэдийн ашиг сонирхлоос vvдэн Монгол Телевизийн єнєєгийн
бvтэц, зохион байгуулалтыг боловсронгуй хэлбэрээр єєрчлєн,
шинэчилж, олон нийтийн мэдээллийн программын бодлого, санжvvжилтийн
бие даасан vйл ажиллагаатай Монголын Yндэсний Тєв Телевиз
болгон, цаашид дэлхийн єндєр хєгжилтэй орнуудын олон нийтийн
телевизийн корпорациудын жишигт дєхvvлэн хєгжvvлэх зорилготой”
гэж зорилгоо тодорхойлсон.
Єнєєдєр радио хамгийн хvртээмжтэй зэвсгийн хувьд, телевиз
хамгийн нєлєєтэй, хvчирхэг зэвсгийн хувьд энэ хоёр байгууллага
тус тусдаа биеэ даасан vйл ажиллагаа явуулж болох юм гэдэг
хувийн бодолтой байдаг.
Дээрхи хєтєлбєрийг боловсруулах
болсон vндэслэл, хэрэгжvvлэх санал, Монголын vндэсний тєв,
телевизийн дvрмийн тєсєл, дотоод бvтэц зохион байгуулалт vйл
ажиллагааны ерєнхий зарчим, энэ телевизийг удирдах ерєнхий
зєвлєлийн дvрэм зэргийг боловсруулах хэсэг, Монгол Улсын Ерєнхийлєгч,
МАХН–ын Ерєнхий нарийн бичгийн дарга Даш–Ёндон нарт танилцуулсан.
Монгол телевизийн хамт олон бидний хєтєлбєрийг дэмжиж, нийт
уран бvтээлчдийн дунд судалгаа явуулах ажлын хэсэг томилсон
бєгєєд, санал асуулгын дvнд тэдний 90 гаруй хувь нь бие даасан
Монгол телевиз байхын тєлєє саналаа єгсєн. Харамсалтай нь
тухайн vеийн удирдлага vvнийг маш эмзэглэн хvлээн авсан билээ.
Єнєєдєр Монголд яагаад олон нийтийн телевиз байгуулах шаардлага
гарч байна вэ?
Монгол орон ардчиллын замаар тууштай замнаж буй нь vнэн бол,
тvvний тулгуур зарчмын нэг чєлєєт хэвлэлийг жинхэнэ утгаар
нь хєгжvvлье гэвэл єнєєдєр манайд хамгийн хvртээмжтэй, хамгийн
нєлєєтэй зэвсэг болох радио, телевизийг хараат бусаар статустай
болгох нь зvй ёсны шаардлага мєн. Ийм ч учраас 1–рт, ардчилсан
нийгмийн vйл явц гvнзгийрэх явцад телевиз нь бvх ард тvмний
нийтлэг эрх ашгийн vvднээс засгийн газар болон аливаа нам,
улс тєрийн хvчнээс хараат бусаар vнэн бодит мэдээлэл олж тvгээх,
олон нийтэд vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх боломж бvхий ардчиллын
жинхэнэ индэр байх асуудал хурцаар тавигдаж байна.
2–рт, улс орны эдийн засаг хvндрэлтэй байгаа єнєєгийн нєхцєлд
улсын тєсвийн ачаа хєнгєлєх, зах зээлд єєрийн хvчээр амьдрах
эх vvсвэр, арга ухаан сvвэгчилж, санхvvгийн бие даасан байдлыг
хангах нь тулгамдсан зорилтын нэг болж байна.
3–рт, ард тvмний байнга, тvргэн хурдацтай єсєн нэмэгдэж байгаа
оюуны хэрэгцээг хангахын тулд телевизийн vндсэн vvргийг зєв
тодорхойлж, мэдээлэл, нэвтрvvлгийн уран сайхны тvвшинг шинэ
шатанд гарган, vзэгчдийн ємнє хvлээх хариуцлагыг єндєржvvлэх
шаардлага эн тэргvvний асуудал болж байна.
4–рт, єнєєгийн Радио, Телевизийн Хэрэг Эрхлэх Газрын бvтэц,
зохион байгуулалт, санхvvгийн механизм, цаг vеийн шаардлагатай
зєрчилдєж, хоцрогдон, улмаар боловсон хvчин, техникийн бодлого,
ажиллагсадын нийгмийн асуудал vндсэндээ орхигдон мухардмал
байдал бий болжээ.
Монгол телевизийн дотоод бvтцийг єєрчлєх гэсэн оролдлого урьд
ємнє бишгvйдээ гарч байлаа. Харамсалтай нь тэр болгон зєвхєн
єнгєц, хэлбэр тєдий байснаас ул суурьтай єєрчлєлт болж чадаагvй
тул амжилт олж байсангvй.
Олон нийтийн мэдээллийн
хэрэгслэлийн тогтолцоонд телевизийн чєлєєт хараат бус байдлыг
хангах, монопол эрхийг хязгаарлах асуудал эн тэргvvний чухал
тєдийгvй хамгийн ярвигтай нь юм. Тиймээс ч хараат бус телевизийн
жилийн тєсєвт шаардлагатай тэрбум нэлээд хол давах хєрєнгийн
эх vvсвэрийг хаанаас гаргах, хэрхэн шийдэх нь туйлын тvвэгтэй,
нарийн асуудал. Ардчилал дєнгєж хєгжиж байгаа манайхны хувьд
єндєр хєгжилтэй орнуудын туршлага яах аргагvй хэрэгтэй боловч
шууд хуулбарлана гэхэд мэдээж хэрэг ахдана. Харин vйл ажиллагааных
нь зарчим, санхvvжих эх vvсвэрийг нь судалж, єєрийн нєхцєлд
тохируулан vндэсний хувилбарыг боловсруулах боломж бол бий.
Бид ч бас хєтєлбєрєє боловсруулах явцдаа Германы ЦДФ, Ємнєд
Солонгосын Кей–Би–Си,Английн “Би–Би–Си”, Японы “Эн–Эйч –Кей”
зэрэг гадаадын хэд хэдэн орны бvтэц, зохион байгуулалтыг судалсан.
Аль ч олон нийтийн телевиз нийтлэг, зарчмууд байдаг. 1-рт,
олон нийтийн телевизийн оршин тогтнох статусыг баталгаажуулсан
хууль, эрхийн акт байдаг байна. 2-рт, олон нийтийн телевизийн
санхvvжилтийн асуудал, 3–рт олон нийтийн телевизийн ємчийн
статус тухай, 4–рт, удирдлагын хараат бус байдал, зохион байгуулалт,
5–рт программын бодлогын бие даасан хараат бус байдлыг хангах.
Ингээд, Японы олон нийтийн телевизийн “Эн–Эйч–Кей” корпораци,
Их Британий олон нийтийн ”Би–Би–Си”–ээс жишээ авъя.
1.Хууль эрхийн
акт
“Би–Би–Си” олон нийтийн корпораци нь анх 1922 онд “Би–Би–Си”
компани нэртэй байгуулагдаж, 1927 онд Эзэн хааны Харти гэдэг,
хуультай дvйцэхvйц баримт бичгээр байгуулагдсан юм. “Би–Би–Си”–ийн
vйл ажиллагааг баталгаажуулсан 2 vндсэн хууль байдаг юм байна.
1–рт Эзэн хааны Харти, Одоогийн мєрдєж байгаа Харти–г 1981
онд 15 жилийн хугацаатай баталж, “Би–Би–Си”–г хуулийн этгээд
болохыг нь баталгаажуулж, vндсэн эрх, vvрэг зорилтыг нь тодорхойлж
єгчээ.
2 дахь баримт бичиг нь
корпораци, Их Британий Харилцаа холбооны яам хоёрын хооронд
байгуулсан “Зєвшєєрєл ба гэрээ” гэдэг баримт бичиг байдаг
байна. Yvнд “Би–Би–Си”–гийн радио, телевизийн нэвтрvvлгээ
цацах хvрээ, нєхцєл, сонсогч, vзэгчдээс тєлбєр хураамж авах
эрх болон программтай холбоотой чухал заалтуудыг оруулжээ.
“Эн–Эйч–Кей” 1950 онд
хvчин тєгєлдєр болсон “Нэвтрvvлгийн хууль” гэдэг баримт бичигтэй
байдаг юм байна. Хууль эрхийн энэ актаар “Эн–Эйч–Кей” бол
Япон улсад цорын ганц олон нийтийн телевизийн корпораци” гэж
заасан байна. Нэвтрvvлгийн хуулинд арилжааны болоод хувийн
бусад хэлбэрийн телевизvvд байж болохыг ч зааж, хуулийн олон
нийтийн корпораци тодорхойлсон. “Эн–Эйч–Кей” хараат бус vйл
ажиллагааг хангах, бvтэц, зохион байгуулалтыг батлах, олон
нийтийн ашиг сонирхлыг єндєр тvвшинд хангах, программын хараат
бус бие даасан байдлыг хангах” гэсэн байна.
2–рт, санхvvжилтийн асуудал.
Английн “Зєвшєєрєл болон Гэрээ” гэдэг баримт бичигт “Би–Би–Си”
нь орлогын хоёр эх vvсвэртэй” гэж заасан байна. 1–рт, vзэгч
сонсогчдын зєвшєєрлийн хураамж юм, 2–рт, гадаадын сонсогчдод
зориулсан нэвтрvvлгийн тєсвийг тєрийн хуримтлалын татвар тєлєгчдийн
сангаас олгоно.
Эзэн хааны Хартийн 16–р зvйлд “Их Британий парламентаас хєрєнгє
хуваарилсан нєхцєлд энэхvv Хартид заасан зорилтыг хэрэгжvvлэх
vvднээс олон нийтийн корпораци нь тvvнийг хvлээн авч, захиран
зарцуулах эрхтэй” гэжээ. Мєн олон нийтэд vйлчилснээс тєлбєр
буюу бусад орлогыг “Би–Би–Си” єєрєє олж болно, тvvнийгээ захиран
зарцуулж болно” гэж заажээ.
Англид 1992 оны байдлаар нийтдээ 19,6 сая телевизор байсан
нь одоо нэмэгдсэн биз. Сардаа дунджаар нэг vзэгч радио, телевизийн
77 фунт стерлинг хураамжинд тєлдєг байна. Тэгэхдээ хар цагаан,
єнгєт телевизийн хураамж ялгаатай. 1990-1991 онд “Би–Би–Си”–гийн
нийт ашиг нь 1 миллиард 375,8 сая фунт стерлингтэй тэнцсэн
байж.
“Эн–Эйч–Кей”–н хувьд санхvvжилтийн нь vндсэн эх vvсвэр нь
бас сонсогч, vзэгчдийн тєлбєр байдаг байна. Тэгэхдээ “Би–Би–Си”
vvнийг “Зєвшєєрлийн хураамж” гэдэг бол “Эн–Эйч –Кей нэвтрvvлэг
хvлээн авах хураамж” гэж нэрлэдэг ажээ. 1993 оны байдлаар
“Эн–Эйч–Кей” –н орлого 15 миллиард иен байсан ба гагцхvv далайн
чанад дахь богино долгионы радио станцуудын зардалд зориулан
улсаас дотаци авдаг. Энэ нь “Эн–Эйч–Кей”–ийн жилийн тєсвийн
0,3 хувьтай тэнцдэг байна. Телевизийн хувьд “бусад” орлого
гэдэг нь программ худалдаа тєрєл бvрийн vйлчилгээнээс орох
орлого юм. “Yйлчилгээ” гэдэг нь нэвтрvvлгийнхээ хєтєлбєрийг
худалдахаас эхлээд зах зээлийн vед боломжтой бvх тєрлийн хєрєнгє
олох арга ажээ. Ємчийн хувьд энэ хоёр хоёулаа єєрийн ємчтэй,
тvvнээ захиран зарцуулах эрхтэй. Олон сая vзэгчтэй телевизор
эзэмшигчтэй орнуудын олон нийтийн телевизийн орлого нь мэдээж
єєрийгєє санхvvжvvлэх, эд хєрєнгє, техник, тоног тєхєєрємжєє
худалдан авах шинэчлэх хvмvvсээ цалинжуулах гээд бvх зардлаа
нєхєхєд хангалттай.
Дараагийн гол зарчим удирдлага,
зохион байгуулалтын асуудал юм. “Би–Би–Си” –г 12 гишvvнтэй
удирдлагын зєвлєл нь удирдана. Хатан хааны Консулын газар,
засгийн газартайгаа зєвлєлдєж гишvvдийг томилдог юм байна.
Ерєнхий захирал, бусад захирлыг 5 жилийн хугацаатай зєвлєлєєс
томилно. “Би–Би–Си”–ийн єдєр тутмын дотоод vйл ажиллагаа программ,
редакцийн болон удирдлагын хараат бус бие даасан байдлыг энэ
Хартидаа баталгаажуулсан байна. Удирдлагын зєвлєлийн гишvvд
гэдэг нь телевизийн программыг улс тєрийн дарамт нєлєєнєєс
ангид, бие даасан бодлого хэрэгжvvлэх vvрэгтэй ажээ. Дээр
нь “олон нийтийн сонирхол, эрх ашгийг хамгаалах vндсэн vvрэгтэй”
гэж заажээ.
“Эн–Эйч–Кей” ч мєн 12 гишvvнтэй удирдлагын зєвлєлтэй. Харин
гишvvдийг нь Ерєнхий сайд, парламентын 2 танхимаас нэр дэвшvvлж
томилдог юм байна. Удирдлага дэргэдээ зєвлєхvvдийг ажиллуулна.
Yvнийг “Би–Би–Си”–д тєв “Зєвлєх тєв консул ба хороо” гэнэ.
Харин “Энэ–Эйч–Кей”–д “нэвтрvvлгийн программын зєвлєх тєв
хороо” гэдэг ажээ. Эдний хувьд 123 гишvvнтэй, бvрэлдхvvнд
нь мэргэжлийн хvмvvсээс гадна спорт, боловсрол, хэрэглэгчдийн
нийгэмлэг гээд олон салбарыг хамарсан тєлєєлєгчид ордог байна.
Олон нийтийн телевиз нь vзэгчдийн хэрэгцээ, сонирхлыг хангахын
тулд нэвтрvvлгээ чанарын єндєр тvвшинд бэлтгэх vvрэгтэй. Yvнд
нь зєвлєлийн гишvvд тусалдаг,
Тав дахь гол зарчим бол
программын хараат бус байдал.
Дээрхи хоёр корпораци аль аль нь программынхаа бодлогыг єєрсдєє
биеэ дааж боловсруулдаг. Программд тавигдах гол шаардлага
нь уран бvтээлийн чанар, vзэгчдийн эрх ашиг хэмээх хоёр зvйл
байдаг. Дээр дурьдсан Харти болон Нэвтрvvлгийн хуульд нэвтрvvлэгт
тавигдах шаардлагуудыг тодорхой тусгажээ. Японы “Нэвтрvvлгийн
хуулийн 3-р зvйлд: “хуулиар олгогдсон эрх бvхий этгээдээс
єєр хэн ч нэвтрvvлгийн хэрэгт оролцох, зохицуулах эрхгvй”
гэж заасан. Мєн “Программыг тєлєвлєхдєє, олон нийтийн аюулгvй
байдал, єндєр ёс суртахуун, нийтэд тvгшvvр тєрvvлэхгvй байх
зарчмыг баримтлахыг чухалчилжээ. Тэгээд улс тєрийн талаар
алагчлахгvй, тал тохой татахгvй байх, мэдээг дамжуулахдаа
баримтыг гуйвуулахгvй байх, маргаантай асуудлын хувьд аль
болох янз бvрийн vзэл бодлыг илэрхийлж байх ёстой” гэжээ.
Мєн соёл, боловсролын болон мэдээ, цэнгээнт нэвтрvvлгийн хэм
хэмжээг тохируулах, сургалт танин мэдэхvйн нэвтрvvлгийн системтэй
байдлыг хангах, сургалтын нэвтрvvлгийг боловсролын хуулийн
зохицуулалттай холбоотойгоор нэлээн єндєр тvвшинд хvрсэн байх
ёстой” гэх зэргийг шаардлага болгон заажээ.
“Би–Би–Си”–гийн vvрэгт, олон нийтийн болон нийгмийн дунд маргаантай
асуудлаар “Би–Би–Си” єєрийн vзэл бодлыг илэрхийлэх, редакторлох
явдлаас зайлсхийх” гэсэн заалт байна. Энэ нь олон ургальч
vзлийг хvндэтгэсэн туйлын чухал заалт юм. Єєр нэгэн сонирхолтой
заалт байгаа нь Хартид “парламентын сурвалжлагыг гагцхvv мэргэжлийн
сурвалжлагч хийнэ” гэжээ.
Єнєєдєр олон нийтийн телевизийн сонгодог хэлбэр гэж байхгvй.
Ихэнх телевиз “Би–Би–Си”–гийн ерєнхий загварыг авч хэрэглэдэг.
Улс бvрт сэтгvvлчид, сэтгvvлчдийн мэргэжлийн байгууллагууд
нь олон нийтийн телевизийнхээ бvтэц, зохион байгуулалтыг боловсронгуй
болгох янз бvрийн эрэл хайгуулыг хийдэг.
Чухам манай орны хувьд энэ телевизийг байгуулахад ямар боломж
байгаа, ямархуу байх вэ гэдэг дээр тєсєєсєл хэлье.
1.Нэр томъёоны хувьд Монголын Yндэсний телевиз гэж байвал
зvгээр юм уу. “Олон нийтийн” гэсэн нэр томъёог авч хэрэглэвэл
мэдээж “Засгийн газрын бус” гэсэн утга илэрхийлж байгаа боловч
бидний нэрлэж заншсанаар YЭ–ийн ч юмуу, олон нийтийн байгууллагын
телевиз шиг ойлгогдож магадгvй тул нийт vндэснийхээ эрх ашгийг
хамгаалсан гэдэг утгаараа “vндэсний телевиз” гэсэн нь зvйтэй
болов уу.
2–рт, “тєв” гэсний учир нь єнєєдєр манай Монгол телевизийн
адил уран бvтээлийн vйлдвэрлэл явуулдаг, нэвтрvvлгээ дамжуулж
цацдаг 2-3 телевиз бий болжээ.
Тэдгээрээс ялгахын тулд нєгєєтэйгvvр нэвтрvvлэг цацах хvрээ,
хvртээмжийн хувьд “тєв” гэсэн тодотгол хэрэгтэй санагдана.
2.Єнєєдєр МРТХЭГазар нь Засгийн газрын хуулиар зохицуулагдсан,
Засгийн газрын vндсэн бvтцэд багтдаг байгууллага. Тэгэхээр,
олон нийтийн байгууллагын хуулийн этгээдийн статусыг одоо
гарах гэж байгаа хэвлэлийнхээ хуулиар баталгаажуулж єгєх байх
гэж бодож байна. Энэ хуульд олон нийтийн телевизийн тодорхойлолтыг
зайлшгvй тусгах хэрэгтэй болов уу. Монголд єєрєє ємчєє эзэмших,
захиран зарцуулах эрх бvхий єєрийгєє удирдах зарчимд тулгуурласан
хуулийн этгээдийн хэлбэрийг тусгасан хууль шаардлагатай. Ингэвэл
одоогийн РТХЭГ, Засгийн Газар хоёр олон нийтийн телевизийг
vvсгэн байгуулж болох биш vv. Байр, хєрєнгє, техникийг нь
єєрт нь хандив хэлбэрээр єгч болно. Монгол телевизийн одоогийн
техник, тєхєєрємжийг шинэчлэх хєрєнгийг ч хандивлаж болно.
Эцсийн эцэст, улсын тєсвийн vлэмж хэсгийг татвар тєлєгчид
нугалж буй.
Хамгийн гол нь Засгийн газар vvнийг санаачилж, “олон нийтийн
“телевиз гэсэн тєсєл боловсруулж тодорхой хугацаанд хэрэгжvvлэх
нь зvйтэй. Энэ шилжилтийг сайтар бодож, ухаалаг хэрэгжих механизмыг
нь шийдэхгvй бол хожим хойно нєхєж баршгvй сєрєг vр дагавар
гарч мэднэ.
2.Санхvvжилтийн
асуудал
Хамгийн бэрх ярвигтай мэт боловч хялбархан шийдвэрлэж болмоор.
1994 оны байдлаар манайд 130000 гаруй телевизор бий гэсэн
тоо байдаг. Гэвч Монголын єргєн нутаг тархай бутархай суудаг,
дээр нь банк, шуудан холбооны салбар шаардлагын тvвшинд хvрээгvй
vед телевизор эзэмшигчдээс хураамж бvрэн олж авна гэдэг туйлын
хэцvv нь мэдээж. Гэвч тvvнийг ямар нэг аргаар олж авах хэрэгтэй.
Нєгєєтэйгvvр, vзэгчид єєрсдийнх нь нэвтрvvлгийг нь хvлээн
авч vзсэнийхээ тєлєє мєнгє тєлдєг зарчим уран бvтээлчдийн
сэтгэхvйд бодитой нєлєє vзvvлж, чанартай, сайн нэвтрvvлэг
бэлтгэх хvчин зvйл болж мэднэ. Бас vvнд єєр нэг ашиг бий.
Нэгэнт мєнгєє тєлж буй иргэн хэн байлаа ч, єєрийнхєє оюуны
хэрэгцээ, шаардлагыг хангахуйц vнэн бодит мэдээлэл, мэдлэг,
боловсрол дээшлvvлж, чєлєєт цагаа зугаатай єнгєрvvлэхэд нь
тусгай сургалтын болон цэнгээнт нэвтрvvлгийг чанарын єндєр
тvвшинд шаардах болно. Тэгвэл бид эхний ээлжинд татвар хураамжаас
зєвхєн цалин шагналаа олгодог болж болно шvv дээ. Yгvй бол
єєр нэг вариант байж болох юм. Программын хараат бус бодлого
гэдэг нь угтаа одоо манай телевизийн нийт хєтєлбєрт 30 гаруй
хувийг эзэлдэг, мэдээлэл улс тєрийн нэвтрvvлгийн тухай асуудал
юм. Тэгвэл бид телевизийн мэдээллийн ашиглалтийг эдийн засгийн
бие даасан байдалд оруулж, татвар хураамжаас санхvvжvvлж болно.
Цаана нь vлдэх хvvхэд, залуучууд, спорт, урлаг, уран сайхны
нэвтрvvлэг нэг ёсондоо тєр, засгийн бодлогын салшгvй хэсэг
тул улсын ивээлд байхад буруудах зvйлгvй. Бид єнєєдєр ард
тvмнийхээ єєрсдийнх нь сонгосон хєгжлийн замаар замнаж яваа
тул олон нийтийг бодитой, чєлєєт мэдээллээр хангахыг л эрмэлзэх
ёстой. ОНТВ нь“холимог санхvvжилттэй” байж болно. Ер нь ч
ийм нэр томъёо олон нийтийн телевизийн практикт байдаг энэ
нь:
1.Телевизор эзэмшигчдийн тєлбєр / хураамж/
2.Улсын хандив / тєсєв гэхээ больё/
3. Бусад
Энэ нь тодорхой хэмжээний реклам, сурталчилгаа, программ худалдаа,
vйлчилгээний бvх хэлбэрээс олох орлого байж болно. Цаашдаа
улсын хандивын хэмжээг багасгах бодлого барьж, зєвхєн улс
орны болон дэлхий нийтийн тухайлбал, наадам, олимп болон Азийн
тоглолт, дэлхийн аваргын уралдаан тэмцээн, тєрийн тэргvvнvvдийн
айлчлал зэрэг томоохон арга хэмжээг сурталчилахад улс тодорхой
хэмжээгээр ивээн тэтгэх болно.
3.Удирдлага, зохион
байгуулалт
ОНТВ–ийн удирдах дээд байгууллага нь нийт олон vзэгчдийг тєлєєлсєн
Yндэсний эсвэл хараат бус зєвлєл ч юмуу байж болно. Yvнийг
ямар ч хэлбэрээр, хэдэн ч хvнтэй байгуулж болох биз. Ямар
хугацаанд, яаж, хэн томилогдох, эсвэл нэр дэвшvvлэх, яаж ажиллах,
хэн батлах зэргийг нарийн боловсруулах хэрэгтэй байх. Харин
анхаарах зvйл нь энэ зєвлєлийг аль болох улс тєрєєс холхон
байлгахыг эрмэлзэх, болж єгвєл мэргэжлийн хvмvvсээс бvрдvvлбэл
зvгээр. Дашрамд хэлэхэд энэ тухай америкийн нэг зєвлєхийн
хуулийн тєсєлд бас дурдсан буй.
Энэ зєвлєл нь ОНТВ–ийн удирдлагыг ардчиллын vндсэн дээр хэлэлцэж,
сонгох бєгєєд хугацаа нь УИХ–ын сонгуультай давхцахгvй байх
нь зvйтэй.
Ингээд гол зvйлийг базаж хэлбэл, єєрийгєє удирдах зарчимд
тулгуурлан єєрєє ємчєє эзэмшиж, захиран зарцуулах эрх бvхий,
єєрийгєє санхvvжvvлэх чадвартай ОНТВ–ийг хvсвэл Монголд байгуулах
боломж бvрэн бий.
Эцэст нь хэлэхэд, бидэнд зоримог санаачилга, шийдвэртэй алхам
хэрэгтэй. Ямар ч атугай ардчилсан нийгмийн ард тvмний жинхэнэ
индэр болж чадахуйц жинхэнэ Монгол телевиз манайд хэрэгтэй.
Ардчилал хєгжиж, гvнзгийрэхийн хэрээр олон нийт vзэл бодлоо
чєлєєтэй илэрхийлж нийгмийн шударга ёсны тєлєє хамтран тэмцдэг
жамтай. Энэ тэмцэлд сэтгvvлчид манлайлж, худал, vнэний тухай
бодитой мэдээллийг тєр засгийнхаа ч тvмэн олныхоо ч сонорт
хvргэж, тэдний хоорондох жинхэнэ гvvр нь болох ёстой билээ. |