Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

"СЭТГYYЛЧ БА ХУУЛЬ" ЦУВРАЛ № 04" ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ

Олон нийтийн єргєн нэвтрvvлэг

АГУУЛГА

- Оршил
- Ю.Эрдэнэтуяа /дэд доктор/ Монголын телевизийн єчигдєр, єнєєдєр...
- Beрнер Рамхорст (Европын зєвлєл) Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн тухай ойлголт, тvvний vvрэг
- Тоби Мендель (“19 ДYГЭЭР ЗYЙЛ” байгууллага) Олон нийтэд vйлчилдэг телевиз радио: хуулийн харьцуулсан судалгаа
- Хелен Дарбишире ( ОУСХ- ны шинжээч) Радио, телевизийн нэвтрvvлгийн эрх чєлєєг хангах, хамгаалах арга хэмжээ
- М.Мєнхмандах. (МХХ) Олон нийтийн телевизийн тодорхойлолт Монголын радио телевизийн тухай хууль дvрмийн тєсєлд
- Х.Наранжаргал / Сэтгvvлч/ Монголд олон нийтин радио, телевиз байгуулах нєхцєл, боломж”

PАДИО, ТЕЛЕВИЗИЙН НЭВТРYYЛГИЙН ЭРХ ЧЄЛЄЄГ ХАНГАХ, ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭ

Хелен Дарбишире / ОУСХ- ны шинжээч/

Хvний эрхийн тvгээмэл тунхаглалын 19-р зvйл байгууллага болон Цензурын эсрэг олон улсын тєвєєс олон улсын хууль болон практикийг vндэслэн олон нийтийн радио, телевизийн талаар дараахь зєвлємжийг боловсруулсан байдаг.

Зєвлємж 1

ОНРТВ- ийн удирдлагын хараат бус байдлыг хуульчлах

Улсын тєсвєєс санхvvждэг радио, телевизэд редакцийн болон vйл ажиллагааны хараат бус байдлыг хангаснаар олон нийтийн ємнє хvлээсэн vvргээ биелvvлэх боломж олгох нь хамгийн гол чухал арга хэмжээ юм. Yгvйдээ бие даасан байдлыг нь баталгаажуулж, аливаа vйл ажиллагаанд нь Засгийн газар хєндлєнгєєс оролцохыг хориглосон хууль байх шаардлагатай.

ОНРТВ нь Засгийн газраас хараат бус удирдлагын зєвлєлтэй байх нь зvйтэй. Засгийн газрын ажилтан, Парламентын гишvvн, улс тєрийн намуудын тєлєєлєгчид удирдлагын зєвлєлийн ажилд оролцох ёсгvй. Зєвлєлийн гишvvд нь єєрсдийн албан vvргээ vнэнч шударгаар биелvvлхэд нь саад болж, ажлаасаа халагдахад ч хvргэж болзошгvй тийм эдийн засгийн болон улс тєрийн аливаа ашиг сонирхолд vйлчлэхгvй байх нь зvйтэй. Гишvvд нь єєрсдийгєє аливаа нэг хувийн ашиг сонирхолд vйлчилдэггvй бие даасан, итгэмжлэгдсэн хvмvvс гэж vзвэл зохино. Гишvvдийг тодорхой хугацаагаар, улс тєр, ёс заншил, нийгмийн болон мэргэжлийн зэрэг олон талын судалгааг vндэслэн олон нийт хvлээж авах, нэр хvндтэй хvмvvсээр бvрдvvлэх нь зvйтэй. Сонгууль явуулахдаа Засгийн газар, улс тєрийн аль ч нам хожим нь нєлєє дарамт учруулахгvй байх тийм хамгааллыг бодолцох хэрэгтэй.

Удирдлагын зєвлєл нь тvvнд ажлаа тайлагнах vvрэг бvхий ОНРТВ- ийн захирлуудыг томилох бєгєєд ингэснээр яваандаа тэд vйл ажиллагаагаа Засгийн газраас хараат бусаар явуулах боломж бvрдэнэ. Радио, телевизийн захирлууд мэргэжлийн байх шаардлагатай бєгєєд улс тєрийн аль нэг намын тєлєєлєгч удирдах бvрэлдэхvvнд орж болохгvй.

Зєвлємж 2

Редакцийн хараат бус байдлыг хангах зарчмуудыг хуульчлах

ОНРТВ- ийн редакцийн бодлого болон бvх шийдвэр Засгийн газрын нєлєєнєєс чєлєєтэй, хараат бус байвал зохино. Олон нийтээс санхvvждэг радио, телевизийн редакцийн бодлого нь улс тєрийн vнэн зєв, шударга зарчмуудын хэм хэмжээг мєрдлєг болговол зохино. Гэхдээ редакцийн хараат бус, бие даасан байдалд нєлєє vзvvлж болзошгvй аливаа жижиг зvйлийг ч бодолцон тэдгээр зарчимд тусгасан байх ёстой.

Зах зээлийн эдийн засгийг хєгжvvлэх vйлсэд Засгийн газрын давуу эрхийг vзvvлж харуулхыг сэтгvvлчдээс шаардсан заалт, зарчим байх ёсгvй. Редакцийн хараат бус байдал гэдэг нь олон нийтийн аливааг олж мэдэх гэсэн эрмэлзлийг хvндэтгэж, vйл явдлын тухай мэдээллийн vнэ цэнэ гэх мэт сэтгvvлч, редакторууд мэргэжлийн vvднээс олон улсын хэм хэмжээнд нийцхvйц шийдвэр гаргах эрх гэсэн vг юм.

Зєвлємж 3

ОНРТВ- ийг шаардлагатай санхvvжилтээр хангах, тєсєвт хєндлєнгєєс нєлєєлєхгvй байх хvчин зvйлvvдийг хамгаалж, баталгаажуулах

Ардчилсан нийгмийн шилжилтийн vед гагцхvv улс, олон нийтийн радио, телевизийг санхvvжvvлж дийлэхvйц хєрєнгийн эх vvсвэртэй байдаг. Эдгээр улс оронд ОНРТВ улсын тєсвєєс санхvvжих, vгvйдээ, тодорхой хэмжээний санхvvгийн дэмжлэг туслалцаа болон цаашдын vйл ажиллагаанд нь шаардагдах хєрєнгийг улсаас авч байвал зохино. Гэхдээ Засгийн газар болон Парламентад єєрийнх нь байр суурьтай vл нийцэх нэвтрvvлгийн тєсвийг багасгах, зохицуулах оролдлого хийх бололцоо олгохгvй тийм аргыг эрэлхийлж, сэргийлэх ёстой. Энэ бол vзэгч, сонсогчдоос тєлєх хураамжийн систем юм. Ингэлээ гээд нэвтрvvлэг хvлээн авагчдын тоо, тvвшинг буруулах ёсгvй.


ХУВИЙН РАДИО, ТЕЛЕВИЗ

Зєвлємж 4

Нэвтрvvлгийн зєвшєєрєл олгохдоо ялгаварлахгvй, хараат бус байх зарчмыг баталгаажуулах

Нэвтрvvлгийн зєвшєєрєл олгох механизм ихэнх тохиолдолд хувийн радио, телевизийг хязгаарлахад хvргэдэг. Зєвшєєрєл олгох нууц, шударга бус механизм нь зєвшєєрєл олгох хугацааг саатуулах, тодорхой бус vндэслэлээр татгалзах, эсвэл гагцхvv Засгийн газрыг дэмжигчид л зєвшєєрлийг баталгаатай олж авах зэрэг vр дагаварт хvргэж болзошгvй. Хувийн радио, телевизийг дэмжих хандлагатай тийм зєвшєєрєл олгох механизм боловсруулах нь зvйтэй.

Зєвлємж 5
Нэвтрvvлгийн зєвшєєрлийг засгийн газраас хараат бус байгууллага олговол зохино.

Нэвтрvvлгийн зєвшєєрєл олгох байгууллага нь засгийн газраас хараат бус байх ёстой. Энэ хараат бус байгууллага нь Олон нийтийн радио, телевизийн удирдах байгууллагатай хамт байж ч болно. Эсвэл тусдаа ч байж болно. Гэхдээ олон нийтийн болон хувийн радио, телевизийн хувьд хуулийн эрх мэдэл бvхий нэг байгууллага байх нь радио, телевизийн бvхий л хvрээнд олон ургальч vзэл бодлыг хангах талаарх зохицуулалт бvхий стратегийг тусгасан нэвтрvvлгийн бодлого боловсруулах, хэрэгжvvлэх боломж олгодог болохыг харгалзах нь зvйтэй юм.

Тэрхvv хараат бус байгууллага нь бас долгионы хуваарилалт, нэвтрvvлэг цацах, дамжуулах талын техникийн бусад асуудлыг хариуцдаг байвал зохино.

Зєвлємж 6

Зєвшєєрлийг гагцхvv онцгой ноцтой нєхцєл байдалд л хурааж болно.

Нэвтрvvлэг эрхлэгчид нь шууд байдлаар арьс єнгєєр ялгаварлан гадуурхах, эсвэл яс угсаагаар дайрч доромжлох / Зєвлємж 10- ыг vзнэ vv / зэргээр эрх мэдлээ бvдvvлгээр хэтрvvлэн ашигласан тохиолдолд л нэвтрvvлгийн зєвшєєрлийг хураавал зохино. Нэвтрvvлгийн зєвшєєрлийг гагцхvv тvvнийг олгосон байгууллага л хурааж болно. Гэсэн хэдий ч нэвтрvvлгийн зєвшєєрєл нь байнга шинэчлэгдэж, сунгагдаж байвал зохих зvйл юм. Нэвтрvvлэг эрхлэгч нь зєвшєєрлийг авахдаа тохиролцсон нєхцєл, заалтаа зєрчсєн бол зєвшєєрєл олгох байгууллага нь тvvнийг шинэчлэх, сунгахаас татгалзаж болно.

Зєвлємж 7

Хязгаарлагдмал бєєгнєрєл, солбисон- ємчлєлийн талаарх арга хэмжээг мэдээллийн эх сурвалжийн олон ургалч vзлийг хангахын тулд л авч байвал зохино.

Мэдээллийн эх сурвалжийн олон ургальч vзэл бодлыг хєхvvлэн дэмжих ашиг сонирхлын vvднээс зєвшєєрєл олгогч байгууллага нь электрон болон хэвлэмэл хэвлэлийн хэвшлийн хоорондох ХМХ- ийн солбилцсон ємчлєлийг оролцуулан хэвлэл мэдээллийн байгууллагын ємчид тодорхой хязгаарлалт тавих замаар улсын ч бай, хувийн ч бай, аливаа монополиос сэргийлэх ёстойг бодолцвол зохино.


РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ХYРЭЭНД ОЛОН УРГАЛЬЧ YЗЛИЙГ ХАНГАХ ТАЛААРХ ЗАСГИЙН ГАЗРЫН БУСАД YYРЭГ

Зєвлємж 8

Засгийн газар vзэл бодлын эрх чєлєєнд нєлєє vзvvлэхvйц хууль, эрх зvйн орчинг бий болговол зохино.

Ерєнхий хууль, эрх зvйн болон улс тєрийн байдал тааламжтай бол радио, телевиз цензурээс чєлєєт байдал, vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний утга учир хэрэгжих боломжтой. Yзэл бодлын, мэдээллийн болон хэвлэл мэдээллийн эрх чєлєє Yндсэн хуулиар хамгаалагдсан байх ёстой. Хэвлэл мэдээллийн эрх чєлєєг хязгаарлахуйц Нууцын хууль, аливаа хор , хохирол vзvvлж, хагалан бутаргаж болзошгvй заалтууд, гэмт хэргийн болон гvтгэлгийн талаарх хууль зэрэг хууль, тогтоомжийн заалтуудыг єєрчлєх нь зvйтэй.

Нэвтрvvлэг эрхлэгчдийн редакцийн хараат бус байдал болон сэтгvvлчдийн мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхийг хамгаалах асуудлыг хуулиар баталгаажуулсан байх ёстой. Олон нийтийн мэдээлэл хvртэх эрх нь Мэдээллийн эрх чєлєєний хуулиар хамгаалагдсан байвал зохино. Тєр, засгийн газрын тухай мэдээллийн эх сурвалжийг хvртэх явдал vл ялгаварлах зарчмын дагуу баталгаажсан байвал зохих бєгєєд хувийн радио, телевизийнхэн ОНРТВ- ийнхний нэг адил Засгийн газрын албан тушаалтнуудаас ярилцлага авах, хэвлэлийн бага хуралд оролцох зэргээр албан ёсны мэдээллийн эх сурвалжийг хvртэх ижил эрхтэй байх нь зvйтэй.

Зєвлємж 9

Засгийн газар нь радио, телевиз эрхлэгчдэд эдийн засгийн таатай нєхцєл бvрдvvлж єгвєл зохино.

Олон ургальч радио, телевизийн хувьд эдийн засгийн хязгаарлалттай тулгарах нь олонтай.
Нэвтрvvлгийн зєвшєєрєл олгох хараат бус байгууллага нь засгийн газрын зар сурталчилгааг хуваарилахдаа давуу байдал гаргуулахгvй байх vvднээс зарчим боловсруулбал зохино. Улсын мэдлийн ХМХ- ийг дэмжиж, хувийн хэвшлийнхэнд саад тотгор болохуйц ялгавартай татвар, гаалийн vйлчилгээ байдаг бол тэдгээрийг эцэс болгох нь зvйтэй.

Хувийн радио, телевизэд боломжийн, vл ялгаварлах vнэ тарифын vндсэн дээр улсын ємчийн дамжуулах цамхагийг ашиглах, сансрын сувгийг тvрээслэхийг зєвшєєрєх нь зvйтэй. Мэдээллийн чєлєєт урсгалаас болгоомжилсон, эсвэл хориглосон тийм хуулийн заалтууд болон засгийн газрын агентлагуудаас тогтоосон техникийн болон vнэ тарифын журмыг хоригловол зохино.

Гадаад нэвтрvvлгийн асуудал хариуцсан байгууллагуудад хvрэлцэхvйц санхvvжилт олгох асуудлыг засгийн газар шийдвэрлэж єгєх нь зvйтэй бєгєєд энэ санхvvжилтийг тэдгээр байгууллагын хараат бус байдлыг зохицуулах, хєндлєнгєєс оролцох зэрэг явдалд ашиглаж болохгvй.

Зєвлємж 10

Засгийн газар нь эфирт хамгийн олон янзын vзэл бодлыг тусгах боломжийг хангах vvднээс ямар ч " дайсагнасан яриа " гарч болзошгvйг хvлээн зєвшєєрвєл зохино.

Янз бvрийн vзэл бодлын асуудалд хvлцэлтэй хандах нь тэдгээрээс эх сурвалжтай " Дайсагнасан яриа"-ны эсрэг vйлчлэх хамгийн сайн арга юм. Ийм маягийн vзэл бодлыг тараах, тvгээх хамгийн vр ашигтай зам бол тэдгээрийг хамгийн олон vзэгч, сонсогчид хvртээх боломж бvхий хараат бус олон нийтийн радио, телевизvvд байдаг. Нэмж хэлэхэд, эфирт олон янзын vзэл бодлыг цацах боломжийг олгох эрх бvхий нэвтрvvлгийн зєвшєєрєл олгох хараат бус байгууллага байгуулах нь тулгамдсан зорилт юм. Yндэстэн ястан, арьс єнгє, яс угсаа, шашин шvтгэлээр гадуурхах явдал гарсан тохиолдолд эрх бvхий байгууллага Олон улсын Иргэний болон Улс тєрийн эрхийн пактын 20-р зvйлийн дагуу тэр радио, телевизийн vйл ажиллагааг даруй зогсоох талаар арга хэмжээ авбал зохино.

Радио, телевиз эрхлэгчид нь эфирт дамжуулсан тэр vзэл бодлыг vл сайшааж буй, vл хуваалцаж буй, санал vл нийлж буй тухайгаа олон нийтэд илэрхийлсэн бол тэдэнд шийтгэл оногдуулах учиргvй.

Зєвлємж 11

Сонгуульд vр дvнтэй оролцож, саналаа єгєх эрхтэй холбоотой бvх асуудлаар олон нийт хангалттай сайн мэдээлэл авах боломжийг Засгийн газар бvрдvvлсэн байх учиртай. ОНРТВ нь сонгуулийн vеэр улс тєрийн бvх намд адил тэгш vйлчлэх, vнэн бодитой шударга мэдээ, сурвалжлага нэвтрvvлэх боломж олгохуйц хараат бус механизмыг бvрдvvлэх нь зvйтэй.

ОНРТВ нь сонгуулийн кампанийн vеэр сонгогчдод тэдний сонгуульд vр дvнтэй оролцож, саналаа єгєх эрхтэй холбоотой бvх талын асуудлаар хангалттай, vнэн зєв мэдээлэл дамжуулах асуудлыг хуульчлах нь зvйтэй. Улс тєрийн нам, тvvнээс нэр дэвшигчид сонгуулийн кампанийн vйл явц, санал єгєх журам зэрэг наад захын мэдээллийг єгєх шаардлагатай. ОНРТВ нь тvvнчлэн улс тєрийн намууд, нэр дэвшигчдэд шударга, vл ялгаварлах зарчмын vндсэн дээр эфирийн цаг олгох асуудлыг хуулиар баталгаажуулах хэрэгтэй. Нэвтрvvлгийн хараат бус байгууллага байгуулагдсан цагаасаа Сонгуулийн нэвтрvvлгийн хуулинд " сонгуулийн сурталчилгааны нарийвчилсан журам батлах, аливаа гомдол саналыг хянаж шалгах арга хэмжээ, шийдвэр гаргах эрхийг тэрхvv эрх мэдэл бvхий байгууллагад єгєх нь зvйтэй. Дээрхи журмыг олон улсын хэм хэмжээтэй уялдуулан боловсруулах нь зvйтэй " гэдгийг тусгавал зохино. Тийм хараат бус байгууллага байхгvй тохиолдолд чєлєєт, шударга сонгуульд зайлшгvй хэрэгцээтэй мэдээ, сурвалжлагын наад захын шаардлагуудыг хуульд тусгаж єгвєл зохино. Сонгуулийн кампанийн явцад гарсан санал гомдол, шvvмжлэл нь цєєн хоногоор ч болов шийдвэрлэгдэхгvй саатвал сонгуулийн шударга зарчимд нєлєєлж болзошгvй тул маш тvргэн хугацаанд тэдгээрийг барагдуулах тийм механизм байвал зохино.

Зєвлємж 12

Нэвтрvvлэгтэй холбоотой санал гомдлыг барагдуулах хараат бус механизмыг бvрдvvлбэл зохино.

Нэвтрvvлгийн эрх чєлєєг зєрчсєн талаарх санал гомдлыг vр дvнтэй шийдвэрлэх механизмыг бvрдvvлбэл зохино. Нэвтрvvлгийн асуудал эрхэлсэн хараат бус байгууллага нь байгуулагдсан цагаасаа санал гомдлыг хянаж, шалгах, барагдуулах нь зvйтэй бєгєєд шийдвэрийг шvvхээр хянуулах нь зvйтэй. Ийм эрх мэдэл бvхий байгууллага vгvй бол чухамхvv энэ л зорилгоор тvvнийг байгуулах шаардлагатай.

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.