Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

"СЭТГYYЛЧ БА ХУУЛЬ" ЦУВРАЛ № 04" ГЛОБ ИНТЕРНЕЙШНЛ" ТББ

Олон нийтийн єргєн нэвтрvvлэг

АГУУЛГА

- Оршил
- Ю.Эрдэнэтуяа /дэд доктор/ Монголын телевизийн єчигдєр, єнєєдєр...
- Beрнер Рамхорст (Европын зєвлєл) Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн тухай ойлголт, тvvний vvрэг
- Тоби Мендель (“19 ДYГЭЭР ЗYЙЛ” байгууллага) Олон нийтэд vйлчилдэг телевиз радио: хуулийн харьцуулсан судалгаа
- Хелен Дарбишире ( ОУСХ- ны шинжээч) Радио, телевизийн нэвтрvvлгийн эрх чєлєєг хангах, хамгаалах арга хэмжээ
- М.Мєнхмандах. (МХХ) Олон нийтийн телевизийн тодорхойлолт Монголын радио телевизийн тухай хууль дvрмийн тєсєлд
- Х.Наранжаргал / Сэтгvvлч/ Монголд олон нийтин радио, телевиз байгуулах нєхцєл, боломж”

Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн тухай ойлголт, тvvний vvрэг

Beрнер Рамхорст (Европын зєвлєл)

Олон нийтийн єргєн нэвтрvvлэг бол хосгvй ойлголт юм. Хэдийгээр vvнийг ойлгоход хялбар ч заримдаа алсын бодлоготойгоор, заримдаа санаатайгаар vл ойлгосон мэт дvр vзvvлэх нь тохиолддог.

Чухам юуг хvлээн зєвшєєрдєггvй вэ?

Зарим хэлэнд английн “public”гэдэгтэй бvрэн нийцэх тодорхойлолт байдаггvй бєгєєд state,government, эсвэл official зэрэг vгийн утгатай ойролцоо орчуулагддаг байна. Улсын мэдлийн єргєн нэвтрvvлэгтэй байсан улс оронд дээрхтэй адил vг утгын хvндрэл гарах тохиодолд олон нийтийн єргєн нэвтрvvлгийн тухай жинхэнэ ойлголтыг тодруулахад хэл зvйн чанартай саад тотгор эхлээд учирдаг.
Ялангуяа арилжааны єргєн нэвтрvvлгийн олон жилийн уламжлалтай улс орнуудад олон нийтийн єргєн нэвтрvvлгийг засгийн газрын биш гэхэд vvнтэй ойролцоо, улсаас санхvvждэг гэсэн тєєрєгдмєл ойлголт байдаг.

Хуучин социалист орнуудад олон нийтийн єргєн нэвтрvvлгийг албан ёсны єргєн нэвтрvvлгийн нэг тєрєл, тєр, засгаас (буюу Коммунист намаас) санхvvждэггvй ч ардчиллын зарчмаар сонгогдсон парламентад ихэнх суудал авсан намын хяналтанд байдаг гэсэн ойлголт єргєн тархсан байдаг. Єєрєєр хэлбэл, хэн улс тєрийн эрх мэдэлтэй нь єргєн нэвтрvvлгийг хянадаг, єнєєдрийн эрх мэдэл бол ардчилсан хууль ёс гэж vздэг ажээ.

Олон нийтэд зориулсан єргєн нэвтрvvлэг

Тэгвэл олон нийтийн єргєн нэвтрvvлэг гэж юу юм бэ? Нэрнээсээ эхлээд олон нийтийн єргєн нэвтрvvлэг нь :
-Oлон нийтэд зориулагдсан
-Олон нийтээс санхvvждэг
-Олон нийт хяналт тавьдаг байгууллага юм.
“Олон нийт” гэдэг нь тухайн улсын (эсвэл тухай бvсийн) нийт хvн ам бєгєєд олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллага нь тvvнд vйлчлэх vvрэг хариуцлага хvлээнэ.
“Нийт хvн ам ” гэдэг 2 ижил утга агуулна:
- Нэгд, техникийн vйлчилгээний утгаар бол vйлчилгээний хvрээнд хамрагдаж буй айл єрх бvр нэвтрvvлэг хvлээн авах боломжтой. Энэ нь ус, хий, цахилгаан, утас, нийтийн тээврийн vйлчилгээ гэх мэт нийтийн бусад тvгээмэл vйлчилгээтэй адил юм.
- Хоёрт, энэ нь нийгмийн бvх хэсэг бvлэг болох баян ядуу, хєгшин залуу, боловсролтой, бага боловсролтой, соёл, шинжлэх ухаан, шашин шvтлэг, спорт, нийгэм, эдийн засгийн зэрэг аливаа тусгай сонирхол бvхий нийгэм бvхэлдээ гэсэн vг юм. Энэ утгаар бол хvн нэг бvрийг цаг ямагт тойлохгvй юм гэхэд нийт хvн ам олон нийтийн єргєн нэвтрvvлгийн хєтєлбєрийг хvртэж vйлчлvvлэх ёстой.
Олон нийтийн єргєн нэвтрvvлэг нь олон нийтэд, нийт хvн амд зориулагдсан болохоос биш Засгийн газар, Ерєнхийлєгч, Парламент, улс тєрийн нам, сvм хийд, эсвэл аливаа хувийн сонирхол бvхий бvлэг, хувьцаа эзэмшигчдэд зориулагдсан бус билээ. Энэ бол дээрх бvхнээс хараат бус байж, хэрэглэгчийн гэхээсээ илvv иргэдийнх нь хувьд хvмvvст, гагцхvv хvн амын ашиг сонирхолд vйлчлэх ёстой гэсэн vг.

Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн санхvvжилт
Олон нийтийн єргєн нэвтрvvлэг нь монополь, эсвэл хагас монополийн байдалтай, vндэсний хvн амын тоо нь чухал vзvvлэлт болдог улс орноос бусад газар ганцхvv арилжааны орлогоор санхvvжихэд хэцvv. Яг ийм жишээ Испанид байсан юм. 1980-иад онд бvс нутгийн хэмжээний єргєн нэвтрvvлэг, хожим нь vндэсний хэмжээний арилжааны телевиз байгуулагдах хvртэл vндэсний олон нийтийн єргєн нэвтрvvлэг эрхэлдэг RTVE байгууллага телевизийн салбарт монополь байв.

Зарим тохиолдолд олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллага ивээн тэтгэлэг, зар сурталчилгааны орлогогvй байдаг. Нэвтрvvлгийн худалдаа, хэвлэл эрхлэх зэрэг бусад орлогоос гадна цорын ганц орлогын эх vvсвэр нь vйлчилгээний хураамж байдаг. Ийм тохиолдолд vйлчилгээний хураамжийг нэвтрvvлэг хvлээн авах хvрээнд хамрагдаж буй тєхєєрємж бvрээс авах ёстой. БИ-БИ-СИ (Их Британи) нь бол цэвэр vйлчилгээний хураамжаараа санхvvждэг олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллагын шилдэг бєгєєд танил жишээ юм.

Баруун Европын ихэнх оронд холимог (ивээн тэтгэлэг, сар сурталчилгаа, vйлчилгээний хураамж) санхvvжилт зонхилсон байдаг. Зарим газар vйлчилгээний хураамжийн оронд засгийн газар тєсєв хуваариладаг. Гэхдээ энэ нь тvvний илvv тєр, засгийн мэдэлд байгааг харуулдаг.

Yйлчилгээний хураамж
Yйлчилгээний хураамжийн тєрийн санхvvжилтээс ялгаатай давуу талууд.
Нэгд, улсын тєсвийн хуваарлалтыг шийдвэрлэдэг улс тєрийн этгээдээс хараат бус байна гэсэн vг юм. Єргєн нэвтрvvлгийн хєтєлбєр, ялангуяа улс тєрийн утга агуулгатай нэвтрvvлэг, сурвалжлагад нь шаардлагатай хєрєнгє мєнгийг баталгаатай болгохын тулд эрх мэдэлтнvvдэд тал засах тийм урьдчилсан нєхцєл байж таарахгvй. Гэсэн ч vйлчилгээний хураамжийн хэмжээг зохицуулах (єсгєх ч юм уу) шийдвэрийг аль нэг албан ёсны этгээд (Засгийн газар, эсвэл Парламент ) гаргах шаардлагатай болдог. Энэхvv лут арга хэмжээг зохистой хуулийн хvрээнд, гагцхvv олон нийтийн эрх ашгийг хангах vvднээс шаардлагатай бодит хэрэгцээг vндэслэн хэрэгжvvлэх ёстой. Учир нь хvмvvсээ бодоод дундыг барьсан шийдвэр гаргах тохиолдол байдаг юм.

Хоёрт, олон жилийн туршлагын vндсэн дээр vйлчилгээний хураамжийн орлогын хэмжээг тєсєв хуваарилахаас илvv урьдчилан тооцох боломжтой байдаг. Энэ нь vйл ажиллагааны дунд шатны, тэр бvv хэл стратегийн хэтийн тєлєвлєгєє боловсруулах, хєрєнгє оруулахад нэн ач холбогдолтой.

Гуравт. улсын тєсвєєс санхvvжиж байгаа єргєн нэвтрvvлгийн байгууллага бvх талаараа улсынх байх нь тодорхой. Ялангуяа тухайн єргєн нэвтрvvлгийн байгууллагын ажилтнууд нь улсаас тогтоосон цалингийн сvлжээнд хамрагдана. Энэ нь арилжааны єргєн нэвтрvvлгийн байгууллагатай єрсєлдєєн бvхий тогтолцоонд хямралт байдал бий болгодог. Харин vйлчилгээний хураамжаар санхvvждэг байгууллага нь єєрийгєє захирах эрхтэй болохыг шаардах нь зvй бєгєєд олон нийтийн хяналт дор vйл ажиллагаа явуулна.

Yйлчилгээний хураамжийн хамгийн гол, бас нэг давуу тал бол хураамж тєлж, єргєн нэвтрvvлгийг хvлээн авч буй иргэд тvvнийг эрхлэгчдийн хоорондын сэтгэл зvйн чухал холбоо юм. Иргэд юунд мєнгєє тєлж байгаагаа мэдэх учир vнэ цэнийг нь vнэлнэ. Єргєн нэвтрvvлэг эрхлэгч чухам хэнд нэвтрvvлэг зориулж буй, чухам хэн vvнд сэтгэл хангалуун байх ёстой вэ гэдгийг ухаарна.

Олон нийтийн хяналт

Олон нийт бол олон нийтийн єргєн нэвтрvvлгийн шимийг хvртэгсэд тєдийгvй тєлбєр тєлєгч, мєн хянагч мєн.
Тэгвэл олон нийтийн хяналт гэж юу вэ?
Энэ нь олон нийтийн тєлєєлєгчид бол тухайн олон нийтийн єргєн нэвтрvvлгийн байгууллагын олон нийтэд vйлчлэх зорилгоо аль болох дээд зэргээр биелvvлэхийн баталгаа болдог юм.

Єргєн нэвтрvvлгийн удирдах зєвлєл
Олон нийтийн дээр дурьдсан тєлєєлєгчид нь компанид бол хувьцаа эзэмшигчтэй харьцуулахуйц vvрэг хvлээдэг. Єргєн нэвтрvvлгийн зєвлєл тухай єргєн нэвтрvvлгийн байгууллагадаа хамаарагддаг ч байж болно, эсвэл тусдаа хараат бус этгээд байж болно. Олон нийтийн тєлєєлєгчдийг 2 єєр загвараар єєр єєр аргаар байгуулж болно.
· Нэгд, иргэний нийгэмд хvлээн зєвшєєрєгдсєн байгууллага, бvлэг Зєвлєлд єєрсдийн сонголтоор тєлєєлєлєє холимог хугацаатайгаар батлан томилдог. Yvнд жишээ нь, их сургууль, урлаг соёлын байгууллага, сvм хийд, зохиолч, сэтгvvлч, хєгжимчин, газрын эзэн, эмэгтэйчvvд, залуучууд, спортын холбоод, байгаль орчин хамгаалагчид, ажил олгогчид, vйлдвэрчний эвлэлийнхэн гэх мэт байж болно.
· Хоёрт, тодорхой тооны гишvvдийг ( 9 эсвэл 12), Парламент эсвэл хэд хэдэн олон нийтийн байгууллагаас ( жишээ нь 1/3 нь Их хурал, 1/3 нь Засгийн газар, 1/ 3 нь Ерєнхийлєгчєєс) томилдог байна. Удирдах зєвлєлийн гишvvд нь иргэний нийгмийн ашиг сонирхлыг тєлєєлєх учир хэрэг дээрээ єєрсдий нь томилсон этгээдvvдийн улс тєрийн vзэл бодол, эрх ашгийг тєлєєлєхгvй байх арга замыг хамгийн зохистой хангаж єгєх ёстой.

Єргєн нэвтрvvлгийн зєвлєл нь 3 гол vvрэгтэй.
· Тухайн байгууллагын ахлах албан тушаалтан бєгєєд бvх нэвтрvvлэг хєтєлбєрийн тєлєє эхний бєгєєд эцсийн хариуцлага хvлээх Ерєнхий захирлыг томилох;
· Байгууллагын захиргаа, санхvvгийн асуудлаар хяналт, шийдвэр гаргах эрх мэдэл бvхий Захиргааны зєвлєлийг томилох;
· Хєтєлбєрийг шинэчлэх, боловсронгуй болгох талаар зєвлєгєє єгєх, тэр бvv хэл шаардлага тавихуйц байдлаар тvvнд хяналт шалгалт хийх;

Дvгнэж хэлбэл, олон нийтэд vйлчлэх єргєн нэвтрvvлэг гэдэг нь олон нийтэд зориулагдсан, олон нийтээс санхvvждэг, олон нийтийн хяналттай гэсэн vг юм. Тэгвэл єргєн нэвтрvvлгийн хєтєлбєрийн мєрдєх гол зvйл гэж юу вэ?

Єргєн нэвтрvvлгийн хєтєлбєрийн мєрдєх зарчим
Тухайн улсын хууль тогтоомжийн арга барил, зан заншил, ялангуяа эдийн засаг, нийгэм, тvvх болон бусад бодит байдал нь єєр єєр учир мєрдєх зарчим нь бас єєр єєр байдаг. Гэсэн хэдий ч хаана ч тvгээмэл нийтлэг зvйл байдаг. Европын Зєвлєл (1994 оны Прагийн Сайд нарын Бага хурал), Европын Парламент (Европын Холбооны ) нар доорхи нийтлэг зарчмыг мєрдєхийг хvлээн зєвшєєрчээ.

Прагийн тогтоол

“Радио, телевиз болон єргєн нэвтрvvлэг нь ардчилсан нийгмийн улс тєр, хууль эрх зvй, нийгмийн тогтолцооны vнэт зvйлсийг дэмжихийн зэрэгцээ ялангуяа хvний эрх, улс тєрийн олон ургальч vзлийг хvндэтгэн vзэж байна.”
“Ардчилсан нийгэмд олон нийтэд vйлчлэх єргєн нэвтрvvлэг чухал ач холбогдолтой. “
“Хvн бvрт хvртээмжтэй олон ургальч харилцаа холбооны зайлшгvй хvчин зvйл тул олон нийтэд vйлчлэх єргєн нэвтрvvлгийн vйл ажиллагааг эн тэргvvнд чухалчлана.“
“Олон нийт, бvлэг, давхаргат хvртээмжтэй байж, нийгмийн бат нэгдэл, хувь хvмvvс, хэсэг бvлгийг нэгтгэх хvчин зvйл мєн.
“Соёл, хvйс, шашин шvтлэг, ялгаварлан гадуурхах хийгээд нийгмийн ялгааны аливаа хэлбэрээс татгалзана.
“Олон нийтийн хэлэлцvvлэг мэтгэлцээний аль болох єргєн хvрээтэй vзэл бодол, санаа бодлын индэр байна.”
” Мэдээ, мэдээлэл, тайлбар шударга, алагчлалгvй, тал тохой татаагvй, хараат бус байна.”
“Єндєр ёс суртахуун, чанарын хэм хэмжээнд нийцсэн олон ургальч, шинэлэг, олон хэлбэрийн хєтєлбєртэй байна. “
“Зах зээлийн хvчин зvйлд дулдуйдахгvй, золиослогдохгvй байна.”
” Єргєн олон тvмний ашиг сонирхолд нийцсэн хєтєлбєр, vйлчилгээг хангахдаа хvн амын цєєнхийн хэрэгцээг тусгана. “
“Yндэстэн ястан хоорондын харилцан ойлголцол, хvлцэл (толерантност), эв найрамдлыг бэхжvvлэх, янзын бvрийн vндэстэн угсаатан, олон хэлбэрийн соёл бvхий нийгмийг хєхvvлэн дэмжих зорилгоор нийгэм дэх гvн ухааны янз бvрийн санаа, шашны итгэл vнэмшлийг илэрхийлнэ. ”

ЕВРОПЫН ПАРЛАМЕНТИЙН ТОГТООЛ

1996 оны Европын Парламентын тогтоол дээрхтэй маш ойролцоо утга агуулгатай бєгєєд зарим нэгийг жишээ татав.
“ Олон нийтийн санаа бодлыг бvрдvvлж, нэгэн цогц болгодог нийгмийн янз бvрийн бvлэг давхаргыг тєлєєлєх олон ургальч vзлийг дэлгэрvvлэгч, тодорхой мэдээлэл бvхий иргэдэд туслагч юм.“
“Нийт хvн амд бvхий л тєрєл зvйлээр бvтээсэн чанартай бvтээгдэхvvнийг єргєн хvрээгээр толилуулна.”
“Yзэгч, сонсогчдын талархан хvлээн авдаг, алдартай хєтєлбєр нэвтрvvлэгт чанарын хэм хэмжээ тогтооно.”
“ Цєєнхийн ашиг сонирхолд болон хvн амын янз бvрийн хэсэг бvрт хvрч vйлчилнэ.“
“Тvргэн єргєжиж буй мэдээллийн зах зээлийг мэдэрч, vзэгч, сонсогчдын итгэлийг хvлээхvйц чадвар бvхий мэдээ сурвалжлага, уран сайхны нэвтрvvлэгт ч алагчлалгvй, тал тохой татаагvй, бvрэн хараат бус мэдээллээр хангана.”
“Ардчилсан vйл явцыг тєгєлдєржvvлэхэд туйлын чухал болох олон нийтийн мэтгэлцээнийг хєхvvлэн дэмжихэд голлох vvрэг гvйцэтгэж, нийгмийн бvхий л бvлэг давхарга, байгууламжийн индэр болно.”
“Спортын уралдаан тэмцээн зэрэг нийт олон нийтийн ашиг сонирхол бvхий vйл явдлуудыг нийт хvн амд хvргэх”

Єргєн нэвтрvvлгийн цаашдын гvйцэтгэх vvрэг

Эцэст нь хэлэхэд, єргєн нэвтрvvлгийн ирээдvй нь тvvний эрхэм зорилго, иргэний нийгэмд болон тvvний тєлєє гvйцэтгэх vvргээр тодорхойлогдоно. Мэдээллийн эх сурвалж улам олон янз, улам хувийн шинжтэй болж, vзэгч, сонсогч хуваагдахын хэрээр єнєєгийн нєхцєлд vндэсний хэмжээний, улс vндэстнээ хvндэтгэсэн олон нийтийн санаа бодлыг уралдуулах vvрэг хvлээсэн, vгvйдээ нэг хvчтэй vйлчилгээг дэмжих нь чухал болж байна. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн санхvvжилтийн хувьд Прагийн Сайд нарны Бага хуралд оролцсон улс орнууд “ОНЄН эрхлэгчийг єєрсдийнх нь зорилгыг биелvvлэхэд зайлшгvй шаардлагатай хєрєнгє санхvvжилтийг бий болгох” тухай тохиролцсон юм. Ийм утга vгийг Европын Парламентын тогтоолд ч бас хэрэглэсэн байдаг.

Yvний зэрэгцээ техник технологи хєгжиж (тоон систем нягтрал г.м), нэвтрvvлгээ хvргэх хэлбэрvvд ( сансарын хиймэл дагуул, кабель, интернет) нэмэгдэж, сэдэвчилсэн сувгаар дамжуулдаг олон тєрлийн хєтєлбєрvvд бий болж, санхvvжилтийн шинэ арга (тєлбєртэй телевиз, тєлбєртэй суваг) нэвтрэхийн хэрээр ОНЄН ч бас нvvрээ улайлгахгvйгээр цаг vеийн шаардлагын дагуу хамгийн зохистой хэлбэрээр олон нийтэд vйлчлэх ёстой.

Боломж

ОНЄН-ийн мєн чанарыг бvрэн ойлгосон бол хэрэгжvvлэхэд бодитой санагдаж байна уу? Ийм єргєн нэвтрvvлэггvй улс оронд vvнийг байгуулах бодит боломж байна уу?

Зєвхєн тєрийн мэдлийн, эсвэл зєвхєн арилжааны нэвтрvvлэгтэй улс орнууд ОНЄН-тэй болох нь гагцхvv улс тєрийн гол асуудалтай холбоотой болох нь :

Єргєн нэвтрvvлэг нь тєрийн эзэмшилд хэвээр байгаа улс орнуудад тvvнд тавих хяналтаа зогсоох, тvvнийг олон нийтэд vйлчилдэг жинхэнэ хараат бус болгон єєрчлєн шинэчлэх талаар эрх мэдэлтнvvдийг ухуулж ятгах нь хялбар, амар биш юм. Гэсэн хэдий ч сvvлийн жилvvдэд эдгээр улс оронд ардчиллын утга учир, зарчмуудыг ойлгон ухамсарлаж, иргэд анхаарлын тєвд байх болжээ. Ардчилал иргэдээс эхэлдэг ч гэсэн тэд єргєн хvрээтэй бодит мэдээлэл авч чадахгvй бол жинхэнэ ардчилал vгvй. Тєв ба Зvvн Европ, дэлхийн бусад олон оронд байдал ийм байна. Ийм орнуудад ОНЄН-ийн vнэ цэнийг гойд ойшоохгvй байгаа ч єнєєдрийн нєхцєл байдалд тєрийн эзэмшлийн єргєн нэвтрvvлэг ийм маягаар байгаад байвал цаашид утга учиргvй гэдэг нь тодорхой болжээ.
Тєрийн мэдлийн єргєн нэвтрvvлэг цэцэглэж байсан цаг vеийг єнєєдрийнхтэй харьцуулахад олон улс оронд огт єєр нєхцєл байдал бий болсон байна.
· Харилцаа холбооны салбарт том хэмжээний єєрчлєлт гарч, тєрийн зохицуулалт vгvй болсон.
· Арилжааны єргєн нэвтрvvлэг бий болж, тvvнийг хvлээн зєвшєєрч аль болох бага зохицуулдаг болсон.
· Дэлхийн, гадаадын єргєн нэвтрvvлэг vндэсний хил хязгаарыг vл харгалзан тvгэж, тухайн орны хэл дээр, эсвэл нийт хvн амын тодорхой хэсгийн ойлгодог хэлээр нэвтрvvлэх болов.
· Техникийн хєгжил, ялангуяа тоон систем, нягтрал олон нэмэлт суваг бий болох боломж олгож байна
· Интернэтийн нэвтрvvлэг мєн л хил хязгааргvй цацагдаж дуу авиа, дvрс дуу авианы тоймгvй олон хєтєлбєр бий болж байна.
Ийм нєхцєлд тєр єєрийн єргєн нэвтрvvлгээр дамжуулан мэдээлэлд нєлєєлж , тvvнд, тэр бvv хэл хvмvvсийн санаа бодолд хяналт тавина гэдэг vнэхээр утопи бодол юм.
Хvн амын харьцангуй цєєн хэсэг тєрийн мэдлийн єргєн нэвтрvvлгийн хэрэгслээс, дийлэнх нь хаа сайгvй тархаж буй мэдээллийг хvртдэг. Тєрийн мэдлийн єргєн нэвтрvvлгийн хэрэгслээс мэдээлэл авч буй хvмvvс ч тvvнд шvvмжлэлтэй, vл итгэсэн маягтай хандах болно. Учир нь тvvнийг бусад мэдээлэлтэй харьцуулах бvрэн боломж байгаа юм.

Ийм учраас тєрийн єргєн нэвтрvvлгийн хэрэгсэл удаан хугацаанд оршин тогтнохгvй нь ойлгомжтой бєгєєд тvvнийг ардчилсан замаар олон нийтийн болгон єєрчлєх нь муугvй билээ.
Жинхэнэ хараат бус олон нийтийн єргєн нэвтрvvлэгтэй болж зохицож амьдрах нь эрх мэдэлтнvvдээс ихээхэн зvрх зориг шаардах нь мэдээж. Гэсэн хэдий ч тэднийг иргэд сонгосон бєгєєд иргэдийн туйлын эрх ашиг, сонирхолд vйлчилнэ гэдэг цорын ганц зорилго нь мєн гэдгийг цагт ямагт санаж явбал зохино.

Арилжааны єргєн нэвтрvvлэгтэй улс орнууд

Арилжааны єргєн нэвтрvvлэгтэй улс оронд ОНЄН-тэй болох, ялангуяа жинхэнэ хараат бус ОНЄН-ийн амин чухал зvйл болох заавал тєлєх vйлчилгээний хураамжаар санхvvжих систем бий болгоход зайлшгvй дэмжлэг олж авах нь тvвэгтэй асуудал юм.
Єргєн нэвтрvvлэг нь олон жилийн турш зах зээлийн хуульд захирагдан vйл ажиллагаагаа явуулж байсан тохиолдолд хvмvvс єєр нэгэн хэрэгцээ, эсвэл єєр нэгэн зvйлийг илvv хvсэн хvлээж болох юм. Анх 1970 онд АНУ-д олон нийтийн єргєн нэвтрvvлэг бий болоход урьд нь vнэ тєлбєргvй радио телевиз vзэж дассан хvмvvсээс vйлчилгээний хураамж авна гэдэг хамгийн том бэршээл байлаа.
Ер нь єргєн нэвтрvvлгийн бvх тєрєл хэлбэр бvгд ямар нэг байдлаар иргэдээс санхvvждэг. Энэ нь тєрд татвар тєлєгч (улсын санхvvжилт), vйлдвэрлэгч, vйлчлэгч (зар сурталчилгаа, ивээн тэтгэлэг ), сувгийн захиалагч (тєлбєртэй телевиз), хvлээн авагч-эзэмшигч (хураамжийн тєлбєр) байж болно. Аль ч тохиолдолд хэрэглэгч-иргэнд сонголт байхгvй. Тэр тєлбєр хийх vvрэгтэй.
· Хэрэв иргэн татвар тєлєгч бол тєрийн ашиг сонирхлыг хамгаалсан нэвтрvvлэг, хєтєлбєрийг санхvvжvvлнэ гэсэн vг.
· Хэрэв иргэн зар сурталчилгаа, ивээн тэтгэгчээр дамжуулан тєлбєр хийж байгаа бол (радио телевизээр сурталчлагдаж буй бvтээгдэхvvнийг худалдан авч vйлчилгээг хvртэж байгаадаа) тэр арилжааны єргєн нэвтрvvлэг эрхлэгчийн vзэгчдийн тоогоо дээд зэргээр нэмэгдvvлэх, ашгаа дээд зэргээр нэмэгдvvлэх зорилготой нэвтрvvлэг, хєтєлбєрийг санхvvжvvлнэ гэсэн vг.
· Хэрэв иргэн тодорхой сувгийн нэвтрvvлгийн захиалагч бол тэр vйлчилгээндээ тєлбєр єгч байна гэсэн vг.
· Хэрэв иргэн vйлчилгээний хураамжаар дамжуулан тєлбєр хийж байгаа бол єєрт нь иргэнийх нь хувьд зориулагдсан олон нийтийн vйлчилгээг санхvvжvvлнэ гэсэн vг.
Єргєн нэвтрvvлгийн бvх тєрєл хэлбэр хэрэглэгч-иргэдээс санхvvжиж байгаа нь ойлгомжтой тул иргэд яагаад чухамхvv єєрт нь зориулагдсан єргєн нэвтрvvлгийг бус, харин эрх мэдэлтнvvдэд vйлчилдэг байгууллагыг санхvvжvvлэх ёстой билээ?

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.