Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

"Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд"
( судалгааны тайлан 2001 он)

Энэхvv судалгааны тайланг Голландын "Мама каш" сан, МННХ-гийн санхvvжилтээр хийв.

АГУУЛГА

1. Оршил
2. Судалгааны бvлэг: Эмэгтэй сэтгvvлчид єєрийгєє хэрхэн vнэлж байна вэ?
3. Монголын эмэгтэйчvvдийн ємнє тулгарсан, анхаарал татсан ямар асуудал байна?
4.Бидний эрх зєрчигддєг vv?
5.Би сэтгvvлч, гэвч эмэгтэй...
6.Дvгнэлт, санал
7. Хавсралт

Дvгнэлт, санал

1. Эмэгтэй сэтгvvлчдийн тоо цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Одоо сэтгvvл зvйн мэргэжлээр дээд сургууль, тєрєл бvрийн курст суралцагсдын дийлэнх нь эмэгтэй байна. Иймд эмэгтэй сэтгvvлчдэд зориулсан цогц арга хэмжээ авч явуулах шаардлагатай юм. Vvнд тэднийг мэргэжлийн дагуу болон хvссэн салбартаа ажиллах, мэргэжлийн эрхээ эдлэх, єєрийн мэдлэг боловсрол, ур чадвар, нєєц бололцоогоо бvрэн дvvрэн ашиглах, сургалтад хамрагдах зэрэгт эрчvvдийн адил тэгш боломж олгоход анхаарах
2. Судалгаанд оролцсон 287 сэтгvvлчийн 173 нь эмэгтэйчvvдийн
ачаалал их байгаа гэдэг дээр санал нэгджээ. Иймд тэдний ачааллыг жигдрvvлэх, хvvхэд асрамжлах газартай болоход туслах, эмэгтэй сэтгvvлчдийн хєдєлмєрийг шударга зєв vнэлэх механизм бvрдvvлэх, хєдєлмєрийн болон хамтын гэрээний заалтад энэ талаар болон илvv цагийн хєлсний тухай зvйлийг тусгайлан оруулахыг хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудтай зєвшилцєх. Эмэгтэй сэтгvvлчдийг нас, ажлын тєрлийн хувьд ялгаварлаж vзэхгvй байх
3. Эмэгтэйчvvд сэтгvvл зvйн салбарт эрчvvдтэй мєр зэрэгцэн
ажиллаж, нийгмийн амьдралд єєрийн хувь нэмрийг оруулж байна. Гэвч айл гэрийг авч явах, vр хvvхдээ єсгєх, ахуй амьдралаа зохицуулах нь эмэгтэй хvний vvрэг мэт vздэг уламжлалт сэтгэлгээ єєрчлєгдєєгvй байгаа юм. Иймд эмэгтэйчvvдийн талаарх хэвшмэл сэтгэлгээ, зан vйлийг єєрчлєх, хэвлэл мэдээллээр vзэл бодлоо илэрхийлэх тэгш боломж олгох, бодлого боловсруулах, шийдвэр гаргах тvвшинд эмэгтэйчvvдийн оролцоог нэмэгдvvлэх талаар анхаарах. Энэ чиглэлээр нийгмийн сэтгэхvй, олон нийтийн vзэл бодлыг тєлєвшvvлэх, эрэгтэй удирдах ажилтнуудын сэтгэлгээг єєрчлєхєд хэвлэл мэдээллийн хvчийг ашиглах
4. "Эмэгтэйчvvдийн нийгэмд гvйцэтгэж буй vvрэг ролийг
vнэлдэггvй" гэж 111 сэтгvvлч буюу судалгаанд хамрагдсан хvvхнvvдийн тал орчим хувь нь хариулжээ. Иймээс улс тєр, нийгэм, эдийн засгийн бvхий л салбарт эрчvvдийн адил хvнд ачааг vvрэлцэж яваа эмэгтэйчvvдийн тухай олонд таниуцлах нь чухал байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд сонины нийтлэл, нэвтрvvлгийн хєтєлбєрийнхєє бодлогыг боловсруулахдаа энэ талаар тvлхvv анхаарч, мэргэжлийн шинжээчийн зєвлєгєєг авбал зохино.
5. Эмэгтэй сэтгvvлчдийн тоо нэмэгдэхийн хэрээр тэдний дуу
хоолой жинтэй байр суурь эзлэх болж байна. Энэ нь аливаа асуудалд гагцхvv эр хvний vзэл бодлоор ханддаг уламжлалт байдалд эерэг нєлєє vзvvлж байгаа хэдий ч тєдийлєн шаардлагын тvвшинд хvрээгvй байна. Иймд эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvдийн асуудлаар нийтэлж, нэвтрvvлж буй зvйлдээ эмэгтэйчvvдийн бодит дvр тєрхийг харуулахыг эрмэлзэх
6. Эмэгтэйчvvд нийгмийн болон эрvvл мэндийн даатгалд
хамрагдахгvй байгаа нь сэтгэл эмзэглvvлж байна. Иймд хуулийн дагуу энэ эрхээ эдлэх, тэднийг хохироохгvй байх талаар онцгой анхаарахыг хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, ялангуяа хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд, хэвлэн нийтлэгчдэд зєвлєж байна.

Бидний энэ судалгаа анхных бєгєєд аливаа алдаа мадаг гарсан байхыг vгvйсгэхгvй. Иймд энэхvv тайланг албан ёсоор хэвлvvлж, олны хvртээл болохын ємнє засаж, залруулах зvйл байвал бидэнд зєвлєж туслахыг эрхэмлэн хvсье. Та бvхний санал бодол бидний дараагийн ажилд vнэтэй зєвлєгєє болно.

Энэ судалгааг хийхэд дэмжлэг, туслалцаа vзvvлсэн хэвлэл мэдээллийн байгууллага, эмэгтэй сэтгvvлч, уран бvтээлчдэд талархал илэрхийлье.

Улаанбаатар хот. 2001 оны 4-р сарын 30

 

 

 

 

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.