Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

"Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд"
( судалгааны тайлан 2001 он)

Энэхvv судалгааны тайланг Голландын "Мама каш" сан, МННХ-гийн санхvvжилтээр хийв.

АГУУЛГА

1. Оршил
2. Судалгааны бvлэг: Эмэгтэй сэтгvvлчид єєрийгєє хэрхэн vнэлж байна вэ?
3. Монголын эмэгтэйчvvдийн ємнє тулгарсан, анхаарал татсан ямар асуудал байна?
4.Бидний эрх зєрчигддєг vv?
5.Би сэтгvvлч, гэвч эмэгтэй...
6.Дvгнэлт, санал
7. Хавсралт

Судалгааны бvлэг

Эмэгтэй сэтгvvлчид єєрсдийгєє хэрхэн vнэлж байна вэ?

Єєрийгєє дайчилж, єєрєє л хvчтэй байх хэрэгтэй (Судалгааны эх материалаас)

"Монголын хэвлэл мэдээлэлд эмэгтэй сэтгvvлчид ямар vvрэг гvйцэтгэж байна вэ?" гэсэн асуултанд судалгаанд хамрагдсан нийт 287 эмэгтэй сэтгvvлчийн 54 хувь нь буюу 155 сэтгvvлч "Єндєр vvрэг гvйцэтгэдэг" гэж хариулсан байна. Vvнийгээ тэд доорхи маягаар тайлбарлаж байна.

- Гол ажлыг нугалж, хамаг ачааг vvрдэг
- Дийлэнх нь учраас дуу хоолой нь ард тvмэнд илvv хvрдэг
- Сэтгvvл зvйн салбарт ноёлж байна.
- Нийтлэл бичлэгээрээ олонд танил болсон чадварлаг сэтгvvлчдийн 70 гаруй хувь нь эмэгтэйчvvд байдаг.
- Нийгэмд эзлэх байр сууриа тодорхой хэмжээгээр олж авсан
- Боловсролтой, эрчvvдээс илvv чамбай, хариуцлагатай
- Асуудлыг хамгийн зоригтой, хурцаар хєндєж тавьдаг
- Аливаад хандахдаа зоримог, vнэнч байдаг
- Асуудалд илvv нухацтай хандаж, шударга vнэнийг олохыг эрмэлздэг
- Мэдээлэл олж авахдаа илvv шаргуу, гавшгай
- Ямар ч vед ажил хэрэгч байж чаддаг
- Аливаа асуудалд чин сэтгэлээсээ ханддаг
- Эхэлсэн ажлаа дуусгаж байж санаа амардаг, няхуур, хариуцлагаа ухамсарладаг
- Хувийн амьдрал, бусад олон зvйлээ золиослон зvтгэдэг

"Гол ачааг vvрдэг", "дийлэнх нь учраас" гэж vзэж байгаа зарим хvн vvнийгээ "эрэгтэй сайн сэтгvvлчид дарга болж, дэвшээд явчихдаг", "хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийн удирдлага нь голдуу эрчvvд" учир "єдєр тутмын гол ажлаа нугалагсдын дийлэнх нь бvсгvйчvvд байдаг" гэсэн санаа илэрхийлжээ.
Судалгаанд оролцогчдын 8,7 хувь буюу 25 эмэгтэй дээрх асуултанд "хангалтгvй vvрэг гvйцэтгэдэг" хэмээн хариулсан байна. Vvнийгээ тэд доорхи шалтгаантай гэж vзэж байна.

- Монголд ардчилсан, орчин vеийн сэтгvvл зvй дєнгєж хєгжиж байгаа учраас vvргээ гvйцэд ухамсарлаагvй байдаг.
- Зарим сонин хэвлэлийнхнээс болоод олон нийт сэтгvvлчдийг ёс суртахууны доголдолтой хvмvvс мэтээр хvлээж авдаг.
- Эмэгтэй сэтгvvлчдийн ур чадвар тэр бvр шаардлага хангадаггvй
- Нєєц бололцоо хязгаарлагдмал
- Боловсрол мэдлэгээ бvрэн гvйцэд ашиглаж чаддаггvй
- Боловсрол дорой
- Тєрд дуу хоолойгоо чєлєєтэй хvргэж чадахгvй байгаа

Мєн зарим нь "эрэгтэйчvvд ихэнх албан тушаалыг эзэлсэн байдаг тул эмэгтэйчvvдийг хvvхэдтэйгээр нь шалтаглан ажилд авахгvй байх, албан тушаал дэвшvvлэхэд нь саад болдог" зэргийг эмэгтэй сэтгvvлчдийн ажил vvргээ хангалтгvй биелvvлэх шалтгаан гэж vзэж байна.

Судалгаанд хамрагдсан эмэгтэйчvvдийн 1,05 хувь буюу ердєє 3 сэтгvvлч "хэвлэл мэдээллийн салбарт эмэгтэйчvvдийн гvйцэтгэх vvрэг муу" гэж дvгнэсэн боловч тайлбар, шалтгаанаа бичсэнгvй. 14,6 хувь буюу 42 хvн "энэ талаар сайн мэдэхгvй" хэмээн хариулжээ.

 

 

 

 

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.