Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хvний эрх ба хэвлэл мэдээлэл

Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай

Энэхvv гарын авлагыг НVБ-ын Хvний эрхийн тєвєєс санхvжvvлэв.

АГУУЛГА

Танилцуулга
Хvний эрхийн хууль эрх зvйн асуудалд
Эмэгтэйчvvд ба ОНМХ
Хvvхэд-хэвлэл мэдээлэл
Сонины булан гэж юу вэ?, хэрхэн хєтлєх вэ?

Хавсралт
Сонины булан ба эмэгтэй сэтгvvлч
Хvvхдийн эрх, хэвлэл мэдээлэл
Хvvхдийн асуудлыг сурвалжлахад баримтлах зарчим
Хvvхдийн эрх ба хэвлэл мэдээллийн тухай тунхаглал
Хvvхэд, ёс зvй ба хэвлэл мэдээлэл

Сонины булан ба эмэгтэй сэтгvvлч

Дэлхийн хэвлэл мэдээллийн тvvхэнд сонины булан нь эрт дээр vеэс л уншигчдыг байлдан дагуулдаг хамгийн сонирхолтой хэлбэрт тооцогддог юм. Сонинд єєрийн гэсэн булан эрхлэн хєтлєх, тvvнд зориулан материал бичих нь vе vеийн сэтгvvлчдийн хамгийн эрхэм хvсэл мєрєєдєл ажээ. Чухамхvv сонины аль нэг талбайд тогтмол байртай , єєрийнх нь зурагтай хэвлэгддэг тэр булан сэтгvvлчийг уншигчдын дунд алдаршуулдаг. Сонины булан нь сэтгvvлчдэд тvvгээрээ дамжуулан єєрийнхєє хvсэл мєрєєдлийг уншигчидтайгаа хуваалцаж, vзэл бодлоо хамгийн чєлєєтэй илэрхийлэх боломж олгодог байна. Ийм ч учраас булангийн сэтгvvлч уншигч хоёрын дунд євєрмєгц харилцаа бий болдог.
Сонины буланд зориулан нийтлэл материал бичихэд мэдээ сурвалжлагад тавигддаг хатуу зарчим, шаардлага, хязгаарлалтад баригдалгvй єргєн эрх чєлєєтэй байж болдог. Сэтгvvлч єєрийнхєє буланд юуг ч, хэнийг ч шvvмжилж, магтаж, бас ёгєєдєж, ёгтолж болно.
Сонины булан эрхлэн хєтєлдєг сэтгvvлчид сурвалжлагчдаас хавигvй илvv хараат бус байдалд ажилладаг. Редакторууд сурвалжлагчийн бичсэн мэдээнд хайр найргvй “ гар хvрдэг “ бол булангийн материалд тухайн сэтгvvлчийн єєрийн арга барил, бичлэгийн євєрмєц єнгє хадгалагдсан байдаг тул тvvний нь тэр бvр “ эвдэхээс “ болгоомжилдог. Єєрєєр хэлбэл, булангийн сэтгvvлчдийн гар илvv чєлєєтэй байдаг. Тийм учраас сэтгvvлчдээс єргєн мэдлэг, чєлєєт сэтгэлгээ, бие даан судалгаа хийх чадвар , дэвшvvлж байгаа асуудалд єєрийн vзэл бодолтой байхыг шаарддаг бєгєєд тэд хvчтэй бие хvн байх учиртай. Булангийн материал нь ямагт уншигчдын анхаарлыг татаж, тэднийг бодол, эргэцvvлэлд хєтєлдєг тул уншигч, редакцийн эргэх холбоо єргєн байдаг.

Нэг бус хэд хэдэн сонин сэтгvvлд єєрийн буланг эрхэлдэг сэтгvvлчдийг синдикат буланчид гэдэг. Тэдний булангаараа дамжуулан хэлсэн vг орон даяар мянга мянга, сая сая уншигчдын гарт очиж, сэтгэл санаанд нь нєлєєлдєг тул нийгмийн хамгийн эмзэг асуудлаар нийгмийн ухамсар тєлєвшvvлэх, ухамсрыг дээшлvvлэх, тухайн асуудалд олны анхаарлыг хvчтэй тєвлєрvvлэх боломжтой.

Булангийн сэтгvvлч тухайн асуудлаар дагнан мэргэшсэн байдаг тул энэ сэдвээрээ лекци унших, хичээл заах, ном бичих, бvтээл туурвих , радио, телевизийн нэвтрvvлэгт оролцон vзэл бодлоо илэрхийлэх чадвартай болдог. Нэг vгээр хэлэхэд булангийн сэтгvvлчид сонин хэвлэлийн салбарт хамгийн алдартай хvмvvс байдаг ажээ. Булангийн сэтгvvлчдийн нийтлэл, материалынх нь эмхэтгэл, бусад ном зохиол хамгийн сайн борлогдож, бестселлер болдог байна.

“ Булангийн сэтгvvлч бол зураачтай ижил юм. Сайн зураачийн ялгаа гэвэл билгийн хараа. Ван Гог наранцэцгийг бусдаас єєрєєр хардаг байсан. Булангийн сайн сэтгvvлчийн ялгаа бол нийгмийн амьдралыг тольдох билгийн хараа юм. Энэ нь хvмvvсийн харж буйг олж харах , гэхдээ тэднээс єєрєєр харах чадвар юм. гэж Америкийн улс тєрийн булангийн сэтгvvлч Жорж Уил хэлсэн байдаг.

Сонины буланг “ бичлэгийн “ тvргэн хоол “ “ хэмээн нэрлэсэн ч байдаг.

АНУ-д гэхэд сонины булан нь бvр колончлолын vеэс бие даан хєгжиж, бvхэл бvтэн хоёр зууны турш зєвхєн эрчvvдийн эрхэлдэг ажил байлаа. Харин хувьсгалын vеэс анх vзэл бодлын илэрхийлэл болж, сэтгvvлч, зохиолчид сонины буланг улс орны улс тєр, соёлыг тєлєвшvvлэх, тєгєлдєржvvлэх хэрэглvvр болгон ашиглаж байв. 18-р зуунд Америкт 360 сонин хэвлэгдэн гарч, улс тєрийн тайлбар єгvvлэл олноор нийтэлдэг байлаа. 1800- аад оны Америкийн алдарт зохиолч Марк Твейн, Уолт Уайтман, Эмбрvvс Бирс, Жойл Чандлер Харрис нар сонины буланг єргєн олон уншигчдад хvрэх арга болгон ашиглаж байлаа.

Колончлолын vед сонин хэвлэлд цєєн тооны эмэгтэй сэтгvvлч ажиллаж байв. Тэд гол тєлєв гэр бvл, ахуй амьдрал, эрvvл мэнд, хоол хvнс, цэцэг ургамлын сэдвээр бичдэг байлаа. Эмэгтэй сэтгvvлчдийн энэ хэвшсэн уламжлалыг зориглон эвдэгсдийн нэг нь АНУ- ын нэрт сэтгvvлч Фанни Ферн байв. Тэрээр утга зохиол,улс тєр, нийгмийн асуудлыг хєндсєн уран элэглэлийн булан эрхэлдэг байжээ. Ферн буландаа эмэгтэйчvvдийн эрх, гэрлэлт, янханчлал, шоронгийн нєхцєл, иргэний дайны тухай бичдэг байлаа. Эр хvний ажилд ханцуй шамлан орсон тvvнийг америкчууд “ сэтгэлийн хєєрєлтэй номлогч “ хэмээн шvvмжилдэг байв. Фанниг
“ Уйланхай охидын эмэг эх “ хэмээх хочлогсод ч байжээ. Гэтэл чухамхvv “ сэтгэлийн хєєрлєєрєє “ бичсэн материалууд нь тvvнд алдар хvнд авчирч, уншигчдын хvндэтгэл хvлээжээ.
Фанни Ферн 1872 онд насан єєд болтлоо 60 жилийн турш тогтмол булан эрхлэн гаргаж байжээ.

1920- 1930 онд сонины булан эрхэлдэг эмэгтэй синдикат сэтгvvлчид хувь хvнийхээ хувьд єєрсдийн єгvvлэл, нийтлэлийн адил ихээхэн алдаршиж эхэлжээ. Ялангуяа Хедда Хоппер, Лойлла Парсон гэдэг хоёр эмэгтэй нийт дvнгээрээ 75 сая уншигчийг байлдан дагуулж, Голливудын оддын адил нэр алдар нь тvгжээ.

20-р зууны эхний хагаст хамгийн удаан хугацаанд тогтмол гарч байсан “ Миний амьдралын нэг єдєр “ буланг Америкийн тэргvvн хатагтай Эланора Рузьвелт эрхлэн гаргаж байв. Эхний vед єдрийн тэмдэглэл маягаар нийтлvvлж байсан энэ булан сvvлдээ Цагаан ордны амьрал, нийгмийн асуудлаарх єгvvлэл- тайлбарын хэлбэртэй болжээ. 1945 оны нэг буландаа тэрээр “ Хvн хєгшин ч бай, залуу ч бай єєрийнхєє зєв гэж мэдэрсэн зvйлийн тєлєє тэмцэх хэрэгтэй юм. Бид єєрийгєє хаанаас олно, тvvнийхээ тєлєє л ажиллах ёстой “ гэж бичсэн байдаг. Хатагтай Рузьвелт Эмэгтэйчvvдийг ялгаварлан гадуурхахын эсрэг хууль батлагдахаас бараг 50 жилийн ємнє эмэгтэйчvvдийн нийгэмд гvйцэтгэх vvрэг зэрэг зєрчилтэй, асуудалтай сэдвийг хєндєн бичдэг байлаа.

1960-аад оны дунд хvртэл сонины булан эрхлэн гаргахад эрэгтэй сэтгvvлчид зонхилсон хэвээр байлжээ. Сэтгvvлч Саана Александр 1964 онд “ Амьдрал “ сэтгvvлд “ Эмэгтэй хvний нvдээр “ гэдэг булан гаргаж эхэлжээ. Энэ тухайгаа тэрээр “ Гар чичирч байна. 20 жилийн туршлагатай мэргэжлийн сурвалжлагч би анхныхаа алхмыг хийх гэж байгаа юм шиг санагдаж байна. Би анх удаагаа болсон явдлын тухай мэдээлэх бус, харин тvvний тухай єєрєє юу бодож байгаагаа єгvvлэх гэж байна “ хэмээн бичсэн байдаг.

Америкт 1960 оны сvvлч, 1970-аад оны эхээр сэтгvvл зvйд эмэгтэйчvvд олноор орж иржээ. Тэдний эрхлэн гаргадаг булан сэдэв, асуудлын хувьд єргєн хvрээтэй. Бичлэгийн арга барил нь ч єєр єєр. Гэсэн ч эмэгтэй сэтгvvлчдийн дуу хоолой эрчvvдийнхээс эрс ялгаатай ажээ. Жоржтауны Их сургуулийн профессор , хэл зvйч Д. Таннен “ Та ойлгохгvй байна. Эрчvvд, эмэгтэйчvvд харилцан ярилцахдаа …“ хэмээх номондоо “ Эмэгтэйчvvдийн хvнтэй харилцах, мэдээлэлд хариу vйлчлэх байдал нь эрчvvдийнхээс єєр байдаг “ гэжээ. Тэрээр эрэгтэй, эмэгтэй хvмvvсийн хvнтэй харилцан ярилцах ялгааг “ солбилцолт-соёлын харилцаа” гэж тодорхойлжээ.
“ Эмэгтэй уншигчдад єєрсєдтэй нь адил хvний дуу хоолой хэрэгтэй байдаг. Тэд єєрсєдтэйгээ жишиж болохоор, хийж байгаа зvйлд нь итгэж болохоор, єєртэй нь нэгэн адил зvйлийн тєлєє санаа тавьдаг тєстэй vзэл бодол бvхий хvний дуу хоолойг сонсох хvсэлтэй байдаг. Зарим сонин сэтгvvл эмэгтэйчvvдийн эрхийн асуудлыг vл тоосорлодог бєгєєд дайн ба энхийн асуудлаар дан эрчvvдийн vзэл бодлыг нийтэлдэг. Гэтэл чухамхvv энэ сэдвээр эмэгтэйчvvдийн vзэл бодол арай єєр байх жишээтэй. Эмэгтэй сэтгvvлчид дангаараа буланд эрхлэн гаргавал янз бvрийн асуудлыг єєрсдийн байр сууринаас шинэлэг vзэл санаагаар дэвшvvлж чадах юм. Чухам эмэгтэй хvний мэдэрч болох зvйлсийг єєрийнхєє буланд илvv тод томруун тусгах боломж эмэгтэй сэтгvvлчдэд бий “ хэмээн “ Эмэгтэйчvvдийн дуу хоолой “ сэтгvvлийн эрхлэгч Роберт Фертик хэлсэн бий.
Уншигчид “ Та яг миний бодож байсныг бичжээ “ гэвэл vvнээс том шагнал vгvй.
Сан Диего хотын эмэгтэйчvvдийн єєр нэг сэтгvvлийн \ Уоманс таймс \ эрхлэгч Мари Эллен Намилтон: “ Эрчvvдийн vзэл бодлыг дагаад нийгэмд эрчvvдийн зарчим ноёлж байна. Дэлхий ертєнц дээр тэнцвэр алдагдаад байна. Тиймээс бид бага ч болов єєрийн аргаар тэр тэнцвэрийг бий болгохыг чармайж байна “ гэжээ.

Эрчvvд, эмэгтэйчvvдийн сонирхол, санаашрал єєр єєр байдаг. Эмэгтэйчvvд ажлынхаа хажуугаар ар гэртээ эрчvvдээс илvv анхаарал тавьдаг. Гэр орноо авч явах, vр хvvхдээ бойжуулах, эцэг эхээ асрах нь эмэгтэйчvvдийн хариуцлага байдаг тогтолцоо хэвээрэ байна. Гэсэн хэдий ч эмэгтэйчvvд эрчvvдтэй мєр зэрэгцэн ажиллаж, тэдний нийгэмд эзлэх байр суурь єєр болж байна. Тиймээс хэдийгээр эмэгтэйчvvдэд ойр сэдэв байдаг боловч эмэгтэй уншигчдыг байлдан дагуулахад єєр хандлага хэрэгтэй болоод байгаа юм. Иймд сонин хэвлэлийнхэн эмэгтэйчvvдийн амьдралын хэв загвар, юм унших хэвшил дадал, ажил хийдэг, гэрийн ажилтай эмэгтэйчvvдийн ялгаа, сонирхол зэрэг олон талыг хамарсан судалгаа хийх болжээ. Эмэгтэй уншигчдын тоог нэмэгдvvлэхэд эмэгтэй сэтгvvлчдийн хєтлєн гаргадаг булангийн материалууд чухал vvрэг гvйцэтгэдэг болохыг бас судалгаа харуулсан байна.

“ Эмэгтэй сэтгvvлчдийн бичсэн єгvvлэл, нийтлэлvvд нийгмийн тулгамдсан асуудалд олны анхаарлыг тєвлєрvvлэхдээ илvv байдаг учир сонины ирээдvйд чухал vvрэг гvйцэтгэдэг “ хэмээн АНУ-ын Сонины буланчдын vндэсний нийгэмлэгийн ерєнхийлєгч Мари Энн Линдлей хэлжээ.

Сонин хэвлэлд булангийн гvйцэтгэх vvрэг єндєр байдаг. Тогтмол булангууд уншигчдын дунд тухайн сонины нэр хvнд єсєхєд нєлєєлдєг. Сонины булан нь тухайн орны улс тєр, нийгмийн янз бvр асуудлаар vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх боломж олгож, ингэснээр тєр, засгийн шийдвэрт нєлєєлєхєд их vvрэгтэй.

“ Сайн сонин шуурхай тєдийгvй уншигчдаа ардчиллын тухай хэлэлцvvлэг, маргаанд байнга татан оролцуулдгаараа ирээдvйтэй байдаг “ хэмээн улс тєрийн булангийн сэтгvvлч Дэвид Бродер хэлсэн бол “ Сонины булан нь тvvнд илэрхийлсэн vзэл бодлоос vл хамааран уншигчдад тухайн сэдэв, асуудлаар хувийн дvгнэлт єгєх боломж олгодог. Энэ нь уншигчийг ч бас олонд танил болгож, боловсрол мэдлэгээ дээшлvvлэх, оюуны нєєцєє дээшлvvлэхэд тусалдаг “ хэмээн
“ Амар суудал “ булан хєтлєгч Жон Фишер тэмдэглэсэн байна.

Мари Энн Линдлей: “ Сонины булан уншигчдыг илvv хvмvvн шинж чанартай болгодог. Тэд єдєр дутам хvлээн авч буй мэдээллээ ялган салгаж, бие даасан дvгнэлт єгєх чадвартай болоход тусалдаг. Булангийн сэтгvvлчид баримт, мэдээллийг задлан, “ цочроож”, тэдгээрийг утга учиртай, ирээдvйтэй болгодог. Энэ бол сонины зvгээс уншигчиддаа барьж буй бэлэг юм. Чухам ингэснээрээ сониныхон нэг удаа сонсоод єнгєрдєг радио, телевизийн нэвтрvvлгийн хийж vл чадах зvйлийг гvйцэлдvvлдэг юм “ гэсэн байна.

Сонины булан уншигчдыг єєрийн орны тэгш эрхт иргэн гэдгээ ухамсарлахад нєлєєлдєг байна. Энэ бол нийгмийн хамгийн vнэт зvйлсийн нэг билээ.

“ Нью Йорк Таймс “ сонины улс тєрийн булангийн сэтгvvлч Жеймс Рестон :
“ Хэрэв булангийн сэтгvvлч vнэхээр сайн материал нийтэлж чадвал Ерєнхийлєгч улс орныхоо дотоод, гадаад бодлогыг єєрчлєх болно. Бид гартаа алх атгасан байвал Конгресс асуудлыг шvvрэн авч хэлэлцэх болно. Бидний санаачилгаар улс тєрчдын дунд тухайн асуудлаар маргаан, хэлэлцvvлэг эхэлнэ. Хэдийгээр энэ нь засаглал бус боловч тvvний тухай бодож эргэцvvлж эхэлнэ гэдэг єєрчлєлтєд хvргэх хvч юм “ гэжээ.

Эмэгтэй сэтгvvлчдийн тоо эрчvvдтэй харьцуулбал цєєн хэвээр байгаа ч тэдний бичдэг сэдэв єргєн, дэвшvvлж буй асуудал цартай ажээ. Эмэгтэй буланчдын дуу хоолой амьдралыг єєрєєр харж, єєрєєр хандахад хувь нэмрээ оруулсаар байна.

1930- аад онд Америкийн хамгийн алдартай эмэгтэй буланч нь Дороти Томпсон байв. Тэрээр 1939 оны 2-р сарын 20-ны орой Мадисоны цэцэрлэгт хvрээлэнд очжээ. Тэнд Америкийн зэвсэгт хvчнийг Европын хэрэгт оролцохын эсэргvvцсэн мянга иянган хvн цугларсан байлаа. Дороти хэвлэл мэдээллийнхний хэсэгт америкчуудыг дайнд уриалсан еврейчvvдийг шvvмжилж байсан илтгэгчийн яриаг сонсон сууж байв. Фашизмыг vзэн ядан эсэргvvцэгч тэрээр гэнэт цуглааныг тасалдуулахаар vйл хийжээ. Дороти тачигнатал хєхєрч эхлэв. Гэтэл тvvнийг дагаад цугларагсад ч бас хєхєрч, бєєн шуугиан дэгдэх нь тэр. “ Наадахаа зайлуул “ хэмээн хилэгнэгсдийн дундуур цагдаа нар тvvнийг авч одов. Гэхдээ vvнээс ємнє тэр єєрийнхєє vзэл бодлыг хэлж амжжээ. “ Сэтгэлийн байлдагч “ хэмээн нэрлэгдсэн тэр эмэгтэйн Гитлэрийн эсрэг тэмцлийн ганц зэвсэг нь тvvний синдикат булан байсан юм. Томпсоны булан нацизмыг дэмжигчдийг vзэл бодлоо єєрчлєхєд хvчтэй нєлєє vзvvлсэн билээ.

“ Нью Йорк Таймс “ сонин Дороти Томсоны тухай “ Бvхий л хvн тєрєлхтєний асуудлаас дутуугvй хvнд томилолтыг тэр єєртєє єгсєн юм “ хэмээн бахархан бичсэн байдаг.

“ Эмэгтэй сэтгvvлчид эмэгтэйчvvд, хvvхдийн эрхийн тухай “
тєслийн хvрээнд бэлтгэсэн сэтгvvлч Х. Наранжаргал

 

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.