Хэвлэл мэдээлэл ба олон нийтийн ашиг
сонирхол
Хэрэглэгчдийн
эрхийг хамгаалах тухай
1991-06-24.
ХОЁРДУГААР БYЛЭГ
ХЭРЭГЛЭГЧИЙН YНДСЭН ЭРХ ТYYНИЙГ ХАМГААЛАХ
6 дугаар зvйл. Бvтээгдэхvvний
талаар vнэн зєв, бvрэн мэдээлэл авах
4.Хэрэглээнд гаргасан бvтээгдэхvvн
хvний амь нас, эрvvл мэнд, хvрээлэн буй орчинд гэм хор учруулж
болох нь нотлогдвол энэ тухай vйлдвэрлэгч, худалдагч олон
нийтэд нэн даруй мэдээлэх vvрэгтэй.
Мєн энэ тухай орон нутгийн Хурлын гvйцэтгэх захиргаа, улсын
хяналтын холбогдох байгууллага хэвлэл, мэдээллийн болон бусад
арга хэрэгслээр олон нийтийн сонорт хvргэх арга хэмжээ авна.
Иргэний хамгааллын тухай
1994-05-24.
НЭГДYГЭЭР БYЛЭГ
НИЙТЛЭГ YНДЭСЛЭЛ
8 дугаар зvйл. Иргэний
хамгаалалтын зарлан мэдээлэл
З.Хєнєєх хэрэгсэл, гамшиг,
ослын хєнєєлийн vед иргэний хамгаалалтын зарлан мэдээллийн
дохиог холбоо,мэдээллийн байгууллага ємчийнхєє хэлбэрээс vл
хамааран vнэ тєлбєргvй саадгvй дамжуулна.
Галын аюулгvй байдлын
тухай
1999-05-28.
ХОЁРДУГААР БYЛЭГ
ГАЛЫН АЮУЛГYЙ БАЙДЛЫГ ХАНГАХ
22 дугаар зvйл.
Гал тvймрийн аюулгvй байдлын талаархи мэдээ мэдээлэл
22.1.Гал тvймрийн аюулаас
урьдчилан сэргийлэх, гал тvймэртэй тэмцэхтэй холбогдсон хойшлуулшгvй
мэдээллийг эрх бvхий байгууллагын хvсэлтээр хэвлэл мэдээллийн
хэрэгсэлд дараалал vл харгалзан тєлбєртэйгээр нийтэлж нэвтрvvлнэ.
Хvнсний тухай
1999-10-07
ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ
ХYНСНИЙ АЮУЛГYЙ БАЙДАЛД ТАВИХ ХЯНАЛТ
6 дугаар зvйл. Хvнсний
эрvvл ахуйн аюулгvй байдалд тавих дотоодын болон олон нийтийн
хяналт
16.2.Иргэн, тєрийн бус байгууллага хvнсний аюулгєй байдалд
хяналт тавьж, илэрсэн зєрчлийг тєрийн захиргааны болон хяналтын
эрх бvхий байгуулага, албан тушаалтанд мэдээлж, хэвлэл мэдээллийн
хэрэгслээр олон нийтийг сэрэмжлvvлнэ.
Ус цаг уур орчны хяналт
шинжигээний тухай
1997-11.
ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ
УС ЦАГ УУР ОРЧНЫ МЭДЭЭЛЭЛ
13 дvгаар зvйл.
Ус цаг уур, орчны мэдээлэл дамжуулах
13.4. Байгалийн гамшгийн
тухай мэдээллийг харилцаа холбооны бvх тєрлийн хэрэгслээр
ємчийн ялгаа харгалзахгvйгээр эхний ээлжинд шуурхай дамжуулна.
Онц байдлын тухай
1995-11-14.
ХОЁРДУГААР БYЛЭГ
ОНЦ БАЙДЛЫГ ЗАРЛАХ YНДЭСЛЭЛ ЖУРАМ
7 дугаар зvйл. Онц
байдал зарлах, тvvний хугацааг сунгах, онц байдлыг цуцлах
тухай шийдвэр хvчин тєгєлдєр болох
2.Онц байдал зарлах, тvvний
хугацааг сунгах, онц байдлыг цуцлах тухай шийдвэрийг тvvнийг
хэрэгжvvлэх байгуулагад нэн даруй хvргvvлж, олон тvмний мэдээллийн
хэрэгсэл, боломжтой бусад аргаар нийтэд шуурхай мэдээлж, албан
ёсоор нийтэлнэ.
Цагдаагийн байгууллагын
тухай
1993-12-02.
ГУРАВДУГААР БYЛЭГ
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ
26 дугаар зvйл.
Цагдаагийн байгууллагын ажлын шуурхай байдлыг хангах
1.Гэмт хэрэгтэй тэмцэх,
нийгмийн хэв журам хамгаалах vvрэг гvйцэтгэж яваа vедээ цагдаагийн
байгууллага, алба хаагч дараахь эрх эдэлнэ:
2/гэмт хэрэг, зєрчлийн тухай мэдээлэл шуурхай дамжуулахад
байгууллага, иргэдийн холбооны хэрэгсэл ашиглах;
4/нийтэд тvгээх яаралтай мэдээллийг хvн амд хvргэх шаардлага
гарсан vед хэвлэл, мэдээллийн хэрэгслийг ашиглах.
2.Энэ зvйлийн 1 дэх хэсгийн
1,2-т заасан тохиолдолд цагдаагийн байгууллага ємчийн хэлбэрийг
нь харгалзахгvйгээр тээврийн хєлс буюу гарсан шууд зардлыг
тєлнє.
Мєн хэсгийн З,4-т заасан тохиолдолд цагдаагийн байгууллага
тєрийн ємчийн тээврийн болон хэвлэл, мэдээллийн хэрэгслийг
vнэ тєлбєргvй ашиглана. Харин бусад тєрлийн ємчийн тээврийн
болон хэвлэл, мэдээллийн хэрэгсэл ашигласан бол холбогдох
хєлс буюу гарсан шууд зардлыг тєлнє.
З.Энэ зvйлийн 2 дахь хэсэгт
заасан хєлс, зардлыг цагдаагийн алба хаагч тухайн vед шууд
тєлєх боломжгvй бол тээврийн болон холбоо, хэвлэл мэдээллийн
хэрэгсэл ашигласан тухай албан ёсны баримт єгч, тооцоог нєхєн
хийнэ.
Дайны байдлын тухай
1998-05-15
Хоёрдугаар бvлэг
Дайны байдлыг зарлах нєхцєл
5 дугаар зvйл. Дайны
байдал зарлах
5.4. Дайны байдал зарласан
тухай Улсын Их Хурлын шийд-
вэрийг дагаж мєрдєхєєс нь 6-аас илvvгvй цагийн ємнє Монгол
Улсын Ерєнхийлєгчийн зарлигийг нэн даруй олон нийтийн мэдээллийн
хэрэгслээр зарлана.
6 дугаар зvйл. Дайны
байдлыг цуцлах
6.3. Дайны байдлыг цуцалсан тухай Улсын Их Хурлын шийдвэрийг
нэн даруй олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлана.
Дайн бvхий байдлын тухай
1998-01-08.
ХОЁРДУГААР БYЛЭГ
ДАЙН БYХИЙ БАЙДАЛ ЗАРЛАХ НЄХЦЄЛ
5 дугаар зvйл. Дайн
бvхий байдал зарлах
5.5. Дайн бvхий байдал
зарласан тухай Улсын Их Хурлын шийдвэрийг мэдээллийн хэрэгслээр
олон нийтэд нэн даруй зарлана.
7 дугаар зvйл. Дайн бvхий
байдлыг цуцлах
7.3. Дайн бvхий байдлыг цуцалсан тухай Улсын Их Хурлын
шийдвэрийг мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нэн даруй зарлана.
|