Хувийн нууцын тухай
Хувь хvний нууцын
тухай
ХУВЬ ХVНИЙ НУУЦЫН
ТУХАЙ
НЭГДVГЭЭР БVЛЭГ
Нийтлэг vндэслэл
1995 оны 4 дvгээр сарын 21-ний
єдєр
Улаанбаатар хот
1 дvгээр
зvйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь хувь хvний нууцыг тогтоох, хамгаалахтай
холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зvйл. Хувь хvний нууцын
тухай ойлголт
"Хувь хvний нууц" гэж Монгол Улсын болон гадаадын
иргэн, харъяалалгvй хvн Монгол Улсын хууль тогтоомжид нийцvvлэн
нууцалсан бєгєєд задруулбал тухайн хvний хууль ёсны ашиг сонирхол,
нэр тєр, алдар хvндэд илтэд хохирол учруулж болзошгvй мэдээ,
баримт бичиг, биет зvйлийг хэлнэ.
З дугаар зvйл. Хувь хvний нууцын тухай хууль тогтоомж
Хувь хvний нууцын тухай хууль тогтоомж нь Vндсэн хууль, энэ
хууль, хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.
ХОЁРДУГААР БVЛЭГ
Хувь хvний нууцын тєрєл, хувь
хvний нууцыг хамгаалах
4 дvгээр зvйл. Хувь хvний нууцын
тєрєл
1. Хувь хvний нууц нь дараахь
тєрєлтэй байна:
1/ захидал харилцааны нууц;
2/ эрvvл мэндийн нууц;
З/ хєрєнгийн нууц;
4/ гэр бvлийн нууц;
5/ хуулиар тогтоосон бусад нууц
.
2. Захидал харилцаа, эрvvл мэнд,
хєрєнгє, гэр бvлийн нууц гэдгийг энэ хуульд дараахь утгаар
ойлгоно:
1/ захидал харилцааны нууцад захидал, цахилгаан, илгээмж,
єргєдєл зэрэг шуудан холбооны хэрэгслээр бусад хvн, байгууллагатай
солилцож буй мэдээ, баримт бичиг, биет зvйлийг;
2/ эрvvл мэндийн нууцад тухайн хувь хvний бие эрхтний гажиг,
нийтэд аюултай онцлог зарим халдварт євчнєєс бусад євчнєєр
євчилсєн тухай мэдээллийг;
З/ хєрєнгийн нууцад зєвхєн эд хєрєнгє, оюуны ємч, эрхийн эзэн,
эсхvл тvvний итгэмжлэгдсэн хvмvvс мэдэх, тvvнчлэн эрх бvхий
байгууллага албан тушаалтны албан vvргийнхээ дагуу олж мэдсэн
мэдээ, баримт бичиг, тоо, гэрээ хэлцэл, биет зvйлийг;
4/ гэр бvлийн нууцад бусдад задруулбал тухайн хувь хvн, тvvний
гэр бvлийн гишvvдийн нэр тєр,алдар хvнд, ашиг сонирхолд харшлах
мэдээллийг.
З. Хувь хvний єєрийн архив, хадгаламж,
тэмдэглэл, битvvмжлэл болон тэдгээрт хамаарах дvрс, дуу бичлэгийг
нууцалж болно.
5 дугаар зvйл. Хувь хvний нууцыг хамгаалах
1. Хувь хvн нууцаа єєрєє хамгаална.
2. Шаардлагатай тохиолдолд хувь
хvний нууцыг хууль тогтоомжид заасан vндэслэл, журмын дагуу
тєр, байгууллага хамгаалалтдаа авч болно.
З. Хуулиар тусгайлан эрх олгогдсон тєрийн байгууллагын
эрх бvхий албан тушаалтан зєвхєн хууль тогтоомжид заасан vндэслэл,
журмын дагуу хувь хvний нууцтай танилцана.
4. Хувь хvний нууцыг хуулийн
дагуу болон итгэмжлэлээр олж мэдсэн этгээд бусдад задруулахыг
хориглоно.
ГУРАВДУГААР БVЛЭГ
Бусад зvйл
6 дугаар
зvйл. Хувь хvний нууцыг ил болгох
Монгол Улсын батлан хамгаалах болон vндэсний аюулгvй байдлын
ашиг сонирхол, иргэдийн эрvvл мэнд, хууль ёсны эрх ашигт хохирол
учруулахгvйн vvднээс зайлшгvй шаардлагатай онцгой тохиолдолд
тєрийн холбогдох эрх бvхий байгууллага /албан тушаалтан/-ын
шийдвэрээр хувь хvний эрvvл мэндийн болон бусад нууцыг хуульд
заасан хvрээнд ил болгож болно.
7 дугаар зvйл. Шvvхэд гомдол
гаргах
Энэ хуулийн 5 дугаар зvйлийн 4 дэх хэсэгт заасан этгээд єєрийнх
нь нууцыг бусдад задруулсан гэж vзвэл хувь хvн энэ тухай гомдлоо
шvvхэд гаргах эрхтэй.
8 дугаар зvйл. Хууль зєрчигчдєд
хvлээлгэх хариуцлага
Энэ хуулийн 5 дугаар зvйлийн 4 дэх хэсгийн заалтыг зєрчсєн
этгээдэд эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй бол шvvгч 20000-50000
тєгрєгєєр торгох захиргааны шийтгэл ногдуулна.
9 дvгээр зvйл. Хууль хvчин тєгєлдєр болох
Энэ хуулийг 1995 оны 7 дугаар сарын 1-ний єдрєєс эхлэн дагаж
мєрдєнє.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ
Эрvvгийн
хууль
2002-01-03
Улаанбаатар хот
ЭРVVГИЙН ХУУЛЬ
ТУСГАЙ АНГИ
ЗУРГАДУГААР ХЭСЭГ
ХVНИЙ ЭРХ, ЭРХ ЧЄЛЄЄНИЙ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
АРВАН НАЙМДУГААР БVЛЭГ
ИРГЭДИЙН УЛС ТЄРИЙН БОЛОН БУСАД ЭРХ, ЭРХ ЧЄЛЄЄНИЙ ЭСРЭГ ГЭМТ
ХЭРЭГ
135
дугаар зvйл. Иргэний захидал, харилцааны нууцын халдашгvй
байдлыг зєрчих
135.1. Иргэний захидал, харилцааны нууцын
халдашгvй байдлыг зєрчсєн бол хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг
хориос тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр
торгох, эсхvл нэгээс гурван сар хvртэл хугацаагаар баривчлах
ял шийтгэнэ.
135.2. Энэ хэргийг албан тушаалын байдлаа
урвуулж буюу эрх мэдлээ хэтрvvлж, эсхvл тусгай техник хэрэгсэл
ашиглаж vйлдсэн бол хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг далан
нэгээс нэг зуу дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр
торгох, тодорхой албан тушаал эрхлэх, vйл ажиллагаа явуулах
эрхийг гурван жил хvртэл хугацаагаар хасах, эсхvл гурваас
дээш зургаан сар хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
136 дугаар зvйл. Хувь хvний
нууцыг задруулах
136.1 Хуулиар хамгаалагдсан хувь хvний нууцыг
албаны болон мэргэжлийн vйл ажиллагааг хэрэгжvvлэх явцдаа
мэдсэн этгээд задруулсан бол хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг
хориос тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр
торгох, эсхvл нэгээс гурван сар хvртэл хугацаагаар баривчлах
ял шийтгэнэ.
136.2. Энэ хэргийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл
ашиглаж vйлдсэн бол хоёр зуун тавин нэгээс дєрвєн зуун цаг
хvртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхvл гурваас дээш
зургаан сар хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
Шvvхийн шийдвэр
биелvvлэх тухай
1996-11-15
ЕСДYГЭЭР БYЛЭГ
ШYYН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ
8 дугаар зvйл. Шvvхийн
шийдвэр биелvvлэх байгууллагын ажилтан
11.Хорих ангийн албан
хаагч дараахь эрх эдэлнэ:
3/оргосон хоригдлыг эрэн сурвалжлах, мєрдєн хєєх, баривчлах
vед зайлшгvй шаардлагатай тохиолдолд иргэн, байгууллагын тээврийн
хэрэгслийг ємчийн хэлбэр харгалзахгvйгээр тvр дайчлах, холбоо,
мэдээллийн хэрэгслээр дараалал харгалзахгvй vйлчлvvлэх.
Иргэдээс
тєр байгууллага албан тушаалтанд гаргасан єргєдєл, гомдлыг
шийдвэрлэх тухай
Тєрийн тусгай
хамгаалалтын тухай
1995-05-27
17 дугаар зvйл.Тєрийн тусгай
хамгаалалтын алба хаагчийн эрх зvйн байдлын онцлог
1.Тєрийн тусгай хамгаалалтын алба хаагчид дараахь vйл ажиллагаа
явуулахыг хориглоно:
2/хамгаалуулагчийн тухай єєрийнх нь зєвшєєрєлгvйгээр хэвлэл,мэдээллийн
хэрэгсэлд ярилцлага єгєх, хувийн нууцынх нь талаар хэвлэн
нийтлэх;
ТЄРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН
ТУХАЙ
ДЄРЄВДVГЭЭР БVЛЭГ
1995 оны 4 дvгээр
сарын 27-ны єдєр
Улаанбаатар хот
Тєрийн тусгай
хамгаалалтын алба хаагч, тvvний эрх зvйн байдлын онцлог
17 дугаар зvйл. Тєрийн тусгай
хамгаалалтын алба хаагчийн эрх зvйн байдлын онцлог
1. Тєрийн тусгай хамгаалалтын алба хаагчид
дараахь vйл ажиллагаа явуулахыг хориглоно:
2/ хамгаалуулагчийн тухай єєрийнх нь зєвшєєрєлгvйгээр хэвлэл,
мэдээллийн хэрэгсэлд ярилцлага єгєх, хувийн нууцынх нь талаар
хэвлэн нийтлэх;
Засгийн газрын
тухай
Их хурлын
гишvvний эрх зvйн байдлын тухай
1997-02-06.
ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ
ТЄРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН АЛБА ХААГЧ ТYYНИЙ ЭРХ ЗYЙН БАЙДЛЫН
ОНЦЛОГ
10 дугаар зvйл.
Улсын Их Хурлын гишvvний бvрэн эрхийн баталгаа
6.Улсын Их Хурлын гишvvний
харилцуур утас болон бусад холбооны хэрэгсэл тєрийн хамгаалалтад
байх бєгєєд бvрэн эрхээ хэрэгжvvлэх, vйл ажиллагаагаа явуулахтай
холбогдсон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.
Монгол улсын
ерєнхийлєгчийн тухай
1993-06-05.
ГУРАВДУГААР БYЛЭГ
ЕРЄНХИЙЛЄГЧИЙН БYРЭН ЭРХЭЭ ХЭРЭГЖYYЛЭХ БАТАЛГАА
16 дугаар зvйл.
Ерєнхийлєгч бvрэн эрхээ хэрэгжvvлэх баталгаа
1.Ерєнхийлєгч бvрэн эрхээ хэрэгжvvлэхдээ дараахь баталгаагаар
хангагдана:
5.Ерєнхийлєгч бvрэн эрхээ
хэрэгжvvлэхтэй холбогдсон захидал харилцааны нууцыг задруулахыг
хориглоно.
Шvvхийн
тухай
1993-02-04.
7 дугаар зvйл. Шvvгчийн
бvрэн эрх
1.Бvх шатны шvvхийн шvvгч
дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:
6/албан vvрэгтэй нь холбогдож илэрхий болсон, эсхvл єєрт нь
итгэмжлэн мэдэгдсэн тєр, байгууллага, хувь хvний нууцыг хадгалах;
Прокурорын
байгууллагын тухай
1993-04-23.
ХОЁРДУГААР БYЛЭГ
ПРОКУРОРЫН ЭРХ ХЭМЖЭЭ
14 дvгээр зvйл.
Прокурорын vндсэн бvрэн эрх
6.Прокурор хууль тогтоомж,
тvvнд нийцvvлэн Улсын ерєнхий прокуророос гаргасан журам,
заавар, тєрийн албан хаагчийн баримтлах ёс зvйн хэм хэмжээг
сахих, хvний эрх, эрх чєлєє, нэр тєр, алдар хvнд, хууль ёсны
ашиг сонирхлыг хvндэтгэх, албан vvрэгтэй нь холбогдож илэрхий
болсон, эсхvл єєрт нь итгэмжлэн мэдэгдсэн тєр, байгууллага,
хувь хvний нууцыг хадгалах vvрэгтэй.
ГУРАВДУГААР БYЛЭГ
ПРОКУРОРЫН ХЯНГАЛТЫН ЭРХ ЗYЙН ХЭЛБЭР
26 дугаар зvйл. Прокурорын
зєвшєєрєл
1.Хэрэг бvртгэх, мєрдєн байцаах, ял эдлvvлэх ажиллагааны явцад
хvний эрх, эрх чєлєє, хувийн болон гэр бvл, захидал харилцааны
нууц, орон байр, ємчийн халдашгvй байдлыг хєндсєн ажиллагаа
явуулахад прокурор бичгээр зєвшєєрєл єгнє.
43 дугаар зvйл.Прокурорын байгууллагын хэвлэл,эрдэм шинжилгээний
байгууллага
Прокурорын байгууллага хууль хамгаалах бусад байгууллагатай
хамтарсан хэвлэл, сургалт-эрдэм шинжилгээний байгууллагатай
байж болно.
Цагдаагийн
байгууллагын тухай
1993-12-02.
ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ ТYYНИЙ ЭРХ ЗYЙН БАЙДАЛ
29 дvгээр зvйл. Цагдаагийн
алба хаагч
7.Цагдаагийн алба хаагч
албан vvргээ гvйцэтгэх явцдаа мэдсэн тєр, байгууллага, хувь
хvний нууцыг задруулахгvй байх vvрэгтэй
Иргэний
хэрэг шvvхэд хянан шийдвэрлэх тухай
1994-05-09.
НЭГДYГЭЭР БYЛЭГ
НИЙТЛЭГ YНДЭСЛЭЛ
8 дугаар зvйл. Шvvх
хуралдааныг нээлттэй явуулах
4.Хаалттай хуралдааны явцад илэрхий болсон, тvvнчлэн албан
vvрэгтэй нь холбогдуулж шvvгчид итгэмжлэн мэдэгдсэн тєр, байгууллага,
хувь хvний нууцыг шvvгч, хуралдаанд оролцогчид задруулж болохгvй.
Авилгалын
эсрэг хууль
1996-04-05.
ХОЁРДУГААР БYЛЭГ
АВИЛГАЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ
11 дvгээр зvйл.
Хєрєнгє, орлогын мэдvvлгийн нууц
1. Хєрєнгє, орлогын мэдvvлэг
хувь хvний нууцад хамаарна.
2. Хєрєнгє, орлогын мэдvvлгийн нууцыг хамгаалах, тvvнийг ил
болгох асуудлыг Хувь хvний нууцын тухай хуулиар зохицуулна.
Гаалийн тухай
1996-05-16
Улаанбаатар хот
ГААЛИЙН ТУХАЙ
ДЄРЄВДVГЭЭР БVЛЭГ
Гаалийн шалгалт
41
дvгээр зvйл. Мэдээлэл хvлээн авах, тvvний нууцыг хамгаалах
1. Гаалийн хууль тогтоомж зєрчсєн болон зєрчихєєр
завдсан vйлдлийн талаарх мэдээллийг гаалийн байгууллага тєлбєртэй,
эсхvл тєлбєргvйгээр хvлээн авч, нууцыг хадгална.
2. Мэдvvлэгчийн гаргаж єгсєн бичиг баримт,
мэдээллийг гаалийн байгууллага гагцхvv гаалийн зорилгоор ашиглана.
3. Мэдээлэл хvлээн авах журмыг гаалийн удирдах
тєв байгууллага батална.
Даатгалын мэргэжлийн оролцргчийн тухай
2004-04-30
Улаанбаатар хот
ДААТГАЛЫН МЭРГЭЖЛИЙН
ОРОЛЦОГЧИЙН ТУХАЙ АРАВДУГААР БVЛЭГ
Бусад
зvйл 43 дугаар зvйл.
Мэдээллийн нууцлалыг хадгалах
43.1. Зохицуулах хороо болон холбогдох бусад
байгууллага, албан тушаалтан нь энэ хууль болон бусад хууль
тогтоомжид заасан єєрийн бvрэн эрхээ хэрэгжvvлэхдээ дараахь
этгээдтэй холбоотой аливаа мэдээллийг бусдад задруулахыг хориглоно:
43.1.1. тусгай зєвшєєрєл авахаар єргєдєл гаргасан
этгээд;
43.1.2. даатгалын мэргэжлийн оролцогч, эсхvл
даатгалын мэргэжлийн оролцогч байсан этгээд, тэдгээрийн хараат
болон охин компани;
43.1.3. vйлчлvvлэгч, эсхvл vйлчлvvлэгч байсан
этгээд.
43.2. Дараахь тохиолдолд энэ хуулийн
43.1 дэх хэсэг хамаарахгvй:
43.2.1 .тухайн этгээд єєрийн нууцыг задруулахыг
бичгээр зєвшєєрсєн;
43.2.2. Зохицуулах хороо шаардсан;
43.2.3. шvvх болон прокурор, цагдаа, тагнуул,
шvvхийн шийдвэр гvйцэтгэх байгууллагын ажлын шаардлагаар тэдгээр
байгууллагын удирдлага хvсэлт гаргасан;
43.2.4. энэ хуульд заасан чиг vvргээ хэрэгжvvлэх
зорилгоор тухайн этгээд мэдэх шаардлагатай;
43.2.5. уг мэдээллийг олон нийт бусад эх сурвалжаас
мэдэх боломжтой, эсхvл нэгэнт мэдээлэгдсэн;
43.2.6. тухайн мэдээлэлтэй холбогдох энэ хуулийн
43.1 -д заасан этгээдийг таних боломжгvй байдлаар
буюу мэдээллийг товчлол, эсхvл статистик тоо баримтаар мэдээлэх;
43.2.7 .энэ хуулийн 35.1-д заасны дагуу гадаадын
зохицуулах байгууллага бичгээр хvсэлт гаргасан.
Банкны тухай
БАНКНЫ ТУХАЙ
ХОЁРДУГААР БVЛЭГ
Банкны vйл ажиллагаа
1996 оны 9 дvгээр
сарын 3-ны єдєр
Улаанбаатар хот
7
дугаар зvйл. Банкинд хориглох vйл ажиллагаа
2. Банк, тvvний харилцагч болон гуравдагч
этгээд нууц гэж vзсэн аливаа мэдээллийг дор дурдсанаас бусад
тохиолдолд бусдад гаргаж єгєх задлах, ашиглахыг банкны хувь
нийлvvлэгч, тєлєєлєн удирдах зєвлєлийн дарга, гишvvн, гvйцэтгэх
захирал, ажилтанд хориглоно:
/Энэ хэсэгт 1999 оны 7 дугаар сарын 21-ний єдрийн хуулиар
нэмэлт, єєрчлєлт орсон/
1/ тухайн этгээд єєрийн нууцыг задруулахыг бичгээр зєвшєєрсєн;
Ард нийтийн
санал асуулгын тухай
АРД НИЙТИЙН САНАЛ
АСУУЛГЫН ТУХАЙ
1995 оны 10 дугаар
сарын 19-ний єдєр
Улаанбаатар хот
21
дvгээр зvйл. Санал єгєх
2. Санал асуулгад оролцогч санал авах єдєр
єєрийн биеэр хvрэлцэн ирж саналаа єгєх боломжгvй бол саналын
хуудсыг санал авах хэсгийн хороонд ирvvлснээс хойшхи хугацаанд
тухайн хэсгийн хороонд урьдчилан ирж саналаа битvvмжлэн єгч
болно. Хэсгийн хороо битvvмжлэн vлдээсэн саналын нууцыг чанд
хадгална.
Ємгєєллийн тухай
ЄМГЄЄЛЛИЙН ТУХАЙ
ГУРАВДУГААР БVЛЭГ
Ємгєєллийн vйл ажиллагаа
2002 оны 05 дугаар
сарын 16-ны єдєр
Улаанбаатар хот
12
дугаар зvйл. Ємгєєлєгчийн бvрэн эрх
12.3. Ємгєєлєгч ємгєєллийн vйл
ажиллагаа эрхлэхдээ дараахь vvрэг хvлээнэ:
12.3.3. ємгєєллийн vvрэг гvйцэтгэх
явцад олж мэдсэн тєр, байгууллага, хувь хvн болон vйлчлvvлэгчийн
нууцыг задруулахгvй байх;
12.3.6. vйлчлvvлэгчийн гэм буруу
нотлогдсон, эсхvл нотлогдохгvй байгаа талаар нийтэд мэдээлэхгvй
байх;
14 дvгээр зvйл. Ємгєєллийн нууц
14.1. Ємгєєлєгчєєс єєрийн vйлчлvvлэгчид
vзvvлж байгаа эрх зvйн туслалцаатай холбоотой бvхий л мэдээлэл
ємгєєллийн нууцад хамаарна.
14.2. Аливаа этгээдээс ємгєєлєгчид
эрх зvйн туслалцаа хvсч хандсан болон vйлчлvvлэгчид эрх зvйн
туслалцаа vзvvлэх явцад олж мэдсэн зvйлтэй нь холбогдуулан
ємгєєлєгчийг гэрчээр болон бусад байдлаар байцаах, нєхцєл
байдлыг тодруулах зорилгоор асуухыг хориглоно.
14.3. Ємгєєлєгч ємгєєллийн нууцыг
задлах, эсхvл амин хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд
ашиглахыг хориглоно.
14.4. Ємгєєллийн нууцыг хугацаагvй
хадгална.
14.5. Хуульд зааснаас бусад тохиолдолд
ємгєєлєгчийн яриаг чагнах, албан байранд ємгєєллийн vйл ажиллагаатай
нь холбогдуулан vзлэг, нэгжлэг хийх, ємгєєллийн vйл ажиллагаатай
холбоотой материал, баримт бичгийг гаргуулан авахыг хориглоно.
14.6. Ємгєєллийн нууцыг мэдэх
болсон ємгєєллийн байгууллагын бусад ажилтан уг нууцыг хадгалах
vvргийг мєн хvлээнэ.
14.7. Ємгєєллийн нууцыг хуулиар
хамгаална.
Ашигт малтмалын
тухай
АШИГТ МАЛТМАЛЫН
ТУХАЙ
АРАВДУГААР БVЛЭГ
Бусад зvйл
1997 оны 6 дугаар
сарын 5-ны єдєр
Улаанбаатар хот
60
дугаар зvйл. Ашигт малтмалтай холбоотой мэдээлэл, бvртгэлтэй
танилцах
1. Сонирхсон этгээд лиценз авах єргєдєл болон
лицензийн бvртгэл тvvнчлэн лицензийн зураг зvйн бvртгэлтэй
ажлын цагаар зориулалтын байранд танилцах эрхтэй.
2. Лиценз эзэмшигчийн боловсруулсан хайгуулын
тайлан, уурхайн ашиглалтын мэдээ, техник эдийн засгийн vндэслэл
нь тухайн лиценз хvчин тєгєлдєр байх хугацаанд лиценз эзэмшигчийн
нууцад хамаарна.
Нууцад хамаарах мэдээллийг Тєрийн нууцын тухай хууль, Байгууллагын
нууцын тухай хууль, Хувь хvний нууцын тухай хуульд заасан
vндэслэл, журмаас гадуур задруулах, нийтлэх буюу нийтэд мэдээлэхийг
хориглоно. Сонирхсон этгээд нууцад хамааруулаагvй ашигт малтмалтай
холбогдсон бvхий л мэдээлэлтэй ажлын цагаар зориулалтын байранд
танилцах эрхтэй.
Гэр бvлийн
тухай
ГЭР БVЛИЙН ТУХАЙ
ХОЁРДУГААР БVЛЭГ
1999 оны 06 сарын
1-ний єдєр
Улаанбаатар хот
Гэрлэлтийн харилцаа vvсэх vндэслэл, гэрлэх нєхцєл,
журам, гэрлэлт дуусгавар болох
8 дугаар зvйл. Гэрлэхийг хvсэгчдийн
эрvvл мэндийн шинжилгээ
8.4. Гэрлэхийг хvсэгчдийн шинжилгээний хариу нь эмнэлгийн
байгууллагын нууц байна.
ДОЛДУГААР БVЛЭГ
Хvvхэд vрчлэх
60 дугаар зvйл. Vрчлэлтийн нууц
60.1. Vрчлэлтийн нууцыг мэдэж байгаа албан
тушаалтан, бусад этгээд тvvнийг хадгалах vvрэгтэй.
60.2. Vрчлэгч болон vрчлvvлэгчийн зєвшєєрєлгvйгээр
vрчлэлтийн нууцыг задруулсан бол хууль тогтоомжид заасан хариуцлага
хvлээнэ.
Гэрээт харуул
хамгаалалтын тухай
ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН
ТУХАЙ
ХОЁРДУГААР БVЛЭГ
2000 оны 01 дvгээр
сарын 20-ний єдєр
Улаанбаатар хот
Харуул хамгаалалтын
vйл ажиллагаа
9 дvгээр зvйл. Харуул хамгаалалтын
vйл ажиллагааны хязгаарлалт
9.1. Харуул хамгаалалтын байгууллага болон
тvvний алба хаагч дор дурдсан vйл ажиллагаа явуулахыг хориглоно:
9.1.1. тодорхой хvний хувийн амьдрал, улс
тєр, шашин шvтлэг, итгэл vнэмшилтэй холбоотой баримт мэдээ
цуглуулах, хэвлэн нийтлэх;
9.1.3. vйлчлvvлэгчийн зєвшєєрєлгvйгээр тэдгээрийн
тухай аливаа мэдээллийг иргэн, хуулийн этгээд, хэвлэл, мэдээллийн
байгууллагад єгєх;
Иргэний
бvртгэлийн тухай
ИРГЭНИЙ БVРТГЭЛИЙН
ТУХАЙ
НЭГДVГЭЭР БVЛЭГ
НИЙТЛЭГ VНДЭСЛЭЛ
1999 оны 10 дугаар
сарын 14-ний єдєр
Улаанбаатар хот
З дугаар зvйл. Иргэний бvртгэлийн vйл ажиллагааны зарчим
3.1. Иргэний бvртгэлийн vйл ажиллагаанд хvний
эрх, эрх чєлєє, хууль ёсны ашиг сонирхлыг хvндэтгэх, бусдын
нєлєєнд vл автах, иргэний хувийн нууцыг чандлан хамгаалах
зарчмыг баримтална.
29 дvгээр зvйл. Иргэний бvртгэл,
мэдээллийн сан
29.8. ИБМ-ийн сангийн мэдээллийг ашиглагч
байгууллага нь хувь хvнтэй болон нийт мэдээлэлтэй холбоотой
нууцыг хадгалах vvрэгтэй.
29.9. ИБМ-ийн сангийн баримт бичгийн нэг
хувийг иргэний баримтын тєв архивт, хоёр дахь хувийг аймаг,
нийслэлийн иргэний баримтын архивт тус тус хадгална.
Монгол улсын хvний эрхийн
vндэсний комиссийн тухай
МОНГОЛ УЛСЫН ХVНИЙ
ЭРХИЙН VНДЭСНИЙ КОМИССЫН ТУХАЙ
ТАВДУГААР БVЛЭГ
2000 оны 12 дугаар
сарын 07-ны єдєр
Улаанбаатар хот
Комиссын гишvvний
бvрэн эрхийн баталгаа
23 дугаар зvйл. Хууль зvйн баталгаа
23.3. Комиссын гишvvний бvрэн эрхээ хэрэгжvvлэхтэй
холбогдсон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.
Соёлын тухай
СОЁЛЫН ТУХАЙ
ТАВДУГААР БVЛЭГ
1996 оны 4 дvгээр
сарын 11-ний єдєр Улаанбаатар хот
Соёлын харилцаанд
оролцогчдын эрх, vvрэг
19 дvгээр зvйл.
Соёлын хvрээнд тєрийн болон бусад байгууллага, иргэнээс явуулах
vйл ажиллагаанд тавих хязгаарлалт
4. Уран бvтээлчийн vvдэл санаа, ур чадварын
нууцыг тvvний зєвшєєрєлгvйгээр задруулахыг хориглоно.
Хvvхдийн
эрхийг хамгаалах тухай
ХVVХДИЙН ЭРХИЙГ
ХАМГААЛАХ ТУХАЙ
ХОЁРДУГААР БVЛЭГ
1996 оны 5 дугаар
сарын 7-ны єдєр
Улаанбаатар хот
7
дугаар зvйл. Хvvхдийн хамгаалуулах эрх
3. Хvvхэд нэр тєр, эрvvл мэнд хувийн болон
захидал харилцааны нууц, орон байрны халдашгvй байдлаа хамгаалуулах
эрхтэй.
/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 22-ны єдрийн хуулиар нэмэлт
орсон/
Согтуурулах
мансууруулах донтой євчтэй этгээдийг захиргааны журмаар албадан
эмчлэх, албадан хєдєлмєр хийлгэх тухай
СОГТУУРАХ, МАНСУУРАХ
ДОНТОЙ ЄВЧТЭЙ ЭТГЭЭДИЙГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН ЭМЧЛЭХ,
АЛБАДАН ХЄДЄЛМЄР ХИЙЛГЭХ ТУХАЙ
ГУРАВДУГААР БVЛЭГ
АЛБАДАН ЭМЧЛЭХ
2000 оны 01 дvгээр
сарын 28-ны єдєр
Улаанбаатар хот
11
дvгээр зvйл. Албадан эмчилгээ хийх
11.1. Албадан эмчилгээг тухайн євчний vед
баримталдаг эмчилгээний нийтлэг зарчим, аргачлал, стандартын
дагуу явуулах ба дараахь зарчмыг баримтална.
11.1.З. эмчлvvлэгчийн нууцыг хадгалах.
Хvний дархлал
хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх
тухай
ХVНИЙ ДАРХЛАЛ ХОМСДОЛЫН
ВИРУСЫН ХАЛДВАР, ДАРХЛАЛЫН ОЛДМОЛ ХОМСДОЛООС СЭРГИЙЛЭХ ТУХАЙ
ГУРАВДУГААР БVЛЭГ
Бусад зvйл
2004 оны 05 дугаар
сарын 13-ны єдєр
Улаанбаатар хот
10 дугаар зvйл.
Хvний дархлал хомсдолын вирусын халдвар авсан болон дархлалын
олдмол хомсдолтой хvний эрхийг хамгаалах
10.2. Хvний дархлал хомсдолын вирусын халдвар
авсан буюу дархлалын олдмол хомсдолтой хvнийг гутаан доромжлох,
ялгаварлан гадуурхах бvх хэлбэрийг хориглоно.
10.3. Албан тушаалтан, иргэн хvний дархлал
хомсдолын вирусын халдвар авсан буюу дархлалын олдмол хомсдолтой
хvмvvсийн талаарх мэдээллийг задруулахыг хориглоно.
Шуудангийн
тухай
ШУУДАНГИЙН ТУХАЙ
НЭГДVГЭЭР БVЛЭГ
Нийтлэг vндэслэл
2003 оны 05 дугаар
сарын 15-ны єдєр
Улаанбаатар хот
5
дугаар зvйл. Шуудангийн vйл ажиллагаанд баримтлах зарчим
5.1. Шуудангийн vйл ажиллагаанд дараахь зарчмыг
баримтална:
5.1.5. vйлчлvvлэгчийн нууцыг хадгалах, хамгаалах;
21 дvгээр зvйл. Шуудангийн vйл
ажиллагаанд хориглох зvйл
24.2. Шуудангийн слжээгээр дамжиж байгаа
бvх тєрлийн илгээмжийг алдаж vрэгдvvлэх, гэмтээх, зохих зєвшєєрєлгvй
задлах, мэдээллийн нууцыг задруулах болон шуудангийн маркыг
хуурамчаар vйлдвэрлэх, хуулбарлахыг хориглоно.
|