Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Yзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєє
Хэвлэл мэдээллийн эрх чєлєє
Хэвлэл мэдээллийн байгууллагын статус
Улсын нууц
Байгууллагын нууцын тухай

Хувийн нууцын тухай
Тєрєєс хэвлэл мэдээлэлд vvрэг хариуцлага болгосон нь
Садар самуун
Бусад
Хэвлэл мэдээллэл олон нийтийн харилцаа
Хэвлэл мэдээлэл ба олон нийтийн ашиг сонирхол
Хэвлэл мэдээлэл, сонгууль
Єргєн нэвтрvvлэг
Зохиогчийн эрх
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Байгууллагын нууцын тухай

Байгууллагын нууцын тухай

1995.05.16.
Улаанбаатар хот

БАЙГУУЛЛАГЫН НУУЦЫН ТУХАЙ
НЭГДVГЭЭР БVЛЭГ

Нийтлэг vндэслэл
1 дvгээр зvйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь байгууллагын нууцыг тогтоох, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зvйл. Байгууллагын нууцын тухай хууль тогтоомж
Байгууллагын нууцын тухай хууль тогтоомж нь vндсэн хууль,энэ хууль,хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.

З дугаар зvйл. Байгууллага, байгууллагын нууцын тухай ойлголт
1. Байгууллага, байгууллагын нууц гэдгийг энэ хуульд дараахь утгаар ойлгоно:
1/ "байгууллага" гэж тодорхой чиг vvрэг, бvрэн эрх бvхий хуулиар хvлээн зєвшєєрєгдсєн хуулийн этгээдийг хэлнэ.
2/ "байгууллагын нууц" гэж хvний эрх, нэр тєр, алдар хvнд тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зvйлийг хэлнэ.

2. Байгууллагын албан vйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхvл шударга єрсєлдєєнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор байгууллага єєрєє нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, тєсєл, судалгаа-шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног тєхєєрємжийг байгууллагын нууцад хамааруулж болно.

ХОЁРДУГААР БVЛЭГ

Байгууллагын нууцыг тогтоох, хамгаалах
4 дvгээр зvйл. Байгууллагын нууцыг тогтоох
1.   Энэ хуулийн З дугаар зvйлийн 1 дэх хэсгийн 2-т хамаарах нууцыг Улсын Их Хурал хуулиар тогтоон баталгаажуулна.
2.  Энэ хуулийн З дугаар зvйлийн 2 дахь хэсэгт хамаарах нууцыг байгууллага єєрєє тогтооно. З. Байгууллагын нууц нь эрх бvхий байгууллага, албан тушаалтнаас хууль тогтоомжоор олгогдсон бvрэн эрх, чиг vvргээ хэрэгжvvлэхэд саад учруулахаар байж болохгvй.

5 дугаар зvйл. Байгууллагын нууцыг хамгаалах
1. Байгууллагын нууц нь тухайн байгууллагын хамгаалалтад байна. Байгууллага нь нууцаа хамгаалах журмыг холбогдох хууль тогтоомжид нийцvvлэн єєрєє тогтоож мєрдєнє.
2. Байгууллагын нууцыг хариуцаж байгаа, эсхvл тvvнтэй албан vvрэг, мэргэжлийн vйл ажиллагааны дагуу танилцсан, олж мэдсэн этгээд уул нууцыг чанд хадгалах vvрэгтэй.
З. Байгууллага нь эрхэлж буй vйл ажиллагааныхаа дагуу олж мэдсэн хувь хvний нууцыг байгууллагын нууцын нэг адил хамгаална.

ГУРАВДУГААР БVЛЭГ

Бусад зvйл
6 дугаар зvйл. Нууцлахыг хориглох мэдээллийн хvрээ
Байгууллага дор дурдсан мэдээллийг нууцалж болохгvй:
1.  Тухайн байгууллагын явуулж буй vйл ажиллагаа, vйлдвэрлэл, vйлчилгээ, ашиглаж буй техник, технологийн хvн амын эрvvл мэнд, хvрээлэн буй орчинд vзvvлэх буюу vзvvлж байгаа нєлєєллийг илтгэн харуулах мэдээлэл;
2.  Тухайн байгууллагын мэдэлд байгаа бєгєєд хадгалалт, хамгаалалтын горим нь зєрчигдсєн тохиолдолд хvн амын эрvvл мэнд, хvрээлэн байгаа орчинд аюул учруулж болзошгvй бvх тєрлийн хорт, цацраг идэвхт бодисын хор хєнєєлийг тодорхойлсон мэдээлэл;
З.  Гэмт хэргийн тухай болон нийтэд мэдээлэхээр хуульд заасан бусад мэдээлэл.

7 дугаар зvйл. Байгууллагын нууцтай танилцах
1. Хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, тэдгээрийн ажилтан нь хянан шалгах бvрэн эрх, чиг vvргийнхээ дагуу байгууллагын нууцтай танилцана.
2. Байгууллагын нууцтай албан vvргийнхээ дагуу танилцсан, эсхvл олж мэдсэн этгээд уул нууцыг зєвхєн хууль тогтоомжид заасан vндэслэл, журамд нийцvvлэн ашиглах бєгєєд бусдад задруулахыг хориглоно.
З. Эрх бvхий байгууллага, албан тушаалтан бvрэн эрхийнхээ дагуу хэрэгжvvлж байгаа хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зєрчиж нууцалсан байгууллагын нууцыг ил болгох эрхтэй бєгєєд тухайн шалгалтаар илэрсэн зєрчил, дутагдалтай холбогдолтой байгууллагын нууцад хамаарах зарим тодорхой мэдээллийг бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахгvй тохиолдолд нийтэд мэдээлж болно.

8 дугаар зvйл. Шvvхэд гомдол гаргах
Энэ хуулийн 5 дугаар зvйлийн 2 дахь хэсэгт заасан этгээд хуулиар тогтоосон нууцыг нь бусдад задруулсан гэж vзвэл байгууллага энэ тухай гомдлоо шvvхэд гаргах эрхтэй.

9 дvгээр зvйл. Хариуцлага
Байгууллагын нууцыг хариуцдаг, эсхvл тvvнтэй танилцсан этгээд уул нууцыг задруулсан бол хєдєлмєрийн гэрээ, тухайн байгууллагын дотоод журамд заасны дагуу хариуцлага хvлээх бєгєєд хуулиар тогтоосон байгууллагын нууцыг задруулсан нь эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй бол шvvгч 20000-50000 тєгрєгєєр торгох захиргааны шийтгэл ногдуулна.
10 дугаар зvйл. Хууль хvчин тєгєлдєр болох
Энэ хуулийг 1995 оны 7 дугаар сарын 1-ний єдрєєс эхлэн дагаж мєрдєнє.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ

Эрvvгийн байцаан шийтгэх хууль

1963-12-24.

НЭГДYГЭЭР БYЛЭГ
НИЙТЛЭГ YНДЭСЛЭЛ

19 дvгээр зvйл. Шvvх хуралдааныг нээлттэй явуулах
Хvний эрх, нэр тєр, алдар хvнд, улсыг батлан хамгаалах,vндэсний аюулгvй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж vл болох тєр, байгууллага, хувь хvний нууцыг хамгаалахаас бусад тохиолдолд бvх шатны шvvхийн шvvх хуралдааныг нээлттэй явуулна. Хэрэв шvvх хуралдааныг хаалттай явуулсан бол шvvхийн шийдвэрийн тогтоох хэсгийг нийтэд уншиж сонсгоно.
/Энэ зvйлийг 1994 оны 3 дугаар сарын 28-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/.

ХОРИН ДОЛДУГААР БYЛЭГ
ТАСЛАН ШИЙДВЭРЛЭХ ТОГТООЛ ГАРГАХ ТУХАЙ

294 дvгээр зvйл. Шvvгчдийн зєвлєлгєєний нууц
Шvvх таслан шийдвэрлэх тогтоолыг зєвлєлдєх тасалгаанд vйлдэнэ. Шvvгчид зєвлєлдєж байгаа vед зєвлєлдєх тасалгаанд уг хэргийг хэлэлцсэн шvvх бvрэлдэхvvнээс єєр хvмvvс байж болохгvй.Шvvгчид
зєвлєх vед хэлэлцсэн зvйлийг задруулж болохгvй.

Тєрийн хяналт шалгалтын тухай

2003.01.03

НЭГДYГЭЭР БYЛЭГ
ТЄРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ
Нийтлэг vндэслэл

5 дугаар зvйл. Хяналт шалгалт хийх нийтлэг vндэслэл, журам
5.14.   Хяналт шалгалтын байгууллага єєрийн эрхлэх хvрээний асуудлаар иргэдээс ирvvлсэн мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулж болно. Хяналт шалгалтын байгууллага мэдээллийн нууцыг чандлан хамгаална.

Vнэт цаасны зах зээлийн тухай

2002.12.12
Улаанбаатар хот

VНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ
ГУРАВДУГААР БVЛЭГ

Хєрєнгє оруулагчийн эрх ашгийг хамгаалах
17 дугаар зvйл. Дотоод мэдээллийн нууцыг хадгалах
17.1.   Энэ хуулийн 3.1.15-д заасан дотоод мэдээллийг эзэмшигчид vнэт цаас гаргаж байгаа компанийн удирдлага болон эрхэлж байгаа ажил, албан тушаалын дагуу vнэт цаас гаргагчийн талаар нийтэд тараагдаагvй мэдээлэл эзэмшигч, тvvнчлэн Хорооноос дотоод мэдээлэл эзэмшигчээр тогтоосон этгээд хамаарна.
17.2.   Дотоод мэдээлэл эзэмшигч нь тvvнийг ашиглан vнэт цаасны арилжаанд оролцох, ашиг олох зорилгоор бусдад дамжуулах болон мэдээлэхийг хориглоно.
17.3.   Хороо нь дотоод мэдээлэл болон дотоод мэдээлэл эзэмшигчийн vйл ажиллагааны талаар журам тогтоон мєрдvvлнэ.

Даатгалын тухай

2004-04-30
Улаанбаатар хот

ДААТГАЛЫН ТУХАЙ
(Шинэчилсэн найруулга)
АРВАНДОЛДУГААР БVЛЭГ

Бусад
81 дvгээр зvйл. Мэдээллийн нууцлалыг хадгалах
81.1.  Зохицуулах хороо болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтан нь энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан єєрийн бvрэн эрхээ хэрэгжvvлэхдээ дараахь этгээдтэй холбоотой аливаа мэдээллийг бусдад задруулахыг хориглоно:
81.1.1.  Тусгай зєвшєєрєл авахаар єргєдєл гаргасан этгээд;
81.1.2.  Даатгагч, эсхvл даатгагч байсан этгээд, тэдгээрийн хараат болон охин компани;
81.1.3.  Даатгуулагч, эсхvл даатгуулагч байсан этгээд.

81.2.  Дараахь тохиолдолд энэ хуулийн 81.1 дэх хэсэг хамаарахгvй:
81.2.1.  Тухайн этгээд єєрийн нууцыг задруулахыг бичгээр зєвшєєрсєн;
81.2.2.  Зохицуулах хороо шаардсан;
81.2.3.  Шvvх болон прокурор, цагдаа, тагнуул, шvvхийн шийдвэр гvйцэтгэх байгууллагын ажлын шаардлагаар тэдгээр байгууллагын удирдлага хvсэлт гаргасан;
81.2.4.  Энэ хуульд заасан чиг vvргээ хэрэгжvvлэх зорилгоор тухайн этгээд мэдэх шаардлагатай;
81.2.5.  Уг мэдээллийг олон нийт бусад эх сурвалжаас мэдэх боломжтой, эсхvл нэгэнт мэдээлэгдсэн;
81.2.6.  Тухайн мэдээлэлтэй холбогдох энэ хуулийн 81.1-д заасан этгээдийг таних боломжгvй байдлаар буюу мэдээллийг товчлол, эсхvл статистик тоо баримтаар мэдээлэх;
81.2.7.  Энэ хуулийн 66 дугаар зvйлд заасны дагуу гадаадын зохицуулах байгууллага бичгээр хvсэлт гаргасан.

Байгаль орчныг хатгаалах тухай

1995.03.30
Улаанбаатар хот

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУХАЙ
ТАВДУГААР БVЛЭГ

БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТ
27 дугаар зvйл. Улсын байцаагчийн эрх, vvрэг
2. Улсын байцаагч дараахь vvрэгтэй байна:
4/ илрvvлсэн зєрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээ авахдаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хvндэтгэх, vйлдвэрлэлийн нууцыг хадгалах;

Аудитын тухай

1997.05.01
Улаанбаатар хот

АУДИТЫН ТУХАЙ
НЭГДVГЭЭР БVЛЭГ
Нийтлэг vндэслэл

5 дугаар зvйл. Аудитын vйл ажиллагааны зарчим
Аудитын vйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална:
6/ аудитын vйл ажиллагаанд мэдээллийн нууцыг хадгална. Аудитор нь vйл ажиллагааны явцад олж авсан vйлчлvvлэгчийн мэдээллийг хуульд тусгайлан заагаагvй бол бусдад мэдээлэхгvй байхын зэрэгцээ уул мэдээллийг хувийн эсвэл гуравдагч талын ашиг сонирхлын тулд ашиглаж vл болно.

Нягтлан бодох бvртгэлийн тухай

2001.12.13
Улаанбаатар хот

НЯГТЛАН БОДОХ БVРТГЭЛИЙН ТУХАЙ
(Шинэчилсэн найруулга)
ДЄРЄВДVГЭЭР БVЛЭГ

Нягтлан бодох бvртгэлийн удирдлага, зохион байгуулалт
20 дугаар зvйл. Нягтлан бодогчийн vйл ажиллагаанд хориглох зvйл
20.1.   Нягтлан бодогчийн vйл ажиллагаанд дараахь зvйлийг хориглоно:
20.1.3.   Aжиллаж байгаа болон ажиллаж байсан аж ахуйн нгэж, байгууллагынхаа бизнесийн нууцыг хувийн зорилгоор ашиглах буюу бусдад мэдээлэх;

Тєрийн аудитын тухай

2003.01.03
Улаанбаатар хот

ТЄРИЙН АУДИТЫН ТУХАЙ
ДЄРЄВДVГЭЭР БVЛЭГ

Аудитын болон тайлагнах vйл ажиллагаа
22 дугаар зvйл. Мэдээллийн нууцыг хамгаалах
22.1.    Тєрийн аудитын байгууллага аудит хийх явцад олж авсан тєрийн болон байгууллага, хувь хvний нууцад хамаарах мэдээллийг уг мэдээллийг єгсєн байгууллагынхтай нь ижил тvвшинд нууцалж хамгаална.
22.2.    Нууц гэдгээр халхавчлан зєрчил дутагдлыг нуун дарагдуулах нь улс орны эрх ашигт харш гэж Монгол Улсын Ерєнхий аудитор vзвэл уг мэдээллийг авах эрхтэй байгууллага, албан тушаалтанд нь танилцуулж, холбогдох арга хэмжээ авахыг санал болгож болно
22.3.    Нууц мэдээллийг зохих зєвшєєрєлгvй задруулсан буюу ашигласан Vндэсний аудитын газрын ажилтанд уг мэдээллийг єгсєн байгууллагын ажилтантай адил арга хэмжээ авна.

Эрvvгийн хууль

2002-01-03
Улаанбаатар хот

ЭРVVГИЙН ХУУЛЬ
ТУСГАЙ АНГИ
ДОЛДУГААР ХЭСЭГ
ЭДИЙН ЗАСГИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

ХОРЬДУГААР БVЛЭГ
АЖ АХУЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ


164 дvгээр зvйл. Санхvvгийн болон аж ахуйн vйл ажиллагааны нууцыг хууль бусаар олж авах, задруулах
164.1.    Шунахайн буюу хувийн бусад сэдэлтээр аж ахуйн нэгж, байгууллага, банкны санхvvгийн болон аж ахуйн vйл ажиллагааны нууцад хамаарах мэдээ баримтыг хууль бусаар олж авсан, ашигласан, задруулсан бол хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгох, эсхvл гурваас дээш зургаан сар хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

164.2.     Энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол хєдєлмєрийн хєлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний тєгрєгєєр торгох, эсхvл гурван жил хvртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.