Хэвлэл мэдээллийн байгууллагын статус
Нийслэлийн эрх зvйн
байдлын тухай
1994-07-05
ТАВДУГААР БYЛЭГ
БУСАД ЗYЙЛ
2 дугаар зvйл. Нийслэлийн
мэдээлэл, судалгааны байгууллага
1. Нийслэл Улаанбаатар хот нь єєрийн сонин, телевиз болон
радиогийн нэвтрvvлэгтэй байж болно.
Хот тосгоны эрх зvйн байдлын
тухай
1993-12-20
ГУРАВДУГААР БYЛЭГ
ХОТ, ТОСГОНЫ ЗАХИРАГЧИЙН БYРЭН ЭРХ
22 дугаар зvйл.
Барилга, тээвэр, холбооны талаархи хот тосгоны захирагчийн
бvрэн эрх
5. Хот, тосгоны єєрийн мэдлийн радио, телевизийн байгууллагын
vйл ажиллагааг чиглvvлнэ.
ДОЛДУГААР БYЛЭГ
БУСАД ЗYЙЛ
34 дvгээр зvйл.
Хотын хэвлэл, мэдээлэл Хот сонин,сэтгvvл, радио, телевизтэй
байж болно.
Дээд боловсролын
тухай
2002-05-03.
Улаанбаатар хот
ДЭЭД БОЛОВСРОЛЫН
ТУХАЙ
НАЙМДУГААР БVЛЭГ
Дээд боловсролын
эдийн засаг, нийгмийн баталгаа
18 дугаар зvйл. Дээд боловсролын
санхvvжилт
18.5. Ємчийн аль ч хэлбэрийн
дээд боловсролын сургалтын байгууллага нь хоёр жил тутамд
санхvvгийн vйл ажиллагаандаа аудитын хяналт хийлгэж, дvнг
нийтэд ил тод байлгана.
Статистикийн тухай
1997-06-05.
ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ
МОНГОЛ УЛСЫН СТАТИСТИКИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, БYРЭН ЭРХ
12 дугаар зvйл.
Yндэсний статистикийн газар, тvvний бvрэн эрх
2.Yндэсний статистикийн газар нь мэдээллээр тєлбєртэй vйлчилгээ
явуулах, статистикийн эмхтгэл, танилцуулга, бусад баримт бичгийг
хэвлэн нийтлэх чиг vvрэг бvхий нэгжтэй байж болно. Тухайн
нэгжийн зохион байгуулалт, vйл ажиллагааны журмыг санхvvгийн
асуудал хариуцсан тєрийн захиргааны тєв байгууллагатай хамтран
батална.
ТАВДУГААР БYЛЭГ
ТЄРИЙН ГYЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН СТАТИСТИКИЙН YЙЛ АЖИЛЛАГААНЫ
ТАЛААРХИ БYРЭН ЭРХ
18 дугаар зvйл.
Яам,тєрийн бусад албан газар, бvх шатны Засаг даргын статистикийн
мэдээллийн талаархи нийтлэг бvрэн эрх 3/мэдээлэл,судалгааны
дvнг хэвлэл ,мэдээллийн хэрэгслээр нийтэд хvргэх.
Улс тєрийн хилс
хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нєхєн олговор олгох
тухай
1998-01-02.
ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ
Улс тєрийн хэлмэгдvvлэлтийн бусад vр дагаврыг арилгах
18 дугаар зvйл.
Хэлмэгдэгчийг цагаатгасан тухай олон тvмэнд мэдээлэх
18.1. Энэ хуулийн дагуу цагаатгагдсан хэлмэгдэгчийн овог,
нэр, товч намтар, хэрхэн хэлмэгдvvлсэн болон цагаатгасан тухай
тєрийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон тvмэнд vнэ тєлбєргvй
мэдээлнэ.
Аудитын тухай
1997-05-01.
ХОЁРДУГААР БYЛЭГ
МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧ, АУДИТОР
18 дугаар зvйл.
Хэвлэлд мэдээлэх
Мэргэжлийн зєвлєл бvртгэсэн болон бvртгэлээс хассан мэргэшсэн
нягтлан бодогч, аудиторын тухай мэдээллийг тєрийн хэвлэлд
нийтлvvлнэ.
Олон улсын гэрээний
тухай
1993-12-28.
25 дугаар зvйл.
Олон улсын гэрээг хэвлэн нийтлэх
1.Монгол Улсын Их Хурлаар
соёрхон баталсан олон улсын гэрээг нийтлэхдээ Монгол Улсын
хууль нийтлэх журам, олон улсын бусад гэрээг нийтлэхдээ Засгийн
газрын тогтоол нийтлэх журмыг тус тус баримтална.
2.Олон улсын гэрээг гадаад харилцааны асуудал эрхэлсэн тєрийн
захиргааны тєв байгууллагаас эрхлэн тусгай эмхтгэл болгон
хэвлэж байна
Ерєнхийлєгчийн тухай хууль
1993-06-05.
НЭГДYГЭЭР БYЛЭГ
НИЙТЛЭГ YНДЭСЛЭЛ
9 дvгээр зvйл. Ерєнхийлєгчийн
зарлиг, захирамж
З. Эрх зvйн хэм хэмжээ
тогтоосон, нийтээр дагаж мєрдєх зарлиг тvvнд єєрєєр заагаагvй
бол тєрийн тєв хэвлэлд албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 1О
хоногийн дараа, бусад зарлиг, захирамж тэдгээрт єєрєєр заагаагvй
бол гарсан єдрєєсєє эхлэн хvчин тєгєлдєр болно.
1О дугаар зvйл. Ерєнхийлєгчийн зарлиг,захирамжийг нийтлэх
1. Ерєнхийлєгчийн зарлиг, захирамжийг Ерєнхийлєгчийн Тамгын
газрын даргын зєвшєєрснєєр тєрийн тєв хэвлэлд албан ёсоор
нийтлэхээс гадна хэвлэл, мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд
мэдээлнэ.
2. Ерєнхийлєгчийн зарлиг, захирамжийг тєв, орон нутгийн сонин
хэвлэлд нийтлэхдээ тєрийн тєв хэвлэлд нийтлэгдсэн албан ёсны
эхийг баримтална.
Их хурлын хуралдааны дэгийн
тухай
1997-02-06.
НЭГДYГЭЭР БYЛЭГ
НИЙТЛЭГ YНДЭСЛЭЛ
4 дvгээр зvйл. Хуралдааны нийтлэг
журам
8.Хуралдаанд иргэд, дотоод,
гадаадын зочид, тєлєєлєгчид, хэвлэл, мэдээллийн байгууллагын
ажилтан зохих журмын дагуу байлцаж болно.Энэ журмыг Улсын
Их Хурлын дарга тогтооно.
9. Улсын Их Хурлын хуралдаан нээлттэй байна. Улсын Их Хурлын
хуралдааны явц, шийдвэрийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.
10.Хэлэлцэх асуудлын шинж байдлыг харгалзан чуулганы болон
Байнгын хорооны хуралдааныг хаалттай явуулж болно. Асуудлыг
хаалттай хуралдаанаар хэлэлцэхэд дараахь журмыг баримтална:
1/улсын нууцын жагсаалтад хамаарах асуудлыг хаалттай хуралдаанаар
хэлэлцэнэ. Уг жагсаалтад ороогvй асуудлыг хуралдаанд оролцсон
нийт гишvvний олонхийн саналаар хаалттай хуралдаанаар хэлэлцэж
болно;
З/хаалттай хуралдаанд албан ёсоор зєвшєєрснєєс бусад тохиолдолд
бичлэг хийх, дуу хураагч, гар утас авч орох, утсаар ярихыг
хориглоно;
5/хаалттай хуралдааны талаар зєвхєн нууцын дэвтэрт тэмдэглэл
хийнэ;
6/хаалттай хуралдааны талаар энэ хуулийн 46 дугаар зvйлд заасны
дагуу нийтэд мэдээлж болно.
Их хурлын дэгийн тухай хууль
1997-02-06.
ТАВДУГААР БYЛЭГ
ТЄСЄЛ ХЭЛЭЛЦЭХ
45 дугаар зvйл.
Улсын Их Хурлын шийдвэрийг нийтлэх, мэдээлэх
1.Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг "Тєрийн мэдээлэл"
эмхтгэлд албан ёсоор нийтэлнэ.
/Энэ хэсгийг 1999 оны 1 дvгээр сарын 22-ны єдрийн хуулиар
єєрчлєн найруулсан/
2.Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэвлэл, мэдээллийн
хэрэгслээр нийтэд мэдээлэхдээ "Тєрийн мэдээлэл"
эмхтгэлд нийтэлсэн албан ёсны эхийг баримтлах бєгєєд ийнхvv
дамжуулан нийтэлснийг албан ёсны бус гэж vзнэ.
/Энэ хэсгийг 1999 оны 1 дvгээр сарын 22-ны єдрийн хуулиар
єєрчлєн найруулсан/
З.Улсын Их Хурлын чуулганы явцын тухай олон нийтэд сонордуулах
албан ёсны мэдээллийг зєвхєн Тамгын газар хариуцан нийтлvvлнэ.
4.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тэмдэглэлийг Улсын Их
Хурлын номын сан, Улсын тєв болон аймаг, нийслэл дэх тєв буюу
тєвлєрсєн номын санд тавина.
46 дугаар зvйл.
"Тєрийн мэдээлэл" эмхтгэл
1."Тєрийн мэдээлэл"
эмхтгэлд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Ерєнхийлєгчийн
зарлиг, Засгийн газрын тогтоол, Yндсэн хуулийн цэцийн шийдвэр,
хуулийн талаарх Улсын дээд шvvхийн албан ёсны тайлбар, яам,
агентлагаас гаргасан нийтээр дагаж мєрдєх эрх зvйн хэм хэмжээ
тогтоосон актыг бvрэн эхээр нь нийтэлнэ.
Энэхvv эмхтгэлийг Улсын Их Хурлын Тамгын газар долоо хоног
тутам гаргана.
Засгийн газрын тухай
1993-05-06.
ХОЁРДУГААР БYЛЭГ
ЗАСГИЙН ГАЗРЫН БYРЭН ЭРХ
14 дvгээр зvйл. Хvний
эрх, эрх чєлєєг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжvvлэх талаархи
Засгийн газрын бvрэн эрх
6. Тєрийн удирдлагын хvрээн
дэх мэдээллийн албыг зохион байгуулж, хvн амыг vнэн зєв мэдээллээр
хангах нєхцєл бvрдvvлнэ.
Засгийн газрын бvрэлдэхvvн
2О дугаар зvйл. Засгийн газрын бvрэлдэхvvн
1.Ерєнхий сайд болон сайд нарын эрхлэх ажлын vндсэн хvрээнд
дараах асуудал хамаарна:
1.vндэсний радио, телевизийн асуудал;
3/ Монгол улсын Хууль зvй, дотоод хэргийн сайд:
- хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон тєрийн бус байгууллагын
бvртгэл;
- оюуны ємч, патент, зохиогчийн эрхийг хамгаалах асуудал;
7/ Монгол Улсын Дэд бvтцийн сайд:
мэдээллийн технологийн бодлого;
З1 дvгээр зvйл.
Засгийн газрын шийдвэрийг нийтлэх
1.Засгийн газрын тогтоол, Ерєнхий сайдын захирамжийг тэдгээрт
Ерєнхий сайд гарын vсэг зурснаас хойш ажлын З хоногийн дотор
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зєвшєєрснєєр Тєрийн
мэдээлэл эмхтгэлд албан ёсоор нийтлэхээс гадна Ерєнхий сайдын
ажлын хэсгээс эрхлэн хэвлэл, мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд
мэдээлнэ.
/Энэ хэсэгт 1996 оны 10 дугаар сарын 31-ний єдрийн хуулиар
єєрчлєлт орсон, мєн 2000 оны 08 дугаар сарын 03-ны єдрийн
хуулиар"тєрийн тєв хэвлэлд" гэснийг "тєрийн
мэдээлэл эмхтгэлд" гэж єєрчилсєн. /
2. Засгийн газрын тогтоол,
бусад шийдвэрийг тєв, орон нутгийн сонин, хэвлэлд нийтлэхдээ
Тєрийн мэдээлэл эмхтгэлд тєрийн тєв хэвлэлд нийтлэгдсэн албан
ёсны эхийг баримтална.
/ Энэ хэсгийг 2000 оны 08 дугаар сарын 03-ны єдрийн хуулиар
"тєрийн тєв хэвлэлд" гэсэн заалтыг "тєрийн
мэдээлэл эмхтгэлд" гэж єєрчилсєн. /
Олон нийтийн радио,
телевизийн тухай
2005-01-27
Улаанбаатар хот
ОЛОН НИЙТИЙН РАДИО,
ТЕЛЕВИЗИЙН ТУХАЙ
НЭГДVГЭЭР БVЛЭГ
Нийтлэг vндэслэл
1
дvгээр зvйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монголын
ард тvмэнд vйлчлэх олон нийтийн радио, телевизийг vvсгэн байгуулж,
тvvний зорилго, зохион байгуулалт, vйл ажиллагааны зарчим,
эрх зvйн vндсийг тогтоож, хєтєлбєрийн бодлогын vндсийг тодорхойлоход
оршино.
2 дугаар зvйл. Олон нийтийн
радио, телевизийн тухай хууль тогтоомж
2.1. Олон нийтийн радио, телевизийн
тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Vндсэн хууль, Хэвлэл
мэдээллийн эрх чєлєєний тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй
нийцvvлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.
3 дугаар зvйл. Олон нийтийн
радио, телевиз, тvvний зорилго
3.1. Олон нийтийн радио, телевиз
энэ хуулийн дагуу байгуулагдаж, гагцхvv олон нийтийн эрх ашигт
vйлчилдэг, тэдний ємнє хариуцлага хvлээж, хяналт дор нь vйл
ажиллагаагаа явуулдаг ашгийн тєлєє бус хуулийн этгээд мєн.
3.2. Олон нийтийн радио, телевизийн
зорилго нь vндэсний хэмжээнд єргєн нэвтрvvлгийн vйлчилгээ
эрхэлж, сонсогч, vзэгчдэд зориулсан тєрєл бvрийн мэдээлэл,
сургалт, танин мэдэхvй, хєгжєєн цэнгээх хєтєлбєр, нэвтрvvлэг
бэлтгэх, нийтийн хvртээл болгоход оршино.
3.3. Олон нийтийн радио, телевиз
гадаадын сонсогч, vзэгчдэд зориулсан єргєн нэвтрvvлгийн vйлчилгээ
эрхэлж, Монгол Улсын гадаад, дотоод бодлогын талаар мэдээлэх,
Монгол орныг дэлхий дахинд сурталчлах, таниулах чиглэлийн
хєтєлбєр, нэвтрvvлэг бэлтгэж тvгээнэ.
3.4. Олон нийтийн радио, телевизийг
зєвхєн хуулиар єєрчлєн байгуулж /нийлvvлэх, нэгтгэх, хуваах,
тусгаарлах, єєрчлєх, татан буулгах/, vйл ажиллагааны зорилго,
зарчмыг єєрчилж болно.
4 дvгээр зvйл. Олон нийтийн
радио, телевизийн vйл ажиллагааны vндсэн зарчим
4.1. Олон нийтийн радио, телевиз
vйл ажиллагаандаа хараат бус байх, бодит мэдээлэл олж авах
иргэний эрхийг хvндэтгэх, олон ургальч vзэл, ил тод байдлыг
эрхэмлэх, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь
хvн, улс тєрийн намын эрх ашгийг бус нийт vндэсний эрх ашгийг
дээдлэх vндсэн зарчмыг баримтална.
4.2. Олон нийтийн радио, телевиз
дараахь vйл ажиллагаа явуулна:
4.2.1. Vндэсний хэмжээнд радиогийн
єргєн нэвтрvvлэг;
4.2.2. Vндэсний хэмжээнд телевизийн
єргєн нэвтрvvлэг;
4.2.3. Гадаад хэлээр явуулах
радио, телевизийн нэвтрvvлэг.
5 дугаар зvйл. Олон нийтийн
радио, телевизийн сурвалжлагч, редакцийн хараат бус байдлыг
хангах
5.1. Олон нийтийн радио, телевизийн
сурвалжлагч, редакци Yндсэн хууль болон энэ хуулийн vзэл санаанд
нийцсэн нэвтрvvлэг бэлтгэх, нийтийн хvртээл болгоход нь аж
ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хvн, олон нийтийн
радио, телевизийн удирдлага хєндлєнгєєс оролцох, нєлєєлєхийг
хориглоно.
5.2. Олон нийтийн радио, телевиз
нь онц болон дайны байдал зарлагдсанаас бусад vед Монгол Улсын
Ерєнхийлєгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерєнхий
сайдаас ард тvмэнд хандаж хэлэх vгийг дамжуулах эрхтэй.
6 дугаар зvйл. Олон нийтийн
радио, телевизийн vйл ажиллагааны ил тод байдал
6.1. Олон нийтийн радио, телевиз
жил бvр vйл ажиллагааныхаа дэлгэрэнгvй тайланг єдєр тутмын
сониноор, эсхvл нийтэд хvртээмжтэй бусад хэлбэрээр мэдээлэх
бєгєєд тайланд дараахь мэдээллийг тусгана:
6.1.1. Олон нийтийн радио, телевизийн
хєтєлбєрийн бодлогын хэрэгжилт, нэвтрvvлгийн хєтєлбєрvvдийн
тухай мэдээлэл;
6.1.2. Санхvvгийн жилийн тайлан,
аудиторын дvгнэлт;
6.1.3. Олон нийтийн радио, телевизийн
Ерєнхий захиралтай байгуулсан гэрээний хэрэгжилт;
6.1.4. Ирэх жилийн зорилт, хєтєлбєрт
оруулах єєрчлєлтийн талаархи санал;
6.1.5. Сонсогч, vзэгчдийн санал,
хvсэлт, гомдлын талаархи мэдээлэл, тэдгээрийг шийдвэрлэсэн
байдал.
6.2. Олон нийтийн радио, телевиз
vйл ажиллагаагаа ил тод байлгах, олон нийтийн санаа бодлыг
тусгах зорилгоор хэлэлцvvлэг явуулах, сонсогч, vзэгчидтэй
уулзалт зохион байгуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжvvлнэ.
7 дугаар зvйл. Олон нийтийн
радио, телевизийг тєрєєс дэмжих
7.1. Олон нийтийн радио, телевиз
vйл ажиллагаагаа явуулахад нь тєрєєс санхvv, эдийн засгийн
зохих дэмжлэг vзvvлнэ.
7.2. Єргєн нэвтрvvлгээ улс орны
хэмжээнд дамжуулах радио, телевизийн vндсэн сувгийг олон нийтийн
радио, телевизэд хєнгєлєлттэй нєхцєлєєр ашиглуулна. Нэмэлт
сувгийг Радио долгионы тухай хуулийн дагуу тєлбєртэйгээр ашиглуулж
болох бєгєєд уг сувгийг энэ хуулийн 3.2, 3.3, 8, 9 дvгээр
зvйлд заасан зорилго, бодлого, шаардлагад нийцvvлэн ашиглана.
Энэ хэсэгт Монгол Улсын Ерєнхийлєгч 2005 оны 2 дугаар сарын
14-ний єдєр хориг тавьсан бєгєєд уг хоригийг Монгол Улсын
Их Хурал хvлээн авч Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд
нэмэлт, єєрчлєлт оруулах тухай 2005 оны 2 дугаар сарын 17-ны
єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/
7.3. Олон нийтийн радио, телевиз
нэвтрvvлгээ газрын сvлжээ, хиймэл дагуул, кабель, интернэт
болон бусад техник хэрэгсэл ашиглан дамжуулах эрхтэй.
ХОЁРДУГААР БVЛЭГ
Олон нийтийн радио,
телевизийн хєтєлбєр, зар сурталчилгаа
8 дугаар зvйл. Олон нийтийн
радио, телевизийн хєтєлбєрийн бодлого
8.1. Олон нийтийн радио, телевиз
улс тєр, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл, урлаг,
спорт зэрэг нийгмийн амьдралын олон талыг хамарсан хєтєлбєрийг
техникийн болон мэргэжлийн єндєр тvвшинд бэлтгэж нийтийн хvртээл
болгоно.
8.2. Олон нийтийн радио, телевиз
хєтєлбєрєє бэлтгэж тvгээхдээ дараахь бодлого баримтална:
8.2.1. ардчилал, шударга ёс,
хvний эрх, эрх чєлєє, тэгш байдлыг хvндэтгэх;
8.2.2. улс тєр, шашин, нийгэм,
эдийн засгийн олон ургальч vзэл бодлыг хvндэтгэж, тэдгээрийг
тэгш илэрхийлэх;
8.2.3. vндэсний соёл, урлаг,
тvvх, ёс заншил, уламжлалыг хvндэтгэх, vндэсний эв нэгдлийг
эрхэмлэн дээдлэх, хvрээлэн байгаа орчноо хамгаалахыг дэмжих;
8.2.4. энх тайвныг сахин хамгаалахыг
тууштай дэмжих, улс орнуудын хоорондын харилцан ойлголцол,
итгэлцлийг бэхжvvлэх;
8.2.5. соёл, урлагийн хєгжилд
бодитой хувь нэмэр оруулахуйц уран бvтээлийн бvх хэлбэрийг
дэлгэрvvлэн хєгжvvлэх;
8.2.6. хувь хvний болон нийгмийн
хєгжлийг дэмжих, ялангуяа хvvхэд, залуучуудын оюуны болон
бие бялдрын хєгжилд онцгой анхаарах;
8.2.7.
Vндэстний цєєнх, эмэгтэйчvvд, хvvхдvvд, хєгжлийн
бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бvлэг, давхаргын болон олон
нийтийн эрэлт хэрэгцээг тэнцвэртэй хангахыг эрмэлзэх.
8.3. Олон нийтийн радио, телевизээр
харгислал, ялгаварлан гадуурхал, дайн, хvчирхийлэл, садар
самууныг сурталчилсан, иргэний нэр тєр, алдар хvнд, ажил хэргийн
нэр хvндэд халдсан агуулгатай нэвтрvvлэг бэлтгэж тvгээхийг
хориглоно.
8.4. Олон нийтийн радио, телевизийн
хєтєлбєрийн бодлого энэ хуульд нийцэж байгаа эсэхэд олон нийтийн
радио, телевизийн Vндэсний зєвлєл хяналт тавина.
8.5. Олон нийтийн радио, телевизийн
хєтєлбєрийн талаар зєвлєх vvрэг бvхий орон тооны бус зєвлєлийг
олон нийтийн радио, телевизийн Vндэсний зєвлєл байгуулж болох
бєгєєд уг зєвлєлийн бvрэлдэхvvнд сэтгvvл зvй, улс тєр, эрх
зvй, хэрэглэгчдийн эрх ашиг, боловсрол, соёл, шинжлэх ухаан,
эрvvл мэнд, урлаг, шашин, байгаль орчин, спорт зэрэг чиглэлээр
мэргэшсэн хvмvvсийг оруулна.
8.6. Энэ хуулийн 8.5-д заасан
орон тооны бус зєвлєлийн ажиллах журмыг Олон нийтийн радио,
телевизийн дvрэмд тусгана.
9 дvгээр зvйл. Олон нийтийн
радио, телевизийн хєтєлбєрт тавигдах тусгай шаардлага
9.1. Олон нийтийн радио, телевизийн
хєтєлбєр нь vнэн бодит мэдээлэл агуулсан, мэргэжлийн єндєр
тvвшинд бэлтгэгдсэн, нэг талыг баримтлаагvй, сэтгvvлчийн ёс
зvйн зарчмыг баримталсан, шуурхай байна.
9.2. Олон нийтийн радио, телевизийн
тухайн єдрийн хєтєлбєрт мэдээ, мэдээллийн болон сонсогч, vзэгчдийн
танин мэдэхvйн хэрэгцээг хангахад чиглэгдсэн нэвтрvvлэг зохистой
харьцаагаар тусгагдсан байна.
9.3. Олон нийтийн радио, телевизээр
аливаа нийтлэл, нэвтрvvлгийг тvгээхийн ємнє тvvний агуулга,
vvсэл, vнэн бодит байдлыг тухайн нийтлэл, нэвтрvvлгийг бэлтгэсэн
сэтгvvлч, редакци шалгах ёстой бєгєєд тухайн мэдээ, мэдээлэл
хуурамч болох нь илт мэдэгдэж байгаа, хуурамч гэдгийг мэдсэн,
хуурамч гэж тооцох бодитой vндэслэл байгаа гэж vзвэл тvvнийг
тvгээхгvй.
9.4. Олон нийтийн радио, телевиз
хэвлэл, мэдээллийн бусад байгууллагын мэдээ, мэдээлэл, нэвтрvvлгийг
дамжуулж байгаа бол эх сурвалжийг заавал дурдана.
9.5. Хуулиар хориглоогvй боловч
хvvхэд, залуучуудын бие махбодь, оюун санаа, зан суртахуунд
сєргєєр нєлєєлж болохуйц агуулга бvхий нэвтрvvлэг, баримтат
болон уран сайхны киноны дамжуулах цагийг зохицуулах, эсхvл
техникийн бусад арга хэмжээг ашиглах замаар хязгаарлалт тогтоож
болно.
10 дугаар зvйл. Олон нийтийн
радио, телевизийн нэвтрvvлгийн баримтыг хадгалах
10.1. Олон нийтийн радио, телевизээр
нэвтрvvлсэн Монголын ард тvмний амьдрал, хєгжлийн тvvхийг
тусгасан, эрдэм шинжилгээ, нийгэм, улс тєр, эдийн засаг, соёлын
ач холбогдолтой нэвтрvvлгийн баримтыг олон нийтийн радио,
телевизийн архивт хадгална.
10.2. Олон нийтийн радио, телевизийн
архив Yндэсний тєв архивын салбар бєгєєд уг архивт архивын
баримтыг бvрдvvлэх, хадгалах, хамгаалах, нєхєн бvрдvvлэх,
ашиглахтай холбогдсон харилцааг Архивын тухай хуулиар зохицуулна.
10.3. Олон нийтийн радио, телевизийн
энэ хуулийн 10.1-т зааснаас бусад нэвтрvvлгийг тухайн нэвтрvvлгийг
дамжуулснаас хойш хоёр сараас доошгvй хугацаагаар хадгална.
11 дvгээр зvйл. Олон нийтийн
радио, телевизэд гаргасан єргєдєл, гомдлыг шийдвэрлэх
11.1. Олон нийтийн радио, телевизийн
нэвтрvvлгийн техникийн болон мэргэжлийн чанартай холбогдуулан
иргэд, байгууллагаас гаргасан єргєдєл, гомдлыг олон нийтийн
радио, телевизийн Ерєнхий захирал ажлын 15 хоногийн дотор
хянан шийдвэрлэж, бичгээр хариу єгнє.
11.2. Олон нийтийн радио, телевизийн
нэвтрvvлгийн агуулгатай холбогдуулан иргэд, байгууллагаас
гаргасан єргєдєл, гомдлыг олон нийтийн радио, телевизийн Єргєдлийг
шалгах хороо хянан шийдвэрлэж, бичгээр хариу єгнє.
11.3. Олон нийтийн радио, телевизэд
иргэд, байгууллагаас гаргасан єргєдєл, гомдлыг шийдвэрлэх
журмыг Иргэдээс тєрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан
єргєдєл, гомдлыг шийдвэрлэх журмын тухай хуулийг удирдлага
болгон олон нийтийн радио, телевизийн Vндэсний зєвлєл батална.
12 дугаар зvйл. Нэвтрvvлэгт
залруулга, тайлбар хийх
12.1. Олон нийтийн радио, телевизээр
худал, ташаа мэдээлэл хийгдсэн нь нотлох баримт, материалаар
тогтоогдвол олон нийтийн радио, телевиз залруулга хийх vvрэгтэй.
12.2. Гомдол гаргагч шаардсан
бол залруулга, тайлбарыг тухайн нэвтрvvлгийн дараагийн дугаараар,
эсхvл нэн даруй ижил тєрлийн нэвтрvvлгээр уг худал, ташаа
мэдээллийн vргэлжилсэн цагаас илvvгvй хугацаагаар, vнэ тєлбєргvй
нийтэд хvргэнэ. Сэтгvvлчийн тайлбар нь мэдээ, мэдээллээс тодорхой
ялгагдахуйц байна.
12.3. Олон нийтийн радио, телевизийн
нэвтрvvлгийн агуулгын талаар нэвтрvvлгийг анх дамжуулснаас
хойш нэг сарын дотор єргєдєл, гомдол гаргаж болох ба уг асуудлыг
эцэслэн шийдвэрлэж дуустал тухайн нэвтрvvлгийн бичлэгийг хадгална.
13 дугаар зvйл. Олон нийтийн
радио, телевизээр нэвтрvvлэх зар сурталчилгаа
13.1. Олон нийтийн радио, телевизээр
арилжааны болон далд зар сурталчилгаа нэвтрvvлэхийг хориглоно.
13.2. Олон нийтийн радио, телевизээр
нэвтрvvлэх зар сурталчилгаанд дараахь тусгай шаардлагыг тавина:
13.2.1. хvvхдэд зориулсан нэвтрvvлгийн
дундуур зєвхєн хvvхдэд зориулсан зар сурталчилгаа нэвтрvvлэх;
13.2.2. улс орны болон дэлхий
дахины амьдралын цаг vеийн шинжтэй vйл явдлын талаархи тогтмол
мэдээллийн хєтєлбєрийн дундуур зар сурталчилгаа нэвтрvvлэхгvй
байх, мєн ийм мэдээллийн нэвтрvvлэгч зар сурталчилгаа бэлтгэх,
бvтээх, дамжуулахад оролцохгvй байх;
13.2.3. сургалтын нэвтрvvлгийн
дундуур зєвхєн сургалттай холбоотой бєгєєд 10 минутад 10 секундээс
дээшгvй vргэлжлэх зар сурталчилгааг нэвтрvvлэх;
13.2.4. зар сурталчилгааны эхлэл,
тєгсгєлийг дуу, авиа, дvрсээр ялгахуйц байдлаар нэвтрvvлэх;
13.2.5. 20 минутаас дээшгvй vргэлжлэх
нэвтрvvлгийн дундуур зар сурталчилгаа нэвтрvvлэхгvй байх.
13.3. Олон нийтийн радио, телевизээр
нэвтрvvлэх зар сурталчилгааны нийт хугацаа тухайн єдрийн нэвтрvvлгийн
цагийн хоёр хувиас хэтрэхгvй байна.
13.4. Олон нийтийн радио, телевизээр
нэвтрvvлэх зар сурталчилгаатай холбогдсон бусад харилцааг
Зар сурталчилгааны тухай хуулиар зохицуулна.
/Дээрх 13-р зvйлд Монгол Улсын Ерєнхийлєгч 2005 оны 2 дугаар
сарын 14-ний єдєр хориг тавьсан бєгєєд уг хоригийг Монгол
Улсын Их Хурал хvлээн авч Олон нийтийн радио, телевизийн тухай
хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах тухай 2005 оны 2 дугаар сарын
17-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/
14 дvгээр зvйл. Сонгуулийн сурталчилгаа
14.1. Сонгуулийн vеэр нэвтрvvлэх
сонгуулийн сурталчилгаатай холбогдсон харилцааг Монгол Улсын
Их Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Ерєнхийлєгчийн сонгуулийн
тухай, Аймаг, нийслэл, сум, дvvргийн иргэдийн Тєлєєлєгчдийн
Хурлын сонгуулийн тухай хуулиар тус тус зохицуулна.
15 дугаар зvйл. Нэвтрvvлгийг
ивээн тэтгэх
15.1. Олон нийтийн радио, телевизийн
нэвтрvvлгийн агуулгад нєлєєлєхгvйгээр єєрийн vйлдвэрлэл, vйл
ажиллагаа, бvтээгдэхvvний талаар бусдад мэдээлэл хvргэх зорилгоор
аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нэвтрvvлгийг ивээн тэтгэж
болно.
15.2. Нэвтрvvлгийн эхлэл, тєгсгєлд
нэвтрvvлэгчээс ивээн тэтгэсэн тухай мэдээллийг дурдах бєгєєд
ивээн тэтгэсэн телевизийн нэвтрvvлгийн явцад ивээн тэтгэгчийн
нэр, бэлгэдэл, хуулиар хориглоогvй бараа, vйлчилгээ, бvтээгдэхvvний
дvрс зэргийг нэвтрvvлэгт саад учруулахгvйгээр дэлгэцийн аль
нэг хэсэгт жижгээр гаргаж болно.
15.3. Ивээн тэтгэж байгаа аж
ахуйн нэгж, байгууллага, иргэний бараа, ажил, vйлчилгээг худалдан
авахыг тухайн нэвтрvvлгийн vеэр уриалах, сурталчлахыг хориглоно.
15.4. Улс орны болон дэлхий дахины
амьдралын цаг vеийн шинжтэй vйл явдлын талаархи тогтмол мэдээллийн
хєтєлбєрийг ивээн тэтгэхийг болон хуулиар сурталчлахыг хориглосон
бараа, бvтээгдэхvvн vйлдвэрлэдэг, ажил, vйлчилгээ эрхэлдэг
хуулийн этгээд аливаа нэвтрvvлгийг ивээн тэтгэхийг хориглоно.
ГУРАВДУГААР БVЛЭГ
Олон нийтийн радио,
телевизийн ємч, эд хєрєнгє, санхvvжилт
16 дугаар зvйл. Олон нийтийн
радио, телевизийн ємч
16.1. Олон нийтийн радио, телевизийн
ємч нь олон нийтийн ємч мєн. Олон нийтийн радио, телевизид
vйл ажиллагаагаа явуулахад шаардагдах тєрийн ємчийг олон нийтийн
радио, телевизийн ємчлєлд шилжvvлэх харилцааг бие даасан хуулиар
зохицуулна.
16.2. Олон нийтийн радио, телевиз
эд хєрєнгєє эзэмших, ашиглах,захиран зарцуулахдаа энэ хуулийн
3.2-т заасан зорилгыг хэрэгжvvлэхэд чиглvvлнэ.
17 дугаар зvйл. Олон нийтийн
радио, телевизийн санхvvжилт
17.1. Олон нийтийн радио, телевизийн
санхvvжилт дараахь эх vvсвэрээс бvрдэнэ:
17.1.1. радио, телевизийн нэвтрvvлгийн
vйлчилгээний хєлс;
17.1.2. зар сурталчилгаанаас
олсон орлого;
/Энэ заалтад Монгол Улсын Ерєнхийлєгч 2005 оны 2 дугаар сарын
14-ний єдєр хориг тавьсан бєгєєд уг хоригийг Монгол Улсын
Их Хурал хvлээн аваагvй/
17.1.3. тоног тєхєєрємж, бусад
эд хєрєнгєє тvрээслvvлсний орлого;
17.1.4. Монгол Улсын болон гадаадын
иргэн, хуулийн этгээд, харьяалалгvй хvнээс єгсєн хандив, тусламж;
17.1.5. улсын тєсвийн дэмжлэг;
17.1.6. хууль тогтоомжид заасан
бусад эх vvсвэр.
18 дугаар зvйл. Олон нийтийн
радио, телевизийн нэвтрvvлгийн vйлчилгээний хєлс, тvvний хэмжээ.
18.1. Олон нийтийн радио, телевизийн
нэвтрvvлгийн vйлчилгээний хєлсийг нийтийн антенн, єєрийн сансрын
хvлээн авах, нэвтрvvлэх станц, кабелийн телевизийн шугамтай
эсэхээс vл хамааран айл єрхєд болон байгууллага, аж ахуйн
нэгжид радио-хvлээн авагч, телевизор тус бvрээр тооцон ногдуулна.
18.2. Олон нийтийн радио, телевизийн
нэвтрvvлгийн vйлчилгээний хєлсний хэмжээг олон нийтийн радио,
телевизийн Vндэсний зєвлєлийн саналыг vндэслэн Засгийн газар
тогтооно.
18.3. Олон нийтийн радио, телевиз
нэвтрvvлгийн vйлчилгээний хєлсийг улсын хэмжээнд хурааж тєвлєрvvлэх
vvрэг бvхий нэгжийг байгуулж болох бєгєєд тvvний vйл ажиллагаа,
санхvvжилтийн журмыг олон нийтийн радио, телевизийн Vндэсний
зєвлєл тогтооно.
18.4. Олон нийтийн радио, телевиз
нэвтрvvлгийн vйлчилгээний хєлс тєлєєгvй этгээдээс холбогдох
хууль тогтоомжид заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй.
19 дvгээр зvйл. Олон нийтийн
радио, телевизийн санхvv, эдийн засгийн vйл ажиллагаанд тавих
хєндлєнгийн хяналт
19.1. Олон нийтийн радио, телевизийн
санхvvгийн тайланг шалгуулж баталгаажуулах, санхvv, эдийн
засгийн vйл ажиллагаанд бvрэн болон хэсэгчилсэн хєндлєнгийн
шалгалт хийх зорилгоор гэрээний vндсэн дээр аудит хийлгэнэ.
19.2. Аудиторыг Yндэсний зєвлєл
сонгож, тvvнтэй гэрээ байгуулна.
ДЄРЄВДVГЭЭР БVЛЭГ
Олон нийтийн радио,
телевизийн удирдлага, зохион байгуулалт
20 дугаар зvйл. Олон нийтийн
радио, телевизийн удирдах дээд байгууллага
20.1. Олон нийтийн радио, телевизийн
удирдах дээд байгууллага нь олон нийтийн радио, телевизийн
Vндэсний зєвлєл /цаашид “Vндэсний зєвлєл” гэнэ/ байна.
21 дvгээр зvйл. Vндэсний зєвлєлийн
бvрэлдэхvvн, тvvнийг томилох.
21.1. Vндэсний зєвлєл нь олон
нийтийн ашиг сонирхлыг тєлєєлєх орон тооны бус байгууллага
бєгєєд 15 гишvvнтэй байна.
21.2. Vндэсний зєвлєлийн гишvvний
бvрэн эрхийн хугацаа 6 жил байна.
21.3. Vндэсний зєвлєлийн гишvvнд
дараахь этгээдийг нэр дэвшvvлэхгvй:
21.3.1. Тєрийн улс тєрийн болон
тєрийн жинхэнэ албан хаагч;
21.3.2. Улс
тєрийн намын удирдах албан тушаалтан;
21.3.3. Бусад радио, телевизэд
ажиллаж байгаа, тvvнчлэн ажилладаггvй боловч хєтєлбєрийн бодлогыг
тодорхойлоход нь оролцдог этгээд;
21.3.4. Бусад радио, телевизэд
хєрєнгє оруулалт хийсэн этгээд, эсхvл олон нийтийн радио,
телевизийн санхvvгийн хараат бус байдалд нєлєєлж болох этгээд.
21.4. Vндэсний зєвлєлийн гишvvнээр
ял шийтгэлгvй, иргэний нийгмийн тєлєєллєєс санал болгосон
Монгол Улсын иргэнийг томилно.
21.5. Энэ хуулийн 21.3, 21.4-т
заасан шалгуурыг удирдлага болгон дор дурдсан байгууллага,
албан тушаалтан Vндэсний зєвлєлийн гишvvнд нэр дэвшvvлнэ:
21.5.1. Монгол Улсын Ерєнхийлєгч
4 хvн;
21.5.2. Монгол Улсын Их Хурал
7 хvн;
21.5.3. Монгол Улсын Засгийн
газар 4 хvн.
21.6. Vндэсний зєвлєлийн бvрэлдэхvvнд
оруулахаар тvvх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол,
шинжлэх ухааны чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг тєрийн бус
байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хvний нэрийг Монгол
Улсын Ерєнхийлєгчид; эрх зvй, гадаад харилцаа, сэтгvvл зvй,
эрvvл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин,
хєдєлмєр, нийгмийн хамгааллын чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг
тєрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хvний
нэрийг Улсын Их Хуралд; эдийн засаг, бизнес, техник технологи,
удирдлага менежментийн чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг тєрийн
бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хvний нэрийг
Засгийн газарт тус тус санал болгоно.
21.7. Энэ хуулийн 21.5-д заасан
байгууллага, албан тушаалтан тєрийн бус байгууллагуудын саналаас
сонголт хийн Yндэсний зєвлєлийн гишvvнд нэр дэвшvvлж, Улсын
Их Хуралд єргєн мэдvvлнэ.
21.8. Энэ хуулийн 21.7-д заасны
дагуу нэр дэвшсэн хvмvvсийг Улсын Их Хурал хэлэлцэж Yндэсний
зєвлєлийн гишvvнээр томилно.
21.9. Нэр дэвшсэн хvнийг Улсын
Их Хурал Yндэсний зєвлєлийн гишvvнээр томилоогvй бол нэр дэвшvvлсэн
байгууллага, албан тушаалтан єєр хvний нэр дэвшvvлнэ.
21.10. Vндэсний зєвлєлийн гишvvн
Монгол Улсын Ерєнхийлєгч, Монгол Улсын Их Хурал болон аймаг,
нийслэл, сум, дvvргийн иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын сонгуульд
нэр дэвшсэн тохиолдолд тvvнийг Yндэсний зєвлєлийн гишvvнээс
чєлєєлнє.
/Дээрх 21 дvгээр зvйлд Монгол Улсын Ерєнхийлєгч 2005 оны 2
дугаар сарын 14-ний єдєр хориг тавьсан бєгєєд уг хоригийг
Монгол Улсын Их Хурал хvлээн авч Олон нийтийн радио, телевизийн
тухай хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах тухай 2005 оны 2 дугаар
сарын 17-ны єдрийн хуулиар єєрчлєн найруулсан/
22 дугаар зvйл. Vндэсний зєвлєлийн
анхны хуралдаан
22.1. Vндэсний зєвлєлийн анхны
хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:
22.1.1. Энэ заалтыг 2005 оны
2 дугаар сарын 17-ны єдрийн хуулиар хассан/
22.1.2. Vндэсний зєвлєлийн даргыг
сонгох;
22.1.3. Хяналтын зєвлєл, Єргєдлийг
шалгах хороог байгуулах.
22.2. Vндэсний зєвлєлийн vйл
ажиллагааг тасралтгvй явуулах, тvvний залгамж чанарыг хадгалах
зорилгоор анхны гишvvдийн долоог нь 3 жилээр, наймыг нь 6
жилээр сонгож, цаашид энэ хуулийн 21.2-т заасан хугацааг баримтална.
/Энэ хэсэгт 2005 оны 2 дугаар сарын 17-ны єдрийн хуулиар єєрчлєлт
орсон/
22.3. Yндэсний зєвлєлийн анхны
гишvvдийн энэ хуулийн 22.2-т заасан хугацааг сугалаагаар шийдвэрлэнэ.
23 дугаар зvйл. Vндэсний зєвлєлийн
дарга.
23.1. Vндэсний зєвлєлийн даргад
сонгох хvнийг Vндэсний зєвлєлийн гишvvд дотроосоо нэр дэвшvvлэн
нууц санал хураалтаар Vндэсний зєвлєлийн нийт гишvvдийн олонхийн
саналаар сонгоно.
23.2. Vндэсний зєвлєлийн даргад
гурав буюу тvvнээс дээш хvний нэр дэвшиж анхны санал хураалтаар
хэн нь ч Vндэсний зєвлєлийн нийт гишvvдийн олонхийн саналыг
аваагvй бол хамгийн олон санал авсан хоёр хvнийг дахин санал
хураалтад оруулж, Vндэсний зєвлєлийн нийт гишvvдийн олонхийн
санал авсан гишvvнийг Vндэсний зєвлєлийн даргаар сонгогдсонд
тооцно.
23.3. Vндэсний зєвлєлийн даргын
бvрэн эрхийн хугацаа 3 жил байх бєгєєд тvvнийг нэг удаа улируулан
сонгож болно.
23.4. Vндэсний зєвлєлийн дарга
нас барсан, тvvнийг энэ хуулийн 26 дугаар зvйлд заасны дагуу
эгvvлэн татсан бол гишvvдийн хамгийн ахмад нь шинэ даргыг
сонгох хvртэл vvргийг нь гvйцэтгэнэ. Vндэсний зєвлєлийн даргын
тvр эзгvйд тvvний санал болгосон гишvvн, хэрэв санал болгоогvй
бол гишvvдийн хамгийн ахмад нь орлоно.
23.5. Vндэсний зєвлєлийн дарга
Yндэсний зєвлєлийн vйл ажиллагааг удирдан зохион байгуулж,
тvvний шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавина.
24 дvгээр зvйл. Vндэсний зєвлєлийн
бvрэн эрх
24.1. Yндэсний зєвлєл дараахь
бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:
24.1.1. Олон нийтийн радио, телевизийн
дvрэм болон тэнд ажиллагсдын ёс зvйн дvрэм батлах, нэмэлт,
єєрчлєлт оруулах;
24.1.2. Олон нийтийн радио, телевизийн
vйл ажиллагааны vндсэн зорилт, стратеги тєлєвлєгєє, тухайн
жилийн тєсвийн тєслийг хэлэлцэх, Монгол Улсын тєсєвт тусгуулах;
24.1.3. Олон нийтийн радио, телевизийн
техник, технологийн сvлжээг хєгжvvлэх, техникийн хангамжийн
бодлогыг тодорхойлох;
24.1.4. Олон нийтийн радио, телевизийн
Хяналтын зєвлєл, Єргєдлийг шалгах хороог байгуулах, тэдгээрийн
бvрэлдэхvvнд єєрчлєлт оруулах;
24.1.5. Олон нийтийн радио, телевизийн
хєтєлбєр энэ хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих;
24.1.6. Олон нийтийн радио, телевизийн
зохион байгуулалтын бvтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоох;
24.1.7. Олон нийтийн радио, телевизийн
Ерєнхий захиралд нэр дэвшvvлэх, томилох журмыг батлах;
24.1.8. олон нийтийн радио, телевизийн
Ерєнхий захирлыг энэ хуульд заасан журмын дагуу томилох, чєлєєлєх,
тvvнтэй гэрээ байгуулах;
24.1.9. олон нийтийн радио, телевизийн
vйл ажиллагааны болон санхvvгийн тайланг хэлэлцэж батлах;
24.1.10. олон нийтийн радио,
телевизийн дэд захирал, зохион байгуулалтын нэгжийн даргыг
сонгон шалгаруулах журмыг батлах;
24.1.11. энэ хууль болон Олон
нийтийн радио, телевизийн дvрэмд заасан бусад бvрэн эрх.
24.2. Vндэсний зєвлєл нь нарийн
бичгийн даргатай байна. Нарийн бичгийн дарга нь орон тооны
байна.
25 дугаар зvйл. Vндэсний зєвлєлийн
хуралдаан.
25.1. Vндэсний зєвлєлийн vйл
ажиллагааны vндсэн хэлбэр нь Vндэсний зєвлєлийн хуралдаан
байна.
25.2. Vндэсний зєвлєлийн ээлжит
хуралдааныг улиралд нэгээс доошгvй удаа хийнэ.
25.3. Vндэсний зєвлєлийн ээлжит
бус хуралдааныг Vндэсний зєвлєлийн даргын, эсхvл гишvvдийн
гуравны нэгээс доошгvйн санаачилгаар хийнэ.
25.4. Vндэсний зєвлєлийн хуралдааныг
Vндэсний зєвлєлийн дарга, тvvний эзгvйд орлож байгаа гишvvн
даргална.
25.5. Vндэсний зєвлєлийн хуралдааныг
Vндэсний зєвлєлийн гишvvдийн дийлэнх олонхи буюу гуравны хоёроос
доошгvй нь хvрэлцэн ирснээр хvчинтэйд тооцно.
25.6. Хуралдаанаар хэлэлцсэн
асуудлыг хуралдаанд оролцсон Vндэсний зєвлєлийн гишvvдийн
олонхийн саналаар шийдвэрлэнэ.
25.7. Vндэсний зєвлєлийн хуралдааны
явцын тухай тэмдэглэл хєтлєх бєгєєд тэмдэглэлийг Vндэсний
зєвлєлийн нарийн бичгийн дарга хєтєлж гарын vсэг зурна.
25.8. Vндэсний зєвлєл шийдвэрлэсэн
асуудлаараа тогтоол гаргах бєгєєд тvvнд Vндэсний зєвлєлийн
дарга гарын vсэг зурна.
25.9. Vндэсний зєвлєлийн хуралдааны
явц, шийдвэрийн талаар олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр
тухай бvр мэдээлнэ.
26 дугаар зvйл. Vндэсний зєвлєлийн
дарга, гишvvнийг эгvvлэн татах
26.1. Vндэсний зєвлєлийн дарга,
гишvvнийг бvрэн эрхийн хугацаа дуусахаас ємнє дараахь vндэслэлээр
эгvvлэн татна:
26.1.1. эрvvл мэндийн байдал,
хvндэтгэн vзэх бусад шалтгаанаар чєлєєлж єгєхийг хvссэн єргєдлийг
Yндэсний зєвлєлийн дарга, гишvvн гаргасан;
26.1.2. гэмт хэрэг vйлдсэн нь
нотлогдож шvvхийн шийтгэх тогтоол хvчин тєгєлдєр болсон;
26.1.3. энэ хуулийн 21.3-т заасныг
зєрчсєн нь сонгогдсоных нь дараа илэрсэн;
26.1.4. энэ хуулийн 21.3-т заасан
ажил, албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон;
26.1.5. Yндэсний зєвлєлийн хуралдаанд
6 сараас дээш хугацаагаар биечлэн оролцоогvй.
26.2. Энэ хуулийн 26.1-д заасан
эгvvлэн татах vндэслэл бий болсон бол Хяналтын зєвлєл зєвлємж
гарган, уг гишvvнийг сонгосон байгууллагад мэдэгдэнэ.
26.3. Vндэсний зєвлєлийн дарга,
гишvvнийг эгvvлэн татах тухай Хяналтын зєвлєлийн зєвлємж гарсны
дараа тухайн гишvvн Vндэсний зєвлєлийн хуралдаанд оролцохгvй.
26.4. Vндэсний зєвлєлийн дарга,
гишvvнийг эгvvлэн татах шийдвэрийг тvvнийг сонгосон байгууллага
гаргана.
27 дугаар зvйл. Vндэсний зєвлєлийн
дарга, гишvvний ажиллах баталгаа.
27.1. Vндэсний зєвлєлийн дарга,
гишvvнийг энэ хуулийн 26.1-д зааснаас бусад vндэслэлээр бvрэн
эрхийн хугацаа дуусахаас ємнє эгvvлэн татахгvй.
27.2. Vндэсний зєвлєлийн дарга,
гишvvнд Vндэсний зєвлєлийн нийт гишvvдийн vндсэн ажлынх нь
цалин, тvvнтэй адилтгах бусад орлогын дунджийн 40 хувиас хэтрэхгvй
хэмжээний урамшуулал олгох бєгєєд урамшууллын хэмжээ, олгох
журмыг Yндэсний зєвлєл батална.
27.3. Vндэсний зєвлєлийн дарга,
гишvvн энэ хуульд заасан vvрэгт ажлаа гvйцэтгэхэд тvvний ажиллаж
байгаа vндсэн байгууллага дэмжлэг, тусламж vзvvлэх vvрэгтэй.
28 дугаар зvйл. Хяналтын зєвлєл
28.1. Олон нийтийн радио, телевизийн
хєтєлбєрийн бодлогоос бусад асуудлаар гарсан Vндэсний зєвлєлийн
шийдвэрийн хэрэгжилт, олон нийтийн радио, телевизийн санхvv,
аж ахуйн vйл ажиллагаа, менежментэд хяналт тавих чиг vvрэг
бvхий Хяналтын зєвлєл ажиллана.
28.2. Хяналтын зєвлєлийн дарга,
гишvvдийг Vндэсний зєвлєл 3 хvний бvрэлдэхvvнтэйгээр сонгох
бєгєєд Хяналтын зєвлєлийн ажиллах журмыг Vндэсний зєвлєл батална.
28.3. Хяналтын зєвлєлийг ажиллах
нєхцєлєєр хангах vvргийг олон нийтийн радио, телевизийн Ерєнхий
захирал хvлээнэ.
29 дvгээр зvйл. Хяналтын зєвлєлийн
эрх, vvрэг
29.1. Хяналтын зєвлєл дараахь
эрх, vvрэгтэй:
29.1.1. Vндэсний зєвлєлийн дарга,
гишvvнийг эгvvлэн татах тухай зєвлємж гаргах;
29.1.2. хєтєлбєрийн бодлогоос
бусад асуудлаар олон нийтийн радио, телевизийн Ерєнхий захиралд
зєвлєх;
29.1.3. олон нийтийн
радио, телевизийн санхvv, аж ахуйн vйл ажиллагаа, менежмент,
тєсвийн тєсєл, санхvvгийн жилийн тайланд дvгнэлт хийж, Yндэсний
зєвлєлєєр хэлэлцvvлэх;
29.1.4. хєрєнгє оруулалт, тєсєв,
хvний нєєцийн бодлогод нєлєєлєхvйц санхvvгийн гэрээ, хэлэлцээрийг
бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй байгуулах асуудлаар
санал боловсруулж, Yндэсний зєвлєлд танилцуулах;
29.1.5. олон нийтийн радио, телевизийн
Ерєнхий захирлын санхvv, аж ахуйн vйл ажиллагааг хянан шалгах,
баримтын шалгалт хийх, дvнг Vндэсний зєвлєлд оруулж хэлэлцvvлэх.
30 дугаар зvйл. Єргєдлийг шалгах
хороо
30.1. Олон нийтийн радио, телевизийн
нэвтрvvлгийн агуулгатай холбогдуулан Vндэсний зєвлєлд ирvvлсэн
єргєдєл, гомдлыг хянан шийдвэрлэх, олон нийтийн санаа бодлыг
судлах чиг vvрэг бvхий Єргєдлийг шалгах хороог Vндэсний зєвлєл
байгуулан ажиллуулна.
30.2. Єргєдлийг шалгах хороо
нь Vндэсний зєвлєлийн гишvvд болон хvний эрх, сэтгvvл зvй,
эрх зvйн чиглэлээр мэргэшсэн хvмvvсээс бvрдэнэ.
30.3. Єргєдлийг шалгах хорооны
бvтэц, бvрэлдэхvvн, ажиллах журмыг Vндэсний зєвлєл батална.
31 дvгээр зvйл. Олон нийтийн
радио, телевизийн Ерєнхий захирал, тvvний бvрэн эрх
31.1. Олон нийтийн радио, телевизийн
Ерєнхий захирал /цаашид “Ерєнхий захирал” гэнэ/-ыг Vндэсний
зєвлєлийн нийт гишvvдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар
3 жилийн хугацаагаар томилно.
31.2. Ерєнхий захирлыг сонгон
шалгаруулах замаар томилж болно.
31.3. Ерєнхий захирлаар дээд
боловсролтой, ял шийтгэлгvй, улс тєрийн намын гишvvн бус хvнийг
томилно.
31.4. Ерєнхий захирал Vндэсний
зєвлєлийн гишvvн байж болохгvй.
31.5. Ерєнхий захирал бусад байгууллага,
аж ахуйн нэгжийн удирдлагын бvрэлдэхvvнд хавсран ажиллаж болохгvй.
31.6. Ерєнхий захирал дор дурдсан
бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:
31.6.1. олон нийтийн радио, телевизийн
єдєр тутмын vйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
31.6.2. энэ хуулиар тодорхойлсон
хєтєлбєрийн бодлогын хvрээнд нэвтрvvлгийн хєтєлбєрийг тогтоох;
31.6.3. Vндэсний зєвлєлєєс олгосон
эрх хэмжээний хvрээнд олон нийтийн радио, телевизийн эд хєрєнгийг
захиран зарцуулах;
31.6.4. олон нийтийн радио, телевизийн
vйл ажиллагааны стратеги тєлєвлєгєє, тухайн жилийн тєсвийн
тєсєл, гvйцэтгэл болон тайланг Vндэсний зєвлєлєєр хэлэлцvvлэх;
31.6.5. олон нийтийн радио, телевизийн
дэд захирал, зохион байгуулалтын нэгжийн даргын сонгон шалгаруулалтын
дvнг Yндэсний зєвлєлд танилцуулсны vндсэн дээр тэднийг томилох;
31.6.6. олон нийтийн радио, телевизийн
ажилтнуудтай хєдєлмєрийн гэрээ байгуулах, цуцлах;
31.6.7. Vндэсний зєвлєлєєс олгосон
эрх хэмжээний хvрээнд гэрээ, хэлцэл хийх, олон нийтийн радио,
телевизийг гадаад, дотоодод тєлєєлєх;
31.6.8. тогтоосон журмын дагуу
нягтлан бодох бvртгэл хєтлєх, тайлан тэнцэл, статистикийн
мэдээ гаргах ажлыг зохион байгуулах.
31.7. Хяналтын зєвлєлийн зєвшєєрлийг
vндэслэн Ерєнхий захирал олон нийтийн радио, телевизийн зарим
ажил, vйлчилгээг аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээр гэрээний
vндсэн дээр гvйцэтгvvлж болно.
ТАВДУГААР БVЛЭГ
Орон нутгийн олон
нийтийн радио, телевиз
32 дугаар зvйл. Орон нутгийн
олон нийтийн радио, телевизийн vйл ажиллагаа
32.1. Орон нутагт олон нийтийн
радио, телевиз /цаашид “орон нутгийн радио, телевиз” гэнэ/
байж болно.
32.2. Орон нутгийн радио, телевиз
энэ хуульд заасан зарчмын дагуу байгуулагдаж, тухайн орон
нутгийн иргэдийн нийтлэг эрх ашигт vйлчилж, тэдний ємнє хариуцлага
хvлээж, хяналт дор нь vйл ажиллагаа явуулна.
32.3. Орон нутгийн радио, телевизийн
ажиллах бvтэц, зохион байгуулалт, санхvvжилт болон vйл ажиллагаа
явуулах журмыг аймаг, нийслэлийн иргэдийн Тєлєєлєгчдийн Хурал
батална.
32.4. Олон нийтийн радио, телевиз
орон нутгийн радио, телевизэд vйл ажиллагааны талаар арга
зvйн туслалцаа vзvvлнэ.
33 дугаар зvйл. Орон нутгийн
радио, телевизийн хараат бус байдал
33.1. Орон нутгийн радио, телевиз
тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллага, албан тушаалтнаас
хараат бусаар ажиллана.
33.2. Орон нутгийн радио, телевизэд
тухайн орон нутгийн тєсвєєс санхvvгийн зохих дэмжлэг vзvvлж
болно.
33.3. Орон нутгийн радио, телевиз
нэвтрvvлгийн онцлог, нэвтрvvлэх цагаас хамаарч vйлчилгээний
хураамжийг єєрсдєє тогтоох ба энэ хуулийн 18.3-т заасан нэгжтэй
хамтран ажиллаж болно.
ЗУРГАДУГААР БYЛЭГ
Бусад
34 дvгээр зvйл. Мэдээлэл олж
авах, мэдээллийн эх сурвалжийг нууцлах
34.1. Олон нийтийн радио, телевизийн
ажилтан тєр, байгууллага болон хувь хvний нууцтай холбоотойгоос
бусад мэдээллийг олж авах, нийтийн хvртээл болгох эрхтэй.
34.2. Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх, нийтийн ашиг сонирхол хєндєгдсєн гэж шvvх vзэж
ил болгосноос бусад тохиолдолд олон нийтийн радио, телевизийн
ажилтан мэдээллийн эрх сурвалжийг нууцлах эрхтэй.
35 дугаар зvйл. Улсын бvртгэлд
бvртгvvлэх
35.1. Энэ хуульд заасны дагуу
Vндэсний зєвлєлийн гишvvдийг сонгож, уг зєвлєлийн анхны хуралдаан
хийснээс хойш 30 хоногийн дотор Vндэсний зєвлєлийн дарга Хуулийн
этгээдийн улсын бvртгэлийн тухай хуульд заасны дагуу олон
нийтийн радио, телевизийг улсын бvртгэлд бvртгvvлнэ.
36 дугаар зvйл. Хууль хvчин
тєгєлдєр болох
36.1. Энэ хуулийг 2005 оны 7
дугаар сарын 1-ний єдрєєс эхлэн дагаж мєрдєнє./Энэ хэсэгт
2005 оны 2 дугаар сарын 17-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА
Д.ЛYНДЭЭЖАНЦАН
ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,
ЄЄРЧЛЄЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дvгээр зvйл. Олон нийтийн
радио, телевизийн тухай хуулийн 7 дугаар зvйлийн 2 дахь хэсэг,
13, 21 дvгээр зvйлийг дор дурдсанаар тус тус єєрчлєн найруулсугай:
1/ 7 дугаар зvйлийн 2 дахь хэсэг:
“7.2. Єргєн нэвтрvvлгээ улс орны хэмжээнд дамжуулах радио,
телевизийн vндсэн сувгийг олон нийтийн радио, телевизэд хєнгєлєлттэй
нєхцєлєєр ашиглуулна. Нэмэлт сувгийг Радио долгионы тухай
хуулийн дагуу тєлбєртэйгээр ашиглуулж болох бєгєєд уг сувгийг
энэ хуулийн 3.2, 3.3, 8, 9 дvгээр зvйлд заасан зорилго, бодлого,
шаардлагад нийцvvлэн ашиглана.”
2/13 дугаар зvйл:
13 дугаар зvйл. Олон нийтийн
радио, телевизээр нэвтрvvлэх зар сурталчилгаа
13.1. Олон нийтийн радио, телевизээр
арилжааны болон далд зар сурталчилгаа нэвтрvvлэхийг хориглоно.
13.2. Олон нийтийн радио, телевизээр
нэвтрvvлэх зар сурталчилгаанд дараахь тусгай шаардлагыг тавина:
13.2.1. Хvvхдэд зориулсан нэвтрvvлгийн
дундуур зєвхєн хvvхдэд зориулсан зар сурталчилгаа нэвтрvvлэх;
13.2.2. Улс орны болон дэлхий
дахины амьдралын цаг vеийн шинжтэй vйл явдлын талаархи тогтмол
мэдээллийн хєтєлбєрийн дундуур зар сурталчилгаа нэвтрvvлэхгvй
байх, мєн ийм мэдээллийн нэвтрvvлэгч зар сурталчилгаа бэлтгэх,
бvтээх, дамжуулахад оролцохгvй байх;
13.2.3. Сургалтын нэвтрvvлгийн
дундуур зєвхєн сургалттай холбоотой бєгєєд 10 минутад 10 секундээс
дээшгvй vргэлжлэх зар сурталчилгааг нэвтрvvлэх;
13.2.4. Зар сурталчилгааны эхлэл,
тєгсгєлийг дуу, авиа, дvрсээр ялгахуйц байдлаар нэвтрvvлэх;
13.2.5. 20 минутаас дээшгvй vргэлжлэх
нэвтрvvлгийн дундуур зар сурталчилгаа нэвтрvvлэхгvй байх.
13.3. Олон нийтийн радио, телевизээр
нэвтрvvлэх зар сурталчилгааны нийт хугацаа тухайн єдрийн нэвтрvvлгийн
цагийн хоёр хувиас хэтрэхгvй байна.
13.4. Олон нийтийн радио, телевизээр
нэвтрvvлэх зар сурталчилгаатай холбогдсон бусад харилцааг
Зар сурталчилгааны тухай хуулиар зохицуулна.”
3/ 21 дvгээр зvйл:
21 дvгээр зvйл. Vндэсний зєвлєлийн
бvрэлдэхvvн, тvvнийг томилох
21.1. Vндэсний зєвлєл нь олон
нийтийн ашиг сонирхлыг тєлєєлєх орон тооны бус байгууллага
бєгєєд 15 гишvvнтэй байна.
21.2. Vндэсний зєвлєлийн гишvvний
бvрэн эрхийн хугацаа 6 жил байна.
21.3. Vндэсний зєвлєлийн гишvvнд
дараахь этгээдийг нэр дэвшvvлэхгvй:
21.3.1. Тєрийн улс тєрийн болон
тєрийн жинхэнэ албан хаагч;
21.3.2. Улс тєрийн намын удирдах
албан тушаалтан;
21.3.3. Бусад радио, телевизэд
ажиллаж байгаа, тvvнчлэн ажилладаггvй боловч хєтєлбєрийн бодлогыг
тодорхойлоход нь оролцдог этгээд;
21.3.4. Бусад радио, телевизэд
хєрєнгє оруулалт хийсэн этгээд, эсхvл олон нийтийн радио,
телевизийн санхvvгийн хараат бус байдалд нєлєєлж болох этгээд.
21.4. Vндэсний зєвлєлийн гишvvнээр
ял шийтгэлгvй, иргэний нийгмийн тєлєєллєєс санал болгосон
Монгол Улсын иргэнийг томилно.
21.5. Энэ хуулийн 21.3, 21.4-т
заасан шалгуурыг удирдлага болгон дор дурдсан байгууллага,
албан тушаалтан Vндэсний зєвлєлийн гишvvнд нэр дэвшvvлнэ:
21.5.1. Монгол Улсын Ерєнхийлєгч
4 хvн;
21.5.2. Монгол Улсын Их Хурал
7 хvн;
21.5.3. Монгол Улсын Засгийн
газар 4 хvн.
21.6. Vндэсний зєвлєлийн бvрэлдэхvvнд
оруулахаар тvvх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол,
шинжлэх ухааны чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг тєрийн бус
байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хvний нэрийг Монгол
Улсын Ерєнхийлєгчид; эрх зvй, гадаад харилцаа, сэтгvvл зvй,
эрvvл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин,
хєдєлмєр, нийгмийн хамгааллын чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг
тєрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хvний
нэрийг Улсын Их Хуралд; эдийн засаг, бизнес, техник технологи,
удирдлага менежментийн чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг тєрийн
бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хvний нэрийг
Засгийн газарт тус тус санал болгоно.
21.7. Энэ хуулийн 21.5-д заасан
байгууллага, албан тушаалтан тєрийн бус байгууллагуудын саналаас
сонголт хийн Yндэсний зєвлєлийн гишvvнд нэр дэвшvvлж, Улсын
Их Хуралд єргєн мэдvvлнэ.
21.8. Энэ хуулийн 21.7-д заасны
дагуу нэр дэвшсэн хvмvvсийг Улсын Их Хурал хэлэлцэж Yндэсний
зєвлєлийн гишvvнээр томилно.
21.9. Нэр дэвшсэн хvнийг Улсын
Их Хурал Yндэсний зєвлєлийн гишvvнээр томилоогvй бол нэр дэвшvvлсэн
байгууллага, албан тушаалтан єєр хvний нэр дэвшvvлнэ.
21.10. Vндэсний зєвлєлийн гишvvн
Монгол Улсын Ерєнхийлєгч, Монгол Улсын Их Хурал болон аймаг,
нийслэл, сум, дvvргийн иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын сонгуульд
нэр дэвшсэн тохиолдолд тvvнийг Yндэсний зєвлєлийн гишvvнээс
чєлєєлнє.”
2 дугаар зvйл. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн
22 дугаар зvйлийн 2 дахь хэсгийн “наймыг” гэснийг “долоог”,
“есийг” гэснийг “наймыг” гэж, 36 дугаар зvйлийн 1 дэх хэсгийн
“4 дvгээр сарын 1-ний єдрєєс” гэснийг “7 дугаар сарын 1-ний
єдрєєс” гэж тус тус єєрчилсvгэй.
3 дугаар зvйл. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн
22 дугаар зvйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг хассугай.
4 дvгээр зvйл. Энэ хуулийг Олон нийтийн радио, телевизийн
тухай хууль хvчин тєгєлдєр болсон єдрєєс эхлэн дагаж мєрдєнє.
МОНГОЛ УЛСЫН ИХ
ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР
Монгол улсын засгийн газрын тухай
1993-05-6
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН
ГАЗРЫН ТУХАЙ
ХОЁРДУГААР БVЛЭГ
Засгийн
газрын бvрэн эрх 14 дvгээр зvйл.
Хvний эрх, эрх чєлєєг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжvvлэх
талаархи Засгийн газрын бvрэн эрх 6. Тєрийн удирдлагын хvрээн
дэх мэдээллийн албыг зохион байгуулж, хvн амыг vнэн зєв мэдээллээр
хангах нєхцєл бvрдvvлнэ.
ДЄРЄВДVГЭЭР БVЛЭГ
Засгийн газрын бvрэлдэхvvн 20
дугаар зvйл.
Засгийн газрын бvрэлдэхvvн
4. Ерєнхий сайдын эрхлэх ажлын vндсэн хvрээнд дараахь асуудал
хамаарна: - мэдээлэл, харилцаа холбоо, єндєр технологийн асуудал;
/Дээрхи 4 дэх хэсгийг 2004 оны 9 дvгээр сарын 22-ны єдрийн
хуулиар єрчлєн найруулсан/
5.Засгийн газрын гишvvн дор дурдсан хvрээний бодлогын тєлєвлєлт,
боловсруулалт, удирдлага, зохицуулалтын болон дvн шинжилгээ
хийх, vнэлгээ єгєх ажлыг эрхэлнэ:
4/ Монгол Улсын Хууль зvй, дотоод хэргийн сайд: - хэвлэл мэдээллийн
хэрэгсэл болон тєрийн бус байгууллагын бvртгэл;
ЗУРГАДУГААР БVЛЭГ
Засгийн газрын ажлын зохион
байгуулалт З1 дvгээр зvйл.
Засгийн газрын шийдвэрийг нийтлэх
1. Засгийн газрын тогтоол, Ерєнхий сайдын захирамжийг тэдгээрт
Ерєнхий сайд гарын vсэг зурснаас хойш ажлын З хоногийн дотор
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зєвшєєрснєєр "Тєрийн
мэдээлэл" эмхтгэлд албан ёсоор нийтлэхээс гадна Ерєнхий сайдын
ажлын хэсгээс эрхлэн хэвлэл, мэдээллийн бусад хэрэгслээр нийтэд
мэдээлнэ. /Энэ хэсэгт Улсын Их Хурлын 2000 оны 8 дугаар сарын
3-ны єдрийн хуулиар єєрчлєлт орсон/
|