Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Танилцуулга
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002 он
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003 он
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг 2003 он
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004

"Чєлєєтэй бєгєєд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он

Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє
/ 2004-2005/

Ерєнхийлєгчийн сонгууль
/ 2005/

Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчлийн мониторинг
ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь/шинэ 2005/
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Хараат бус хэвлэл мэдээлэл

Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє 2004 он

“Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє” тєслийн хvрээнд зохион байгуулсан
ажлын хэсгийн хоёр дахьуулзалтын протокол

“Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє” тєслийн IV дахь хуралдаан 2004.11.22-ны 17.00 цагт Зориг сангийн байранд болов.

Хурлын ирц:

1. Ш.Батхишиг “Монгол таймс” сонин
2. Д.Мєнхжаргал МVТВ нийгэм эдийн засгийн ерєнхий редакци
3. Б.Мєнхтуяа “Vнэн” сонин
4. Б.Отгончимэг “Дээдсийн хvрээлэн” сонин
5. О.Намчин “Зууны мэдээ” сонин
6. Г.Мєнхнасан “Хурд” агентлаг
7. Д.Ганхуяг судлаач
8. Д.Зvмбэрэллхам “Глоб Интернэшнл” ТББ-ын Удирдах зєвлєлийн гишvvн, Цагдаагийн академийн дэд захирал, доктор
9. М.Бямбасvрэн “MN-25 суваг”
10. Д.Дамдинжав “Єдрийн сонин”
11. Б.Энхзаяа “Монголын мэдээ” сонин
12. Отгондаваа “Дээдсийн хvрээлэн” сонин
13. Х.Наранжаргал
14. С.Баяраа
15. Ж.Туул “Глоб Интернэшнл” ТББ-ын хуульч нар оролцов.

Х.Наранжаргал:
Та бvхнийг хvрэлцэн ирсэнд талархаж байна. Єнєєдрийн хуралд судлаач Д.Ганхуяг, манай байгууллагын удирдах зєвлєлийн гишvvн Д.Зvмбэрэллхам, С.Баяраа нар оролцож тодорхой асуудлаар лекц уншиж санал бодлоо солилцоно. Эхлээд судлаач Д.Ганхуяг Зориг сангийн захиалгаар Авилгатай тэмцэх vндэсний хєтєлбєрийн хэрэгжилтэд мониторинг хийсэн судалгаагаа танилцуулах болно.

Д.Ганхуяг: Судалгаагаа танилцуулав. Мониторинг судалгаа

С.Баяраа:
II дахь судалгаа єєрєє авилгалд автагдаад замхарсан гэсэн.

Д.Ганхуяг:
Тендер зарласан юм. Гэтэл энэхvv тендерийг хуульч эмэгтэйчvvдийн холбоо авсан гэсэн. Тендер хэрэгжээд тодорхой хугацааны дараа над руу утасдаад судалгааны материалдаа vнэлгээ хийж чадахгvй байна гээд туслахыг хvссэн. Мэдээж би ч vгvй гэж хариулсан. Бас дээр нь худалдаа аж vйлдвэрийн тэнхимийн авилгын индексийг хэлж болно. Ер нь судалгаа гэдэг нь єєрєє авилга болоод байна.

О.Намчин: /Зууны мэдээ сонин/
74% байна гэсэн индекс гэдэг нь юу вэ?

С.Баяраа:
Их олон шалгуур vзvvлэлтийг бvгдийг нь дунджаар индекс гаргахыг хэлдэг.Тодорхой эрх мэдэл хvнийг ялзруулдаг гэдэг шvv дээ. Єндєр албан тушаалтанд эрх мэдлийг тодорхой тогтолцоогоор олон тvмэн баталгаажуулж єгч байгаа юм. Эрх мэдэл бий болсоноор авилгал бий болж байгаа гэж vздэг. Яагаад эрх мэдлээ буруугаар ашиглаж байгаа юм бэ гэвэл хувь хvний мєн чанар шунал гэж ойлгодог бас єєр нэг шалтгаан нь тєрийн албан хаагчидийн орлого нь єдєр тутмын vйл ажиллагаанд хvрдэггvй. Цалин гэдэг нь тодорхой хvчин зvйл боловч цалин нэлээд тус болохгvй гэдгийг гадаад орнуудаас харж болно. УИХ-ын гишvvдийн цалин одоо 500 мянга байгаа, 2000 оноос ємнє 200 мянга байсан шvv дээ. Тэгээд ёс зvй нь дээшлээд байгаа нь харагдахгvй байна. Нийтийн эрх ашгаас явцуураад эхлэвэл авилга руу орно гэсэн vг. Явцуурал улс тєрийн эрх ашиг бvр цаашлаад байгууллагын эрх ашиг ч гэх юм уу явж болно. Засгийн газраас бvтцийн єєрчлєлт хийсэн vvнийг єєр байдлаар тайлбарлах юм уу янз бvрийн тайлбар хийж сэтгvvлчдийг хуурах шинжтэй байна.

Авилгалыг бид гаргаж ирье, тэмцье гэж байгаа бол хараат бус мэргэжлийн хvмvvс байх ёстой. Єнєєдєр байдал ямар байна гэвэл тєр засгаас хєтєлбєр гаргаад ахисан зvйл алга л байна. Сая 25-р ТВ-р цагдаагийн ажилтан нь техник хэрэгсэл, эдийн засгийн бололцоо муу учир шалгаж чадахгvй байна гэсэн зvйл яриад байж байсан. Цагдаа єєрєє тєр засгийн бvтэц дотор єєрсдєє ажиллаж байгаа учир бvх тvвшинд мэдэж байгаа vvнийг таслан зогсоохыг хvсэхгvй байна. Vvнийг зогсоох хэд хэдэн арга байгаа 1-рт улс тєрийн хvсэл зориг, 2-рт хууль эрх зvй

Хэвлэл мэдээлэлгvйгээр энэ асуудлууд явахгvй. Vvнийгээ сэтгvvлчид маань тэр болгон ухамсарлахгvй байна. Бид энэ аянг эхлvvлснээр овоо идэвхижиж байна гэж бодож байна. Сэтгvvлчид та бvхэн л vvнийг хийх хэрэгтэй.

Д.Зvмбэрэллхам /"Глоб Интернэшнл" ТББ-н УЗ-н гишvvн, Цагдаагийн академийн дэд захирал, доктор/

Авилга гэж олон жил ярьж байна. Энэ нь сvvлдээ дасал болж байна. Авилгыг албан ёсны статистик тоо болгон авч vздэг болсон. Гэмт хэргийн статистик гаргахаар авилгалын хэрэг байдаггvй учир хvмvvс идэвхгvй хандаж байгаа тал байдаг. 1996 онд Авилгын эсрэг хууль 2002 онд Авилгын vндэсний хєтєлбєр батлагдсан шvv дээ. Ерєнхийдєє тєрийн зvгээс арга хэмжээ аваад байгаа юм шиг харагддаг.

Нийгэмд дасал болж байгаатай холбоотойгоор буурч байгаа мэт харагддаг. Тєрийн байгууллага УИХ, ЗГ, Шvvхийн хувьд эдгээр байгууллагаас улс тєрийн хvсэл зориг гаргах ёстой. Сэтгvvлчид vvнийг гаргуулахаар тєр засагт хандахаар сонсдоггvй эсвэл дуугvй байдаг учир саармагждаг. Улс тєрийн намын санхvvжилт, сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчид хаанаас санхvvжиж байгааг нээлттэй бйалгахгvй бол болохгvй. Хууль тогтооход бvлгийн сонирхол заавал явагддаг. Засгийн газрын хэмжээнд сайд томилогдоос эхлээд єєрийн баг, агентлагийн даргыг томилох гэсэн дээрээсээ доошоо явагддаг. Vvнийг сэтгvvлчид анхаарах ёстой мєн тендер, зєвшєєрєлийн асуудал ч хамаатай. Ийм ийм зvйлvvд дээр засгийн газарт анхаарал хандуулах хэрэгтэй.

Шvvх засаглалын хувьд маргаан таслах, шийдвэрлэх л эрх vvрэгтэй байгууллага. Маргаан шийдвэрлэхдээ vнэн зєв шийдвэрлэж байна уу гэдэг дээр сэтгvvлчид бас анхаарах л хэрэгтэй.

Авилгатай бид гурван аргаар тэмцэх ёстой. 1-рт хууль /одоо шинэ хууль яригдаж байгаа, гол онцлог нь тусгай байгууллага байгуулах явдал. Энэ хамгийн их маргаантай байгаа. Авилгын хэргийн илрvvлэлтэд статистикээр харахад хамгийн авилгагvй орон болчихоод байна./ 2-рт соён гэгээрvvлэх ажил / эмнэлэгт vзvvлэх, багш нар гэх мэтээр нийгмийн шударга ёс хэрэгжиж байна уу vгvй гэдгийг жижиг зvйлээс ч харж болно./ Мєн шан харамжийн тухай. Хvний сайхан сэтгэлээр май гээд бэлэг єгч байна тэгэхээр цагдаа нар нь авчихдаг, тэгэхээр энэ нь авилгын шинж болдог. ШШБЕГ нь байцаагч нартаа тодорхой хэмжээгээр урамшуулал олгодог энэ нь тєрийн албан хаагчийг авилга авахыг хуульчлаад єгчихсєн байгаа юм. Сэтгvvлчид нотолгоотойгоор материалаа бичих, бас хариу нэхсэн, асуудал дэвшvvлсэн материал гаргах хэрэгтэй байна.

Отгондаваа: /Дээдсийн хvрээлэн сонин/
Сэтгvvлчид эдийн засаг, хуулийн мэдлэг байхгvй байж яаж авилгын хэрэг илрvvлж бичих юм бэ гэдэг.

Х.Наранжаргал:
Чанартай сэтгvvл зvйд 1-рт мэдлэгтэй байх, 2-рт мэдээлэлтэй байх, 3-рт мэргэшсэн байх. Манай сэтгvvлчид энэ бvгдийг мэддэг юм шиг ярьж, хэрэгжvvлж байгаа нь харагддаг, миний бодлоор бол хvн бvхэн энэ бvгдийг бvгдийг нь мэдэхгvй, хэрэгжvvлж чадахгvй шvv дээ, бvх юм руу гvйгээд байж болохгvй.

Д.Ганхуяг:
Манай орон 2 сая гаруй хvн амтай vvнээс нийгмийн идэвхитэй хэсэг нь 500 мянгаад байдаг. Тодорхойлох хvчин зvйл нь:
-аймаг нутгийн холбоо
-тєрєл садангийн холбоо
-мэргэжлийн холбоо
-бизнесийн холбоо

М.Бямбасvрэн: /25-р ТВ/
Ямар ч албан тушаалтан байгууллагынхаа нээлт гэх мэт ерєнхий зvйл ярьдаг, харин лавшруулаад єєр зvйл асуугаад эхлэвэл хариулт єгєхєєс татгалздаг. Миний бодлоор авилгын vндэсний хєтєлбєрийн дэргэд сэтгvvлчдийг хууль эрх зvйн талаас нь хамгаалдаг байгууллага байгуулах хэрэгтэй байна.

Х.Наранжаргал:
Мэдээллийн бvлэг эрх байдаг. Vндсэн хуульд заалт байдаг vvгээр баталгаажиж байдаг. Харин хэвлэл мэдээллийн хууль гарвал практикаар хуульчлагдах байх. Шинэ Эрvvгийн хуулинд сэтгvvлчдийг албан vvргээ гvйцэтгэж явахад нь нь саад хийж болохгvй, болсон тохиолдолд хорих хvртэл арга хэмжээ авдаг.

С.Баяраа:
Та бvхэнд баярлалаа. Отгондаваа сэтгvvлч 25-ны хуралд Сvхбаатар дvvргийн шvvгч, цагдаа 2-г урьж оролцуулах санал гаргаж байна. Мєн Д.Ганхуяг судлаачийн авилгын мониторнг судалгааг Зориг сангаас хэвлээд тарааж єгнє. Дараагийн хурал энэ долоо хоногын 4 дэхь єдєр 15.00 цагт Зориг сангийн байранд болно. Єєрєєр хэлбэл 2004.11.25-нд 15.00 цагт.

Уулзалт 19.30 цагт дуусав.

Хурлын протокол бичсэн
Зориг сангийн тєслийн ажилтан Ч.Батбямба


©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.