Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хvний эрх ба хэвлэл мэдээлэл

Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ?

Энэхvv сургалтын эмхэтгэлийг НVБ-ын Хvний Эрхийн Дээд Комиссариатын (UNHCHR)-гийн санхvvжилтээр бэлтгэв.

АГУУЛГА

1. Мэдээллийн стратеги
2. Хэвлэлийн хуудас
3.Ярилцлага
4.Хэвлэл мэдээллийн хэрэгслvvд
5.Нийгмийн маркетинг
6.Newsletter яаж бэлтгэх вэ?
7.Ярилцлага
8.Ухаан задраах дасгал
9.Албан ёсны мэдээ
10.Мэдээллийн эрх чєлєє ба олон нийтийн оролцоо
11.Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн vндэс
12.Хариу єгєх эрх
13.Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ?
14.Хvний эрхийг сурвалжлах нь
15.Сонины булан
16.Видео сэтгvvл зvй
17.Ток шоу гэж юу вэ?

Хэвлэл мэдээллийн аянд хэрхэн бэлтгэх вэ?

Хэвлэл мэдээлэл давамгайлсан нийгэмд олон нийтийн ухамсрыг дээшлvvлэх, нийгмийн vзэл бодлыг тєлєвшvvлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан аян
зохион байгуулах нь хамгийн vр дvнтэй аргын нэгд тооцогддог.

Хэвлэл мэдээллийн vр дvнтэй аян зохион байгуулахад юv анхаарах вэ?

Алхам 1 Та чухам юv хvсэж байгаагаа нарийвчлан тодруул

Жишээ нь:
- Байгууллагаа танилцуулах, алдаршуулах, нэр хvндийг нь єргєх
- Ирээдvйн vйлчлvvлэгч, гишvvд, бусад хvмvvсийн анхаарлыг татах, харилцах
- Єєрийн эрхэлдэг ажил, vйл ажиллагааны талаар эерэг мэдээлэл, сурвалжлага хийлгэх, эсвэл бvтээгдэхvvнээ танилцуулах
- Єєрийн vйл ажиллагааг зориулдаг бvлэг хэсэгтэй ойр дотно, эсвэл мэргэжлийн холбоо хэлхээ тогтоох гэх мэт

Алхам 2 Тухайн мэдээ, мэдээллийн ач холбогдол нь хэвлэл
мэдээллийн байгууллагын анхаарлыг татахуйц єнцгийг
тодорхой тодорхойл

- Єєрийн сурвалжлуулах хvсэлтэй байгаа тvvх, болсон явдал, сурталчлуулах vйл явдал, vйл ажиллагаа, сэдвийг тухайн ХМБ-ын єдрийн, эсвэл долоо хоногийн vйл явдлын сурвалжлагад ойртуулж, тохируулах
- Єєрийн тvvх, болсон явдал, vйл явдал, vйл ажиллагаа сэдвийг тухайн орчны хvмvvс, бvлэг хэсэгтэй холбон хєгжvvлэх
- Тухайн чиглэлээрээ судалгаа, санал асуулга хийсэн байх
- Сэтгvvлчдэд зориулсан тусгай материал, тайлан бэлтгэсэн байх
- Аливаа ой, тэмдэглэлт єдрvvдтэй уялдуулах
- Шагнал олгох, сургалтын тєлбєр даах
- Соёл урлаг, спорт, нийгмийн алдар цуутай хvмvvсийн дэмжлэгийг авах
- Нийгмийн ач холбогдол бvхий бусад арга хэмжээтэй уялдуулах, ивээн тэтгэх
- Баяр ёслолын єдрvvдтэй холбох
- Хєхиvлэн дэмжвэл зохих бусад тєрєл бvрийн vйл ажиллагаатай холбох
- Сургалт, бага хуралд оролцох, зохион байгуулах
- Vндэсний хэмжээний асуудлыг утхайн орон нутагт тохирохуйц болгон тавих
- Тєрийн, хувийн хэвшлийн болон тєрийн бус байгууллагын шийдвэрт хариу єгєх гэх мэт

Алхам 3 ХМБ-ын лавлахтай болох

- ХМБ-ын зєвхєн жагсаалт бус, тэдгээрийн тухай бvрэн мэдээлэлтэй болох

МХХ-гийн мониторингийн судалгаа, сонины тойм зэргийг ашиглах

- Єєрт хэрэгтэй ХМБ-аа доорхи шалгуураар сонгон авах

- Vйлчлvvлэгчдийнх (уншигч, сонсогч, vзэгч) нь бvрэлдэхvvнээр
(Яг танай гишvvд, та нарын ажилладаг бvлэг хэсгийн хvмvvст тохирох уу?)
- Чухам ямар чиглэлийн материал голчлон нийтэлдгээр
( Таны єєрийн нийтлvvлэх, нэвтрvvлэх зvйлтэй тохирох уу?)
- Лавлахдаа харилцах хvн, утас, бусад хаяг, тухайн ХМБ-ын онцлог, хуваарь, материал бэлэн болгох хугацаа зэргийг оруулах

Алхам 4 Багц мэдээлэл бэлтгэх

Алхам 5 Захидал бэлтгэх

- Захидал нь богино, тал эсвэл ганц хуудсанд багтсан байх бєгєєд албан ёсны мэдээгээ дагалдуулан явуулдаг
- Захидалд чухамхvv яагаад тухайн ХМХ-ийн vйлчлvvлэгчдэд таны тvvх, сэдэв, vйл ажиллагаа, арга хэмжээ сонирхолтой болохыг тайлбарласан байна
- Сэтгvvлчийн хандлагад нєлєєлєхvйц зарим нарийвчилсан мэдээллийг оруулсан байвал зvгээр

Алхам 6 Материалаа хvргээд, араас нь хєєцєлд


ХМБ уруу утасдаж, эсвэл єєрєє очиж, таны материал хvрэх эзэндээ очсон болохыг тодруулах хэрэгтэй. Vvний дараа тэдэнтэй байнга холбоотой байж, єєр бусад шаардлагатай материалаар хангавал зохино.
Зарим хэрэгтэй зєвлєгєє:

- Утсаар ярих, очихын ємнє єєрийгєє бэлтгэх
- Болж єгвєл єглєєгvvр ярьсан нь дээр байдаг
- Ярьсан хvн тань таны материалын талаар ойлголтгvй байвал маш товчхон, хамгийн хэрэгтэй зvйлээ 1-2 минутад багтаан тайлбарлах
- Хэрэв таны материалыг нийтлэх, эсвэл нэвтрvvлэхээр шийдвэрлэсэн бол гол хэрэгтэй зvйл тань багтсан эсэхийг шалгахад гэмгvй
- Ямар ч тохиолдолд материалаа дахин факсдах, й-мейлдэхэд бэлэн байх нь чухал

 

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.