Єнєєдєр:  2025-09-29   
Танилцуулга
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг
Мэдэх эрх: Иргэдийн шууд оролцоо
Мэдэх эрх: Сонгох эрх
Мэдэх эрх: Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх
Мэдэх эрх: Yйл ажиллагаа явуулах эрх
Холбоо барих
Глоб Интернэшнл ТББ
English page

Энэхvv гарын авлагыг Австралийн Олон Улсын Хєгжлийн Агентлагын санхvvжилтээр “Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє” тєслийн хvрээнд “Глоб Интернэшнл” ТББ-аас эрхлэн гаргав.
Published by Globe International in the framework of AUSAID SAS funded “Right to know: Freedom of Information” project.

 

Боловсруулсан: Д.Мєнхбvрэн
Хянасан: Д.Зvмбэрэллхам
Зураач: Б.Мєнх-Єлзий
Дизайныг: Н.Жойко
“Хаан Принтинг” ХХК-д хэвлэв.

”Глоб Интернэшнл” ТББ, 2004

Оршил
1. Олон нийтийн мэдэх эрх
2. Ардчилсан сонгууль, тvvний ач холбогдол
3. Сонгох эрх
4. Ардчилсан сонгуулийн vндсэн зарчмууд
5. Сонгох эрхээ хэрхэн эдлэх вэ?
6. Сонгуульд мэдлэгтэй оролцоход шаардлагатай мэдээллийг хаанаас, хэрхэн олж авах вэ?
7. Сонгох эрхийг хамгаалах эрх зvйн баталгаа, механизм
8. Зєвлємж

Оршил

Иргэд нь сонгох эрхээ эдлэн тєрийн тэргvvн, тєрийн эрх барьж хууль тогтоох дээд байгууллага болон нутгийн єєрєє удирдах ёсны байгуул-лагуудыг байгуулахаас гадна улс орны амьдралын онц чухал асуудлыг шууд ардчилсан бvх нийтийн санал асуулгаар шийдвэрлэдэг билээ.

Бид 1992 оноос ємнє сонгуулийг бvх нийтээр, чєлєєтэй хэлбэрээр явуулна гэсэн хэлбэрийн тєдий заалтуудтай сонгуулийн хуулиудад vндэслэн сонголт хийх хувилбаргvй саналын хуудсаар санал єгч, сонгуульд оролцоогvй бол хариуцлага хvлээж болзошгvй сонгуулийн тогтолцоогоор тухайн vеийн засаг тєрд тєлєєллєє сонгодог байлаа.

Ардчилсан Vндсэн хуулиа батлан гаргаж, тvvнд нийцvvлэн гаргасан сонгуулийн холбогдох хуулиудаар сонгуулийн ардчилсан байх шалгууруудыг хуульчлан баталгаажуулж, иргэд сонголтоо жинхэнэ утгаар нь хийдэг болсноос хойш багагvй хугацаа єнгєрєн, нийт УИХ-ын 4 удаа, Ерєнхийлєгчийн 3 удаагийн сонгууль болж, эдгээр сонгуулийн vр дvн нь ч єєр єєр байсан юм.

Иргэд сонгох эрхээ эдлэн сонголтоо хийхдээ ухамсартай хандах хэрэгтэй юм. Нэр дэвшигч олон, тэдний амалж буй зvйл бvр олон, бас сайхан. Гэвч тэдний хэнийг сонговол амласнаа биелvvлж, ард тvмнээ жаргаах бол? Амлалт нь биелэх vндэстэй юм болов уу? Хэн нь итгэл дааж, хэлсэндээ хvрэхийн тєлєє шударга, шаргуу ажиллах бол? Мэргэжил, ёс суртахуун, ажил хэрэгч чанарын хувьд тухайн хvн ямар вэ?

Улс тєрийн намууд бас сайхан мєрийн хєтєлбар боловсруулж, ард иргэдийг урхидана. Чухам биелэгдэх боломжтой юм уу, эсвэл хоосон лоозогнол юм уу?

Аль нам, нэр дэвшигч та бидний тєлєє жинхэнэ ёсоор ажиллаж, итгэл даан, улс орноо хєгжvvлж, ард иргэдийн амгалан тайван байдал, амьдрах таатай орчин нєхцєлийг бvрдvvлэх вэ?

Эдгээр болон олон асуултад бид хариулахын тулд бодитой бєгєєд хvртээмжтэй мэдээлэлтэй байж, тvvндээ vндэслэн сонголт хийж, эцсийн vр дvнд бvрэлдэн тогтсон тєр засгийн vйл ажиллагаанд тvvгээр дамжуулан хяналт тавьж, хариуцлага тооцдог байх ёстой юм. “Эрх баригчид дуулгавартай хvмvvсийг vнэлж, нєлєєнд автамтгай хvмvvст итгэдэг” хэмээн Поппер сургасан байдаг. Иймд сонгуульт албан тушаалтнуудын vйл ажиллагааг байнга хянаж, шаардлагатай vед vзэл бодлоо илэрхийлж, тvvний идэвхитэй хэлбэрvvдийг ашиглан шахалт vзvvлж, шаардлага тавьж, амлалтыг нь биелvvлэхийн тєлєє, татварт тєлсєн мєнгєє vр дvнтэй зарцуулуулахын тєлєє идэвхитэй, мэдээлэл, мэдлэгтэй ХVЧИРХЭГ ИРГЭН байх нь нийгмийн ємнє хvлээсэн Таны vvрэг билээ.

Чєлєєтэй, тэгш, шударга сонгуульд оролцохын тулд зохих мэдээлэл, мэдлэг туйлын чухал байдаг нь эндээс харагдаж байна.

Бид энэ гарын авлагаараа дамжуулан улс тєрийн vндсэн эрхийн нэг сонгох эрхийн талаар та бvхэнд танилцуулах болно.

Д.Мєнхбvрэн. “Глоб Интернэшнл” ТББ


©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.