Єнєєдєр:  2025-09-29   
Танилцуулга
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг
Мэдэх эрх: Иргэдийн шууд оролцоо
Мэдэх эрх: Сонгох эрх
Мэдэх эрх: Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх
Мэдэх эрх: Yйл ажиллагаа явуулах эрх
Холбоо барих
Глоб Интернэшнл ТББ
English page

Энэхvv гарын авлагыг Австралийн Олон Улсын Хєгжлийн Агентлагын санхvvжилтээр “Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє” тєслийн хvрээнд “Глоб Интернэшнл” ТББ-аас эрхлэн гаргав.
Published by Globe International in the framework of AUSAID SAS funded “Right to know: Freedom of Information” project.

 

Боловсруулсан: Д.Мєнхбvрэн
Хянасан: Д.Зvмбэрэллхам
Зураач: Б.Мєнх-Єлзий
Дизайныг: Н.Жойко
“Хаан Принтинг” ХХК-д хэвлэв.

”Глоб Интернэшнл” ТББ, 2004

Оршил
1. Олон нийтийн мэдэх эрх
2. Ардчилсан сонгууль, тvvний ач холбогдол
3. Сонгох эрх
4. Ардчилсан сонгуулийн vндсэн зарчмууд
5. Сонгох эрхээ хэрхэн эдлэх вэ?
6. Сонгуульд мэдлэгтэй оролцоход шаардлагатай мэдээллийг хаанаас, хэрхэн олж авах вэ?
7. Сонгох эрхийг хамгаалах эрх зvйн баталгаа, механизм
8. Зєвлємж

2. АРДЧИЛСАН СОНГУУЛЬ, ТVVНИЙ АЧ ХОЛБОГДОЛ

Ардчилал чєлєєт, шударга сонгууль дээр тvшиглэн хєгждєг

Сонгуулийн ерєнхий агуулга, ач холбогдол

Ардчилсан нийгмийн онцлог шинж нь засаг тєрєє нээлттэй сонгох иргэдийн боломж, шударга vйл явц юм. Иргэн Та хvсэл зоригоо илэрхийлэн тєр засагт єєрийгєє тєлєєлєх албан тушаалтанг шударга бєгєєд чєлєєт байдлаар сонгож чадаж байвал энэ нь жинхэнэ ардчилсан сонгууль болно.

Засгийн эрхийг нэг нам дангаар авах, эсвэл хvчирхэг бус сєрєг хvчинтэй байвал тухайн улс оронд ихэвчлэн дарангуйллын засаглал тогтдог. Єєрєєр хэлбэл, тєр засгийн бодлогыг шvvн хэлэлцэх сєрєг хvчингvй бол улс орны хєгжилд нааштай єєрчлєлт гарах нь эргэлзээтэй байдаг. Иймд иргэн Та сонгуульд єрсєлдєж буй улс тєрийн хvчин, нэр дэвшигчдийн тєлєє саналаа єгєхдєє хариуцлагатай хандах хэрэгтэй.

Ардчилсан сонгуулийн мєн чанар нь:
• олон намын тєлєєлєлтэй
• олон нэр дэвшигчтэй
• чєлєєтэй хэлбэрээр явагддаг
• сонгуульд оролцож буй иргэд сонгуульд хэрхэн оролцох сонголттой
• сонгуульд хэрхэн оролцсныхоо тєлєє ямар нэг хариуцлага хvлээхгvй байх зэргээр илэрнэ.

Ардчилсан бус сонгуулийн мєн чанар нь:
• Сонгуулийн шинжийг ерєнхийдєє агуулах боловч сонголт хийх хувилбар байхгvй
• нэг нам буюу улс тєрийн хvчний тєлєєлєлтэй, ихэвчлэн нэг нэр дэвшигчтэй
• сонгуульд хэрхэн оролцох нь албадлагын шинжтэй
• сонгуульд оролцсон байдлаасаа vvдээд хариуцлага хvлээх магадлалтай
• айлган сvрдvvлэх, заналхийлэх, эд мєнгє болон бусад зvйлээр єєртєє татах, саналыг худалдаж авах зэрэг байдлаар илэрнэ.

Засаг тєрєє тохинуулахад эрхэм иргэн Таны зєв сонголт туйлын чухал бєгєєд хариуцлагатай зvйл юм. Таны хийсэн сон-голтоос одоо ба ирээдvйн тєр засгийн ардчилсан шинж чанар, улс орны тогтвортой хєгжил ихээхэн хамааралтай юм.


©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.