Єнєєдєр:  2025-09-29   
Танилцуулга
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг
Мэдэх эрх: Иргэдийн шууд оролцоо
Мэдэх эрх: Сонгох эрх
Мэдэх эрх: Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх
Мэдэх эрх: Yйл ажиллагаа явуулах эрх
Холбоо барих
Глоб Интернэшнл ТББ
English page

Энэхvv гарын авлагыг Австралийн Олон Улсын Хєгжлийн Агентлагын санхvvжилтээр “Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє” тєслийн хvрээнд “Глоб Интернэшнл” ТББ-аас эрхлэн гаргав.
Published by Globe International in the framework of AUSAID SAS funded “Right to know: Freedom of Information” project.

 

Боловсруулсан: Д.Мєнхбvрэн
Хянасан: Д.Зvмбэрэллхам
Зураач: Б.Мєнх-Єлзий
Дизайныг: Н.Жойко
“Хаан Принтинг” ХХК-д хэвлэв.

”Глоб Интернэшнл” ТББ, 2004

Оршил
1. Олон нийтийн мэдэх эрх
2. Ардчилсан сонгууль, тvvний ач холбогдол
3. Сонгох эрх
4. Ардчилсан сонгуулийн vндсэн зарчмууд
5. Сонгох эрхээ хэрхэн эдлэх вэ?
6. Сонгуульд мэдлэгтэй оролцоход шаардлагатай мэдээллийг хаанаас, хэрхэн олж авах вэ?
7. Сонгох эрхийг хамгаалах эрх зvйн баталгаа, механизм
8. Зєвлємж

8. ЗЄВЛЄМЖ

• Ажиглагч бай
Сонгуулийн санал хураалт болон санал тоолох, дvн гаргах зэрэг бvхий л vйл явцад будлиан гарах, хууран мэхлэх, айлган сvрдvvлэх, дур зоргоор авирлах явдал гарч байгаа эсэхийг ажиглан, сонгууль шударга бус явагдсан бол тvvнийг хvчингvй болгох талаар эсэргvvцэл илэрхийлж болно. Иймд ажиглагчдын vvрэг хариуцлага маш єндєр байдаг. Та ч сонгуулийн vйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгааг ажиглах vvрэгтэй.

• Сонгогчийн нэрийн жагсаалтад нэрээ бvртгvvл
Нэрсийн жагсаалтыг сум, дvvргийн Засаг дарга байнга болон тvр оршин суудаг гэсэн шалгуураар бvртгэж гаргадаг. Сонгуулийн ємнє санал єгєх эрхийг баталгаажуулсан сонгогчийн vнэмлэх олгодог нь нэг хvн давтан санал єгєхгvй байх, сонгогч бvр санал єгєх адил тэгш бvрэн эрхтэйг харуулна. Та сонгуулийн хэсгийн хороон дээр очиж энэхvv нэрийн жагсаалттай танилцаж, нэрээ бvртгэгдсэн эсэхийг мэдэх эрхтэй. Хэрэв Таны нэр жагсаалтад бvртгэгдээгvй буюу буруу бvртгэгдсэн байвал нэрээ жагсаалтад оруулах буюу залруулахаар гомдлоо сонгуулийн хэсгийн хороонд хандан гаргаж, шийдвэрлvvл.
Хэрэв Та ингэж эрхээ хамгаалахгvй бол сонгуулийн єдєр “Уучлаарай. Таны нэр сонгогчийн нэрийн жагсаалтад алга” гэсэн хариултыг сонсож болохыг анхаар.

• Та сонгуульд оролцохгvй vлдсэний vр дагавар
Та улс тєрийн амьдралд оролцохгvй бол хэсэгхэн хvмvvс бvх хvч, эрх мэдлийг єєрийн гарт тєвлєрvvлнэ.
Зарим хvмvvсийн ярьдгаар “Тєрийн тєлєє оготно боож vхэх гэж”, эсвэл “Тєр миний саналаар дутав гэж” гэсэн ташаа бодолтой байж болохгvй юм. Иргэн Та тєрд хэрэгтэй чухал хvн. Танаас л ирээ-дvйн засаг тєрийн амьдралын хєгжил хамааралтай гэдгийг ухамсарла.

• Та сонгуулийн далд сурталчилгаанд автахаас болгоомжил
Сонгуулийн сурталчилгаанд зориулж бэлтгэсэн бvхий л мэдээлэлд хэр vнэн бодитой вэ, энэ албан тушаалтан тєрийн эрх мэдэл, эд хєрєнгийг ашиглаж байна уу гэдгийг байнга анхаар.
Сонгуульд оролцож буй талууд, нэр дэвшигчдийг эерэг ба сєрєгєєр харуулах зорилгоор ердийн мэдээ, сурвалжлага, єгvvлэл, ярилцлага, зураг, дvрс, дуу хєгжим гэх мэтийг ашигласан бол далд сурталчилгаа гэж vздэг байна. Энэхvv сурталчилгааны далд хэлбэр нь хєрєнгє мєнгє, эрх мэдэл давуу, хэвлэл мэдээлэлд нєлєє ихтэй улс тєрийн хvчин, хvмvvст давуу боломж олгодог учраас сонгогч Таны сонголтыг тєєрєгдvvлж болох аюултай.
Иймээс Та мэдээллийн vнэн зєв, сурталчилгаа, амлалтыг олон талаас нь харьцуулан vзвэл зохино.

• Та шилжилт хєдєлгєєн хийх бол юу мэдэх хэрэгтэй вэ?
Та єєр тойрог, хэсэгт шилжвэл сонгуулийн хэсгийн хорооноос шилжvvлэг авч, сонгогчдын нэрсийн жагсаалтаас хасуулан, очсон газрынхдаа бvртгvvлнэ.
Мєн Та саналын хуудсыг сонгуулийн хэсэгт ирvvлснээс хойш санал авах єдєр дуусталх хугацаанд тvр шилжин явахад хvрвэл сонгуулийн хэсгийн хороонд ирж саналын хуудас авч саналаа нууцаар тэмдэглэж дугтуйлан битvvмжлэн vлдээж болно. Таны саналын нууцыг сонгуулийн хэсгийн хороо чандлан хадгалах vvрэгтэй.

• Санал єгєх vедээ Та юу анхаарвал зохих вэ?
Саналын хуудас нь сонгогчоос саналаа илэрхийлэх, сонгуулийн дvн гаргах vндсэн баримт бичиг юм. Та сонгууль єгєхдєє саналын хуудсыг анхааралтай ажигла. Саналын хуудсанд хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын vсэг зурж, тэмдэг дарж уу, vгvй юу. Хэрэв зєрчилтэй хуудсаар санал єгвєл таны сонголт хvчингvйд тооцогдох тул хариуцлагатай хандан, уг хуудсыг хvчингvй болгуулах нь чухал.
Та алдаа гаргаж буруу тэмдэглэсэн бол уг саналын хуудсаа саналын хайрцагт хийхээс ємнє хэсгийн хороонд мэдэгдэж хуудсаа хураалган дахин саналын хуудас авч болно. Хураалгасан саналын хуудсыг сонгуулийн хэсгийн хороо протоколд тэмдэглэж хадгалах ёстой бєгєєд та энэ vйл ажиллагаа зєв хийгдэж байгаа эсэхэд ч анхаарлаа хандуулах хэрэгтэй.


©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.