|
Энэхvv гарын авлагыг Австралийн
Олон Улсын Хєгжлийн Агентлагын санхvvжилтээр
“Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє” тєслийн
хvрээнд “Глоб Интернэшнл” ТББ-аас эрхлэн гаргав.
Published by Globe International in the framework
of AUSAID SAS funded “Right to know: Freedom
of Information” project.
Боловсруулсан: Д.Мєнхбvрэн
Хянасан: Д.Зvмбэрэллхам
Зураач: Б.Мєнх-Єлзий
Дизайныг: Н.Жойко
“Хаан Принтинг” ХХК-д хэвлэв.
”Глоб Интернэшнл”
ТББ, 2004
|
Оршил
1. Олон
нийтийн мэдэх эрх
2. Ардчилсан
сонгууль, тvvний ач холбогдол
3. Сонгох
эрх
4. Ардчилсан
сонгуулийн vндсэн зарчмууд
5. Сонгох
эрхээ хэрхэн эдлэх вэ?
6. Сонгуульд мэдлэгтэй оролцоход шаардлагатай
мэдээллийг хаанаас, хэрхэн олж авах вэ?
р
7. Сонгох
эрхийг хамгаалах эрх зvйн баталгаа, механизм
8. Зєвлємж
6. СОНГУУЛЬД
МЭДЛЭГТЭЙ ОРОЛЦОХОД ШААРДЛАГА-ТАЙ
МЭДЭЭЛЛИЙГ ХААНААС ХЭРХЭН ОЛЖ АВАХ ВЭ?
Зєв мэдлэг, бодит мэдээлэлтэй
бол Таны сонголт оновчтой, зєв болно
Ардчилсан сонгууль нь єрсєлдєж
буй улс тєрийн нам, эвсэл, нэр дэвшигчид дундаас
єєрийн итгэл даах хvнийг олж сонгох боломж учраас
мэдээлэлгvйгээр сонголт хийх нь таны амьдралд хор
уршигтай.
Иргэн Таны хvртэж, хvлээн авсан мэдээлэл хомс, эсвэл
буруу ташаа, алдаатай байвал Таны хийх сонголт мєн
алдаатай болж мэднэ.
Та зєвхєн сурталчилгааны хуудас, магадгvй таны саналыг
авах зорилгоор тараасан бэлэг сэлт, мєнгє зэрэг
хууль бус хангамжид итгэж, найдаж болохгvй. Энэ
бол таны тєлєє бус, таны саналыг худалдаж авч буй
явдал гэдгийг анхаар.
Иймээс Та зєв сонголт хийхийн тулд vнэн зєв, бодит,
хvртээмжтэй мэдээллийг олж авах эрхтэй. Таны энэхvv
эрхийг Монгол Улсын Vндсэн хуулийн 16.17-д баталгаажуулж
єгсєн байдаг.
…тєр, тvvний байгууллагаас хууль
ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгvй
асуудлаар мэдээлэл хайх, хvлээн авах эрхтэй. /Монгол
Улсын Vндсэн хуулийн 16.17/
|
Иймд
Та нэр дэвшигчдийн талаарх мэдээллийн хvртээмжтэй,
бодит байдалд анхаарлаа хандуулан, нийгмийн
идэвхитэй гишvvн байх хэрэгтэй.
Нэр дэвшигчийн:
• мєрийн хєтєлбєр нь ямар хэмжээнд боловсруулагдсан,
хэрэгжих боломжтой эсэх
• амлалтаа биелvvлж чадах чадвартай эсэх,
• хєдєлмєрч, шударга зан чанар, удирдан
зохион байгуулах авьяастай эсэх
• нийгэм, эдийн засаг, гадаад бодлого зэрэг
чухал асуудлаар ямар байр суурьтай болох
• ядуурал, ажилгvйдлийг бууруулах, архидалттай
тэмцэх, эрvvл мэнд, нийгмийн халамжийн vйлчилгээг
чанаржуулахын тулд юу хийхийг єрсєлдєгчидтэй
нь харьцуулах
• тухайн албан тушаалыг хашихад мэргэжлийн
болон сэтгэл-зvйн хувьд бvрэн бэлтгэгдсэн,
ажлын туршлагатай эсэх зэрэгт
єєрийн vнэлэлт дvгнэлтийг єгч, сонголтоо
зєв хийхэд МЭДЭЭЛЭЛ хэрэгтэй. |
Сонгогч Та ямар хэлбэрээр
мэдээлэл олж авах вэ?
Та боломжтой бvх хэлбэрээр мэдээлэл олж авах эрхтэй.
• бичмэл
• хэвлэмэл
• дvрс, дуу бичлэг
• гэрэл болон бусад зураг
• тайлбар, хvснэгт, схем
• цахим мэдээлэл
• ам тайлбар
• бусад
Cонгогч Та ямар аргаар
мэдээлэл олж авах вэ?
• мэдээлэл бvхий хvмvvстэй єєрийн биеэр уулзах,
ярилцлага хийх, асуулт, асуулга, шаард-лага тавьж,
хvсэлт гаргаж, хариу авах
• тухайн асуудлыг хариуцсан байгууллага, албан тушаалтнаас
албан ёсоор шаардаж, мэдээлэл авах
• хэвлэл мэдээллийн хэрэгсэл /телевиз, радио, сонин,
сэтгvvл/-ээр дамжуулан
• хурал чуулган, цуглаан, шvvх хуралд суух
• vзвэр, олон нийтийн арга хэмжээнд оролцох
• эх материал, лавлах, ном, гарын авлага уншиж судлах,
номын сан бусад эх сурвалж ашиглах
• иргэд, албан тушаалтантай маргаан, мэтгэлцээн
хийх
• vйл ажиллагааны тайлантай танилцах
• танилцуулга, эмхэтгэл, вэбсайт, сурталчилгааны
хуудас гэх мэт ашиглах
• сургалт, семинарт суух
• идэвхитэй сонсох, лавлаж асуух зэрэг
Аль ч аргаар олж авсан мэдээллээ
харьцуулах, vнэн бодитой эсэхийг шалгах нь нэн чухал.
Мэдээлэл хvртэх хамгийн хvчирхэг хэрэгсэл бол телевиз,
радио, сонин байдаг. Гэвч телевиз, радио нь сонгуулийн
vеэр туйлын vнэн зєв мэдээллийг олон талаас нь,
хvртээмжтэй тvгээх vvргээ биелvvлдэггvй гэдгийг
анхаарах хэрэгтэй. Радио, телевиз, сонин, сэтгvvл
нь нам, эвсэл, эсвэл нэр дэвшигчийн тухай нэг талыг
барьсан, тэнцвэрт бус мэдээлэл дамжуулах байдлаар
таныг мэдээллийн хомсдолд оруулан, эсвэл эсрэг талынхаа
булхайг илчлэх зэрэг зохисгvй байдлаар Таны саналыг
єєртєє ашигтайгаар хувиргах сонирхолтой байдаг.
Иймд хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээллийн болон
сурталчилгааны хєтєлбєр, булангуудад анхааралтай
хандан, хэнд нь vйлчилж байна вэ? хэр бодит мэдээлэл
вэ? сурталчилгааны санхvvжилтийг хаанаас гаргаж
байна вэ? тэнцвэртэй байна уу? гэдгийг ажиглах хэрэгтэй.
Та тєрийн байгууллага, албан тушаалтанд хандан мэдээлэл
авах хvсэлт гаргасан. Гэвч танд мэдээлэл єгєхєєс
татгалзсан бол тайлбарыг сонсох хэрэгтэй. Ямар vндэслэлээр
мэдээлэл єгєхєєс татгалзаж байгааг мэдсэнээр зохих
дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол
гаргах боломж бvрдэнэ.
Сонгогч
Та мэдээлэлтэй болсноор:
• нэр дэвшигчид итгэл хvлээлгэх боломжтой
эсэхэд vнэлэлт єгєх,
• нэгэнт итгэл хvлээлгэн саналаа єгсєн бол
уг тєрийн тvшээ албан vvргээ хэрхэн биелvvлж,
шударгаар ажиллаж байгааг хянах, хариуцлага
тооцох боломж олгох,
• тєр засгийн vйл ажиллагаа тогтвортой хєгжиж
байгаа эсэхэд хяналт тавих,
• сонгуулийн vеэр нэр дэвшигч, нам, эвслийн
vйл ажиллагаа хууль бус явагдсан буюу явагдаж
байна гэж vзвэл тухайн асуудлаар vзэл бодлоо
илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхээ
хэрэгжvvлэх,
• vvрэгт ажлаа хангалтгvй биелvvлж байгаа
албан тушаалтанг огцруулах, эгvvлэн татах
тухай шаардлагыг томилсон байгууллага албан
тушаалтанд тавих, хариу авах
• аливаа хууль бус шийдвэрийг хvчингvй болгуулах,
албан vvргээс нь чєлєєлєх асуудлаар захиргааны
шvvхэд маргаан vvсгэн, шийдвэрлvvлэх,
• тайван жагсаал цуглаан хийх, vзэл бодлоо
чєлєєтэй илэрхийлэх бодит боломж бvрдэнэ. |
|
Сонгогдсон тєрийн тvшээдийг олон
нийтийн зvтгэлтэн гэж бас нэрлэдэг. Тєрийн албан
хаагчид таны тєлєє зvтгэхийн тулд л энэ албан тушаалыг
хашиж байгаа гэдгийг хэзээ ч бvv март. Єєрийн зvгээс
Та тэдний vйл ажиллагааг хянах, чухал vзэл бодолтой,
ямар алхам хийж байна гэдэгт байнга санаа тавих
нь ач холбогдолтой.
Сонгогч Та тєрийн тєлєєлєгчид ажил vvрэг, амлалтаа
хэрхэн биелvvлж байгаад байнгын хяналт тавьж, тэднийг
єєрсдийн ємнє хариуцлага хvлээлгvvлэн, зарим vед
амлалтыг нь сануулж, шаардах ч эрхтэй. Vvний тулд
парламентад болж байгаа vйл явдал, хууль тогтоомж
хэрхэн хэлэлцэгдэж батлагдаж байгаа талаар мэдээлэл
авах эрхээ эдлэх хэрэгтэй.
Та нэгэнт СОНГОСОН учраас танд ОГЦРУУЛАХ, ЭГVVЛЭН
ТАТАХ эрх ч бас байгаа гэдгээ тэдэнд байнга сануулж,
хяналт тавих идэвхитэй хэлбэрvvдийг бvрэн ашиглах
нь туйлын чухал юм.