|
Энэхvv гарын авлагыг Австралийн
Олон Улсын Хєгжлийн Агентлагын санхvvжилтээр
“Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє” тєслийн
хvрээнд “Глоб Интернэшнл” ТББ-аас эрхлэн гаргав.
Published by Globe International in the framework
of AUSAID SAS funded “Right to know: Freedom
of Information” project.
Боловсруулсан: Д.Мєнхбvрэн
Хянасан: Д.Зvмбэрэллхам
Зураач: Б.Мєнх-Єлзий
Дизайныг: Н.Жойко
“Хаан Принтинг” ХХК-д хэвлэв.
”Глоб Интернэшнл”
ТББ, 2004
|
Оршил
1. Олон
нийтийн мэдэх эрх
2. Ардчилсан
сонгууль, тvvний ач холбогдол
3. Сонгох
эрх
4. Ардчилсан
сонгуулийн vндсэн зарчмууд
5. Сонгох
эрхээ хэрхэн эдлэх вэ?
6. Сонгуульд
мэдлэгтэй оролцоход шаардлагатай мэдээллийг хаанаас,
хэрхэн олж авах вэ?
7. Сонгох эрхийг хамгаалах эрх зvйн баталгаа,
механизм
8. Зєвлємж
7. СОНГОХ ЭРХИЙГ
ХАМГААЛАХ ЭРХ ЗVЙН БАТАЛГАА, МЕХАНИЗМ
Тєр иргэнийхээ зєрчигдсєн
эрхийг сэргээнэ
Таны улс тєрийн эрх Монгол Улсын
Vндсэн хууль, Хvний Эрхийн Тvгээмэл Тунхаглал, Иргэний
болон Улс тєрийн эрхийн тухай Олон Улсын Пакт болон
бусад олон улсын гэрээ хэлэлцээр, vндэсний болон
бvс нутгийн хэмжээний баримт бичиг, хуулиудаар баталгаажсан
байдаг.
а. Баталгаажилт:
Vндсэн хуулийн 19.1-д “Хєндєгдсєн эрхийг сэргээн
эдлvvлэх vvргийг иргэнийхээ ємнє тєр хариуцна” хэмээн
баталгаажуулсан. Монгол Улсын хууль, олон улсын
гэрээнд заасан эрх, эрх чєлєє нь зєр-чигдсєн гэж
vзвэл уул эрхээ хамгаалуулахаар шvvхэд гомдол гаргах,
бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нєхєн тєлvvлэх,
хууль зvйн туслалцаа авах, шударга шvvхээр шvvлгэх,
шvvхийн шийдвэрийг давж заалдах эрхийг мєн хуульчилжээ.
Иргэн
Таны сонгуулийн эрхийг Vндсэн хуулиар баталгаажуулсны
дээр “иргэний сонгох, сонгогдох, бvх нийтийн
санал асуулгад оролцох эрхээ хэрэгжvvлэхэд
... санаатай саад хийсэн бол эрvvгийн хэрэгт
тооцон ял шийтгэнэ” хэмээн эрvvгийн хуулиар
хамгаалсан байна /МУ-ын эрvvгийн хуулийн 130-р
зvйл/.
Мєн тvvнчлэн сонгуулийн хуулиудаар сонгогчдоос
сонгуулийн эрхээ хэрэгжvvлэхэд буюу сонгуулийн
хороо, тvvний гишvvнээс vvргээ гvйцэтгэхэд
нь санаатайгаар саад хийх, сонгуульд оролцохоос
татгалзахыг нийтэд уриалах, сvсэг бишрэлийг
далимдуулах, бусдын нэрийн ємнєєс сонгуульд
оролцох, санал худалдаж авах, бусад хэлбэрээр
эд хєрєнгєєр татах, санал тоолох ажлыг зориуд
саатуулах зэргээр сонгуулийн хууль тогтоомж
зєрчвєл хариуцлага хvлээлгэхээр заасан байдаг. |
|
Таны гомдол, эсэргvvцэл
нь:
• аливаа, шийдвэр vйл ажиллагааг хууль бусад тооцуулах
• сонгуулийн vр дvнг хvчингvйд тооцуулан, дахин
сонгууль явуулах
• хууль зєрчсєн ажиллагааг таслан зогсоох, зєрчигдсєн
эрхийг сэргээн эдлvvлэх боломж олгохыг шаардах
• Аливаа бодлого, шийдвэр Vндсэн хууль зєрчсєн тухай
маргаан vvсгэх
• сонгогдсон албан тушаалтанг огцруулах, эгvvлэн
татах болон санал асуулгын дvнг хvчингvйд тооцуулах
зэрэг олон агуулгатай байж болно.
б. Зєрчигдсєн эрхээ сэргээлгэх
нь:
Чєлєєтэй, шууд, тэгш эрхийн vндсэн дээр сонголт
хийх Таны улс тєрийн эрх зєрчигдвєл эрхээ сэргээлгэхээр
дараах шатлалын дагуу хандана. Vvнд:

I шат
Сонгуулийн хороодод хандах
• Сонгогч таныг сонгогчдын нэрийн жагсаалтад бvртгээгvй
буюу буруу бvртгэсэн байвал та тухайн сонгуулийн
хэсгийн хороонд гомдол гаргах эрхтэй. Сонгуулийн
хэсгийн болон тойргийн салбар хорооны шийдвэрийн
талаар тойргийн хороонд гомдол гаргаж болно. Сонгуулийн
хороод бvрэн эрхийнхээ асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж,
хуралд оролцсон гишvvдийн олонхийн саналаар шийдвэрлэж
тогтоол гаргана.
• Сонгуулийн тойргийн хорооны шийдвэрийг эс зєвшєєрсєн,
эсвэл сонгуулийн тойргийн хороо Таны эрхийг зєрчиж
байна гэж vзвэл Сонгуулийн Ерєнхий Хороо /СЕХ/-нд
гомдол гаргана. Сонгууль эрхлэн явуулах асуудалтай
холбоотой маргааныг хэсгийн хороо, тойргийн хороонд
хандан шийдвэрлvvлсний дараа СЕХ хянан vзнэ. СЕХ
нь сонгуулийн тойргийн хорооны шийдвэрийг давж заалдсан
гомдол, сонгуулийн хууль тогтоомж зєрчсєн маргаан
бvхий бусад єргєдєл, гомдлыг харьяаллын дагуу хянан
шийдвэрлэнэ.
II шат
Шvvхэд хандах
Сонгуулийн ерєнхий хороо болон зохих дээд
шатны тєрийн захиргааны байгууллага, албан
тушаалтны шийдвэрийг эс зєвшєєрвєл Та шvvхэд
нэхэмжлэл гаргах эрхтэй. Шvvх гомдлыг Захиргааны
хэрэг хянан шийдвэрлэх журмын тухай хуулийн
дагуу хянан шийдвэрлэнэ.
Хуулиар тусгайлан хугацаа тогтоогоогvй бол
захиргааны хэргийн шvvх нэхэмжлэлийг хvлээн
авснаас хойш аймгийн тєвд 40, нийслэлд 30
хоногийн дотор хянан шийдвэрлэнэ. Анхан шатны
шvvхээс захиргааны хэргийг шvvх хуралдаанаар
хянан хэлэлцэн шийдвэрлэнэ. Шийдвэрийг эс
зєвшєєрвєл шийдвэрийг гардан авсан єдрєєс
хойш 14 хоногийн дотор давж заалдах, хяналтын
журмаар хянуулах бол 30 хоногийн дотор гомдлоо
Улсын дээд шvvхийн захиргааны хэргийн танхимд
гаргах эрхтэй. |
|
III шат
Хvний Эрхийн Vндэсний Комисст хандах
Та УДШ-ийн шийдвэрийг эс зєвшєєрвєл Монгол Улсын
Хvний Эрхийн Vндэсний Комисст хандах эрхтэй. Комисс
нь Монгол Улсын Vндсэн хууль, хууль, олон улсын
гэрээнд заасан хvний эрх, эрх чєлєєний тухай заалтын
хэрэгжилтэд хяналт тавьж, хvний эрхийг сахин хамгаалах,
хєхиvлэн дэмжих байгууллага мєн. Гомдол гаргагч
гомдлоо захиргааны журмаар шийдвэрлvvлсний дараа
хандах эрхтэй. Комисс гомдлыг хvлээн авснаас хойш
30 хоног /шаардлагатай бол 60 хоног/-т багтаан хариуг
єгнє. Комиссын гишvvн гомдлыг шийдвэрлэж:
• хvний эрх, эрх чєлєєг зєрчсєн тухай асуудлаар
шvvхэд нэхэмжлэл гаргах, шvvх хуралдаанд оролцох;
• хvний эрх, эрх чєлєєг зєрчсєн гэж vзсэн албан
тушаалтанд захиргааны шийтгэл ногдуулах тухай хvсэлтээ
эрх бvхий байгууллага, албан тушаалтанд тавих;
• хvний эрх, эрх чєлєєг зєрчсєн, зєрчих нєхцєл бvрдvvлсэн
vйл ажиллагаагаа зогсоохыг байгууллага, албан тушаалтнаас
шаардах;
• талуудыг эвлэрvvлэх;
• гомдол vндэслэлгvй гэж vзвэл гомдол гаргагчид
буцаах шийдвэрийн аль нэгийг гаргана.
Комиссын гишvvний шаардлагыг хvлээн авсан аж ахуйн
нэгж, байгууллага, албан тушаалтан долоо хоногийн
дотор авсан арга хэмжээнийхээ тухай бичгээр хариу
мэдэгдэнэ. Шаардлагын дагуу холбогдох арга хэмжээ
авахаас татгалзсан аж ахуйн нэгж, байгууллага, албан
тушаалтны талаар хуульд заасан журмын дагуу шvvхэд
хандаж болно.
IV шат
НVБ болон Олон улсын бусад хvний эрхийн байгууллагад
хандах.
Иргэний болон Улс тєрийн эрхийн тухай Пактын нэмэлт
протоколын 3 дугаар зvйлд зааснаар энэхvv протоколын
дагуу ирvvлсэн нэргvй, эсхvл Хорооны vзэж байгаагаар
тийнхvv мэдээлэх эрхээ буруугаар ашигласан буюу
Пактын заалтуудтай нийцээгvйгээс бусад гомдлыг Хvний
Эрхийн Хороо хvлээн авч хэлэлцэнэ. Аливаа мэдээллийг
Пактын аль нэг заалтыг зєрчсєн гэгдэж буй улсын
сонорт хvргэнэ. Мэдээлэл хvлээн авсан улс тухайн
асуудал болон тvvнтэй холбогдуулж ямарваа арга хэмжээ
авсан бол, тэр тухай тайлбар буюу мэдэгдэл бичгээр
гаргаж 6 сарын дотор Хороонд ирvvлнэ. Хороо Протоколын
дагуу ирvvлсэн мэдээллийг авч хэлэлцэхдээ хувь хvн
болон холбогдох улсаас бичгээр ирvvлсэн бvхий л
мэдээллийг харгалзана. Ийнхvv хийсэн ажлынхаа товч
тайланг Хороо жил бvрийн илтгэлдээ тусгаж, улс орнуудад
уг хvний эрхийн зєрчлийг арилгуулахаар шаардлага
тавина.
Тусгай шат:
Vндсэн хуулийн Цэцэд хандах
Цэц нь Vндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих
vvрэгтэй. Та Vндсэн хуульд тусгайлан заасан байгууллага,
албан тушаалтны шийдвэр, vйл ажиллагааг Vндсэн хууль
зєрчлєє гэж vзвэл єргєдєл, мэдээлэл, хvсэлтээ Цэцэд
хандан гаргаж шийдвэрлvvлэх эрхтэй.
Цэц нь ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал,
тvvний гишvvний болон Ерєнхийлєгчийн сонгуулийн
талаар СЕХ-ны гаргасан шийдвэр Vндсэн хуулийг зєрчсєн
эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэж, дvгнэлт гаргана.
Цэцийн дvгнэлтийг Улсын Их Хурал хvлээн авч шийдвэрлэн
тогтоол гаргана. Улсын Их Хурал дvгнэлтийг хvлээн
зєвшєєрєєгvй vндэслэл зєв болох нь нотлогдвол ємнєх
дvгнэлтээ хvчингvй болгох, хэрэв vндэслэл нь батлагдахгvй
бол Улсын Их Хурлын тогтоолыг хvчингvй болгож тогтоол
гаргана.