Єнєєдєр:  2025-09-29   
Танилцуулга
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг
Мэдэх эрх: Иргэдийн шууд оролцоо
Мэдэх эрх: Сонгох эрх
Мэдэх эрх: Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх
Мэдэх эрх: Yйл ажиллагаа явуулах эрх
Холбоо барих
Глоб Интернэшнл ТББ
English page

Энэхvv гарын авлагыг Австралийн Олон Улсын Хєгжлийн Агентлагын санхvvжилтээр “Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє” тєслийн хvрээнд “Глоб Интернэшнл” ТББ-аас эрхлэн гаргав.
Published by Globe International in the framework of AUSAID SAS funded “Right to know: Freedom of Information” project.

 

Боловсруулсан: Д.Мєнхбvрэн
Хянасан: Д.Зvмбэрэллхам
Зураач: Б.Мєнх-Єлзий
Дизайныг: Н.Жойко
“Хаан Принтинг” ХХК-д хэвлэв.

”Глоб Интернэшнл” ТББ, 2004

Оршил
1. Олон нийтийн мэдэх эрх
2. Ардчилсан сонгууль, тvvний ач холбогдол
3. Сонгох эрх
4. Ардчилсан сонгуулийн vндсэн зарчмууд
5. Сонгох эрхээ хэрхэн эдлэх вэ?
6. Сонгуульд мэдлэгтэй оролцоход шаардлагатай мэдээллийг хаанаас, хэрхэн олж авах вэ?
7. Сонгох эрхийг хамгаалах эрх зvйн баталгаа, механизм
8. Зєвлємж

5. СОНГОХ ЭРХЭЭ ХЭРХЭН ЭДЛЭХ ВЭ?

Монгол Улсын иргэн Та сонгох эрхээ БИЕЧЛЭН эдлэх эрхтэй.

Та санал авах байранд ирж саналаа єєрєє биечлэн гаргана. Таны энэ эрхийг хэн нэгэн Таны нэрийн ємнєєс эдлэхгvй.

• Саналын хайрцгаар саналаа єгєх
Биеийн эрvvл мэндийн байдлаас болон хvндэтгэн vзэх бусад шалтгааны улмаас санал авах байранд хvрэлцэн ирж чадахгvй бол сонгогч Таны саналыг хvсэлтийн дагуу сонгуулийн хэсгийн хорооны хоёроос доошгvй гишvvн очиж битvvмжилсэн хайрцгаар авна.

• Хvндэтгэх шалтгаантай бол бусдын тусламж авах
Саналын хуудсанд саналаа єєрєє тэмдэглэж чадахгvй сонгогч єєрийн итгэмжилсэн хvний туслалцааг авч болно. Харин аль нэгэн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, бие даан нэр дэвшигчийн шадар туслагч буюу сонгуулийн хорооны гишvvн болон ажиглагчдаар ийнхvv туслалцуулж болохгvй. Саналаа єєрєє тэмдэг-лэж чадахгvй сонгогч гэдэгт бие эрхтний гажиг, эрvvл мэндийн бай-дал, боловсролын тvвшингээсээ шалтгаалан тэмдэглэх чадваргvй сон-гуулийн эрх бvхий иргэнийг хамааруулан ойлгоно. Мєн сонгогчийн итгэмжлэгдсэн хvн нь сонгуулийн эрх бvхий иргэн байвал зохино6.

• Саналаа урьдчилан єгєх
Саналын хуудсыг сонгуулийн хэсэгт ирvvлснээс хойш санал авах єдєр дуусталх хугацаанд Та тvр шилжин явах болбол сонгуулийн хэсгийн хороонд ирж саналын хуудас авч саналаа нууцаар тэмдэглэж дугтуйлан битvvмжлэн vлдээж болно. Сонгуулийн хэсгийн хороо сонгогчийн битvvмжлэн vлдээсэн саналын нууцыг чандлан хадгалж, энэ тухай тэмдэглэл хєтлєх vvрэгтэй.


©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.