|
Энэхvv гарын авлагыг Австралийн
Олон Улсын Хєгжлийн Агентлагын санхvvжилтээр
“Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє” тєслийн
хvрээнд “Глоб Интернэшнл” ТББ-аас эрхлэн гаргав.
Published by Globe International in the framework
of AUSAID SAS funded “Right to know: Freedom
of Information” project.
Боловсруулсан: Д.Мєнхбvрэн
Хянасан: Д.Зvмбэрэллхам
Зураач: Б.Мєнх-Єлзий
Дизайныг: Н.Жойко
“Хаан Принтинг” ХХК-д хэвлэв.
”Глоб Интернэшнл”
ТББ, 2004
|
Оршил
1. Олон
нийтийн мэдэх эрх
2. Ардчилсан
сонгууль, тvvний ач холбогдол
3. Сонгох эрх
4. Ардчилсан
сонгуулийн vндсэн зарчмууд
5. Сонгох
эрхээ хэрхэн эдлэх вэ?
6. Сонгуульд
мэдлэгтэй оролцоход шаардлагатай мэдээллийг хаанаас,
хэрхэн олж авах вэ?
7. Сонгох
эрхийг хамгаалах эрх зvйн баталгаа, механизм
8. Зєвлємж
3. СОНГОХ ЭРХ
Хvн бvр улс орноо удирдахад шууд
буюу чєлєєтэй сонгосон тєлєєлєгчдєєрєє уламжлан
оролцох эрхтэй. (Хvний Эрхийн Тvгээмэл Тунхаглалын
21 дvгээр зvйл)
Сонгуулийн эрх нь 18 насанд хvрсэн
иргэн Таны тєрийн байгууллагыг сонгон бvрдvvлэхэд
биечлэн оролцож, хvсэл зоригоо илэрхийлэх боломж
юм.
Монгол Улсын иргэн ... шууд буюу
тєлєєлєгчдийн байгууллагаараа уламжлан тєрийг удирдах
хэрэгт оролцох эрхтэй. /Монгол Улсын Vндсэн
хуулийн 16.9-д/
Монгол Улсад сонгууль 4 тvвшинд
явагддаг.
• Улсын Их Хурал /УИХ/-ын сонгууль
• Ерєнхийлєгчийн сонгууль
• Орон нутгийн сонгууль
• Ард нийтийн санал асуулга
Та эдгээр сонгуульд чєлєєтэй оролцож, сонгох эрхээ
баталгаатай эдлэх эрхтэй.
УИХ-ын сонгууль
Монгол Улсын Их Хурал бол тєрийн эрх барих дээд
байгууллага мєн.
Улсын Их Хурлын гишvvн бол ард тvмний элч бєгєєд
нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах
vvрэг хvлээсэн этгээд юм. Тэр танд зориулсан хууль
баталж, тєр засгийн шийдвэрийг таны тєлєє л гаргах
ёстой. УИХ-д сонгосон гишvvн Таны нэрийн ємнєєс
УИХ-аас гаргах хууль, шийдвэрт Таны эрх ашгийг тєлєєлж
дуу хоолойгоо илэрхийлж байх vvрэг хvлээсэн байдаг.
Ерєнхийлєгчийн сонгууль
Монгол Улсын Ерєнхийлєгч бол тєрийн тэргvvн, Монголын
ард тvмний эв нэгдлийг илэрхийлэгч мєн.
Улс vндэстнийг бvрдvvлэгч эд эс болох иргэдийн эв
нэгдлийг баталгаажуулж, улс орны тусгаар тогтнол,
бvрэн эрхт байдлыг хангах vvргийг хvлээлгэдэг тул
чадвартай, зєв хvнийг энэхvv албан тушаалд сонгох
нь чухал. Таны болон улс орны аюулгvй байдал энэ
сонголтоос ихээхэн хамаарна.
Аймаг, нийслэл, сум дvvргийн
иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлын сонгууль
Нутгийн єєрєє удирдах байгууллага нь аймаг, нийслэл,
сум, дvvрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Тєлєєлєгчдийн
Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн хурал, тухайн
Хурлын хуралдааны чєлєє цагт тvvний Тэргvvлэгчид
мєн.
Та эдгээр албан тушаалтныг сонгосноор єдєр тутмын
амьдралын асуудлаа шуурхай шийдвэрлvvлэх, хуульчлан
баталгаажуулсан эрх, эрх чєлєєгєє эдлэхэд шаардлагатай
эрх зvйн актуудыг гаргуулах, орон нутгийн тvвшинд
танд vйлчлэх, таны тєлєє ажиллах хамгийн ойрын туслагчаа
болгох эрхтэй.
Ард нийтийн санал асуулга
Ард нийтийн санал асуулгыг тєрийн дотоод, гадаад
бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар
ард нийтийн сонголт хийлгэх шаардлага гарсан тохиолдолд
явуулна.
Та санал асуулгад оролцсоноороо таны амьдралд ихээхэн
нєлєє vзvvлэхvйц, тулгамдсан улс нийгмийн шинж чанартай
асуудал, бодлого, шийдвэрт єєрийн байр суурийг илэрхийлж,
уг асуудлыг оновчтой, зєв шийдвэрлэх vvрэгтэй.
Таны оновчтой санал улс орны тусгаар тогтнол, цаашдын
хєгжил цэцэглэлтэд vнэтэй хувь нэмэр оруулах бєгєєд
энэ нь эргээд таны амьдралд ашиг тусаа єгдєг.