|
Энэхvv гарын авлагыг Австралийн
Олон Улсын Хєгжлийн Агентлагын санхvvжилтээр
“Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє” тєслийн
хvрээнд “Глоб Интернэшнл” ТББ-аас эрхлэн гаргав.
Published by Globe International in the framework
of AUSAID SAS funded “Right to know: Freedom
of Information” project.
Боловсруулсан: Д.Мєнхбvрэн
Хянасан: Д.Зvмбэрэллхам
Зураач: Б.Мєнх-Єлзий
Дизайныг: Н.Жойко
“Хаан Принтинг” ХХК-д хэвлэв.
”Глоб Интернэшнл”
ТББ, 2004
|
Оршил
1. Олон нийтийн мэдэх эрх
2. Ардчилсан
сонгууль, тvvний ач холбогдол
3. Сонгох
эрх
4. Ардчилсан
сонгуулийн vндсэн зарчмууд
5. Сонгох
эрхээ хэрхэн эдлэх вэ?
6. Сонгуульд
мэдлэгтэй оролцоход шаардлагатай мэдээллийг хаанаас,
хэрхэн олж авах вэ?
7. Сонгох
эрхийг хамгаалах эрх зvйн баталгаа, механизм
8. Зєвлємж
1. ОЛОН НИЙТИЙН
МЭДЭХ ЭРХ
Та тєр нь ИРГЭНДЭЭ vйлчилдэг ардчилсан
нийгэмд амьдарч байна.
Монгол
Улсад засгийн бvх эрх ард тvмний мэдэлд байна. Монголын
ард тvмэн тєрийн vйл хэрэгт шууд оролцоно.
/Монгол Улсын Vндсэн хуулийн 3 дугаар зvйл/
Та бол дангаараа ч ард тvмэн мєн.
Иймд Та ТЄРИЙН ЭЗЭН. Тєрийг мэдэлдээ байлгах нь
тvvнийг єєрийнхєє тєлєєлєгчєєр удирдуулах, хяналт
тавих, vйл ажиллагаанд нь нєлєєлєх замаар хэрэгжинэ.
Vvний тулд Танд дараах эрхvvд-ийг эдлvvлэхээр хуульчилсан.
Vvнд:
• Мэдэх
• Тєлєєлєлтэй байх
• Vйлдэл хийх (vйл ажиллагаа явуулах) эрх, эрх чєлєє
багтана.
Мэдэх эрх гэж юу вэ?
Таны мэдээлэлтэй байх эрхийг МЭДЭХ ЭРХ гэж нэрлэдэг.
Энэ нь таны Vндсэн Хуульд заасан бусад эрхээ хэрэг-жvvлэхэд
шаардлагатай суурь эрх билээ.
|
“Мэдээллийн эрх чєлєє нь хvний язгуур эрх бєгєєд…НVБ-аас эрхэмлэдэг
хvний бусад эрхийн vндсэн хэмжvvр мєн” (1948
оны НVБ-ын Ерєнхий Ассемблейн Анхдугаар чуулга
уулзалтын 59-р тогтоолоос)
Мэдээлэл бол мэдлэгтэй оролцооны
vндэс бєгєєд иргэдийн шууд оролцоог хангана.
Тухайлбал, Та улсад хvн амын орлогын, нэмэгдсэн
єртгийн гэх мэт 10 гаруй тєрлийн албан татвар,
хураамж, тєлбєр тєлдєг. Энэ татвар нь улсын
тєсвийг бvрдvvлж, тєр, засаг, тvvний байгууллагуудын
vйл ажиллагаанд зарцуулагдана.
Та халааснаасаа єгсєн мєнгєє хэн нэгэн албан
тушаалтнаар vрэн таран хийлгэхгvйн тулд ХЯНАЛТ
тавих vvрэгтэй. Vvний тулд танд мэдээлэл
хэрэгтэй. |
|
Тєлєєлєлтэй
байх эрх гэж юv вэ?
... сонгож
байгуулсан тєрийн эрх барих тєлєєлєгчдийн
байгууллагаараа уламжлан энэхvv эрхээ эдэлнэ
/МУ-ын Vндсэн хууль, 3-р зvйл/.
Тєрийн vйл хэрэгт
шууд оролцох оролцоо гэдэг нь тєр, засгийн
бодлогод нєлєєлж, хvсч буй шийдвэрээ гаргуулахыг
хэлнэ. Та єєрийн сонгосон тєлєєллєєр дамжуулан
тєрийн хэрэгт оролцоно. Таны тєлєєлєлтэй
байх эрх сонгох, сонгогдох эрх чєлєєгєєр
дамжин хэрэгждэг юм. Тєлєєлєл гэдэг бол
шийдвэр гаргах тvвшинд таны нэрийн ємнєєс
дуу хоолойгоо илэрхийлэх боломж юм.
|
Vйлдэл хийх (vйл ажиллагаа
явуулах) эрх гэж юу вэ?
... итгэл vнэмшилтэй байх,vзэл
бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх,
тайван жагсаал, цуглаан хийх эрх чєлєєтэй /Vндсэн
хууль 16.16/.
Та мэдээллээрээ дамжуулан хяналт
тавьсны vндсэн дээр тєр засгийн vйл ажиллагаанд
буй аливаа хууль бус vйлдэл, эс vйлдэлийг аливаа
хэлбэрээр шvvмжлэх, арилгахыг шаардаж vзэл бодлоо
илэрхийлэх, тайван жагсаал, цуглаан хийх болон бусад
vйлдэл хийх эрхтэй. Таны энэхvv идэвхтэй хяналт,
оролцоо, vйл ажиллагааны vр дvнд тєр засгийн vйл
ажиллагаа эрvvлжих учиртай. Иймд дээрх 3 эрх нь
салшгvй бие биенээ нєхцєлдvvлсэн, цогц эрх юм. Эдгээр
эрх бодитой хэрэгжснээр ардчилсан, ил тод, нээлттэй,
хариуцлагатай засаг тєр хєгжин цэцэглэнэ.