Єнєєдєр:  2025-09-29   
Танилцуулга
Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг
Мэдэх эрх: Иргэдийн шууд оролцоо
Мэдэх эрх: Сонгох эрх
Мэдэх эрх: Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх
Мэдэх эрх: Yйл ажиллагаа явуулах эрх
Холбоо барих
Глоб Интернэшнл ТББ
English page

Энэхvv гарын авлагыг Австралийн Олон Улсын Хєгжлийн Агентлагын санхvvжилтээр “Мэдэх эрх: Мэдээллийн эрх чєлєє” тєслийн хvрээнд “Глоб Интернэшнл” ТББ-аас эрхлэн гаргав.
Published by Globe International in the framework of AUSAID SAS funded “Right to know: Freedom of Information” project.

 

Боловсруулсан: Д.Мєнхбvрэн
Хянасан: Д.Зvмбэрэллхам
Зураач: Б.Мєнх-Єлзий
Дизайныг: Н.Жойко
“Хаан Принтинг” ХХК-д хэвлэв.

”Глоб Интернэшнл” ТББ, 2004

Оршил
1. Олон нийтийн мэдэх эрх
2. Ардчилсан сонгууль, тvvний ач холбогдол
3. Сонгох эрх
4. Ардчилсан сонгуулийн vндсэн зарчмууд
5. Сонгох эрхээ хэрхэн эдлэх вэ?
6. Сонгуульд мэдлэгтэй оролцоход шаардлагатай мэдээллийг хаанаас, хэрхэн олж авах вэ?
7. Сонгох эрхийг хамгаалах эрх зvйн баталгаа, механизм
8. Зєвлємж

4. АРДЧИЛСАН СОНГУУЛИЙН VНДСЭН ЗАРЧМУУД

Ардчилсан сонгууль нь бvх нийтийн, нууц, шууд санал хураалт дээр vндэслэнэ

Сонгуулийн vеэр дараах vндсэн зарчмууд цогц байдлаар бvрэн хэрэгжиж байвал ардчилсан буюу ард тvмний сонголт бvрэн бодитой хэрэгжлээ гэж vзэж болно. Vvнд:

а. Бvх нийтийн байх
Бvх нийтийн байх гэдэг нь сонгуулийн насанд хvрсэн бvх иргэн сонгууль єгєх эрхтэй байх юм. Иргэн яс vндэс, гарал, хэл, арьсны єнгє, хvйс, нийгмийн гарал байдал, ємч, эрхэлж буй ажил, албан тушаал, шашин шvтлэг, боловсролын тvвшингээс vл хамааран сонгох эрхтэй. Монгол Улсын иргэн Та 18 насанд хvрсэн бол сонгох эрхээ эдэлнэ. Тухайн насанд хvрсэн гэдгийг тухайн иргэний тєрсєн он, сар, єдрєєс тоолоход сонгуулийн єдєр буюу тvvнээс ємнє тухайн насанд бvрэн хvрснийг ойлгоно.
Хуульд заасны дагуу зарим нэг хязгаарлалт байж болдог нь бvх нийтийн байх зарчмыг алдагдуулж буй хэрэг биш юм. Жишээ нь: Эмнэлгийн дvгнэлт, шvvхийн шийдвэрээр ухаан солиотой нь нотлогдсон, тvvнчлэн хорих газар ял эдэлж байгаа хvн сонгуульд оролцох эрхгvй.

б. Саналаа нууцаар гаргах
Сонгогч Та саналаа хэрхэн єгч буй нь таны хувийн нууц юм. Сонгогч ямар нэгэн гадны хvч, нєлєєлєлгvйгээр, зєвхєн єєрийн оюун бодлоор сонголт хийх, саналаа чєлєєтэй илэрхийлэх бололцоо нєхцєлийг хангахад энэхvv зарчмын агуулга оршино. Санал бэлтгэх тасалгаанд сонгогч танаас єєр хэн ч байж болохгvй бєгєєд саналаа чєлєєтэй илэрхийлэхэд саад учруулахыг хориглон хуульчилсан. Таны саналын нууцыг хамгаалах vvргийг сонгуулийг эрхлэн явуулж буй байгууллагууд хvлээнэ.

в. Шууд оролцох
Та саналаа ямар нэгэн тєлєєлєлгvйгээр зєвхєн єєрєє биечлэн єгнє. Харин хvндэтгэн vзэх шалтгааны улмаас єєрийн биеэр саналын хуудсыг бєглєж чадахгvй бол сонгуулийн хорооны 2 ба тvvнээс дээш гишvvнийг байлцуулан єєр хvний туслалцааг авч болно. Ингэхдээ туслалцаа vзvvлэгч Таны сонгох гэсэн сонголтыг тэмдэглэсэн эсэхийг шалгах нь зvйтэй.


©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.