Хараат бус хэвлэл мэдээлэл
Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын
тєлєє 2004 он
“Хэвлэл мэдээлэл
ил тод засаглалын тєлєє” тєслийн хvрээнд зохион байгуулсан
эрхлэгчдийн анхны уулзалтын ПРОТОКОЛ
Уулзалт 2004.11.08-ны єдрийн 17.00
цагт Зориг сангийн байранд болов.
Хурлын ирц:
1. С.Баяраа, Зориг сангийн зєвлєх
2. С.Оюун, УИХ-ын дэд дарга
3. ”Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал,
4. "25-р ТВ"-ын захирал З.Алтай,
5. "ТВ-9"-н захирал Н.Дуламсvрэн,
6. УИХ-ын хэвлэлийн алба Ч.Базар,
7. “Монголын мэдээ” сонины эрхлэгч Д.Сандагсvрэн,
8. “Зиндаа” сонин У.Анхбаяр,
9. “Зууны мэдээ” сонин О.Намчин,
10. Монголын радио Мєнхнасан
11. Хэвлэлийн хvрээлэнгийн гvйцэтгэх захирал М.Мєнхмандах,
Р.Оюунцэцэг,
13. UBS TV Б.Сайнбаяр,
14. ”Дээдсийн хvрээлэн” сонин Ариунцэцэг, Отгончимэг,
16. Коррупци судлал ТББ Уянга,
17. “Монгол таймс” Ганчимэг, Батхишиг,
19. “Шар”сонин Г.Гангамєрєн,
20. “Ноцтой мэдээ” Б.Ойдов
21. Сергей Радченко, судлаач,
22. Дээдсийн хvрээлэн сонин Отгондаваа
23. Зориг сангийн ажилтан Б.Батбямба
24. Гэндэнбаатар /ТТГ-ын ажилтан/
25. Vнэн сонин, Бvдээхvv
26. ”Глоб Интернэшнл” ТББ-ын хуульч Д.Мєнхбvрэн /нийт 26 хvн/
нар оролцов.
С.Баяраа:
Энэ єдрийн мэндийг та бvхэнд хvргэе. Хуралдаанд гол гол тєвийн
болон ТВ-ын удирдлагууд хvрэлцэн ирж оролцож байгаад талархаж
байна. Энэхvv хурлын зорилго нь “Хэвлэл Мэдээлэл Ил Тод Засаглалын
тєлєє” гэдэг 8 сарын аяныг Глобе Интернейшнл ТББ, Зориг Сан,
Хэвлэлийн хvрээлэн хамтран ЮНЕСКО-н санхvvжилтээр зохион байгуулах
гэж байна. Єнєєдрийн хурлын гол зорилго нь ажлын хэсгийг байгуулах
явдал.
Хурлын илтгэл:
-С.Оюун.
“Авилгатай тэмцэхийн ач холбогдол”
- Х.Наранжаргал.
“Мэдээллийн эрх чєлєє ба авилга”
-
М.Мєнхмандах. “Эрэн сурвалжлах сэтгvvл зvйн vvрэг
Шийдвэр:
1. "ТВ-9" телевиз,
"25-р суваг" телевиз, "Монголын мэдээ"
сонин, "Vнэн" сонин, "Дээдсийн амьдрал"
сонингууд хэвлэл мэдээллийн аянд оролцохоо илэрхийлж, сэтгvvлчдээ
сургахаар тохиролцов.
2. 2004 оны 11-р сарын 12 нд хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлийн
эрхлэгч, удирдлага нартай уулзалт хийх
Хуралдаан 19.00 цагт єндєрлєв.
С.Баяраа:
/Зориг сангийн зєвлєх/
Єнєєдрийн уулзалтын зорилго маань хэвлэл мэдээлэл ил тод засаглалийн
тєлєє тєсєл хэрэгжиж эхлэж байна энэ тєслийн анхны арга хэмжээ
болгож бид нар хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага
радио ТВ-ийн удирдлага сонинуудын эрхлэгч нарыг урьж энэхvv
уулзалтыг хийе гэж тєлєвлєсєн юм. Тэгэхээр єнєєдєр ирсэн хvМvvсийн
дотор тухайн асуудлыг сурвалжилдаг эрэн сурвалжлагч, сэтгvvлчид
болон тэдгээр асуудлыг хариуцдаг хvмvvсийг урьсан юм. Хэдийгээр
захирал удирдлагуудад урилга биечлэн хvргvvлсэн боловч ирсэнгvй
гэхдээ тэднийг тєлєєлж байгаа хvмvvс энэ талаар тодорхой ойлголт
єгєх байх /хvрэлцэн ирсэн хvмvvсийг танилцуулав/
Х.Наранжаргал:
“Глоб интернэшнл” ТББ-ын тэргvvн
“Авилгал ба мэдээллийн эрх чєлєє” илтгэл тєвив. Та бvхнийг
хvрэлцэн ирсэнд баярлалаа. Гурван байгууллага хамтраад UNESCO-гийн
санхvvжилтээр хэвлэл мэдээллэл ил тод засаглал тєслийг хэрэгжvvлж
эхлэж байгаа. Хамгийн гол нь бид хэвлэл мэдээллийн 8-н сарын
аян зохион байгуулна. Ер нь яагаад авилгалтай яагаад тэмцэх
ёстой юм хэвлэл мэдээлэл ямар vvрэг рольтой юм бэ гэдгийг
бид нар олон цагаар илтгээд яриад байх шаардлагагvй гэжэ бодож
байна. Яагаад гэвэл авилгал гэдэг маань нийгэмд ядуурлыг нэмэгдvvлж,
эдийн засгийн хєгжилтийг сааруулдаг нийгмийн хорт євчин, хорт
хавдар шиг зvйл учраас хэвлэл мэдээллийн хvчирхэг байдал нь
єєрєє маш их vvрэг роль гvйцэтгэхийг та бvхэн надаас илvv
мэдэж байгаа.
Тийм учраас хамгийн гол нь энэ тєслийнхєє хvрээнд хэвлэл мэдээллийн
аян явуулахад тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн редакцуудад
юу шаардлагатай байдаг вэ? ямар чадвахыг бий болгох нь зvйтэй
юм бэ гэдэг талаар та бvхэнтэй санал солилцох гэсэн юм. Энэ
хэвлэл мэдээллийн аянд манай хараат бус чєлєєт хэвлэлvvд татагдан
оролцоно гэдэгт найдаж байна. Гэхдээ хамгийн гол зорилго нь
та нарт єєрсдийн авилгатай тэмцэе гэсэн хvсэл эрмэлзэл байх
ёстой юм болов уу. Тийм учраас аль болохоор нийгмийн буруу
ийм vзэгдлийн эсрэг хамтран ажиллах байх гэж найдаж байгаа.
Энэ тєслийн хvрээнд ямар ажил зохион байгуулахыг тараасан
байгаа. Хамгийн гол зvйл нь эрэн сурвалжлах албыг редакцуудад
бэхжvvлэх тэнд байгаа хvмvvсийг сургаж єгєх гэхдээ 7 хоног
юм уу 10 хоногоор ажлаас нь олон цагаар тасалдуулсан ийм сургалт
бид явуулахгvй зєвхєн эхний суурь сургалт нь 2 хоног болоод
дараагаар нь 120 цагийн бичгийн сургалт єєрєєр хэлэх юм бол
сурахын явцад єєрсдєє материалаа боловсруулаад бичээд явах
ийм бичгийн сургалтыг хэвлэлийн хvрээлэнгийн багш нар зохион
байгуулж єгнє. Тэгээд хvнийг нь бэлдэж єгєхєєс гадна редакцуудад
єєр юу шаардлагатай байдаг юм бэ гэдэг талаар бид нар та нарын
санал бодлыг сонсохыг бодсон юм. Би та нарт товчхон хэлэхэд
ер нь бол ардчилсан нийгэмд ард тvмэн мэдэх эрхтэй гэж ярьдаг
гэтэл мэдэх эрх гэдэг маань мэдээлэл хайх, мэдээлэл олох,
мэдээллийг хvлээж авах, мэдээллийг тvгээх гэсэн бvлэг эрхээр
дамжиж хэрэгждэг. Мэдэх эрх гэдэг маань тєр засгийн аливаа
ардчилсан тогтолцооны амин сvнс, тєр засгийн байгууллагууд
хариуцлагатай байх ийм чадвартай бол холбоотой байдаг. Мэдээллийн
урсгал чєлєєтэй байвал илvv vр дvнтэй засаглалыг бий болгож
олон нийтэд хяналтаа тавих боломжтой. Олон нийт тєр засгийн
удирдлагуудад хяналт тавих боломж нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл
байдаг. Аль олон хvнд мэдээлэл тvгээнэ энэ эрх мэдэл аль олон
хvн хvртэх боломжтой болдог.
Мэдээллийн эрх чєлєє гэдэг бол язгуур эрх юм энэ нь бол хvний
эрхийн НVБ-аас эрх мэдлийн vндсэн хэмжvvр юмаа гэж НVБ-ийн
анхдугаар чуулганы 59-р тогтоолд заасан байдаг тэгэхээр мэдээлэл
авах, хууль тогтоомж олж авах тухай ийм хууль тогтоомж нь
иргэдэд мэдэх эрхийг нь хуульчилан тогтоосон байдаг. Харин
манайд ийм хууль байхгvй байгаа, анх бид нар 2 жилийн ємнє
мэдээллийн эрх чєлєєний тухай ярьж эхлэхэд бvр энэ чиглэлээр
ярьсан зvйлvvд нь дандаа хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай
шар сэтгvvл зvй маргаан хэлцэлд халиад орчихдог байсан. Мэдээллийн
эрх чєлєє олж авна гэдэг нь єєрєє иргэний эрх зvй байдаг.
Тэгэхээр ийм сайн мэдээллийн эрх чєлєєний хуультай байх нь
хэвлэл мэдээлэл нь vр дvнтэй ажиллах нєхцєл болж єгдєг. Мэдээллийн
эрх чєлєєний тухай хуулийн тєслийг 16-н тєрийн бус байгуулагатай
хамтраад бэлдсэн. Хууль зvйн яам дээр ийм ажлын групп байгуулагдсан
байгаа одоо зєвхєн парламент энэ хуулийг хэлэлцэж батлах л
vлдэж байгаа мэдээлэл ил тод байх нь авилгалтай тэмцэхэд хамгийн
чухал зvйлvvдийн нэг байгаа. Тэгээд энэ мэдээллийн эрх чєлєєний
тухай аян явуулахад манай хэвлэл мэдээллийнхэн туслаж ирсэн.
Хамгийн гол эрэн сурвалжлах сэтгэл зvй гэдэг маань єєрєє бас
vнэ ихтэй зvйл гэж ярьдаг тэрэнд нь мэдээллийн сан бий болгох
судалгаа хийх чиглэлээр туслалцаа vзvvлэх боломжтой байгаа
ганцхан манай санхvvжvvлэгч байгууллага маань UNESCO байгаа.
Энд бол юуг хэлэх гээд байгаа юм гэхээр хэвлэл мэдээллийн
аян явуулахад шууд мєнгє тєлєх журмаар тэгж болохгvй хэвлэл
мэдээллийн хэрэгсэл угаасаа нийгмийн хурц асуудлуудын нэг
авилгалтай тэмцэж байх ёстой. Энэ бол стратегийн єєрийнх нь
гол чиглэл байх ёстой тэгэхлээр шууд мєнгє єгнє гэдэг бол
товч авилгал гэж ярьдаг. Тэр єєрєє зєєлєн авилгалын нэг хэлбэр
болохоор аль болохоор эрхлэгчид нь энд хамтран ажиллах ёстой
шvv гэдгийг анхааруулсан. Ийм шалгуурыг TI олон улсын авилгатай
тэмцэх сvлжээний байгууллага гаргасан байгаа.
Бид нар єнгєрсєн сонгуулийн vеэр чєлєєтэй ба шударга байх
тєслийг хэрэгжvvлээд судалгаа явуулсан. Энэ бол сэтгvvлчдийн
дунд явуулсан анхны судалга гэж хэлж болно. Энэ нь 200 сэтгvvлчдийн
дунд явуулсан судалгаа энэ судалгаагаар хамгийн сэтгэл тvгшээсэн
нэг vр дvн нь тэр судалгаанд оролцсон сэтгvvлчдтийн 100 хувь
єєрийн цензvvртэй гэж хэлсэн. Хэрвээ та нар сонирхож байвал
судалгааг авч vзэж болно. Сэтгvvлчид эрх барьж байгаа хvчний
цагдан хяналт тvлхvv байдаг дараагаар нь сєрєг хvчнээс цензvvр
ирдэг гэсэн юунаас хамгийн их айдгаа єєрийгєє цагдан хяналтанд
хvргэдэг юм бэ гэхээр єєрийнх нь эрх ашгийг хамгаалдаг сэтгvvлчдийн
байгууллага хvчтэй биш байна. Цагдаа, тагнуулын байгууллагад
дуудагдаж шоронд суухаас айж байна гэх мэтээр шалтгаанаа дурьдсан
мєн цалингаа хасуулж, ажлаасаа халагдахаас ч бас айж тvгшдэг
гэсэн зvйлvvд байгаа. За тийм болохоор энэ нь єєрийнхєє эрэн
сурвалжлах сэтгvvл зvйг єєрийн редакц дотор бий болгох манай
эрхлэгч нарын єєрсдийнх нь хvсэл зориг хэрэгтэй юм шиг байгаа
юм.
Мэдээллийн эрх чєлєєний хууль парламентаар батлаж гаргавал
сэтгvvлчдийн ажиллах орчин нь ямар нэг хэмжээгээр таатай болно.
Єєр нэг зvйл бол манай эрvvгийн хуулинд заасан заалт байдаг.
Монгол телевизээр Мєнх-Оргил сайдаас сэтгvvлч асууж байгаа
юм эрvvгийн хуулинд ийм зvйл байнаа гэхэд энэ гvтгэлгийн тухай
заалт урьд нь ч байж л байсан шvvдээ гэхэд нєгєє сэтгvvлч
маань дуугvй болчиж байгаа юм. Гэтэл энэ эрvvгийн хуулинд
шинээр орсон ноцтой заалт нь хvний ажил хэргийн нэр хvндийг
гутаасан мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжсан бол
гэдэг заалт шинээр орсон. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дамжина
гэдгийг шинээр оруулсан гэдэг нь сэтгvvлчтэй шууд холбоотой
болж байгаа юм vvнийг сэтгvvлч єєрєє мэдэхгvй байсан учир
амаа таглуулсан.Энэ 10-н сарын аянд та бvхнийг оролцоно гэдэгт
найдаж байна. Энийг vр дvнтэй явуулж vнэхээрийн нийгмийн vзэл
бодлыг авилгалын эсрэг нийгмийн vзэгдэл болгохыг тєлєвшvvлэхэд
яаж бид нар хамгийн vр ашигтай болгох вэ гэдэгт та нарыг саналаа
хэлэхийг хvсэж байна.
С.Оюун: /УИХ-ын
дэд дарга/
Одоогоор авилгын хууль ямар тvвшинд байгаа юм, тєр засгийн
улс тєрийн хvсэл зориг ямар тvвшинд байгаа талаар товч яръя.
Энэ тєсєлтэй холбогдуулж хэвлэл мэдээлэлийнхэн юу хийж болмоор
байна улс тєрчидтэйгээ яаж харилцах боломжтой байна гэдэгт
єєрийн саналыг хэлье.
Тэгэхээр авилгатай тэмцэхийн тулд 2 зvйл чухал байдаг гэдгийн
та нар мэдэж байгаа 1-рт улс тєрийн хvсэл зориг чин эрмэлзлэл
2-рт олон нийтийн хандалага. Улс тєрийн хvсэл зориг нь хэзээ
бий болох уу гэж хvлээгээд суугаад байж болохгvй иргэншсэн
нийгэм хэвлэл мэдээлэл олон нийт бол тэр улс тєрийн хvсэл
зоригыг бий болгохыг шахаж шаардах ёстой. Улс тєрийн хvсэл
зориг нь 99 оноос байгаагvй. Энэ онд ажлын хэсэг байгуулагдсан
авилгалын эсрэг хууль боловсруулна, авилгалтай тэмцэх vндэсний
хєтєлбєр батлана гэсэн ажлын хэсэгт зєвхєн УИХ-ын гишvvд биш
хууль зvйн яам, тєрийн бус байгууллагууд, шинжээчид, судлаачдыг
оролцуулаад нэлээд єргєн хvрээтэй ажлын хэсэг байгуулагдсан.
99 оны сvvлээр Авилгалын эсрэг шинэ хуулийн тєслийг авилгалын
хєтєлбєрийг 12-р сарын сvvлээр єргєн барьсан болохоор чуулган
завсарлаад, 4-р сард эхлэхэд УИХ-н сонгууль ойртсон болохоор
батлагдах боломжгvй болсон. Энэ vед нєхцєл нь бий болсон яагаад
нєхцєл нь бий болсон вэ гэхлээр тэр ажлын хэсэг ажиллахдаа
нэлээн олон хvрээнд ярилцаад зєвшилцєлд хvрсэн байсан. Тэр
vеийн цагдаагийн ерєнхий газар дарга, ХЗЯ-ны сайд, Ерєнхий
Прокурор, дээд шvvх, Ерєнхий сайд зэрэг хvмvvс хоорондоо тохиролцоод
авилгалын эсрэг бие даасан байгууллага байгуулья гэсэн шийдэлд
хvрсэн байсан. Хуулиа баталж чадаагvй болохоор сонгуулиар
шинэ орчин бий болж, нєгєє байсан хvмvvс солигдож, УИХ-д харьцаа
єєр болсон, ерєнхийдєє улс тєрийн хvсэл зориг байхгvй болсон.
99 онд нээх сvрхий улс тєрийн хvсэл зориг байгаагvй ч гэсэн
тодорхой хvсэл зориг байсан тэр vед зvтгvvлсэн бол магадгvй
хууль нь батлагдаад тодорхой хэмжээгээр урагшлах боломжтой
байсан. Хууль нь дахин 2001 оны 1-р сард єргєн баригдаад 4
жил болоход батлагдаагvй байна. Харин авилгалын эсрэг vндэсний
хєтєлбєр 2002 оны 7 сард батлагдсан гэхдээ донор орнуудын
хуралдааны ємнє батлагдсан болохоор тэдэнд зориулж яаруу сандруу
баталсан байх гэж бодож байна. Хєтєлбєрєє батлаад хуулиа батлаагvй
болохоор хєтєлбєр хэрэгжvvлэх хууль эрх зvйн орчин нь бvрдээгvй.
Хєтєлбєр гээд нээх сайхан хєтєлбєр байгаа боловч тєсєв болон
орон тооны хvмvvс нь байхгvй, соён гэгээрvvлэх, урьдчилан
сэргийлэх ажлыг явуулах байгууллага байхгvй, тодорхой хэргvvдийг
мєрдєх ажил нь цагдаагийн авилгал, эдийн засгийн гэмт хэрэгтэй
тэмцэх хэлтэс хариуцдаг. Тэнд бол чадавхи нь сул байна, ерєнхийдєє
улс тєрийн хvсэл зориг алга байна, жилдээ хэдэн хэрэг шалгагдаад,
шvvх дээр нэлээд хэд нь батлагдаад эсвэл батлагдахгvй явдаг
юм байна. Яахав тодорхой хэргvvдийг шалгах нь чухал ч гэсэн
тvvнээс чухал урьдчилан сэргийлэх ажлууд vндэсний хєтєлбєр
дээр бичигдсэн байдаг боловч 2 жил хэрэгжсэнгvй. Одоо парламентад
тэнцвэртэй байдал бий болсон болохоор том том реформуудаа
хийнэ гэж улс тєрийн хvчнvvд амалж байгаа дээр хийлгvvлэхийн
тєлєє явах ёстой. Бид ч парламент дотроо шахаад та нар ч гаднаас
шахаа чээ гэдгийг хvсэж байна. Юу юу шахах вэ гэхлээр энэ
8 сарын аяны хvрээнд магадгvй ийм ийм зvйлийг гаднаас нь та
нар бид парламентаас шахахад хийгдэж болох байх гэж бодож
байна. Юу юм бэ гэхлээр 1-р т Наранжаргал сайн яриад байгаа
мэдээлэлийн эрх чєлєєний хууль байгаа, vvнийг нэлээд олон
жил ярьсан, тєрийн мэдээлэлийг нээлттэй болгох vvнийг хэвлэл
мэдээлэлээр дамжуулах, байнга шаардаж байх хэрэгтэй байна.
2-рт тєрийн єндєр албан тушаалтан орлогын мэдvvлэгээ нээлттэй
болгох, энэ нь авилгалтай тэмцэх хамгийн энгийн хялбар арга.
Vvнийг засгийн газар мєрийн хєтєлбєртэй суулгаж єгсєн, засгийн
газраас оруулж ирсэн хувилбарт байсан. Ерєнхий сайд надтай
уулзахдаа хэлж байсан. Та нар ч vvнийг гаднаас нь шахах хэрэгтэй
байна. 3-рт улс тєрийн намуудын санхvvжилтийн асуудал, сонгуулийн
хуулийг єєрчлєх ажлын хэсэг гарсан байгаа, энэ ажлын хэсгийхэн
єнєєдєр ярилцахад ямар ямар зvйл хийх хэрэгтэй вэ гэхэд хамгийн
тvрvvнд намуудын сонгуулийн санхvvжилтийг нээлттэй болгох,
санхvvжилт дээр хязгаарлалт тавих асуудал дээр олонхи байна,
нэг нэр дэвшигчид єгч байгаа, намд єгч байгаа хандив дээр
хязгаар тавья, нийт сонгуульд єгч байгаа хандив дээр хязгаарлалт
тавья гэж ярилцсан. Энэ нь манайд шинээр гарч байгаа биш олон
оронд байдаг юм билээ. Одоо монголд авилгал эрсдэл багатай,
ашиг ихтэй бизнесс байна гэж ярьдаг. 2 долоо хоногын дотор
УИХ дээр авилгалын эсрэг хуулийн тєсєл боловсруулах ажлын
хэсэг байгуулагдана. Шинэ гэдэг маань тvрvvчийн УИХ-н ажлын
хэсэг батлуулж чадаагvй, одоо жилийн дотор ямар ч байсан ажлын
хэсэг байгуулах хууль батлахын тєлєє явуулна гэж Лvндээжанцан
дарга надад амалсан. 2004 онд 145 орноос 85-84 орсоныг ТИ
байгууллагын судалгаагаар гарсан байсан. Монголд бол 1999,
2002 онд 2 том судалгаа хийсэн, харьцуулсан судалгаагаар 99
оны судалгаагаар судалгаанд оролцогчдын 83%, 2002 оны судалгаагаар
89% авилгал маш их дэлгэрсэн, ер нь дэлгэрсэн гэж хариулсан
байгаа. парламент дээр авилгалын эсрэг хєтєлбєр дээр хяналт
тавих vндэсний хєтєлбєр гэж байгаа.
М.Мєнхмандах:/Хэвлэлийн
хvрээлэнгийн захирал/
“Эрэн сурвалжлах сэтгvvл зvйн vvрэг” илтгэл тавив.
Монголд эрэн сурвалжлах сэтгvvл зvй маань тєдийлєн тогтсон
ойлголт нь бас хvчтэй биш байгаа, нєгєє талаар эрэн сурвалжлах
сэтгvvл зvйн vvрэг тийм хvчтэй биш байгаа гэж ойлгож байгаа.
Эрэн сурвалжлах сэтгvvл зvй ярихын тулд хэвлэл мэдээлэлийн
дєрєвдэхь засаглалын тухай ярих хэрэгтэй байх. 4 засаглал
гэдэг маань ер юу гэж ойлгож байгаа талаар асуудлыг тавих
хэрэгтэй байх. 16-р зууны vед АНУ-д хэвлэл мэдээлэлийн хязгааргvй
эрх чєлєєний тухай онол дэлгэрэх vед 4 дэхь засаглалын тухай
ойлголт гарч ирсэн. Хэвлэл мэдээлэл хувийн эзэмшилд байх ёстой,
тєр засгаас хараат бус бие даасан байх ёстой, тєрийн эрх баригчдийг
шvvмжлэх ёстой, эрхтэй, єєрєєр хэлбэл хэвлэл мэдээлэл нь тєрийн
эрх баригчдийн сєрєг хvчин байх ёстой гэсэн ийм утгаар гарч
ирсэн. Энэ нь явсаар байгаад 19-р зуунд шvvмжлэлд єртсєн байгаа.
Яагаад шvvмжлэлд єртсєн гэхлээр хэвээлэл мэдээлэлийн vvргийг
сєрєг хvчний vvрэгтэй зэрэгцvvлж vзсэнээр аливаа нэг улс тєрийн
хvчний зэвсэг болох туйлшрах vзэл бодлын vvднээс аливаад хандах
ийм хандлага гарч ирж сєрєг хvчний далбаан доор улс тєржих
аюул тулгараад байна гэсэн шvvмжлэл гарч ирсэн.
Хэвлэл мэдээлэл єєрсдєє шvvгч болох биш харин мэдээлэлийн
тэр болгон нээлттэй биш байгаа, нуугдмал байгааг ил тод болгосноор
олон нийтийн хяналтын боломжтой болгох гэсэн ийм гол vvрэг
зорилготой. Энэ vvргийг гvйцэтгэхэд эрэн сурвалжлах нэлээд
чухал vvрэг гvйцэтгэх ёстой гэж ярьдаг. Эрэн сурвалжлах сэтгэл
зvйн бичлэгийн ямар нэгэн тєрєл биш сэтгvvл зvйн ямар нэгэн
жаанар биш тустай байдаг єєр нэг сэтгvvл зvй биш, чанартай
сэтгvvл зvй, сайн сэтгvvл зvйг ойлгож болно гэж ерєнхийд нь
ойлгож болох юм.
С.Баяраа: /Зориг сангийн зєвлєх/:
Энэ тєслийг амжилттай хэрэгжvvлэхийн тулд 3 байгууллагын тєлєвлєсєн
ажлын маань нэг бол ажлын хэсэг байгуулах ёстой байсан. Та
бvхэн удирдлага, эрхлэгчтэй ярилцаж хэн орох талаар эргээд
мэдэгдэнэ байх.
Н.Дуламсvрэн:/"ТВ-9"
телевизийн захирал/
Манай сэтгvvлчид энэ чиглэлээр явах гэхлээр айдаг юм шиг мэдрэмж
надад байдаг л даа. Сургалт явуулья гэхэд практик дээр яаж
явуулах юм вэ, надад тєсєєлєл бага л байна. Бид нарын хувьд
Цэрэнжав, Алтай нартай ярьж байсан нийгмийг єєрчлєх асуудлаар.
Засгийн газрын мэдээ сонинд ажиллаж байхад цаггvй ажилдаг
байсан. Тэнд ажиллаж байхад шатахууны асуудлын хойноос 20
гаруй хоног явсан байх тэгэхэд vр дvн нь сайн сэдэв болсон.
Олон ч асуудлын учрыг гаргаж чадсан, энэ сэдвээр хvмvvстэй
ярилцах гэхлээр ярьж єгдєггvй байсан. Vнэхээр эрсдэл ихтэй
байдаг.
н.Отгондаваа: /Дээдсийн
хvрээлэн сонин/
Бидэнд хууль эрх зvйн орчин алга байна, гэтэл бид яаж тэр
хурдан тэрэгтэй хvмvvсийн араас эрэн сурвалжлага хийгээд явах
юм бэ нєхцєл нь алга байна. Миний хувьд эрэн сурвалжлах сэтгvvлчдийн
клубыг байгуулах хэрэгтэй гэж бодоод байгаа юм. Яагаад гэвэл
та бvхний явуулж байгаа vйл ажиллагаатай маш уялдаа холбоотой
болоод єгєх байх.
Д.Сандагсvрэн:
/Монголын мэдээ сонины эрхлэгч/
Хэд хэдэн єєрчлєлт хийж болон л доо, єєрийн vндэс цалинтай
болгоод явуулж болох юм. Юу гэх юм одоогийн авч цалинд нь
тохируулаад, єєрєєр хэлбэл vндсэн 150 тєгрєгийн цалинг нь
єгєєд, 14 хоногоор тодорхой сэдэв єгєєд томилолттой явуулж
болно. Та нар бодол доо гаальтай машин ярьдаг шvv дээ авилгалийн
хамгийн нvдэнд харагдаж байгаа жишээ, хvн болгон л гаальтай
машинд суугаад гардаг. Vvний мэдээ сая сонин дээр мэдээ маягын
зvйл гарахад ихэд шуугиж байсан. Vvний талаар Эрээн рvv хэд
хэд гарч байж л мэдэх хэрэгтэй, наймаа хийж байгаа хvнтэй
эсвэл єєрєє наймаа хийгээд ч болон шvv тэр гаальтай машинд
суугаад ч болсон хийж болно…/бичлэг алга байна/ … тэр цагдаагийн
даргыг долоо хоног дагсан байгаа байхгvй юу тэгээд хамгийн
сvvлд нь юуг мэдсэн вэ гэхээр ажлын цагаар 14 цагт дэлгvvрээс
найр хийх гээд баахан тортой юм, идэж уух юм аваад явч байсныг
нь цагийн бvртгээд тэгээд сонин дээр мэдээ ороод, vнэхээр
цагдаагийн дарга ажил хийдэггvй, хувийн ажилд ихээхэн цаг
зардуулдаг байсан. Зєвхєн цагдаагийн дарга тийм хvн байгаа
гэдгийг мэдээлэлийг олохын тулд тэр 3 сэтгvvлчид 7 хоногоо
гарздсан байгаа байхгvй юу. Ардаа тэр долоо хоногыг гарцхад
ямар ч эрэсдэлгvй ажилдаг тийм нєхцлийг бvрдvvлж єгдєг юм
шиг байгаа юм.
Ариунцэцэг:
/Дээдсийн хvрээлэн сонин/
Одоо ингэсэн шvv дээ эрэн сурвалжлах сэтгэл зvйгээр яваад
юм биччих лээ тэгээд яах аргагvй нєлєє бvхий хvний тухай юм
бичсэн байхгvй vнэхээр баримт нь бvх юм нь байгаа манайхыг
шvvхдэн гэхээр шvvхдээ шvvхд, бидэнд баримт нь байгаа юм чинь
ємгєєлєгчдєє хэлээд шvvхээр явсан чинь єє танай баримт чинь
дутуу vvнийг чинь яаж баримт гэх юм вэ. Бидэнд vvнээс єєр
хангалттай баримт байхгvй гэхэд ємгєєлєгч нь аль хэдийн хахуульдаа
автагдсан, та нар сонин дээр залруулга гаргачих тэгэхгvй бол
танай сонинг хаана эсвэл 10-20 сая тєгрєг гаргуулах болно
гэхээр нь аргагvй эрхэнд дараагийнхаа дугаарт, нэг буланд
нь залруулга бичсэн. Ингээд бодохоор чинь эрэн сурвалжлага
шvvх цагдаа очоод залруулга болоод єнгєрч байна. Хамгийн гол
нь цаашид яах гэхээр тєр засгаас анхаарах, шvvх цагдаа, ялангуяа
шvvхийнхэн нэлээд авилгалд єртсєн байгаа бид нар ингээд юм
бичээд л байдаг бичээд л байдаг баримт байгаа мєртєє мухардалд
орчихдог.
С.Баяраа:
/Зориг сангийн зєвлєх/
Яг энэ vйл явдалд та нарын ємгєєлєгчєє хэрхэн ажилуулдаг вэ.
Та нарын ярьж байгаагаар сэтгvvлчид бичээд дараа нь шvvхэд
дуудагдаад байдаг дараагийн vр дvн нь залруулга байдаг. Гэхдээ
залруулгаар єнгєрч байвал болж л байна. Жишээ нь хэвлэл мэдээллийн
аян явуулаад олонтой хамтраад хэрэгжvvлвэл. Авилгал гэхээр
манайхан хоорондоо мєнгє єгч авахыг ойлгодог. авилгал єєрєє
дотроо олон тєрєл байдаг. Авилга гэдгийг хvмvvс одоо юу вэ
гэдгийг мэдэх хэрэгтэй байгаа байхгvй юу. Тиймээрхvv чиглэлийн
нєгєє боловсролын чиглэлийн тиймэрхvv чиглэлд ороод ирэхлээр
сонинууд, радио ТВ-vvд гаргаж єгєх боломжтой юу. Одоо жишээлвэл
роликуудыг явуулах тийм нийгмийн чиглэлийн юм чинь. Хэрвээ
тийм газар байвал жишээлвэл Сандагсvрэн ч гэсэн, одоо жишээлвэл
тэр хvмvvстэйгээ сууж байгаад яг ямар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр
ямархуухан чиглэлийн юм явуулмаар байна, боловсролын чиглэлээр,
эрэн сурвалжлахаар бол одоо нэг хvрээ нь, эхлэл нь байхгvй
юу нєгєє тал нь ролик гаргах ч юм уу, ажлын цагаан толгой
гэсэн маягтайгаар юм гаргадаг ч юм уу. Хvн амьтнаас сурвалжлах
авахаад тєрийн бус байгууллагаас ч юм захиалж бичих, ярилцлага
эднvvс аваад явуулах гэсэн юм байна. Тийм чиглэлээр эхлээд
стратеги маягын юм гаргачихаад дараагаар нь нэн шаардлагатай
ямар юу байх юм. Тэр эрэн сурвалжлах сэтгvvл зvйн сургалтын
тэр эчнээ сургалтын vеэр бол яг группууд нь єєрсдийн сэдвээ
тохироод хэрвээ vнэхээр гаальтай машины тухай єнєєдєр зайлшгvй
ярих шаардлага бол нийгэмд маш чухал гэж vзэхийн бол тэр ганзагын
наймаа эрхэлж байгаа хvмvvсийн эрхийг зєрчдєг хэрэг явдал
vзэхийн бол тэр чиглэлээр бичих арга замыг гаргах. Долоо хоногтой
нэг юм уу хоёр цуглаад ярилцлага хийгээд. Ганцхан эрхлэгчдээ
болж биш нэг сурвалжлагч нар энд орчихоод нэг юм бичээд тэрийгээ
хийнэ гэхээр эрхлэгч дээрээ орохоор энэ ч болохгvй ч гэдгийн
юм уу хэцvv болчихно.
Мєнхнасан:
/Монголын радио/
Манайд нэг иймэрхvv зvйл байдаг юм л даа. Уучлаарай би єєрийхєє
амьдралаас ярьвал хамгийн чєлєєтэй гэж бодож явдаг хэвлэлээс
бусад нь яг яс юман дээр ямар нэгэн намын, эрхлэгч нарын vзэл
бодлоос хамаараад аль намын харьяалалд байдаг. /бичлэг нь
сонсогдохгvй байна/ хvрээлэлээрээ хоорондоо танил болох магадлал
маш єндєр, єє бид арван жилийн найзууд гэх ч юм уу.
С.Баяраа:
/Зориг сангийн зєвлєх/
Тэгэхээр энэ асуудал, за яахав аль улс ашиг сонирхол улс тєрийн
нам ч юм уу тэгвэл нєгєє сєрєг хvчний тухай бичиж болно. Тэгэхдээ
тухайн эрхлэгч бол нєгєє талаар vзэл бодлынхоо эсрэг сєрєг
хvчнийнхээ авилгалын талаар бичих дуртай байдаг байх гэж бодож
байна. Бид бол хувь хvнийхээ хувьд бол нєгєє єрсєлдєж байгаа
улс тєрийн нам, хvчнvvдийн талаар шvvмжлэлтэй материал хийх
сонирхол байна. Тэр сонирхолын ашиглаад бид улс тєрийн зорилгоор
биш эрхлэгч нар тэр материалаа хэвлvvлэхийн тулд гэхдээ тэр
бодиттой байвал хамаагvй. Єрсєлдєгч сєрєг хvчний тухай бодиттой
юм байвал хамаагvй заавал боохгvй гэсэн юм байхгvй. Энд нэг
ийм зам байх шvг байна. Бид юу дуртайгаа бичиж болохгvй ч
гэсэн 50% нь байна. Хувьсгалт намын сонин, эвсэлийн сонин
байна л гээд бодчих л доо тэгвэл хувьсгалт нам дотор тэр авилгал
нь тэр 50%-д чєлєєтэй байна. Тэгвэл энэ бол бэрхшээл биш байх.
2-р дугаарт нэмээд хэлхэд авилгал гэхээр нэг том мєнгє авч
єгєхєєр биш наад захын сая цэцэрлэгийн хvvхдvvдэд тариа тарьсан,
тэр чинь мєнгє тєгрєгєєс хамаагvй ноцтой олон хvнд, тэр яагаад
гарах болсон вэ тийм гээд ухаад тvнхээд бичвэл ерєєсєє нийгмийн
тухай юм гарчихна. Яг иймэрхvv загвар маш олон газар байгаа
байх, та бvхэн тэрийг нээхэд маш олон хvн сонирхоно.
Н.Дуламсvрэн:/"ТВ-9"
телевизийн захирал/
ТВ бол єєр байдаг ССТV-р тодруулга сурвалжлага гэдэг нэвтрvvлэг
гардаг. Тэр эрэн сурвалжлага, авилгалын чиглэлээр. Тэр нь
бол АНУ-д гардаг, энэ нэвтрvvлэг нь их нєлєєтэй юм. Энэ нэвтрvvлэг
хийхийн тулд техник хэрэгсэлээр маш сайн хангагдсан байдаг.
Сэдэв бол хангалттай шvv дээ. Манай сэтгvvчдэд дарамт ихтэй
л дээ эхнээсээ залруулга гардаг гэж байна. Эндээс эхлээд ухардаг
байхгvй юу. Маш олон дарамт байна, улс тєрийн нам , найз нєхєд.
Яаж vvнийг давах вэ, гэхдээ олон сургалт, арга байдаг л байх,
яг эх сурвалжаа олсон тохиолдолд сэтгэл зvйн хувьд болон бусад
аргад манай сэтгvvлчид бэлэн биш байдаг байх.
С.Баяраа:
/Зориг сангийн зєвлєх/
Техникийн хувьд боломжтой байгаа байх. хаана ч очсон жижиг
камер бусад зvйл байгаа.
Х.Наранжаргал:
/”Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvн/
Яагаад гэхлээр авилгатай тэмцэхэд санхvvгийн боломжтой байх
ёстой. Дээр байна шvv дээ манай эрvvгийн хуульд шинээр заалт
байгаа сэтгvvлч хvн vvрэгт ажлаа гvйцэтгэж явахдаа саад тодгор
учруулж болохгvй гэж энэ чинь гэмт хэрэг vзэж байгаа байхгvй
юу. Та нар хэрэг болгоод юмны араас мєрдєєд шvvх дээр яг vзмээр
л байгаа байхгvй юу.
Єнєєдрийн нєхцєлд бид сонин хэвлэлээс гуйгаад байгаа байхгvй
юу танайх дээр ямар зєрчил гарсан vvнийгээ хэлээч ээ гэж.
Манайх єєрсдийнхєє эрх ашгийг хамгаалах тал дээр муу. Тодорхой
хуульч нарыг ажиллуулаад одоо жишээлбэл шvvхийн практикт,
шvvх дээр хэвлэлийн эрх чєлєє хамгаалдаг практик алга байгаа.
Тэгээд юу гэхлээр трактортой явж байсан хvмvvсийг яалаа тэр
нь прокурор руу буцсан гэж байгаа. Бид нар хvний эрхийн єдрєєс
“шvvхээс хэвлэлийн эрх чєлєєг хамгаалах нь” уулзалт хийсэн.
Тэрэн дээр уг хэрэг яагаад прокурорт буцсан вэ гээд асуухаар
жагсаал нь хууль бус байсан гэж байгаа байхгvй юу. Тэрэн дээр
бид тайлбарлаж байгаа байхгvй юу, жагсаал нь хууль бус байсан
нь сэтгvvлчид хамаагvй шvv дээ гэж. Сэтгvvлч хvн болсон vйл
явдлыг бичих ёстойг тэгээд ойлгож эхэлж байгаа байхгvй юу
шvvгчидийн єєрсдийн ойлголтыг єєрчлєх хэрэгтэй байх. Тэгээд
энэ тєслєєр бид яах ёстой вэ гэхлээр аянаа явуулаад хєтєлбєрєє
хэрэгжvvлээд, цаашид хєтєлбєрєє хийж батлах ёстой байхгvй
юу. ЮНЕСКО бол тэрийг шаардаж байгаа болохоор цаашид єєрсдєє
дэмжиж vргэлжлvvлэх юутай байгаа юм шиг байгаа. Дээрээс нь
засгийн газрын авилгалын vндэсний хєтєлбєрт UNDP-с 750 мянган
долларын гэрээнд гарын vсэг зурсан шvv дээ, тэгэхээр эрэн
сурвалжлах сэтгэл зvйгээр тєлєвлєгдсєн зvйл олон байгаа. Дээрээс
нь Азийн хєгжлийн банк, дэлхийн банк, гол гол донорууд бvгдээрээ
дэмжиж байгаа.
Сергей Радченко:
/судлаач/
Тотилатари дэглэмийн vеийн сэтгvvлчид байдаг, судлаач нар,
архивт ажилдаг хvмvvс байдаг vvнийг яаж єєрчлєхийг мэдэхгvй
байна. Хэвлэл, мэдээллийн байгууллага байлаа гэхэд бичсэн
нийлэлийг тухайн бичсэн хvн хариуцана гэсэн байгаа байхгvй
юу, би хичнээн сайн юм бичлээ ч гэсэн эргээд унахад миний
редакци, эсвэл сэтгvvлчдийн байгууллага хариуцахгvй би єєрєє
єєрийгєє хариуцан энэ байдал нь эрэн сурвалжлахыг хєгжvvлэхэд
саад тодгор болдог юм биш байгаа гэж боддог. Хvн шvvх оронд
дуудагдаар байхаар эвгvй юм байна лээ, бvх редакци бичсэн
байгаа шvv дээ єєрєє бичсэн материалыг тухайн хvн єєрєє хариуцан
гэж. Тийм байхад эрэн сурвалжлах сэтгэл зvйгээр бичээд явхад
хэцvv. Тэр юунаа гарсан вэ гэхээр хэн нэгнийх гvдгэх, тийм
зорилгоор нийтлvvлэхгvй зорилгоор гарсан л байх л даа зvгээр
эргээд ингээд бодохоор эрэн сурвалжлах сэтгэл зvйд маань чєдєр
тушаа болоод байгаа юм нь тэр биш байгаа даа. Сэтгvvлчид маань
ямар нэг айдас гээд хэлээд байгаа, єєрсєд нь тэр найдвартай
ар тал, хамгаалагч байхгvй учраас явж чадахгvй байгаа биш
vv.
Х.Наранжаргал: /”Глоб Интернэшнл” ТББ-ын
тэргvvн/
Албан бус байдлаар судалж vзэхэд єнгєрсєн, энэ жилийн 5 сарын
13-ны байдлаар 6 сэтгvvлчтэй холбоотой 19 хэргээр шvvх, цагдаа,
тагнуулын газар дуудагдсан. Тэрэн дотор Сандагсvрэнгийн нэр
маш олон явж байна лээ.
Ч.Базар:
/УИХ-ын хэвлэлийн алба/
Эрэн сурвалжлахаар олон сургалт явагддаг байсан зvгээр сургалт
явагдана ирээч гээд 3-4 хоног ороод тараад явчихдаг. Сургалтанд
орж байгаа хvмvvс эрэн сурвалжлахаар явах хvсэл эрмэлзлэл
байхгvй юм шиг санагддаг. Гадны, дотны байгууллагатай хамтарч
их хийж байсан, эргээд сургалтанд хамрагдсан хvмvvс юм бичих
нvv гэхээр харагддаггvй. Энд яг эрэн сурвалжлах сэтгvvл зvй
нь єєрєє сэтгvvлчийн сонирхол, хvсэл зоригтой холбоотой.
Сэтгvvлч хvнд яг vvний араас явчих юм сан гэсэн юм байдаг
шvv дээ. Наранжаргал эгчид хэлэхэд сонины редакцитай яриад
эрэн сурвалжлах сонирхолтой хvмvvсийг энэ сургалтанд оруулаачээ.
Тэгэхийн бол энэ бэрхшээлийг давна. Таны ярьж байгаа сонин
эрхлэгч нарыг ажлын хэсэгт оруулах гээд байгаа нь зєв л дєє.
Эргээд баталгаатай нийтэлнэ гэсэн, тэгээд сэтгvvлчдээ цаг
хугацаа єгч ажиллуулна гэснийг хэл аваад явах юм бол. Цаашдаа
єргєн тvмэнд хvрч клуб маягаар явж магадгvй. Ер нь гадаадынхныг
харж байхад баг болж ажиллаж чадвал эхлэлийн тавьдаг. Яагаад
гэвэл эрэн сурвалжлах сэтгэл зvй маань 4 хvн ажиллаж байсан
ч ам чанга, нууцлал хадгалаж чаддаг, нэг хvн шиг ажилдагаараа
онцлог. Бид нар нь зєв явчихвал цаашдаа клуб болох чиглэлvvгээ
явчихаж магадгvй. Эрхлэгч нартайгаа ярилцаж байгаад хvсэл
зориг туйлбартай хvн бол яг энэ сургалтанд хамрагдаад явбал
сэтгvvлч явсны хvсэл биелэх байхаа гэж бодож байна.
Р.Оюунцэцэг: /Хэвлэлийн хvрээлэнгийн багш/
Бид нар сэтгvvлчдэд зориулсан сургалтан дээр хамтарч ажиллах
хvсэл сонирхол эхнээс нь байсан яг энэ хєтєлбєр боловсруулахад
тодорхой хэмжээгээр хэвлэлийн хvрээлэн оролцож байсны хувьд
саналаа хэлье.
Яг Отгондаваа шиг эрэн сурвалжлах арга барилыг нэвтрvvлээд
ажилладаг ийм зориг хvсэлтэй сэтгvvлчид байдаггvй эд нарын
хvсэл эрмэлзэл дээр тулгуурлаад нєгєє талаар сонин сэтгvvлийн
эрхлэгчид ер нь тодорхой хэмжээгээр боломжын нэг юм уу 2 хvнийг
нь хамруулья гэсэн сонирхол байгаа юм байна шvv дээ. Тэгэхээр
энэ дээр бид дєрєєлєєд хэвлэл мэдээллийн байгуулага руу албан
бичиг, ийм тєсєл хэрэгжvvлэх ийм сэтгvvлчид хэрэгтэй байна
танайхаас хэдэн хvн оролцох боломжтой байна гэдэг юм уу саналыг
нь авья. Энд бол єнєєдєртєє Дуламсvрэн, Сандагсvрэнгээс єєр
хvн алга Алтай гараад явчихлаа тэгээд тэгэхлээр яг єдєр тутмын
болон бусад 7, 10 хоног тутамын сонингуудын эрхлэгчдэд нь
албан захидал явуулаад тэд нарт яг ингэж ажиллах эрэн сурвалжлах
албаныхаа нэг сэтгvvлчийг энэ магадгvй энэ тєсєлд хамруулах
нэг сэтгvvлчийг Сандагсvрэн гуайн хэлсэн шиг цалинтай болгоод
юм уу ажлын цаг гэж хязгаарлахгvйгээр тодорхой хэмжээгээр
мэдээллийг нь єгєх хэвлvvлэх тоог нь хязгаарлахгvй цаад нєхцлийг
нь боломжоор нь хангаад єгєх юм бол бид нар хэсэг хvн бvрдvvлж
болох юм шиг байна. Нєгєєтэйгээр анх бид нарын яриж байсан
хvрээлэнгийн дэргэд хууль эрх зvй улс тєрийн, эдийн засаг,
байгаль орчины чиглэлээр 4 клуб ажилладаг тэгээд бид нар тэр
клубынхээ стгvvлчдээс тодорхой хэмжээгээр хvмvvсийг сонгож
аваад тэгээд энэ эчнээ сургалтанд хамруулъя гэсэн юм байгаа
юм. Энэ бол 2 єдрийн сургалт эчнээ сургалт гээд 2 єєр сургалт
байгаа юм. 2 єдрийнх нь нийт хотын 20 сэтгvvлч орон нутгийн
21 сэтгvvлч хамруулсан ерєнхий сэтгvvл зvйн онолын ойлголт
єгєх хэмжээний сургалт тэрнээс цааш vргэлжлэх, эчнээ сургалт
нь бол яг энэ тєсєлд хамрагдаж ажиллах энэ ажиллахаасаа ємнє
тодорхой хэмжээгээр эрэн сурвалжлах сэтгvvл зvйн ойлголт авах
тэр арга ажиллагаанд суралцах иймэрхvv эчнээ маягийн сургалт
ажлын бус цагаар орой нэг 5 юмуу 6-гаас 8 цаг хvртэл ч юм
уу 7 хоногт нэгээс 2 удаа цуглаад уулздаг эргээд сургалтын
явц тэр хvрээнд хийж байгаа ажлынхаа мэдээллийг солилцдог
тэгээд яг тийм баг болж ажиллах.
Ийм нарийвчилсан юмыг бид дараа нь нилээн тодорхой ярьж болох
байх. Тэгээд энэ групп гарах явцдаа групп маань байгаль орчин,
эдийн засаг юмуу хууль эрхийн асуудлаар тодорхой эрэн сурвалжлах
яг асуудлаа сонгоод тэр асуудлаараа бvлэг болж ажиллах ийм
зорилготой байгаа юм. Тэгэхлээр яахав бид нар зvгээр эхний
байдлаар сонин хэвлэлvvдээс захиалгыг нь аваад яг ямар хvмvvс
оролцуулах сонирхолтой байна гэдгийг мэдэж авчаад бvр болохгvй
бол манай клубvvдээс юмуу клубын гишvvдээс хамруулах бид клубын
гишvvдэд тодорхой мэдээлэл єгсєн. Тэд нар оролцох сонирхол
маш их байгаа тэгээд ер энэ зовлон бэрхшээлээсээ ангижраад
шууд ажил хэрэгрvvгээ орвол яасан юм бэ, ямар ч байсан энэ
тєслийг хэрэгжvvлэх багаа бvрдvvлэх хэрэгтэй болчихоод байна
шvv дээ. Тэгээд бол єєрсдийнхєє хvсэл сонирхолыг харгалзах
хэрэгтэй байх гэж бодож байна. Vргэлжлэх 2,3,6-н сарын явцад
нэг баг 3-н цуврал эрэн сурвалжлах сургалтын явцад нэг баг
3-н цуврал эрэн сурвалжлахын материал гарах ийм тєсєл хэрэгжих
юм байгаа юм.
Х.Наранжаргал:
/”Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvн/
Энэ тєслийн хvрээнд тийм задлан шинжилгээ агуулгын судлага
хийх судлаачыг бэлдэх гэж байгаа, юм тэр 2 судлаач нь Филлипины
эрэн сурвалжлах сэтгvvлчийн тєв гээд эндээсээ баг ажлуулаад
Филлипинд ер нь эрэн сурвалжлах сэтгvvл зvй нэлээд хєгжсєн
юм байна. Нэг багш ирээд судлаачидад яг ямар арга зvйгээ агуулгынхаа
судалгаа хийх вэ гэдгийг, бас юу яах тэгээд энэ хугацаанд
тэртээ тэргvй єєр тєсєл хэрэгжсэн хэрэгжээгvй сонин хэвлэлээр
бас тодорхой хэмжээгээр материалууд явж байгаа. Тэрэн дээр
анализ хийгээд за тэгээд дараа нь 4 сарынхаа аянд болохоор
зэрэг эхлээд бид нар vvнийг 2 vе шаттай хийе гэж бодож байгаа
эхний vед бол ерєнхийдєє урьд ємнє одоо бэлтгэсэн авилгалын
эсрэг тэгээд мэдээллийн эрх чєлєєтэй холбоотой тэгээд манай
2-ийн бэлэн байгаа тєслvvдийг ашиглаад тэгээд та нар тодорхой
хувиар гаргаад хvмvvсээс ярилцлага авдаг ч юм уу сая Оюун
гишvvний хэлсэн гол санаанууд дээр анхаарлаа чиглvvлэх хэрэгтэй
байна.
Дараагийнх нь 2 дахь vе шатан дээр бол тэр vеэр нь ролик хийлгэх
єєрсдийнхєє бэлтгэсэн асуудлыг явуулаад тэгээд тэр дараагаар
нь шинээр материалууд бий болоод эхлэхээр тэр материалуудыг
хэвлэж нийтлэх, роликоо цацуулах юм. Ерєнхийдєє єнєєдрийн
уулзалтаас Алтай бол ерєнхийдєє зєвшєєрч байгаа байх, Дуламсvрэн,
Сандагсvрэн зэрэг хvмvvсийн эрхлэдэг гурван газар энэ аянд
нэгдэж орох юм байна гэж би ойлголоо. Энэ 5 дахь єдєр бид
дахиад хvмvvсийг авч урьж уулзана. Эрхлэгч нартай бол заавал
уулзах ёстой гэж бодож байна. Бид нар та бvхэнд роликуудаас
гадна UNDP-ээс гаргасан 2 ном байгаа, дээрээс нь компьютерын
программыг болон бусад шаардлагатай мэдээлэл, эх сурвалжаар
хангана.
Хурлын протокол
бичсэн
Зориг сангийн тєслийн ажилтан Ч.Батбямба
|