Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

Олон нийтийн єргєн нэвтрvvлэг/Хууль боловсруулагч, тогтоогчдод зориулсан гарын авлага 2001 он/
( Хууль боловсруулагч, тогтоогчдод зориулсан гарын авлага)

АГУУЛГА

1. Оршил
2. Єргєн нэвтрvvлэгтэй холбогдолтой нэр томъёонууд
3. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн загвар хууль (Европын зєвлєл)
4. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн тухай хуулийн танилцуулга, олон нийтийн єргєн нэвтрvvлгийн ойлголт, тvvний vvрэг
5. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн загвар хууль
6.Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн загвар хуулийн зvйл бvрт хийсэн тайлбар санал
7. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн зохицуулалтын асуудалд
8. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн зохицуулалтын тухай тодорхой улс орнуудад зориулсан хуулийн тєсєл (ННХ, Соросын сан)
9. Монголын Vндэсний Радио Телевизийн хуулийн тєсєлд оруулах олон улсын шинжээчийн зєвлємж
10. Хавсралт

Арилжааны єргєн нэвтрvvлгийн зохицуулалтын
Асуудалд

Энэхvv гарын авлага нь ОНЄН-т зориулагдсан.Vvний зэрэгцээ Арилжааны єргєн нэвтрvvлгийн тvгээмэл байдаг. Загвар Хуулийг санал болгох нь хэд хэдэн шалтгаанаар зохистой байж мэдэх юм. Vндсэн шалтгаан нь єєр єєр эдийн засаг, нийгэм, соёлын нєхцєлд, мєн єєр хоорондоо ялгаатай эрх зvйн тогтолцоо, ойлголт бvхий байдалтай холбоотой зvйлсийн олон янзын баримтаас ангид авч vзвэл арилжааны єргєн нэвтрvvлэг нь ОНЄН-ийг бодоход дэлхийн олон улсад аль хэдийн оршин тогтнож байгаа билээ. Ийм нєхцєлд зорилт зохицуулалт /гол учир нь зарим хэсгийг нь сайжируулах шаардлагатай/ хэдийн байдаг бєгєєд харин хууль боловсруулагч єнєєгийн байдлыг vндсэнд нь єєрчлєхийг ерєнхийдєє / эсвэл огт / боддоггvй гэсэн vг.

Гэсэн хэдий ч арилжааны єргєн нэвтрvvлгийн зохицуулалтыг сайжруулан єєрчлєх энэ утгаараа зарим vндсэн асуудлыг авч vзэхийг сануулах нь тохиромжтой байж мэднэ.Єєрєєр хэлбэл, энэхvv хавсралтын гол асуудал “Хэрхэн яаж” гэхээс илvv “Яагаад зохицуулах вэ?” гэдэг асуултад чиглэгдсэн юм.

Зохицуулалтыг сайжруулах єєрчлєх нь

Арилжааны єргєн нэвтрvvлэгтэй шууд хамаатай / єєрєєр хэлбэл, vйл ажиллагааг нь зохицуулах гэж буй / хvмvvс ямагт vvнийг зохицуулах шаардлагагvй гэж vздэг. Зохицуулалт vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєтэй vл нийцнэ ч гэх хандлага байдаг .Энэ vндэслэл нь vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг баталгаажуулсан олон улсын хvний эрхийн гэрээ хэлэлцээрvvдээр няцаагдаж болно/ Иргэний болон Улс тєрийн эрхийн тухай Олон Улсын Паркт /1966 он/ -ын 19-р зvйл, Хvний эрх, vндсэн эрх чєлєєг хамгаалах Европын конвенци /1950 он /-ийн 10-р зvйл /.

Энэ хоёр гэрээний заалтууд нь хоёулаа нийгмийн vнэ цэнэ нь єндєрт тавигдах сонирхлын тєлєє /нийгмийн дэг журам, эрvvл мэнд, ёс суртахуун, бусдын эрх болон нэр тєр г.м./ vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг хуулиар хязгаарлах боломжийг тодорхой хангасан байдаг. Европын Конвенци бол “єргєн нэвтрvvлэг,телевиз, эсвэл адил тєстэй бусад байгууллагад зєвшєєрєл олгох /-ыг баталгаажуулж, vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг эдлэхдээ “vvрэг, хариуцлага хvлээх”-ийг уриалж, ”ардчилсан нийгмэд зайлшгvй шаардлагатай” аливаа хязгаарлалтыг онцлон тодорхойлсон байдаг.

Ялангуяа Европод, “Хил дундын телевизийн тухай” Европын Конвенци /1989/ батлагдсан нєхцєлд аливаа маргаан тухайн конвенци агуулга, цар хvрээнээс гадуур байх ёсгvй. Европын конвенци радиогийн асуудлыг хєндєєгvйг vзэхэд конвенцийн цорын ганц зорилго бол хил дундын телевизийг зохицуулахад оршино. Нэгэнт конвенцийн дагуу техникийн хувьд боломжтой, эрх зvйн хувьд зєвшєєрч болох тул хєрш орнуудаас телевизийн нэвтрvvлэг хєтєлбєр хvлээн авах, нэгэн зэрэг дамжуулан тvгээх /ялангуяа, кабель болон нийтийн антен ашиглан/ асуудлыг хамгаалахын тулд нэвтрvvлэг хєтєлбєрvvд нь нийтээр хvлээн зєвшєєрсєн доод хэмжээтэй нийцэх ёстой. Vvнд тухай улс орон єєрийн зорилгын vvднээс vндэснийхээ хэмжээнд арилжааны єргєн нэвтрvvлгийг зохицуулах эрх хvсэлт vл хамаарна.

Иймд нэгэнт зохицуулалтыг хvний эрхийн гэрээний нєхцлvvдийн хvрээнд хийхийг зєвшєєрч буй тул зохицуулалт нь хvсvvштэй тєдийгvй,мєн зайлшгvй шаардлагатай юм гэдгийг харуулсан доорхи vндэслэлvvд байна.
Vvнд:
- Єнєєгийн нєхцєлд єргєн нэвтрvvлэг эрхлэгчид єєрсдийн vйл ажиллагаанд хязгаарлагдмал бєгєєд єндєр vнэ цэнэ бvхий vндэсний нєєц баялгийг,тодруулбал, харилцаа холбооны долгионыг ашигладаг. Энэхvv нєєц баялаг нь бvхэлдээ ард тvмэнд харьяалагддаг, нийт хvн ам vvнийг зєвхєн єєрсдийнх нь жинхэнэ ашиг сонирхлын тєлєє ашиглах нь зvйтэй гэж vзэн хvсэн хvлээдэг. Єргєн нэвтрvvлэг нь сайн чанарын /боловсрол, эрvvл мэнд буюу нийгэм хангамж гэдэгтэй яг адилхан/ хэрэглэгдэхvvн, єєрєєр хэлбэл, зайлшгvй хэрэгцээ, тодорхойлолт нь зах зээлийн хvссэн хэмжээ, чанартайгаар vйлдвэрлэж чаддаггvй хэрэглэгдэхvvн бєгєєд зохицуулагч /хууль боловсруулагч/-ийн эерэг оролцоо нь хvссэн vр дvнг бий болгохын тулд шаардлагатай юм.
- Єргєн нэвтрvvлэг нь ардчилалд чухал vvрэг,гvйцэтгэдэг. Єрсєлдєєний хууль нь дангаараа, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлд онцгой хамааралгvй хуулийн бусад аль ч хэлбэр нь vнэндээ нэвтрvvлэг хєтєлбєр (а) олон талын бєгєєд аль нэг талыг бариагvй мэдээлэл болон (б) янз бvрийн нэвтрvvлэг хєтєлбєрийн vйлчилгээний vнэнхvv олон ургальч санал бодлын илэрхииллийг илтгэх ёстой тэрхvv хvсч буй vр дvнд хvргэх боломж авчрахгvй.
- Соёл бол vндэсний ямар ч хууль боловсруулагчийн хувьд анхаарал тавибал зохих хууль ёсны зvйл юм. Єргєн нэвтрvvлэг бол зєвхєн дэлхий дахины соёлыг тvгээн дэлгэрvvлдэг тєдийгvй, vндэсний соёлын амьдралыг /концерт, тетар, vзэсгэлэн, фестиваль гэх мэт/ тусгах, мєн хууль ёсны бєгєєд цаашилбал, vндэсний соёлын жинхэнэ илэрхийлэл болсон радио,телевизийн бvтээл туурвих, хамтран бvтээх, эсвэл худалдах замаар vндэсний дуу, дvрс бичлэгийн соёлд идэвхтэй хувь нэмэр оруулдаг.
- Єргєн нэвтрvvлгийн агуулгаас vл хамааран єргєн нэвтрvvлгийн vйлчилгээ эрхлэхийг хvссэн хvн бvхэнд боломж олгоддоггvй, техникийн /хязгаарлагдмал долгион, кабелийн хязгаарлагдмал хvчин чадал, ємч эзэмшлийн кодын систем гэх мэт/ хязгаарлагдмал боломж байдаг тул зєвшєєрєл / эрх эзэмших бол єргєн нэвтрvvлгийн хувьд чухал угтвар нєхцєл юм.
Ингэхээр vл ялгаварласан сонголтыг баталгаажуулсан тєдийгvй эрх эзэмших нєхцєл байдлыг хэрхэн хvндэтгэн vзэж буйд хатуу хяналт тавих шаардлагатай бол зєрчил илэрсэн тохиолдолд vр дvнтэй, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжvvлэх тийм эрх /зєвшєєрєл олгох саармаг, ил тод тогтолцоо, журам хэрэгтэй юм.
- Арилжааны єргєн нэвтрvvлэг нь их, бага хэмжээгээр тогтвортой хєрєнгє оруулалт шаардахуйц, эдийн засгийн идэвхитэй байх, vр ашиг бий болгох зорилгодоо хvрэх, мєн тогтмол аж ахуйн эрсдэл бvхий ашиг олох зорилготой vйл ажиллагаа юм. Иймд хєрєнгє оруулагч бvр нь тvvний vйл ажиллагаа тасалдаж болзошгvй нєхцєл байдлыг хамруулан тоглоомынхоо нарийвчилсан /юу хийж болох, юу хийх ёсгvй, хязгаарлалт хаана байгаа /-ийг мэдэх шаардлагатай тєдийгvй, ийм ижил нєхцєл, мєн тvvний єрсєлдєгчдєд ч бий гэдэгт, цаашилбал, тэдгээр нєхцєл байдал хоёуланд нь адил хяналттай бєгєєд зєрчсєн тохиолдолд эрх /зєвшєєрлєє алдана гэдэгт итгэлтээ байх шаардлагатай. Єєрєєр хэлбэл, энэ нь єєрийн єрсєлдєгчийн ашиг сонирхлыг тулалдааны талбарт баталгаажуулж буй юм гэсэн vг бєгєєд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой онцгой зохицуулалт л зохих vр дvнг бий болгож чадна.

Зохицуулалтын хvрээ

Улсын Vндсэн Хуульд зохицуулалтын зарим асуудлыг урьдчилан тодорхойлсон. Зарим асуудлыг ерєнхий хуулиуд /эрvvгийн хууль, єрсєлдєєний хууль, арилжааны хууль, сонгуулийн хууль гэх мэт /- аар аль хэдийн зохицуулсан, мєн олон улсын зохих баримт бичгvvдийг /тухайлбал, дээр дурдсан хvний эрхийн конвенцийн, жишээ нь: Европод, хил дундын телевизийн конвенци / анхааралдаа авч, хvлээн зєвшєєрєх шаардлагатай ч єргєн нэвтрvvлгийн зохицуулалтын хvрээ нь vндсэндээ журмын, агуулгын гэсэн хоёр хэсгийг хамардаг. Журмын зохицуулал, зєвшєєрєл/ эрхийн бvх асуудлыг агуулгаараа эхнээс нь дуустал хамгийн єргєн утгаар авч vзнэ. Агуулгын зохцуулалт ямар нэвтрvvлэг хєтєлбєр байх ёстой, байх ёсгvй, єєрєєр хэлбэл, vvрэг хариуцлага болон хориглолттой холбоотой заалтуудыг агуулна.

Журам

Их Британийн Нэгдсэн Вант Улсын 1990 оны єргєн нэвтрvvлгийн хууль нь урт, бараг 300 шахам хуудастай. Бусад улс орныхоос илvv нарийвчлагдсан хууль юм.

Гэхдээ АНУ-д гэхэд л Харилцаа Холбооны хэргийг эрхлэх холбооны комиссын сонгуулийн кампанийн єргєн нэвртvvлгийн зохицуулалт нь ганцаараа Нэгдсэн Вант Улсын хуулийн 1/3- тэй тэнцэх хэмжээтэй байдаг.
Арилжааны єргєн нэвтрvvлгийн зах зээл илvv хєгжиж, туршлага хуримтлуулсан улс оронд, илvv нарийвчилсан зохицуулалт шаардлагатайг ухаарсан учраас ийм байдаг байж болно.

“Журам” нь ийм аливаа зохицуулалтад зайлшгvй гол хэсгийг эзэлдэг.
Энэ нєхцєлд,”журам” гэсэн нэр томъёон дор гол зvйлvvдийг хамтад нь бvлэглэж, тохиолдол бvрт гол хэсгvvдийг нь онцлон тусгана.

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.