Ронан Бради
Мэдээллийн эх сурвалжаа хамгаалах нь
Европын сэтгvvлч, хэвлэлийн эрх чєлєєний
бvлгvvдэд зориулсан гарын авлага
Олон Улсын Сэтгvvлчдийн Холбоо (ОУСХ), Европын Сэтгvvлчдийн Холбооноос (ЕСХ ) Европын Зєвлєлийн дэмжлэгтэйгээр 2004 оны 2-р сард хэвлэн нийтлvvлэв.
Гарын авлагын зохиогч Ронан Бради бол Ирландын чєлєєт сэтгvvлч, зохиогч, багш бєгєєд ОУСХ, ЕСХ, Европын Зєвлєл, Европын Холбоо, НVБ-ын хvсэлтээр Зvvн Европ, Тєв Ази, Африкийн оруудад ажилласан.
"Глоб Интернэшнл" тєрийн бус байгууллагаас 2005 оны 12-р сард орчуулан нийтлэв.
Оршил
2003 оны 5-р сард Европын Сэтгvvлчдийн Холбоо мэдээллийн эх сурвалжийн тухай семинар зохион байгуулсан билээ. Энэхvv семинар нь Европод нууц эх сурвалжийн зарчмуудыг vгvйсгэх оролдлого ихэссэнд хариу єгєх зорилготой байв. Тэрхvv оролдлого нь Данийн сэтгvvлчдийн утсыг хууль бусаар чагнаж бичлэг хийсэн, Английн сэтгvvлчдийг Бельгийн шар айрганы компани айлган сvрдvvлсэн, Бельгийн сэтгvvлчдийн гэр орон, ажлын байрыг нэгжсэн зэргээр илэрч байв.
Тvvнчлэн Терроризмын эсрэг хууль гэгчээр халхавчлан сэтгvvлчдыг ажлаа хийж байхад нь ажиглан хянах онцгой эрхийг цагдаа нарт олгож байхад тэд энэ тухай гадарлаа ч vгvй байв. Сэтгvvлчдийн цахим шууданг олзолж, компьютерийн файлыг булаан авч, Германд бvр гар утасных нь дохиогоор тэдний хєдєлгєєнийг даган мєрдєхийг цагдаа нарт зєвшєєрсєн хууль баталжээ.
Ийнхvv єсєн нэмэгдэж буй дарамт шахалт нь эрх мэдэлтнvvдийг хянах vvрэгтэй хоточ нохой байх ёстой сэтгvvлчдийн эрхийг хязгаарлах vндэс суурь болж мэдэхээр байна. Улс орнууд мэдээллийн нууц эх сурвалжийг олохын тулд сэтгvvлчдийг тагнах болов. Гэсэн хэдий ч мэдээллийн нууц эх сурвалжаа хамгаалах сэтгvvлчийн эрхийг Европын Хvний Эрхийн Шvvх “ хэвлэлийн эрх чєлєєний тулгын чулуу” хэмээн vзсэн билээ.
Европын Сэтгvvлчдийн Холбоо сэтгvvлчдийн мэдээллийн эх сурвалжаа хамгаалах эрхийг бэхжvvлэх, энэ нь яагаад чєлєєт хэвлэлийн салшгvй нэгэн нєхцєл болохыг олон нийтэд ойлгуулахын тулд аян зохион байгуулсан юм.
Прагийн семинарын vеэр Ирландын сэтгvvлч Ронан Бради “ эх сурвалжаа хамгаалах нь гагцхvv сэтггvvлчдэд давуу талтай зvйл биш, мєн байгууллагын доторхи буруу бусармаг зvйлийг илчлэгч мэдээлэгчдэд ч зайлшгvй хэрэгтэй юм. Нууц мэдээллийг хамгаалахгvй бол эх сурвалж амаа vдvvлсэн мэт болж, хэвлэл мэдээлэл дуугарахаа болино” гэсэн билээ. Тэрээр улс орны vндэсний шvvхvvд энэ зарчмыг vгvйсгэхийг оролдовч Европын Хvний Эрхийн Шvvх vvнийг хамгаалах оролдлого хийж буйг тэмдэглэсэн юм.
Мэдээллийн эх сурвалжаа нууцлах нь сэтгvvлчдэд ноогдуулсан vнэмлэхvй vvрэг vv, эсвэл сэтгvvлч итгэлийг эвдэхээс єєр аргагvй нєхцєл байдал гэж байна уу?
Танилуулга
Vнэнд итгэх нь
Дэлхий даяар сэтгvvлчид єєрсдєд нь нууц байдлаар мэдээлэл єгдєг хvмvvсийг хамгаалахыг эрмэлздэг. Ингэхдээ бид єєртєє онцгой эрх, статус эрдэггvй. Бид vvнийг бидэнтэй, олон нийттэй , бидний нєхєдтэй ярилцсаныхаа тєлєє ноцтой vр дагавар бvхий эрсдэлтэй тулгарч буй тэр мэдээлэгчийн ємнє хvлээсэн vvрэг гэж vздэг. Ингэхгvй бол тэр мэдээлэл нууц болж, ямагт мэдээлэл хvсдэг олон нийтийн хэрэгцээг бид хангаж чдахаа болино. Хэрэв нэг л мэдээлэгчийн нууц байдал алдагдвал чухал мэдээлэлтэй єєр бусад хvмvvс сэтгvvлчдэд хандахыг хvсэхээ болино.
Эх сурвалж, мэдээлэгч, “шvгэлдэгч”-ийн хувьд энэ нь тvvний эрх гэдэг нь ойлгомжтой. Vvний анхны шалгуур нь энэ эрхийг нийгэм, хууль хэрхэн хvлээн зєвшєєрснєєр хэмжигдэнэ. Тэгвэл сэтгvvлч эх сурвалжаа хамгаалах талаар юv хийвэл зохистой тухай ярилцая.
Мэдээлэгчийн нууцыг хадгалах амлалт нь бvхий л нєхцєл байдалд жинтэй, цогц хэрэг мєн. Vvнийг бусад эрх vvрэг, хуулиас гадуур, тусгай авч vзэх ёсгvй. Сэтгvvлчид шvvхийн ємнє эх сурвалжаа илрvvлэхээс татгалзвал шvvх хурлын vр дvнд нєлєєлнє. Шvvхийн ємнє єєрийн vнэнч шударгыг харуулах нь иргэн бvрийн vvрэг. Зохих ёсны бvхий л нотолгоог шалгаж нягтлах нь шvvгчийн зєв тєдийгvй тєгс vйлдэл .
Энэ бvхний эсрэг олон нийтийн санаа зориг байх ёстой. Сэтгvvл зvй бол буруу vйлдлийг илрvvлэхэд зайлшгvй чухал vvрэг гvйцэтгэдэг. Гэвч сэтгvvлч шvvх шаардсан тоолонгоор мэдээлэгчээ илчлээд байвал энэ vvрэг ч бас сvрхий хязгаарлагдах болно оо доо? Vнэ цэнэ бvхий мэдээлэл дарагдмал хэвээр vлдэхгvй гэж vv? Хэрэв бvх мэдээлэгчийг ажлаасаа халагдах, эсвэл аливаа байдлаар хохирч болзошгvйг мэдсээр байж, єлбан хvчээр нийтэд ил болгосноор авилгын асуудал, мєрдєн шалгагдах ёстой зvйлс яах вэ?
Энэ бол эрэн сурвалжлах сэтгvvл зvйн тулгуур асуудал юм. Уг хэрэг хvнд байхын хэрээр тухайн мэдээллийг дамжуулах нь мэдээлэгчид хvндрэлтэй байдаг. Хэвлэл мэдээлэл тийм ч ноцтой бус хэргийн талаарх нууц мэдээллийн урсгалаас хамаарч байдаг. Сурвалжлагч, мэдээлэгчийн хоорондын харилцааны чанар олон нийтийн анхааралд очих ёстой тэр мэдээллийн тоог шийдвэрлэдэг билээ. Эдгээр харилцааг vгvйсгэх нь бvхэл бvтэн тогтолцоо амаа хамхихад хvргэнэ.
Vvнээс болж зєвхєн олон нийт бага мэдээлэлтэй болоод зогсохгvй мэдээлэл найдвар муутай болно. Мэдээлэгч сэтгvvлчдэд хандсан ч гэсэн сэтгvvлч итгэлтэй хэлхээ холбоогоо ашиглаж чадахгvй. Учир нь сэтгvvлч ч бас єєрийг нь илчлэхээс айж, эх сурвалжийг шалгахад хэцvv болох бєгєєд аль хэр жинтэй мэдээлэл болохыг дvгнэхэд хvндрэл учирч, тэр бvv хэл тvvнийг нотлох аргагvй болно.
Сонины томоохон хєрєнгєтнvvд сэтгvvл зvйн “ мэдээ “-г олон янзын тодорхойлсон байдаг. Лорд Нордклиффе, Уилъям Радольф нарын алдартай тодорхойлолтоор “ мэдээ гэж хэн нэгэн хvн, хэзээ нэгэн цагт дарагдуулахыг хvсдэг зvйл “ юм. Мэдээж аливаа таагvй баримт сэлтийг байгууллагууд олон нийтэд ил болгохыг хvсдэггvй. Сэтгvvлчид л тэдгээр баримт мэдээг мэдээлэхийн тулд байгууллагын эсрэг хvч хєдєлмєрєє шахах хэрэгтэй болно. Эх сурвалжийг боловсруулж байж л сэтгvvлч санасандаа хvрэх боломжтой.
Сэтгvvлчдийг шvvхийн тогтолцооны нэг хэсэг мэт ажиллахыг албадаж, нууцаа задлахыг , эсвэл тэднээс бичиг баримт, дvрс бичлэг зэрэг бусад хэлбэрийн нотолгоо шаардаж эхэлбэл тэд байгууллагаас хараат бус байж vл чадна. Энэ нь тэдэнд ноцтой аюул учруулна. Сэтгэл ханамжтай бус мэдээлэгчид сэтгvvлчдийн эсрэг гомдол мэдvvлдэгийг бид мэднэ. Олон нийт ч мєн vvнээс болж хохирно. Зарим мэдээлэгч тухайн сэтгvvлчийг vнэхээр хараат бус гэдгийг мэдсэн тохиолдолд л мэдээллийг задруулна.
Баруун Европод сэтгvvлчид эх сурвалжаа хамгаалахад, ялангуяа шvvхийн тогтолцооны улмаас илvv хvндрэл бжрхшээлтэй болж байна. Гэвч олон улсын хууль сэтгvvл зvйн нууц байдлыг хvлээн зєвшєєрсєн байдаг. Энэ нь нэлээн цогц асуудлыг шийдвэрлэхийг шаардаж байна. Олон нийтийн ашиг сонирхлын vvднээс ажиллаж хєдєлмєрлєж буй сэтгvvлчид ч энэ байдлыг дээшлvvлэхэд хувь нэмрээ оруулж чадна.
2000 оны 2-р сард дэлхий дээр vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєг хамгаалагч гурван гол “манаач” тохиролцон доорхи мэдэгдлийг хийсэн билээ.
“ Гэмт хэрэг мєрдєх, эсвэл гэмт хэрэгт буруутгагдсан этгээдийг хамгаалалтад авахад зайлшгvй шаардлагатай гэж vзэн сэтгvvлчдэд тухайн хэргийн тухай илтгэх бvрэн дvvрэн боломж олгосны дараа шvvхээс санал болгосноос бусад тохиолдолд тvvнээс эх сурвалжаа илчлэхийг хэзээ ч шаардаж vл болно.
Сантяго Кантон, Америк Улсуудын Байгууллагын Vзэл бодлоо илэрхийлэх
эрх чєлєєний тусгай элч
Фреймут Дюве, Европын Аюулгvй байдал, хамтын ажиллагааны
байгууллагын Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тєлєєлєгч
Абид Хусейн, НVБ-ын Vзэл бодлын эрх чєлєє, vзэл бодлоо илэрхийлэх
эрхийн тусгай элч
1. Эх сурвалжаа хамгаалах нь. Европын байдал
Европод эх сурвалжийн асуудлаар сэтгvvл зvй, шvvхийн хооронд байнга
“хvйтэн дайн” болдог гэвэл хилсдэхгvй. Энэхvv тvгшvvртэй харилцаанд гурван шинэ зvйл нэмэгдсэн юм.
• Олон улсын эрх зvйн тогтолцоо єргєн болсон
• Сэтгvvлчдийн мэргэжлийн ур чадварыг сорьсон Интернэт хєгжсєн
• Зэвсэгт мєргєлдєєн ихсэж, улс орнууд терроризм, дайн, партизаны идэвхжиж буй хєдєлгєєнд хариу цохилт єгєх болсон
Хуучин Югославын асуудлаарх Олон улсын гэмт хэргийн шvvх зэрэг олон улсын шvvхийн байгууллага тухайн улсын vндэсний шvvхийн ялын зохистой шийдвэрээс илvvтэй ихээхэн асуудалтай тулгарах болов. Гэрчvvдийг ил гарахыг албадах нь хэцvv. Шvvхийн ємнє тулгарч буй хоморголон устгах, арьс єнгєєр ялгаварлан гадуурхахаас vvдэлтэй vзэн ядалт зэрэг ноцтой асуудал нь сэтгvvлчдэд ч нєлєєлж, тэднийг шинэ бєгєєд бэрхшээлтэй замд тvлхэж байна. Олон улсын ийм шvvхийг сэтгvvлчид талархан хvлээн авбал зохино. Хуулийг дээдэлж байгаа газар бид ажиллах ёстой.
Мєргєлдєєний бvс нутагт олон улсын хуулийг дээдлэх ёсыг єргєжvvлж байгаа нь тэнд шударга ёсыг орон нутгийн байгууллагуудтай нь хамт булшилж буй хэрэг бус бєгєєд бидэн шиг болон бусад сая сая хvнийг хамгаалахын тулд хийж буй зvйл юм. Харин эдгээр байгууллага єєрсдийн шинэ эрх мэдлийг хэрэгжvvлэхдээ эх сурвалж хамгаалахтай холбоотой шинэ хандлагыг тодорхойлох явцад хуучин “тулалдаан”'ыг ч vргэлжvvлэх хэрэг гарч болозошгvй.
Интернэт мэдээллийн нэргvй, нотолгоогvй эх сурвалжийн хувьд бидэнд бэрхшээл учруулж эхэлсэн бєгєєд олон нийтэд ч, бидэнд ч шинэ боломж олгож буй нь тодорхой. Цуурхал, хов жив нэгэн мєчид бємбєрцєг дамжин тvгэж, бvх дэлхийн сонорт хvрэх болжээ. Худал зvйл vнэний нэгэн адил энэхvv орон зайг эзэлж, мэдээллийн энэ шинэ хэрэгсэл худал vнэнийг ялгаж салган ойлгоход єчvvхэн боломж олгож байна.
Энэ нь жинхэнэ vнэн мэдээллийг тvгээгчдийн хувьд сэтгvvлчдийн vvрэг хариуцлагын ач холбогдлыг нэмэгдvvлж байгаа билээ. Интернэтэд тулгуурласан мэдээлэл бол сэтгvvлч, бусад мэргэжилтэн нотлоогvй цагт vнэ цэнэгvй юм. Ухаалаг хэрэглэгч бол аль сайтад илvv итгэх вэ, аль нь эргэлзээтэй вэ гэдгийг таниж чадна. Учир нь сэтгvvлчид “шvгэлдэгчийн vлгэр"-ийг нотолгоожуулдаг ба vvгээрээ сvvдэрт нуугдаж буй сайтын эздээс бидний vйл ажиллагаагаа ялгаатай юм. Хэрэв мэдээлэл туйлын хомс, тэр найдвар багатай бол бид ёс зvйн зарчмаа хvндэтгэх дагах нь бvр ч илvv чухал ач холбогдолтой.
Сэтгvvлчид бусад хvмvvсийн адил террорист халдлагад тэвчишгvй ханддаг. Террорист бvлэглэлийхэн бол хэвлэлийн эрх чєлєє, эх сурвалж хамгаалах эрхийг дэмжигчид биш ээ. Гэвч 2000 оны 9 сарын 11-нээс эхлэн “ Терроризмын эсрэг дайн” засгийн газруудад шинэ эрх мэдэл олгож, бидний эрхийг хязгаарлах vндэслэл болсон юм. Бидний нєхцєл байдал улам хvндэрч, дарамт шахалт ихсэх хандлага олон улсын тєлєв байдлаас харагдаж байна. Аюулгvй албадаас сэтгvvлчдийг айлган сvрдvvлэх нь террористуудын буутай адил болж байна. Ираны дайны тогтворгvй байлын улмаас эрх мэдэлтнvvдийн vйлдэл улам хатуу болох шинжтэй байна.
Тєрийн хууль тогтоомж
Европын орнууд сэтгvvл зvйн нууцыг ямар нэг байдлаар хуульчлан баталгаажуулжээ. Испани, Португалид сэтгvvлчийн эрхийг Vндсэн Хуульдаа баталгаажуулсан байна. Австри, Дани, Финланд, Франц, Герман, Итали, Литов,Норвеги, Пальш, Швед, Их Британий Вант Улсын Эрvvгийн хууль, дvрэм журамд сэтгvvлчдийг эх сурвалжаа хамгаалах заалт орсон байна. Энэ улсуудын хувьд хамгаалах зэрэг тvвшин нь янз бvр байгаа юм. Бельги, Нидерландад хуулийн зvйл заалт байхгvй боловч эх сурвалж хамгаалах талаар эрх зvйн тогтолцоондоо хvлээн зєвшєєрдєг байна. Грузин, Азербайджан, Люксембургт эх сурвалж хамгаалах эрх зvйн акт бий болгохоор ажиллаж байна.
Европын Конвенцийн дагуу гишvvн орнууд Европын Хvний Эрхийн Шvvхийн шийдвэртэй нийцvvлэн сэтгvvлчийн эх сурвалжийг хамгаалах ёстой. Европын Шvvхийн шийдвэр нь Европын Хvний Эрхийн Конвенцийн 10-р зvйлийг иш vндэс болгосон байдаг.
Европын Хvний Эрхийн Конвенцийн 10-р зvйл
1. Хvн бvр vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрхтэй. Энэ эрхэд єєрийн гэсэн vзэл бодолтой байх, мэдээлэл ба vзэл санаагаа тєрийн байгууллагын оролцоогvй, хил хязгаарыг vл харгалзан хvлээн авах, тvгээх эрх чєлєє багтана. Энэ заалт нь єргєн нэвтрvvлэг, телевиз, кино vйлдвэрлэлийг лицензжvvлэх шаардлагыг тєрєєс тавихад саад болох ёсгvй.
2. Энэ эрх чєлєєг эдлэхэд тодорхой vvрэг хариуцлага хvлээх учраас хуулиар тодорхойлсон, ардчилсан нийгэмд шаардлагатай, vндэсний аюулгvй байдал, газар нутгийн бvрэн бvтэн байдал, нийгмийн хэв журмыг хангах, эхм замбараагvй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх иргэдийн эрvvл мэнд, ёс суртахуун, бусдын нэр тєр буюу эрхийг хамгаалах, итгэл хvлээн олж авсан нууц мэдээллийг задруулахаас сэргийлэх, шvvхийн эрх мэдэл, шударга байдлыг хадгалах ашиг сонирхлын vvднээс хязгаарлаж, бас буруутай этгээдэд шийтгэл ногдуулж болно.
Баруун Европ
Эх сурвалжийн талаарх зарим мэдээллийг дор єгvvлэв.
Австри
1981 оны Хэвлэл мэдээллийн хуулиар сэтгvvлчийн нууц эх сурвалжийг хамгаалах хvчтэй заалт батлагдсан. Хэвлэл мэдээллийн ажилтан, хэвлэн нийтлэгчид эх сурвалжийг илчлэх, мэдээллийн агуулгыг задруулахаас татгалзах эрхтэй.
Бельги
Сэтгvvл зvйн нууцын хамгаалалтыг хамгийн их зєрчсєн тохиолдол Бельгид баруун Европын бусад орноос илvv гарсан. Vvнтэй холбоотой олон хэрэг Страсбургийн шvvхэд очсон байна.
Жозе Масшеллин эрэн сурвалжлах сэтгvvлч бєгєєд єдєр дутмын Het Laatste Nieuws сонинд ажилладаг. Тvvнийг 2002 оны 3 сарын 14 нд баривчилж, Гхент шоронд 4 хоног хорьсон. Уэпрес дэх тvvний гэр, Брюссель дэх сонины редакцын байранд тэр єдєр нэгжлэг хийсэн байна. Цагдаагийнхан хvvхдийн анагаах ухааны хэргээр буруутгагдаж буй хvний хавтаст хэргийн материалаас иш татсан сэтгvvлчийн нийтлэлийн эх сурвалжийг илрvvлэх оролдлого хийсэн байна.
Кипр
Хэвлэлийн хуулиар сэтгvvлчийн эх сурвалжаа хамгаалах эрхийг баталгаажуулсан ба саяхан нэг хэрэг дээр энэ зарчмаа баримталжээ. Politics сонин хєрєнгийн биржийн дуулиант хэргийг олж илрvvлэн компаний санхvvгийн баримт бичгvvдийг нийтэлсэн байна. Компани баримт бичгийг єгсєн эх сурвалжийг олж мэдэхийг эрмэлзэн сэтгvvлчийн нийтлэлийг цаашид хэвлэхийг нь хориглохын тулд шvvхэд ханджээ. Гэвч шvvх татгалзсан байна. Гэсэн хэдий ч энэ улсад цагдаагийхан жагсаал цуглааны телевизийн бичлэг, хальсыг єгєхийг сэтгvvлчдээс байнга албадан шаарддаг байна.
Дани
Данийн Jyllands Posten гэдэг єдєр дутмын сонины сэтгvvлч Стиг Маттиенсон 2002 онд лалын ба еврей байгууллагын хооронд тархсан нэгэн тайлангийн араас эрэн сурвалжилж байгаад єнгєрсєн 9 сарын 11-ний хєєрєлт байдлаас болж, хохирсон байна. Тэрээр лалын нэгэн харгис байгууллагаєс алдартай еврей хvмvvсийн “vхлийн” жагсаалт гаргасан тухай цуурхалд итгэсэн байна. Цагдаа тvvний утсыг чагнах, эх сурвалжийг албадан хэлvvлэх шvvхийн шийдвэр гаргуулжээ. 2002 оны 9 сарын 12-ны єдєр Копенгагены Дээд Шvvх хоёр тогтоолыг хvчингvй болгосон байна.
Финланд
Финландад сэтгvvлчийн эх сурвалжаа хамгаалах эрхийг 1918 онд хуульчлан баталгаажуулсан байна. Ял шийтгэл нь 6 жил шоронд хоригдох гэмт хэргээс бусад тохиолдолд энэ заалт хvчинтэй. Мэдээллийг аюулгvй байдалтай холбоотой єєр утга санаа байхгvй. Гэхдээ энэ хуучин хууль тогтоомж нь сонин хэвлэл, єргєн нэвтрvvлэгт хамаатай бєгєєд ном хэвлэн нийтлэл, Интернэтэд vйлчилдэггvй байжээ. Хуулийн энэ цоорхойг Sonora компани овжин ашиглаж, номонд орсон мэдээллийн эх сурвалжийг илчлэхийг шаардсан байна. Финландын хууль тогттоогчид энэ цоорхойг бєглєхийн тулд тvргэн шуурхай ажиллаж, Европын хэм хэмжээний дагуу тэрхvv заалт нь ном, интернэтэд адилхан хамаарах талаар хуульд єєрчлєлт оруулсан нь 2004 оноос vйлчилж эхэлжээ.
Франц
1993 оноос ємнє мєрдєн байцаагчид сэтгvvлчдийг дуудаж, эх сурвалжийн тухай байцаах эрхтэй , сэтгvvлчид эх сурвалжаа илчлэхийг хvсэхгvй бол шоронд ял эдлэх шийтгэл хvлээдэг байв. 1993 оны 1 сард Эрvvгийн байцаан шийтгэх хуульд єєрчлєлт оруулж, сэтгvvлчдэд эх сурвалжаа хамгаалах эрх олгожээ. Эрх зvйн ийм шинэтгэл хийсэн хэдий ч сэтгvvлчийн нууц эх сурвалжийн хамгаалалт тєдийлєн хvчтэй байж чадахгvй байна. 2002 оны 12 сард Prisma Press, Agency Agnelli сонины редакцид хийсэн нэгжлэгийг Даван Заалдах Шvvхээс Европын Конвенцийн 10-р зvйлийг зєрчєєгvй гэсэн шийдвэр гаргажээ.
Герман
Хэвлэлийн хууль нь эх сурвалжаа хамгаалах эрхийг нэлээн єндєр тvвшинд баталгаажуулсан. Мэдээлэгч нь гэмт хэрэгт сэжиглэгдсэн байлаа ч тvvнийг илчлэхгvй байх эрхээр сэтгvvлч хангагдсан байна. 1968 онд Vндсэн Хуулийн Холбооны Шvvх Der Spiegel цагдаагийн авилгын тухай нийтэлсэн сэтгvvлчийн материалд тvvний эх сурвалжаа хамгаалах эрх нь хvчний байгууллагын шаардлагаас давж хэтэрсэн гэж дvгнэжээ. 1985 онд Шvvх "энэ тухай хоёр дахь удаагаа бодох ёстой" гэж заавардсан байна.
Грек
Мэдээллийн эх сурвалжийн хамгаалалтыг хуульчлаагvй. Энэ цоорхойг ашиглан Засгийн газар, засаг захиргаа олон нийтийн vзэл бодлыг тєєрєгдvvлж дєнгєдєг. Ийм нєхцєлд мэдээлэл ийш тийш савлахад сэтгvvлчид доромжлогдсон мэт болдог байна.
Ирланд
Шvvх, хууль тогтоогч, сэтгvvлчдийн хооронд зогсонги байдал vvссэн. Эх сурвалжаа хамгаалах эрх хуульчлагдаагvй. Шvvгчид сэтгvvлчдийг шоронд хорихоор айлган сvрдvvлдэг боловч сvvлийн арван жилд нэг сэтгvvлч шоронд суугаагvй. Страсбургийн Шvvхийн шийдвэр Ирландын шvvгчдэд нєлєєлсєн бололтой. Гэвч сvрдvvлэг vргэлжилсэн хэвээр байгаа. 1997 онд Дублиний Daily Star сонины сурвалжлагч Окелли цагдаагийн нийгэмлэг, тэндэхийн хуучин ажилтан хоёрын хоорондын тєлбєрийн тухай нарийн ширийнийг мэдээлсэн эх сурвалжаа илчлэхээс татгалзжээ. Хэргийн эхний єдєр шvvгч Карролл тvvнийг шоронгоор далайлган сvрдvvлж, хашгирч байгаад гэртээ харихыг зєвшєєрсєн байна. Тэр орой єєр нэг ухаалаг шvvгч Карроллынд очсон бєгєєд маргаашнаас нь эхлэн Окелли чєлєєтэй явах эрхтэй болжээ. Ухаалаг шvvгч “хууль ёс vгvй болохын” цагт бий болж мэдэх харгис ёсны тухай мэргэжил нэгт нєхєртєє vйлгуулсан бєгєєд энэ бол " сэтгvvлч шvvгчдийг vл сонсдог болохы тэр цагт ил гарч ирэх vзэгдэл" гэж ухуулсан гэдэг. Ухаалаг шvvгч мєн "сэтгvvлчийг шоронд суулгавал яг vvнтэй адил зvйл тохиолдоход хvргэнэ" гэсэн ажээ. Vгvйсэн бол Окелли зовлон туулагчийн титэм ємсєх байжээ.
Норвеги
Сэтгvvлчийн эх сурвалж маш ноцтойгооос бусад тохиолдолд хуулиар хамгаалагддаг. Цагдаа сэжиглэгдсэн хvнийг олж тогтоохын тулд л сэтгvvлчийг эх сурвалжаа илчлэхийг хvсэж болно. Саяхан Bergens Avisen сонин нэргvй захидлын дор худал мэдээлэл тараах дамжуулах оролдлого хийсэн нууц мэдээлэгчийн нэрийг ил болгосон билээ. Улсын хоёр дахь том сонины энэ хамт олон мэдээлэгчийнхээ нэрийг олон нийтэд зарласнаараа сэтгvvлч нєхдийнхєє шvvмжлэлд єртсєн юм.
Португал
Португалд Vндсэн Хууль, Хэвлэлийн хууль, 1999 оны Сэтгvvл зvйн хууль бvгд эх сурвалж хамгаалах зарчмыг хvлээн зєвшєєрсєн байдаг. 2002 оны 9 сард сэтгvvлч Жосе Луис Мансо Прето хар тамхины хэргийн тухай материалдаа ашигласан эх сурвалжаа илчлэхээс татгалзсаны тєлєє шоронд хоригдсон билээ. Саяхан тэрээр тєрийн санхvvжилтийг буруу ашигласан тухай материалынхаа эх сурвалжийг задруулахаас татгалзсан бєгєєд шалтгаанаа мэргэжлийн ёс зvйтэй холбон тайлбарласан байна. Шvvх тvvниий ийнхvv татгалзсаныг хууль ёсны гэж vзэн мэдээлэгчийн нэрийг хэлэхийг шаардаагvй байна.
Швед
Шведэд эх сурвалжийн хамгаалалт нь мэдээллийн эрх чєлєєтэй хамт vг хэлэх эрх чєлєєг баталгаажуулсан єргєн тогтолцоо бvхий хууль тогтоомжийн нэг хэсэг бєгєєд урьдчилсан хязгаарлалт байдаггvй .
Хэвлэлийн эрх чєлєєний тухай хуулиар албан ёсны баримт бичгvvд (тєрийн байгууллагын баримт бичиг эцсийн хувилбараар ) олон нийтэд нээлттэй байдаг. Хуулиар туйлын хязгаарлагдмал тохиолдлоос бусад vед хvссэн хvн бvрт тэдгээр бичиг баримтыг авч vзэхийг зєвшєєрдєг. Эх орноосоо урвах ба єєр ноцтой гэмт хэргээс бусад тохиолдолд тэдгээр баримт бичигт агуулагдсан мэдээллийг тєрийн албан тушаалтнууд заавал илчлэх vvрэг хvлээдэг. Vvний дvнд хvний нэр усыг хамгаалах эрх баталгаажсан байдаг. Эх сурвалжийг хамгаалах асуудлыг Шведэд зєвхєн хуульч, зєвхєн єргєн олон, зєвхєн сэтгvvлчийн хамгаалалт гэж vздэггvйг тэмдэглэх нь зvйтэй. Vvнийг буруу vйл ажиллагааг илчилж буй эх сурвалж буюу "шvгэлдэгч"-ийн хамгаалалт гэж vздэг нь зєв юм.
Их Британий Вант Улс
Их Британи, Умард Ирландын Вант Улс нь эх сурвалжийг хамгаалах талаар баруун Европдоо хамгийн цогц тогтолцоотой орны нэг билээ. 1981 оны Шvvхэд vл хvндэтгэл vзvvлэх тухай эрх зvйн актын 10-р зvйлд “ сурвалжлагчийн дуугvй байснаас vvдэн vндэсний аюулгvй байдал, гэмт хэргийн илрvvлэлт, тvvнээс урьдчилан сэргийлэх ажил, шударга ёсны эрх ашигт аюул занал учруулахаас бусад тохиолдолд сэтгvvлчийг нууц мэдээллээ илчлэхийг албадах ёсгvй" заасан.
Амьдрал дээр шvvгчид гол тєлєв дээрх хязгаарлалтаас аль нэгийг нь иш vндэс болгодог. Британий хуулийн тогтолцоогоор бол дээд шатны аль нэг шvvхийн шийдвэр нь “ нэгэн загварыг” бий болгодог бєгєєд тvvнийг адил нєхцєл байдалд бусад шvvх дагаж мєрддєг. Norwich Pharmacal компанитай холбоотой хэрэг сонин хэвлэл, єргєн нэвтрvvлгийн алинтай ч хамаагvй хэрнээ ХМХ-д халгаатай прецедент болсон юм. Тvvний дагуу мэдээлэл алдагдсан тохиолдолд тvvнээс болж хохирсон хvн, эсвэл компани (жишээ нь сонин) тухайн этгээд буруугvй ч гэсэн мэдээлэл алдагчийг илчлэхгvй бол шvvхэд хандаж болно. Энэ нь нийгмийн єргєн vнэ цэнэгvй бизнесийн vйл ажллагаатай мэдээлэлд ч хамаатай болон хувирна.
2002 оны 6 сард Лордуудын танхим vvнээс илvv цогц нэгэн хэргийг шийдвэрлэсэн билээ. Daily Mirror сонин шоронгийн сэтгэл мэдрэлийн эмнэлэгт байсан нэгэн зартай алуурчны євчний тvvхийг нийтэлжээ. Євчний тvvхийг эмнэлгийн нэг ажилтан авч, сонинд худалдсан байна. Шvvгч энэ хэргийг хянан шийдвэрлэхдээ наймааны vйлдэлтэй нь холбон сониныг эх сурвалжаа илчлэхийг шаардсан байна. "Энэхvv мэдээлэл нь олон нийтэд ямар ч ач холбогдолгvй" гэж шvvгчид vзжээ. Лордууд эх сурвалж илчлэхийг шаардсан шийдвэр Их Британий хууль тогтоомж болон Европын Конвенцийн 10-р зvйлд нийцсэн байх ёстой гэж vзсэн юм.
Гэвч 2003 оны 5 сард Даван Заалдах Шvvх Дээд Шvvхийн шийдвэрийг урвуулан ашигласнаас болж, тухайн материалыг нийтлэхэд тусалсан чєлєєт сэтгvvлч Робин Акроудыг мэдээлэгчээ илчлэхэд хvрсэн билээ.
1989 оны Цагдаа, гэмт хэргийн гэрчийн тухай актын (PACE) 11 дэх зvйлд зааснаар сэтгvvлчийн материалд нэгжлэг хийх бол дунд шатны шvvхийн шvvгчийн тогтоол гарах ёстой. Тогтоолыг эсэргvvцэж болох бєгєєд хэвлэл мэдээллийн хэрэгслvvд бараг ихэнх тохиолдолд цагдаагийн єргєдлийг эсэргvvцдэг. Ерєнхийдєє шvvгчийн тогтоол гармагц хэвлэн нийтлэгчид гомдол гаргаж эхэлдэг.
Сэтгvvлчийн эрхийг зєрчсєн хамгийн ноцтой зарим хэрэг Хойт Ирландад гарсан бєгєєд энэ нь зэвсэгт мєргєлдєєний vеэс улбаатай. Хойт Ирланд єєрийн зэвсэгт хvчин, хууль, шvvхийн тогтолцоотой хэдий ч Вант Улсын байгууллагуудад захирагддаг.
PACE нь тохиолдлын чанартай vйл ажиллагаа явуулдаг бєгєєд зарим тогтоол гэгээн шvvгчийн тааллаар гарсан байдаг. Энэ талаар санаа зовнисон тєрийн байгууллага болох Ирландын Хvний Эрхийн Комисс Сайн Баасан гарагийн буюу Эвийн Хэлэлцээр байгуулжээ. Хvний Эрхийн Комисс тvvнчлэн РАСЕ, Албаны нууцын актуудын аль нь ч бай олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад анхаарлаа хандуулсан байна. Vндэсний аюулгvй байдлын шаардлагыг олон нийтийн сайн сайхны тухай єргєн ойлголтын эсрэг сєргvvлэн тавина гэдэг боломжгvй зvйл.
Дараагийн зєрчилдєєн нь 1972 оны цуст ням гарагийн аллагын vеэр гарчээ. Цэргийн бvлэглэлийн гишvvд 4-р суваг телевизийн сэтгvvлч Алекс Томсон, Лена Фергусон нар уруу нэрээ хэлэлгvйгээр утсаар ярьсан байна. Лорд Савелий хоёр сэтгvvлчийг тэдгээр цэргийн нэрсийг хэлэхийг шахаж дарамталжээ.
Зvvн Европ
Зvvн Европын олон оронд єнєє хэр шударга хууль тогтоомж хомс байна. Эх сурвалж хамгаалах чиглэлээр ач холбогдол бvхий єєрчлєлт хийхийн ємнє Засгийн газрын алба ёсны цагдан хяналт, авилга, шvvхийн ёс тєдий байдлыг арилгах талаар дорвитой хєдлєх хэрэгтэй:
Болгар
1992 онд Болгар Тєрийн мэдээлэл олж авах актыг баталж, эх сурвалж олж авах зохицуулалт хийжээ. Энэ хууль тогтоомжоор сэтгvvлч мэдээлэл олж авах эрхтэй хэдий ч эх сурвалжид нэвтрэх тодорхой нєхцєлvvдийг заажээ.
Чех
2000 онд батлагдсан хуульд тодорхой хязгаарлагдмал нєхцєлд нууц эх сурвалжиийг хамгаалахтай холбоотой хэсэг орсон байна. Гэвч Сэтгvvлчдийн Холбооноос " онцгой тохиолдолд нэргvй эх сурвалжийг хамгаалах vvргийг сэтгvvлчдэд ногдуулах тухай" санал гаргасныг хууль тогтоогчид хvлээн аваагvй байна.
Саяхан болсон нэг хэрэг явдал тус улсад эх сурвалж хамгаалах асуудал зохих тvвшинд хvрээгvйг харуулж байна. Єдєр дутмын Mlada Fronta Dnes сонины сурвалжлагч засгийн газрын гишvvн оролцсон улс тєрийн хуйвалдааныг илчилжээ. Засгийн газар сэтгvvлчдийг эх сурвалжаа илчлэхийг татгалзсаных нь тєлєє мєрдєн мєшгиж эхэлсэн байна. Ерєнхийлєгч сэтгvvлчдийг тэднийг уучилсан хэдий ч тєрийн нэгэн эрх мэдэлтэн оролцож, хэргийг зогсоохыг шаардах хvртэл засгийн газар мєрдєлтєє vргэжлvvлж байв.
Эстони, Македони, Словак
Эдгээр улсад эх сурвалж хамгаалах хууль тогтоомж байхгvй. Ийм хэргээр сэтгvvлчдийг мєрдєж мєшгисєн хэрэг гараагvй.
Монтенегро
Тєрийн мэдээлэл олх авах эрхийг зохицуулсан хуулиар сэтгvvлчдэд эх сурвалжаа хамгаалахыг зєвшєєрдєг.
Румын
Румынд эх сурвалж хамгаалах хууль байхгvй, эрх мэдэлтнvvд сэтгvvлчдийг нууц эх сурвалжаа илчлэхийг байнга албадан шаардаж, сvрдvvлдэг. 2002 онд гэхэд ийм хэрэг 20 удаа гарчээ. Гэсэн хэдий ч зарим тохиолдолд шvvх сэтгvvлчдийн ёс зvйн зарчмыг хvндэтгэн vздэг. Радиогийн сэтгvvлч Галин Муресан, Трансылванийн сурвалжлагч Овиди Эвтимие нар єєрийн єєрийн хэрэгт эх сурвалжаа илчлэхийг татгалзсан ч шийтгэлгvй vлджээ.
Словени
2001 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн хуулиар тодорхой нєхцєлєєс бусад тохиолдолд сэтгvvлч нууц эх сурвалжаа хамгаалах эрх баталгаажсан байна. Гэсэн хэдий ч анхаарууштай зvйл бий. Тухайлбал цэргийн нууцтай холбоотойгоор эх сурвалжаа илчлэх зэрэг асуудал vргэлжилсэн хэвээр байна.
Нууц эх сурвалж. Сэрэмжлvvлэг
Сурвалжлагчид шаардлагатай vедээ нууц эх сурвалж ашиглах хэрэгтэй болдог. Нэрийг нь дурьдахыг зєвшєєрєхгvй байгаа мэдээлэгчээс нэрээ ил хэлэхийг зєвшєєрсєн нь хавьгvй илvv итгэл найдвар тєрvvлнэ. Олон нийт ч тэдний ємнє баталгаа єгєх хvмvvсийн хэлсэн ярьсанд илvv итгэх нь элбэг. Олон нийтийн хэлэлцvvлгийг хvлээх чадвартай эх сурвалж сэтгvvлчийн матеиалыг илvv хvчтэй болгоно. Учир нь тийм материал сорилыг даван туулах чадвартай. Сурвалжлагч бодит хvмvvсийг нvvр нь далд эх сурвалжаар орлуулснаар тvvний материал зайлшгvй бєгєєд жинхэнэ байдлаа алдах болно.
Сурвалжлагч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэргvй эх сурвалжийн хэлсэнд тулгуурлах бvртээ хэрэглэгчдийнхээ найдварыг алдах эрсдэлтэй. Ямар нэг нууц мэдээлэл, “ бичлэг” хийж болохгvй зvйлтэйгээр сэтгvvлчидтэй уулзахаар ирж буй хvмvvсийн ихэнхэд нь vнэхээр мэдээ баримт болохоор юм байддаггvй. Тэдний зорилго нь голдуу єш хонзон, заримдаа атаархлаас vvдэлтэй байдаг. Гол тєлєв залуу туршлагагvй сэтгvvлчид тэдний тvvхийг сонсох тєдийлєн таатай бус тавгvй даалгавар авна. Гэхдээ ховорхон тохиолдолд vнэхээр хэлэх юмтай, туйлын vнэ цэнэ бvхий мэдээлэлтэй жинхэнэ шvгэлдэгч ирнэ. Єєрийгєє тєдийлєн харуулж чадахгvй ч vнэхээр олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн мэдээлэл ирж болох юм. Тvvнийг ялгаж сурах нь сэтгvvлчийн ур чадвартай холбоотой.
Бизнесийн мэдээллийн эх сурвалж мєнгє амлаж, хуваалцах гэсэн оролдлого ч хийж болзошгvй нь сэтгvvлчдийн нэр тєрд харш зvйл.
Аюулгvйн албаны эх сурвалж улс тєрийн зорилготой байдаг бєгєєд мэдээллийг гадагшлуулах тодорхой сэдэл шалтгаантай байдаг.
Нууц эх сурвалж бvр сэтгvvлчийг ашиглахыг эрмэлздэг. Гэсэн хэдий ч сэтгvvлч эх сурвалжийг бас ашиглана. Энэ нь хэдийгээр харилцан бие биеэ ашиглаж байгаа мэт сонсогдох боловч эцэстээ хэзээ ч ил тод болохгvй байсан жинхэнэ vнэнийг олж мэдэхэд хєтєлнє.
Эх сурвалжийн шалтгаан зорилгыг илрvvлэх нь сэтгvvлчийн vvрэг юм.
Итгэл даах нь сэтгvvлчийн хамгийн vнэтэй хєрєнгє бєгєєд найдваргvй эх сурвалжид зориулан vvнийгээ vрэн таран хийхийн хэрэггvй. Гvтгэлгийн хэргийн зарлан дуудах ирэхийн цагт нэргvй эх сурвалж хvрч ирээд шvvх дээр сэтгvvлчийн материалыг дэмжинэ гэж vгvй. Гэсэн хэдий ч улс тєрч, албан тушаалтан ач холбогдол бvхий жинхэнэ бодит мэдээлэл єгвєл сэтгvvлч тэр материалыг ашиглах vvрэгтэй.
Доорхи тохиолдолд нэргvй эх сурвалжаас иш татаж болно.
• ямар ч аргагvй эцсийн шатанд
• мэдээлэл vнэхээр олон нийтийн эрх ашигт нийцсэн бол
• эх сурвалж найдвартай гэдэгт сэтгvvлч эргэлзээгvй бол
• vнэнийг олж мэдэх єєр арга байхгvй бол
Энэ нь сэтгvvлчид нууц эх сурвалжид дургvйцэн аягvйрхэх ёстой гэсэн vг
биш юм. Нэрийг нь хэлж иш татахад бэлэн бус боловч зайлшгvй шаардлагатай суурь мэдээллээр хангаж, баримт мэдээ олж авахад нь сэтгvvлчдэд туслах хvмvvстэй холбож єгдєг олон хvн бий. Ийм эх сурвалж аливаа зvйлийг зєв шударга байлгахыг хvсдэг ба тэдний шалтгаан ойлгомжтой, vvгээрээ хvндэтгэл хvлээнэ.
Хувь сэтгvvлч эх сурвалждаа нууцыг хадгалахаа амлах ёстой. Сэтгvvлч єєр хэнд ч энэ тухай хэлэхгvй байх эрхтэй. Зарим нь vvнийг vvргээ гэж хэлдэг. Гэхдээ сэтгvvлч ингэж амлахынхаа ємнє эрхлэгч, редактор, удирдах албан тушаалтантай урьдчилан тохиролцож, аюулгvй байдлыг хангасан байх ёстойг зєвлєж байна. Энэ тохиолдолд тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрхлэгч, мэдээний редактор, продюсер зэрэг албаны хvмvvс эх сурвалжийн нэрийг мэдэж байна гэсэн vг. Сэтгvvлч ингэхдээ эх сурвалжийн нэрийг мэдэж буй хvмvvс амлалтаасаа ухрахгvй байна гэдэгт туйлын итгэлтэй байх ёстой.
Хэвлэл мэдээллийн бvхэл бvтэн байгууллага амлалт єгч, сэтгvvлчийн ард байгаа нь vр дvнд итгэж болно гэсэн vг юм. Эрх зvйн хvрээнд ч сэтгvvлчийн нууцыг хадгалах амлалт эх сурвалж, сонин хэвлэлийн хоорондын гэрээ гэж ойлгогдоно. Сурвалжлагч, хэвлэл мэдээллийн байгууллагын аль нэг нь ийм гэрээг зєрчвєл хуулийн хариуцлага хvлээнэ. Тухайн байгууллага мєн сэтгvvлчдээ зєвлєгєє єгч, шаардлагатай бол хуулийн тусламж vзvvлэх ёстой. Заримдаа нууц эх сурвалж гэрээнд орох ёстой тодорхой нєхцєлvvдийг шаарддаг. Тухайлбал, “Х-д ойр эх сурвалж” гэж бичих гэдэг ч юм уу, эсвэл єєр яг ямар vг хэрэглэх вэ гэх мэт. Ийм тохиолдолд vг хэллэг, найруулга чухал юм. Сурвалжлагч чухам юv тохиролцох, ямар зvйлийг гэрээний нєхцєлд оруулах зэрэг дээр туйлын хянамгай хандах ёстой.
2. Европын Хvний Эрхийн Шvvх
Страсбург дахь Европын Хvний Эрхийн Шvvх нь Европын Хvний Эрхийн
Конвенцид заасан хvний язгуур эрх, эрх чєлєєг баталгаажуулдаг. Хэрэв эрх зєрчигдєж маргаан vvсвэл Страсбургийн Шvvх зєв тэнцвэржvvлэх vvрэг хvлээнэ.
Эрх зєрчигдєх нь байнга тохиолддог. Сэтгvvлчийн эрх сурвалжаа
хамгаалах эрх зєрчигдсєн хэргийн хувьд Шvvх vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний тухай 10- р заалтыг шударга шийдвэр гаргуулах эрхийн тухай 6-р зvйлтэй жишиж дvгнэлт гаргах нь олонтой.
Европын Хvний Эрхийн Конвенцид гарын vсэг зурж, нэгдэн орсон улс
орны шvvгчид Хvний Эрхийн Шvvхийн дvрэм журмыг байнга анааралдаа байлгах ёстой. Ийм дvрэм журам нь 10 р зvйлтэй холбоотой олон тооны чухал шийдвэрийг агуулсан байдаг. Гэхдээ єєр чухал олон хэрэг шийдвэрлэгдэх явцдаа байгаа бєгєєд ирээдvйд тэнцвэр алдагдахыг vгvйсгэх аргагvй.
10-р зvйл
Европын Хvний Эрхийн Конвенцийн 10-р зvйлийнг бvрнээр нь ємнє ишилсэн байгаа. 10-р зvйлийн дагуу “ хvн бvр мэдээлэл, vзэл бодлыг эрх мэдэлтний хєндлєнгийн оролцоогvйгээр хvлээн авах, ашиглах”-ыг баталгаажуулсан. Гэхдээ энэхvv эрхэд “vvрэг хариуцлага” нэмсэн бєгєєд энэ нь эрхийг хязгаарлах нєхцєл бvрдvvлсэн байдаг.
• Эдгээр хязгаарлалт хуулиар заагдсан байх ёстой. Хуулийн эрх мэдэлгvй хэн нэг албан тушаалтан хязгаарлах vvрэг ногдуулах ёсгvй
• Тэд “ардчилсан нийгмийн зайлшгvй шаардлага” -д захирагдах ёстой
Бусад хязгаарлалт, нєхцєл, шийтгэл
• Vндэсний аюулгvй байдлын эрх ашгийн vvднээс
• Газар нутгийн бvрэн бvтэн байдал, олон нийтийн аюулгvй байдлын
vvднээс
• Нийгмийн дэг журам, гэмт хэргээс сэргийлэх vvднээс
• Эрvvл мэнд, ёс суртахууныг хамгаалах vvднээс
• Бусдын нэр алдар, эрхийг хvндэтгэх vvднээс
• Нууц байдалд хvлээн авсан мэдээлэл задрахаас урьдчилан
хамгаалах vvднээс
• Шvvхийн эрх мэдэл, шударга ёсыг хэрэгжvvлэх vvднээс
Сvvлээсээ хоёр дахь нь буюу “нууц байдалд хvлээн авсан мэдээлэл
задрахаас урьдчилан хамгаалах vvднээс” гэдэг нь сэтгvvлчдэд онцгой хамаатай. Энэ нь vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний хязгаарлалт бєгєєд хэн нэгэн хvний нууц байдлаар хvлээн авсан материал нийлэгдэхээс урьдчилан хамгаална гэсэн vг юм. Компаниуд аливаа нууц материалыг нийтлэх эсэх нь итгэлийг эвдэж буй хэрэг тул 10-р зvйлээр хамгаалагдах ёсгvй гэж шаарддаг. Энэ заалт хоёр єнцєгтэй хэдий ч сэтгvvлч эх сурвалжаа илчлэхээс татгалзана гэдэг нууц байдалд хvлээн авсан мэдээлэл задрахаас урьдчилан сэргийлж байгаа хэрэг мєн.
Гvvдвиний хэрэг
Британий эдийн засгийн сэтгvvлч Билл Гvvдвин 1989 онд Тетра компани
санхvvгийн бэрхшээлтэй тулгарсан тухай эх сурвалжаас сонсчээ. Мэдээллийг байгууллагын нууц тєлєвлєгєєнєєс авсан байв. Сэтгvvлч vvнийг баталгаажуулахны тулд Тетра компани уруу утастахад компанийхан тvvнийг эх сурвалжаа илчлэхийг албадахаар хєєцєлдєж эхэлжээ. 1981 оны Шvvхийг vл хvндэтгэх тухай актын дагуу Дээд Шvvх шударга ёсны эрх ашгийн тєлєє гэсэн vндэслэлээр Гvvдвинийг Тетрагийн тухай тэмдэглэлээ ил болгох тогтоол гаргасан байна. Тэр татгалзав. Даван заалдсаны дараа тvvнийг тэмдэглэлээ Тетрад єгєх, эсвэл лацадсан дугтуйд хийж, шvvхэд хvргvvлэх тогтоол гаргасан байна. Тэрээр дахин татгалзав. Хэрэг Британиы дээд шvvх болох Лордуудын Танхимд очиход тэд ємнєх шатны шvvхийн шийдвэрийг дэмжжээ. Тvvнийг дахин татгалзахад шvvхийг vл хvндэтгэсэн гэж vзэн 5000 фунт стриленгээр торгожээ.
Гvvдвин Сэтгvvлчдийн Vндэсний Холбооны тусламжтайгаар Европын
шvvхэд хандан даван заалдсан юм. 1996 оны 3 сард Страсбургийн шvvхээс эх сурвалжаа илчлэхийг албадсан тогтоол болон 5000 фунт стриленгийн торгууль нь 10-р зvйлийг зєрчсєн гэсэн дvгнэлт гаргасан билээ. Хvний Эрхийн Шvvх Их Британий шvvгчдийг "асуудалд єрєєсгєл хандсан" гээд "хязгаарлалтыг ардчилсан нийгмийн зайлшгvй шаардлага" гэж авч vзэж болохгvй гэсэн юм. Хvний Эрхийн Шvvх доорхи зvйлийг онцлон дурьдсан байна.
“ Ийм хамгаалалтгvйгээр эх сурвалж олон нийтийн ашиг сонирхол бvхий хэргийн талаар олон нийтэд мэдээлэхэд нь сэтгvvлчдэд туслахаа болих магадлалтай. Vvний дvнд хэвлэл мэдээллийн нийгмийн хоточ нохой байх зайлшгvй vvрэг хєсєрдєж, тэдний нягт нямбай, найдвартай мэдээллээр хангах чадварт таагvй нєлєє vзvvлэх болно.
Ардчилсан нийгэм дэх хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тєлєє сэтгvvлчийн эх сурвалжаа хамгаалахын ач холбогдлын vvднээс авч vзвэл эх сурвалжийг илчлэх нь тэрхvv эрх чєлєєг хэрэгжvvлэхэд туйлын хvйтэн цэвдэг хандаж буй хэрэг бєгєєд энэ нь олон нийтийн ашиг сонирхлыг дээдлэн хvндэтгэх шаардлагыг давж гарах vндэслэлгvй бол Конвенцийн 10- р зvйлтэй нийцэхгvй ”
Энэ хэрэг сэтгvvлчдэд эх сурвалж хамгаалахад туйлын их дэмжлэг болсон
Гэсэн хэдий ч шvvх сэтгvvлчдийн эх сурвалжийн vнэмлэхvй хамгааллалтын дутагдалтай байдлыг тэмдэглэсэн байна. “Олон нийтийн ашиг сонирхлыг дээдлэн хvндэтгэх шаардлагыг давж гарах vндэслэлтэй” бол мэдээллийг илчлэх тогтоол гаргахыг зєвшєєрсєн нь шvvгчдэд “ сvvлнээс хазах” боломж олгожээ.
Де Хаес ба Гижселс
"Шvvх бvрэн мэдээлэлтэй байх ёстой" гэсэн нэрийн дор сэтгvvлчийн эх сурвалжийг илчлэх тогтоолыг vндэслэл болгож, шvvхийн эрх мэдэлтнvvд шударга шийдвэр гаргуулах эрхийг баталгаажуулсан Конвенцийн 6-р заалтыг байнга зєрчдєг. Гэхдээ энэ 6-р заалтыг бас сэтгvvлчийн нууц эх сурвалжийг хамгаалахад байнга ашиглаж иржээ. Бельгийн шvvх сэтгvvлч Де Хаес, Гижселс хоёрыг шvvхийн гишvvдийн нэр тєрийг гутаасан гэж яллажээ. Тэд шvvх дээр хэлэлцэж байсан Антверпийн цус нийлvvлэлтийн хэргийн материалыг vндэслэн бичсэн нийтлэлдээ шvvгчдийн эсрэг нотолгоо гаргасан байна. Єєрєєр хэлбэл, тэд Бельгийн єєр нэг шvvхийн нотлох баримтыг ашиглажээ.
Мэдээлэлгчийнхээ нэрийг илчлэхийн оронд тэд тэрхvv материалыг нэр тєр гутаасан хэргийн эсрэг хамгаалалт гэж vзэхийг хvссэн єргєдєл гаргасан байна. Гэвч Бельгийн шvvх тэрхvv хvсэлтийг сэтгvvлчдийг нийтлэлийнхээ судалгааг зохих ёсоор хангалттай хийгээгvйн нотолгоо гэж vзсэн бєгєєд шvvхийн нотлох баримтыг єєрсдийн эх сурвалжийг илчлэхийн оронд шvvхэд танилцуулахыг зєвшєєрєхєєс татгалзжээ.
1997 онд Хvний Эрхийн Шvvх сэтгvvлчдийн єргєдлийг хянан шийдвэрлэхдээ онцлон сонгож болох нотолгоо гэж vзээд эх сурвалжаа илчлэхийн эсрэг шийдвэр гаргасан билээ. Хvний Эрхийн Шvvх сэтгvvлчдийн эх сурвалжийн талаарх асуудлыг хууль ёсны гэж vзээд энэ хэрэг Конвенцийн 6-р заалтыг зєрчсєн гэсэн дvгнэлт гаргасан юм. Шvvх мєн сэтгvvлчдийн 10-р зvйлд заасан эрх зєрчигдсєн гэж vзсэн билээ.
Молоней
Хойт Ирландын сэтгvvлч Эд Молоней 1999 оны зун єєрийн хамгийн vнэнч мэдээлэгчийн ярилцлага бvхий зєєврийн компьютерийг цагдаад єгєєгvйн тєлєє шоронд суухаар байв. Зарим талаар энэ нь Де Хаес, Гижселс хоёрын хэргийг санагдуулж байлаа. Тэрээр эрх мэдэлтнvvд єєрий нь шийтгэхээс єєр аргаар шударга ёсыг тогтоож болно гэж vзсэн юм. Тvvний гишvvн нь болох Их Британи, Умард Ирландын Сэтгvvлчийн Vндэсний Холбоо, Олон Улсын Сэтгvvлчдийн Холбоо хамтран олон улсын аян зохион байгуулж, эрх мэдэлтнvvдэд эрчимтэй дарамт шахалт vзvvлсэний vр дvн гарсан билээ. 10-р сард Белфастын Дээд Шvvх доод шатныхаа шvvхийн энэ хэргийн талаар гаргасан шийдвэрийг цуцалсан юм. Хойт Ирландын Дээд Шvvх цагдаа сэтгvvлчдийн ємчид халдах эрхгvй гэж шийдвэрлэсэн билээ. Тэд эхлээд сэтгvvл зvйн материалыг vзэх шаардлагатай тухай хэрэг vvсгэх ёстой байсан гэж тэд vзсэн юм. Хойт Ирландын нэлээн хуучинсаг шvvх ийм шинэлэг байр суурь илэрхийлсэн нь Страсбургийн vр дvн юм гэж олон ажиглагч дvгнэсэн билээ.
Ройре
1989 онд Францын Пижо машины vйлдвэрийн ажилчид, тэдний дарга Калвет нарын хооронд маргаан vvсч, дарга ажилчдын цалин хєлс нэмэгдvvлэх шаардлагыг хvлээн аваагvй байна. Le Canard Enchaine сонины сэтгvvлч Клойд Ройре ноён Калвет сvvлийн хоёр жилд єєрийнхєє цалинг 45 хувиар нэмсэнийг нотолсон татварын нууц баримтын хувийг олж авсан байна. Ройре болон тvvний захирал Рожер Фрессоз нарыг мэргэжлийн нууц задалсан хэргээр 15 мянган франкаар торгожээ.
Страсбургийн шvvх сэтгvvлчид хуульд захирагдах vvрэг хариуцлагатай гэж тэмдэглээд харин энэ хэргийн “ тухайн тодорхой нєхцєлд” сэтгvvлчид маш нууц баримт бичгийг тухай дуугvй байх хариуцлага ба “ олон нийтийн мэдээлэлтэй байх эрх ашиг” хоёрыг дэнслэн vзэх ёстой гэжээ. Мєн хууль бусаар алдагдсан баримт бичгийг нийтэлсэн нь сэтгvvлчдийг мєрдєж мєшгих vндэслэл болоход хангалтгvй гэсэн бєгєєд “ зарчмын хувьд, 10-р зvйлийн заалт сэтгvvлчдийг хамгаалах боломж олгож буйд тулгуурлан тэднийг эрvvгийн хуулийг дагаж мєрдєх vvргээс нь чєлєєлєх ёсгvй “ гэсэн дvгнэлт гаргасан юм.
Роемен ба Шмидт
Люксембургийн єдєр дутмын Letzebuеrger Journal сонины сэтгvvлч 1998 онд засгийн газрын нэгэн сайд татвараас зайлсхийснийхээ тєлєє буруутгагдаж, 2500 еврогийн торгууль тєлсєн тухай бичжээ. Vvний дvнд мєрдєн байцаагч тvvний гэр, ажлын єрєє, тvvний хуульч Анне Марий Шмидтын ажлын єрєєнд нэгжлэг хийжээ.
Энэ хэргийг Страсбургийн шvvх дээр очиход тэд нэгжлэгийн эсрэг маш хvчтэй эсэргvvцэл илэрхийлсэн байна. Сэтгvvлчийн эрх Билл Гvvдвинийхээс илvv ноцтой зєрчигдсєн гэсэн дvгнэлтийг шvvх гаргасан юм. Британий шvvх Гvvдвинийг нэг эх сурвалж илчлэх тогтоол гаргасан бол Роемены гэрт, ажлын єрєєнд хийсэн нэгжлэг нь хэдийгээр vр дvнгvй болсон ч гэсэн тvvний бvх эх сурвалжид нэвтрэх зорилготой байсан байна. Хvний Эрхийн Шvvх “хэвлэлийн эрх чєлєєний тєлєє сэтгvvлчийн эх сурвалжийг хамгаалахын чухлыг” тэмдэглээд “ тэрхvv эрх чєлєєг хэрэгжvvлэхэд эх сурвалжийг задруулах хvйтэн цэвдэг хандлагад “ сануулга єгчээ. Шvvх дvгнэлтдээ ийм арга хэмжээ нь “ олон нийтийн эрх ашгийн шаардлагаас “ давах vед л байж болохыг заажээ. Роемены гэр,ажлын єрєєнд нэгжлэг хийхэд хуулийн заалтыг хэрэглэсэн, тvvний зорилго тодорхой, тогтоол байсан зэргийг Хvний Эрхийн Шvvх хvлээн зєвшєєрсєн боловч энэ хэрэгт 10- р зvйлийн гурав дахь чухал шалгуур болох ардчилсан нийгмийн хэрэгцээ шаардлагыг биелvvлсэнгvй гэж vзсэн байна. Тэрхvv заалт нь зайлшгvй анхаарч vзэх ёстой “нийгмийн ач холбогдлын” тухай юм. Роемены єгvvлэл бичсэн сайн зvйлийг алдагдсан баримт бичгээс илvvтэйгээр нийгэмд хор хохирол учруулсан гэдгийг Люксембургийн эрх мэдэлтнvvд нотолж чадсан цагт л зєвхєн тvvний гэр, ажлын єрєєнд хийсэн нэгжлэг vндэслэлтэй байж болно. Страсбургийн шvvх “нэгжлэг хийгээгvй байсансан бол тэд олон нийтэд vнэнхvv vйлчилж чадах байлаа “хэмээн дvгнэсэн билээ. Хvний Эрхийн Шvvх мєн гэр бvлийн нууцын тухай Конвенцийн 8 р заалтыг vндэслэн Люксембургийн шvvхийг буруутгасан юм. Хатагтай Шмидтын ажлын єрєєнд нэгжлэг vйлдэн баримт бичгvvдийг хураан авсан нь тvvний хувийн амьдралын эрхэд ёс бусаар халдаж, сэтгvvлчийн хуульчтайгаа нууц харилцаатай байх эрхийг зєрчсєн гэж мєн дvгнэсэн юм.
Цагдаагийн эсэргvvцэл
Хvний Эрхийн Шvvхийн шийдвэрvvд Конвенцид нэгдэж орсон орны орнуудын шvvхэд онцгой нєлєє vзvvлдэг. Ялангуяа тэдгээр орны эрх зvйн тогтолцоонд Хvний Эрхийн Шvvхийн шийдвэрийг харгалзан vзэхээр тусгагдсан бол бvр илvv vр нєлєєтэй. Европын Холбооны гишvvн бараг бvх улс Страсбургийн хуулийг эрх зvйн тогтолцоондоо тусгасан байдаг. Жишээ нь, Их Британи 1998 онд Хvний Эрхийн Актдаа vvнийг оруулсан. Их Британий шvvгчид эх орондоо шударга ёс тогтоох явцдаа Страсбургийн шvvхийн шийдвэрvvдийг анхааралдаа байлгах ёстой. Страсбургийн Шvvх Роемен, Шмидт нарын хэргийн нарийн ширийнийг тодорхой болгосон хэдий ч тvvний шийдвэрийн агуулгыг зарим орны эрх мэдэлтний эсэргvvцэгч хэсгvvдэд нэвт ойлгуулахад нэлээдгvй цаг хугацаа шаарддаг.
Ийм байдал Хойт Ирландын жишээн дээр тод байна. 2003 оны 5 сарын 1-ний орой Хойт Ирландын Цагдаагийн алба сэтгvvлч Лиам Кларке, Катрин Жонсон нарын гэрт дайран оржээ. Тэд 8 настай охинтой. Нэгжлэг 5 цаг vргэлжилж, цагдаагийнхан 21 цvнх бvхий баримт бичиг, 4 компьютерийг хураан авч, шєнийн 2 цагт сэтгvvлчдийг баривчлан охиныг нь хєршvvдэд нь орхисон байна.
Цагдаагийн мєн Лиам Кларкегийн ажилладаг Sunday Times сонины Белфаст дахь редакцид дайран оржээ. Сэтгvvлчдийг байцаахдаа тэднийг нууц эх сурвалжаа илчлэхийг шаардсан боловч тэд татгалзсан байна. Сонины газар хэргийн явцад хураалгасан 18 хавтас бvхий баримт бичиг, 3 компьютер, диск, фото зургуудаа эргvvлэн авахын тулд хуулийн аргаар тэмцсэн ажээ. Цагдаагийнхан Лиам Кларкегийн нийтэлсэн утасны яриа бvхий тагнуулын албаны нууц бичлэгийг єгсєн хvний нэрийг хэлэхийг тэднээс байнга шаардаж байлаа. Сэтгvvлчид тагнуулын албаны дотор сайн хэлхээ холбоотой байсан бєгєєд Парламентын гишvvн, Хойт Ирландын хэргийг хариуцаж байсан Британий засгийн газрын нэг гишvvн хоёрын хоорондын утасны бичлэгийг тэд олж авчээ. 30 гаруй жилийн турш Британий Засгийн газар Парламентийн гишvvдэд тангнуулын алба тэдний утсыг чагнаж, бичлэг хийдэггvй , энэ асуудлыг тэд байнга анхааралдаа байлгадаг учир эргэлзэхийн хэрэггvй хэмээн хэлж байсан байна.
Сэтгvvлчдийн нууц холбоог олж мэдэх, тэднийг айлгахын тулд цагдаагийнхан тэднийг удаан хугацаанд саатуулж, бичиг баримтуудыг буцааж єгєлгvй хэргийг сунжуулсаар байна. Хойт Ирландын цагдаагийнхан Роемен, Шмидт нарын хэргээс сургамж авбал зохино.
Бельгийн зарим хэрэг
Єєрсдийнхєє буруутай vйлдлийг зєвтгєхийн тулд эрх мэдэлтнvvд байнга хvч хэрэглэдэг. 1991 онд Бельгийн социалис хєдєлгєєний удирдагч, Засгийн газрын сайд Андре Кvльсийн амь насыг хороосон хэрэг vvний нэг тод жишээ юм. Vvнээс 4 жилийн дараа мєрдєн байцаагч Le Soir, Le Soir Illustre, De Morgen сонин, Франц хэлний єргєн нэвтрvvлгийн RTBF сувгийн байр, таван сэтгvvлчийн гэрт дайран оржээ. Баримт бичиг, компьютерийн уян болон хард диск бvгдийг нэгжиж vзэв. Мєрдєн байцаагчид Кvльсийн хэргийг хянан vзэж байсан Лиджийн Даван Заалдах Шvvхээс алдагдсан матриалыг эрж хайж байлаа. Мартин Эрнст (RTBF), Уолтер Де Бок ( De Morgen), Алаин Гvиллауме ба Рене Хагvин (Le Soir), Филипп Бреваеvс
(Le Soir Illustre) нар тэрхvv халдлагын эсрэг шvvхэд нэхэмжлэг гаргасан байна.
Бельгийн Мэргэжлийн Сэтгvvлчдийн Холбоо ч мєн зарга vvсгэжээ. Сэтгvvлчдийг нэгжиж, баримт бичгийг хураан авсан нь “ Бельгийн эрх мэдэлтнvvдийн ….vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєнд халдсан жигшvvрт vйлдэл мєн“ гээд vvнийг сэтгvvлчийн нууц эх сурвалжаа хамгаалах эрхийг зєрчсєн гэж тэд заргалджээ. 2002 оны 6 сард Хvний Эрхийн Шvvх "хувь сэтгvvлчдийн гомдол байж болох зvйл" гээд харин "тэдний эрх ашгийг хамгаалдаг холбоо шударга бус vйлдлийн хохирогчоор оролцох ёсгvй" гэсэн юм. Сэтгvvлчид одоо шийдвэрээ хvлээж байна.
Бельгийн бас нэг хэрэг vндэсний тємєр замтай холбоотой байсан бєгєєд шvvгчид дотооддоо шийдвэр гаргасан байна. Сэтгvvлчид шvvхийн зvгээс айхтар дайралтад єртжээ. De Morgen сонины сэтгvvлч Дуглас Де Конинк, Марк Вандермеир нарыг шvvх галт тэрэгний буудлын санхvvгийн зvй бус удирдлагын тухай баримт бичгийн хуулбарыг авчирч єгєхийг шаардсан байна. Тухайн баримт бичиг тэдний эх сурвалжийг илчилж болзошгvй тул сэтгvvлчид татгалзжээ. Бельгийн анхан шатны шvvх бичиг баримт эх сурвалжийг танигдуулахгvй гэж vзээд 2002 оны 5 сарын 29-нєєс эхлэн бичиг баримтыг саатуулсан хоногийн тоогоор єдєрт 25 еврогийн торгууль оногдуулах шийдвэр гаргасан байна. Гэсэн хэдий ч 6 сарын 7 болж, торгуулийн тєлбєрийн дvн 5000 еврогоос илvv гарах, мєн цаашид ч нэмэгдэхэд хvрэх тул Шvvх шийдвэрээсээ буцаж, алдаа гаргасан гэдгээ хvлээн зєвшєєрчээ.
Интербрю компаний тvvх
Билл Гvvдвиний Сртрасбургт олсон амжилтын зэрэгцээ Их Британид эх сурвалж хамгаалах асуудал ээдрээтэй хэвээр л байна. Stella Artois пиво vйлдвэрлэгч Интербрю хэмээх Бельгийн компани 2001 оны 11 сард Ємнєд Африкийн пиво vйлдвэрлэгчдэд vнийн санал явуулах асуудлыг хэлэлцэж байхдаа бичиг баримтаа алдаж, хорон санаат vйлдлийн хохирогч болжээ. Нэр нь vл мэдэгдэх хvн баримт бичгийг The Financial Times, The Times, The Guardian, The Independence сонины газар уруу, мєн мэдээллийн Reuters агентлаг уруу илгээсэн байна. Баримт бичигт бельгvvд Ємнєд Африкийн пивоны vйлдвэрийн удирдлагыг булаан авах гэж байгаа тухай єгvvлсэн нь худлаа байжээ. Vvний дvнд Интербрюгийн хувьцаа унаж, Ємнє Африкийнх нэмэгдсэн байна.
Интербрюгийнхэн баримт бичгийг гартаа оруулж, буруутай этгээдийг олж мэдэхийн тулд сонины газрууд уруу хандсан боловч энэ нь бусад мэдээлэгчийг vргээж болзошгvй тул єгєхєєс татгалзсан байна. Тэд The Guardian сонинг онцлон заргалдаж, арай л сонины ємчийг хураалгачихаагvй ажээ. Мэдээлэгчийг хамгаалах тухай хуулиас бусад эрх зvйн бvх боломжийг ашиглан Интербрю компани хэвлэл мэдээллийн байгуулагуудыг тэрхvv бичиг баримтыг тэдэнд хvлээлгэн єгєх талаар хєєцєлдєж, шvvхийн зvгээс амжилтад хvрсэн байв.
2002 оны 3 сард Даван Заалдах Шvvхээс "эх сурвалжаа хамгаалах нь зайлшгvй, гэхдээ хулгайчийг олж илрvvлэх нь олон нийтийн ашиг сонирхолд нийцнэ" гэсэн шийдвэр гаргасан юм. Шvvх мєн “ худал зvйлийг тарааж тvгээх нь олон нийтийн ашиг сонирхолд нийцэхгvй” гээд “ худал зvйлийг олон нийтэд мэдээлсэн эх сурвалжийг хамгаалах нь сайн хэрэг бус” гэж шийдвэрлэсэн билээ. Дээд Шvvх болон Лордуудын Танхим vvнийг хvлээн зєвшєєрчээ.
Их Британи дахь бvх тулалдаанд ялсан хэрнээ Интебрю 2002 оны 7 сард гэнэт хэргээ зогсоож, Их Британий санхvvгийн байгууллагын Санхvvгийн vйлчилгээний агентлаг хэмээх хяналтын албад шилжvvлэв. 2003 оны 9 сард Санхvvгийн vйлчилгээний агентлаг бас энэ хэргээс татгалзсан байна. Гэсэн хэдий сонины газрууд, Ройтер агентлаг шvvхийн шийдвэрийг Страсбургийн Шvvхэд давж заалдана гэв.
Британий шvvхvvд Старсбургийн Шvvхтэй харьцуулахад сэтгvvлчдийн эсрэг эх сурвалжаа илчлэхийг шаардсан тогтоол илvv гаргадаг нь ойлгомжтой. Британий шийдвэрvvд єєрчлєгдєхгvй бол Британий олон нийт зайлшгvй чухал мэдээлэл хvлээн авах боломжгvй болно. Тэгвэл Европын бусад орны хуульч, улс тєрчид Их Британийг иргэдийнхээ эрхийг хязгаарлахыг эрмэлздэг орон хэмээн хvлээн авах болно.
Хvний Эрхийн Шvvх сэтгvvлчийн эх сурвалж хамгаалах єндєр хэм хэмжээг тогтоосон. Нууц эх сурвалж бол “ хэвлэлийн эрх чєлєєний нэг нєхцєл” бєгєєд тvvнд халдах нь буруу vйлдлийг єєгшvvлэх “ цэвдэг хvчин зvйл“ мєн. Эх сурвалжийг хамгаалах нь нэгэн компаний єєрийн ажилтны vнэнч бус байдлыг илчлэх, эсвэл нууцаа алдаснаас илvv чухал гэдэгт Хvний Эрхийн Шvvх итгэж байгаа билээ. Интербрюгийн хэргийг хэвлэл мэдээллийн эрх ашигт нийцvvлэн шийдвэрлэвээс Хvний Эрхийн Шvvх сэтгvvлчдийн нууц эх сурвалжаа хамгаалах эрхийг бvр хvчтэй баталгаажуулах болно.
Шиншлэгчдээс болгоомжлох нь
Эх сурвалжаа урьдчилан хамгаалах нь єнєєдєр байцаалт дээр дуугvй суухаас илvv ач холбодогдолтой. Бичиг баримтын болон бусад ямар нэг бодит эх сурвалжаа шvvх, цагдаагийнханы гарт орохоос ємнє урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Компьютерт хадгалагдсан бичиг баримт ч бас осолтой.
• Хэрэв та бичиг баримтын, эсвэл єєр ямар нэг бодит эх сурвалж олж авсан бол хэн єгсєн болохыг нарийн нэгжлэг, шинжилгээгээр тогтоох боломжтойг мэдэх ёстой. Тийм баримт бичгийг та уншиж танилцаад хэрэгтэй мэдээллээ тvvж авсан бол єєрийн орны шvvхийн гарт орохоос нь ємнє гадаад уруу явуулсан нь дээр. Олон улсын шvvхийн практикаас vзэхэд бичиг баримтуудыг олтол нэлээн цаг хугацаа шаардагддаг. Энэ нь баримт бичгvvдийг нэг газраас нєгєє vрvv шилжvvvлэн илгээхэд хангалттай. Олон Улсын Сэтгvvлчдийн Брюссель дэх Холбоо (IFJ) та бvхэнд энэ талаар зєвлєгєє єгнє. www.ifj.org
• Компьютерийн файлтай бvр болгоомжтой хандах хэрэгтэй. Тэдгээрийг устгасан ч бvр мєсєн арчигддаггvй. Та бичиг баримтуудаа хард диск vрvv хуулж болох боловч тэдгээрийг бас л олох магадлалтай. Их Британи, Хойт Ирландын Сэтгvvлчдийн Vндэсний Холбооны Майк Холдернэсс энэ талаар сайн зєвлєгєє єгч чадах бєгєєд тvvний The Guardian сонины вэб сайтаас дараахь хаягаар орж vзэж болно. http:// media.gn.apc.otg/fl/0201hide.htm#n2
• Массачусэттсийн Технологийн Их Сургууль Pretty Good Privacy нэртэй програмыг vнэгvй тарааж байгаа тул http://web.mit.edu/network/pgp.html хаягаар хандаж болно. Та мєн цахим шууданд ирсэн захидлаа хэрхэх тухай мэдэхийг хvсэж байж болно. Тэгвэл http://petitcolas.net/fabien/steganography/ хаягаар орж vзээрэй.
• Та бас илvv нууц материалаа уян дискэд хадгалаад хард уруу хэсэгчлэн оруулж болно. Vнэгvй програмыг Сами Толваненаас http://www.tolvanen.com/eraser/ хаягаар авч болно.
3. Шоронд суухад бэлэн бай
Нэгэн бодлын энэ бол туйлын тодорхой зvйл. Сэтгvvлч нэгэнт амласан бол шоронд суух байлаа ч тvvнээс айлгvй амлалтаа биелvvлэх ёстой. Мэдээлэл цуглуулах бvхэл бvтэн тогтолцоо сэтгvvлчийн ийм хvсэл зоригоос хамаарна. Хэрэв сэтгvvлч нууц эх сурвалжаа худалдвал vзэг нэгт нєхдєє, бас олон нийтийг худалдана гэсэн vг. Сэтгvvлчийн урвалт цаашид мэдээлэгчийн тоог цєєрvvлэх байх.
Хэрэв миний эх сурвалж надад худлаа хэлж, хууль бус, ёс суртахуунгvй, магадгvй бvр vхэлд хvргэж болзошгvй тийм зорилгоор намайг ашигласан бол яах вэ? Миний амлалт хэвээр vлдэх vv? Бvхний эцэст би нууц хэвээр vлдэж болзошгvй тэр мэдээллийг ил тод болгосноор олон нийтийг хамгаалахын тєлєє тэр амлалтыг єгсєн. Гэтэл тэр мэдээлэл нь худал, сайнаас илvv муу vр дагавртай бол би эх сурвалждаа єгсєн амлалтаа зєрчих vv?
Бид ёс зvйн зарчмаасаа vvний хариуг олж болох юм. Бvхий амлалт vvргийн эцэст ёс зvйн зарчмаа дагаж мєрдєх нь бидний хэн нэгний ємнє нь хэзээ ч хийж байгаагvй хамгийн чухал ёс суртахууны шийдвэр юм. Ёс зvйн зарчмын зарим заалт туйлын энгийн байдаг. Тухайлбал, Их Британи, Хойт Ирландын Сэтгvvлчдийн Vндэсний Холбооны Ёс зvйн зарчмын 7-р заалтад : “ Сэтгvvлч мэдээллийн нууц эх сурвалжаа хамгаална” гэжээ. Туйлын энгийн, ямар ч “ хэрэв”, “ эсвэл ” байхгvй. Харин Португалийн Сэтгvvлчдийн холбооны Ёс зvйн дvрэмд “сэтгvvлч худал мэдээлэл дамжуулахад ашиглагдахаас бусад тохиолдолд эх сурвалжаа илчлэхийг хориглоно” гэж заажээ. Португалийн сэтгvvлчдэд бол энэ заалт тийм ч энгийн бус.
Зарим орны ёс зvйн зарчим хэтэрхий цогц тул Европын Сэтгvvлчдийн Холбоо ч тодорхой хариулт єгч чаддаггvй. Ёс зvйн зарчимд янз бvрийн єч тєчнєєн нєхцєл байдал, хязгааргvй олон vр дvн гарахаар олон зvйл дурьдах нь тэдгээрт захирагдахад бэрхтэй болгодог. Тодорхой зvйл энгийн шийдвэрийг хамгаалдаг нь шилдэг жишээ билээ. Эцсийн эцэст, хувь сэтгvvлч бvр асуудлыг єєрийнхєєрєє цэгнэж, хувийн шийдвэр гаргах нь дээр.
Сэтгvvлч шийдвэр гаргахдаа єєрийн vйлдлийн ач холбогдол, тvvний бодит бєгєєд гарч болзошгvй vр дагаврын тєлєє хариуцлага хvлээнэ гэдгээ санах учиртай. Зарим хэрэг дээр эх сурвалжийг илчилснээр харгис хэрцгий зvйлээс урьдчилан сэргийлж, буруутныг гэсгээн шударга ёс тогтож болно. Энэ нь олон хvний амь насыг аврахуйц мэдээлэлтэй мэдээлэгчийг дуугаа хураахад ч хvргэж мэднэ. Ингэх нь мэдээлэгчдийг цаашаа тvлхэх нь бvр ойлгомжтой. Vнэн хэрэгтээ дуугvй байх нь хvмvvсийн амьдралыг аварна.
Тэгэхээр сэтгvvлч дуугvй байх нь илvv жин татна. Бидний заримд дуугvй байхыг vнэмлэхvй дvрэм гэж vзэх нь хангалттай биз. Гэсэн хэдий ч бас олон сэтгvvлч бидний хэзээ ч очих ёсгvй тэр саарал орчны тухай бодохоор эргэлзээ тєрдєгийг нуугаад яах вэ.
Аз болоход энэ асуудалд дэлхийн єнцєг булан бvрийн сэтгvvлчдийн санал нэгдэх нэг зvйл бий. Бид шvvгчдийг бидний ємнєєс шийдвэр гаргахыг хvсэхгvй. Бид асуудлыг мухарлаж чадвал тэр нь шvvгчдийн мэдлийнх байхаа болино.
Олон нийтэд мэдээлэх, vгээ хэлэх нь бидний хамгийн анхны vvрэг. Энэ бол єєр бусад хэн ч бидний тєлєє хийж гvйцэтгэхгvй мэргэжлийн ачаа. Хуулийнхан янз бvрийн vзэл бодлыг дэнслэн буруутай, эсвэл буруугvй гэсэн шийдвэр гаргах ёстой. Энэ хоёрын дундах шийдвэр гэж vгvй. Сэтгvvлч бид буруутай, буруугvй хоёрын дунд орших саарал орчинд амьдарч байгаа билээ. Хэрэв бид ил тод, нээлттэй байдлын тєлєє тэмцлээ сулруулбал єєр хэн бидний тєлєє vvнийг хийх билээ дээ. Vгvй бол олон нийт дахиад л мэдээлэлгvй хоцорно.
Энэ нь сэтгvvлч жирийн иргэдийн ємнє хvлээх хариуцлагаас мултрахыг шаардаж байна гэсэн vг гэж vv? Vгvй. Энэ бол бид єєртєє олон нийтийн ємнє онцгой харицлага ноогдуулж байна гэсэн vг. Энэ бол бид олон нийттэй байгуулсан гэрээнээсээ ухралгvйгээр нээлттэй, ил тод байдлыг шаардаж байна гэсэн vг. Бид зєвхєн иргэний гэрчээр татагдах энгийн хариуцлагаас чєлєєлєгдєхийг хvсэж байна. Ингэснээр бид єєрийн эх сурвалжийг хамгаалж чадна. Чин шударгаар хэлэхэд бидэнд аль болох бага хязгаарлалт байгаасай гэж хvсэж байна.
Хэрэв сэтгvvлчид нууц эх сурвалжид хязгаар тогтоохыг хvсвэл чухам юv байж болох вэ? Бид ємнє нь vvнийг тухайн сэтгvvлчдийн чин сэтгэлийн хэрэг гэж хэлсэн. Гэхдээ зарим нэг харилцааг тогтоохын тулд ганц хоёр жишээг авч vзэхэд илvvдэхгvй.
1982 оны 10 сард АНУ-ын Миннесота хотын захирагчийн сонгуулийн кампанит ажил дуусах шатандаа явж байв. Бvгд Найрамдахчуудын сонгуулийн кампаний ажилтан Америкийн The St Paul Pioneer Press ба the Minnapolis Star and Tribune сонины сурвалжлагчдад нэгэн баримт бичгийг санал болгожээ. Сонгуулийн кампаний ажилтан Дэн Кохен єєрийнх нь нэрийг нууцалсан тохолдолд баримт бичгийг єгнє гэсэн бєгєєд сурвалжлагчид тvvнд амлалт єгсєн байна. Баримт бичигт Ардчилсан намын нэр дэвшигч Марлин Жонсон 1979 онд дэлгvvрт хулгай хийсэн тухай єгvvлсэн байв. Маргааш нь хоёр сонин тэр тухай нийтлэхдээ Кохены нэрийг дурьдан тvvний Жонсоны эсрэг бохир vйлдлийг илчлэн бичсэн байлаа. Кохен ажлаасаа халагджээ. Сурвалжлагчдынхаа хийсэн гэрээг зєрчсєн нь сонины газруудын зєв байсан уу? Кохен шударга бус зvйл хийсэн нь эргэлзээгvй. Жонсон сэтгэл санааны дарамттай байхдаа 6 ам. долларын vнэтэй оёдлын тєхєєрємж хулгайлсан бєгєєд хожим нь хэргийг хэрэгсэхгvй болгосон ажээ. Харин Кохен гэрээгээ зєрчсєн хэргээр сонинуудтай заргалдаж, амжилт олсон байна. Энэ нь ёс зvй гэхээсээ илvv гэрээний тухай хуулийг зєрчсєн тул vvний дvнд Америкийн сэтгvvлчид, тэдний эх сурвалжуудын хоорондын харилцаа vндсээрээ єєрчлєгджээ.
Хvний Эрхийн гол гол шvvхvvд сэтгvvлчдийг гэрчээр дуудвал яах вэ?
2002 онд сурвалжлагч Жонатан Рандал Гааг дахь хуучин Югославын асуудлаарх Олон Улсын Гэмт Хэргийн Шvvхийн зарлан дуудах бичигт хvлээн авч, шvvхэд очихоос татгалзсан нь анхаарал хандуулах асуудлын нэг болсон юм.
Рандал бол Washington Post сонины сурвалжлагч бєгєєд Босни Сербийн захиргааны єндєр албан тушаалтан Радослав Брджанинаас Банжа Лукад ярилцлага авсан байв. Шvvх сэтгvvлчээс Брджанины ярилцлагын vеэр хvлээн зєвшєєрсєн зарим зvйлийг тодруулахыг хvсчээ. Ярилцлагын vед Брджанин єєрийгєє нууцлахыг хvсээгvй байна. Хэрэв сэтгvvлчид Гаагт очиж, гэрчийн мэдvvлэг єгвєл Брджанины адил тvшмэд сурвалжлагчдад ярилцлага єгєхєє больж, тэдний адил дайнч хvмvvс сэтгvvлчдийг онилох байх хэмээн эмээж болгоомжилсондоо Рандал татгалзсан ажээ.
Гэхдээ олон сэтгvvлч бас шvvх хуралд гэрчээр оролцсон байлаа. Тухайлбал, ВВС-ийн сэтгvvлч Жаки Ровланд Милошевичийн хэрэгт, Observer сэтгvvлийн сурвалжлагч Эд Виллиаму Бласкисийн хэрэгт тус тус гэрчээр оролцож, мэдvvлэг єгсєн юм. Тvvнчлэн хуучин Югослав, Серб, Боснийн сэтгvvлчид ч гэрчээр оролцсон билээ. Тэгэхээр Рандалын байр суурь хvссэнээс илvv vр нєлєє vзvvлж чадаагvй юм. Тэр бас сербээр ярьдаггvй, орчуулагчаас хамааралтай байсан нь гэрчийн мэдvvлгийн vнэ цэнийг хязгаарлах ч байсан байж магадгvй.
Рандалийн чин сэтгэлийн vvднээс татгалзсаныг хамгаалахын зэрэгцээ гэрчийн мэдvvлэг єгсєн сэтгvvлчдийг ч шvvмжлэхийн хэрэггvй. Рандалын зарлан дуудах бичгийг хожим нь хэрэгсэхгvй болгосон билээ. Сербийн сэтгvvлч Дежан Анастасжевик, Жован Дуловик нарыг эх оронд нь ихээхэн шvvмжилсэн боловч бид тэднийг дэмжих ёстой.
Нэг зvйлийг сонирхуулан хэлэхэд, Гаагийн Шvvх сэтгvvлчдийг нууц эх сурвалжаа хэлэхийг аолбадаагvй юм. Сэтгvvлч Анастасжевикийг Шvvх эх сурвалжаа илчлэхийг “найрсагаар хvсэхэд” тэрээр татгазлсан бєгєєд Шvvх тvvний нь хvлээн авчээ.
Гэсэн хэдий ч Гаагийн шvvх Рандалын зарлан дуудах бичгийг єєрсдєє татан авсан нь их чухал юм. Шvvхийн зvгээс сэтгvvлчдийг гэрчээр оролцохыг албадах нь “ тэдний мэдээлэл олж авах боломжид ихээхэн нєлєєлнє “ гэдгийг Шvvх тэмдэглэсэн билээ. Гэхдээ хэрэв хэргийн гол асуудлыг тодруулахад шууд vнэ цэнэтэй, тэрхvv мэдээллийг єєр хаанаас ч олох боломжгvй vед гэрчээр зайлшгvй татаж болохыг бас шийдвэрлэсэн юм.
Сэтгvvл зvйн нэр хvндэд хортой нєлєєлєхгvй бол дээрх асуудлаар янз бvрийн дvгнэлт гарч болно гэдэгтэй сэтгvvлчид санал нэгтэй байгаа биз ээ.
Ник Мартин Кларкийн хэрэг бол дээрхээс огт єєр. Тэрээр сэтгvvл зvйгээр єнгєлєн далдалсан бєгєєд тvvний vйлдэл олон сэтгvvлчид хор болсон юм.
Тэрээр Хойт Ирландын шоронд хоригдож байсан шашны явцуу бvлэглэлийн нэгэн алуурчинтай уулзахын тулд єєрийгєє Парламентийн гишvvний судлаач гэж танилцуулсан байна. Дараа нь тvvнтэй дахин уулзах зєвшєєрєл хєєцєлдєж бvтээгээд тvvнийг хvн амины онц хэрцгий хэрэг vйлдсэн гэж хvлээн зєвшєєрєхийг ятгажээ. Ник Мартин Кларк худлаа жvжиглэж, мэдээлэл олж авсан бєгєєд ярилцлагаа сонинд худалдахын тулд сэтгvvлчийн тvр vнэмлэх олж авчээ.
Энэ хэрэг Хойт Ирландын сэтгvvлчдийн дунд тvгшvvртэй байдал бий болгосон юм. Хэрэв тvvнд илvv хvчтэй этгээдvvд итгэсэн бол сэтгvvлчид эрх мэдэлтнvvдийн гарт орох байсан байж магадгvй. Мєн тэдний амьдрал илvv аюултай болох ч байсан байж болно. Учир нь ингэж санаа зовох шалтгаан байсан юм. Шашны явцуу бvлэглэлийн vнэнч сvсэгтнvvд Сэтгvvлчдийн Vндэсний Холбооны нэг гишvvнийг буудаж, амий нь хороосон бєгєєд єєр 7 сэтгvvлчийг айлган сvрдvvлсэн байв.
Энэ асуудлыг Сэтгvvлчийн Vндэсний Холбоо(СVХ)-ны Гvйцэтгэх Зєвлєл єргєнєєр хэлэлцэж, Ник Мартин Кларк бол СVХ-ны гишvvн байхад “хэзээ ч vл тохирох хvн “ гэж vзсэн юм. Єєрєєр хэлбэл, тvvнийг сэтгvvлчийн ямар ч байгууллага хэзээ ч гишvvнээрээ элсvvлэхгvй бєгєєд тvvний vйлдэл мэргэжлийн ёс зvйн зарчимд харш гэсэн билээ
Тодорхой vйлдэл хэрэгтэй
Бидний эрх, vvрэг биднээс єєрсдєєс шалтгаална гэдгийг сэтгvvлчид ойлгон ухамсарлах нь зайлшгvй хэрэгтэй. Бид идэвхгvй суугаад байвал бидний ирээдvйг бусад хvмvvс шийдэх болно. Эсвэл тулаалдаанд орж, ирээдvйгээ гартаа авах хэрэгтэй. Ингэх нь ялангуяа эрэн сурвалжлах сэтгvvл зvйд чухал. Сэтгvvлчид зєвхєн ажиглахад суралцах юм бол сэтгvvл зvйг хэрхэн булшлахыг ажиглан суух л болно. Хэрэв олон нийт vргэлжлvvлэн мэдээлэл хvлээн авах хэрэгцээ шаардлагатай л юм бол бид эрт, орой хэзээ нэгэн цагт хууль тогтоомжид нєлєєлєх л ёстой. Сэтгvvл зvй мэдээллийн эх сурвалж хамгаалах асуудлаар шинэчлэгдсэн дарамт шахалтад єртєж байна. Гэхдээ бидэнд боломж бас байна. Бидний асуудлыг нааштай сайнаар хvлээн авах хуулийн байгууллага байна. Тvvнийг хэрхэн ашиглах нь сэтгvvлчдээс хамаарна.
Европын бараг ихэнх улсад мэдээллийн эх сурвалж хамгаалах талаар хууль эрх зvйн шинэтгэл хийх хэрэгтэй байна. Эх сурвалжийн эрх зvйн хамгаалалт байгаа газарт хvчний байгууллага, тогтоол шийдвэр, хянан шалгалтад ажиглалт хийх хэрэгтэй. Учир нь хvчний байгууллагууд бидний хувийн нууцад халдаж, нууцлах амлалт єгєх боломжийг боогдуулж байна.
Европын Холбооны тvвшинд ч бас шинэтгэл хийхийг бид шахах хэрэгтэй. Европын Зєвлєлийн Парламентын чуулган бол бидний чухал холбоотон бєгєєд улс орнуудын vндэсний Парламенттай харьцуулахад нэлээн урагш ахисан юм. Бид мэдээлэгчийн эрхийг хамгаалах асуудлыг бидний эх сурвалж хамгаалах эрхтэй тэнцвэржvvлэх талаар ямагт тэмцэх ёстой.
Тухайн улс орны сэтгvvлчдийн vндэсний холбоо, мэргэжлийн байгууллага, Европын Сэтгvvлчдийн Холбоо, Олон Улсын Сэтгvvлчдийн Холбоо бидний эрхийг хамгаалахын тєлєє ажилладаг. Гэхдээ бидэнд эв санааны нэгдэл хэрэгтэй. Дарамт шахалтад єртсєн нєхєддєє тусалж дэмжих шаардлагатай. Энэ зарчмаа хамгаалахын тулд сэтгvvлч бvр шоронд суухад ч бэлэн байх хэрэгтэй. Энэ утгаар бол мэдээллийн эх сурвалж хамгаалах бол ардчиллын асуудал мєн.
|