Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Мэдэх эрх ба Мэдээллийн эрх чєлєє
Танилцуулга
Хэвлэл мэдээллийн салбараар мэргэшсэн хуульчид 1999 он
Сониныг боловсролд ашиглах нь 1999 он
Хэвлэл мэдээлэл, авилга, Дугуй ширээний ярилцлага 1999 он
Хэвлэл мэдээллийн хууль эрх зvйн шинэтгэл, 2000 он
Хэвлэл мэдээлэл, эмэгтэйчvvд 2001 он
Жендер, хэвлэл мэдээлэл, Сэтгvvлчдэд зориулсан сургалт 2002 он
Yзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх ба нэр тєр гvтгэлэг 2003 он
Олон нийтийн мэдэх эрх: Олон нийтийн єргєн нэвтрvvлэг 2003 он
Ардчилсан сонгууль, хэвлэл мэдээлэл 2004

"Чєлєєтэй бєгєєд шударга байх нь" /Тvр хэвлэлийн цэц, Сонгууль сурвалжлах ёс зvйн зарчим/ 2004 он

Хэвлэл мэдээлэл ил тод засаглалын тєлєє
/шинэ 2004-2005/

Хэвлэл мэдээллийн мониторинг /шинэ 2005/

Ерєнхийлєгчийн сонгууль
/шинэ 2005/

Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хэвлэн нийтлэл
Холбоо барих
 

Хэвлэлийн мэдэгдэл 2006.07. 07

Орхон аймгийн “Номин” телевизийн редактор, сурвалжлагч Бямбадоржийн Цэвэгмидийг 2006 оны 07-р сарын 06-ны шєнийн 24 цагийн орчимд гэрийнх нь орцонд vл мэдэгдэх хvмvvс тємєр трубагаар нуруу, цээжинд нь цохиж, гэмтээгээд зугтжээ. “Номин” телевизийн захирал Баасанжавын ярьснаар сэтгvvлч нэг хавирга нь хугарсан, тархины 1-р зэргийн гэмтэлтэй, нугаснаас ус авах шаардлагатай гэсэн оноштойгоор Орхон аймгийн Гэмтлийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлvvлж байгаа тухай “Глоб Интернэшнл”ТББ-ын хойд бvсийн мониторч
Є. Рагчаасvрэн, сэтгvvлч А.Наранболд нар мэдээлэв.
“Номин” телевизийн сэтгvvлч тэрбээр Эрдэнэт Уулын Баяжуулах Vйлдвэрийн 9000 ажилчны их хувьчлалын эрхийн бичгийн талаар “Vзэхийг хориглоно”нэвтрvvлэг бэлтгэж энэ оны 6-р сарын 11-нд телевизээр цацжээ. Vvнээс хойш тvvнийг vл мэдэгдэх хvмvvс хоёр ч удаа утсаар заналхийлж, дээрх vйлдвэрийн ажилчдын эрхийн бичгийг хадгалж байсан Орхон аймгийн “Эрдэнэст” брокерийн компанийн захирал асан Амаржаргал “Та нар бодит мэдээлэл цацах ёстой, хамаагvй юм мэдээлж байж алуулав, энэ чинь их хэцvv асуудал шvv” хэмээн нэвтрvvлгийн vеэр заналхийлжээ.
Орхон аймгийн сурвалжлагч А.Наранболд сэтгvvлчтэй 7-р сарын 8-нд ухаан ормогц нь утсаар ярьсан байна. Орц гэрэлгvй харанхуй байсан тул єєрийг нь хэдэн хvн, хэн зодсоныг мэдээгvй гэж тэрээр ярьжээ.
Тус аймгийн Цагдаагийн Газрын Олон Нийттэй Харилцах Албаны дарга Б.Оросоо хохирогч єргєдєл гаргавал, хэргийг мєрдєн шалгахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Энэхvv сэтгvvлчийн биед халдаж гэмтэл учруулсан vйлдэл нь Монгол Улсын Эрvvгийн хуулийн тусгай ангийн 139 дvгээр зvйлд заасан гэмт хэргийн бvрэлдхvvнийг хангасан байна. Эрvvгийн хуулийн 139 дvгээр зvйлд “Єєрийн болон бусдын ашиг сонирхолыг хєндсєн аливаа мэдээллийг нийтэд тараах, эсхvл тараалгахгvй байхын тулд сэтгvvлчийн хуульд нийцсэн мэргэжлийн vйл ажиллагаанд саад хйисэн бол …” гэж томъёлсон байдаг. Vvнээс гадна Эрvvгийн хуулийн 96 дугаар зvйлд Бусдын бие махбодид хvнд гэмтэл санаатай учруулсан бол гэмт хэрэгт тооцон ял шийтгэхээр заасан байх бєгєєд энэ зvйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтад “албаны vйл ажиллагаа буюу олон нийтийн vvргээ биелvvлж байгаатай нь холбогдуулан vйлдсэн бол …” хvндрvvлэн vзэж ял шийтгэлийг нь чангаруулах тухай заасан байдаг.
Сэтгvvлчийн эрvvл мэндэд халдаж хохирол учруулсан vйлдлийг холбогдох байгууллагууд цаг алдалгvй шалгаж, буруутай этгээдvvдэд хуулинд заасан зохих ял шийтгэлийг нь оногдуулна гэдэгт “Глоб интернэшнл” ТББ итгэж байна.
“Глоб Интернэшнл” ТББ нь єнгєрсєн 10-р сараас хэрэгжvvлж эхэлсэн “Vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний зєрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь” тєслийн хvрээнд сэтгvvлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эрхийн зєрчлийг бvртгэж байгаа билээ.



 

Танилцуулга
Cэтгvvлчдийн уулзалт
Сэтгvvлчийн эрхийн зєрчлийн бодит хэлбэрvvд
Мэдээллийн стратеги тодорхойлох сэтгvvлчдийн Уулзалтад оролцогчдын нэрс
Мэдээллийн стратеги тодорхойлох сэтгvvлчдийн уулзалтын товч тэмдэглэл
Xуульчдийн уулзалт
Мэдээллийн эх сурвалжаа хамгаалах нь /Гарын авлага/

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.