Ном, гарын авлага »
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Олон нийтийн єргєн
нэвтрvvлэг/Хууль боловсруулагч, тогтоогчдод зориулсан гарын
авлага 2001 он/
( Хууль боловсруулагч, тогтоогчдод зориулсан гарын
авлага)
АГУУЛГА
1.
Оршил
2. Єргєн нэвтрvvлэгтэй
холбогдолтой нэр томъёонууд
3. Олон нийтийн
єргєн нэвтрvvлгийн загвар хууль (Европын зєвлєл)
4. Олон
нийтийн єргєн нэвтрvvлгийн тухай хуулийн танилцуулга, олон
нийтийн єргєн нэвтрvvлгийн ойлголт, тvvний vvрэг
5.
Олон нийтийн
єргєн нэвтрvvлгийн загвар хууль
6.Олон
нийтийн єргєн нэвтрvvлгийн загвар хуулийн зvйл бvрт хийсэн
тайлбар санал
7. Олон
нийтийн єргєн нэвтрvvлгийн зохицуулалтын асуудалд
8. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн зохицуулалтын тухай тодорхой
улс орнуудад зориулсан хуулийн тєсєл (ННХ, Соросын сан)
9. Монголын
Vндэсний Радио Телевизийн хуулийн тєсєлд оруулах олон улсын
шинжээчийн зєвлємж
10.
Хавсралт
Єргєн
нэвтрvvлгийн зохицуулалтын тухай тодорхой улс орнуудад зориулсан
хуулийн тєсєл
1-р
бvлэг: Тодорхойлолт /1-р хэсэг/
2-р бvлэг: Єргєн нэвтрvvлгийн
зєвлєл /2-10-р хэсэг/
3-р бvлэг: Олон нийтийн єргєн
нэвтрvvлгийн vйлчилгээ /11-17-р хэсэг/
4-р бvлэг: Бодлого /18-р хэсэг/
5-р бvлэг: Нэвтрvvлгийн давтамжууд
/19-20-р хэсэг/
6-р бvлэг: Лиценз /21-25-р
хэсэг/
7-р бvлэг: Лицензийн нєхцлvvд
/26-34-р хэсэг/
8-р бvлэг: Лицензийн нєхцєл
зєрчих /35-38-р хэсэг/
9-р бvлэг: Давж заалдсан єргєдєл гаргах /39-р хэсэг/
10-р бvлэг:
Бусад зvйл / 40-41-р хэсэг/
Єргєн нэвтрvvлгийн
тухай хуулийн тєсєл
Нээлттэй нийгэм-Соросын
сан
Хууль №2000/
Тодорхой улс орны єргєн
нэвтрvvлэг болон єргєн нэвтрvvлгийн зєвлєлийг vvсгэн байгуулах,
радио, телевизийн зохицуулалтын тухай
Парламент болон Ерєнхийлєгчийн
засаглалтай тvvнчлэн Эзэн хаант улс орнуудад доорхи загвар
хуулийг санал болгож байна.
1-р
бvлэг
Энэхvv хуульд хэрэглэсэн
нэр томъёог дараах утгаар ойлгоно.
1. Єргєн нэвтрvvлэг явуулах гэдэг нь газрын дамжуулагч, кабель
суваг, хиймэл дагуул зэргийг ашиглан олон нийтийн хэрэгцээ,
радио телевизийн нэвтрvvлэг хvлээн авагчид эсвэл бусад холбоотой
цахилгаан тєхєєрємжид зориулан радио єргєн нэвтрvvлгийн хєтєлбєрийг
єргєнєєр цацах явдал юм. Гэхдээ хувийн байгууллага, засгийн
газрын байгууллагуудийн дотоод холбоо болох хаалттай системийн
телевиз, дотоод хаягийн системvvдийг хамааруулдаггvй.
2. Нэвтрvvлэгч нь єргєн нэвтрvvлэг явуулдаг байгууллага бєгєєд
дотор нь олон нийтийн vйлчилгээний, хувийн буюу олон нийтийн
гэж ангилна.
3. Єргєн нэвтрvvлгийн vйлчилгээ нь захиалагч болон олон нийтэд
vзvvлэх радио, телевизийн нэвтрvvлгээс vндсэндээ бvрдэх ба
тэдгээр vйлчилгээ нь захиалагч ба олон нийтийг хамарч байдаг.
4. Нэвтрvvлгийн давтамжийн хvрээ нь єргєнєєр нэвтрvvлэхэд
боломжтой гэж тогтоогдсон бvх давтамжаас бvрдэнэ. Энд дараах
давтамжууд ордоггvй:
(а) Харилцаа холбооны хэрэгсэл: жишээ нь телефон утас, пейжэр
гм мэдээлэл, аудио ба видео материалууд,
(б) Цагдаа, цэрэг арми болон тvргэн тусламжийн суваг гм олон
нийтийн vйл ажиллагаанд зориулагдаагvй давтамжууд,
5. Нэвтрvvлэгчдийн дамжуулалтын тухай журмаар нь хєтєлбєр
нэвтрvvлэх ба єргєн нэвтрvvлгийн vйл ажиллагаанд хамааралтай
хэм хэмжээг тогтоосон болно.
6. Олон нийтийн нэвтрvvлэгч нь ашгийн бус байж, ашигт тулгуурлалгvйгээр
vйл ажиллагаагаа явуулах ба нийгмийн тодорхой нэг ашиг сонирхол,
хэрэгцээг тусган нэвтрvvлэг явуулдаг. Нэвтрvvлгийг тухайн
асуудлыг хєндсєн хvмvvс эрхэлж явуулна.
7. Vндэсний цєєнхийн тухай нэвтрvvлэг нь тодорхой 1 хэл дээр
эсвэл тодорхой 1 vндэстний зан заншлын бvлэгт зориулсан, тэдний
соёл, ашиг сонирхолд нийцvvлсэн нэвтрvvлэг болон мэдээ нэвтрvvлдэг.
8. Хувийн нэвтрvvлэгч нь олон нийтийн vйлчилгээний болон нийгэм,
олон нийтийн нэвтрvvлэгчээс бусад єргєн нэвтрvvлэх vйл ажиллагаа
явуулдаг байгууллага болно.
9. Нэвтрvvлгийн хуваарь нь нэвтрvvлгvvдийн тєрєл ба сурталчилгааг
цагийн дагуу хуваарилан гаргасан тєлєвлєгєє юм.
10. Сэрэмжлvvлэг гэдэг нь цаашид гарах зєрчлийн боломжит зєвшєєрлийг
тодорхойлж ч болох лицензийн нєхцлийн зєрчлийн илрэл, цар
хvрээг тогтоосон мэдэгдэл юм.
2-р
бvлэг Єргєн нэвтрvvлгийн зєвлєл
2-р хэсэг
Нэвтрvvлгийн зєвлєл
2.1. Доор дурьдсанаар єргєн
нэвтрvvлгийн зєвлєлийг vvсгэн байгуулна. Зєвлєл нь тухайн
улс орнуудад єргєн нэвтрvvлгийн хяналтыг хэрэгжvvлэх бєгєєд
vзэл бодлоо илэрхийлэх эрх чєлєєний баталгааг хангах болон
олон улсын ба европын єргєн нэвтрvvлгийн хэм хэмжээнд ажиллах
vvрэгтэй.
2.2. Єргєн нэвтрvvлгийн зєвлєл нь vйл ажиллагаа болон захиргааны
хувьд аливаа этгээдээс хараат бус байх ёстой. Vvнд: засгийн
газар тvvний агентлагууд, хуулиар шударга бусаар хязгаарлал
тогтоох явдал. Хараат бус байдал гэдэг нь ямар ч vед баталгаатай
байх бєгєєд аливаа бие хvн эсхvл байгууллагаас зєвлєлийн vйл
ажиллагаанд хєндлєнгєєс оролцох, зєвлєлийн гишvvн болон албан
хаагчидад нь vvргээ биелvvлэхэд нь нєлєєлєх оролдлого хийх,
хуулиар шударга бус хязгаарлал тогтоохыг хориглодог юм.
2.3 Нэвтрvvлгийн зєвлєл
нь энэхvv хуулийн хvрээнд vйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай
бvх шууд болон шууд бус хамааралтай эрхийг эдэлнэ. Тухайлбал,
зєвлєл нь ємч хєрєнгєє захиран зарцуулах, эзэмших, зэрэг хуулиар
тусгагдсан бvх л эрхийг эдэлдэг.
3-р хэсэг Нэвтрvvлгийн
бодлого ба нэвтрvvлгийн зєвлєлийн vйл ажиллагаа
3.1 Тухайн улсын єргєн
нэвтрvvлгийн зєвлєлийн явуулах бодлого нь:
(а) Хvний эрх, ардчилал ба эрх зvйт тєрийг дэмжих
(б) Vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх эрх чєлєєг хамгаалах
(в) Бvтээлч нэвтрvvлгийг дэмжих, нийгэм олон нийтийн єргєн
нэвтрvvлгийг дэмжих
(г) Тухайн улсын хэл ба соёлын бvлгvvдэд хvрч vйлчилдэг чанартай
єргєн нэвтрvvлгийг дэмжих
(д) Олон нийтийн сонирхолд нийцvvлсэн нэвтрvvлгийн олон янз
байдал ба плюрализмыг дэмжих олон нийтийн эрхийг бэхжvvлэх.
(e) Ємч эзэмших эрхийн ноёрхол (монополчлол)-г зогсоох ба
нэвтрvvлгийн салбар дахь шударга єрсєлдєєнийг дэмжих
(ж) Vнэн бодитой, мэдээллийн чанартай нэвтрvvлгийг дэмжих
(з) Чанартай боловсролын хєтєлбєрийг нэмэгдvvлэх
(и) Єргєнєєр нэвтрvvлэх vйлчилгээний газарзvйн боломжит єргєн
тархалтыг дэмжих
(к) Шинэ технологийн тохиромжтой, ашигтай хэрэглээг дэмжих
(л) тухайн улсын єргєн нэвтрvvлгийн єрсєлдєєн ба санхvvгийн
байдлыг дээшлvvлэх
3.2 Нэвтрvvлгийн зєвлєлийн нийт vйл ажиллагаа нь нэвтрvvлэх
бодлогын дагуу хэрэгжинэ. Энэхvv vйл ажиллагааны дагуу тус
зєвлєл нь бvх ажлаа удирдан явуулдаг.
3.3 Нэвтрvvлгийн зєвлєлийн тусгай vйл ажиллагаа нь:
(а) Нэвтрvvлгийн бодлогыг хєгжvvлэх ба дэмжих
(б) Нэвтрvvлэг явуулах боломжит давтамжийн хvрээний оптимал
жигд хэрэглээг батлах, нэвтрvvлгийн давтамжийн тєлєвлєгєєг
хєгжvvлэх, хэрэгжvvлэх
(в) Бие даасан нэвтрvvлэгчдэд зориулсан лиценз гаргах ба тухайн
лицензэд заасан нєхцлvvдийг мєрдєх ёстойг батлах
(г) Нэвтрvvлэгчдэд зориулсан харилцан холбогдох кодыг хєгжvvлэх
ба кодын хэрэгжилтийг дэмжих
4-р хэсэг Нэвтрvvлгийн
зєвлєлийн бvтэц
4.1 Єргєн нэвтрvvлгийн
зєвлєл нь удирдах зєвлєл бєгєєд (цаашид “зєвлєл” гэх), хуулийн
зєвлєх хэсэг ба бусад албан хаагчид, ерєнхий захирал (цаашид
“захирал” гэх) бvхий хорооноос бvрддэг.
4.2 Зєвлєл нь нэвтрvvлэх зєвлєлийн менежмент, бодлогыг хариуцах
бєгєєд хорооны шийдвэрийг давж заалдсан хvний санал, хvсэлтийг
барагдуулдаг.
4.3 Хороог ерєнхий захирал удирдаж хорооны єдєр тутмын ажлыг
эрхлэхээс гадна, лицензийг дагаж мєрдvvлэх болон лицензтэй
холбоотой асуудлуудыг зохицуулах, зєвлєлийг шаардагдах туслалцаа,
дэмжлэгээр хангах vvрэгтэй.
4.4 Хуулийн зєвлєх хэсэг нь ерєнхий захирал, зєвлєлд тэдний
санал хvсэлтийн дагуу лицензийг хэрэгжvvлэхэд шаардагдах асуудлаар
зєвлєгєє єгдєг.
5-р хэсэг Зєвлєлийн
гишvvнчлэл
5.1 Зєвлєл нь хууль зvй
, технологи, улс тєр , сэтгvvл зvй, бизнесийн салбараас болон
нэвтрvvлэг явуулах боловсрол, дадлага туршлагатай 7 гишvvдээс
бvрддэг.
5.2 Энэ хэсэгт тусгагдсаны дагуу парламент нь зєвлєлийн гишvvдэд
нэр дэвшvvлдэг . Энэхvv тодорхойлолтод гишvvд сонгох процесс
нь нээлттэй, ил тод явагддаг. Парламент нэр дэвшигчдийн жагсаалтыг
гаргаад эдгээр нэр дэвшигчдийг авч хэлэлцэх тєрийн гишvvд
ба иргэний нийгмийн тєлєєлєгчдєд зєвлємж гаргахад бэлтгэдэг.
5.3 Єргєн нэвтрvvлэг явуулах сонирхолтой тєрийн бус байгууллага,
нэвтрvvлэгч, хэрэглэгчдийн бvлэг, мэргэжлийн холбоод, цєєнхийн
бvлэг ба хvний эрхийн байгууллагуудад парламентаас зєвлєлийн
гишvvдэд нэрээ дэвшvvлэх боломж олгодог. Иймд парламент нь
тухайн нэр дэвшvvлэх хvсэлтийг хvлээн авч байгаагаа тvvнчлэн
нэр дэвшvvлэх vйл явц явагдах цаг хугацаа, арга зааврыг тодорхойлсон
мэдэгдлийг нийтэд хийдэг.
5.4 Энэ хэсэгт заасны дагуу зєвлємжийг хийхдээ парламент зєвлєлийн
гишvvд нь нийгмийг бvхэлд нь бvрэн тєлєєлж чадах, олон vндэстний
шинжтэй байх нь чухал болохыг тооцож vздэг.
5.5 Зєвлєлийн гишvvдэд тодорхойлогдсон хvмvvс нь 5.8 дэд хэсэгт
заасан аливаа саад хаалтыг зайлуулахад шаардлагатай алхмуудыг
авах эрхтэй байдаг.
5.6 Зєвлєлийн гишvvдийг парламентаас гаргах зєвлємжийн хэлэлцvvлэгийн
vед парламентаас сайшааж, ерєнхийлєгч эцэслэн томилдог.
5.7 Зєвлєлийн гишvvдэд дараах хvмvvсийг томилдоггvй:
(а) Иргэний vйлчилгээ буюу Засгийн газрын салбаруудад ажилдаг,
(б) Тєрийн байгуулллагад ажилдаг, улс тєрийн намын ажилтан
эсвэл тєвийн болон орон нутгийн засаг захиргааны сонгуульт
юмуу томилогдсон ажил эрхэлдэг бол,
(в) Харилцаа холбоо, єргєн нэвтрvvлгийн салбарт санхvvгийн
шууд болон дам ашиг сонирхолтой бол,
(г) ОУ-ын хэм хэмжээ, хуулийн заалт зєрчсєн, хvчирхийлэл,
хулгай, худал зэрэг гэмт хэрэг vйлдсэн нь нотлогдсон бол,
5.8 Зєвлєлийн бvх гишvvд vйл ажиллагаа эрхлэн явуулахдаа бие
даасан, бусдаас хараат бус, шударга байх ба энэ журмын 3-р
хэсэгт тодорхойлсны дагуу нэвтрvvлгийн зєвлєлийн vйл ажиллагаа
ба нэвтрvvлэх бодлогыг байнга дэмжиж vйл ажиллагаандаа тусгана.
6-р хэсэг Зєвлєлийн
гишvvдийн сонгуульт хугацаа
6.1 Гишvvд нь зєвлєлд 4
жил ажиллах ба дээд тал нь 2 удаа сонгогдоно.
6.2 Парламентаас дараах тохиолдолд зєвлєлийн гишvvнийг огцруулна.
(a) 5.8 дэд хэсэгт заасан нєхцлийг vл хангасан буюу зєвлєлд
томилогдоход тохиромжгvй бол,
(б) Зєвлєлийн гишvvний нэрээр энэ журамд заасан хариуцлагаа
ноцтойгоор хэтрvvлэн ашигласан
(в) Єєрийн ажил vvргээ гvйцэтгах чадваргvй болсон,
(г) Урьдчилан мэдэгдэлгvйгээр зєвлєлийн хурлыг дараалан 3
удаа тасалсан бол,
7-р хэсэг Vйл
ажиллагаа болон цалин хєлсний талаарх зєвлєлийн дvрэм
7.1 Зєвлєл гишvvд дотроосоо
захирал, дэд захирлаа томилно.
7.2 Энэ журмын дагуу зєвлєл vvрэг хариуцлагаа хэрэгжvvлэх,
эрхлэн явуулахад шаардлагатай зарим дvрэм зааврыг нээлттэй,
ил тод хурал хийх замаар гаргана.
7.3 Зєвлєл шаардлага гарах болгонд хурал хийхээс гадна энгийн
vед сард доод тал нь 3 удаа хуралдана. 3-с доошгvй гишvvд
хvсэлт гаргасан тохиолдолд хуралдах ба хурлыг захирал удирдана.
4-с доош гишvvн оролцсон тохиолдолд хурал явуулахгvй.
7.4 Хийсэн ажлаар нь ажлын хєлс олгохын дээр зєвлєл, парламент
хоёрын харилцан зєвшилцєж гаргасан хуваарийн дагуу зєвлєлийн
гишvvдийн шийдвэрээр гаргасан бусад зардлыг гишvvдэд олгоно.
10.7-д заасны дагуу парламентад жилээр батлагдсан тєсєв нь
тєлєвлєгдсєн цалин хєлс болон зєвлєлийн гишvvдийн бусад тусгагдсан
зардлыг багтаадаг.
7.5 Зєвлєл хуралд болон хурлын тодорхой хэсэгт ерєнхий захирлыг
санал єгєх эрхгvйгээр оролцуулж болно.
8-р хэсэг Хуулийн
зєвлєх хэсэг
8.1 Зєвлєл 7 гишvvнээс
бvрдсэн хуулийн зєвлєх хэсгийг томилодог.
8.2 Хуулийн зєвлєх хэсгийн гишvvд ажил vvргээ 4 жилийн хугацаанд
гvйцэтгэх ба дээд тал 2 удаа сонгогдоно.
8.3 Хуулийн зєвлєх хэсгийн гишvvд хууль зvйн дадлага туршлагатай,
mutatis mutandis, 5.6, 5.8 ба 5.9-д заасан нєхцлvvдийг хангасан
байх ба гишvvд олон vндэстний заншлийг дээдэлдэг байна.
8.4 Зєвлєл дараах тохиолдолд гишvvнийг хуулийн зєвлєх хэсгээс
огцруулна.
(a) 5.8-д тодорхойлсон заалтыг мєрдєєгvй буюу хуулийн зєвлєх
хэсэгт томилогдоход тохиромжгvй,
(б) Хуулийн зєвлєх хэсгийн гишvvний хувиар албан тушаалаа
ноцтойгоор хэтрvvлэн ашигласан,
(в) Ажил vvргээ vр ашигтайгаар эрхлэн явуулах чадваргvй болсон,
(г) Урьдчилан мэдэгдэлгvйгээр хуулийн зєвлєх хэсгийн хурлыг
дараалан 3 удаа тасалсан,
8.5 Хуулийн зєвлєх хэсэг нь 38.3-д заасны дагуу ерєнхий захирлын
хvсэлтээр эсвэл 39.4-д заасны дагуу зєвлєлийн хvсэлтээр хуралдах
ба тэдгээрт заасны дагуу хурлаас гаргасан аливаа шийдвэр нийтэд
ил тод байна.
8.6 Хуулийн зєвлєх хэсгийн гишvvд 7.4-д заасны дагуу mutatis
mutandis, болон хийсэн ажлаараа цалин авна.
9-р хэсэг Хороо
9.1 Зєвлєл хорооны ерєнхий
захирлыг 5-с доошгvй хvний саналаар томилно.
9.2 5.6, 5.8 ба 5.9-д заасан нєхцлvvд, mutatis mutandis нь
ерєнхий захиралд хамаарна.
9.3 Зєвлєл 6.2(а), 6.2(б) ба 6.2(в)-д тодорхойлсон нєхцлvvд
бvрдсэн тохиолдолд 5-с доошгvй гишvvдийн саналаар ерєнхий
захирлыг ажлаас нь огцруулна.
9.4 Зєвлєл батлагдсаны дараагаар ерєнхий захирал ажилтнуудаа
бvрдvvлэх ба энэхvv журмын дагуу єєрийн vvрэг хариуцлагаа
биелvvлэх болон vйл ажиллагаагаа гvйцэтгэхэд тухайн хороонд
шаардлагатай гэж vзэж буй хvмvvсийг сонгодог. Энэ процесс
нь ил тод, нээлттэй болно.
9.5 Хороо нь єєрийн vйл ажиллагаа, vvрэг хариуцлагаа гvйцэтгэхэд
шаардлагатай заалт дvрмийг энэхvv журамд нийцvvлэн нээлттэй,
ил тодоор гарган батална.
10-р хэсэг
Жилийн тайлан ба санхvvжилт
10.1 Зєвлєл, парламент,
тєр олон нийтэд нэвтрvvлэх зєвлєлийн тєсвийг батлах vvрэгтэй.
10.2 Хариуцах чадварыг батлахын тулд зєвлєл нь боломжит цахилгаан
тєхєєрємжийг ашиглан гаднын санхvvгийн шалгалтаар баталгаажсан
тооцооны хамт нийтэд мэдэгдэнэ. Жилийн тайлан нь доорх мэдээллvvдийг
агуулдаг.
(a) Нэвтрvvлгийн зєвлєлийн ємнєх жилийн vйл ажиллагааны тодорхойлолт
(б) Лиценз, гомдол санал болон судалгаатай холбоотой мэдээлэл
(в) Аливаа зєвшєєрлийн тодорхойлолт болон тэдгээртэй холбоотой
шийдвэрvvд
(г) Нэвтрvvлгийн давтамжийн тєлєвлєгєєтэй холбоотой мэдээллvvд
(д) Ємнєх жилийн зорилго, зорилтоо хэрэгжvvлэхэд тулгарсан
асуудалд хийсэн анализ дvн шинжилгээ
(e) Ирэх жилийн зорилго, зорилт
(ж)Нэвтрvvлгийн хvрээн дэх аливаа тодорхойлолтууд
(з)Ємнє жилийн орлого ба зарлага
(и) Ирэх жилд тєлєвлєгдсєн тєсєв
10.3 Зєвлєл нь жилийн тайлангаа албан ёсоор тавих ба парламентийн
хэлэлцvvлгийн ємнє санхvvгийн шалгалтад хамруулна.
10.4 Парламент жилийн тайланг нээлттэй хурлаар авч хэлэлцэх
ба сонирхогч талуудад жилийн тайлантай хамааралтай мэдэгдэл
хийхийг зєвшєєрдєг.
10.5 Парламент зєвлєл, зєвлєлийн захиралтай жилийн тайлантай
холбоотой асуудлаар юмуу нэвтрvvлэгтэй холбоотой асуудлаар
тайлангаас ємнє уулзана.
10.6 Парламент жилийн тайланг батлаагvй тохиолдолд зєвлєлийн
дарга зєвлєлєєс зарим гишvvдийг огцруулах талаар 6.2-д заасныг
харгалзан vзнэ.
10.7 Зєвлєл ирэх жилийн тєсєв, нэмэлт санхvvжилт хvссэн єргєдлєє
санхvvгийн шалгалтад хамрагдсан тооцооны хамт парламентэд
албан ёсоор тавина.
3-р
бvлэг Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн vйлчилгээ
11-р хэсэг
Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн vйлчилгээний радио, телевизийн
байгууллагагыг байгуулах
11.1 Тухайн улсын Радио
телевиз /цаашид “олон нийтийн радио, телевиз” гэх/ нь ашгийн
бус, олон нийтийн vйлчилгээний єргєн нэвтрvvлэг явуулдаг байгууллага
бєгєєд орон даяар нэвтрvvлдэг. Тус байгууллага нь соёл, зан
заншил, шашины олон янз байдалд нийцvvлсэн мэдээлэх, боловсрол
олгох, хєгжvvлэх, цэнгээнт зэрэг олон тєрлийн хєтєлбєрийг
орон даяар нэвтрvvлэх эрхтэй. Энэхvv олон нийтийн радио, телевизийн
ємч хєрєнгє нь энэ журамд заасан эрхийг олон нийтийн радио
телевизэд олгодог.
11.2 Олон нийтийн радио, телевиз нь захиргаа болон vйл ажиллагааны
хувьд аливаа этгээд эсхvл нэгжээс хараат бус байх ёстой. vvнд:
Засгийн газар болон тvvний агентлагууд, хуулиар шудрага бусаар
хязгаарлал тогтоох хийх зэрэг хамаарна. Хараат бус байдал
гэдэг нь ямар ч vед баталгаатай байх
бєгєєд аливаа бие хvн эсхvл байгууллагаас олон нийтийн радио,
телевизийн vйл ажиллагаанд хєндлєнгєєс оролцох, зєвлєлийн
гишvvн болон албан хаагчидад нь vvргээ биелvvлэхэд нь нєлєєлєх
оролдлого хийх, хуулиар шударга бус хязгаарлал тогтоохыг хориглодог
юм.
11.3 Олон нийтийн радио
телевиз нь энэхvv дvрэм журмын хvрээнд vйл ажиллагаагаа явуулахад
шаардлагатай бvх шууд болон шууд бус хамааралтай эрх мэдлийг
эдэлнэ. Тухайлбал, зєвлєл нь ємч хєрєнгєє эмхлэн цэгцлэх,
эзэмших, эрхлэх эрх мэдэл зэрэг хуулиар тусгагдсан бvх л эрх
мэдлийг эдэлдэг.
12-р хэсэг
Олон нийтийн vйлчилгээний нэвтрvvлгийн баримтлах зарим зарчимууд
12.1 Олон нийтийн радио
телевиз нь олон нийтийн сонирхол хэрэгцээнд нийцvvлсэн, хэтийн
тєлєвтэй, олон талын vзлийг тусгасан єндєр чанартай, шинэлэг
мэдээллээр хангана.
12.2 Энэ vvргээ гvйцэтгэхдээ олон нийтийн радио телевиз нь:
(а) Биеэ дааж, бусдаас хараат бусаар, шударгаар vйд ажиллагаагаа
явуулна. Vйл ажиллагаандаа редакцийн зарчимч байдлыг тусгахын
зэрэгцээ зєвхєн єєрийн радио телевизийн vзэл бодлыг тусгахгvй.
(б) Ойлгомжтой, vнэн зєв, бодит мэдээлэл єгєх ба тухайн улсын
доторх болон олон улсын аль алиных нь одоо болж буй vйл явдлыг
хамарсан хєтєлбєр явуулна.
(в) Тухайн цаг vеийн шинэлэг мэдээллээр хангахын зэрэгцээ
тэдгээрийн 25-с доошгvй хувь нь vндэсний цєєнхийн хэл дээр
байна.
(г) Соёлын хєгжлийг дэмжихийн зэрэгцээ тухайн улсын соёлын
олон янз байдлыг хамарна.
(д) Цєєнхийн программын vйдчилгээний байгууллагыг багтаан
хєтєлбєрийнхєє 25-с доошгvй хувийг цєєнхийнхний хэл дээр гарган
тэдэнд дуу хоолойгоо сонсгоно.
(e) Єргєн олон нийтийн сонирхолд нийцvvлсэн программ ба єєр
єєр vзэгчдэд зориулсан тусгай программын хоорондын харьцааг
тохируулна.
(ж) Гол шийдвэр гаргагчдын тогтоосон журамд нийцvvлсэн хєтєлбєр
нэвтрvvлэх
(з)Єєр єєр бvс нутгийн сонирхолд нийцvvлсэн хєтєлбєр гаргах
(и) Тєрийн чухал ач холбогдолтой мэдэгдлийг нийтэд зарлан
тvгээх
(к) Боловсрол олгох хєтєлбєр болон хvvхдэд зориулсан хvvхдийн
нэвтрvvлгийг зєв vр ашигтай хэмжээгээр нэвтрvvлэх
(л) тухайн улсын явуулж буй бодлогыг дэмжих
(м) Мэтгэлцээн болон шvvмжлэлийн санал бодлыг дэмжих
12.3 Тухайн улсын болон vндэсний байгууллагуудаас гаргасан
хєтєлбєрийн хєгжилийг дэмжих, олон тєрлийн vзэл бодол хэтийн
тєлєвийг тусгасан хєтєлбєр нэвтрvvлэх vvднээс олон нийтийн
радио телевиз нь єєрийн нэвтрvvлэх vйл ажиллагааны хvрээнд
бие даасан продюсерийн нэвтрvvлгийг багтаадаг. Олон нийтийн
радио телевиз нь нэвтрvvлгийнхээ 25%-ийг тухайн улсын бие
даасан уран бvтээлч-продюсерийн нэвтрvvлгээс бvрдvvлдэг.
12.4 Олон нийтийн радио телевиз нь ирээдvйд тухайн улсын иргэдэд
тvvхийн баримт vлдээх vvднээс программын архивтай байна.
12.5 Ил тод байдлыг батлах болон олон нийтийн сонирхолд нийцvvлэн
vйл ажиллагаагааа сайжруулахын тулд Олон нийтийн радио телевиз
олон нийтийн байнгын хараанд байж олон нийтийн цуглаан семинар
зохион байгуулж тэдний сонирхолд нийцтэй хєтєлбєр гаргахыг
эрмэлздэг.
13-р хэсэг
Олон нийтийн радио телевизийн захирлуудын зєвлєл
13.1 Олон нийтийн радио
телевиз нь бодлого тодорхойлох, олон нийтийн радио телевизийн
лицензийн нєхцєл болон 12-р хэсэгт заасан удирдах зарчмыг
мєрдєж ажиллах болон хариуцах чадвар бvхий єндєр хариуцлагатай
хvмvvсээс бvрдсэн захирлуудын зєвлєлтэй байна.
13.2 Захирлуудын зєвлєл нь бодлого, хууль зvй, технологи,
сэтгvvл зvй, бизнесийн салбар болон єргєн нэвтрvvлгийн ажлын
боловсрол, дадлага туршлагатай 9 гишvvдээс бvрдэнэ.
13.3 Ерєнхийлєгч дараах тєлєєлєгчдийн тодорхойлолтыг vндэслэн
захирлын зєвлєлийн гишvvдийг томилно.
(a) 3 туршлагатай ажилтныг ерєнхийлєгчийн тодорхойлсноор
(б) Нэвтрvvлгийн зєвлєлийн тодорхойлолтоор 2 хvн
(в) Парламентийн тодорхойлолтоор 2 хvн
(г) Дээрх 7 гишvvний тодорхойлолтоор 2 гишvvнийг тодорхойлно.
13.4 13.3(г)-д заасан томилолттой гишvvн нь нийгмийн бvх хvрээ
болон олон vндэсний зан заншлыг тєлєєлєх чадвартай байх ба
гишvvн томилох процесс нээлттэй, ил тод болно.
13.5 5.6, 5.8, 5.9 ба 6.2-д, mutatis mutandis, заасан нєхцлvvд
захирлуудын зєвлєлд хамаарна.
13.6 Захирлуудын зєвлєлд гишvvн 4 жил ажиллах ба дээд тал
нь 2 удаа сонгогдоно.
13.7 Олон нийтийн радио телевизийн захирал захирлуудын зєвлєлийн
хуралд санал єгєх эрхгvйгээр оролцож болно.
13.8 7.1-7.4-д дурьдсан нєхцлvvд нь, mutatis mutandis, захирлуудын
зєвлєлд хамаарах ба 7.3-д зааснаар захирлуудын зєвлєл сард
1 удаа хуралдах бєгєєд хуралд 5-с цєєнгvй гишvvд оролцох ёстой.
Цалин хєлс, тєсєв нь 7.4-д зааснаар зохицуулагдана.
14-р хэсэг
Олон нийтийн радио телевизийн захирлуудын зєвлєл ба албан
хаагчид
14.1 Захирлуудын зєвлєл
байгуулагдаад vйд ажиллагаагаа эрхэлж эхлэнгvvт 6-с цєєнгvй
гишvvдийн саналаар олон нийтийн радио телевизийн удирдах зєвлєлийг
томилдог. Захирал нь менежмент, редакцийн ажилтан болон олон
нийтийн радио телевизийн редакцийн бодлогыг хариуцдаг.
14.2 5.6, 5.8 ба 5.9-д дурьдсан нєхцлvvд нь захиралд хамаарна.
14.3 Захирлуудын зєвлєл 6-с цєєнгvй гишvvдийн саналаар захирлыг
ажлаас огцруулах ба шинэ захирлыг томилно.
14.4 Захирлуудын зєвлєл нь хуулинд тусгасан хvрээнд Засгийн
газар болон нэвтрvvлгийн агентлагууд зэргийг багтаасан байгууллага
эсвэл бусад хvмvvсээс зохицуулан явуулах vйл ажиллагаанд хяналт
тавидаг. Энэ хараат бус байдал нь байнга хэрэгжих г бєгєєд
ямар ч хvн, байгууллага хуульд тусгайлан зааснаас бусад байдлаар
тус нэвтрvvлгийн зєвлєлийн vйл ажиллагаанд саад болох, ажил
vvргийг нь саатуулах эрхгvй. Захирлуудын зєвлєл нь энэхvv
дvрэм журамын хvрээнд vйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай
бvх шууд болон шууд бус хамааралтай эрх хэмжээтэй. Тухайлбал,
зєвлєл нь ємч хєрєнгєє захиран зарцуулах, эзэмших, эрхлэх
эрх мэдэл зэрэг хуулиар тусгагдсан бvх л эрх мэдлийг эдэлдэг.
14.5 Захирлуудын зєвлєл тухайн радио телевизийн vйл ажиллагаа
явуулах удирдамж болон дvрэм зааврыг баталдаг.
14.6 Захирлуудын зєвлєл нь газар газрын нэвтрvvлгийн ба хуулийн
туршлагатай ажилтнуудыг цуглуулж олон нийтийн радио телевизийн
талаар санал солилцуулдаг.
15-р хэсэг
Олон нийтийн радио телевизийн санхvvжилт
15.1 Олон нийтийн радио
телевиз нь лицензийн тєлбєр, улсын татаас, зар сурталчилгаа,
бусад худалдааны vйл ажиллагаа, тэтгэлэг, хандив зэргээс санхvvжилтээ
олдог.
15.2 Тухайн улсын цахилгаан хэрэглэж байгаа хувийн эзэмшил,
бизнесийн болон бусад байгууллагууд бvгд цахилгааны тєлбєрийн
хэсэг болох олон нийтийн нэвтрvvлэг явуулж байгаагийн тєлбєр
гэж нэрлэгдэх нэмэлт тєлбєрийг тєлдєг. Нэвтрvvлгийн зєвлєл
нь зохисгvй гачигдал vvсэж болохоос сэргийлж
зарим байгууллагыг энэ тєлбєрєєс чєлєєлдєг. Тєлбєрийн тєвшин
нь олон нийтийн радио телевизээр тєлєвлєгдєн парламентээр
батлагддаг. Тухайн улсын эрчим хvчний байгууллага энэ тєлбєрийг
цуглуулах ба тvvнийгээ тєлбєр авагч, тєлєгч 2 байгууллагын
хоорондын зєвшилцлийн дагуу олон нийтийн радио телевизэд шилжvvлдэг.
Энэ зєвшилцєлд тухайн улсын эрчим хvчний байгууллагаас олон
нийтийн радио телевизэд шилжvvлэх єргєн нэвтрvvлгийн хэвийн
тєлбєрийн хэвийн шилжилтийг тусгадаг.
15.3 16.5-д зааснаар холбогдолтой эрх мэдэл бvхий байгууллагуудаар
батлагдсанааар Олон нийтийн радио телевизийн жилийн тєсєв
нь радио єргєн нэвтрvvлэг явуулах тєлбєрєєр тєлєвлєгдсєн нийт
орлогын бодит тооцоог багтаадаг. Тєсєв баталснаар тухайн эрх
мэдэлтнvvд нийт нэвтрvvлгийн орлогыг хариуцдаг. (бодит тєлбєр
тєлєт тооцоолсноос бага буюу алдагдалтай тохиолдолд Тєрийн
радио телевизийг нэмэлт санхvvжилтээр хангана)
15.4 Олон нийтийн радио телевиз нь хєтєлбєртєє зар сурталчилгаа
оруулдаг ба зар сурталчилгааны орлого нь Олон нийтийн радио
телевизийн нийт орлогын 25%-иас ихгvй байхаар тусгагдана.
Зар сурталчилгааны єдрийн ба цагийн хязгаар нь 32.2-д тодорхойлогдсон
байгаа.
15.5 Олон нийтийн радио телевиз нь бусад vйлчилгээгээ эрхлэхэд
шууд хамааралтай худалдааны vйл ажиллагаа явуулж болно.
15.6 Олон нийтийн радио телевиз нь тєрийн єргєн нэвтрvvлэг
явуулсны тєлбєр болон бусад улсын татаас авсан эсвэл зар сурталчилгаа
болон бусад худалдааны vйл ажиллагааг шударга бусаар дэмжин
олсон тєрийн санхvvг ашиглах эрхгvй.
16-р хэсэг
Жилийн тайлан ба жилийн тєсєв
16.1 Захирлуудын зєвлєл
Олон нийтийн радио телевизийн хариуцах чадварыг тєр олон нийт,
парламентийн ємнє хариуцна.
16.2 Хариуцах чадварыг батлахын тулд захирлуудын зєвлєл боломжит
цахилгаан тєхєєрємжvvдийг ашиглан жилийн тайлангаа санхvvгийн
шалгалтад хамрагдуулсан тооцооны хат тайлагнадаг.
Жилийн тайланд дараах зvйлvvдийг тусгана.
(a)Санхvvгийн шалгалтанд хамрагдсан тооцооны 1 хувийг ємнєх
жилийн орлого зарлагын тайлантай хамт гаргана
(б) Олон нийтийн радио телевизэд бvхэлдээ болон хагас нь хамрагдсан
аж ахуйн нэгж, байгууллагын тухай мэдээлэл
(в) Дараа жилд тєлєвлєсєн тєсєв
(г) Санхvv болон удирдлагатай холбоотой мэдээлэл
(д) Олон нийтийн радио телевизийн ємнєх жилд тавьсан зорилт
ба тулгарсан асуудлуудын цар хvрээ, ирэх жилд тавьж буй зорилт
(е) 14.1-д тодорхойлсон редакцийн бодлого
(ж) Захирлуудын зєвлєлєєс явуулсан судалгаа
(з) єнгєрсєн жилд Олон нийтийн радио телевизээс явуулсан vйл
ажиллагааны тодорхойлолт
(и) Программын хуваарь ба бусад хуварьт тєлєвлєсєн єєрчлєлтvvд
(к) Бие даасан продюсер ба компаний бэлтгэсэн, тэдний нэрийг
оруулсан Олон нийтийн радио телевизээр нэвтрvvлсэн нэвтрvvлгийн
жагсаалт
(л) Тєр олон нийтийн нэвтрvvлэгтэй холбоотой тодорхойлолтууд
(м) Vзэгчдийн даган мєрдєж байгаа талаарх мэдээлэл
16.3 Захирлуудын зєвлєл албан ёсоор жилийн тайлан ба санхvvгийн
шалгалтад хамрагдсан тооцоог парламентэд хэлэлцvvлэхээр тавидаг
ба vvний ємнє сонирхсон талууд мэдэгдэл хииж болох нээлттэй
хурал дээр жилийн тайланг авч хэлэлцдэг.
16.4 Хэрэв парламент Олон нийтийн радио телевиз нь єєрийн
лицензийн нєхцєл болон 12-р хэсэгт заасан удирдах зарчмыг
ноцтойгоор зєрчсєнийг илрvvлбэл нэвтрvvлгийн зєвлєлд 36 ба
38-р хэсгийн дагуу лицензийн нєхцлийн зарчмыг авч vзэхийг
даалгадаг.
16.5 Захирлуудын зєвлєл парламентэд ирэх жилд тєлєвлєсєн тєсвєє
нэмэлт санхvvжилт хvссэн єргєдлийн хамт албан ёсоор єргєдєг.
Тєсвийг авч хэлэлцэхдээ парламент нэвтрvvлгийн зєвлєлийн саналыг
тусгадаг.
17-р хэсэг
Гомдол гаргах тухай
Олон нийтийн радио телевиз
дотоод гомдол гаргах шат дамжлагатай байхын зэрэгцээ тухайн
дамжлагын эсрэгээр хэмжигдэх харилцан холбогдох кодтой байна.
Бодгалиуд нь Олон нийтийн радио телевизийн эсрэг тус кодын
зєрчилтийн талаар гомдол гаргах ба тиймэрхvv гомдол санал
нь Олон нийтийн радио телевизээс шударга ба тогтвортой замаар
шийдэгдэнэ.
Олон нийтийн радио телевизийн эсрэг дотроос санал гаргах нь
бодгалийг нэвтрvvлэгчдийн харилцан холбооны кодод vндэслэн
хороонд ижил гомдол санал гаргахад нь саад болдоггvй.
4-р
бvлэг Бодлогын хєгжилт
18-р хэсэг
Бодлогын хєгжилт
Энэ нь нэвтрvvлэх зєвлєлєєс
энэхvv журмын 3-р хэсэгт тусгагдсан ерєнхий нэвтрvvлэг явуулах
бодлогын дагуу нэвтрvvлэх бодлогыг хєгжvvлэх, дэмжихэд чухал
ач холбогдолтой. Vvнтэй холбоотойгоор нэвтрvvлэх зєвлєл нь
бодлогыг дэмжигч талуудад судалгаа, хэвлэл судлал, семинар
ба дугуйлан дамжаа явуулж мэдэгдэл хийдэг.
5-р
бvлэг Нэвтрvvлэх давтамж
19-р хэсэг
Нэвтрvvлэх давтамжийн хvрээ
19.1 Нэвтрvvлгийн зєвлєл
нь vйл ажиллагаагаа эхэлсэн даруйд харилцаа холбооны удирдах
хэлтэс болон бусад сонирхогч талуудтай хэлэлцэн хэрэв шаардлагатай
бол олон улсын харилцаа холбооны холбоо (ITU), хєрш орнуудтай
зєвлєлдєн тухайн улсад нэвтрvvлэг явуулахад боломжтой давтамжийн
бvхэл хvрээ хязгаарыг тодорхойлдог. Шуудан холбооны удирдах
хэлтэс нь нэвтрvvлэх зєвлєлд нэвтрvvлэх давтамжийн хvрээнд
гарах аливаа тєлєвлєсєн єєрчлєлттэй холбоотойгоор зєвлєгєє
єгдєг.
19.2 Нэвтрvvлгийн зєвлєл нь нэвтрvvлгийн давтамжийн хvрээн
дэх давтамжуудын хэрэглээний лицензийн тал дээр хариуцлагатай
цорын ганц бvлэг болно.
20-р хэсэг
Давтамж тєлєвлєлт
20.1 Нэвтрvvлгийн зєвлєл
нь сонирхсон талууд болон Олон нийтийн радио телевизтэй зєвлєлдєн
томилолтын 6 сарын хугацаанд боломж гарах болгонд болон тєлєвлєгєєнд
засвар оруулах тохиолдолд нэвтрvvлэх давтамжийн хvрээний хэрэглээг
илvv тохиромжтой болгох нэвтрvvлэх давтамжийн тєлєвлєгєєг
хєгжvvлж байдаг. Энэ тєлєвлєгєє нь одоогийн лиценз болон технологи,
технологийн дэвшилтийг тооцож vзсний vндсэн дээр программыг
аль болох єргєн хvрээнд хvлээн авах олон нийтийн эрхэнд тулгуурладаг.
20.1 Дэмжиж зєвшєєрсєн тохиолдолд тухайн нэвтрvvлгийн давтамжийн
хvрээг ашигладаг.
20.3 Нэвтрvvлэх давтамжийн тєлєвлєгєєгєєр тухайн улсын єргєн
нийтийн, бvс нутгийн, нийгэмлэгийн ба Олон нийтийн радио телевиз
зэрэг нэвтрvvлэгч явуулагч байгууллагуудад давтамж хуваариладаг.
20.4 Нэвтрvvлгийн зєвлєл нь зарим тохиолдолд сонирхогч талуудтай
зєвлєлдєн давтамжийн тєлєвлєгєєг технологийн хєгжил дэвшилт,
лиценз болон vзэгч сонсогчдын сонирхолд нийцvvлэн єєрчлєх
нь бий.
6-р
бvлэг Лиценз
21-р хэсэг
Нэвтрvvлгийн лицензийн шаардлага
21.1 Хорооноос гаргасан
нэвтрvvлэг явуулах лицензгvйгээр радио єргєн нэвтрvvлэг явуулахыг
хориглодог.
21.2 Хороо нь лицензийг гаргаж, шинэчлэхийн зэрэгцээ лиценз
бvхий байгууллагууд нь лицензэд тусгагадсан нєхцлvvдийг мєрдєж
байгаа эсэхэд хяналтт тавидаг.
21.3 Хороо нь лицензийн бvртгэлийг хариуцах ба бvртгэлийг
тєр олон нийт хянадаг.
21.4 Энэ журам vйлчилж эхлэхэд vйл ажиллагаагаа ємнєх хvчинтэй
лицензийн дагуу явуулж байсан нэвтрvvлэгчид лицензээ автоматаар
тэр єдрєєс хойш 3 сараар сунган vйл ажиллагаагаа vргэлжлvvлнэ.
Энэ 3 сарын хугацаанд нэвтрvvлгийн зєвлєл тус журмын нєхцєлд
тохируулан эдгээр нэвтрvvлэгчдийг энэ хэсгийн нєхцєл журамд
нэгтгэх боломжит арга хэмжээг авдаг.
21.5 Олон нийтийн радио телевиз нь 12-р хэсэгт тусгагдсан
тєр олон нийтийн vйлчилгээний єргєн нэвтрvvлэг явуулах дvрэм
заавартай нийцтэй лиценз авах ба уг лиценз нь тухайн улсын
нийт хvн амд нэвтрvvлэг явуулах эрхийг олгодог. Лицензийн
хугацааг Олон нийтийн радио телевизтэй хамтран тогтоодог.
21.6 Харилцаа холбооны яаманд єргєгдсєн боловч шийдэгдээгvй
байгаа лиценз хvссэн єргєдлийг энэ журмын дагуу хэлцvvлэхээр
хороонд шилжvvлдэг ба шаардлагатай гэж vзвэл єргєдєл гаргагчаас
лицензийн єрєдлийн талаар нэмэлт мэдээлэл шаарддаг.
22-р хэсэг
Шинэ лицензийн тухай
22.1 Зєвлєл нь нэвтрvvлэх
давтамжийн тєлєвлєгєє, нэвтрvvлэг явуулах бодлого, боломжит
нэвтрvvлэгчдийн сонирхол ба зах зээлийн чадамжид vндэслэн
нэмэлт хувийн ба нийгэм олон нийтийн нэвтрvvлгийн лиценз гаргах
уралдаан зохион явуулах нь олон нийтийн сонирхлын тєвд байгаа
эсэхийг тодорхойлдог.
22.2 Нэвтрvvлгийн зєвлєл 24.6-д зссан жилийн концессийн тєлбєрийг
тусгасан журмыг зєвшєєрєхийн зэрэгцээ єргєдєл гаргахад дагалдан
шаардагддаг программын хуваарь зэргийг багтаасан нэмэлт мэдээлэл
єгєх зэрэг бvх л шаардлагыг гvйцэлдvvлдэг.
22.3 Нэмэлт лиценз гаргахаар тєлєвлєсєн тохиолдолд хороо энэхvv
шийдвэрийн талаар нийтэд мэдэгдэл хийдэг. Мэдэгдэл нь шинэ
нэмэлт лицензтэй холбоотой мэдээллийг агуулах ба vvнд єргєдєл
хvлээн авах сvvлийн хугацаа, єргєдлийн тєлбєр зэргийг дурьддаг.
23-р хэсэг
Лицензийн єргєдлийг авч хэлэлцэх
23.1 Лиценз олгох процесс
нь шударга, ил тод болдог.
23.2 Хороо нь єргєдєл хvлээн авч дууссанаас 60 хоногийн дотор
шударга єрсєлдєєнд vндэслэн тухайн єргєдєл гаргагчид нэвтрvvлгийн
лиценз олгох эсэхийг шийдвэрлэдэг. Нягтлан шvvн хэлэлцэх асуудал
гарвал хороо 60 хоногийн хугацааг нэмж сунгах ба хугацаа сунгах
болсон шийдвэрээ єргєдєл гаргагч талуудад мэдэгдэнэ. Шийдвэр
гаргах процесс нээлттэй ил тод явагдах бєгєєд хороо сонирхогч
талууд болон єргєдєл гаргагчдад єргєдєлтэй холбоотой мэдэгдэл
хийхийг зєвшєєрдєг.
23.3 Єргєдєл гаргагчид нэвтрvvлэг явуулах лиценз олгох эсэхийг
шийдэхдээ хороо дараах хvчин зvйлvvдийг авч vздэг.
(a) Єргєдєл гаргагч нь тєлєвлєсєн vйлчилгээгээ vзvvлж чадахуйц
буюу чанартай vйлчилгээгээр хангах техник тєхєєрємжтэй байх
(б) Єргєдєл гаргачийн санхvvгийн нєєцийн бодит байдал, хир
хэмжээ ба санхvvгийн чадавхи
(в) Тєлєвлєсєн vйлчилгээнд лиценз олгох нь 27-р хэсэгт заасан
ємч эзэмшигчийн эсвэл монополчлолын дvрмийг зєрчих буюу шударга
бус єрсєлдєєнд хvргэж болох эсэх
(г) Ойролцоох газарзvйн районд эртнээс нэвтэрсэн vйлчилгээний
эрэлт хэрэгцээнд нийцсэн программын хуваарьт тусгагдсан мэдээлэл
(д) тухайн улсын бvх хэл, зан заншил vндэстний бvлэгт тохирсон
нэвтрvvлэх vйлчилгээний хэрэглээ
(e) Бусад єрсєлдєгчид
(з) Гадныхны сонирхолд нийцvvлэн бvтээгдсэн гадны материалыг
хєрвvvлэн нэвтрvvлэх гэж тєлєвлєсєн тохиолдолд тухайн тєлєвлєсєн
vйлчилгээ нь орон нутгийн нэвтрvvлэх vйлчилгээний хєгжил дэвшилтэд
нєлєєлєх эсэх
23.4 Хороо нь лиценз хvссэн єргєдєлд татгалзсан хариу єгєхдєє
учир шалтгааныг бичгээр vйлдэн мэдэгдэнэ. Мєн зєвлєлд энэ
шийдвэрийн талаар єргєдєл гаргах єргєдєл гаргагчийн эрхийг
тусгасан байна.
23.5 Лицензийг улс тєрийн нам эсвэл улс тєрийн намд албан
тушаалтай хэн нэгний удирдлага, эзэмшилд багддаг байгууллагад
олгодоггvй.
23.6 Лицензийг зєвхєн тухайн улсын оршин суугч хувь хvн эсвэл
тухайн улсад хуулийн эрхийн статустай нэгж байгууллагад олгодог.
24-р хэсэг
Лицензийн нєхцлvvд
24.1 Лицензэд нэвтрvvлэгчийн
хэрэглэх давтамж болон давтамжуудыг заасан байдаг.
24.2 Лицензvvд нь радиод 5 жил, телевизэд 7 жилийн хугацаатай
байна.
24.3 Хороо нь техник тєхєєрємж, нэвтрvvлгийн бодлогыг дэмжихэд
чухал ач холбогдолтой хувийн ба нийгэм олон нийтийн нэвтрvvлэгчийн
лиценз зэрэг энэхvv журмын 3-р хэсэгт тусгасан чухал ач холбогдолтой
нєхцлvvдийг хавсаргадаг.
24.4 Нэвтрvvлэгчдэд зориулсан харилцан холбогдох кодыг мєрдєх
ба программын хуваарийг агуулсан лицензийн єргєдєлд онцлогдсон
бvх л зvйлvvдийг хороо нэмэлт нєхцлvvдээр тодорхойлдог.
24.5 Нэвтрvvлэгчид нь єєрсдийн лицензэд єєрчлєлт засвар оруулах
талаар хороонд санал тавина. Хороо тус саналыг хvлээн авч
эсвэл татгалзаж болох ба хэрэв хороо саналыг хvлээн авснаас
хойш 30 хоногийн дотор хариу єгєєгvй бол хороог тус саналыг
хvлээн зєвшєєрсєн гэж vздэг. Нэгэнт зєвшєєрєгдсєн тохиолдолд
нєхцлvvдийг нэвтрvvлэгчийн лицензийн хуучин байсан нєхцлийн
оронд тавидаг.
24.6 Хороо нь шаардлагатай гэж vзээд сонирхогч талуудтай зєвлєлдєж,
зах зээлийн нєхцєл байдлыг тооцсоноор нэвтрvvлгийн лицензийн
тєрлvvдээс хамаарах жилийн концессийн тєлбєрийн хуваарийг
гаргадаг. Энэ тєлєвлєгєєг хороогоор батлуулах ба тєрийн бичиг
баримт хэлбэрээр гаргадаг. Нэвтрvvлэгчид жилийн концессийн
тєлбєрєє хороонд тєлєх ба хуримтлагдсан тєлбєрийг 10.7-д зааснаар
парламентаар батлагдсаны дагуу нэвтрvvлэгчийн зєвлєлийн тєсєвт
оруулдаг.
24.7 Бvх нэвтрvvлэгчдэд хамааралтай лицензийн нєхцлvvдэд энэ
журмын 26-34-р хэсэгт заасан мєрдлєгvvд ордог.
24.8 Энэ журмын 12-р хэсэгт заасан удирдах зарчмын дагуу vйл
ажиллагаа явуулахыг Олон нийтийн радио телевизийн лицензийн
нєхцєлд заасан байдаг. 24.9 Лицензийг нэвтрvvлэгчийн зєвлєлийн
зєвшєєрєлгvйгээр бусдад дамжуулж шилжvvлийг хориглоно.
25-р хэсэг
Лиценз шинэчлэл
25.1 Хувийн болон нийгэм
олон нийтийн нэвтрvvлэгчид нь лицензийн нєхцлvvдийг ноцтойгоор
зєрчєєгvй бол хорооноос шинэчлэгдсэн нэвтрvvлэгчийн лиценз
авах эрхтэй байна.
25.2 Олон нийтийн радио телевиз нь шинэчлэгдсэн лиценз авах
эрхтэй. Хэрэв хорооноос Олон нийтийн радио телевиз нь лицензийн
нєхцлvvдийг ноцтойгоор зєрчсєн гэж vзвэл хороо 13.1-д заасан
дvрмvvдийг захирлуудын зєвлєл зєрчсєн эсэхийг хянаж vзэх ба
13.5 ба 6.2 дэд хэсгvvдэд заасны дагуу аливаа захирлуудын
зєвлєл ба Олон нийтийн радио телевизийн захирлуудын зєвлєлийн
гишvvдээс SRSG-рvv шилжvvлэх эсэхийг тодорхойлно.
25.3 Лиценз шинэчлэх vед нэвтрvvлэгч лицензийн нєхцєлд оруулах
єєрчлєлтvvдийг хороонд санал болгох ба хороо тэдгээр саналыг
хvлээн авч эсвэл татгалзаж болохын зэрэгцээ лицензийн нєхцлvvдэд
єєрчлєлт оруулж болно.
25.4 Лиценз шинэчлэл нь радиод 5, телевизэд 7 жилийн хугацаатай
байна.
25.5 Vvнээс гадна хувийн ба нийгэм олон нийтийн нэвтрvvлэгчдийн
лиценз нь олон нийтийн сонирхолд нийцэж байгаа тохиолодолд
хороо нь энэ журмын 3-р хэсэгт тодорхойлсон нэвтрvvлэгийн
бодлогод vндэслэн тэдгээр лицензvvдийг шинэчлэхгvй орхиж болно.
25.6 Лицензийг шинэчлэхгvй гэсэн шийдвэр гаргахын ємнє хороо
нэвтрvvлэгчид болон сонирхогч талуудад ямар учраас лицензийг
шинэчлэлгvй орхиж байгаа талаар нотолгоо бvхий бодит тайлбар
гаргана. Тvvнчлэн олон нийтийн цуглаан зохион байгуулж єргєдєл
гаргагчид болон бусад сонирхогч талуудын аман ба бичгэн мэдэгдлийг
хvлээн авна.
25.7 Нэгэнт хороо лиценз шинэчлэхгvйгээр шийдсэн тохиолдолд
энэ шийдвэрт хvргэсэн учир шалтгааныг нэвтрvvлэгчид бичгээр
хvргэнэ. Бичигт єргєдєл гаргагч нь тухайн шийдвэрийн талаар
зєвлєлд єргєдєл гаргах эрхтэйг тусгасан байдаг.
7-р
бvлэг Лицензийн нєхцлvvд
26-р хэсэг
Нэвтрvvлэгчдийн харилцан холбогдох код
26.1 нэвтрvvлгийн зєвлєл
нэвтрvvлэгчид, сэтгvvлчид болон бусад сонирхогч талуудтай
зєвлєлдсєний дvнд нэвтрvvлэгчдийн харилцан холбогдох кодыг
баталдаг. Батлагдсан кодыг тухайн улсын нутаг дэвсгэрт vйл
ажиллагаа явуулж байгаа нэвтрvvлэгчдэд тараана. Шинээр лиценз
олгогдсон нэвтрvvлэгчид ч гэсэн энэ код хамааралтай.
26.2 Кодын стандартад дараах зvйлvvдийг багтаадаг:
(а) Vзэгчдийн наснаас хамаарсан программын ангилал(кино багтана)
(б) Мэдээллийн программ нь vнэн бодит байх.
(в)Зар сурталчилгаа ба тэтгэлэг хандив
(г)сексийн харьцаа ба хvчирхийллийн дvрслэл
(д)шашин ном ба vндэстэн, зан заншлийн цєєнхийг хvндэтгэх
(e)хувийн амьдралыг хvндэтгэх
(ж) шашины vзлvvдийг хvндэтгэх
(з)хvvхдийн хамгаалал
27-р хэсэг
Монополчлол ба ємч эзэмшил
27.1 Нэвтрvvлгийн зєвлєл
нь тєвийн хэвлэл нэвтрvvлгийг ємчлєх, монополчлохоос сэргийлэн
шаардлагатай арга хэмжээг авна.
27.2 Vvний тулд аливаа дараах зvйлvvдэд шууд ба дамаар байнгын
хяналт тавихыг хориглодог.
(a)Хоёроос дээш vндэсний телевиз, радио, сонин хэвлэл(vндэстэнд
єргєн тараадаг) зэрэг хэвлэл нэвтрvvлгийн аж ахуйн нэгжvvдэд
хяналт тавих
Бvс нутгийн ба орон нутгийн хэвлэл нэвтрvvлэгт мєн адил
(б)Нэгээс дээш vндэсний эсвэл аливаа нэг хот, районы телевизийн
нэвтрvvлгийн vйлчилгээнд хяналтт тавих
(в) n-с олон сая хvнтэй Х улсын нэмэгдсэн нийт vзэгчидтэй
радио нэвтрvvлгийн vйлчилгээ(n=1.5*нийт хvн ам, жишээ нь 6
сая , =нэмэгдсэн нийт vзэгчдийн тоо 9 сая буюу 9 сая сонсогч)-нд
хяналт тавих
28-р хэсэг
Шударга бус єрсєлдєєн
Нэвтрvvлгийн зєвлєл нь
аливаа шударга бус єрсєлдєєнєєс сэргийлэн шаардлагатай арга
хэмжээг авна.
29-р хэсэг
Зохиогчийн эрх
29.1 Нэвтрvvлэгчид нь єєрсдийн
бvтээн туурвисан эсвэл зохиогчийн эрхийг нь эзэмшиж буй нэвтрvvлгийг
vзvvлнэ.
29.2 Зохиогчийн эрх нь программ бvртэй vзvvлэх кредитийн 1
хэсэг байна.
30-р хэсэг
Залруулга ба хvлцэл єчилт
30.1 Аливаа нэг хvн нэвтрvvлэгчийг
буруу ташаа материал нэвтрvvллээ гэж vзвэл гомдол гарган эх
нэвтрvvлэг гарснаас хойш 21 хоногийн дотор залруулга хийхийг
эсвэл хvлцэл єчихийг нэвтрvvлэгчээс шаардаж болно.
30.2 Тухайн материал нь буруу байсан тохиолдолд нэвтрvvлэгч
боломж гарангуут аль болох тvргэн залруулга хийн нэвтрvvлнэ.
30.3 Тухайн материал нь буруу байгаад энэ нь нэвтрvvлэгчийн
анхаарамжгvйгээс болсон бол нєхцєл байдлыг хянаж vзэн нэвтрvvлэгч
залруулга хийхийн ялдамд хvлцэл єчнє.
30.4 Нэвтрvvлэгч гомдол гаргаснаас 8 хоногийн дотор залруулга
хийх болон хvлцэл єчихєєс татгалзвал гомдол гаргагч нь энэ
талаар хороонд хандах ба хороо асуудлыг нэвтрvvлэгчдийн харилцан
холбогдох кодын дагуу авч vзнэ.
30.5 Залруулга болон хvлцэл єчсєнєєр нэвтрvvлэгч нь лицензийн
нєхцєл, хууль зєрчсєн хариуцлагаас мултрахгvй.
31-р хэсэг
Архив
31.1 Нэвтрvvлэгчид нь бvх нэвтрvvлгээ дуу, дvрс бичлэг, фото
зураг, бичиг баримт хэлбэрээр хадгалах ёстой ба хамгийн бага
нь 21 жил хадгална.
31.2 Нэвтрvvлэгчдийн харилцан холбогдох код, лицензийн нєхцєл
зєрчсєн нэвтрvvлгийг эсвэл залруулга хийж хvлцэл єчсєн материалыг
тухайн нэвтрvvлэгч нэвтрvvлгийн зєвлєлийн шаардлагын дагуу
асуудал бvрэн шийдэгдтэл хадгална.
32-р хэсэг
Зар сурталчилгаа
32.1 Зар сурталчилгаа нь
агуулгаа ойлгомжтой тод тусгасан байна.
32.2 Аливаа хувийн болон нийгэм олон нийтийн нэвтрvvлэгч нь
нэвтрvvлгийнхээ 15%, эсвэл цаг ба программын 20%-иас ихгvйг
зар сурталчилгаанд зориулна. Олон нийтийн радио телевиз нь
єдрийн нэвтрvvлгийн 7.5%, эсвэл єгєгдсєн цаг, программын 10%-д
зар сурталчилгаа хийнэ.
32.3 Нэвтрvvлэгчдийг тамхи, архи болон тусгай заавраар хэрэглэдэг
эм тариа сурталчлахыг хориглоно.
33-р хэсэг
Улс тєрийн сурталчилгаа ба сонгуулийн нэвтрvvлэг
33.1 Энэ хэсэгт заасан
ба сонгуулийн тєв хорооноос гаргасан дvрэм заавраас гадуур
аливаа улс тєрийн намын тєлєє болон тэднийг тєлєєлж улс тєрийн
сонгуульд нэр дэвшигчийн тєлєє зар сурталчилгаа явуулж болохгvй.
33.2 Нэвтрvvлгийн зєвлєл улс тєрийн намын сонгууль ба улс
тєрийн сонгуульд нэр дэвшигчийг сурталчлахтай холбоотой дvрэм
зааврыг гаргана. Энэ мэт дvрмvvд нь намууд ба нэр дэвшигчдэд
ялгаварлахгvйгээр, шударгаар нэвтрvvлэгт хамрагдах боломж
олгоход чиглэгддэг.
33.3 Сонгуулийн тєв хорооноос гаргасан хэвлэл нийтлэлийн сонгуулийг
тусгасан дvрэм заавруудын дагууд нэвтрvvлгийн зєвлєл нь сонгуулийн
явцад нэр дэвшигч ба намын одоогийн ажил хэргийг харуулсан
мэдээллийг нэвтрvvлэхийг батална.
34-р хэсэг
Тайлангийн шаардлагууд
Нэвтрvvлэгчид нэвтрvvлгийн зєвлєлд жилийн тайлангаа
танилцуулна. Жилийн тайланд лицензийн нєхцлvvдийн сануулга,
программын тухай мэдээлэл ба нарийвчилсан санхvvгийн тайланг
багтаадаг. Зєвлєл хэрэв мэдээлэл нь хангалттай биш гэж vзвэл
нэвтрvvлэгчээс нэмэлт мэдээлэл шаардаж болно. Энэ хэсэгт зааснаар
нэвтрvvлгийн зєвлєлд хvргэгдсэн худалдааны нууц мэдээлэл нь
хатуу чанд байна.
8-р
бvлэг Лицензийн нєхцлvvдийг зєрчих
35-р хэсэг
Гомдол санал
35.1 Нэвтрvvлэгч нь нэвтрvvлэгчийн
харилцан холбогдох кодыг зєрчсєн талаар дурын хvн хороонд
бичгээр мэдээлэл єгч болно.
35.2 38-р хэсгийн дагууд, хороо нь тухайн гомдол санал нь
илт худал, цаг vрсэн зvйл биш бол гомдол саналыг судалж vзнэ.
35.3 Хороо нь 35.2-н дагуу гомдол саналыг судлахдаа тухайн
нэвтрvvлэгчид гомдлын бичгийн нэг хувийг єгєх ба гомдол гаргагч
болон нэвтрvvлэгч 2 талд мэдэгдэл хийх боломж олгоно.
35.4 Хороо нягтлан vзэх шаардлагагvй бол 2 сарын дотор гомдлыг
судалж гvйцнэ.
35.5 Судалгаа явуулсны дараагаар хороо гаргасан шийдвэр болон
ногдох торгууль шийтгэлийг гомдол гаргагч, нэвтрvvлэгч 2 талд
мэдэгдэнэ.
36-р хэсэг
Лицензийн нєхцлvvдийг зєрчих
36.1 Бvх нэвтрvvлэгчид
нэвтрvvлэгчийн харилцан холбогдох код ба лицензийн нєхцлvvдийг
даган мєрдєж байгаа эсэхэд хороо хяналт тавина.
36.2 Хороо нэвтрvvлэгчдийг удирдах ба лицензийн нєхцєл зєрчилтийг
илрvvлнэ. Тvvнчлэн зєрчлийн талаар судалгаа явуулж гэрчийн
мэдvvлэг, нотолгоог бvрдvvлнэ.
36.3 38-р хэсгийн дагууд, хороо нэвтрvvлэгч нь лицензийн нєхцлийг
зєрчсєн гэсэн тодорхойлолт хийнэ. Тодорхойлолт хийхийн ємнє
хороо нь нэвтрvvлэгчид гаргасан зєрчлийг бичгээр мэдэгдэх
ба мэдэгдэл хийх боломж олгоно.
37-р хэсэг
Зєрчилд ногдуулах арга хэмжээ
38-р хэсгийн дагууд, хороо
35-р хэсэгт зааснаар гомдол санал гаргасан тохиолдолд, 36-р
хэсэгт зааснаар нэвтрvvлэгч нь лицензийн нэг буюу тvvнээс
олон нєхцлийг зєрчсєн эсвэл нэвтрvvлэгч энэ хэсгийн дагуу
ажил vvргээ гvйцэтгэхдээ алдсаныг тодорхойлсон тохиолдолд
хороо нэвтрvvлэгчид бичгээр санамж єгнє. Аль эсвэл лиценз,
код зєрчилтийн бодит байдал, цар хvрээг нийтэд нэвтрvvлэхийг
нэвтрvvлэгчид даалгана.
38-р хэсэг
Давтагдсан зєрчилд авах арга хэмжээ
38.1 35-р хэсэгт дурьдсанаар
гомдол санал гаргасан тохиолдолд хороо нэвтрvvлэгчийг лицензийн
нєхцлєє зєрчсєн, эсвэл 37-р хэсэгт зааснаар ажил vvрэгтээ
алдаа гаргасан байна гэж vзэх ба тухайн нэвтрvvлэгч 2 болон
тvvнээс олон сануулга авсан бол хороо асуудлыг нухацтай судалж
нотолгоо бvрдvvлнэ.
38.2 Энэ хэсгийн дагуу асуудлыг судлах явцад хороо тухайн
нэвтрvvлэгчид зєрчлийн мэдэгдлийн эсрэг єєрийгєє бvрэн хамгаалсан
мэдэгдлийг олон нийтийн ємнє хийх боломж олгодог.
38.3 Шаардлагатай тохиолдолд ерєнхий захирал хуулийн зєвлєх
хэсгийг дуудан энэ хэсгийн дагуу хэлцэгдэж буй асуудалд мэргэжлийн
хуулийн талаас санал бодлоо оруулахыг хvсдэг.
38.4 38.2-д дурьдсанаар хэрэв олон нийтэд мэдэгдэл хийсний
дараагаар нэвтрvvлэгчийг код, лицензийн нєхцлvvдийг зєрчсєн
болохыг тогтоовол хороо гаргасан шийдвэрээ зєвлєлд тус шийдвэрийн
эсрэг єргєдєл гаргах нэвтрvvлэгчийн эрхийг тусгасан мэдэгдлийн
хамт бичгээр vйлдэх ба энд доорх арга хэмжээнvvдийг хавсаргана.
(a)Нэвтрvvлэгчийг мэдэгдэл нэвтрvvлэхийг тушаах
(б) Нэвтрvvлэгчид бичгээр сануулга єгєх
(в)Зєрчил дахин гарахаас сэргийлэх эсвэл зєрчлийг засах шаардлагатай
гэж vзвэл тухайн vйл ажиллагаа явуулахыг зогсоохыг эсвэл дахин
залруулан нэвтрvvлэхийг нэвтрvvлэгчид тушаах
(г)Нэвтрvvлэгчийн урьд жилийн нийт орлогын 2 хувьтай тэнцэх
торгууль ногдуулах
(д) Нэвтрvvлэгчийн бvх программыг эсвэл программын нэг хэсгийг
явуулахыг тvр зогсоох
(e) Нэвтрvvлэгчийн лицензийг хураах
38.5 38.4(д) ба (е)-д заасан арга хэмжээ нь аливаа тохиолдолд
Олон нийтийн радио телевизэд хэрэгжихгvй ба зєвхєн зєрчил
давтагдсан, юмуу лицензийн нєхцлvvдийг нийтэд зєрчсєн тохиолдолд
л дээрх арга хэмжээг хэрэгжvvлнэ.
38.6 Энэ хэсгийн дагуу Олон нийтийн радио тепевиз нь лицензийн
нєхцлvvдийг ноцтойгоор зєрчсєн тохиолдолд хороо 13.1-д зааснаар
захирлуудын зєвлєл vvрэг хариуцлагаа алдсан эсэх, 13.5 ба
6.2-д зааснаар парламент Олон нийтийн радио телевизийн болон
бусад захирлуудын зєвлєлийн гишvvдийг ажлаас нь огцруулахаар
тодорхойлсон эсэхийг авч vздэг.
38.7 38.4(г)-д заасан торгууль нь ерєнхий засгийн газрын орлого
болно.
38.8 21.1-д дурьдсаныг зєрчин лицензгvйгээр нэвтрvvлэх vйлчилгээ
эрхэлсэн эсвэл 24.9-н заалтыг зєрчин нэвтрvvлгийн лицензээ
бусдад дамжуулсан тохиолдолд хороо тухайн нэвтрvvлгийг явуулахыг
зогсоохын зэрэгцээ хууль бус vйлчилгээ явуулахад хэрэглэж
байсан тоног тєхєєрємжийг хураан улсын
ємч болгох ба торгууль ногдуулна.
38.9 Энэ хэсэгт зааснаар аливаа тушаал шийдвэр, арга хэмжээ
нь 39-р хэсэгт зааснаар єргєдєл гаргасан эсэхийг vл харгалзан
хэрэгжигдэнэ. Хороо эрх бvхий байгууллагуудад тухайн шийдвэрийг
хэрэгжvvлэх vvрэг єгнє. Нэвтрvvлэгч нь 38.4(д),(е) ба 38.8-д
заасан арга хэмжээг vл гvйцэлдvvлэх тохиолдолд эрх бvхий байгууллагууд
тус байгууллагад нэвтрэн орох, тоног тєхєєрємжийг хураан авах
зэрэг шаардлагатай алхмуудыг хэрэгжvvлдэг.
38.10 Хороо 35-38-р хэсгvvдэд заагдсан бvх шийдвэрээ авсан
арга хэмжээний хамт нэгтгэн баримт бvрдvvлж нийдэт мэдэгдэнэ.
9-р
бvлэг Давж заалдах хvсэлт
39-р хэсэг
Давж заалдах хvсэлт
39.1 Нэвтрvvлэгч нь хорооноос
гаргасан 23-р хэсэгт дурьдсанаар нэвтрvvлэгчид лиценз олгохгvй
гэсэн, 25-д дурьдсанаар лицензийг шинэчлэхгvй, 38-д зааснаар
торгууль арга хэмжээ ногдуулах гэсэн шийдвэрийн талаар зєвлєлд
давж заалдаж болно.
39.2 Энэ хэсгийн дагуу зєвлєл асуудлын эцсийн тодорхойлолтыг
хvлээн 38-р хэсэгт заасан хорооноос гаргасан аливаа арга хэмжээг
хэрэгжvvлэхийг тvр хойшлуулна.
39.3 Тухайн давж заалдсан єргєдєл нь илт худал, цаг vрсэн
шинжтэй биш бол зєвлєл гаргасан єргєдлийн хариу болгон олон
нийтэд нээлттэй сонсгол хийнэ. Энэ сонсголтой холбоотойгоор
зєвлєл асуудлыг судлах эрхтэй ба сонсгол хийхээс ємнє шаардлагатай
баримт нотолгоо, мэдvvлгийг бvрдvvлнэ. Тvvнчлэн нэвтрvvлэгчид
зєрчлийн мэдэгдлийн эсрэг єєрийгєє бvрэн хамгаалсан vнэн зєв
гэрч, нотолгоо бvхий мэдэгдэл хийх боломж олгоно.
39.4 Шаардлагатай тохиолдолд зєвлєл хуулийн зєвлєх хэсгийн
санал бодлыг асуун мэргэжлийн хуулийн талаас зєвлєгєє авна.
39.5 39.3-д зааснаар сонсгол хийний дараагаар зєвлєл хорооноос
гаргасан шийдвэрийг дэмжиж болно. Эсвэл нэвтрvvлэгчид оноосон
арга хэмжээг єєрчлєх, нэвтрvvлэгчийн лицензийг шинэчлэх, нэвтрvvлэгчид
лиценз олгохыг шийдвэрлэнэ.
39.6 Энэхvv хэсгийн дагуу зєвлєл бvх л шийдвэр, оноогдсон
арга хэмжээг багтаасан баримтыг vйлдэж нийтэд мэдэгдэнэ.
10-р
бvлэг Бусад зvйл
40-р хэсэг
Зарим журам
Нэвтрvvлэх журам нь орлогдсон,
зєрчигдсєн буюу єєрчлєгдсєн ба хvчингvй болоогvй л бол уг
журам нь хvчинтэй бєгєєд эрх бvхий байгууллагууд хариуцлагатай
хэвээр байна.
41-р хэсэг
Хvчин тєгєлдєр болох
41.1 Энэхvv хууль нь тухайн
улсын бvх нутаг дэвсгэрт vйлчилнэ.
41.2 Энэхvv хууль нь ерєнхийлєгчид vндсэн хуулиар олгогдсон
эрхийнх нь дагуу ерєнхийлєгч гарын vсэг зурснаар хvчин тєгєлдєр
болно.
|