Бvдvvвч | Линкvvд | English page   
Hvvр хуудас
Менежемент
Tєсєл болон хєтєлбєрvvд
Мэдээллийн эрх чєлєє
Mэдээ
Хуулиуд
Хууль
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл
Хvний эрх ба Хэвлэл мэдээлэл
Соёл урлаг
Хууль
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Хvний эрх ба хэвлэл мэдээлэл
Урлагийн боловсрол
Худалдаж буй номнууд
Гарын авлага
Холбоо барих
 

Ном, гарын авлага » Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах

Олон нийтийн єргєн нэвтрvvлэг/Хууль боловсруулагч, тогтоогчдод зориулсан гарын авлага 2001 он/
( Хууль боловсруулагч, тогтоогчдод зориулсан гарын авлага)

АГУУЛГА

1. Оршил
2. Єргєн нэвтрvvлэгтэй холбогдолтой нэр томъёонууд
3. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн загвар хууль (Европын зєвлєл)
4. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн тухай хуулийн танилцуулга, олон нийтийн єргєн нэвтрvvлгийн ойлголт, тvvний vvрэг
5. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн загвар хууль
6.Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн загвар хуулийн зvйл бvрт хийсэн тайлбар санал
7. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн зохицуулалтын асуудалд
8. Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн зохицуулалтын тухай тодорхой улс орнуудад зориулсан хуулийн тєсєл (ННХ, Соросын сан)
9. Монголын Vндэсний Радио Телевизийн хуулийн тєсєлд оруулах олон улсын шинжээчийн зєвлємж
10. Хавсралт

Монголын Vндэсний Радио Телевизийн хуулийн тєсєлд оруулах олон улсын
шинжээжийн зєвлємж

2001.05.29

Нэг.Оршил

Олон улсын шинжээчид Монголын Vндэсний Радио Телевизийн хуулийн тєслийг хянаж vзээд,олон нийтэд vйлчилдэг єргєн нэвтрvvлгийн доорхи 3 зарчмыг тэмдэглэж байна.

1. Oлон нийтэд vйлчлэх зарчим
2. Олон нийтээс санхvvжих зарчим
3. Олон нийтийн хяналтад байх зарчим

Дээрхи зарчмууд нь хууль тогтоомжид тусгагдаж практикт биелэлээ олж зохицуулагдах учиртай тул радио, телевизийн єдєр дутмын vйл ажиллагаанд байнга хэрэгжиж байх ёстой юм.

Зах зээлийн нєхцєлд олон тvмний хувийн болон олон нийтийн радио телевиз нь єргєн нэвтрvvлгийн сvлжээнд єєрсдийн гvйцэтгэх тодорхой vvрэгтэй байна гэсэн Монголын Улсын Засгийн газрын бодлогод тулгуурлан, Европын хэм хэмжээнд нийцvvлж энэхvv зєвлємжийг гаргаж байна.

Монголын Улсын Засгийн Газар олон нийтэд vйлчлэх єргєн нэвтрvvлэг нь дотоод ардчилалтай, олон нийтийн тєлєєлєлтэй, нийгмийн бvх салбарын санаа, бодлыг илэрхийлэх, олон нийтийн ашиг сонирхлын зохистой тэнцвэрийг хангах ёстой гэж vзэж байгаа гэдэгт найдаж байна.

Хоёр. Олон нийтэд vйлчлэх зарчим

Монголын Радио Телевиз нь олон нийтэд vйлчлэх чин эрмэлзлэлтэй байхаас гадна тэдний санаа бодол, сонирхолыг хєтєлбєртєє голлон тусгаж, тэдний мэдээллийн хэрэгцээг хангаж байх шаардлагатай. Эдгээр нь МVРТ-ын тухай хуулиийн зорилгод тусгайлан томъёологдсон байх ёстой.

Гурав. Олон нийтээс санхvvжих зарчим

Олон тvмэнд vйлчлэх єргєн нэвтрvvлэг нь vйл ажиллагаа vр нєлєєтэй байх, редакцын хараат бус байдлыг хангахын тулд хэрхэн санхvvжих ёстойг дурдая.
Санхvvжих анхдагч vvсвэр нь радио, телевизийн нэвтрvvлгийн хураамж, хоёр дахь эх vvсвэр нь зар сурталчилгаа болон арилжааны бусад vйл ажиллагаа (vvнд: гадаадын радио телевизэд хєтєлбєрийнхєє хуулбарыг борлуулах, МVРТ єєрийнхєє фондыг ашиглаж бэлтгэсэн хєгжмийн CD борлуулах, бусад телевиз радиод техникийн туслалцаа vзvvлэх, зарим чєлєєтэй байгаа нєєц боломжийг тvрээслvvлэх гэх мэт) ба хараат бус санхvvгийн эх сурвалж болох хандив тусламжууд байж болно.

Одоогийн байдлаар санхvvгийн эх vvсвэрийн гуравны хоёр хувь нь нэвтрvvлэг дамжуулах сvлжээний тєлбєрт зарцуулагдаж байгаа нь анхаарал татаж байна.
Олон нийтийн радио телевиз нэвтрvvлэг дамжуулах сvлжээг ашиглах талаар энэхvv хуулинд тусгах, санхvvгийн эх vvсвэрийг vvнд зарцуулахгvй байх, vvний тулд МVРТ-ийн тєсвийг vvнээс гадуур байлгах хувилбарыг санал болгож байна.
Тухайлбал улсын тєсєвт МVРТ –ийн vйл ажиллагааны зардлыг нэмж тусгах хэрэгтэй. Энэ нь инфляцид єртєхгvй, улс тєрийн ямар нэг хєшvvрэг болон ашиглагдахгvй байх нєхцлийг бий болгоно гэдгийг зєвлєж байна.
Радио телевизийн нэвтрvvлгийн хураамжийн хувиарлалтыг дахин хянах vзэх хэрэгтэй. Хураамж нь МVРТ-д шууд давуу эрхээр очиж байгааг, (сvлжээний давуу тал) хувийн радио телевизvvд арилжааны болон зар сурталчилгааны орлогоор єєрийгєє санхvvжvvлж байгааг эргэж харж харгалзан vзэхийг зєвлєж байна.
Шударга єрсєлдєєнийг бий болгоход МVРТ-ийн зар сурталчилгааны цаг нь нийт нэвтрvvлгийн цагийн 15 %, ( 5 % байхаар тєсєлд тусгагдсан маш доогуур байна) хувийн радио телевизийнх 20 % байвал зохиостой.
Дєрєв.Олон нийтийн хяналтад байх зарчим
Улсын Их Хурал, Засгийн газар нь ард тvмний тєлєєллийн байгууллага боловч олон нийтийн радио телевизийг хянах нь олон нийтэд vйлчлэх радио телевизийн бодит байдлыг хангахгvй байна.
Европын олон орны єргєн нэвтрvvлгийн хууль голчлон ардчиллын буюу шилжэлтийн vед гарсан байдаг. Энэ хуулиар єргєн нэвтрvvлгийн байгууллагууд нь редакцын хараат бус байдлыг хангасан олон тєрлийн механизм бvрдvvлсэн байдаг.
Анхны эдгээр механизмууд нь єргєн нэвтрvvлгийн Удирдах Зєвлєлийн тэнцвэртэй бvтцийг бий болгож єгсєн байдаг. Удирдах Зєвлєлийн бvтцийн загвар нь олон янз. Зєвлєлийн бvрэлдэхvvнд иргэний нийгмийн тєлєєлєл голлох бєгєєд улс тєрийн намуудын дундын тєлєєлєл ч ордог байна. Бид Слованийн тохиромжтой гэх загварыг танилцуулж байна. Словани нь мєн 2 сая гаруй хvн амтай бєгєєд мєн л шилжилтийн vеийн эдгээр бэрхшээлийг амссан юм.
Слованийн олон нийтийн єргєн нэвтрvvлгийн Зєвлєл нь 25 гишvvнтэй. Тэдгээрийн 5 нь л улс тєрийн намуудаас, бусад нь иргэний нийгмийн тєлєєллєєс дэвшигдсэн байдаг.
Эдгээр нь:
Слований 2 их сургуулиас (дундаж) 1 тєлєєлєгч
Vйлдвэрчний Эвлэлvvдээс (дундаж ) 1 тєлєєлєгч
Сэтгvvлчдийн Эвлэлvvд 1 тєлєєлєгч
Шашны байгууллагуудаас 1 тєлєєлєгч
Итали гаралтай цєєнхєєс 1 тєлєєлєгч
Мажар гаралтай цєєнхєєс 1 тєлєєлєгч
Олон нийтийн єргєн нэвтрvvлгийн
байгууллагын ажилтнаас 3 тєлєєлєгч

Энэ зєвлєл нь Слованийн олон нийтийн Єргєн нэвтрvvлгийн байгуулагын vйл ажиллагаанд хяналт тавих ганц байгууллага бєгєєд жилийн тєсєв, дотоод дvрмийг баталж (хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажилласнаар), захирлыг томилох эрхтэй. Иргэний нийгмийн тєлєєлєлтэй ийм загвар Монголд бий.

Тав. Vйл ажиллагааны ил тод байдал

Ардчилсан нийгэмд МVРТ-ийн vйл ажиллагаа хvн бvрт ил тод байх ёстой. Vvнд: тєсєв, жилийн тайлан, зохион байгуулалт, боловсон хvчний бvтэц, Удирдах Зєвлєл тэдний харилцаа гэх мэт. МVРТ-ийн тєсєв хэрхэн зарцуулагдаж байгаад хяналт тавьж байх боломжийг олон нийтэд олгох ёстой.

Зургаа. Ємчлєл

МVРТ-ийн хуулийн тєсєлд ємчлєлийн талаар хэлэлцвэл зохих асуудал байна.
Хэвлэл мэдээллийн эрх чєлєєний тухай хуульд хэвлэл мэдээллийн хэрэгслийн тєрийн ємчлєлийн асуудлыг шийдвэрлэсэн билээ. Хэрэв бусад хуульд єргєн нэвтрvvлгийн бодит байдал нь олон нийтэд vйлчлэхэд орших тухай баталгаажуулах юм бол ємчлєлийн эрх зvйн байдал нь тийм ч ач холбогдолтой асуудал биш байж болох юм.

Хелен Барбишире
Будапешт дахь “Нээлттэй Нийгэм” хvрээлэнгийн, Хэвлэл мэдээллийн сvлжээний хєтєлбєрийн ажилтан

Борис Бергант
Европын радио, телевизийн холбооны ерєнхий нарийн бичгийн дарга, Словений телевизийн орлогч дарга

 

©2004 он. Глоб Интернэшнл ТББ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
®Бодьком компанид бvтээв. 2004 он.