Ном, гарын авлага »
Хэвлэл мэдээлэл ба мэдээлэл олж авах
Олон нийтийн єргєн
нэвтрvvлэг/Хууль боловсруулагч, тогтоогчдод зориулсан гарын
авлага 2001 он/
( Хууль боловсруулагч, тогтоогчдод зориулсан гарын
авлага)
АГУУЛГА
1. Оршил
2. Єргєн нэвтрvvлэгтэй
холбогдолтой нэр томъёонууд
3. Олон
нийтийн єргєн нэвтрvvлгийн загвар хууль (Европын зєвлєл)
4. Олон
нийтийн єргєн нэвтрvvлгийн тухай хуулийн танилцуулга, олон
нийтийн єргєн нэвтрvvлгийн ойлголт, тvvний vvрэг
5.
Олон нийтийн
єргєн нэвтрvvлгийн загвар хууль
6.Олон
нийтийн єргєн нэвтрvvлгийн загвар хуулийн зvйл бvрт хийсэн
тайлбар санал
7. Олон
нийтийн єргєн нэвтрvvлгийн зохицуулалтын асуудалд
8. Олон
нийтийн єргєн нэвтрvvлгийн зохицуулалтын тухай тодорхой улс
орнуудад зориулсан хуулийн тєсєл (ННХ, Соросын сан)
9. Монголын
Vндэсний Радио Телевизийн хуулийн тєсєлд оруулах олон улсын
шинжээчийн зєвлємж
10.
Хавсралт
Оршил
Тєр, Засгийн газраас
хараат бус байж, гагцхvv олон нийтийн эрх ашигт vйлчилдэг
єргєн нэвтрvvгийн тухай бид 1990 оноос хойш янз бvрийн шатанд
ярьсаар байгаа билээ. 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн
эрх чєлєєний тухай хуулийг хэрэгжvvлэх УИХ-ын тогтоолд Засгийн
газрын мэдлийн радио, телевизийг олон нийтийн болгон єєрчлєн
байгуулах шийдвэр гаргасан боловч энэ заалт єнєє хэр биелэгдээгvй
хэвээр байна.
Ийнхvv ОНЄН-ийн
хуулийн зохицуулалт vгvй хэдий ч энэ хугацаанд манай єргєн
нэвтрvvлгийн салбарт зарчмын хэд хэдэн єєрчлєлт гарсан байна.
Монголын радио, телевиз нэрээ Монголын vндэсний радио, телевиз
болгон єєрчилсєн, аймгуудын засаг даргын мэдэлд байсан «Улаанбаатар»
телевизийг ИТХ-ын мэдэлд шилжvvлж, «Ю-БИ-ЭС» телевиз болгон
єєрчилсєн, аймгуудын засаг даргын мэдэлд байсан жижиг радио,
телевизvvдийг мєн орон нутгийн ИТХ-ын мэдлийн болгосон байна.
Мєн Дэд бvтцийн яамны шийдвэрээр олон нийтийн єргєн нэвтрvvлгийн
санхvvжилтийн vндсэн эх vvсвэр болох радио, телевизийн vйлчилгээний
хураамжийн асуудлыг шийдвэрлэсэн бєгєєд хураамжийн орлогыг
Монголын Vндэсний телевизээс гадна Улаанбаатарт vйл ажиллагаа
явуулж буй Ю-БИ-ЭС, Ийгл, 25-р суваг телевиз тодорхой хувь
хэмжээгээр хуваан авдаг болжээ. Гэсэн хэдий ч эдгээр єєрчлєлтийн
аль нь ч хууль эрх зvйн баталгаагvй байгаа билээ. Гагцхvv
радио, телевизийн техникийн асуудлыг Харилцаа холбооны тухай
хуульд бvрхэгдvv тусгасан байдаг. Радио, телевизийн давтамж,
давтамжийн зурвас ашиглах (долгионы) зєвшєєрлийг 2001 оны
10-р сарын 18-нд шинэчлэн баталсан Харилцаа холбооны тухай
хуульд зааснаар Харилцаа холбооны зохицуулах хороо олгож байхаар
болжээ.
«Хэвлэл мэдээллийн
эрх чєлєєний тухай» хууль нь Монголд хэвлэлийн эрх чєлєєг
баталгаажуулахад онцгой vvрэгтэй. Харамсалтай нь энэ хуулийн
заалт бvрийг ёсчлон, бvрэн хэрэгжvvлэх ажил хэтэрхий сунжирч
байгаа тул vvнээс ємнє гарсан зарим хуулийн заалтуудыг тvvнд
нийцvvлэн єєрчлєєгvй байна. Ж ишээ нь, Засгийн газрын тухай
хуулийн «Засгийн газрын бvрэлдэхvvн» гэсэн 20-р зvйлд Ерєнхий
сайд болон сайд нарын эрхлэх ажлын хvрээнд «vндэсний радио,
телевизийн асуудал»-ыг хамааруулсан, Нийслэлийн эрх зvйн байдлын
тухай хуулийн 2-р зvйл, Хот тосгоны эрх зvйн байдлын тухай
хуулийн 34-р зvйлд «хот єєрийн сонин, сэтгvvл, радио, телевизтэй
байж болно», Хот, тосгоны эрх зvйн байдлын тухай хуулийн 22-р
зvйлийн 5-р хэсэгт «Хот, тосгон єєрийн мэдлийн сонин, сэтгvvл,
радио, телевизийн байгууллагын vйл ажиллагааг чиглvvлнэ» гэсэн
заалтууд хэвээр байгаа бєгєєд одоо оршин тогтнож буй радио,
телевиз, сонины vйл ажиллагааг хариуцах, зохицуулах, санхvvжvvлэх
аливаа эрх аймгийн засаг захиргаанд ч, ИТХ-д ч алга байна.
Энэ бvхнийг ОНЄН-ийн тухай тусгаар хууль эсвэл ОНЄН-ийн зохицуулалтыг
тусгай бvлэг болшон тусгасан Єргєн нэвтрvvлгийн тухай ерєнхий
хуулйн хvрээнд яаралтай, зохистой шийдвэрлэх нь зvйтэй юм.
1991 оноос хойш
олон нийтийн єргєн нэвтрvvлгийн (ОНЄН) байгууллага бий болгох,
тvvнийг зохицуулах тухай хэд хэдэн хуулийн тєсєл боловсруулсан
байдаг. Гэсэн ч тэдгээрт ОНЄН-ийн жинхэнэ мєн чанар, vзэл
санаа тєдийлєн тусаагvй учир батлагдсан ч тааруу, сул хууль
гарах магадлал байсан. Хамгийн сvvлд Хууль зvй, Дотоод Хэргийн
яамны боловсруулсан тєсєлд ч тодорхой vзэл баримтлалын алдаа
байгааг 2001 онд Монгол ажилласан олон улсын шинжээчид зєвлємждєє
хєндсєн байна.
Иймээс Хэвлэл мэдээллийн
эрх чєлєєний тухай хуулийн гол vзэл санааг зєв зохистой хэрэгжvvлэх
шаардлага, ардчиллын тулгуур зарчмын нэг хэвлэл мэдээллийн
болон мэдээллийн эрх чєлєєг Монгол Улсад жинхэнэ утгаар нь
хангах vvднээс хамгийн хvртээмжтэй, хамгийн нєлєєтэй зэвсэг
болох радио, телевизийг олон нийтийн єргєн нэвтрvvлгийн статустай
болгон єєрчлєн байгуулж, тvvний хараат бус байдлыг хангах,
аль болох мэргэжлийн хvмvvсээс бvрдсэн олон нийтийг тєлєєлсєн
удирдлагын тогтолцоог бvрдvvлэх, санхvvгийн хараат бус байдлыг
хангах нь тулгамдсан асуудлын нэг болж байна.
Иймд бид ОНЄН-ийн ойлголт, мєн чанарыг нийтэд тvгээмэл ойлгуулах,
ялангуяа хууль боловсруулагч, тогтоогчдыг шаардлагатай мэдээллээр
хангахын тулд энэхvv гарын авлагыг бэлтгэв. Энэхvv гарын авлагыг
«Глоб Интернэшнл» ТББ-аас Будапешт дахь ННХ-ийн хэвлэл мэдээллийн
хєтєлбєрийн санхvvжилтээр хэрэгжvvлж буй «Хэвлэл мэдээллийн
хууль зvйн шинэтгэл» тєслийн хvрээнд эрхлэн бэлтгэв.
Энэхvv гарын авлагад
Европын зєвлєл, МНХХ (Соросын сан)-гийн сvлжээний тєвєєс боловсруулсан
ОНЄН тухай хууль, бусад мэдээллийг багтаасан болно. Эдгээр
материал Монгол Улсад жинхэнэ хараат бус олон нийтийн єргєн
нэвтрvvлгийн тогтолцоог бий болгоход шаардлагатай хууль эрх
зvйн vндсийг тавихад нь хууль боловсруулагч, тогтоогчдод чухал
хэрэгцээт хєтєч болно гэдэгт найдаж байна. Мєн єргєн нэвтрvvлгийн
байгууллагын удирдлага, ажилтан, сэтгvvлчдийн байгууллага,
ардчилал, хэвлэлийн эрх чєлєєг дээдлэн дэмжигч олон нийтэд
ОНЄН-ин тухай єргєн хvрээний ойлголт єгнє гэдэгт итгэж байна.
Х.Наранжаргал
(сэтгvvлч)
|